Гэр бүл салалт хүүхдийн сэтгэхүйд нөлөөлж эхэллээ

-Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх, чангалах цаг болжээ-

Монголчууд бид Азийн бар болох, уул уурхайн орлогоо өсгөх, дэлхийтэй хөл нийлүүлэх гээд том асуудал ярьдаг болсон. Арай нэг дотогшоо асуудал ярьж байгаа нь зам засвар, 100 мянган айлын орон сууц гэх мэтээр үргэлжилнэ. Гэтэл нийгмийн хамгийн бага нэгж болсон гэр бүлийн асуудалдаа анхаарал тавьж, хууль журмаа чангатгаж, хүний ухамсарыг дээшлүүлэх, залуусын мэдлэгийг нэмэх тал дээр юу хийж байна вэ. 

Телевиз, радиогаар архи, пиво, тамхи, баар сав, дэлгүүр хоршоогоо хангалттай сурталчилдаг мөртлөө гэр бүлийн асуудлыг хөндсөн, нийгэмд хандсан, залууст үлгэр дуурайлаа болох, сэтгэлзүйд нь нөлөөлөх ганц сурталчилгаа явуулж байгаа билүү.

Улс орон хэдий баян, хүчирхэг байлаа гээд иргэнгүй бол юу билээ. Иргэд нь хэчнээн баян, хүчирхэг байлаа гээд гэр бүлгүй бол ямар байх вэ.

Өнөөдөр бидний нэн түрүүнд анхаарах асуудал гэр бүлийн бат бэх харилцаа, цаашлаад бяцхан үрсийн ирээдүй болчихоод байна. Социализмийн үед иргэдийг ажилд авахдаа гэр бүлийн байдлыг нь хардаг байсан юм билээ. Хэрвээ гэр бүл нь тогтворгүй бол төрийн албанд авдаггүй, тэр хүн ажил төрөлтэй байхад хэцүү байж л дээ. Энэ бол хууль журмаас илүү зохицуулалт байж. Энэ маягийн зохицуулалт, хатуухан хууль манайд одоо л хэрэгтэй байна. Тэгэхгүй айл гэр болж тоглодог, суусныхаа дараа ганц хатуу даахгүй салдаг залуус энэ нийгмийн үзэгдэл болчихоод байна. Тэр дунд хүүхэд хохирч, цаашлаад өнчин өсч байгаа хүүхдийн сэтгэцэд өөрчлөлт орж эхэллээ.

Зөвхөн салсан гэр бүл гэлтгүй гэр орондоо таарамжгүй уур амьсгалтай байдаг, хүчирхийлэл гардаг гэр бүлд өсч байгаа хүүхдийн сэтгэхүй ч эрс өөрчлөгдөж байгаа юм.

Сүүлийн үед хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь эрс ихэссэн. Нөгөө талаар газ, цавуу үнэртэж мансуурах, хар тамхи татах, хар багаасаа биеэ үнэлэх хүүхдийн тоо ч жилээс жилд өссөөр. Энэ бүхний цаадах нөлөөлөл нь гэр бүлийн салалт, таагүй харилцаа, уур амьсгал болж байгаа юм. Томчууд уй гунигаа мартахын тулд архи ууж, хөлчүүрхдэг тухай ярьдаг. Тэгвэл 14-хөн настай хүүхэд уй гуниг, гэр бүлийн дарамтыг мартахын тулд газ үнэрлэдэг ч байж болно шүү дээ.

Монголчууд “Эцэггүй хүүхдийн толгой том, эхгүй хүүхдийн бөгс том” гэж ярьдаг. Энэ жишгээр гэр бүл салалтын золиос болсон хүүхдүүд дураараа авирлаж, багаасаа архи ууж, мансуурч, охид нь биеэ үнэлэх зам руу орж байгаа юм. Үүнээс үүдэж хүүхэд гэмт хэрэг холбогдох, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол ч ихэссэн. Тиймээс гэр бүлийг бат бэх байлгах, салах сарних дээрээ тулбал эцэг, эхчүүдийн хариуцлагыг нэмэх, хуулийг чангатгах цаг болсон байна.

