Амьдралын ханиа зөв сонгоход…

Сайн байна уу? Амьдралдаа алдаж онож яваа залуустаа зориулж хэдэн үг хэлмээр санагдлаа. Би ч 20 насыг туулсан тэр нас ямархуу гэнэн цайлган, омголон, итгэмтгий байдгийг сайн мэднэ.  22 настай ээж зөвлөгөө авах гэж бичсэнийг уншаад хэдэн зүйлийг хэлмээр санагдлаа…

Бид бүгдээрээ л алдаа гаргадаг. Гаргасан алдаанаас хамаарч гарах үр дүн үр уршиг нь том жижиг янз бүр. Өнөө үед бид гэр бүл төлөвлөлтийг огт хийж чадахгүй байгаагаас хамгийн гол асуудлууд үүсдэг гэж би боддог. Нийгэм өөрөө гэр бүлээс тогтдог шүү дээ. Амьдралын ханиа сонгох тухай бид олон л хэрэгтэй хэрэггүй зөвлөгөө сонсож бичсэн зүйлийг уншдаг. Гэхдээ бид амьдралын ханиа цаас сонин хов жив, бар цэнгээний газраас хэзээ ч олохгүй. Энэ бол баттай үнэн. Эцэстээ хэтэрхий их мэдээлэл дундаас хэрэгтэй зүйлээ ялгаж салгаж ойлгож чадахгүй болохоор үнэн нь худал, худал нь үнэн болж хувирдаг. ХАМГИЙН ЭХНИЙ ЗӨВЛӨГӨӨ….. ЭЦЭГ ЭХЭЭ СОНС…

Хүний амьдралд хамгийн үнэн үгийг, хамгийн их дурсамж, хамгийн их уй гашуу, хамгийн их уур бухимдал инээд хөөрийг төрүүлдэг тэр хүмүүсийг заавал сонс. Дургүй ч байсан сонс. Хэрвээ чиний дагуулж ирсэн охин, хүүг эцэг эх чинь таалахгүй байгаа бол тэдний нүдээр харах гэж оролд. Эцэг эхээсээ өөрөөсөө ЯАГААД гэж асуу. Тэдэнд баялаг их амьдралын туршлага хүн таних чадвар байдаг. Чи муу эцэг эхтэй эсвэл зөвлөөд өгөх эцэг эх байхгүй юу? Чамд хайртай ах эгч, авга нагацдаа хандаж бас болно. Чамайг үнэхээр хайрладаг хүмүүс чамд зөвхөн үнэнийг л хэлэх хүмүүс байдаг.

Энэ зөвлөгөөг сонсохоос өмнө амьдралдаа нэгэнт алдаж үр хүүхдээ өнчрүүлэх дээрээ тулсан эсвэл салахаас аргагүй байдалд хүрчихээд байгаа юу? Нөхцөл байдлыг сайжруулахын тулд толгойгоо гашилган бодож суугаа юу? Та яг одоо толгойдоо юу бодож байгаагаа нэг хараарай. Бид зөвхөн БИ ЯАЖ ЗОВОХГҮЙ АМЬДРАХ ВЭ гэдгийг л боддог. Яахав энэ бодлоо үр хүүхэд, хайр дурлал гэх мэт зүйлээр халхлана л даа. Харин тэр архи уугаад байгаа, таныг зодож нүдээд байгаа, үр хүүхдээ хайрлахгүй байгаа шалтгаан нь юу юм болоо гэж нэг боловч гэсэн бодож үзээрэй. Би дээрх хүмүүсийг өмөөрч байгаа биш. Дийлэнх иймэрхүү нөхцөл байдалд ороод байгаа хүмүүс маш гэнэн, амархан амьдралд дуртай, залхуу хүмүүс байдаг. Тэдний бага нас нь айдсаар дүүрэн, үргэлж хэн нэгэнд адлуулж дээрэлхүүлж явсан сэтгэлийн үзэн ядалтаар дүүрсэн шарх, сорвитой бас хүнтэй харилцах чадвар огт байхгүй. Бас өөртөө итгэх ямар ч итгэлгүй. Ийм хүн танд хань болох уу?

