БИ ХЭН БЭ? гэж өөрөөсөө асуумаар…

Сайн байцгаана уу энэ захидал хүрэх өдрийн мэндийг хүргэе би өөрийнхөө амьдралын хэсэгхэн хормыг та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юмаа. Би бага наснаасаа л эхлэн өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байдаггүй хүүхэд байлаа их л уур уцаартай хаанаасаа гардаг юм гэмээр уур уцаар, үзэн ядалт өөрийгөө бусдаас өөр юм шигээр бодон бухимддаг байлаа. Зах зээл эхэлж байсан үе хүн хүний амьдрал ороо бусгай байлаа. Тэр үед аав маань гялалзаж 10н жилийн дотор том компаний захирал болж, тансаг амьдралаар амьдран найз нөхөд хамаатан садангаар дүүрч билээ манайх гэдэг айл.

Гэвч намайг ухаан орох үеэс аавыг маань хошгируулсан сайн муу хамаатан садан найз нөхөд нь архи гэдэг зүйлээр угжин архин далайд живсэн. Хамаг байдгаа зарж уугаал ёстой 00-оосоо эхэлсэн дээ. Тэр бүхнийг би хальт мэддэг болохоор их бухимддаг ширүүн ууртай, бусдаас тусгаарлагдсан нэгэн болон өссөн. Хурдхан шиг л том хүн болохыг хүсдэг байлаа. Том хүмүүсийг л харахаар өөрсдөө шийдвэр гаргаал ажил хийгээл хэнээс хамаарахгүй амьдарч амьдралаа аваад явж байгаа болохоор би хүүхэд байхыг үзэн яддаг байлаа. Уул нь хүүхэд чинь тоглож наадан юун амьдрал бодох манатай инээж ханиасан байх ёстой. Гэтэл би нэг л бодол болсон дарамттай байдаг байлаа. Их аймхай, хурдан л том болохын хүслэн. Учир юу гэвэл аавыг дампуурсны дараа манайх нээрээ байр орончгүй өөрсдийн гэсэн тавилга энэ тэр гээд байгаад байхаар юмгүй. Байгаагаас ээж аавын дээд мэргэжил л байлаа.

Цалингаас цалингийн хооронд түрээсээс түрээсийн хооронд байнгын нүүх надад гэнэтхэн тэр явуулын нүүдлийн амьдрал таалагддаг байсан хэрэг. Энэ бүхэнд аавыгаа олон жил буруутгаж явсан нь үнээн. Гэвч уучилхаар шийдсэн хэдий болтол би өнгөрсөнтэйгээ зууралдан тэртээх олон жилийн өмнөхийг татан авчран шаналсаар байх юм бэ гэж бодсон. Тэгээд ч ганцхан манайх ч биш тэр үеийн нийгэм нь их хатуу үе байсан. Nнгэж явсаар цаг хугацаа өнгөрсөөр би хүсэн хүлээсэн 18 нас хүрж том хүн боллоо. Дээд сургуульд орон оюутны амьдрал таалагдаж эхлэв. Хэнч чамайг урьд нь хэн байсныг мэдэхгүй хамт олон хүрээлэн чи шинэ өөрийгөө нээн бусадтай нээлттэй харилцан урам зоригтой байлаа. Гэвч сургалтын төлбөр гэдэг хэцүү зүйлтэй нүүр тулсан. Яагаад ч төлж бараагүй дээ жилийн чөлөө авах нэрийдлээр ажил хийж байгаад нөхөртэйгөө танилцав. Хайр дурлал гэдгийг мэдрэн сайхан л байлаа гэрийнхнээсээ зөрөн тэрэнтэй тусдаа гарлаа. Бас хэдий болтол гэрийнхэнээрээ тэжээлгэн амьдрахав одоо 19 нас хүрсийм чин биеэ даах цаг болсон гээд дотроо шийдэн гэрээсээ явав.

Эхний хэдэн сар сайхан л байлаа гэвч нөхөр маань ядуу зүдүү гээд гэр орныхныг маань доромжлоод сүүлдээ хөөж тууж байнаа. Ядуу хүн хүнтэй хайр сэтгэлтэй болоод сууж болдоггүй муу эсвэл тэр хүн надад сэтгэлгүй байсан болов уу гэж өөртөө хэлэн их гомддог байлаа. Буцаад очихоор гэрийнхэндээ хүүхдээ дагуулаад дараа болно тэртэй тэргүй өдрийн хоолоо яая гэж байхад гээд тэвчээл байдаг байлаа. Одоо бодоход бас их тэвчээр юм байна лээ. Хайртай хүн чинь ямарч сэтгэл гаргахгүй доромжлоод байхад тэр ар өврөөр тавихаас ч хэцүү. Мэдкүүмдаа тэрэнтэй амьдраад 2 жил болход хаашайн доромжуулах гэж л амьдраад байгаан шиг л байсан. Ид сайхан залуу насаа нэг муу баньдад чи ядуу гээл дуудуулаад сууж байдаг. Магадгүй энэ миний том хүн болох гэж хэт яарч тэмүүлж байсны хариулт ч байж мэднэ.

Тэгээд би их удаан бодсны эцэст тэр гэрийг орхин явах шийдвэрээ гарган төлөвлөгөө боловсруулж байлаа. Тэрнийг доромжилж дээрэлхэх бүрд за яах вэ би чамайг нэг л өдөр орхиод явна хичнээн хайртай байсан ч би чаднаа чи өөрөө л үүнийг хүссэн чамайг хүсч байвал би бүүр дахин иргэж ирэхээргүйгээр чамайг орхин явнаа гэхдээ арай цаг нь болоогүй байна гэж дотроо боддог байлаа. 21 настай байлаа гадаадруу явах гэж виз хөөцөлдөж байсан минь бүтэн би явахаар болов. Тэр үед миний ээж л хүн амьтнаас мөнгө зээлэн өөрөө явах гэж байгаан шиг гүйж байсан нь санаанаас гардаггүй юм. Бяцхан үрээ аавтай нь орхиод хайртай гэрээсээ гарч явсан тэр мөч одоо ч гэсэн тодхон. Хаашаа юу руу явж байгаа намайг юу хүлээж байгаа ямарч төсөөлөлгүй хувь заяаны төөрөг замаар хойш эргэн харан харан монголынхоо нутгийг сэтгэлдээ шингээн шингээн харсан тэр л мөч.

