Сайн байцгаана уу? Та бүхэнд захидал унших өдрийн мэндийг хүргэе! Би 34 настай бас л нэг нөхөргүй ганц бие хүүхэдтэй хүүхэн байна даа. Нөхрөөсөө салаад жил гаран бараг 2 жил болох гэж байна. Эхний 2 жил нөхөртэйгөө бусдын л адил сайхан л байлаа. Хөлсний байранд юу ч үгүй л 2-лаа нийлж байлаа. Бага багаар юм авсаар айл шиг л айл болллоо. Гэтэл нөхөр маань архи ууж эхэлдэг юм байна. Тэр болгонд нь хэрүүл хийгээд байдггүй л байсан. Хэлж нэг үзнэ, аргадаж гуйж ч үзнэ, уурлаж ч үзлээ. дахиад уухгүй ээ гэнэ. хэд хоноод л нөгөө сайхан амласан үгнүүдээ мартана даа. Тэгтэл бүр надад гар хүрч эхэлсэн өөр хүүхэнтэй ч болсон байсныг нь мэдсэн. дахиж тэгэхгүй чамдаа хайртай чамаасаа салахгүй гээд гуйгаад л. Тэгээд яахав уучиллаа. Тэгээд хүү маань ч төрлөө хүүгээ хараад, амьдралаа өөрчлөх болов уу гэж бодсон. Яг л хэвээрээ. Нэг сар салж үзлээ. Үхлээ та 2 минь байхгүй бол амьдрал утгагүй байна. Би дахиж муухай ааш гаргахгүй, дахиж архи уухгүй гээд л зөндөө сайхан юм амласан.
Нээрэн хашраа байлгүй дээ гэж бодоод л очлоо. Хэдхэн хоноод л нөгөө сайхан амлалтууд байдаггүй дээ. Тэгээд л 5 жил амьдарсан амьдралдаа цэг тавьсан даа. Уг нь би нөхрийгөө архи уугаад ирсэн үед нь хэзээ ч хэрүүл хийж байгаагүй. Ер нь аль болох хэрүүл уруулгүйгээр асуудлыг зохицуулах гэж боддог байсан юм. Манай ээж аав ч ер нь хоорондоо муудалцаж үзээгүй. Аав хааяа нэг архи уухаар ээж унтуулчихаад дараа нь л үглэдэг, үглэх ч гэж дээ согтуу явж байж энд тэнд янз бүр болчив гээд л хэлнэ тэгэхэд нь аав дуугай л байна. Би ч нэг тиймэрхүү. Харин одоо нөхөр маань бас л би та 2соо хэзээ ч салахгүй ээ. буцаад ирээч 3-лаа сайхан амьдаръя. Урьдны амьдралаа мартаад шинээр гоё амьдаръя, хүн дандаа энэ чигээрээ байхгүй ш дээ. Хүн чинь өөрчлөгддөг шдээ хэрвээ би салвал үхэж байж л сална. гээд л гуйдаг.
Гэхдээ би эргэж нийлэхээсээ өнгөрсөн байхааа. Уг нь би хэзээ ч нөхрийгөө хуурч байгаагүй. нөхрөөсөө илүү дутуу юм нэхдэг ч үгүй. Зүгээр л ажлаа хийгээд л нөхөр хүүхдээ халамжлаад л явах аз жаргалтай эмэгтэй байхыг хүссэн юм. Энэ хүнийг би дэндүү олон удаа уучилсан даа. Уучлаад л уучлаад л. Гэхдээ уучилсаар байгаад уучлал нь дуусдаг юм билээ. Даанч ухаарсан нь худлаа байдаг. Миний аав ээжийг хүртэл согтуудаа элдвээр хэлж байсан. Дараа нь би согтуудаа тэгсэн байна гээд л. Тэгэхэд хүртэл уучилж л байсан даа. Гэхдээ хүнд найзалж байгаа найз нөхөд маш их нөлөө үзүүлж байдаг юм билээ шүү. Манай нөхрийн найз нар гэж ихэнх нь архинд уруу татдаг.тэгээд бас болоогүй нийлж хүүхэндэнэ. Тэд нараас нь салгах гэж өөр газар руу хүртэл нүүж байлаа.
