Зөв шийдвэр гаргахад минь туслаач..

Сайн байцгаана уу? Эрхэм та бүгдээс зөвлөгөө хүссэн бас нэгэн эмэгтэй байна аа. Миний хараагүйг харж, ойлгоогүйг ойлгуулж, чин сэтгэлээсээ зөвлөгөө өгнө гэдэгт итгэн бичлээ…

Намайг Г гэдэг, 27 настай, нэгэн хувийн компанид мэргэжлээрээ ажилладаг эмэгтэй. Найз залуутайгаа танилцаад, хамтран амьдраад 2 жил болж байна. Энэ 2 жилийн хугацаанд өөр эмэгтэйтэй мэдээж холбогдсон. Би түүнийг нь уучилсан. Гэхдээ уучлал гэж уучилсан нэртэй боловч үргэлж байнга тэр нь бодогдон үнэхээр тамтай байдаг. Хэрүүл маргаан болоход сөхөхгүй дээ, ярихгүй дээ гэж бодогдсон ч тэр нь санаанд орж ирээд л байнга яригддаг. Уг нь би уучилсан шиг уучилья, заавал түүнийг нь дэлгэх шаардлагаггүй ш дээ гэж боддог, мэддэг ч нэг л болж өгөхгүй юм. “Эмэгтэй хүн уучилдаг боловч мартдаггүй, эрэгтэй хүн мартах боловч уучилдаггүй” гэж үнэн юм билээ.

Гэхдээ энэ өнөөдрийн гол сэдэв биш ээ. Бид анхандаа их сайхан байдаг байсан. Түүний миний төлөө гэж байгаа сэтгэл, намайг гэж байгаа нь надад мэдрэгддэг, түүнийг нь би хүндлэн хамаг бүхнээрээ хайрлах хэрэгтэй гэж өөртөө хэлдэг байсан. Хувь тавилан минь намайг харж үзээд энэ хүнийг надруу явуулсан байхдаа гэж итгэж байсан. Гэтэл юуг нь буруу хийснээ мэдэхгүй юм, бас яаснаа ч ойлгохгүй юм. Уг нь бидний харилцаа хэрэлдэж муудаагүй үедээ хамгаас дотно, сайхан байдаг. Орондоо ч тэр маш сайн таардаг. Бараг сексддэггүй өдөр гэж байдаггүй. Харин муудалцсан, жаахан маргасан үедээ бүх зүйл орвонгоороо эргэчихдэг. Гэхдээ орвонгоор эргэлээ гээд надад гар хүрдэггүй байсан.

Тэр баярхуу ч гэх юм уу эсвэл манай ар гэрийнхнээс арай боломжтой амьдралтайдаа тэгдэг ч юм уу нэг тийм сонин зантай. Өөрөө гэрийнхэндээ өгөх мөртөө манай гэрийнхэн гэхээр л сонин болчихно. Манай аав өнгрөөд ээж маань байдаг. Би бараг айлын том гэхэд болно. Ах маань хөгжлийн бэрхшээлтэй, гэртээ байдаг. Доороо 2 дүүтэй. 2 дүү маань одоо ажил хийдэг болохоор тэдэнд нээх санаа зовдоггүй юм. Ээж ах 2тоо чадах хэмжээгээрээ л өгөхийг хичээдэг. Одоо манайх айлын хашаанд байдаг болохоор өөрийхөө амьдралыг гэхээсээ илүү ээж ах 2ыгоо санаа амар амьдруулчих юмсан гэсэн дээ чадвал хашаа байшин, чадахгүй бол хоосон хашаа ч болтугай аваад өгчих санаатай л явдаг юм. Үүнийгээ ч найз залуудаа хэлсэн. Уг нь ойлгоод л байх шиг байсан… Гэтэл сая муудалцаад салах дээрээ тулсан чинь элдвээр хэлүүлсэн. Ерөөсөө тэгж хэлнэ чинээ санаагүй байсан болохоор үнэхээр бачуурч, өөртөө ч, амьдралдаа ч гомдох сэтгэл төрсөн.

 Хамгийн сүүлд надад гар хүрдэггүй хүн гар хүрч, намайг п, г… гэж хараан, чамаас илүүг нь эдлээд явдаг байсан, чамаар би дутахгүй, чиний юм гэж юу байдаг юм. Чи манайд ирэхдээ хов хоосон ирсэн биз дээ гэсэн (хэрүүл болсон шалтгаан нь хүүхэн шууханы асуудлаас биш). Би мэдээж ингэж хэлүүлчихээд, бас цохиулчихаад яаж дуугүй байхав дээ бас хорон үг хэлж чадахаараа л тэмцсэн. Гэхдээ эмэгтэй хүн эрэгтэй хүний өөдөөс яаж ч тэмцээд нэмэргүй юм билээ. Би саллаа гээд хамаг юмаа авч ирээд сар болж байна.