Түүнээс хойш 5 жил өнгөрчээ. Би одоо л яг ухаарч ухаан орж байх шиг. Одоо л юмны наана цаанахыг ойлгож байх шиг дээр хэлсэнчлэн би ганцаараа л ийм юм шиг шаналан орондоо нулимстай хоносон тэр үеүд одоо тэвчээр хатуужил болон хувирч байна. Хайртай хүмүүс бас тэр ээдрээтэй амьдралыг орхин гадаад оронд ганцаараа амьдарч байна. Өөрөө өөрийгөө олж нээн өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн бодох цаг надад их. Тэгээд би надад тэр бүхэн тохиолдоогүй. Би боломжийн дундаж айлд өссөн бол, аав архи уугаагүй бол, анхнаасаа зөв хүнтэйгээ суусан бол, эсвэл эрх хүнтэй суудгүй байж гээд л их өнгөрсөндөө харамсдаг байлаа. Гэвч өнөөдөр би энэ бүгдийг эцэслэхээр хатуу шийдлээ. Энэ бол миний өнгөрсөн үе би яаж ч хичээсэн өөрчилж чадахгүй, хэрвээ би энэ бүгдийг мэдрээгүй бол жаргал гээчийг мэдрэхгүй өнгөрөх байсан, бас энэ бол миний хувь төөрөг, заяа юм байлгүй дээ гэж бодож байна. /Би мэдээж бүгдийг нь бичээгүй бичье гэхэд цаг бас та бүгдийг залхаах байх хэмээн гол санаагаа л бичсэн болно/

Би ганцаараа байдаг болохоор үе үе өнгөрсөн үерүүгээ зочилон гунихардаг байсан юм. Гэвч одоо би өөрөөр амьдармаар байна. Мөнгө төгрөг эдийн засаг харагдах байдал биш дотоод хүн бодол санаа, ирээдүйгээ тодоос тод харж амьдармаар байна. Энэ надаас салдаггүй өнгөрсөн дурсамж, намайг басаж байсан тэр олон хүн, үгээр намайг шүүж байсан тэр хүмүүсийг үл тоон зөвхөн өөрийнхөө ертөнцөд амьдрахыг хүсч байна. Би энэ бүхний ард гарч чадсан одоо надад өргөн их боломж үүд хаалгаа нээж байна гэдгийг би сайн мэднэ тиймээс өнгөрсөн үеийн тэр таагүй дурсамжаа өнөөдөр би дотроо онгойлгон булшилмаар байна. Яг одоо би шинээр амьдарч цоо шинээр дотоод сэтгэлээрээ хүчтэй амьдарна.

Хэдийгээр би ядуувтар өссөн ч эд мөнгийг туйлынхаа зорилгыг болгон амьдарч байгаагүй. Одоо ч гэсэн би мөнгийг олдогч гэр орныхондоо явуулдаг. Гэр орон маань сайжирсан юм юмтай л боллоо. Гэхдээ энэ бол болох ёстой л юм манай гэр бүл одоо л сэргэж дээшилж дэвжих цаг нь болсон гэж боддог.

Одоо хамгийн гол нь би өөрийгөө олмоор байна. Яг энэ мөчөөс өнгөрснийг цэг тавиад өөрийгөө олох тэр их аялалд гарж өөрийгөө нээж олж хөгжүүлэхийг хамгийн ихээр хүсэж байна. БИ ХЭН БЭ? гэж өөрөөсөө асуумаар би яг л тийм мэдрэмжтэй болчихлоо. Яг одоо би өөрийгөө ганцаардаагүй мөртлөө хов хоосон тийм мэдрэмжийг мэдрээд байна энэ бол түр зуурын гэдгийг мэдэж байна. Тиймээс энэ бүгдээс гарах гарцаа олмоор байна. Магадгүй би яг өөрийн зорилгоо тодорхойлолгүй яг нэг нийтлэг зорилготой байсан байх жишээ нь хэл сурах, гадаад гарсан бол байр машины мөнгө ч гэдэг юмуу. Тэр биш би цоо шинээр өөрийгөө хэн бэ гэдгийг л олж мэдмээр хүсэж тэмүүлж амьдармаар байна. Ойлгомжгүй эмх замбараагүй бичсэн уучлаарай яг л санаанд орсонгоо л бичээд байлаа. Сайтын уншигч зөвлөгөө өгөгч найз нар, ах эгчээсээ асуухад яг амьдарлын их хаалган дээр ирчихээд нэг хаалгыг хаачихаад нөгөө хаалгыг нээх гэж байгаа завсрын үе дээр байгаа нэгэнд өөрийн зөвлөгөө үзсэн туулсан туршлагаасаа хуваалцаач гэж хүсэе…

Би өөрийгөө нээх их аялалд гарлаа. Үе тэнгийн найз нөхөд дүү нар минь та нарын дотор бас хараахан явах замаа олоогүй хэн нэгэн байвал надтай нэгдээрэй. хамтдаа өөрөө өөрсдийгөө дотроосоо нээн цаашлаад энэ ертөнцийг нээцгээе.

