Бэлгийн цөөнх болох гей залуутай ярилцлаа. Ярилцагчаа хүндэтгэж, нэр ажлыг нь нууцлав.
-Та илэн далангүй ярилцахад бэлэн үү?
-Тийм ээ, чин сэтгэлээсээ ярилцахад бэлэн байна.
-Ижил хүйстэн гэдгээ хэдийд мэдэв?
-Ер нь л мэдээ орохоосоо л мэдэрсэн. Одоо бодоод байхад дунд сургуульд байхдаа илүү ихээр мэдэрч байсан. 1990-ээд онд интернэт орчин байхгүй болохоор мэдээлэл муутай их ганцаарддаг байлаа. Өөрийгөө ойлгохгүй гаж юм байна даа гэж боддог байв. Биеийн тамирын хичээлд ороход их хэцүү. Ангийн хөвгүүд нүцгэлэхээр байж суух газраа олохгүй нүүр улайгаад л.
Ариун цэврийн өрөө оръё гээд л сүүлд нь хувцсаа сольж ордог байлаа. Их хэцүү шүү. Нэг удаа найзындаа “сэтгэцийн өвчин” гэдэг ном уншихад сексийн сэтгэцийн өвчнүүдийн талаар бичсэн байсан. Уг номд ижил хүйстэнтэй явалдах өвчин эмчлэгдэхгүй гэж байсныг олж уншаад өөрийгөө өвчтэй юм байна гэж бодоод амиа хорлох гэж оролдсон. Тэгээд бөөн нойрсуулах эм уусан ч нөлөөлөөгүй хордлого болсон.
Тэр үеэ бодоход инээд хүрдэг. Яагаад гэвэл энэ өвчин биш юм билээ. Сэтгэл зүйч эмч нарын нотолж буйгаар энэ нь сүүн тэжээлт амьтан бүхэнд тохиолддог жирийн нэгэн үзэгдэл бөгөөд ийм өргөн их хэмжээний зүйлийг гаж гэх нь буруу гэж үзээд сэтгэцийн өвчний жагсаалтаас 1976 онд хассан байдаг. Юугаа ч мэдэхгүй, учраа олохгүй тэнэг зүйл хийж байжээ.
-Уучлаарай, ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн дийлэнх нь ижил хүйстнүүд байдаг гэсэн. Яагаад тэр вэ?
-Гей залуус, бэлгийн цөөнх эрсдэлт бүлэг гэж ярьдаг. Бидэнд мэдээлэл өгч, шинжилгээнд байнга хамрагдах боломжтой гурван төрийн бус байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд сайн ажиллаж буйн үр дүн болов уу. Учир нь далд нуугдмал байгаа залуусын өвчнийг илрүүлэх шинжилгээнд хамруулна гэдэг амар зүйл биш.
Монголын нийт хүн амыг нэг бүрчлэн хамруулбал хэцүүхэн тоо гарах байх. Гей залуус маш идэвхтэй, сайн дурын үндсэн дээр шинжилгээнд хамрагддаг. Манай залуус ямар нэг эрсдэлтэй харьцаанд орсон бол заавал шинжилгээ өгөх хэрэгтэй. Ихэнх залуус эмч дээр очихоос ичдэг. Ичихгүйгээр тохиолдлын бэлгийн харьцаанд орсон юм чинь эмч дээр очихоос ичих шаардлага байхгүй. Эмч нар ч бидний хувийн нууцыг хадгалах үүрэгтэй шүү дээ.
-Таны амьдралын хамгийн хүнд үе хэзээ байв?
-Өөрийгөө хүлээн зөвшөөрөх л хамгийн хэцүү байсан. Харин өөрийгөө хүлээн зөвшөөрсний хүчинд сэтгэл тайван болж, цаашид юу хийж хэрхэн амьдрахаа шийдэж чадсан. Би шууд биш далд утгаар аажим аажмаар өөрийгөө гей гэж ойлгуулж хүлээн зөвшөөрүүлж чадсан. Одоо бол ойр дотнын хүмүүс, найз нөхөд маань гей гэдэг утгаар бус хүн гэдгээр нь хүндэтгэн чөлөөтэй харьцдаг болсон.
-Найз залуутай юу?