Уг нь түүний аав ээж нь сайн хүмүүс шиг байдаг. Дээрээ 2 ах, 2 эгчтэй айлын баг хүү. Надаас 4өөр ах хүн. Их сургуулиа бүрэн төгсөөгүй ч мэргэжилдээ сайн (Дипломоо мөнгөөр авсан). Урд нь архи уудаг байж байгаад эмчилгээгээр гарсан. Ах эгч нар нь бүгд шахуу 2, 3дахь амьдралаараа амьдарч байгаа… Аав ээж 2 нь харин салж нийлж байгаагүй.

Одоо болохоор надад чи хэрэгтэй юм байна, эргээд нийлье, би буруу бодож байж гэх мэтээр яриад байгаа л даа… Хамгийн сонин нь би өөрөө түүнд хайртай, тэр бас надад хайртай. Тэр болохоор хайртай хүмүүс хамт байх хэрэгтэй. Би чамд үнэхээр хайртай юм байна гээд яриад байгаа. Үнэхээр надад хайртайдаа ингээд байна уу? Эсвэл нас нь явж байгаа болохоор одоо хаанаас хэнийгээ хайж явахав дээ, цаг алдахын нэмэр гэж бодоод ингээд байна уу?  Мэдэх юм алга.. Би одоохондо нээх нүүр өгөөгүй байгаа. Тэгээд л та бүхнээс зөвлөгөө хүсэн бичиж байна.

Би хэсэг хугацаанд бас зөндөө л юм бодлоо, бас хүмүүсийн амьдралыг хараад дүгнэлт хийх гэж ч хичээлээ… Хэрүүлгүй гэр бүл үнэхээр ховор бололтой. Тэр дундаа араар тавилт, хууралтгүй гэр бүл бүр байхгүй бололтой. Сайхан мэт амьдарч байгаа хэд нь үүнтэйгээ эвлэрсэн, эсвэл асуудлыг цэгцтэйгээр шийдвэрлэж чадсан, эсвэл шууд төгсгөсөн гэр бүлүүд байгаад байх шиг. Ер нь айл гэрийн амьдрал эмэгтэй хүнээс ихээхэн хамаардаг. Эмэгтэй хүн тэвчээртэй, ухаантай, асуудлыг нухацтай бодож байж шийдэх хэрэгтэй юм шиг байна лээ. Ингээд бодохоор манай ээжүүд, эхчүүд үнэхээр тэвчээртэй, мундаг хүмүүс шиг санагдсан.

Миний хувьд бид муудалцахад эхэндээ дуугүй л байдаг байснаа сүүлдээ бас өөдөөс нь хэдэрлэдэг болсон. Энэ нь мэдээж буруу л байх л даа. Уурлаж байгаа хүний өөдөөс бас уурлаад л, сөргөөд л… Тэр бас их хорон үгтэй. Би ч бас хорон үгтэй. Гэхдээ тэрний хэлснийг би дандаа гуйвуулдаг юм. Түүнээс биш тэгж нээх зүрхэнд нь ортол хэлээд байдаггүй(магадгүй өөрийгөө зөвтгөх гэсэн шалтаг байж ч магад). Миний бас нэг буруу зүйл гэвэл би хүний дор орох дургүй зантай. Хүн намайг үл тоомсорлох тусам би улам түүнийг давах гэж хичээдэг зантай. Энэ зангаас минь бас болоод бид муудалцдаг байх гэж бас их бодогддог. Бас түүнтэй хамтран амьдарснаас хойш бас их тэвчээргүй болчихсон мэт санагдаад байх юм. Түүний уурлаж байгааг нь асуудал болгоод байлгүй дуугүй өнгөрүүлж чадахгүй байгаадаа ийм дүгнэлтийг хийлээ л дээ. Магадгүй түүнийг өөрчлөх гээд өөрөө илүү түүнтэй ижилхэн болоод байгаа юм болов уу гэж бодлоо…

Хамгийн гол нь түүнд хайртай болохоороо л түүний хийсэн үйлдлүүдийг уучлаад байгаан болов уу. Түүнийг зүгээр л суух юм бол санаад үгүйлээд байх юм. Өөрийгөө завгүй байлгах гэж аэробекээр хичээллэн, хэлний сургалтанд сууж байна. Бас өөрийгөө болохгүй байгаан боловуу гэж бодоод бясалгалд явахаар шийдээд байгаа..

Саяхан үздэг гэх хүнд үзүүлсэн чинь та 2 болохгүй биш болох байсан байна, чи түргэдсэн байна. Хүүхэдтэй бол гэсэн… тэр хүнээ архинаас хол байлгавал сайхан амьдрах юм байна гэсэн. Тэгэхээр нь бас арай нэг сэтгэл тайвшраад байтал найз охин маань гайгүй үздэг хүн мэднэ гэхээр нь бас дагаад очоод асуусан чинь дэмий хүн байна. Хэрэггүй гэсэн… Ингээд л дахиад л эргэлзээд яахаа мэдэхгүй болчихлоо…

Тэгээд бас л бодлоо, The Secret гээд номны санаа шиг хүн юу хүснэ, түүнийгээ л авна гэдэг дээ. Хэрэв би муу зүйл бодоод байвал муу зүйл л ирэх байх, сайхан зүйл бодоод итгэвэл сайхан зүйл л болох байх гэж бодоод л байна.

