Манай сонины нэгэн уншигчаас бидэнд хаягласан захидал cap гаруйн өмнө ирсэн юм. Сэтгэлийнхээ гүн дэх хайр, харууслыг уудалсан энэ бүсгүйд бид мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч өгөхөөр шийдлээ. Захидлын эзэн “Надтай адил зовлон шаналал тээж яваа хэн нэгэн бүсгүйд энэ захидал хэрэг болж магад. Тиймээс захидлыг минь сониндоо нийтлээрэй ” гэжээ. Иймд эрхэм уншигчдадаа энэхүү захидлыг задалж байна. Мөн мэргэжлийн хүнээс авсан зөвлөгөөг дор нийтэллээ.
Уншигч бүр үүнд янз бүрээр л хандах нь лавтай. Гэхдээ хэнд маань ч хэн нэгний чин сэтгэлийг шүүх эрх үгүй билээ.
Юуны өмнө танай сонины редакцийнханд захидал минь хүрэх өдрийн мэндийг эрье!
Би танай сонины байнгын уншигч. Ингээд бичихээр та бүхэн намайг төмөр замын салбарт ажилладаг гэдгийг ойлгох бизээ. Олон cap бодсны эцэст сэтгэл дэх бүхнээ уудлан бичмээр санагдлаа. Магадгүй, миний захидлыг уншсан зарим хүн намайг буруутгаж, үзэн ядах биз. Гэхдээ үүний цаана миний чин сэтгэл, хэнд ч хэлээгүй нандин зүйл байгаа гэдгийг ойлгохыг хичээгээрэй.
Би нэгэн залууд хайртай. Түүнийг ч надад хайртай гэдэгт итгэдэг. Гэхдээ биднийг учрахаас өмнө хайртай залуу минь гэрлэчихсэн бас хоёр хүүхэдтэй болчихсон байсанд л бүх зүйлийн зангилаа байгаа юм. Бид бие биенээ олж харсан тэр өдрөөс хойш хэдийнэ таван жил өнгөрчихөж. Эхэндээ, би энэ харилцаа удаан үргэлжлэхгүй гэж бодсон ч өдөр хоног өнгөрөх тусам бидний харилцаа улам гүнзгийрч, салахад улам хэцүү болсон.
Ертөнц дээр түүнээс өөр хэн ч байхгүй юм шиг л өдөр хоногууд өнгөрсөөр байлаа. Хайртай залуу маань зөвхөн чиний дэргэд л би аз жаргалтай байдаг гэдэг. Нэгэн удаа хүүхэдтэй болох, цаашлаад хамтдаа амьдрах талаар ярилцаж үзсэн. Магадгүй миний оронд өөр хүн байсан бол яаж шийдэхийг мэдэхгүй юм. Энэ таван жил миний хувьд аз жаргалтай юм шиг хэрнээ гунигтай, зовлон шаналалтай өнгөрсөн.
Түүнийхээ дэргэд байхад, царайг нь хараад сууж байхад, утсаар дуу хоолойг нь сонсох төдийд л би энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай эмэгтэй болдог ч миний сэтгэлээс гэмшил хэзээ ч арилдаггүй. Зүсийг нь харах бүү хэл, барааг нь олж үзээгүй гэмгүй эмэгтэй, хоёр хүүхдийг нь бодох бүрт өөрийгөө өөдгүй амьтан гэж зэмлэдэг. Хэзээ ч түүнийг эхнэр, хүүхдээ орхиод ир гэж хэлээгүй минь жаахан ч гэсэн өөрийгөө цагаатгах шалтаг болдог.
Гэхдээ өөрөө шийдвэрээ гаргаад хүрээд ирээсэй гэж дотроо хүлээдэг байсан шүү. Түүний зүгээс ч ямар нэг алхам хийгээгүй. Би нэг л мэдэхэд энэ байдлаас залхаж, итгэл алдарч эхэлсэн. Хааяахан жаахан л хичээвэл бүх зүйлийг эргүүлж болмоор шунаг сэтгэл төрдөг байсан ч зориглож, зүрхэлсэнгүй. Үнэхээр хайртай болохоор харилцаагаа таслах шийдвэртэй алхмыг хийж чадалгүй өнөөг хүрчихлээ.
Тэр ч надад хайртай, холбоогоо тасалж чадахгүй нь харилцаагаа энэ хэвээр нь үлдээе гэж гуйх юм. Хэдийгээр намайг гэх залуус байдаг ч хэн нь ч миний сэтгэлд хүрдэггүй. Түүнээс өөр хүнтэй би ганц ч болзоонд явж үзээгүй. Яагаад гэвэл тэр миний анхны хайр. Магадгүй амьдралд минь тохиолдох цорын ганц хайр ч байж магадгүй. Гэтэл би бусдын л адил үртэй ханьтай, гэр дүүрэн өнөр өтгөн айлын эзэгтэй болохыг хүсдэг. Хамгийн харамсалтай нь тэр хүслийг минь хайртай хүн минь надад биелүүлж өгч чадахгүй, чадаасай ч гэж би хүсэхгүй. Ингээд цаг хугацаа өнгөрөх тусам би хохирогч болоод байх шиг санагдах юм. Надад зөвлөгөө өгөөч. Гарах гарц зааж өгөөч. Би энэ бүгдийг дуусгамаар байна.