Та бүхнийг хүндэтгэсэн: Someone who has been finding herself…

48 Comments

  1. ene minii amidral says:

    Ene buxnii etsest xuuxed dund ni xelmegdex yum daa…..
    Xani ijilee sain tanij amjaagui,Mongolchuudin ertnii arguud ix zov bsan yum blaa.Udam sudarig ni xarax ni.Uuniig bi ix uguisgedeg bsan.Yun ch udamsag yum geed l.Zov bsan yum blaa odoo bodoxod.
    Ene buxniig eronxii bolovsrolin suriguuliin programd oruulax xeregrei yum shig.Xariutslaga gedeg zuiliig medexgui bid.Xuuxed onchirch bdag.Etseg ni gedeg xun xaaya odriin od shig uulzana.Uulzaxgui xun ch bga.Oor exner avna.Tsaad shine exner ni oxin maani xaaya aavigaa sanaad utasdaxaar yariulaxgui bdag gesen.Adilxan ex xun bolchixson baij.Jooxon uxamsar muutai.Xuuxed gedeg ertontsiig tas martdag bid.
    -Za tegeed dor doroo asuudaltai yum daa.Bolj ogvol oxindoo ertxen ochixig xicheegeerei!
    Oxin ni betgerexvii dee!Xuuxed l amidraliin maani utga uchir ni baisan.Baix ch bolno.Amidralin maani xamag arig eej maani l daaj yavj baisan daa.
    Tanid az jargal xusye! 

  2. ene minii amidral says:

    Jaaxan oroitoj unshlaa.
    Minii amidral yag chamtai adil.Chi iluu ni aavtai oschee.
    Eej maani xuuxdee tejeex geed oir zuurxan naimaa xiine.Odor xonogiig l ongoroodog bbsan daa.
    Oxiniixoo aavaas salaad oxinoo eej deeree uldeegeed gadagshaa ailj xiisen.Ix guriisen dee.Oxinoo tesej bgaatai ene buxen chiniixee ireeduin toloo l gej xiij bgaa shuu gej setgeldee xelj oor oorigoo taivshruulj yavsan daa.
    Ingexguigeer Mongoldoo oxintoigoo baival baxi baidgaaraa l bna gej bodood.
    Ingesnii xuchind bairi oromjtoi bolson.Oxinoo ch oor deeree avsan.Oxin aani eeejguigeer osson ter 10 shachuu jiliig es tootsvol……
    Minii oxin uxaantai boloxoor eejiigee uuchlax bxaa gej boddog.
    -Bidnii Mongolchuudin ixenx ni chuxam yu ni deer alddag ve gexeer ger bbul olovlolt,xani iijilee songox

  3. zaaval unsh says:

    ta hvvhdee boddoggvi ooriigoo bodool hvvhed ymar ih sandgiig medeh vv

  4. gantsaagsan says:

    taniltsiildaa nadruu zalgaarai 96000681

  5. zochin says:

    mundag uhaantai ymaa munhag tenegiig hayad yvdag chinii hamgiin zov songolt odoo harin huuhedteigee holbootoi bdag uu hun hania l zov songoh heregtei ym bn hogiin ym.g ert haysan ni amidraldaan hiisen hamgiin tom horongo oruulalt sn huntei uchirnaa amidral chan shuu dee

  6. би энэ бүгд сэтгэгдэлүүдийг уншин их урам зориг авч байна. үнэхээр баяртай байна. миний амьдралтай танилцан дүгнэлт хийн цаг гарган сайхан зөвлөгөө урамын үг алдаа оноог минь харан бичсэн та бүгдэд маш их баярлаж байна урамаар дутаж яваа нэгэндээ үг хэлж зоригжуулж байгаа монгол түмэн минь сайхан шүү. би энэ их хүмүүсийн итгэлийг алдахгүй ээ. би хичээнээ. шантрах ямар нэгэн тохиолдол гарвал та бүгдийнхээ танихгүй ч гэсэн дотно сайхан үгнүүдийг санаж урам авч байнаа. тийм олон хүн надад хандан сэтгэгдэлээ бичсэн байна шүү дээ гэж бодон. 
    би энэ  бүгдийг бичээд л нэг л хүнд ачаанаасаа салсан юм шиг мэдрэмж төрсөн. маргаашнаас нь эхлээд би шал өөр болж дуртай зүйлсдээ цаг гарган элдэв бодолд төөрч суухаа больсон. энэ л их чухал. одоо бодож төлөвлөсөн зөндөө зүйлс байна. 1рт нь хүн юмыг боддог байх хэрэгтэйн байна. өөрөө бодож тунгаасан байвал дараа нь шийдвэр гаргахад урьд нь бодсон байсан учир арай амархан байна. аливаад өөрийн ухаанаар шийдэж байх, дандаа юм л болбол хүнээс зөвлөгөө авах гээд байвал дараад нь өөрөө бие даан шийдвэр гаргах чадваргүй болно. мэдээж үнэхээр шийдэж чадахгүй бол ухаантай хүнээс зөвлөгөө авч бололгүй яахав гэхдээ хэнээс асуухаа бас мэддэг байх, хүний амнаас гарсан хий болгонд эмзэглээд бас итгээд яг тэрүүгээр нь дагаад хийгээд байж болохгүй, тэр хүн хэзээ ч чиний амьдралаар амьдраагүй чиний дотор ороогүй тухайн үеийнхээ сэтгэлийн хөөрлөөр л амнаасаа үг унагана. тиймээс аливаа зүйлд өөрийн өнцгөөс харж дүгнэлт хийх чадвар сайн мууг ялгах юуг хүсч байгаагаа мэдэх юу хийж чаддагаа олох гэх мэт. өөрийн гэсэн үзэл бодолтой болж бас тэрнийгээ хамгаалдаг ямарч үед уусахааргүй гэхдээ тэр бодол нь зөв байх өөрийн бодол өөртөө зөв гэдэг шиг хүчтэй ухаантай байх хэрэгтэйн байна гэдгийг энэ бүхний дараа хамгийн түрүүнд ойлголоо. энэ бол миний өөрийгөө олж авах хамгийн эхний алхам эзэмших шаардлагатай зүйлс 2рт нь юу вэ гэдгийг одоохондоо бодож амжаагүй байнаа ккк