Хүн юу тарин түүнийгээ л хураана гэдэг шүү дээ. Та нар юу гэж бодож байна? Энэ чигтээ сэтгэлээ татаад хичээгээд салах уу, дахиад уучлаад үзэх үү?

Замбараагүй бичсэн бол уучлаарай. Энэ хүртэл уншсан танд баярлалаа…

Хүндэтгэсэн. Г…

47 Comments

  1. jjj says:

    tanai eejid chin xashaa avch ugux bolomjtoi ter ni tuunii amidrald neg ix nuluulxuurgui bol asyydal baixgui .gexdee cinii bichsnees xarax yum bol avch ugsun ch tsaashid asyydal bolox yum bn. er ni ta 2 bolison n deer yum bn

  2. jjj says:

    jjj

  3. jjj says:

    jjj

  4. life says:

    mhm

  5. kkk says:

    Hi salsan n deer shd. Chamaas iluu mongotei gsndee chamaig deerlehnee, deerees n haraajiinaa gdg chn daraa n dahiad heruul bolwol dahiad l haraanaa…. Huuhedtei bolhoosoo omno sal

  6. zuvulguu says:

    hi, huuhed ene ter bitgii gargooo, manaihan l bolson hoino umnii turuund uursduu cuhraa oloogui bj huuhed geel yridiin. tegeed albatai um shig gargachaad bid nar bolohguinee geel saldag sarnidag. Ter dund neg hun ter huuhed eleg buten az jargaltai huuhed nasiig edleh erhtei gedgiig ogt toodoggui. Huuhedtei boloh sonirhol bga bol huuhdiinhee tuluu hariutslaga huleej chadahuits bh heregtei shde. Yu ch boloogui bj l hamt amidrana tegeel huuhed geel.
    Zugeer l naad hamt amidraad yvjii dahiad udaan amidar husch bval tegeed l ene hun mun uu ugui gedeg ni medegdene de yagaad bolohgui gej huuhed teverch uldsen neg urh tolgoiolson emegtei uldeed ailiin hashaand bga eejdee ochij tuvug udahaas l deer shude.

  7. Ene baitguiag uzsen egch bnaa says:

    Salsan ni deer yam bnaa. Ontsgui hun sanagdaj bna. Suugaagui baij yun manaih tanaih vee, suuhaar yah bolj bna, huuhed garahaar chi bol yamar ch medelgui erd darluulsan hun bolj huvirah yam bna. Horvoo delhii uudam uchrah hun olon. Harin ch huuhedgui baigaadaa bayarlaad zaigaa bari. 27 nas gedeg zaluu bnaa. Bi nuhurteigee 30 nasand taniltsaad odoo 3 huuhdiin eej jargaltai amidarch bna. Cham shig l ger bulees garaltai. Manai nuhur hezee ch namaig yaduu hoosnoor duuddaggui. Yagaad gevel bi yaduu ger bulees garalrtai ch uuriiguu bolovsruulj chadsan, yamar ch bayan huuhnees uuriiguu iluu avaad yavchih chadaltai uhaan suusan. Tegeheer naad zamiin sadaagaa hayaad uuriiguu bolovsruul, hel sur gadagshaa yavj sur, chamd nas bna.

  8. tuul says:

    Ehni 2 jil bol uulendeeguur huwud buun az jargal yun hereldh yun arar tawih bdag bizde. Sal sasal eene l zuw zam. Ter eteneg zaluga uzen yd tegwel hurdan martana.

  9. Zochin says:

    Hezvv zaluu bn taarahgv bhaa ta 2 ter chin gaigv ailion erh hvn bas ailiin baga gj bgaa tgd bvvr onigoroo chi medeej eej ah 2 iigoo bodoh heregtei chamaig oilgoh hvntei l suusan ni der bhdaa!!!

  10. Minii l bodol says:

      Menii unshij oilgosnoor chi  erunhiiduu zuv setgeltei bolovch jaahan uuriiguu uneleh unelemj mash dutuu busgui shig sanagdaj bna, 2-hon jiliin dotor unench bj chadaagui hun, za unench gej helehee baig gehed 2 jiliin dotor ta 2-iin amidral her deeshilj hugjsun, ter hun amidraldaa her atchaatai bsan, chamaig her hundelj hairlaj bsniig bodood uzeh heregtei!  eregtei hun buhen araar tavidag bj bolno, gehdee ene buhentei evlereed bh shaardlagagui shuu dee! chi uuriiguu l unelj sur!  menii huvid chi tuunees holdson ni deer gej bodoj bn, harin niileh yum bol ahiad salna gedeg oilgoltiig hayad zugeer l oilgoltsoj uurchluhiig bodson ni deer shuu! gehdee ter hunii bdlaas uzehed  naidvar yer ni l baga bna daa, chi ter hunii ch uuriinhuu ch amidraliig urehees umnu salsan ni l deer bolov uu daa!  