Тэгэхэд манай нөхөр архи уухгүй бол найзгүй болчихно гээд л тэнэг юм ярьж байгаа юм даа. Одоо би нөхөр маань согтуу ирэх болов уу яах бол хэрвээ согтуу ирвэл агсам тавих болов уу энэ тэр гэж айж суухгүй амар байгаа ч сэтгэл нэг л гундуухан байдаг. Уг нь хүүгээ ааваас нь салгахгүй элэг бүтэн байх юмсан гэж их хичээсэн дээ. Манай дүүг ааваа гэдэг байснаа одоо миний аав биш ээ миний аав машинд суугаад явсан гээд л ярьдаг. Хамгийн сүүлд салаад явахдаа би согтуу ирээд агсам тавихаар нь цагдаа дуудаж өгчихөөд явсан юм тэгээд цагдаагийн машинд суугаад явсаныг нь хэлж байгаа юм шиг байгаа юм. Тэрийг нь сонсохоор өрөвдөөд уйлна. Гэхдээ хүү минь миний гэрэл гэгээ болдог юм даа. Одоо би хүүгээ л зөв сайн хүн болгож өсгөх юмсан гэж бодож явна. Би зүгээр л сэтгэлээ хөнгөлөх гэж бичиж байгааг минь уучлаарай. Нөхрөөсөө болоод ч гэх үү бараг найз нөхөдгүй болсон байна лээ.!
Сүүлийн 2-3 жил нөхрийхөө араас л хөөцөлдөөд байснаас өөрийгөө бүр хаячихсан байсан. Ажил дээрээ очоод нөхөр ингээд тэгээд гээд л ярьдаг байсан нь буруу юм билээ. Бүх хүмүүст биш л дээ. Арай дотно гэсэн 2 хүүхэнд л ярьдаг байсан юм. Тэд нар нэг л их хүний зовлон ойлгодог хүмүүс сонсоод л байна гэтэл шал худлаа бөөн ховны гол баатар болгочихдог юм билээ. Тэгээд л ярихаа больчихсон. За эцэст нь хэлэхэд охид хүүхнүүд ээ хүнээ сайн таньж, зөв сонголт хийгээрэй.
МОНГОЛЧУУДАА ЭЛЭГ БҮТЭН АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙГ БИЙ БОЛГООРОЙ!!!! АЗ ЖАРГАЛТАЙ ЭМЭГТЭЙ ХЭЗЭЭ Ч ЭР НӨХРӨӨ ХУУРДАГГҮЙ ЮМ ШҮҮ ГЭЖ Л ХЭЛЬЕ.
24 Comments
RE
sain bna uu. bi 25 nastai. nohorteigee hamt amidraad 2 jil garan l bolj bn. hoorhon ohintoi. bid 2ch gesen amidralaa ali boloh butehees ni ehelj uzej bna. hooltoi hoolgui ch baij uzej bsn. tosood awah aaw eejgui ch gesen shn 2 egchteidee uneheer ih talarhaj bna. tanii bichseniig unshaad neg l yum hooloind tegleed zangirch bna.tanii helsen ugiig tsag yamagt sanah bolno.
МОНГОЛЧУУДАА ЭЛЭГ БҮТЭН АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙГ БИЙ БОЛГООРОЙ!!!! АЗ ЖАРГАЛТАЙ ЭМЭГТЭЙ ХЭЗЭЭ Ч ЭР НӨХРӨӨ ХУУРДАГГҮЙ ЮМ ШҮҮ
Hoorhon huu ta 2t az jargal xvsie.