Гэрлэлт гэдэг цэвэр сайн дурын үндсэн дээр суурилсан харилцаа. Сэтгэл санаагаараа нийлбэл арьс өнгө, шашин шүтлэг, баян хоосон ялгалгүй хоорондоо гэрлэж болно. Монгол Улсын гэрлэлтийн тухай хуулинд ч ингэж заасан байгаа. Ганцхан гэр бүл хэр бат бөх байх вэ гэдэг нь асуудал. Бат бөх байлгахын тулд яах ёстой вэ гэдэг ч бас тулгамдсан асуудал болчихоод байна. Нэг хэсэг залуучууд зөвхөн мөнгө авахын төлөө гэрлэлтээ батлуулж, гэр бүл болж тоглож байлаа. Яагаад гэвэл хэн дуртай нь гэрлэж, эргээд салж болдог учраас тэр. Үүнд ямар ч зохицуулалт байхгүй. Гэр бүлийн тухай хуулинд салахдаа тулбал тэгнэ, ингэнэ гэж зааснаас салахыг ямар тохиолдолд хориглох заалт алга. Яах вэ, цэвэр сайн дурын харилцаа учраас салахыг хориглоно гэвэл утгагүй байх. Гэхдээ л гэр бүлийг салгахгүй байх талаар ямар нэг арга хэмжээ авмаар байна.

Одоо төрийн байгууллагад ажиллах хүн төрийн албаны шалгалт өгдөг болсон. Дээрээс нь эрчүүд цэргийн алба хаасан байх шаардлагатай гээд байгаа. Тэгвэл энэ мэт шаардлага дээрээ гэр бүлийн тогтвортой байдлыг эрхэмлэдэг хүн байх ёстой гээд нэмчихвэл яасан юм. Хувийн, төрийн гэлтгүй байгууллагад ажилд орох гэж байгаа хүмүүст хувийн ур чадвараас гадна гэр бүлийн харилцаа бат бөх эсэхийг хардаг болъё. Энэ асуудал заавал хууль, журам болж гарч байж шийдэгдэх байх. Тэгвэл хүмүүс ажилдаа тогтвортой байхын тулд гэр бүлээ бат бэх байлгах хэрэгтэй болно. Тийм шаардлага тулгарвал гэр бүл зохиохдоо нухацтай хандаж эхэлнэ шүү дээ. Ингэж гэмээнэ хүүхэд бяцхан иргэн биш гэмт хэрэгтэн болж байгаа “зам”-ыг хааж чадах ч юм бил үү. Нөгөө талаас харвал манайд гэр бүл салахад хүлээлгэх хариуцлага дэндүү муу байна.

Гэр бүлийн тухай хуулинд эр, эм хоёр салахад хэн нь хүүхдээ асрахаа саналаараа шийднэ гэх маягийн утгатай заалт байдаг. Мөн хүүхдийн өөрийн хүсэлтээр шийдэх тухай заалт байгаа. Гэхдээ хүүхэд өөрөө шийдвэр гаргах насанд хүрсэн тохиолдолд.

Ер нь олон улсын хуульд тийм заалт байдаг юм билээ. Түгээмэл гэсэн үг. Гэхдээ манайд гэр бүл салахад эмэгтэйчүүд нь хүүхдээ авч үлддэг. Хамаг хариуцлагыг үүрдэг. Эрчүүд ямар ч хариуцлага үүрэхгүй, хүүхдийнхээ төлөө мөнгө зарцуулдаггүй. Хээвнэг хаячихаад явчихдаг. Бараг энэ нь монгол ёс юм шиг хандаад сурчихсан. Бараг салаа гэхэд би хохирохгүй, хүүхэд төрүүлснээрээ чи хохирно гэж сүрдүүлдэг нөхдүүд ч Монголоор дүүрэн байна. Ийм үзэл бодолтой, эрийн оромцгуудыг хатуу гараар “атгах” цаг болсон. Гэр бүлээ хүчирхийлж, салахаас өөр аргагүй байдалд оруулж байгаа увайгүй, архинд толгойгоо мэдүүлсэн эрчүүд ч олон. Ийм хүмүүс гэр бүлийн бат бөх байдлыг эвдэж, салж, үр хүүхдээ хохироосон бол өндөр төлбөр төлдөг хуулийг яаралтай батлах хэрэгтэй байна.

Энэ бүхэн нэгэнт асуудал хурцадсан учраас хэрэгжүүлэх алхам болох юм. Харин ул суурьтайгаар, хүний ухамсар сэтгэхүйд нөлөөлөх замаар бат бөх гэр бүлийг бий болгох нь хамгийн зөв, үр дүнтэй арга. Хууль журам, аргагүй байдалд оруулах бол нэгэнт “өвчилсөн” хүнийг эмчлэх гэж хийж байгаа тарианаас өөрцгүй. Харин дархлаа тогтооё гэвэл эртнээс “вакцин” хийх шаардлагатай шүү дээ. Өдрөөс өдөрт амьдрал руу алхам алхамаар ойртож байгаа залууст хандсан, гэр бүлээ зохиохдоо анхаарахыг сануулсан, ухуулсан сургалт сурталчилгааг байнга хиймээр байна.