  7. janee says:

    ene ohinii zahidliig unshaad chamaig ih uhaantai gedgiig mederlee yaagaad ch yum, minii amidraltai oiroltsoo yumaa, yalgaa ni gevel hvvhedtei hvvhedgvi geed bas neg ohin helsen bsan, yag teren shig yalgaatai yum bna.  chinii gadagshaa garay gedeg shiidver chini ih zuv bjee, mongolchuud gadagshaa ih gardag ch ter bolgon uurchlugduh ni bas hovor bdag. magadgvi vzel bodol, zorilgo ni uur, uur bolohoor tegdeg bh, harin bol tednees arai uur zvil bichsen bnaa nadaa taalagdlaa, chi her uurtuu itgeltei ve? hvn yr ni uurtuu itgeltei, zorilgoo tom taviad, tvvniihee tuluu vneheer hvsch muruuduud zvtgevel zaaval bvteh yum shig sanagddag, chamaig harahad chi dotood mun chanaraa hugjvvlehiig hvsch bga gej oilgoloo. chi haana
     bgiin be? bi bas odoogoor gadaadad bga yuma. tegeed nadtai holbogdoj bolno shvv. bjane228@yahoo.com minii hayg tend vzel bodloo huvaaltsaj bolnoo

  8. abo says:

    chinii amidraliin tuuhiig shimten unshlaa. Hun hunii zovlon uurt ni hetsuu bdag shu de. hairtai hun alag uree orhiod hariig zorih amargui l bsan bh chamd. gehde chi zorisonoo biyeluuleed hussende hureed ireh ter yed chamd unuduriin unagasan nulims une tsenetei bsaniig chi medeh bno. hezee neg udur eh hutagtaa ireed uree tevreed asgartal uilahad suuh ter udur oirhon bgasai. uree udaan zovooh hereggui. chamaig uzen yadaj huleej avahgui huiten setgeltei bhoos ni umnu ochih heregtei uuriin bodol uurtu zuv shu de. hair hunii amidrald gants l irdeg gej boddog. tiim aguu hair chini nuhur chini bish bol chi haramsah hereggui. chi uree orhihgui bol heze negen tsagt ur chini chamaig uuchilnaa. zaaval hussende hurerei. heterhii olon zuiliig zoliosolj hiisen songolt bhoor uuriigu buu zemel.
    amidrah shan shu de…

  9. adiya6767 says:

    sexcdmeer bol facebookd orood ir hatamsahgui ee chi

  10. adiya6767 says:

    sexcdmeer bol facebookd orood ir hatamsahgui ee chi

  11. adiya6767 says:

    sexcdmeer bol facebookd orood ir hatamsahgui ee chi

  12. adiya6767 says:

    sexcdmeer bol facebookd orood ir hatamsahgui ee chi

  13. сүхболд says:

    баярлалаа би ажилынхаа хажуугар интернетрүү ордог хүн өөрийн сэтгэлээ бусадад ярж өгч байж сэтгэл доторх бүх зүйл нэг нэгээрээ алга болдог. миний мессенжер ажилын цагаар асаалтай байдаг хамтдаа бие биеээ олохоор зорилго тавин ажилы тэгэх үү сэтгэлээ хуваалцы гэвэл майл бичээрэй doctor_bor@yahoo.com хүлээж байя

  14. Anonymous says:

    hyamdhan guluuz mah zah zeeliin unees hyamd zarna.utas209939

  15. www says:

    zahidliin ezen bna geseniig chin unshsangui setgegdel uldeelee..say unshlaa ooroo huuhdee hichneen eej deeree uldeesen geed setgel chin amar bgaach ter joohon huuhdiin setgel eej aavgui osch bgaadaa setgel ni medeej orovdmoorl bgaa… eej aaviinhaa hairiig medrelgui osno gedeg chi ooroo eej aavtai eleg buten osson herneel ongorson amidraldaa shanalj shataj yavj bna getel huuhed chin eej aavtaigaa osooguidee oor shig chin tom bolood yahuu bur ih hetsuudne de…ingej bodoj uzsenuu?? yadaj huuhdee oor deeree avch boldoggui bsan yumuu???

  16. www says:

    huuhdee ogt dursaagui zovhon bi bi ooriigoo l ih boddog hun bololtoi eh hun gej helehed hetsuu l yum.. ivii ter huuhediin setgel yamar ih eejiigee haij erj irehiig ni huleegeedl zuudelj bgaa bol..hunii huuhduud eejee geedl erheleed yavj bhad ooriin chin huuhed eejee gej duudah hungui orovdmoor bgaa gej bodogdohgui bnuu??? minii bodoloor huuhedl orovdom za ter ooriigoo oloh ni ch yahav.. bi ooroo eh hun…. hun hichneen aavtaigaa bgaad eejguil bol hetsuu huuhded hamgiin erhem hun bol eej….. aav toruuleegui ehiig yaj guitshev…eh uriin setgel gej yuitai ch zuirleshgui nariin holboo bdag ooroo uuniig oilgooguil yavj de…

  17. boljimriin boowt says:

    Pizda chine heniigee senhruulkeed bgam ter oorii haiy ene ter ch geh shig alaaraa aaruul met

  18. tanidag hun says:

    tanai nohoriig odko gedeg uu?

  19. hi says:

    odoo huuhdee uur deeree avbal yasiin

  20. xs says:

    Wow wooow ene busgui ch ene setgegdel bichsen zarim humuus uneher lag yumaa manai Mongol hunii oyun uhaan mash umurmuts chadaltai gej bi boddog. Uuj nargihaa bagsgaad zuv amidralaar bugd Asian tseejind negen ger bul shig amidraval busad ulsiig ataarhtal hugjij chadnaa bid.. Bi itgedeg.