Та хэнээс ч үл хамаарах хувь хүн гэдгээ ухаарч, мэдрээрэй
Сэтгэл зүйч Л.Сарангэрэл
-Эхнээсээ та ийм харилцааг огт хүсээгүй. Тэгсэн хэрнээ, энэ байдлаас гарах шийдвэртэй алхам хийлгүй өнөөг хүрсэн нь та түүнээс хэт хамааралтайг харуулж байна. Юуны түрүүнд та өөрийгөө хазаарлаж зогсоохыг хичээ. Та хайртдаа дэндүү “уусч”. Тиймээс харилцаагаа таслах нь таны хувьд тэвчишгүй мэт санагдлаа ч энэ бол түүний шийдэх асуудал бус харин таны хувийн хэрэг гэдгийг ойлго. Та хэнээс ч үл хамаарах хувь хүн гэдгээ ухаарч мэдрэх хэрэгтэй.
“Үйлийн үртэй “ дурлалаас ангид байсан тэр сайхан үеэ эргээд сана. Санаачлагыг гартаа ав. Сул чөлөөтэй цаг гарах бүрт түүний утасдахыг хүлээн догдолж суухгүй байхыг хичээ. Аль болохоор өөрийгөө завгүй байлгах нь аливааг мартах хамгийн сайн арга шүү. Өөр хүсэл сонирхол танд бас байдаг л биз дээ. Сэтгэл хөдлөлөө хязгаарлаж, урьдын чөлөөт амьдралаа сэргээхийг оролд.
Эхнэрээсээ салахыг хүсэхгүйн адил тантай үүсгэсэн харилцаагаа таслах сонирхолгүй тэр эрийн тухай ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр, эрүүл саруул ухаанаар эргэцүүлэн бодоод үз. Магадгүй та түүнд байдаг 2-3 гайхалтай зан чанарыг олж харсан шигээ өмнө нь огт анзаардаггүй байсан сул талыг нь ч олоод харчихаж болно. Түүний гаргадаг зан авир, үйл хөдлөлийг нь кино хальс эргүүлэхийн адил нухацтай тунгаа.
Тэгвэл түүний ямар их хувиа хичээсэн эгоист зантайг нь олж харах болно. Таныг ганцаардуулж, амьдралыг чинь үрэн таран хийж сүйтгэхээс өөрөөр ямар ч “халамж” тавилгүйгээр дэргэдээ уяж байсныг олж мэдэх болно. Гэхдээ өөрийн аз жаргалгүй байдалдаа анхаарлаа төвлөрүүлж хэрэггүй. Тань шиг олон бүсгүй хорвоогоор нэг бий гэж бод. Түүнээс салж хөндийрөхөд л энэ бүх ухаарлаа ашиглахыг хичээх хэрэгтэй.Та шийдсэн л бол битгий буц. Эргэж бүү хар. Явсан л бол явсан. Танд хүч, зориг байгаа бол замын хагасаас л эрх чөлөөгөө мэдэрнэ. Хөндийрч салахын зовлон таныг удаан шаналгахгүй. Эцсийн эцэст таны сэтгэлийн шарх эдгэх л болно гэдгийг баттай хэлэх байна.
Эхнэртэй эрд дурлах
Та эхнэртэй эртэй хайр сэтгэлийн холбоотой байг. Та хоёрын энэ харилцаа удаан үргэлжилж байгаа ч дурлалт залуу чинь эхнэрээсээ салж тантай амьдралаа холбохыг яагаад ч юм яарахгүй. Таны амьдрал зөвхөн хүлээлтээр дүүрэн. Яагаад гэвэл хоромхон агшны учралын төлөө та ямагт бэлэн байх хэрэгтэйн дээр түүний ажлын цагийн хуваариас хамааралтай байдгаа байнга л мэдэрч явдаг.Мэдээж, ийм харилцааг та удаан үргэлжлүүлэх хүсэлгүй л биз дээ. Тэгвэл та юуны түрүүнд,
-Түр зуурын ийм хайр сэтгэлийн холбоо нь хэнийг ч аз жаргалтай болгодоггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн та хоёрын дурлалын түүх ч сайхнаар төгсөх магадлал бага гэдгийг ухаар.
-Тиймээс үр дүнгүй найдвар тээн шаналахын оронд эхнэргүй чөлөөт эрчүүдэд анхаарлаа хандуулсан нь дээр. Зоримог алхам хийхэд чинь туслах үүднээс эрчүүд ямар шалтгаанаар ийм үйлдэл хийдэг тухай өгүүлье.
Эрчүүд яагаад эхнэрээсээ салахыг яардаггүй вэ?
Сэтгэл зүйн үүднээс авч үзвэл:
Эрчүүд өөрийнхөө үйлдэл бүрийг эмэгтэйчүүдээс илүү хянаж чаддаг. Ийм учраас үр хүүхэд, ажил төрөл, орон байр гээд амьдралыг нь ганхуулах шалтгаануудад тун болгоомжтой ханддаг. Эрчүүд амьдралынхаа тогтсон хэв маягийг тийм ч амархан өөрчлөхгүй. Олон жилийн хөдөлмөрөөрөө босгосон ахуйгаа хоромхон зуур нурааж орхихыг бүр ч хүсэхгүй. Ер нь эхнэртэй эр нөхөртэй эмэгтэйчүүдийг бодвол илүү эрх чөлөөтэй.