Монгол эрчүүдийн сайн сайхан боловсролтой нь гадаадад гараад хар ажил хийгээд явж байна. Тэгээд архичин арчаагүй иймэрхүү юмнууд нь ингээд л явж байгаа шүү дээ. Чи их тэвчээртэй юм шиг санагдлаа. Амьдралыг гэгээлгээр хараарай. Сайн сайхныг хүсье.
ta nar naizruu ni dandaa buruug ni chihdegee bolih heregtei nohor boloh malaa zahirch yav za yu medrel yumnuud dandaa naiz nohodiig ni hamaatuulah geed baidag yum
Sain baitsgaana uu.Busgui hun asar ih tevcheertei baij chadval buhniig yalj chadnaa.Bi nuhurteigee suugaad 15 jil bol bna.Odoo 36 tai.Nuhur maani ih arhi uudag baisan.Uuhaaraa 3-7 honog irdeggui baisan.Ireheer n tegej tegej helne geed l heruuliin ug bodood l shunu untaggui bsan.Yag orood ireheer n nuguu beldej bsan ugnuud amnaas garahaa bolchihdog.End tend uhej uregdelgui irsend n bayarlaad l za usand orood untaaraa geed hooliig n halaaj ugdug bailaa.Ajil deer bhad bain bain zalgaad baival uusan gesen ug.Tegeed l tavgui bolood l ajlaa hiij chadahaa bolchihdog.Hurdan l gertee harihiin tuus.Irehed ali hediin garaad yavchihsan bna.2 ohinoo orhiod.Ohiduud maani joohon bsan.4 ,2 toi.Hoyulang n tsoojlood l yavchihdag bsan.Shunu bolgon yulina.Yagaad iim archaagui yumtai suuchvaa geed l.Arhi uuhaas gadna mash zalhuu.Chamaig iim zalhuu bolhoor burhan nadad 2ohin zayasan yum.Joohon ch gesen eejdee tuslag geed gej nuhurtuu helgeg bsan.Odoo nuhur maani arhi amsalgui 4 jil bolj bna.Ahiad hurhun 2 huutei bolson.Ene buhniig asar ih tsevcheer gargasnii huchind olj avsan amjilt.Tiim bolhoor busguichuuddee helehed tevcheer buhniig yalna.Hamgiin gol n tevchih.
aj jargaltai emegtei ch gesen nuhruu huurdag l yum bna lee, jargal ni ihdeheer tegdiimuu yadiin
tegeed 37n gm ni yamar ychirtai yum
Монголчууд архи уухгүйгээр найзлаж нөхөрлөж,ажил төрөл хийж чаддаггүй болсноос ийм болж бгаан. Найзтайгаа үлдэхийн төлөө архи ууна, бизнес ярихын төлөө архи ууна. Эцэс төгсгөлгүй ийм байдал хэзээ дуусах юм бол доо. Дээр нь монголчууд архийг хэзээч тааруулж хэрэглэдэггүй. 37 грам архи нэг удаад уудаг эр хүн б на уу?
Ehnesee hune sain tanij medeh heregtei
Busgui mini olon uuchlah tusam uuruu ulam une hundgui boldog yum bnalee. Salna gej shiidsen bol shuud buh haritsaa holboogoo duusga. Bi bas huugee 2 nastai bhad tuunii etseg uhaantai yumnaas salj blaa. Uvchsun yum shig uurtei adilhan hyalah amitnaa tursun etseg ni hairlaagui shuu de gej bodohoor uur er hund itgej chadahgui udii boljdee. Huuhedtei ter tusmaa huutei huntei hun gerleh durtai bish bdag gesen. Odoo yahav de huu maani eruul saruul erdem nomtoi hun bolj hunii gar haralgui hoolondoo hurchihvel boloh ni ter gej bodoh yum. Minii huu ih huurhun. Eej yu bicheed bgaan geel huurhun hudeeree nadruu haraad hajuud naaldaal zogsoj bna.
az njargal husie, huugee sain hun bolgooroi
huuhed gedeg hoorhon bas orovdmoor busgui mini chi uhaalag hun yum. erthen salj amidralaa bodson ni zov boljee. huugee hairlaad sain hun bolgo. huu chini tom bolohooroo oilgood tushig tulguur chini bolnoo. Az jargal husie
Монгол залуустай суусан ихэнх хүүхнүүд ингээд л хүүхэд тэврээд л хохироод л үлддэг юм даа, иймээс ийм амьдралаас зугтаасан ийм аьдралыг хүсээгүй хүүхнүүд харийн эрийг сонгоод явдаг санагдлаа.