  11. unuruu says:

    2hon jil bolchood chamaig tsohino gedeg bol tsaashdaa zodno l gesen yg Huuhedtei bolchoogyi deeree hurdan sal, Er n emegtei hun daaganaasaa bish daravgaraasaa boldog shuu bas

  12. Monroe says:

    Chi yag aldah gej bn shuu. Naada zaluugaasaa zaaval sal za. Bi yag cham shig bj bgaad aldsan . Butsaad evlereheer naadah chin neg heseg gaigui bj bgaad dahiaad deerelheed ehelne za? yaduu ene ter geed buur davarch ugnu. tsohison bol zaaval zoddog boldiin . huuhed ene ter gargaj tenegtevee ZAAAAAAVAL SAL SAL SAL SAL Amidral chin tam bolood ireheer hair gej uy ch bish uym bn gedgiig oilgodog boldiin . hedhen sariin daraa chi shal oor zaluud ch hairtai bolj blno. naad teneg hair gedeg mal ugee mart za?

  13. yoga says:

    zodosn doromjilson bol tgd l oilgomjtoi. chi ergeed suuval iim l amidral chamd bh bolno…. ene uneheer unen shuu. bas taniahan manaihan gj yarij haritsdag bol hezee ch tanaihand tuslahku…. bas deer zarim neg humuusiin bichsen shig yaduu bj bayan aild ochood tom duugarah hereggui gsng ch bitgii too. anhnaasaa l bi yaduu gd noomoi bval nasaaraa l deerelhuulne…. naad zaluutaigaa suuval zovlondoo l jiveh yum bn daa…. bi ch gsn chamtai adil neg zaluutai suugaad 2 jil bolj bh ued ter ingej zodolj hereldej doromjluulj baigaagui. bas manaihand ih tusaldag. 20 gariu say togrognii oriig tolj ogood yaj sar bolgon huu toloh ve dee. ternii orond mongoo huraaj muu aaviigaa halamjil. oortoo oligtoi huvtsas av, huuhedee gaigui surguulid yavuul gj helj bsn daa. hunee olj suuval emegtei hun jargaltai bn…. bas jinhene hair gdgiig mederne…

  14. selly says:

    yaana l da. bi tegvel gerlechgui bj facebook yahoogiin buh fasswordiin medne hussen uyde ordog.

  15. oo(Ps) says:

    secret iin tuhaid sanal niilj bno hehe bolj butehig husdeg ih l zow sanatai hun shig yumuda eswel tegeh gej oroldood bga ch yumu uchir n oldoh bizde amjilt

  16. Serafina says:

    Hamgiin gol n tuund hairtai bolhooroo uuchlaad bgan boluu …Chi odo yasan sonin emegtei ve hun chamg bodohgui bhad chi ter huniig bodoj yadiin tged ch belen um hund naaldku ee .hze neg udur ahiad l nohoi shig chi huugduh bh Ydaj emegtei hun chin bardam sehuun zan gej bmaar umsan ..yun ter hair durlal ve …Naad tolgoi chin zurhee zahirch chadku bnu ..Ydaj uuriiguu uneleh unelemjtei bj sur .

  17. eniig copy-dmoor sanagdav says:

    Эрчүүдийн хамгийн том алдаа нь хэзээ ч баригдахгүй гэж бодож явалддаг-т байгаа юм. Эхнэрүүд барьдаг л байхгүй юу хэзээ нэгэн цагт.Барисан шаналсан эхнэр яахав хэсэг шаналаад заа уучиллаа гэж хэлдэг яс юман дээрээ уучилал биш чамаас эргээд хариугаа авнаа гэж тухайн үедээ боддог. Хамгийн гол нь нөхрөө хуурсныг нь мэдхэээс өмнө эхнэрийг олон залуус хоргооно уулзая учрая гээд( яаг нөхөр та яаж явалдах хүнээ олсон тэрэн шиг чин) эхнэр зөвшөөрдгүй харин нөхөртөө гомдсоны дараа хорвоо ертөнцийг шал өөрөөр харж эхлэнэ, урьдынх шиг залуусын хүсэлтйиг шууд цуцлахгүй бас явалдахгйүгээр хобоо тогтоож эхэлдэг даамжирвал эхнэр нөхрөө араар тавьж эхлэнэ. Ингээд энэ амьдрал юучгүй болж байгаа юм нөгөө л бие биерүүгээ хайраа гэж хэлдэг үгс хэвээрээ ч сэтгэл гэж юм үгүй болно ийм үед гэр бүл маш хэврэг эмзэг болж эхэлж байгаам дараагийн жижхээн асуудалыг даван гарах хүчгүй удахгүй сална гэсэн үг.Одоо Монголын нийгэм гэр бүл яаг энэ замналаар явж байна. НӨХӨР ЭСВЭЛ ЭХНЭР ҮНЭХЭЭР ӨӨР ХҮНТЭЙ ЯВМААР БАЙВАЛ ХЭСЭГХЭН ЯВААД ҮЗ ДЭЭ НЭЭХ ЯЛГААГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ ЗҮГЭЭР Л НЭГ МЭДРЭМЖ ШҮҮ ДЭЭ , НААД 20 ХҮРЭХГҮЙ МИНУТЫН МЭДРЭМЖ ЭХНЭРЭЭС ЧИН ХАЙРТ ХОНГОР ҮРСЭЭС ЧИНЬ ТИЙМ ИЛҮҮ ГЭЖҮҮ. ТА НЭГ САРААС ХЭТРЭЖ ЯВАЛДАХ Л ЮМ БОЛ БАРИГДАНА. ҮҮНИЙГ БАЙНГА САНААРАЙ