Гэрийн доторх “бантан”, үр хүүхдийн хүмүүжил энэ бүгд эхнэрийн л хүрээний асуудал гэж боддог. Тийм болохоор эрчүүдэд үдшийн цагаар зав гаргах боломж бишгүй гарна. Тэд илүү цагаар ажиллах, эртний танилтайгаа уулзан ганц хоёр шил шар айраг уух гээд гэр бүлээс гадуур сул “зав” ихтэй. Нууцгүй хэлэхэд, ийм зав цагийг тэд нууц амрагтаа “илүүчилдэг”.
Эхнэрээ “араар тавигч” эрчүүд дотроо гэмшиж, эмзэглэж явдаг гэж та бодож байна уу. Огтхон ч тийм биш. Харин ч бүр эсрэгээрээ. Нууц амрагтай байх нь эрчүүдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлж, тэдэнд сэтгэлийн таашаал авчирдаг. Эрчүүдийн ертөнц нууц амрагийг ийм л өнцгөөс олж хардаг юм. Эхнэрээсээ тун удахгүй сална гэдгээ нууц амрагтаа тэд амлах хэр нь гарцаагүй шалтаг тоочин “бултах” нь их.
Тиймээс тэдний харилцаа энэ байдлаараа хэдэн жилээр ч үргэлжилж болно. Тэгвэл ийм харилцаа аль хэр удаан үргэлжилнэ, төдий хэмжээгээр түүний эхнэрээсээ салах “шанс” багасдаг болохыг та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Магадгүй та түүнийг эхнэрээсээ салах гэж олон удаа оролдсон гэж “өмөөрч” болох ч ямар нэг зүйлийг тэр таны төсөөлснөөс өөрөөр хийсэн байж таарах нь.
Тун удалгүй, та хоёрын харилцаа хамтын аз жаргалын тухай таны “гэгээн мөрөөдөл” байсныг олж мэднэ. Таны дурлалт эр гэр бүлээ хаях нь юу л бол. Таны өрөөний босгыг алхах агшин дуусгавар болох мөчид л та бүгдийг мартах ёстой болсныг ухаарна. Дахиад л ганцаардал, нулимсанд норсон дэр, бүгдийг хаяад эргээд ирэх байх гэсэн хүлээлт. Энэ бүхнийг та хүсч байсан гэж үү?
Та өөрийн хийсвэр бодлын ертөнцөд хайрлаж, дурлаж, мөрөөдөж явдгаа ухаарах хэрэгтэй. Мөрөөдөл тань бодит амьдралтай нүүр тулангуут нуран унаж таны сэтгэл зүрхийг шархлуулан өвтгөж буйг ойлго.
Эх сурвалж: “Ган Зам”
48 Comments
хэцүү хорвоо юмаа
eregtei hvmvvs gj nowsh ymda.
Эмэгтэй минь хайран цаг хугацааг ингэж алдаж болохгүй дээ, харамсалтай байна, гээд яахав дээ цаг хугацаа эргэж ирэх биш дээ. Миний нөхөр нэг залуу хүүхэнтэй явалдаж байсныг би хожим мэдсэн тэгээд шууд салахаар шийдсэн, би 2 хүүхэдтэй 40 гарч буй хүн. Эр хүн эхний амьдралаа алдахыг хүсдэггүй юм байна лээ, гэрээсээ хөөгдөөд явсны дараа нөхөр маань бараг л гудамжинд гарсан, нөгөө хүүхэнээ харахаас гутаж, их шаналж байсныг том охин нь олж мэдсэн байсан. Одоо миний сэтгэл нөхрөө гэх хайр, сэтгэл байхгүй болжээ, надад 2 хүүхэдтэйгээ сайхан амьдрах ухаан , чадвар бий л дээ, Хамгийн аймаар нь нөхөр надаас салахгүй гэж маш их зовоож байнаа, Тэгэхээр захидал бичигч эмэгтэй чи нэг гэр бүлийн амьдралыг там болгон хувиргаж, хүүхдүүдийн ариун сэтгэлийг маш муухайгаар сэвтээж байгаагаа ухаарч аль болох нэг таалдаа шийдвэрээ гаргах нь зүйтэй, зовлон үзсэн хүн л хүний зовлонг ойлгодог юм даа, Монгол эрчүүд маш арчаагүй, авгайнхаа гар, үг , үйл хөдлөлийг л харсан хүмүүс байдаг байж, өөрсдийгөө захирч чадахгүй том нүгэл хийж явдаг , хожим ухаарсан ч эхнэрүүд нь уучилж өршөөж байвч сэтгэлд суусан сэв хэцүү байдаг юм байнаа, одоо би нөхрийгөө яаж тэр хүүхэнтэй нь хамт амьдруулах вэ гэж л бодох юм, даанч өөрөө хүсэхгүй болохоор яалтай ч билээ, би эмэгтэй хүн болохоор үнэхээр тэр залуу хүүхний амьдралд миний нөхөр хэрэгтэй бол хамт аз жаргалтай амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Харамсалтай нь миний нөхөр зөвхөн зугаагаа гаргаж байсан болж таараад байгаа юм даа, ингээд л нэг эр хүн хэнч биш амьдралаар амьдарч байн даа. Хүний амьдрал гэж энэл байнаь сайн ухаараарай
Emegtei hun tolgoigoo, eregtei hun erhtenee zahirch chadahgui yum da
Happiness-d helehed chi yagaad naad odoogiin nz zaluu gd bgaa yumnaasaa salhku tgd eldeveeree heluuleed yavaad bgaam be. teneg yumuu ain….deer bichsen hunii helsneer naad zavaan utgagui toirognoosoo garaachee. esvel nasaaraa naaduuldaa deerelhuuleed bgaad bh sonirholtoi bgaa yumuu. ochij ochij untsan zaluugiinhaa ehneretei tanil zaluutai suugaad bhdaa yahavdee…yooy buur omnoos chini uur hurchlee…. nudee neegeech…. yostoi salaavch ogood tolgoigoo segsereed yavaad ogdog gazart shd….