  21. xs says:

    Wow wooow ene busgui ch ene setgegdel bichsen zarim humuus uneher lag yumaa manai Mongol hunii oyun uhaan mash umurmuts chadaltai gej bi boddog. Uuj nargihaa bagsgaad zuv amidralaar bugd Asian tseejind negen ger bul shig amidraval busad ulsiig ataarhtal hugjij chadnaa bid.. Bi itgedeg.

  22. xs says:

    Wow wooow ene busgui ch ene setgegdel bichsen zarim humuus uneher lag yumaa manai Mongol hunii oyun uhaan mash umurmuts chadaltai gej bi boddog. Uuj nargihaa bagsgaad zuv amidralaar bugd Asian tseejind negen ger bul shig amidraval busad ulsiig ataarhtal hugjij chadnaa bid.. Bi itgedeg.

  23. hehe says:

    zugeeree amidrald zunduu yum tohioldono minii huvid sain eh etsgiin buyanaar huuhed nasaa saihan ussun ch nasand hureed amidral maani bas l bolj butehgui chamgui olon jil zovloo yadraad irheer ehner hurtel hayad l yavsan gehdee zugeeree zutgel bolon amidrald hairtai amidraliin tuluu zutgej baihad buh zuil boldog yumoo Odoo ah ni haa ch ochood amidrah chadvartai bolson medleg mergejliin huvid ch mungu sanhuugiin huvid ch odoogoor 200 garan ajilchidtai eh orniihoo buteen baiguulaltad huvi nemree oruulaad l hezee ch turiivchin deh munguu hed baigaag medehgui l amidarch baina amidral bolnoo gol ni uudrug baih heregtei 10 jiliin umnu bi yaaj zovj bailaa odoo tegehed umnud solongos geriin uilchlegchtei philipino huuhed asragchtai geriinheniigee bugdiig ni togtmol orlogotoi bolgoloo geh met sain saihan ih yum hiilee ushuu ch hiij taaraa

  24. zochin says:

    chamd az jargal husie. sain temtsej zugteerei. az jargal saihan hairtai uchraarai busgui mini.

  25. zamdaa says:

    chinii setgeld bolj baigaa naad shuurga chine nadad bas bolood ungursun um. bi garah gartsii ne medne. yagaad gevel mash olon jiliin tursh temtsesnii etsest rartsii ne olson um.

  26. unshigch says:

    Ungursnuu uurchilj chadahgui ch unuudriig margaashiig bol uurchilj chadna. uudrug, itgeltei yav daa. hun chanar, yos surtahuun gedeg yumiig dagaval ayandaa buh yum bolno, chi uuriiguu olno. Chi bid nar adguusnaas hun chanar, yos surtahuunaaraa l yalgardag yum shuu, tegj bj chi uuriiguu olno. bi ch uuriiguu oloogui bgaa ch olno gedegtee itgeltei bgaa shuu.

  27. unshigch says:

    Yanaa, yag minii amidral bna. yalgaatai ni bi huuhedgui, yagaad gevel bi huuhdee uur shigee zovoh vii gej aisan uchraas huuhed gargaagui. bas l hun buhneer dorolmjluulsan, ad uzegdsen. ailiin dagavar huuhed blaa. az bolj bi hicheeldee sain bsan uchraas daraa ni yaj iij bgaad, surgaltiin turiin sangaas zeel avch bgaad ih surguuli tugssun, bas l aimaar hetsuu bsan shuu, umsuh huvtsasgui shaham, tegeed zutgel bgaad tugssun, daraa ni ajild oroh geheer tanil talgui, huvtsar hunar muutai bas l bolj uguhgui heseg yavsan. 2 ch udaa yaduu ailiin huuhed uchraas naizalj bsan zaluudaa gologdson, gehdee bi unuudur buhniig davaad garsan, MBAgee hiisen, unuudur hangalttai sain business hiigeed yavj bna. unendee bol tom bayachuudtai zuirlehgui ch uuriin gesen mungutei bolson. Mungutei bolloo geed ergeed harahad ter yaduu bsan uyedee bi yamar shan setgeltei, genen hongor yavsan yum be, yagaad zuvhun yaduu uchraas hund gologdson yum bol gej gaihdag. 