  18. oogii says:

    demii gej bodoj bn, uurlaxdaa bodoj yawdag bux zuilee xelsen bn sh dee. xuniig tegej doromjilj boloxgui bz dee. ta 2 ergeed niillee ch chamaig urgelj l yaduu xooson ntr gex l bolno. xuuxedgui, zaluu xun bj ter xuneer yadag yum. xarin ganc biyeree oortoo archaatai coglog bai, tiim bxad ayandaa sain xani zayax blgui dee. amjilt

  19. Anonymous says:

    demii bh doo nasaaraa l tanaihan manaihan gej heruul hiiheer zaluu bn tegj ooriigoo bolon ger bulee doromjluulj bsanaas salaad shan oor huntei suuhgui yu ymar huuhed nter gej bgaa bish harin ahij suuhdaa songoltoo zov hiigeerei dee tedniidee bish torson gertee bai hunii hun chin hunii l hun yaj ch bsan ooriihoo huuhdiig l omoorno 1gar hursen hun ahiad ch hurne

  20. Ochir says:

    Хадамтайгаа сайн байж эр нөхөрөө дардаг юм шдээ. Хадамаа асарч байж өөрийнхөө ээжид туслуулдаг юмшдээ. Сайн бод. Сайн бод. Монгол эр хүн эзэн чингисийн үеэс анчин гөрөөчин явсан улс. Өөр хүүхнүүд рүү харж л таараа. Бүү уурла. Харин ч баярла. 

  21. Ochir says:

    Сайн байна уу. Эмэгтэй хүмүүс араар тавилт, хууралт гэж сонин юм их ярих юм. Үүнээсээ болоод гэр бүл салах юм. Та нар эр нөхөр өө сонгохдоо л сайн бодох байсан юм. Энэ хүн миний нөхөр мөн үү гэж. Мөн гээд аваад суусан хойноо элдвээр хэлж хардаж сэрдээд байдаг нь юуных вэ. Эр нөхөр чинь чамаас өөр хүүхэнтэй яваа л биз түүнийг хардаж өөрийгөө зовоох юун. Чи эртхэн хүүхэдтэй бололдоо. Тэгвэл өөр хүүхэн рүү гүйх нь багасана. Болихгүй. Эр нөхөрөө өөртөө байлгая л гэж бодож байвал ухаалаг бай, сэргэлэн бай. Наад нөхөр чинь оддо чамайг элдвээр хэлж байгаа юм чинь хойшид ч элдвээр хэлнэ. Зодно. Үүнд л бэлтгэлтэй бай.  Одооноос л Чи өөрийгөө боловсруул. Хүчтэй бай. Арчаатай бай. Өөрийнхөө ухаанаар эр нөхөрөө дар. Чи л сэргэлэн бол нөхөр яаж ч чадахгүй. Нэгэнт салахгүй л юм бол хадамуудтайгаа эвтэй бай. Тэднийхээр орж гарч бай. Цай сүү дөхүүлж өг. Чи эхлээд хадамаа халамжил. Дараа нь өөрийнхөө ээжид туслуул. 

  22. hi says:

    2 jil gedeg bol amidral zohioj bgaa humuust bol estoi id halun deeree l bdag uye biz dee? Tegehed hezee yazaanii 20 jil amidarsan umuus shig bhiin ene bol zugeer l tsaashid butehgvi haritsaanii l ilrel. Erthen salsan deer dee. Tegj biye zowoogood yahaw.

  23. cattleya says:

    хүн хүний хувь тавилан ондоо шүү дээ хийсэн үйлийн үрээрээ л амьдарна шүү дээ. араар тавилт айл болгонд байдаггүй ш дээ амьдарлыг гэгээлгээр харж амьдар. эмэгтэй хүн ятар байна эр нөхөр тийм л байна. за амжилт чиний аз жаргал зөвхөн чиний гарт л бий. амьдарлыг дандаа гэгээн сайханаар төсөөөлж яваарай яг над шиг ккк,,,

  24. canon says:

    ch salsan ni deer ene zanzaaraa amidral chini ulam l dordondo hezee negen tsagt salah l yum bna nz chini

  25. Ugaasaa er ni arai ilvv mungu oldog aild emd ni Medel baidaggvi yum. Chi Salj baij baigaad ter 2-too hashaa baishing ni avaad ugchih. Tegeed daraa ni ter hadamdaa tuslah setgelgvi zaluutaigaa niilj bolno sh de. Tegeed ch nuhur boloh hvnii chin amnaas tiim vg garsan Bol demii l zaluu bna da. Huvia hicheesen, chamd hairgvi hvn bna. Herev chi butsaj ochvol chamaig tsaashdaa ulam l deerelhdeg bolno shvv. Alban yosoor yostoi turtei hadag yandartai ber guilguulj ochson ni deer shvv. Bolomjtoi amidraltai ail gee biz de, yadaj ber guichih bailgvi de. Ter boltol ter aild bvv och. 