tegd bas ter daramtlaad bga ehner nohor 1t shuud salaavch ogood hohino amidraldaa oor emegteeg oruulsan bol geed salaavch ogood sal.ene zamas garah zaaval 1garst baijil bga ineegl deerelhuuled suuj bdag.chi ymar ovhood nohriini huchendsen bish.
tegd bas ter daramtlaad bga ehner nohor 1t shuud salaavch ogood hohino amidraldaa oor emegteeg oruulsan bol geed salaavch ogood sal.ene zamas garah zaaval 1garst baijil bga ineegl deerelhuuled suuj bdag.chi ymar ovhood nohriini huchendsen bish.
Happiness geed bichsen emegteed 1zuil helehiig huslee.1t ongorson ym ongorson on jiluudiig erguulj bolohguigees hoish urdnii ymand orootsoldoj oroogdoj amidrach bhaar chi 1l amidrana teher ergen toirnii naad zungaaraldsan amidralaasa salaa.chinii ergen toirond bga 3uneher bie biedee taarsan medreluud bna.buruug oorooos bish busdaas haisan t1uud bna tedentee zuuraldaj bdag chiich t1 ym.bi chini orond bsan bol shuud er 3aas holboogoo taslaad bugdiig shineer ehelene.ehni zaluuch archaagui zantai zaluu bna ehnerni bas tertee 1teregni dugui yagad gevel nohroo ymarch buruugui geed chamaas buruu haij bdag mal.bas odogin naiz zaluu chin anhniihaas chin buur t1 yagd gevel chamaig buruutgaj oor emegteet niilj chamaig muulj bga bol heleh ch ug bhgui chamd hezeech hairlahgui hani bolohgui hundlehgui hun ingeed naad 3taiga ongorsonoo uregljluuled dooshoo orood amidrahuu.esvel naad 3n taarsan t1esee ooriigooo tataj avch 1oldoh amidralaa saihan amidrah garaaga ehlehuu gej.1t hiiged ongorson aldaag zasaj boloh bish harin aldaaga davtahgui bh l uhaantai emegteen shinj naad tulga toirson 3n chavgantsaasa buh holboogo tasal.amidral baylag hiij buteeh ooroor amidrah ochnoon bolomj bna
Erchuud mundsan bish dee busguichuud mini huuhdiin etseg hunii hanitai bitgii orootsoldoj bail daa. Ooriin chini neg heseg boloh geed huleej baiga hun ertontsiin haa negentei baijil baigaa shuu dee. Ger buleesee gaduur huuhnuudtei yvaldaj baigaa erchuud ch gesen hariutslagatai baih heregtei shd ydaj belgevchee avaad hereglechihdeg baimaar yum end tend huuhed hiij yvhaa bolimoor yum daa.
odoo zaluu erchuud hogshin nohor huuhedtei emegtei sonirhdog neg yosnii mood garsan yum shig bgaan. ehendee huuhedtei nohortei chini hamaagui gej uyiin yum shig haritsaj ehelne. daraagaar ni huuhen nohor huuhdeesee salahguig sain medej baigaa bolhoor ter zaluu hariutslaga huleeh shaardlaga baihgui. hogshin zaluu geltgui arga ni ulam ni nariisaad baih yumaa ene erchudiin kkk.
setgel sudlaachiin bichsen shig zuil yag nadad tohioldood 1 jil boljiin. gadnaa zugeer met bolovch nuhuruu uzen yadaj amidarch bn, bas ter huuhniig ch gesen uhtelee uzen yadhiin bna. uuchilii gej hichneen bodsonch chadashguin. oor huntei uulzahaar heseghen hugatsaand l taivshirdiin bn lee. gehdee heseg ch gesen taivshirch bgaadaa bayartai bdag bolson. nuhuruud ooriigoo uuchluulchlaa gej boddog hudlaa shu. kk.