Мөн энэ төрлийн сургалт, лекцийг долоо хоног бүр хийх хэрэгтэй. Дунд сургуулийн ахлах ангийн хүүхдүүдэд хэрхэн бат бөх гэр бүл зохиох талаар хичээл ордог байя. Оюутан залууст ч гэсэн дээ.

Ер нь хүн гэр бүлийн асуудалд хөнгөн хуумгай хандахгүй байх үзэл баримтлалыг залуусын тархинд суулгаад өгчихвөл илүү үр дүн гарах нь тодорхой. Ингэж л байж бид улс орны ирээдүй болсон үр хүүхдээ аварч, аз жаргалтай орчинд өссөн, эрдэм мэдлэгтэй, эрүүл чийрэг иргэнтэй болж чадна. Эцсийн дүндээ гэр бүл бат бөх байна гэдэг ирээдүйн элит иргэдээ бэлтгэж байгаатай ялгаа юун.

Н.Пунцагболд
Монголын мэдээ 

21 Comments

  1. mercy says:

    Sanal neg bna. Hair talagdah 2chn yalgat. Tuunig amidralas harj bno, uneher hairt bol hamt bha bodno, hairgui bolohr oor sonirhson huhentge yavalddag yum bishu, Bi nuhurtu zuger l talagddag bolohr nadt suj, teged ger bul bolohor hair halamja uzulehgui hun zovogod tamlad bdag bhgui yu. Huni amidral sanasnar bdaggui yum bna. Bayn yadu hun l bol ene amidralin shan muhaig bugd l uzne 

  2. fd says:

    sen namaig halamjilaad 2 laa dvr esgeed saihan amidarch b.na gej bodood l oorsdiigoo huuraad olon jil amidarsan.getel ene demii umdaa gedgiig odoo l medej b.na.haramsaj b.na.ehnertee vnen setgeleesee durlaagvi hairtai bish eregtei hvn yaj hairlahaa mededgvi um bilee.argagvishvvdee vneheer durlasan bol yildel ni setgelees ni duusahgvigeer undarch b.dag.durlaagvi eregtei hvmvvs zalhuuduu idevhitei bish dvr esgej hvneer zaalgaj hairladag um bilee hoorhiidoo.iim amidral ih yduu setgelgeetei salua hvvhed hohiroh geed salahgvi baya nasaaraa nohortoo helj hairluulahad hvrdeg ooriig

    er hvn emegtei hvnd chin setgeleesee durlasan bol gaihamshigtai hairlaj chaddag bas oorooch setgel hangaluun amidardag  um bilee.ymar ch teneg bolovsrolgvi ch baisan durlasan vedee gaihaltai zaluu bolj chaddag.harin bvsgvidee durlaagvi , taalagdahaar nj suusan zaluu bol hezee ch ehneriinhee sanaand ni hvrtel hairlaj chadadgvi zalhuuduu ,idevhgvi sanaachlagagvi hairladag dandaa ehneriigee gomdooj b.dag,medremjgvi b.dag.iim b.gaagaa ooroo ch mededgvi.i iim amidraltai b.sondoo haramsdag,zaluuchuudaa ohiduudaa 2 biendee hairtai durlasan vedeel bish bol hezee ch bitgii ger bvl bolooroi

  3. oj says:

    demjij bna 100%

  4. oj says:

    demjij bna 100%

  5. haagii says:

    hohi chin uhtlee uilee edleed amidar da

  6. zoos0858 says:

    bi ch bas iim l erchuudiin 1. ur huuhdee hairlaad ehnereeree hairluulaad saihan l amidarch blaa.gewch het erhelsnii l gai biz ajiliihniihaa eeljit shoun deer odoogiin ehnerteigee uchir urguulj ger bulee nulimstai uldeegeed garsan da. odoo bi jargal gedgiig martsan suusan huuhenteigee bainga l heruultei zodoontoi bdg da.

