Ганцхан олдох амьдрал шүү дээ…

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд. Юуны өмнө лгбт хүмүүсийг ойлгодоггүй бас ойлгохыг ч хүсдэггүй хүмүүст зөвлөхөд энэ захиаг  уншиж мөн доромжилсон үг аястай сэтгэгдэл бичиж уур бухимдал цаг заваа бараад яахав өөрийнхөө сонирхолтой зүйлдээ цаг заваа зарцуулаарай гэж хүсмээр байна.

Намайг А гэдэг би одоо 25 настай. Хүүхэд байхаасаа л бусдын л адил сайн аав ээжийн буянаар хайр халамж хүмүүжил сахилга бат гээд л аль алинаар нь дуталгүй өссөн. Сургууль цэцэрлэг гээд л бусдын л адил сурч хүмүүжиж, ажиллаж амьдарч яваа жирийн л нэгэн. Хүүхэд байхдаа том болоод ажилтай төрөлтэй хань ижилтэй болоод олон хүүхэдтэй болно гэж мөрөөддөг байсан хэдий ч амьдрал надад дэндүү хатуу хандаж аз жаргал хүсэл мөрөөдлийн минь нэгээхэн хэсгийг надаас хулгайлаад аваад явчихсан юм шиг одоо надад санагддаг. Арван жилд байхдаа өсвөр насны хүүхэд үе тэнгийхэн найз нөхдөөсөө сонирхол бодол санаагаараа өөр байгаагаа анх мэдэрсэн тэр л үеэс миний амьдрал яг л там мэт адил санагддаг болчихсон.

Эргэн тойрныхоноосоо ичиж зовж миний энэ байдлыг мэдчих юмшиг санагдаж мөн миний хүсэл мөрөөдөл минь үгүй болж олон шөнө ойрондоо уйлж суудагсан. Өөрийгөө үзэн ядаж энэ амьдралд хэнд ч хэрэггүй нэгэн мэт санаж заримдаа үхчихмээр ч санагдаж байсан. Гэсэн ч цаг хугацааны эрхэнд хэдэн мянга харамсаад мянга гуниглаад олон шөнө уйлсан ч энэ хувь тавиланг өөрчилж чадахгүйгээс хойш өөрөө өөртэйгээ эвлэрхээс өөр аргагүй байсан. Ингээд л энэ бүх зовлонг мартаад амьдралаа шинээр эхлэхийг хүссэн гэвч амьдрал надад амар жаргал байдаггүй гэдгийг минь сануулаад өгөх шиг дахиад л гуниг шаналал нулимс харамсалийг  дагуулаад ирсэн.

Юугаа ч мэдэхгүй хүүхэд зориг гарган нэгэн хүнтэй уулзаж учрах болсон би гэдэг хүн чинь хүүхдээрээ шахуу амьтан аз жаргал хайр дурлалаа олсон мэт санагдаж үүлэн дээр хөвж явахдаа тэр хүнд ашиглуулаад зүгээр л түүний хэдэн шөний жаргал болж яваагаа даанч хожим ухаарч мэдсэн. Нэг ч биш хэд хэдэн удаа гэхээр би дэндүү тэнэг. Амьдарч буй нийгэм нь ийм болцон юм уу? Аль эсвэл хүн гэдэг чинь ийм хүний мөсгүй болцон юмуу? Монгол гей эрчүүд зөвхөн өөрийнхөө дур хүслээ хангахын тулд юу юугаа ч мэдэхгүй хичнээн олон хүүхдийн зүрх сэтгэлээр тоглож нус нулимстай нь хаяад явсан болдоо гэхээс сэтгэл минь шархалдаг. Зовлон нэгтэй нь нэгнийгээ хайрлахгүй байхад огт мэдэхгүй нэгэн нь үзэх ядахаас яах билээ дээ. За энэ бол миний л бодол санал нийлэхгүй байж болноо зарим нэгэн хүмүүс.