Нэг ёсондоо бид хүний сэтгэл зүйн чиг хандлагыг мэддэггүй мэдсэн ч тоодоггүй, миний ХАЙРТАЙ хүн тэр ангилалд багтаад байгааг МЭДЭЭД байгаа мөртлөө ХАЙР гэдэг нэг их агуу үгээр бүхний амыг хаагаад НАДАД ХАЙРТАЙ юм чинь өөрчлөгдөнө гэсэн ГЭНЭН ИТГЭЛЭЭР бүх амьдралынхаа нэг хэсгийг тас хараар будахыг зөвшөөрчихдөг. Түүнтэй нэг унтана  хоёр унтана бүх юм ок, ихэнх өдрийг хамтдаа өнгөрөөнө амьдрал үнэхээр романтик, эцэст нь ХАЙРТАЙ юм чинь хамт амьдрахаар шийднэ, дурлалт залуу минь гар хоосон болохоор манайд ирнэ, нөгөө хүн маскаа хуулж аваад жинхэнэ төрхөө гаргана…. Хэрэг бишдэж байгааг мэдэх тэр үед аль хэдийн хүүхэдтэй болсон байна…. Ай яа яа… Солонгос савангийн дуурьт би үнэхээр дургүй гэхдээ эргэн тойронд маань яг л ижил түүх тэр савангийн дуурь шиг арай өөр өөр хэлбэрээр давтагдсаар л…

Сайн залуустай муу охид учирна араар нь тавина. Асуудал ер нь юунд байнаа?  Энэ асуудал хаанаас хэзээ хэнээс эхлэлтэйг бид хэзээ ч мэдэж чадахгүй. Харин энэ асуудлыг өөрийнхөө амьдралд эцэслэж болох нэг гарц байгаа. ХОЁР ДАХЬ ЗӨВЛӨГӨӨ… Өөртөө шударга ханд. Амьдралд хараахан алдаагүй /алдаагүй гэдэг нь бас нэг хүнийг зовоож хүүхэдтэй болж амжаагүй байгаа тухайг ярьж байна/ байгаа бол шударгаар өөрийнхөө амьдралыг нэг дүгнээд үз. Таны дэргэд байгаа хүн таныг үсэн буурал болтой хайрлаж хамт амьдрах хүн мөн үү? Мөн биш гэдгийг мэдэхийн тулд тэр хүний сонирхдог зүйлс хүсэл мөрөөдлийг сонсоод үз. Түүний үнэт зүйлс таныхтай таарч байна уу? Түүний гэр бүл гарал үүслийг судлаад үз. Эмэгтэй бол ээжийг нь хар, эрэгтэй бол аавыг нь хар. Эсвэл гэр бүлд нь байгаа хүмүүсийг ажигла. Түүний найз нөхдийг ажигла. Тэдэнтэй хамт гарч цагийг өнгөрөөж үз. Ярьж байгааг нь сонс. Танд ерөөсөө таалагдахгүй байна уу? Тэгсэн мөртлөө нөгөө “нөхөр” таалагдаад алдаж болмооргүй санагдаад байдаг. Нэг үнэн үг хэлье. Алтан боломж амьдралд ганц биш шүү.

Та “хошхироод” нөгөө “нөхөртэй” суучихсан архи уудаг нь, завхайрдаг нь, ажилгүй арчаагүй нь, хий хоосон мөрөөдөлтэй нь мэдэгдээд эхэлчихсэн одоо бүр танд гар хүрээд даварсаар даварсаар давгийн оронд оччихсон салах гэхээр хүүхэд нүдэнд чинь харагдаад яахаа мэдэхгүй байдалд орчихсон байгаа юу?  Цаад хүнд чинь засрах найдлага өчүүхэн төдий ч гэсэн байгаа бол тэр цогийг нь гал болтол нь үлээ. Уучлал гэдэг хамгийн гайхамшигтай зүйл. Үүний төлөө танаас их эрч хүч, тэвчээр ухаан зарцуулагдана. Түүний оронд та харин гэр бүлээ аварч чадна. Үнэхээр найдлага байхгүй бол харамсах хэрэггүй. Шууд л сал. Түүхийрсэн буузыг хүн иддэггүй шүү дээ. Авч ч болохгүй хаяж ч болохгүй байдал чинь танд таатай байгаа бол одоо яахав байж л байхаас.