  7. cahirmaa says:

    хэхэ хэрвээ манай хүүхнүүд ийм гэнэн тэнэг байгаагүй бол олон монгол залуучууд ганц биеээрээ насаа барах байсан биз, тэр чинээгээрээ салалт багасч аз жаргалгүй гэр бүл аймшигт гэмт хэргүүд ч багасах байсан биз. хүүхнүүдээ ухаантай байгаачдээ. хэрэгтэй хэрэггүй ЮМнуудаар амьдралаа битгий сүйтгүүлээч

  8. Зочин says:

    Ер нь бол судалгаагаар гэр бүл салалтын 80% нь зөвхөн эхнэрүүдийн тэнэг аашнаас, 20% нь нөхрүүдийн архидалтаас болсон байдгийн. Энэ судалгааг нийтэд зарлавал эхнэрүүдийн хараалын бай болох биз дээ. Ялангуяа өөртөө хайргүй хүний араас гүйж байж эхнэр нь болчихоод, хайр халамжаар дутаасаар байгаад нөхрөө алддаг хүүхнүүд олон бий. Бас бүтэлгүй эр хүнтэй гэрлэчихээд хайр халамжаараа нөхрөө бөөцийлж хэнээс ч илүү сайхан ханьтай, сайхан айл болчихсон хүххнүүд ч бий. Ажиглаад байхад сайн эхнэртэй эр хүн л өөдөө гарч, тэр айлын амьдрал сайхан байдаг юм ш дээ. Сайн эхнэр байгаач гэхээр тэгж эрийн боол гэрийн зарц болохгүй шүү гэж хариулдаг хүүхнүүд олон байна даа. Ийм байхад ямар ч хууль журмаар шийдвэрлэж болохгүй ээ. Харин ирээдүйн ээж, эхнэр болох охидууддаа багаас нь зөвөөр сургах л хэрэгтэй. Сургуулийн хичээлийн жагсаалтанд оруулмаар байгаам даа. Өөртөө хайргүй эр хүнтэй гэрлэсэн бол өөртөө хайртай эр хүнтэй гэрлэснээс 2 дахин илүү их хичээж байж жинэхэнэ эр нөхрөө болгож авна шүү.

  9. Anonymous says:

    nuhuruud gej malnuud umuu ehneruudeer malluuldag. zovlon jargalaa huvaaltsana gej amlachaad haraad bhad
    ooroo zovson bol teriigee ehneree hamt zovboodog harin ehner zovson uyed orhiod hair halamjaar dutaj bna bi geed huuhen haigaad yawdag.
    ehner hun hun shig bish robot shig l comand avdag bval buh erchuud az jargaltai amidrana.

  10. Anonymous says:

    nohroo mallaad bj chadahgui gehiin, tegeed hunii nuhurtei yawaldsan bolhoor ooroo ehneruudees iluu saihan huuhen gej oorooroo baharhaad bdag umuu ene nuhuruudtei yawaldagchid.

  11. zaya0420 says:

    my amidrald yag iim zuil boloh geed bna daa.bi arhi uuj ehnertee halamj tawidaggui,amidraliin zorillogoo geesen muu zaluu baisan.Gewch 2 huuhdiinhee toloo buhniig zoriuldag gej boddog baisan.odoo bodohod minii buruu baijee.uuniig zaluustaa surgamj bolgoj bna.ehneriin chini setgel horson bol mash hetsuu,uuchlah eseh ni bi taashgui…Odoo 2 huuhdiinhee ireeduin toloo zorilgotoi saihan amidarnaa uragshaa mongol zaluusaa.Jich ehnerteegee ewlerch eleg buten saihan amidarahiin toloo zutgeed baina ho

  12. Borte-Chono says:

    “Одоо төрийн байгууллагад ажиллах хүн төрийн албаны шалгалт өгдөг болсон. Дээрээс нь эрчүүд цэргийн алба хаасан байх шаардлагатай гээд байгаа. Тэгвэл энэ мэт шаардлага дээрээ гэр бүлийн тогтвортой байдлыг эрхэмлэдэг хүн байх ёстой гээд нэмчихвэл яасан юм. Хувийн, төрийн гэлтгүй байгууллагад ажилд орох гэж байгаа хүмүүст хувийн ур чадвараас гадна гэр бүлийн харилцаа бат бөх эсэхийг хардаг болъё. “………………………..
    Санал нэг байна

  13. Jargal says:

    Ger bul salalt huuhded hamgiin ih sorog noloo uzuuldeg zuiliin neg. Etseg eh n salsan huuhed ireeduid ger bul bollo ch yamar neg asuudal garval hamgiin turuun salaltiig iluud uzdeg boldog. Uchir n eej aav n salj baisan bolohoor. Ingeed salalt gedeg ue udam damjij ehlene dee.