  28. сайн байцгаана уу сэтгэгдэл бичсэн бүх хүнд баярлалаа бүгд л өөр өөрийн өнцгөөс хараад их хэрэгтэй зүйлүүдийг бичжээ бүгдийг нь анхааралтай уншлаа. Миний үр хүүхдийн хувьд гэвэл одоо манай ээж гэр бүлийнхэн хардаг юм. би өдөр болгон мэссэнжэрт ордог ээжийгээ мэддэг ээждээ хайртай гэдийн ккк. охиндоо дуртай юмыг нь авч өгч юугаар ч дутаахгүй бхыг хичээдэг юм. миний охинд санаа тавьсан хүмүүст баярлалаа. үр хүүхэд гэдэг хамгийн эрхэм нандин эрдэнэ гэдгийг би их ухамсарласаан. би охины гаргасандаа маш их баяртай байдаг. охиноо санахгүй өдөр гэж байхгүйээ. эх үр 2 амьдын хагацал үзээд олон жил уулзахгүй байх хамгийн хэцүү тавьлан юм байна. гэхдээ миний энд гүрийгээд хамаг элэг зүрхээ эмтлэн байж энд байгаад байгаагийн учир шалгаан нь ганц охиноо л бодож байгаа юмаа. олигтой боловсролтой хүн болгоод орох оронтой болгочих юмсан монголд очоод надад угаасаа ийм боломж гарахгүй гэж бодсондоо тэр. тэгээд өөрийн ээж дээр байгаа болхоор бас баярлах юм. аав нь байнга очиж уулздаг охинтойгоо. хааяа бас амралтаараа нөгөө эмээ өвөө дээрээ хөдөө явж амардаг юм. хэдийгээр аавд нь үлдээгээд явсанч ажилтай болхоор байнга сургууль цэцэрлэгт нь өгч аваад байж чадахгүй тэгээд мэдээж ээж дээр байдгийн. би хурдхан шиг зорилгодоо хүрээд охиндоо очих өдрийг тэсэн ядан хүлээдэг юм. за энэ бол тодорхой зүйл юмаа миний хувьд.
    хамгийн гол та нараас асууж байгаа зүйл нь сэтгэлээ онгойлгож өнгөрсөн дурсамжаасаа нимгэрэх болон дотоод сэтгэлийнхээ дуу хоолойг хэрхэн сонсож хувь хүн талаасаа цаашид ямар жанжин шугамаар явах талаа л эргэцүүлж зөвлөгөө авахыг хүссэн юм. мэдээд миний энд байх цаг хугацаатай. гэвч өөрийн амьдралын утга учираа одооноос бодоод цэгцэлчихвэл илүү дээр гэж бодсон. монголд оччоод л одоо яах уу гээл дахиал бодоод хугацаа алдаж байхаар гээл. би хаана хэзээ ч байсан өөрийн БИ гээ алдахгүй тийм л хүчирхэг бие хүн болон төлөвшихийг чин сэтгэлээсээ хүссэн юмаа. 

  29. naraa says:

    chi eh hun mon uu? ur huuhdee dursdaggui ymuu nohoi shig hayj yvchaad yu ged gonginood bgan be. mongo bol neeh chuhal bish hund ger bul ur huuhed chin amudraliin az jargal bayr baysal. aygui bol chi so ovgontei suuj so d orj ireed zugtaaj yvsan da. solongosoor duuren so nohrooso zugtsan salsan huuhnuud dandaa hudlaa yrina aimshigtai.

  30. zal says:

    bi hen be gej uu -chi huuhde hayasan  hargis  eej bishe emegtei bna, yamarch  shaltgaan zuvtguhgui bha

  31. hi says:

    ongornoorooo bitgiii hoolol bas ireeduid boloh asuudald bitgii yaar onoodrooroo amidar bas huuhdee hairal huuhddee och oroitoogui deeree huuhddee ochdooo het ih ireeduigee bodoj tosoolj shanalaj bolhguee ongorsontoigoo ch bitgiii zuraldaad ooriigooo shanalgaj bai. huuhed l hairan baina daa. yaduuch gesen eejdee orhihgui deee huuhdee orhidog mash buruu gehdee odoo oroitoogui shuu.byatshan uree bas l oortoigoo adilhan shanalsan zur4htei bolgoh herggui shuu. bas l ireeduid cham shg sharhalsan zurheeer osvol muu shuu. ur huuhed chin hamgaas chuhal sanhuu bol yaah vee hergtsee sh dee baih yostoi zuil hamgiin turuund zov amidar.ongorsnoo bichij bgaad hen negend yari tegeed haalgaa haa. dahiaad oor haalga nee. tegeed chamd bgaa aldaagaa zashiig orold ireedui chin dardan bhiin tuld onoodor uhaantai amidar 24 tsagtaa haramsah zuilgui baival ireedui asuudalgui bh bolno. huuhed huuhed.

  32. энэрэл says:

    Хүүхэд чинь яасан бэ. Өөрөө бол болоол явчлаа.

  33. uka says:

    neg yum nemj helhed hun er ni hooson yaduu bhdaa l husel temuuleltei bdag yum shig bgan tiim ch yumtai bolchih yumsan tegwel l az jargaltai bolno ge l tegeed hussen yumtai bolood mungu tugrugtei bolood irheeree ene minii haij bsan zuil bish bna ge l bas hooson medremj turuud l yag yu huseed bgaagaa buur medhee bolichihdog . zahidliin eznii huwid uurt bgaa zuilee orhiod uurt bhgui zuiliig olj awah ged zorig gargaad yawsan bna tegeed ter zuilee olj awsnii daraa bas l yu huseed bgaagaa medehgui neg l hooson .minii bodloor chi uurt bsan hamgiin unetei zuilee( u know what i mean) orhiod yawsan bna

  34. uka says:

    hun tegeed gantsaaraa bhdaa l ih yum boddog , ungursun amidral hend yu gej helj bsan ungursun huuhed nasnii dursamjuud ge l bodoo l bna bodoo l bna uuruu uurteiguu yariltsana tendees bas ih zuil oilgoj awdag yum shig bna le.zarimdaa hun er ni yah gej amidardag yum bol ge l bodno , shuugee duuren huwtsasaa haraad ene buhen er ni yag yund heregtei yum ene alt mungu yund heregtei yum yag yah gej amidraad bdag yum bol ge dasgal hiij bhdaa hurtel bi er ni eniig hiij yah yum goolig boloh gej ok tegeed goolig bolchood er ni yahiin negent l zaluu nas goo uzesgelen gedeg horomhon zuuriinh shd ge l yanz buriin l yum boddii shd. nuguu 20toi bh ueiin dewruun yum yumiig sonirhson uudrug zan maani ih uurchlugdsun, yumiig ih ergetsuulne, yag yund heregtei yum amid yawaagiin utga uchir ni yu yum bol ge l sonin sonin yum bodood bh yum bna shd. ene amidraliin yum buhen horomhon zuurinh bid irsen shigee butsah bolno gej bodhoor l ene buh bair saw mashin tereg er ni yund heregtei yum tegeed bodhoor bas ene amidrald yag yu heregteig ni medehgui yum, burhnii nomond bol ene amidraliin gol zorilgo bol sunsnii hugjil gesen bdiin bna le. gegeersen airussan hunii suns ih amar amgalang oldog harin muu yum uilddeg muu bodoltoi suns turluu oldoggui uurd haranhuid bdag gesen bh yum bna le. tegheer het geggeereh ni ch haashaa yum zugeer amidraldaa hund muu zuil hiihgui uurt uil huraahgui ur huuhdee saihan usguj humuujuuleed etseg ehee asraad yawbal ene amidraliin gol utga uchir yum bolow u gej bodoh yum. medehgui e medehgui suuliin ued ingee l bodood bdag bolchloo. eswel bi gutrangi bolj bgan bolow u .