-Хайрлаж явдаг хүн байлгүй яахав.
-Ижил хүйстнүүд замбараагүй бэлгийн хавьталд ордог гэж сонссон. Үнэн үү, үнэн бол яагаад?
-Замбараагүй гэдэг үгтэй санал нийлэхгүй юм байна. Олон хүчин зүйлээс шалтгаалаад бэлгийн хавьтагчаа ойр ойрхон сольдог гэж боддог. Тухайлбал, хардах, сэтгэл санаа нийлэхгүй, сексийн хувьд таарахгүй ч юм уу. Ер нь л гей залуус их дурламтгай. Дандаа гоё сайхан зүйлд дурлаж явдаг. Тэр утгаараа сайхан залуу болгонд дурлана шүү.
-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Олон зүйл сонирхдог болохоор их завгүй өнгөрдөг. Хаана сонирхолтой юм байна, тэнд би явж л байдаг. Хийж бүтээж байгаа үед цаг зав тун бага.
-Манайх ДОХ-гүй орон болох боломж бий юу?
-Эрүүл мэндийн салбарын зөв бодлого, хүртээмж чухал. Мөн хувь хүний ухамсартай салшгүй холбоотой. Эрүүл мэндийн салбар гей залуусын дунд халдвар илүү тархаж байгааг анхаарч тэдэн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, төрийн бус байгууллагуудыг дэмжиж ажиллах хэрэгтэй гэж боддог. Ер нь төрийн байгууллагын дэмжлэг сул юм билээ.
-Таны ойр дотныхонд ХДХВ-ийн халдвартай хүн бий юу?
-Байхгүй ээ. Зүс таних хүмүүс дунд бий.
-Ихэнх гей залуу бэлгийн чиг баримжаагаа нуудаг гэсэн?
-Найз нөхөд, гэр бүлийнхэн нь мэддэг залуу олон байдаг. Энэ нь тэднийг өөртөө итгэлтэй явахад дэм болдог гэж боддог. Нийгэмд ил гарсан хүн цөөн. Би тэдний зоригийг үнэлдэг. Хүмүүс өнөөдөр гей залуусын талаар сайн, муу янз бүрийн л мэдээлэлтэй байна. Харин зөв мэдээлэл, ойлголтыг сэтгүүлчид өгч байх хэрэгтэй. Гэтэл зарим сонин, цахим хуудсын сэтгүүлчид их бүдүүлэг алдаа гаргадаг.
Өөрийгөө хүлээн зөвшөөрч зарлаагүй байхад хүнийг сонссоноороо бэлгийн чиг баримжааг нь зарладаг. Гэвч энэ нь тухайн хүнийг цусгүй “алж” байгаа хэрэг.
-Уучлаарай, нууц биш бол Та сексийн асуудлаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Найз залуутайгаа л. Энэ хэт хувийн чанартай асуулт болохоор илүү нарийн яримааргүй байна.
-Танд дурласан бүсгүй байдаг уу. Тэднийг хэрхэн хүлээн авдаг вэ, том алаг нүдэнд дурлахгүй хэн байх билээ. Сайхны өмнө харц буруугүй гэдэг?
-Би тийм ч сайхан биш. Гэхдээ нүдэнд дулаахан харцтай шүү. Дунд сургуульд сурч байхад нэг охин миний араас “гүйдэг” байлаа. Их хэцүү. “Чи намайг огт тоохгүй юм” гэж уйлаад л. Харин би ангийнхаа нэг хөвгүүнд сайн болчихсон шаналаад явж байдаг. Би тэр охинд “Уучлаарай, надад хайртай хүн байдаг” гэж хэлсэн. Би эмэгтэй хүмүүстэй найзлах дуртай. Тэд бүх зүйлийн талаар чөлөөтэй ярьдаг. Эрчүүдийн сэдэв цөөн ч гэсэн тэдэнтэй байх хөгжилтэй шүү.
-Гей атлаа гэр бүлтэй, хүүхэдтэй хүн олон байдаг гэсэн?