ЭЦСИЙН ЗӨВЛӨГӨӨ…

Хорвоо дээр та ганцаараа зовж яваа биш. ӨӨРИЙГӨӨ БИТГИЙ ӨРӨВД. Та өрөвдөлтэй хүн ерөөсөө чиг биш. Амьдралд ганц олдох тавиланг эдэлж хүн болж төрсөн болохоор та хүн болж төрснөөрөө асар их хувь тавиланг эдлэх учиртай юм. Амьдрал дэндүү богинохон шүү. Харамсаж үсээ зулгааж нүүрэндээ үрчлээ нэмж явахын оронд шийдвэрээ гаргаад зүгээр л урагшаа. Эргэж битгий хар. Өнгөрсөн амьдралд тань учирсан уулзсан бүхнийг уучил, юуны түрүүнд тэнэг алдаа хийсэн өөрийгөө уучлаад, ДАХИЖ ИНГЭЖ ГЭНЭДЭХГҮЙ гэдэг шийдвэр гаргаарай. ТА ЧАДНАА. Миний Монголд элэг бүтэн гэр бүл инээд хөөрөөр үргэлж цалгиж амьдраг.

33 Comments

  1. Anonymous says:
  2. Anonymous says:

    үнэхээр сайхан зөвлөгөө байна таалагдаж байна 😀 баярлалаа! одоогоор хараахан хостой болоогүй л явж байна.

  3. h.shinebayar says:

    ìàø èõ òàëàãäëàà ººðèéí ñýòãýãäëýý áè÷ìýýð ñàíàãäààä : áè áîäîõäîî ýíý õîðâîî äýýð àìüäàð ÷ áàéãàà á¿õ õ¿ì¿¿ñ àç æàðãàëòàé àìüäàðõûã õ¿ñäýã ýíý áîë çóóí õóâü ¿íýí áàéõàà.
    àç æàðãàë ãýäýã áîë: þóíäà÷ ñàíààãàà çîâüíîîõã¿é, þóãààð ÷ äóòàãäàõ ãà÷èãäàõ ç¿éëã¿é ñýòãýë õàíàìæèéí áàéäëûã àç æàðãàë ãýõ áàéõàà. Õýðâýý òà àç æàðãàëòàé àìüäàðõûã õ¿ñýæ áàéãàà áîë äàðààõ 3 ç¿éëèéã ýðõëýæ ÿâáàë çîõèíî.

    1ä¿ãýýðò Õ¿í ººðèéí áîëîí ººðò õàìààðàëòàé õ¿ì¿¿ñèéíõýý ýð¿¿ë ìýíäýä àíõààðàë òàâüæ áàéõ. Ýð¿¿ë ýíõ áàéæ ÷àäñàí õ¿íèé àç æàðãàëòàé àìüäðàõ ãîë òóëãóóð ñóóðü íü áîëæ ÷àäíà.
    2ä¿ãýýðò ÝÍÝ õîðâîîä äýýð àìüäàð ÷ áàéãàà á¿õ õ¿ì¿¿ñ õîñîîð àìüäðàõ æàìòàé. Èìèéí ó÷àð òà àìüäàðëûíõàà õàíü èæýëèéã çºâ ñîíãîõ òàíû õàíü èæëýý õýðõýí çºâ ñîíãîñíîîñ òàíû àç æàðãàëòàé àìüäðàõ ýñýõ àñóóäàë øèäýãäýíý.
    3ä¿ãýýðò Àðõè áîëîí ñîãòóóðóóëàõ óíäàà õýðãýëýõã¿é ò¿¿íýýñ òàòãàëçàõ. Àðõè ãýäýã ç¿éëýýñ áîëæ ºíººäºð Ìîíãîë óëñàä îëîí àëéë ºðõèéí àç æàðãàëã¿é áàéãàà áèëýý.