  26. Ugaasaa er ni arai ilvv mungu oldog aild emd ni Medel baidaggvi yum. Chi Salj baij baigaad ter 2-too hashaa baishing ni avaad ugchih. Tegeed daraa ni ter hadamdaa tuslah setgelgvi zaluutaigaa niilj bolno sh de. Tegeed ch nuhur boloh hvnii chin amnaas tiim vg garsan Bol demii l zaluu bna da. Huvia hicheesen, chamd hairgvi hvn bna. Herev chi butsaj ochvol chamaig tsaashdaa ulam l deerelhdeg bolno shvv. Alban yosoor yostoi turtei hadag yandartai ber guilguulj ochson ni deer shvv. Bolomjtoi amidraltai ail gee biz de, yadaj ber guichih bailgvi de. Ter boltol ter aild bvv och. 

  27. Ugaasaa er ni arai ilvv mungu oldog aild emd ni Medel baidaggvi yum. Chi Salj baij baigaad ter 2-too hashaa baishing ni avaad ugchih. Tegeed daraa ni ter hadamdaa tuslah setgelgvi zaluutaigaa niilj bolno sh de. Tegeed ch nuhur boloh hvnii chin amnaas tiim vg garsan Bol demii l zaluu bna da. Huvia hicheesen, chamd hairgvi hvn bna. Herev chi butsaj ochvol chamaig tsaashdaa ulam l deerelhdeg bolno shvv. Alban yosoor yostoi turtei hadag yandartai ber guilguulj ochson ni deer shvv. Bolomjtoi amidraltai ail gee biz de, yadaj ber guichih bailgvi de. Ter boltol ter aild bvv och. 

  28. Ugaasaa er ni arai ilvv mungu oldog aild emd ni Medel baidaggvi yum. Chi Salj baij baigaad ter 2-too hashaa baishing ni avaad ugchih. Tegeed daraa ni ter hadamdaa tuslah setgelgvi zaluutaigaa niilj bolno sh de. Tegeed ch nuhur boloh hvnii chin amnaas tiim vg garsan Bol demii l zaluu bna da. Huvia hicheesen, chamd hairgvi hvn bna. Herev chi butsaj ochvol chamaig tsaashdaa ulam l deerelhdeg bolno shvv. Alban yosoor yostoi turtei hadag yandartai ber guilguulj ochson ni deer shvv. Bolomjtoi amidraltai ail gee biz de, yadaj ber guichih bailgvi de. Ter boltol ter aild bvv och. 

  29. Ugaasaa er ni arai ilvv mungu oldog aild emd ni Medel baidaggvi yum. Chi Salj baij baigaad ter 2-too hashaa baishing ni avaad ugchih. Tegeed daraa ni ter hadamdaa tuslah setgelgvi zaluutaigaa niilj bolno sh de. Tegeed ch nuhur boloh hvnii chin amnaas tiim vg garsan Bol demii l zaluu bna da. Huvia hicheesen, chamd hairgvi hvn bna. Herev chi butsaj ochvol chamaig tsaashdaa ulam l deerelhdeg bolno shvv. Alban yosoor yostoi turtei hadag yandartai ber guilguulj ochson ni deer shvv. Bolomjtoi amidraltai ail gee biz de, yadaj ber guichih bailgvi de. Ter boltol ter aild bvv och. 

  30. Ugaasaa er ni arai ilvv mungu oldog aild emd ni Medel baidaggvi yum. Chi Salj baij baigaad ter 2-too hashaa baishing ni avaad ugchih. Tegeed daraa ni ter hadamdaa tuslah setgelgvi zaluutaigaa niilj bolno sh de. Tegeed ch nuhur boloh hvnii chin amnaas tiim vg garsan Bol demii l zaluu bna da. Huvia hicheesen, chamd hairgvi hvn bna. Herev chi butsaj ochvol chamaig tsaashdaa ulam l deerelhdeg bolno shvv. Alban yosoor yostoi turtei hadag yandartai ber guilguulj ochson ni deer shvv. Bolomjtoi amidraltai ail gee biz de, yadaj ber guichih bailgvi de. Ter boltol ter aild bvv och. 

  31. Ugaasaa er ni arai ilvv mungu oldog aild emd ni Medel baidaggvi yum. Chi Salj baij baigaad ter 2-too hashaa baishing ni avaad ugchih. Tegeed daraa ni ter hadamdaa tuslah setgelgvi zaluutaigaa niilj bolno sh de. Tegeed ch nuhur boloh hvnii chin amnaas tiim vg garsan Bol demii l zaluu bna da. Huvia hicheesen, chamd hairgvi hvn bna. Herev chi butsaj ochvol chamaig tsaashdaa ulam l deerelhdeg bolno shvv. Alban yosoor yostoi turtei hadag yandartai ber guilguulj ochson ni deer shvv. Bolomjtoi amidraltai ail gee biz de, yadaj ber guichih bailgvi de. Ter boltol ter aild bvv och. 