-Тийм шүү. Тэдний өмнө маш хүнд асуудлууд тулгардаг. Тэд гэр бүл, үр хүүхдэдээ сайн аав, сайхан хань байхаас гадна өөрийнхөө дотоод хүний асуудлаа шийднэ. Ийм хүмүүс ганц нэг итгэлтэй хүнтэй хааяа нэг уулзах сонирхолтой байдаг. Манай хүн ам цөөн болохоор уулзахаас эмээдэг юм билээ.
-Хүн хувь тавилангаа өөрөө сонгодоггүй. Та төрөлхийн ижил хүйстэн болсон хувь заяандаа хааяа гомддог уу?
-Анх би яах гэж, яагаад гэж боддог байлаа. Харин одоо өөр. Би хэдийгээр гей ч гэсэн бусдаас ялгарах юу ч байхгүй. Би хүн болж төрсөндөө л баярладаг. Нэг л олдох амьдрал юм чинь бусдад гэмгүй жаргалтай амьдрах хэрэгтэй гэж боддог.
-Та эмэгтэй хүний хувцас өмсч гадуур хааяа ч гэсэн явдаг уу?
-Гей гэхээр л эмэгтэйлэг хувцаслаж гадуур явдаг гэж ойлговол дэндүү өрөөсгөл.
-Таныг үйлэнд уран гэж сонссон юм байна?
-Гей хүмүүс их нарийн мэдрэмжтэй байдаг. Тиймдээ ч урлаг, уран сайхан дизайнер, үсчин, гоо сайхан гээд нарийн мэргэжилд илүүтэй ажилладаг. Би чамгүй сайн оёдолчин.
Б.Анхцэцэг
Эх сурвалж: “Үнэн.мн”
15 Comments
hi 45 nastai er.tseverhen itgel daah 1 zaluutai taniltsie.98860069
ene ih sonin bichsen buruu oilguulah tshee handchihaj saihan taniltsana bataa.5845@yahuu.com
Hi bi 30 eregtei! Ooroosoo ah huntei haayaa nuutsaar uulzdag bolmoor bna, erdenethun@yahoo.com
gaduur negent dox.n haldwartai bolood udaj bgaa humuus eruul saruul saikhan zaluusiig tolwolgootoi urhidan haldwaraa taraagaad yawaag holbogdoh baiguulguud ne shalgaad arga hemjee awahgui zugeer yawuulaad bh yum Ter ch buu hel ter dotor ne Zasgiin gazar, Olon ulsiin humuunlegiin baiguulguudas sanhuujideg TBB baiguulgiin humuus gololj bna.Tusol sanhuujiltaar orj isen mungo ne ezendee ochilgui tednii shouniil mongo blj huwiraad bna .Tugeerch ul baram unegui taraah yostoi belgewch,gel geh metiin zuilsiig ne taraah bish emiin sanguudaar zaruulj bgaa ne negent todorhoi uuniig shalgaj tsegtsleechee
gomo bolohdoo zaawal bolzol hangah alba bhgui shdee chi na neg ugee hosh
bandi, zaluusiig jaahan emegteileg zan, uildeltei bolohoor gay gej boddog dutuu tarhitai humuus ichmeer yum. ershuud zantai gays olon shuu
bi 2 sn nz zaluustai tseverhen itgeltei hamtragch bolmoor bn. nuutsiig sn hadgalah sn zaluustai itgel setgelee huvaaj boloh yum. togloh hereggui shuu. 88044849
99952032 siahan taniltsya zaluusaa
onon chi yasan ergui yum be ? aharhan bodoltoi yum be? tsaana chin buhel buten shinjleh uhaan bhad humuujil yariad suuj bhiin joohon yum unshaaach tsaanaasaa tiim bolood turuud bhad chin chi oorchloh ymu uu? ene humuus joohon yum unsh za bi iim humuusiig buruutgah durgui eee
bi gudamjind neg G zaluug utsaar yariad yavahiin harj blaa. Ehleed neg ohin l utsaar hairaa goy hool hiisenuu oo tiimuu chiken hiisen yumuu hair n ochloo chamdaa geed sonin sonin duu gargaad yariad bhaar n harsan chin harin neg bugsuu hayalsan yavdaltai zaluu. Ter utsaa barisan gar ntriin hudulguun yooy arai l bishee. Za za tegeed bodohoor l uuriinhuu 2 huug l zuv humuujuulj eriin yosoor l zuv dadal zan aranshintai tuluvshuuleh yostoi. Huuhduuddee bainga haraa hyanalt tavij anhaarahgui bol odoo tsag hezuu boljee.