  4. gerlee says:

    LOS ANGELESchi vneheer saihan bichsen bna mash ih taalagdlaa ene bvh sadar samuun bol ger bvlees l shaltgaalna shvvdee vr hvvhedee yaj hvmvvjvvlehees shaltgaalaad ohid maani vneheer tsaashdiinhaa amidral sain saihnii toloo bvv ariun bie buzarluulaasai vneheer nvdnees mini nulmis asgarch bna shvv bi ooroo hoer saihan ohintoi tedniigee sain saihan uhaalgag hvmvvjvvleh bolno tednii toloo bas minii mongoliin ereedvin toloo sain hvn bolgoj hvmvvjvvleh bolno

  5. gerlee says:

    LOS ANGELES

  6. bgl says:

    1998 ond anhlah angid baihad manaid doloo honogt 2 tsag ERUUL MEND gedeg hicheel ordog baisan. bagsh ni uneheer uhaantai emegtei.
    – hovguuded herhen nambtai er hun baih,
    – geriin gal golomtiig noyon nuruunii uchir .
    – ohidod herhen er huniig hundelh be erguuleed herhen hundetgel huleeh be,
    – herhen er nohroo joloodoh ve!
    – hair setgelees gadna ger bul mash olon yuman deer togtdog tuhai maaash engiin argaar zaaj ogdog baisan. 
    mon ter l tasalgaan busdiig gadaad ongo uzemjeer, torson gajigaar, esvel huisiin yalgaa, huisiin sonirholoor ni busdiig unelehgui baih hunii tegsh erhiin talaar sursan.

    ter bagshdaa mash ih talarhaj yavdag. etseg ehiin maani imeegeed bidentei yaridaggui sedeviig hondoj biden unheer heregtei zov medeelel  surgamj ogson.

    odoo ene niigemd hamgiin ih heregtei hicheel yum uu daa gej boddog. ene hicheel dahin surgaltiin hotolbor oroisoi.
    himi pitsekees iluu amidrald heregtei yumsan uug ni. 

  7. saass says:

    saihan bna zarim zuiliin unshij uram avlaa odoonoos uragshaa haraad amidarnaa ongopson bvhen tendeel vldeg kkkk chadnaaa

  8. Woman says:

    Xanilaad suusan l bol unench baij chin setgeleesee 2 biyendee handaj chadval ug ni amidral saihan baina. Unench hairaa tur zuuriin zugaagaar solison tsagaas l tam eheldeg. Eniig l er emgui sanaj yavahad buh yum ayandaa az jargalaar byalhaad irne shuu. Zuv yavbal zuulun zuulun zambuulin gej denduu unen ug. 

    Buruu hunii ugend nuluund avtahgui asuudal garahad 2 biyeteigee ilen dalangui huleetstei chin setgelesee uurlasan bol uurlaj baigaagaa oilgohgui bol oilgohgui baigaagaa heleed uchraa olj 2 biye oilgotol ni yariltsah n zaluu hosuudiin huvid hamgiin zuv. Uhaantai bol uunees zugatah yosgui. Aav eejiigee naiz nuhdiigoo ch oorsdiin jaahan margaandaa oruulahgui asuudlaa oorsdoo shiidej surval urt udaan az jargaltai amidrah tulhuur baih bolno. 

    Amidrald aldaj uzsen bolohoor enenees oor uhaalag garts baihguig medersen bolohooroo bichij baina. Hairtai ni unen l bol eniig hiij chadna. Tsever ariun ardaa yamar negen setgeliin bus tootsoogui suusan anhnii hair anhnii amidral shig une ahij oldohgui az jargal ugui shuu.
    Amjilt huseye, hun bur ariun hairtai uchirch az jargaltai amidrahiig husey!