Эрчүүдийн хамгийн том алдаа нь хэзээ ч баригдахгүй гэж бодож явалддаг-т байгаа юм. Эхнэрүүд барьдаг л байхгүй юу хэзээ нэгэн цагт.Барисан шаналсан эхнэр яахав хэсэг шаналаад заа уучиллаа гэж хэлдэг яс юман дээрээ уучилал биш чамаас эргээд хариугаа авнаа гэж тухайн үедээ боддог. Хамгийн гол нь нөхрөө хуурсныг нь мэдхэээс өмнө эхнэрийг олон залуус хоргооно уулзая учрая гээд( яаг нөхөр та яаж явалдах хүнээ олсон тэрэн шиг чин) эхнэр зөвшөөрдгүй харин нөхөртөө гомдсоны дараа хорвоо ертөнцийг шал өөрөөр харж эхлэнэ, урьдынх шиг залуусын хүсэлтйиг шууд цуцлахгүй бас явалдахгйүгээр хобоо тогтоож эхэлдэг даамжирвал эхнэр нөхрөө араар тавьж эхлэнэ. Ингээд энэ амьдрал юучгүй болж байгаа юм нөгөө л бие биерүүгээ хайраа гэж хэлдэг үгс хэвээрээ ч сэтгэл гэж юм үгүй болно ийм үед гэр бүл маш хэврэг эмзэг болж эхэлж байгаам дараагийн жижхээн асуудалыг даван гарах хүчгүй удахгүй сална гэсэн үг.Одоо Монголын нийгэм гэр бүл яаг энэ замналаар явж байна. НӨХӨР ЭСВЭЛ ЭХНЭР ҮНЭХЭЭР ӨӨР ХҮНТЭЙ ЯВМААР БАЙВАЛ ХЭСЭГХЭН ЯВААД ҮЗ ДЭЭ НЭЭХ ЯЛГААГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ ЗҮГЭЭР Л НЭГ МЭДРЭМЖ ШҮҮ ДЭЭ , НААД 20 ХҮРЭХГҮЙ МИНУТЫН МЭДРЭМЖ ЭХНЭРЭЭС ЧИН ХАЙРТ ХОНГОР ҮРСЭЭС ЧИНЬ ТИЙМ ИЛҮҮ ГЭЖҮҮ. ТА НЭГ САРААС ХЭТРЭЖ ЯВАЛДАХ Л ЮМ БОЛ БАРИГДАНА. ҮҮНИЙГ БАЙНГА САНААРАЙ
chamd hunii ehner bolj hariutslaga uureh chadvar bhgui, hunii 2 doh bolj busdiin amidraliig salgah bol chinii kaif , nuuts amraguud ihevchlen cham shig l bdag
bi ehner hvhedt hvnt ulzdag.ter 2 hvhedtei.jil garan blj bna ulzad.bi vnende ix gemshdeg.gehde yaj ch chadkv um.bi tm ch hairtai bishelde.ter nadas 2la hvhedt bli gj ix guih blson suuliin ved.bas hairtai gj heleh blson.aaw ejinde hamt ochi gj guisan.medej bi zuwshurugvi aij bna.naizudtga tanilculah geher n bs aigad ogt tanilcagvi.ter ehner hvhdese tusda bgad jil garan bljagama.tusda bsnas n hoish tanilcsan.bi bol ene harilcaga nuucalj bh durt.getel ter tm bish uma.bi odo yu gj oilgoh we ternig?nadas bs 2la alban yosni bli gj guisan.bvr gaihad bna zuwluch.
nuuts amrag bdg bolohoor erchuud ger bulee zowoodog salaad ywbal ariinh ni bj l bn gsn uudnees haihramjgui handdag bh
hun hairiig haisaar bgd uhdeg gj medehuu odoo bol neg l ih hairtai tuunguigeer hen ch bish salaad tsag hugatsaa ongorsonii daraa yu ch bish sanagdaal oor hen negend hairtai tuunguigeer amidarch chadahgui met sanagddiimdaa. ene 63nastai owgon olon ehner awah huuliig batla humuusiig demjij hel am hii loozon bariad talbai dr olsgolon zarlaad hewt gehgeed sanaagaa ali drees ilerhiileed bga dontoi ashiglaltnaas gartsan shodoitoi hii moroodogch buruu zonotson togzog zail mongold er ni bagadaad em ni ihdeed bwl er ni ihdeed ehner awaagui gadnii ornii humuust shilj songoj bgd bolomj olgotsgoowol yasiin busguichuude adilhan mongol busguigee hoorhon urstei ni zowooj bhaar
za za chi ene bvhnees garah heregtei ehnert hvn gedeg ymagt ehner hvvhdee bdoj bdag ymdaa tgd ch ternii ar geriig bdoh heregtei shvv iim bdag yma gehdee ergeed l bdohod hair bish ch ym shig sanagdadag l ymdaa medehgvie my huwid law amidral tiim l bdag jinhene hair gj bhgvi gj bddog hvn er ni huuramch amitan ymdaa gj bdogddog
hi. bi bas iimerhu asudaltai tulchila.golni ter ehner ni nadad eroso urlhguima.
eee balarlaa, ene suulin commentiig unshij bgaad neeh muuhai suungu dugaraad ineechlee,getel manai uruund mini harj yavdag dajgui zaluu suuj bj, namaig ineesen chn neeh tom harsaan ungiij ireed, bi ch shansgui bolchloo shet gej.
xexe … ter nomiig ni unshij ene uvgunii sanaag neg amraaxgui bol boloxgui n dee.