bi ger bvltei l de haaya iim taliin seks sonirhodog yma ene taliin seks hiij vzeegui vzmeer sanadadagch neg orchbol hetsvv ym bolbuu gej boddog yma
bi ijel xvisten ged neex yalgabarlaad bdagyi vnendee chat ene terd bol gay zaluus olon bdag yum shig bgan terniixee xereer bas baga nasnii zaluusiig oorsd shigee bolgox ged bga ni buruushde. yanz bvriin yum olon sonsogdoj bna odoo shunu oxid aidag bsan bol odoo bandi nar ch gesen aidag bolox ged bnuudaa. er ni gay zaluusiin tsugladag orchin xvreelel gj bdag bizde ter xabiaraa bwal zgr bishvv ergeesee xalij busdiin vr xvvxded amidrald ni xar tolbo vldeex yamar xereg bna end bichsen zaluu saixan zaluu bolgond durladag gexiin tgd bodxoor chi bolj ogbol dajgyi bolgontoi ni yanchix ged bx shig bnaa 1gay iim bodoltoi bxad busad ni bas ilvv ixiig xvsej bgadaa. er ni bol gomo ni turulxiin bas oldmol gj 2 bdag gesen ene bichsen xvniix bol turulxiin yum shig bna ene chin chinii buruu ch bish gexdee busdiin vr xvvxded bitgiil muu yum xiigeerei gj xvsex bna ene bvxniig zobxon deer yariltslaga ugsun xvnd bish bvx ijel xvisten xvmvvs xelsen yum shvv. bid tsoonx ged ilvv olon bolgox gd bga bol MGL chin bvrch tsoox shvvdee bvx erchvvd ni gomo bolbol uls yanaa
Монголд нэг хэсэг эрчүүд нь ихсэхийн хажуугаар эрчүүдийн боловсрол эмэгтэйчүүдийн боловсролын хажууд дорд орж хүүхнүүд нь монгол залуусаа тоохгүй гадаад хүмүүстэй их гэрлээд явсан биш одоо эсрэгээрээ эрчүүд нь ихсээд хоорондоо явалдаад ийм юм болоод бгаам биш бгаа иан кккк заваарсан юмнууд.
Монголын гомо нар гэж, хэдэн хувь нь тэгээд хүлээн зөвшөөрүүлэх болзолыг хангасан хүмүүс байдаг юм бол доо. Гудамжинд яваа хэвийн чиг хандлагатай залуусыг өдөж хоргоосон, бага насны хүүхдийг уруу татсан энэ тэр гэсэн юмс бишгүйдээ л дуулж байлаа. Миний эрх хаа хүрээд дуусаж, нөгөө хүний эрх эхлэх вэ гэдгийгээ тодорхойлж чаддагүй өнөөгийн Монголын нийгэмд, гомо нар бас нийгэмээ дагаад түүнийгээ ухамсарлаж чадахгуй, инээдтэй ч юм шиг. 2 жилийн өмнө оллоогийн чатад сууж байтал нэг гей нэртэй нөхөр орж ирсэнээ, уулзая энэ тэр болдог юм байна, аятайхнаар эр хүн сонирхдоггүйгээ хэлтэл салах янз алга, уур хүрээд жаал ширүүлэл харин өөдөөс гомо хүмүүсийг гадуурхлаа гэх ухааны юм гоншигнодог юм байна. Одоо тэр гомог гадуурхахгуй гээд, хэвийн хүмүүс чиг хандлагаа өөрчилж түүнтэй унтах ёстой юм байхдаа хаха. Хэрвээ тэгш эрх, тэгш хандлага гэдгийг ингэж ойлгож байдаг юм бол, монголд гомо нарыг ад үзэх үзэгдэл түгээмэл байдагийг бүрэн ойлгож болмоор…
Bi lav medee orood ohidiig sonirhoj bgaagui dund angi hurtlee shogloj tednees tusdaa l eregtei emegtei gedeg bol holildohoorgui 2 armi shig l bsandag gehdee tedentei sex hiigeed ehelsen chini uur bolson shuu haha