  35. Busgui USA says:

    Ongorsoniig mart!!. Zovkhon ireeduigee haraad uragshaa!!> Chi hezee ch ongorsonoo oorchilj chadahgui shuudee. Duu mini Burhaniig olj med tegvel chinii amidral amarhan chi ooriigoo oloh bolno. Hezeech muu zuil dotroo bulshil yavah zamd chini tom saad bolno. Ali boloh huntei yarij dotorhi zuilee gargaj bai. Tomoos tom amjilt duudee. Chi chadna aa. Gol ni eruul baih ni chuhal shuu. Chi ih zaluu baina daa. Hussen buh zuildee hureeree minii duu. Amjilt!!

  36. сэтгэл судлаач says:

    oortoo baihgui zuiliin toloo bitgii harams, ternii orond chamd baigaa goo uzesgelen eruul mend, huuhed ger bul, amjiltaaraa baharhaj amidaraarai.

  37. henchbish says:

    sainuu chamtai yg ijilhen bodoltoi uuriiguu haij yvaa 23 zaluu baina. Chamd handaj helhed uurtuu zoriulj udriin temdeglel hutul tegeed urgelj shineleg bai udur buriin uitgartia met gunigtai engiin amidral dund ymar ih bolomj irj butsdagiig bid zugeer l tsargalduulaad l unguruudug Bi ene durmiig murduulj uzeeguildee Gehdee chi uzeed aldval yasan yum be? Udriin temdeglel bichej unuudur chamd yu tohioldov buh l jijig sajig asuudal buriig engeriin devter deerei noorgolj ul muriig ni uldeej baih heregtei Chi ene bugdees mash ih yum tailj unshij chadna shvv Hamgiin gol ni niigemdee niitech baijiij uuriiguu tanij bas busdad haruulj chadah baihaa Chinii baigaa orchin niigem chin hunleg bolovsroltoi soyltoi niigemd amidarch baigaa gedegt itgeltei baina. Hamgiin gol ni surguulid surch medlege bolovsroloo urgujuulvel chi bidend l heregtei bolovuu Aa neerei chi uuriiguu haij baigaa yum chin Udriin temdeglelee 365honogiin tursh hutluud uzvel yasan yum be Ene chin chinii ehnii zorilgo bolog Daraa daraagiih ni zorilgo chini ene ungursun 1jiliin amidrald chin todrood bielee olood garaad irehch yum biluu Ali esvel hen negen chigluuleed uguhch yum biluu Za medku ymarch l baisan amjilt husie Aa neereee Bas bi chamd hairtai (ene suuliin ugiig yaagaad helsenee oilgohgui ni Zugeer l chamd hairtai hun baigaa shvv gej heleh gsn yum ?? kke

  38. BLACK PEARL says:

    Миний бодлоор бол хүний өнгөрсөн амьдрал хичнээн зовлонтой зүдгүүртэй эсвэл баяр жаргалтай амьдарсан байсан ч тэр бол ирээдүйн амьдралд тэгтэл их нөлөө үзүүлдэггүй. Учир нь чи ядуу айлд төрж өссөн чиний буруу биш ч одоо өөрийн зохиосон/зохиож буй амьдралдаа ядуу амьдравал чиний буруу гэдэг нэг үг санаанд орчлоо.
    Тэгэхээр байнаа чи өөрийн урьдны амьдралаа мартаад өнөөдрөөр маргаашийн төлөө амьдрах хэрэгтэй юм болов уу? Тэгэхгүй бол өөрөө өөрийгөө дэндүү өрөвдөөд байна, өрөвдсөндөө болоод өнгөрсөн муухай дурсамжууддаа төөрөөд би хэн бэ?гэсэн асуулттай болоод байх шиг байна.
    Ер нь бол 1980 оноос хойш төрсөн хүхэд бүрийг л ЗАХ ЗЭЭЛИЙН хүүхдүүд гэдэг. Тэгэхээр чухам зах зээлийн ийм ороо бусгаа үеэр мэндэлсэн ихэнхи хүүхдүүд л өлмөн зэлмэн дутагдах гачигдах зүйлстэй өссөн тэгэхээр ганц чи зовоогүй ганц чиний гэр бүл хосроогүй. Одоо өнгөрснөө мартах хэрэгтэй шүү. Тэртээ тэргүй хүн өөрөө ямар улс орноо, эцэг эхийгээ, хүйсээ гэх мэт олон зүйлсийг сонгож төрөх эрхтэй биш. Үнэхээр өөрөө өөрийгөө өнгөрсөндөө очиж өрөвдөх гээд байвал энэ олон Африкийн оронд төрсөн харуудыг амьдралыг төсөөлөөд бодчих эсвэл чи Хойд солонгост төрсөн бол яахав эсвэл Афганистанд төрсөн бол ямар ч газар тариалан эрхлэх боломжгүй газар ёстой нөгөө хар тамхи гэдэг опиумыг тариад эх оронд нь мөнхийн дайнтай амьдрах байсан, эсвэл бүүр Вьетнамд төрөөд өдөржингөө будайны кофены талбайд хамаг амьдрал чинь өнгөрч байсан бол яахав гээд өөрөө өөр дээрээ төсөөлөөд үз дээ. Ингээд бодхоор бид Монгол улсад Монгол аав ээж дээр Монгол хүн болж төрсөндөө баярлах хэрэгтэй биш гэжүү? Тэгэхээр одоо би хэн бэ биш би юу хийж чадах вэ? Яаж амьдравал өөрөө өөрийгөө амрааж үхсэн ч харамсахгүй амьдрах вэ гэдгээ бодосон дээр ш дээ. За би бас жаахан утгагүй биччих шиг боллоо авахыг нь аваад авахгүйгээ алгасаад уншаарай!