Хорвоод эм нь эрээсээ олон байдаг юм Иймд бурхан эм болгоныг эрээр дутаахгүйн тулд хүнийг олон дурлахаар заяасан байдаг юм Ийм учир цаад эр чинь хоёуланг чинь адилхан хайрлаж аль нэгээс нь салж чадахгүй байна Гэтэл манай улс хүн бүрийг нэг ханьтай байхыг хуульчилснаар олон хүүхнийг нөхөргүй амьдрах болгосон юм Чамд энэ л тавилан оногдоод байна Чи нөхрийг нь аввал эхнэрт нь энэ тавилан оногдоно Гэхдээ эхнэр нь чиний мөнхмйн дайсан болно Харин эхнэртэй нь зохицож чадвал хоёулаа жаргалтай амьдрана Гэхдээ үүнийг ойлгож зохицох нөхөртэй хүүхэн ховор доо Энэ бол ганц чамд биш биш бараг бүх хүнд оногд дог бөгөөд хуулиас болоод зохицож чаддаггүй тул хүн бүхэн өстөн дайсантай байдаг юм Тэхээр манай төр хүнийг өстөн дайсан болгох л зорилготой байдаг юм Энэ тухай болон хэрхэн жаргах тухай Тэнгэрийн дагина Дэ хатан номонд тодорхолй бичсэн байдаг тул та нарыг уншаарай гээд зарим хүнд ад болоод байдаг юм
eooooooooo ene deed taliin hun 1 commentoo hichneen yavuultsan yum be bolimoor yum.. setgeliin hooroltoi garuu ugui yu……….
Yamar teneg huuhen be chi Bol ternii huvid hen ch bish chamaig zuvhun ashiglah tudii bolood Hayna shu de 2 iin 2 huuhdee hayad yaj ch Bodson Cham deer irehgui e. ehnertee barigdsan uyes ehleed chi hen ch bish bolno
Yamar teneg huuhen be chi Bol ternii huvid hen ch bish chamaig zuvhun ashiglah tudii bolood Hayna shu de 2 iin 2 huuhdee hayad yaj ch Bodson Cham deer irehgui e. ehnertee barigdsan uyes ehleed chi hen ch bish bolno
Yamar teneg huuhen be chi Bol ternii huvid hen ch bish chamaig zuvhun ashiglah tudii bolood Hayna shu de 2 iin 2 huuhdee hayad yaj ch Bodson Cham deer irehgui e. ehnertee barigdsan uyes ehleed chi hen ch bish bolno
Yamar teneg huuhen be chi Bol ternii huvid hen ch bish chamaig zuvhun ashiglah tudii bolood Hayna shu de 2 iin 2 huuhdee hayad yaj ch Bodson Cham deer irehgui e. ehnertee barigdsan uyes ehleed chi hen ch bish bolno
Yamar teneg huuhen be chi Bol ternii huvid hen ch bish chamaig zuvhun ashiglah tudii bolood Hayna shu de 2 iin 2 huuhdee hayad yaj ch Bodson Cham deer irehgui e. ehnertee barigdsan uyes ehleed chi hen ch bish bolno
Yamar teneg huuhen be chi Bol ternii huvid hen ch bish chamaig zuvhun ashiglah tudii bolood Hayna shu de 2 iin 2 huuhdee hayad yaj ch Bodson Cham deer irehgui e. ehnertee barigdsan uyes ehleed chi hen ch bish bolno
Yamar teneg huuhen be chi Bol ternii huvid hen ch bish chamaig zuvhun ashiglah tudii bolood Hayna shu de 2 iin 2 huuhdee hayad yaj ch Bodson Cham deer irehgui e. ehnertee barigdsan uyes ehleed chi hen ch bish bolno
Yamar teneg huuhen be chi Bol ternii huvid hen ch bish chamaig zuvhun ashiglah tudii bolood Hayna shu de 2 iin 2 huuhdee hayad yaj ch Bodson Cham deer irehgui e. ehnertee barigdsan uyes ehleed chi hen ch bish bolno
Yamar teneg huuhen be chi Bol ternii huvid hen ch bish chamaig zuvhun ashiglah tudii bolood Hayna shu de 2 iin 2 huuhdee hayad yaj ch Bodson Cham deer irehgui e. ehnertee barigdsan uyes ehleed chi hen ch bish bolno
Yamar teneg huuhen be chi Bol ternii huvid hen ch bish chamaig zuvhun ashiglah tudii bolood Hayna shu de 2 iin 2 huuhdee hayad yaj ch Bodson Cham deer irehgui e. ehnertee barigdsan uyes ehleed chi hen ch bish bolno
Yamar teneg huuhen be chi Bol ternii huvid hen ch bish chamaig zuvhun ashiglah tudii bolood Hayna shu de 2 iin 2 huuhdee hayad yaj ch Bodson Cham deer irehgui e. ehnertee barigdsan uyes ehleed chi hen ch bish bolno