  9. amaraa says:

    ganaa echee tanii ene bodol olon hund tus bloosoi.tanid amidrald bolon eruul mended tani buh sain saihniig husie.hun ooriin toloo bus busdiin sain saihnii toloo amidardag shude?

  10. Anonymous says:

    Хорвоо дээр та ганцаараа зовж яваа биш. ӨӨРИЙГӨӨ БИТГИЙ ӨРӨВД. Та өрөвдөлтэй хүн ерөөсөө чиг биш. Амьдралд ганц олдох тавиланг эдэлж хүн болж төрсөн болохоор та хүн болж төрснөөрөө асар их хувь тавиланг эдлэх учиртай юм. Амьдрал дэндүү богинохон шүү. Харамсаж үсээ зулгааж нүүрэндээ үрчлээ нэмж явахын оронд шийдвэрээ гаргаад зүгээр л урагшаа. Эргэж битгий хар. Өнгөрсөн амьдралд тань учирсан уулзсан бүхнийг уучил, юуны түрүүнд тэнэг алдаа хийсэн өөрийгөө уучлаад, ДАХИЖ ИНГЭЖ ГЭНЭДЭХГҮЙ гэдэг шийдвэр гаргаарай. ТА ЧАДНАА. Миний Монголд элэг бүтэн гэр бүл инээд хөөрөөр үргэлж цалгиж амьдраг.

  11. Anonymous says:

    busguichuudee ta nariig huuhed turuuleh geed uvduj zovj bhad ogthon ch tooson shinjgui bur utsaa salgaad ene terengeer yavj bsn huniig ta nar uuchilj chadah uu

  12. Билгээ says:

    Энэ ч зарим талаар бодох л ёстой asuudal. Za daa tegeed durlasaan gej uuriiguu bodoj baigaa hun hezee l neg ih hunii ug sonsoj baiadag bailaa daa. Nud ni sohorch chih ni duliirch horvoo deer ter hoyoroos uur hun baihgui met l boldog horvoo doo huurhii. Yu uzej yu tuulj yaj amidrah tuurugtei tursun be tuugeeree l boldog orchlon baih daa. …Сайн залуустай муу охид учирна араар нь тавина… gesen bn. Tegvel sain ohidtoi ch hamag hog shaar ni taaraad amidraliig ni ustgaj l bdag shuu dee.

  13. canon says:

    yostoi goy niitlel ih uram awlaa bayrtai ongorson uy mini neeree ongorson yum ongorson tuhain uydee l tiim bsan aldaj onool yawdag bsan odoo bol odoo shuu dee ongorsnoo bainga dursaad daguulaad yawaad bwal yaj salah we de tsag tsagaaraa bdaggui gej. bolood ongorson yumand yundaa haramsahaw boloo l biz. odoonoos dahin aldaagaa dawtahgui ni l chuhal ooroo ooriigoo sn medej zahirch surah. ooroo ooriinhoo amidraliinhaa ezen ni bolood yawbal boloo busad yaj hutsaj bsan ni yamar hamaatain ter tusmaa ongorson uyiig mini shuuj sanuulj goochilood bwal yostoi tamruugaa tonil gej helne !!!!
    bid odoo uydee l amidarch amisgaldag mederdeg 

  14. canon says:

  15. qwertyui says:

    odoonii aav eejvvd ch evgui bolson shdee hehe avgai hudalch ami vnench gedeg vgl vnen bolson

  16. Femme says:

    zov bichijeeee, 10 jiliin surguuliudad Human Sexuality-giin hicheel oruulmaar bgaamdaa, ger bvl tolovlolt , eregtei emegtei hvnii bie bolon setgehvin yalgaa, hariltsaanii soyol,hariltsaanaas vvdej boloh yanz bvriin asuudluud, geh met sedvuudiig hondson shat daraalaltai hicheelvvdiig oruulah heregtei bgaamdaa