Ингээд бодоход би энэ новшийн амьдралд үнэ цэнэтэй олон зүйлээ булаалгаад алдчихжээ. Харин одоо энэ амьдралд би ахиж юугаа ч өгмөөргүй байна. Ганцхан олдох энэ амьдралдаа үлдсэн бүхнээ би харамлаж хамгаалж нүдний цөцгий мэт хайрлаж амьдрах болноо. Жил гараны өмнө би насаар ах нэг япон хүнтэй танилцсан юмаа. Тэр хүнтэй удаан харилцаж сайн ч найз нөхөд болоод бид бие биендээ улам дотносож тэр ч намайг хүрээд ир хоёулаа хамт амьдарая гээд гуйгаад байх болсон юм лдаа. Харин одоо би удахгүй япон явах гэж байгаа. Очоод тэр хүн ямар зан араншин гаргаж энэ бүхэн яаж ч эргэсэн байлаа ч энэ надад чухал биш. Өнгөрсөн амьдралдаа хэн хүний өмнө худал хуурмаг дүр эсгэж үргэлж хавчлага дарамт шахалтан дунд амьдрахаас үнэндээ залхаж байна.

Гадаадад л гарч ядаж өөрөө өөрийнхөөрөө эрх чөлөөтэй амар тайван амьдрахыг хүсч байна. Эцэст нь хэлэхэд би яахав дээ ингэж тэгээд амьдраад л байна. Харин монголчууд минь хэн нэгнийгээ ойлгож хүндэлж амьдараасай гэж хүсмээр байна. Хүн өөрөө  хүссэндээ энэ замыг сонгоогүй байгалаас заяасан тэр л мэдрэмж тэр л зан ариншин болохоос хийх юмаа олж ядсандаа аль эсвэл хэн нэгэн хүчиндүүлээд ийм болчихдог байсан бол яах гэж би ингэж явж байхав дээ. Жоохон зөв мэдлэг мэдээлэлээр өөрийгөө хөгжүүлэх цаг болжээ хүмүүсээ.

16 Comments

  1. япон дмии б х says:

    demii bh oo te sanaatai bgaarai chamd sain hun oldnoo

  2. naraa says:

    BLACK PEARL зөв хэлсэн байна.
    Санаатай байгаарай

  3. zal says:

    ta nar baga nasnii huvguudiig bitgii buruu zamd uruu tataj amidraliig ni ballaache, mongoliin doh iig ta nar l taraaj baigaa shu.

  4. yapon demii yum bishu says:

    mongold huleen zuwshuurdgui ch gelee gay,lesbi ih bolson shd.mongol zaluutaigaa taniltsaad hamtdaa gadaadad ochij amidarval yasiin?naanadaj chi yapon hel medeh uu?hel usii ni mededgui bol ochood yachih ch yum bilee,hetsuu shd.chi gay l bolohoos bas eleg negt min bolohoor chamaig hunii nutagt amar bhgui hetsuudeh uyd tus dem ch bolchih ch hungui amargui l bhvii gedegt sanaa zovjiin.hyatduudiig sanaatai gedeg ch hamgiin muu sanaatai humuusiig chin yapon gedgiin bna lee shd.zaluu min seremjtei l bsa nni deer dee.

  5. Anonymous says:
  6. kkk says:

    Japan ch gsn huleen zowshoortson bish shuu dee!! Japan.d yr ni gaj shde!! Ter hiij bga kino mino.g ni l harchaarai!! Bolgoomjtoi sanaatai bgaarai l gej zahii daa!! Japan owoo nar gaj yumnuud bii shuu!!

  7. BLACK PEARL says:

    Ээ дээ мэдэхгүй Япон гэхээрээ айн хүн биш шүү бас. Чамайг эх нутагт чинь нэг элгийн хүн хөнгөхөөн хуурчихаж байгаа юм чинь харь элгийн хүн бүр яах ч юм билээ. Хүний наймааны золиос ч болоо билүү. Миний дүү жаахан санаатай л байдаг юм шүү.
    Нэгэнт хүний нутагт очих гэж байгаа юм чинь ямар айлд хэн гэдэг хүнтэй уулзахыгаа итгэдэг хүндээ давхар хэлэх хэрэгтэй шүү. Ер нь бол хүний нутаг л юм чинь юмыг яаж мэдэхэв ядарсан цагт хэрэглэх хэдэн төгрөгтэй мөн шууд холбоо барьж болох утастай очоорой доо. Чонын амнаас гараад барын аманд орох вий дүү минь.
    Бүүр болохгүй бол одоо яадаг юм байгаан Холландад байдаг Энхриймаатай холбоо бариад барууны улс руу явсан ч яах вэ дээ.
    За тэгээд нэмж хэлэхэд ЛБГТ хүмүүсийг ойлгох нэгэн ч бий үзэн ядах нь ч бий. Тэглээ гээд та хэд бас хлээн зөвшөөрөөчээ гэж хүмүүсийг шахаж аардах бас хэрэггүй шүү дээ. Юуны төлөө АРДЧИЛСАН гэх тодотголтой нийгэмтэй билээ бид?
    Тэгэхээр доромжилсон хүмүүсийн комментийг алгасаад уншиж сурах хэрэгтэй.
    За тэгээд чи ямар ч хүн бай чамд амжилт гэрэлт ирээдүйг хүсье. Гол нь хүнээ сайн таньж нөхөрлөөрэй!