Yamar teneg huuhen be chi Bol ternii huvid hen ch bish chamaig zuvhun ashiglah tudii bolood Hayna shu de 2 iin 2 huuhdee hayad yaj ch Bodson Cham deer irehgui e. ehnertee barigdsan uyes ehleed chi hen ch bish bolno
Yamar teneg huuhen be chi Bol ternii huvid hen ch bish chamaig zuvhun ashiglah tudii bolood Hayna shu de 2 iin 2 huuhdee hayad yaj ch Bodson Cham deer irehgui e. ehnertee barigdsan uyes ehleed chi hen ch bish bolno
Yamar teneg huuhen be chi Bol ternii huvid hen ch bish chamaig zuvhun ashiglah tudii bolood Hayna shu de 2 iin 2 huuhdee hayad yaj ch Bodson Cham deer irehgui e. ehnertee barigdsan uyes ehleed chi hen ch bish bolno
Yamar teneg huuhen be chi Bol ternii huvid hen ch bish chamaig zuvhun ashiglah tudii bolood Hayna shu de 2 iin 2 huuhdee hayad yaj ch Bodson Cham deer irehgui e. ehnertee barigdsan uyes ehleed chi hen ch bish bolno
tiimee iimerhvv yvdald hvn ali boloh l orootsoldohgvi bhiig hicheeh heregtei bi ch bas tiim hvntei uchirsan bagadaa biy biydee sain bgaad verhej chadakgvi 10 jiliin daraa taaraldsan ym tegeed l setgel hodlold heterhii avtaad ardahaa ch bodolgvi niilsen gehdee er hvnii biy hedii hamt bgaa ch setgel ni bol vrgelj l hoishoo ar ger vr hvvhed rvvgee ym bn lee ter mini nadad ug ni chamtai suumaar bn chi nohroosoo salj chadah uu gj asuudag gehdee bi ene bvhniig hezee ch zovshoorch chaddaggvie odoo bol bid 2 barag l salah dree tulsan bga ter ni ch dr gj bodoj bn urd nu neg udaa salii gd salsan bolovch hairtai durtai gd bhaar salj chadahgvi ergej butssan ym harin odoo bol neg moson l bolii gj bodoj bgaa etsest ni helehed emegteichvvd mini ehnertei ylanguya hvvhedtei hvntei hezeech bitgii holbogdooroi gj chin setgeleesee hvsmeer bn etssiin stsest chi l ooroo setgel sanaagaar hohirch vldeh bolno ter hvnteigee amidarsan ch uridnii zvilee sohood saihan amidral blohgvi bhaa gj bodoj bn bi ch bas ahij iim ymand hezeech orootsoldohgvie bvsgvichvvddee amjilt hvsii
xereggvi bizdee nz mini xvnii amidralaar tegej toglox xereggvi.xezee negen tsagt ter zaluu chin chamd xamag buruugaa toxoj chamaas bolj amidralaa aldsan gej xelex bolnoo.vhi nasan murshdaa zowj amidrax ch yum bilvv. odoo bvgdiig martaad xold
Хэн ч чамд туслахгүй ээ.Чи л өөрөө өөртөө тусалж чадна. Наад хүнээсээ хол амьдрах арга бна уу. Чи наад хүнтэйгээ зууралдаад бвал учрах ёстой хүнтэйгээ учирч чадахгүй төөрөлдөөд л бна. Аль эрт өөр хүнтэй учраад гэр бүлтэй болох ч бсан юм билүү. Амьдралаа бод. Авгайгаасаа уйдсан юмны зугааг гаргадаг хүүхэлдэй юмуу чи. Наад балиар юм чинь чамаас өөр хүүхнүүдтэй ч явж бгаа нь ойлгомжтой.Сэхүүн бай. Өөрийгөө хамгаал.Ингээд яваад бвал чамтай суух хүн ч олдохгүй насаараа хүний 2 дахь болоол дуусна.
nu a tai baih unendee setgeliin tam yum bnlee. hezee taarchih bol gej dandaa hulgaj yavna hulgai hiisen hun shig. hunii nu a bolj yavdag nz huuhnuudiig medne. tegeed huuhnuud ehnertei huntei yagad yavah durtai bdiin bol gej bodson tegeed hair mair bish zugeer l ehnert ni l horsson teriig zugeer horlohgsn, yagaad nadad bish terend baih yostoin gej shunal yum boluu gej bodson shu
2 huuhed unchruuleh geed bgamu
Za eron bol ter er huvia hicheesen zaluu bndaa.Bixh bas ehnertei huuhedtei zaluu.Gehdee nadaa ehnerees hoish hairlaj duralsan busgui bdag.Terch nadad hairtai gej boddog.Teglee geed bi tuuntei uulzaad uchraad sexdeed yvad bdaggui.Hen heniihe amidarald saad bolj bolohguie.Zovhon utsaarl bie biende setgeliin dem ogch l amidrach bnda.Hervee ter maan nadad uyagdaad ger bulgui udaan yvbal bi tuunes bur musun holbogoo taslahaas oor arag bhgui.Uneheer hairtal ymbol hairtai hunihe amidralig uren taran hiij blohguiee….