Монгол залуустай суусан ихэнх хүүхнүүд ингээд л хүүхэд тэврээд л хохироод л үлддэг юм даа, иймээс ингэйиг хүсээгүй хүүхнүүд харийн эрийг сонгоод явдаг санагдлаа.
bas l az jargalgui sain saihan busguichudiin neg bna da .haih lar olddogui,gehde bgad bdag busguichud bh yum.chamd sain saihnig husei
olon udaa uuchilj bsan bololtoi.Gehdee tanid azjargal irnee.Hamgiin saihan ger bvliig bii boloh gej bi herendee l ih hicheej bgaa.Nuhuruu uuchilj olon vrtei bolj saihan amidrahiig hvsej bna.oortoo baigaa bvhnee hairlaj zvgeer l setgel taiwan bmaar bna.Burhan namaig harj bas amidraliinhaa toloo yamar ih zvtgej bgaag haraad namaig demjih bh gej naiddag.Bi chdnaa.salj chadahguigee l mash sain medej bn.
Eregteichuud arhinaas ger buliin haritsaa muutaigaas mongold salalt ih bna aa. Eregtei huuhdiiig huniig hairladag bolgoj humuujuulmeer yum. Huniig hairlaj chaddag hunii omno hariutslaga huleedeg ooroosoo iluu busdiin erh ashiigiig hundetgedeg bolgoj humuujuleh heregtei bna. Manai mongolchuud er hun uildaggui eregtei huuhdiig erhluulj bolohgui gej dandaa huiten hondii haritssaar baigaad eregtei hund ninjin setgel huniig hairlah gedeg zuil baihgui bolchihjee.
34 gdg bol buur bas hugshin nas gej bodohgui bna. Dahiad sain huntei uchirch l taaraa. Sain busgui sain zaluutai yagaad uchirdguin bol doo gej.
Manai mongolchuudiin amidral yagaad ingeed copy-dchihson yam shig adilhan bolchihson yam be??????
bi ch gesn chamtai satsuu ohiduudtai tuunees salaad 9n jil bolson.muutai hanitai bsanas gantsaara bssani havigui deer.eruuul taivan amidral huuhduuded heregte etsegteeni eleg buten bailfaj bna geed stresstee amidral demii.bi chamaas arai oooor hatuu ymbna .1l aldsan bol tegeel duusa yanz bur bol uichilj enee tere bol nyaltsganadgui.ter nasand hursen hun aldaa hiicheed uhaarahgui bol yagd zaaval uichlah gej.amidral zaaval nohorgui geed uhchihguie harin zov talaasni haraad yvj btal sain hun taarnaa. 1l oldoh amidralaa tiim hunii tolo zoriulj heregui hezeech zasrahgui.odoo ooriigo saihan tordood chi eregte huniig guij bish ercuud chini ertsond chamati amidrahig husdeg tiim saihan emegtee bagarai amjilt az jargal husii
Sain huniig oloh hetsuu olvol bitgii aldaarai ohiduudaa
hi nohor chini heze ch zasrahgui baihaa,chi harin ih tevcheertei busgui yumaa,zygeeree jargah tsag irnee huugee l sain hun bolgo,huuhnuud tiim shuu hudlaa zovlong chini oilgoj bui met bolovch yanz buriin yum hoorondoo yarij baigaa ,,,
za busgui mini buu gutar ooroo bolon huu chini l eruul enh bval boliishde ,2uulaa barag chatsuu l yum bna,
tiim shuu az jargaltai emegtei hezee ch nuhuruu huurahgui. chinii amidral saihan bolnoo zovsnii etsest jargana gej.