  32. Gyl Ranjin says:

    chi eej ah 2 too hashaa baishin avch uge gesen bodoltoi bol naadhaasaa salaad avch ug bi lav minii ehner iim bodoltoi daramt uusgeed baival bi bushuuhan salna yamar hadamdaa ed hurungu avch uguh gej ehner avch baigaa bish dee uurinhuu amidralig zohioh gej ehner avdag er ni chamd ih buruu bainaa hunii muu zan chanarig toochood baival baragdahgui huniig mederch chaddag tuund tohiruulj haricaj chaddag huniig uhaantai hun gedeg mongold sarni gerel shig ungulug tungalag uu sevgui huniig haigaad haigaad olohgui ene niigem er emgui es bys gaj teneg balai bolson niigem ed hurungu aduu mal harna tiim biz gudamjind buun stress amidral buun problem manaihan negenteigee yaridaggui zugeer hereldejcagaadag niigemeeree hii hooson muruudul bugdeeree yaduu zuduu baij neg negendee zindaarhaj negniigee myy helj bugsiig ni uhaj amidrah shyy bolool yavjcgaaj bna daa ene cagiin mongolchuud bid denduu emgenelteigeer amidarch yavaa uls saihan uvug deedsiin yasig ni undulzuulj sunsiig ni urgeej yavaa uls daa haramsaltai baina

  33. Anonymous says:

    хайртай гэдэг үг арай таарахгүй, хайраас илүү тэр айлын гайгүй амтдрал өөрийг чинь тэнд байлгаад байна. залуугийн гэр бүлийн тухай бичээгүй ч өөрийн чинь гэрийнхээс шал өөр орчин? ядруу айлын охин, солих хувцасгүй орж ирчихээд хоёрхон жилийн дотор угаасаа гайгүй юм шиг өөдөөс хэрэлдээд байвал хэцүү л юм. бусдын дор орохыг хүсдэггүй гэж тайлбарлаж байгаа ч наад айлдаа анх ямар хүн очсон билээ гэдгээ нэг бодоорой. хүмүүс анхны сэтгэгдлээр ихэвчлэн хүнийг дүгнэдэг гэж би боддог. их ялгаатай бол амьдрахад хэцүү дээ. эр хүний нас оройтно гэдэгт яагаад ч итгэхгүй байна. үнэхээр хайртай байсан байж магадгүй ч өөрт чинь хайртай хүнийг гуйлгачнаар чинь дуудтал гомдоосон юм бишүү. ээж ах хоёр чинь хашаа байшин ч үгүй байхад юун аэробик, хэлний сургалт, бясалгал вэ. юу ч үгүй мөртлөө нээх том ярьсан хүмүүс байдагдаа, өөрөө нэг тийм л хүн шиг санагдлаа.

  34. hi says:

    2hon jil bolj bj huuhdig n ch gargaj ogoguin bj eejdee hasha baishin avch ugnu gd l davarsan ym yriad bhin.ehleed oorsdinho amidarlig buteecheed dara n tr ah duuse bod l do ydaj.er ni l alba bishshde.nz zalud chin medeej sonin l sanagdaj bga.herve nz zalu chin heterhi bayn bol yu ch helehgui zuger avad ogchih bhlda.ghde tiim bish ta 2 oorsdo hodolmorloj buh zuile bii bolgoj bga bizde.chi heterhi amia hicheged bn.bi emegtei manai nuhur bas imerhu zantai.oro manaid amidarch barag l tejeelgedeg tgsn murtlu gerinhnige tetgeed l utgagui ym

  35. GOO says:

    Naiz zaluugiin chini ah duus ni salj niilsen humuus bdg yum bn.hunii udam sudariig ni sain harah heregtei.bas arhinii emchilgee hiilgej bsn.dahij uuhgui geh batalgaa baihgui.tegeed ch chinii eej ahiig chini hundlehgui ch yumuu eswel chamaig sain oilgohgui zaluu bn.bitgii ergej niilee.hereggui.neg l sonin zaluu bn.odoo zodood eldeweer haraaj bgaa hun chamaig neg huuhed gargaval buur ch dawarch tolgoi deer chin garah yum bn daa.hereggui shu.