Mash chuhal ih heregtei zuil bichsen bn. setgel zuichiin zovolgoo ih heregtei bdag shuu
Neeree bas dahin nemj helehed Erchvvdiin 80 huvi ni ehneree hezee nuuts amragaasaa bolj orhidoggvi, harin emegteichvvdiin 80 huvi nohoroo orhij chaddag bna. Bid l iim l setgeliin hodolgoontei uls shvv:)
Bi ehretei zaluutai uulzdag. Bas tvvndee hairtai. Tvvnii toloo olon zvilee zoliosolj bgaa. Gehdee tvvniihee vnenee heldeg zand ni bayarladag. Gehdee hamgiin gol ni nadad odoogoor oor hen negen baihgvi bolohoor tvvneesee salj chadahgvi l bna. Emegtei hvnd bas sexiin heregtsee ch yumuu esvel esreg hvisnii hvntei hariltsah shaardalga bdag gedgiig olon jil hvntei yntaagvi yavsaniihaa daraa oilgoson. Goo saihan, setgel sanaa geed l … Ene heregtseeg hangahiin tuld nadad togtmol neg hvn baih ni zvgeer sanagddag. Gehdee ene amidraliig bid sohroor ongorooj bolohgvi ee. Oor zaluuchuudiig saitar harj yavahiig hicheedeg. Oor hen negen garaad irvel tvvneesee salahad hetsvv bsan ch tevcheer gargan salah l bolno. Tiim bolohoor tvvnees het ih hamaarahiig hvsehgvi bna. Oort tsag gargaj oor zaluusiig hajuugaar ni haij bai l gej zovlii bvsgvi mini. Saintai ni suuj saihantai ni svvler gedeg l biz dee. Uhaalag eregteichvvd ehner boloh hvniihee tsarai zvsees ilvv sain chanaruudiig olj hardag. Harin bid bvsgvichvvded ch bas tsarailag zaluu amidrald hereggvi ee. Busad zaluusiin sain chanariig olj harahiig hicheegeerei. Chamaig hairlah hvn bval bvvr sain shvv.
ter zaluu uuriin chin em huisiig l ashiglaj bnoo. salaad ir gej guisan ch irehgyu, chi ch irehgyug n medej bgaa. bas ehner huuhedtei zaluu uurt chin 2ulaa boliyo gej hezee ch ehelj helehgyu. uil yavdal hedii hurtel urgeljilj bolohiig 1hun l sain mednedee. ter hun l zuv bodoj shiidehgyu bol urgeljilseer l….
minii tuhai bochsen yum shig sanagdchlaa gehdee bi hairtaigaa uchraad jil ch boloogui bn l da
nadtai tostoi yum bn. Bi neg zaluud hairtai baisan. ter uyed ter gants bie l bsn, ter ch bas nadad hairtai bsn. harin gadaadruu jil garan yavaad ireh hoorond huntei suuj huuhedtei bolson bsn. Mongold butsaj irsen namaig haraad butsaad uridnii hair ni sedersen bololtoi namaig butsaagaad erguuleh bolson. ehnertee hairgui, chamd l hairtai. jiremsen bolgoson uchraas l terentei suusan geh met…odor bur nadad hairaa yanz bureer ilchilne. bi urid ni tuund denduu itgesen mon hairtai baisan bolohoor namaig haysan hun butsaad hairtai geed guigeed ireh ni saihan baisan ch ehner huuhedtei gej bodohoor bid 2t ireedui haragddaggui blaa. tegsen ch gesen setgelee barij chadalgui terentei untsan.4n udaa untsan. ternees salahad hetsuu baisan ch bi tednii amidraliig mon ooriinhoo amidraliig bodood salsan. harin salah shiidvert min ter zaluu maani mash ih durgui baisan uchraas namaig uzen yadaj nadad horsoj uldsen. tegeed bidnii zavhairsniig nadad hairtai baisan zaluud helj, ehnertee ch helsen. heleh helehdee namaig yanhan, sunatsan geh metchilengeer aimshigtai doromjilj helsen baisan. odoo nadad hairtai ter zaluug bi huleej avch bid 2 uyerhej baigaa ch hezee ch az jargaltai amar taivan baij chadsanguie. zaluu maani bainga l minii terentei zavhairsaniig sohoj namaig yamar teneg uhaantai huvia hicheesen bolohiig oilguulj ogdog ch ih zovoono. ternees bolj hereldene. nadad hed heden ch udaa gar hursen ternees bolj. mon ter zaluugiin ehner ni nadruu bainga msg bichij yanhan banzalaar ni duudna. ug ni ter zaluutai uulzaagui jil garan bolj bn. getel hiisen buruu uildliin min har suuder odoo her ni urgeljilseer l….naiz zaluu bolon nadtai hamt muuhai zuil uildsen hunii ehner 2t barag odor bolgon shahuu aimshgiin haraaliin ug, setgel sanaanii daramtaar daramtluulsaar l…yadaj baihad ter zaluugiin ehner, manai naiz zaluu 2 naizuud. 2uulaa namaig ih muulnaa…yu hiisendee ih haramsaj baigaa ch nadtai hamt tiim zuil uildsen zaluu minii talaar gaduur tiimerhuu yum yariad yavdag yum bn lee. tiimees chi ooriigoo tataj avaa. hunii yumand bitgii shuna. huniih bol huniih. hamgiin gol ni ooriin chin amidral etses suuldee novsh boldog yum bn.