  8. Anonymous says:

    Kod iim um bichsend uneheer gaihaj bna.

    Gay bish zaluu”tai sanal 1 bna.Mongold uuniig oilgoh boloogui.Baruund zarim humuus anatomiin talaasaa yamarch asuudalgui heviin jiriin neg taliin huisten mertlee,hiih umaa olj yadahdaa geh umuu yalanguya ter bayachuud etgeed amidraliig songodog.Aa getel zarim humuus terehdee emegtei talaas,men eregtei talaas joohon joohon holildoj terdeg.Ter humuusiin huvi tavilang humuus hundetgej tedniig oilgoh heregtei um shig baigaan.Ene bol hend ch henii ch huuhded tohioldoj bolzoshgui tohioldoj uchir humuus ene tal deer uhamsariin mash ender tevshind eerigee tavih yostoi baih.Tegeed chamd handaj helehed chamaig hairlaj oilgoh hunteigee arai uchraagui baigaa bolohoos bish hair chine bur mesen untarchihsan gesen ug bish shuu.Hey hair hezee ch oroitdoggui gesen.Just keep looking.And don’t give up.Ok!

  9. Gay bish zaluu says:

    Kod metiin humuust helehed chi yah gej tegvel ene siteluu orson yum mangaraa.

    Gay zaluu chamd helehed japanruu ter soyoltoi niigemruu yavsan ni deer gej bodoj bn. Mongold cham shig humuusiig oilgoh boloogui, mongold hezuu l dee. Gay bn gedeg bol turulhiin zuil gej bi olon unshij bsan, chamd buruu bhguee bro. Bitgii uuriiguu uzen yad, hunii horvood hun bolj turuh uuruu mash ih az zavshaan yum shuudee. Bi baruund olon jil amidarsan. Gay bn gedeg bol amidrald bdag l asuudal. Gol ni chi neg l amidarna, iimd ene saihan bayalag horvoog tanij medeh, saihan buhnees ni setgeliin jargal avah l heregtei. Busad hun bolood tursun humuus tegj bhad chi yagad tegej chadahgui gej. Chamd az jargal husye!

  10. kod says:

    iim medleg medeelleer uuriigu hugjuulmeergui bna shu, busdad oilguulah geed ch demii

  11. Someone says:

    Eregtei hun bololtoi, chuluut niigem shuu dee, hun hussen buhnee l hiih erhtei. Gol n ayulgui bdal chini ih chuhal. Bi Yapond neleen udaan bsaan. Ih sonin gaj setgelgeetei humuus shuu dee. Sn sdulah heregtei bhaa. Gehdee manai niigemd ijil huistniig huleen zuvshuuruh hesuu l dee. Yur n asian ihenh ulsuud het traditional setgelgeetei yum shig sanagdaad bdg yum. Tegeheer USA ntr yavbal zugeer bh aa. Tegeed ch iim sex-iin chig handlagatai bgaa n chinii buruu bish shuu dee. 

  12. baldka says:

    Eregtei l bgaa biz dee, ta nar yum unshaad oilgodogguimuu haaashain hehe ^^
    Yu saihan dur saihan gej, tegeel yavahgui yu daa. Uur yu helehev. 

  13. asdf says:

    эр эм нь мэдэгдэхгүй байгаа бөлгөө

  14. болороо says:

    сайн ойлгож байнаа, гол нь, чи эрэгтэй юмуу? эмэгтэй юмуу? 

  15. warwar says:

    3n tsagiiin helheesen dund hairlaj uheerch uuchilj amidardag ym shvv tvvnees onoodrooroo uurlaj buhimdaaj orshidoggui orchlon ym shvv

  16. warwar says:

    bas neg t1 mongol huuhen

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.