  14. Anonymous says:

    Ehellee genuu.Odoo l oilgoj baigaa muu.

  15. zochin says:

    erchuudin omno ger buliin hariutslaga gedeg ymiig sain medruuleh chambai huuli batlaasai.mongol erchuud ger buliin ylanguya huuhdiin omno huleeh hariutslaga gedgiig erooso meddegui etseg ehuudni ch bagaasani helj surgaj meddegui.tegd tom bolod huuhedni 20 hurvuu guu yu ehner avaad tegd heden jil bolood tohirohgui ym bn geed salaad dahiad oor hunte amidardag huuhdiin tetgemj ene ter gej estoi gonj barag medeh ch guu yuu bdiin hoooson hunees 2chihiini av gene biz.huuhed hiicheeld saldag daraani hariutslaga gej yu bdagiig meddegch guu medehiig husdegch guu.teher ger buliin omno huleeh hariutslagiig odoo zaaj ogoh bolson.1l ih ih haanii udamt erchuud.hiisen huuhdiinhee omno hariutslaga huleeh chadvargui barag ooriigoo ch tejeej  chadahgui.hussen huseegui uureg huleedeg bolgoh huuli sanaachlasai.busad orniihon shig salsanch etsegiinhee uurgiig huleedeg bgaasai

  16. Anonymous says:

    Ta nar uyndaa nuhurrei chin yavdag huuhnuud ruu dairaad bdag uym hoh chin sh dee nuhruu mallaad bj chadahgui hunii uvur luu aldsan bol

  17. хас says:

    Одоо мэдэж байнаа юм уу Миний л мэдэхийн салалт их байсан тэр болгоны ард эрийг үзэн ядсан хүүхэн эмийг үзэн ядсан эр чүүдийн арми бий болсоор ирсэн тэд хэзээ ч тогтвортой гэр бүл болдоггүй Харин энэ асуудлуулыг үе үеийн төр огт авч хэлэлцээгүй өдий хүрсэн Сайндаа л хүүхдийн тэтгэвэр эцгээс нь авч өгдөг энэ бол хайр халамж биш шүү дээ

  18. Anonymous says:

    sanal 1 bna. huulia changatgah heregtei. mongoloor dvvren zabharsan zabhairal. huuli changa bol zabhaichuul huulind barigdaj deglemtei bolj, vr hvvhdvvd maani setgelin zoblon baga l amsah bh

  19. ger bul says:

    ger bul salalt geheesee iluu etseggyu huuhed gargaad bgaa huuhnuudiin asuudliig tsegtselmeer. ger bul uimuulsen, etseggyu huuhed gargaad bgaa huuhnuuded tatvar noogduuldag yumuu, yamar neg argaar shiitgej baih heregtei. undur hugjiltei ornuud ch tiim baidag yum bishuu. tegvel ger bul togtvortoi baij, etseg ehiin uurgee sain oilgono gej bodoj bna. tehgyu bol erchuud ch gesen neg huuhentei amidraad hetsuu bol daraagiinhtai n geed yavaad baina. ediin zasgaar n zahirahgyu bol manaid ger buliin asuudal aimaar bna. hun hiij bgaadaa itgeltei baih estoi. uneheer etseggyu huuhed gargaad tatvaraa tuluud huuhdee usguh bolomjtoi neg n baihad sohor zoosgyu yum baij hunii huuhdiig nuutsaar gargachaad chinii huuhed geed daramtlaad, ail gert asuudal uusgeed uuruu ch nuhurgyu, busad ailiig ch taraagaad hayachihdag huuhnuud zunduu bna.

  20. 63 НАСТАЙ ТЭНЭГ ӨВГӨН says:

    Өнөөгмйн энэ гэр бүл чинь хорвоод байх ёсгүй эд бөгөөд тэгээд салалт хэрүүл зодоон аллага хүчирхийлэл гээд муу муухай болон гай зовлон бүх юмны эхлэл болдог юм Манай өвөг дээдэс үүнийг сайн мэддэг мэддэг тул хэрүүл зодоонгүй салдаггүй хамтын амьдралын өөр хэлбэртэй байдаг байж Энэ тухай Тэнгэрийн дагина Дэ хатан номонд бичсэн байдаг юм Нийтлэлийг бичигчид тэр номыг л унш гэж хэлэе Харин хууль дүрэм хичнээн чангалаад хэрээгүй нөхөргүй хүүхний тоог л нэмэхээс өөр үр дүн гарахгүй байхаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.