  36. KLKK says:

    HUMUUS IIM YM CHN ENE BOL BAIJ BOLOH GEJ BODDOG BOL ALDAA DA…NAAD ZALUU CHN CHI CH GESEN HOORONDO BUUDULEG HARIZDAG ARAR TAVILT ENGIIN HEVIIN UZEGDELT ORCHINGOOS GARALTAI YM SHG BN…NEG NEGNE HUURAHGUI GER BUL BAILGUI YAH VE DE

  37. Anonymous says:

    áóöàæ íèéëýõ õýðýãã¿é íýã ë ãàð õ¿ðñýí áîë òýãýý ë äóóñàà õýðýâ íèéëâýë ÷è õîæèì õàðìñààä áàðàõã¿é ñàë ñàë ñàë

  38. Anonymous says:

    эр хүнд хөөе чи гэр хороололд амьдардаг хүн л гэхээр ядуу хоосон гэсэн үйлголтоосоо салаачээ.манай найзын аав ээж монголдоо нэртэй хувын эмнэлгийн эзэд гэтэл хүүхэд бүрээ тусдаа гаргах хүрэлцээтэй хөрөнгөтэй боловч бүхнийг нойлоос хамтдаа зүтгэж байгаад босго гээд гэр хороололд хашаа авч өгч байсан.гэтэл одоо тэд өөрсдийн хүчээр хүнд байх ёстой бүхий л хэрэгцээний зүйлстэй болж чадсан байна.наад бощол чинь их өрөөсгөл ойлголт шүү бодож байж амнаасаа үг гаргаж байгаарай

  39. Anonymous says:

    Hamtiin amidralaa bodoh eej aaviigaa harj uzeh gsn 2 zuiliig zuv zohitsuulah heregtei bh gehdee naad er chini iimerhuu zan gargaj baigaagaas harahad ta 2 ireedui muutai l yum daa. Hair setgelgui bol eregtei hun salaad heden honog dotroo sex dutagdaj uguilne hudlaa unen guina, sar orchimd yumaa aldaj bgaan bna gej bodoj guina esvel uuruu hayagdaj bgaa gedegteigee evlerehgui shaardlagagui bsan ch evlereh gej guina, heden sariin daraa uur yum olj avaad bugdiig martana.

  40. hi says:

    saloo arhi uudag hyn bol dahij ezaaval ordog yumoo,hairtai bol heryyl barag gardaggyi yumdoo,ger orond ni 1hatgaad bdag hyn bna hyniig hooson gd bgaa hyn avaad suuval byr unguruh yum bna ter buu shashnaa boli za yuu shal hudlaa tiim l yum bol delhiid tymen osol garch bna uridchilaad heleh ni yaasan yum be

  41. zochin says:

    naad zaluu chin eldeveer doromjilson l bol nasan turshdaa setgeld chin yum hiij doromjilsoor bh bno. ene unen. ene chinii zantai holbootoigoor ch ter ternii ooriinh ni zantai holbootoigoor ch urgelj iim heruul doromjlol duusahgui. holdson deeree hold.

  42. Anonymous says:
  43. hn says:

    chi uuruu hairtai yum bol tegeed ter hun chin bas chamd hairtai l yum bol ergeed niileed ali boloh bie biendee buult hiigeet evtee amidrahiig bodohgui yu. 2hon jil bolsiin baij yun ih herelddeg yimbe dee. hamt amidraad udahaar bie biee ulam sain oilgoh bolno. neg negnee hundelj sur!!!!!

  44. ЭР ХҮН says:

    ГЭР ХОРООЛЛЫН ЯДУУ ЗАЛУУГ НАВШААЧ… АЙМАР БОЛОМЖТОЙ АР ГЭР ГЭСНЭЭ АЙЛЫН ХАШААНД АМЬДАРДАГ ЧИГ ШИГ… BELLA VISTA УХААНЫ ЮМ БОДЛООО

  45. ганбаа says:

    Хүнийг үгээр мөхөөж болдог гэдгийг ямагт сана. Ер нь хэрэлдэж асуудлыг шийддэг явдал хэзээ ч байдаггүй юм. Хувь хүн бүр өөрийн үзэл бодолтой байдаг боловч гэр бүлийн амьдралд харилцан бие биенийхээ үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэй. Жишээлбэл чи ээж, ах 2-тоо туслах гэж хичээж байгаа чинь сайн боловч өөрийн гэсэн гэр бүлээ бий болгох гэж яваа залуу эрд би хэний төлөө, юуны төлөө вэ гэсэн эргэлзээг төрүүлэх нь дамжиггүй. Аливаа юманд туйлшралгүй харилцан бие биенээ ойлгохыг хичээх нь олон жилийн хамтын амьдралын үндэс нь болох учиртай юм. Хэрвээ ингэж чадахгүй бол дараагийн залуутай ч аз жаргалтай байх боломж байхгүй шүү. Мартсанаас өмнө нь болсон асуудлыг дахин сөхөхгүй, дахин ийм асуудал гаргахгүй гэдэгтээ тохироод түүнийгээ заавал мөрдөөрэй.

  46. Zaluu says:

    Er hun oroitono baihgui shde. Hedtei ch bsan jaaahan ohin avaad l suuchihna. Emegtei hun l harin oroitono. Alivaa 2 hund zindaa niilne gej bdag ta 2 tiim bish bna. Ene heruul chin hezee ch duusahgui. Mashind hezee ch tom jijig dugui hiideggui shde. Yu gej heleh ged bgaag oilgoj bgaa baih. Ter tom jijig dugui ta 2 gesen ug. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.