  39. tsengel says:

    tanid amjilt hvsii tanid udahggui az jargal irnee itgeeree burhan bid bvgd l ym bedsen bga ta ene delhid torsondoo hamgiin aztai bas amid mend ywaa chin az jargal

  40. Anonymous says:

    Chinii amidral yag l adal ybdaltai kino shig sanagdlaa ukhaan suusan chini sain baina yaaran shiidekh nash bishuu odooo odoo uuriinkhuu durtai zuiluudiig khiij bai tegeed l amidraad baij deee uurt baigaa setgeldee baigaa khamgiin khuchtei zevsegee erleed adal ybdalruu ybaad baij dee busgui mini amjilt khusiy amidrald ni az khusiy

  41. oogii says:

    Huuhdee yaasan emegtei ve?
    Ur huuhed gedeg chin zugeer l neg hund daalgaad orhidog zuil bish baihaa..Hoorhii ter huuhed eejguigeer yamar hun bolj osoj tornij baigaa bol..Ooriigoo bolon orool busdiig gehees iluu toruulsen uriinhee tuluu hariutslaga huleej amidrah heregtei.

  42. sarnai says:

    bolovsroltoi bol yamar surguuli tugssun chin alga,chi hyyhdee boddoggyi bol sain bna,uulzah geed hereggyi gej bodoj baina yaagaad gevel chinii esreg bat hymyyjyylsen baigaa,ger ornii chin amidral ok bolson bol,naad munguu ireedyid gej bodood hadgal uurtuu heregtei gesen yumaa avah heregtei mungu amidraliin az jargal bish gedeg chi munguur az jargald hyrch boldog yum daa,chi zorilgo tavih heregtei yum baina,naiz nuhud sain chanariin hyn saitai hymyystei tanilc haricaj bai,saihan hair durlal zaaval irdeg yumooo

  43. Winter says:

    чамд амжилт хүсье

  44. Anonymous says:

    надад тэр ээжгүй өсөж байгаа хүүхэд л өрөвдмөөр санагдчихлаа за чи ч яахав шинэ хүн болчихдог юм байж

  45. сүхболд says:

    Сайн байна уу ? хүн бүр л өөр өөр гэсэн түүхтэй байдаг. Юуны өмнө чамд баяргүй. Өөрөөхөө дотоод мөн чанрыг олох гэж байгаад. сэтгэлээ хуваалцдаг найзтай бол. нээрээ хүнд аав ээж үр хүүхэдээс өөр зүйл тийм гол биш юм байналай. бич гэсэн өөрөөгий таних гээл оролдож байгаа. хүнийг уучилна гэдэг дээдийн жаргал шүү монгол эр хүн болгон тийм биш байгаа хайр халамжтай 2 лаа амьдралынхаа төлөө хамтдаа явдаг хүмүүс олон бгаа өглөө босоод ажилдаа 2 лаа цуг явдаг орой бас ирээд 2лаа цай хоолоо хийгээд цуг амардаг л байвал хэн нэгдээ сэтгэлийн дэм өгөөд амьдрах гое яа тэрч яахав
    урдаа өөрийн гэсэн том зорилго тавиад тэрэндээ хүрэх арга замыг тодорхойл
    өөрийн бодол өөртөө зөв гэдэг үгийг чамагт санж явах хэрэгтэй ээж аавдаа чин сэтгэлээсээ баярлаа гэж бас охин таньдаа хайртай гэж хэлэхээ мартваа дараа хэлж чадахгүй ч байж магадгүй. хамгийн гол нь одоо би юунд хүрэх гэж байгаа арга замаа сайн тодорхойл.
    хүн идэхийн төлөө биш амьдрахийн төлөө амьдардаг. хамдаа яаж арга замаа олсоноо хэлээрээ майл бичээрэй амжилт найзаа

  46. zaya says:

    chi ooriigoo medehgui baihad bid chamaig yaj medeh yum kk. za za togloson shuu. bi ch gesen ongorson amidralaa haya bodood baidag. medehgui ee …..horvoo gej

  47. zaya says:

    гэр бүлийн аз жаргал гэж байдаг юмуу. хувиа хичээсэн зөвхөн өөрийнхөө жаргалыг боддог. нөхөртэй бол ямарч жаргал гэж байхгүй. тэрний оронд өөрийгөө нээж хөгжүүлээд ганцаараа явсан нь дээр. хайртай хүнээсээ хүүхэдтэй болчихоод болоо.

  48. Uugii says:

    Chi jinhene hair durlaltaigaa uchirch, tuundee erhelj, tuunteigee hamt ireeduigee buteej bj chinii ene hooson geed bgaa oron zai chni duurne. Gol ni chi uuriiguu hemjeelshgui iheer hairlah tiim hunteigee ger bul bolj ger buliin ariun nandin az jargaliig medrewel ene buh uitgar gunig, hooson medremjuud howhron alga bolno, saihan hairaas busad ni chamd bna. Hun saihan hanitail bolhooroo amidral uuruu az jargaltai bolood yawchna shuu dee! Bi uuruu saihan hanitai bolhooroo, ger buliin az jargaliin mederch bgaa blhooroo l ingj bichj bna da!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.