  17. tnx says:

    tim shuu mash zov heljee ene niitlelig unshad buruu alhaj yvaa 1 ch hun bolov uharasai ble 

  18. hi says:

    YAG VNEN HVND GER BVLIIN AZ JARGAL SHIG SAIHAN ZVIL GEJ HAANA BAIHAB DEE. SAIHAN ZVIL BODOJ AMIDARTSGAAYA     ohid bvsgvichvvd mini bitgii enger sultai bail daa horboo deer gantshan gedgee meder erchvvdee hairla

  19. ggg says:

    100000 huvi sanal neg baina. Huuhdee zovoosoi gedeg etseg eh haana ch bhgui shuu dee. Hair mair geed l soliorch, suulgahgui bol uhlee hatlaa geed l eej aaviigaa ailgaj baij suusan nogoo gaihamshigtai hun ni heden jiliin daraa barag zovlon boldog amidral zondoo l baina daa. Tiim uyed heleed baihad ugiig ni avaagui hohi chini eee geed l ooriigoo haraaagaad ooriinhoo aldaag ooroo uureed yavah heregtei. Hunii ug avsan bol ingej alingaa aldaad suuh ch bsan yum uu ugui ch yum uu.

  20. зочин says:

    Дажгүй юм бичсэн байнаа. дэмжих байна

  21. oogii says:

    bayarlala saihan zowolgoo bn

  22. Liv says:

    Гадаадад байгаа аз жаргалтай хосуудад захихад Монголд ирвэл гэр бүл чинь бөгсний хэрүүлээс салахгүй шүү гэдгийг бүр анхааруулъя. Би найзууддаа энийг л захидаг юм.

  23. Bobo says:

    Mash zov bichjee bayarlalaa

  24. hi says:

    zuvuu 1oldoh amidraldaa haramsahgyi saihan amidraad yheh heregtei er ni hynii amidral nyd irmeh zuur l ungurdug shyy dee,zaluu hymyys bol yyniig unshaa,bidnii yed heleed ugdug hyn bichdeg sonin ch baidaggyi bailaa,odoo tanii ireedyi tanii gart l bna daa

  25. taaaag says:

    olon hun eniig unshij negiig tungaagasai

  26. Anonymous says:

    Goe bichjee uhaaral nemmeer

  27. LOS ANGELES says:

    Sain baina uu nutag negt Mongolchuud min? Ta buhentai ooriinhoo setgegdeliig huvaaltsah gesen yumaa.
    Namaig Zulaa gedeg, Amerik-t amidraad 10n jil bolj baina. Anh exchange student-eer ireed, daraa n college, bachelor, odoo Master-taa surch baigaa.
    Mongoloos ahan duus, tanil humuus, mon Mongoloos aylalaar esvel business-eer irj amarch butsaad Mongol ruu yavj baigaa olon humuustai ch uulzlaa.
    Nen turuund Mongoliinhoo sonin saihanaas asuuh, ehleed nutag orniihoo saihan, uur amisgal, ondor barilguud nemegdsen geed l yarij baigaad suuldee baraan amidral, Mongold bolj bui emnegenlt yavdaluudiig yarilnaa.
    Za tegeed sonsood baihnaa Mongoliin maani ohiduud, emegteichuud denduu zadgai, arai l ulaan tsaim bolj ee gej bodogdoh yum.
    Mongoloos irsen humuusiin, emegteichuudiin amnaas sonsohnee ‘’ gadaadaas ireed Mongold Bar-d orood, naizuudtaigaa shiree zahialaad avch suulaa. Za tegeed Erchuudee uldeegeed 0-iin oroo orood irhed l shireend maani 4-6n ohiduud irchihsen naiz zaluu, esvel nohor, esvel eregtai naizuudiig n teverchihsen suuj baidag gene. Gadaadaas irsen bolhoor sain baina uu, ooroo manai naiziin tanil uu geed ohiduudaas asuuhaar ‘ chi ooroo yu n be, hogshin avgai min, yanhan min zailaach gedeg gene.’’ Escel zarim sogtuu halchihsan ohiduud shuud l oodoos n pivonii shil avaad shiiddeg gene. Yaaj baigaan geheer gaigui zaluu esvel mongotai haragdsan bolhoor ch yumuu zaluuchuudaa bulaatsalddag . Zarim ulaan tsaindaa garsan jaahan 17-oos 20n nasnii ohiduud shuud l buudal orii gedeg .. Za tegeed shireen deer n irsen tanihgui ohiduud shuud l shiltai Grey Goose esvel uuh yumiig n oorsdiin yum shigee l hamt daguulj irsen naizuudaa dailaad l, idetsgee, uutsgaa geed hundaga duurgej ogdog gene.
    Za Amerik-d irj baigaa Mongol erchuud bolhoor ‘’ Mongoliin maani ohiduud ih amarhan shuu dee, hoorondoo zohitsood l shuud buudal orchihdog. Zarim ohiduud zugeer l shuud sex gej yavdag, zarim n ch $20-iin toloo buudal ordog gene. Tegeed odoogiin Mongoliin niigemd ohiduud n iim amarhan bolson bohloor erchuud n hogshin avgaigaasaa salj jaahan ohiduudtai suuh, araar tavih ihseh n argaggui shuu dee gej erchuud n yarih yum daa.
    Mongoliin maani huuhdiidiin hogjil n ger bulees hamaardag bol tom bolood osvoriin nasand hurheeree oorsdiin uhamsar, bas ger buliin humuujilees hamaatai. Gehdee odoo tsagiin Mongoliin osvor nasnii jaahan ohiduud maani yaagaad ingej zamaa aldaad, ertnees huntai untah, etseggui huuhed gargah, hund huchinduuleh ihseed baigaan bol doo.
    Ohiduud min, ta nar anhnii hair, nohorteigee taniltsaad udalgui , bie binee tanilgui neg gert orood huuhedtai boltol, nohor n neg jaahan godgoson ohintoi araar n tavih yum. Esvel nohor n bainga uuna, agsan tavina, ger buliin huchirhiilel Mongold mash ih.
    Gadaadad amidarch baigaa bid nar iim l amidraliin tuhai sonsoj, Mongoliin web site bolgonoos l nohor n araar n tavisan, aavgui huuhedtai gesen sonin mash ih bolj eee. Manai zarim naizuud maani hurtel ‘ Mongold ochood ayagui bol jaahan ohiduudad nohroo bulaalgah yum bna l daa’’ gej yarih yum.
    Bid nariin aav eej nariin 1970-1990 on maani soyoltoi, bolovson goy niigem baij dee.

  28. LOS ANGELES says:

  29. emegtei hun says:

    zarim talaaraa uchir dutagdaltai ym bishuu…… Haraad bhad odoonii etseg ehchuud huuduuddee hani ijliig n denduu ih zaaj amidrald n oroltsoj bna ted chin burhan bish shde hudlaa helj bno, esul tanij chadaagui ch bj bno, busad n bol shan zuv sanaa bna

  30. жиргээч says:

    Уучлал гэдэг хэдий гайхамшигтай зүйл ч гэсэн хэтрүүлбэл сүүлд нь маш их сэтгэлийн зовлон л авч ирдэг. Чамайг ямар ихээр гомдоож, итгэл алдаж, бүр алах шахаж байсан хүнийг хичнээн их уучилж, хайрласан ч эцэст нь тэр хүн чинь чамайг зовох үед хажууд чинь байхгүй, байхыг ч хүсэхгүй. Яагаад гэвэл тэр зөвхөн жаргах цагийн л хань учраас. Охидод амьдралаа хамт өнгөрүүлэх хүн биш гэдгийг нь мэдсэн бол засаж авна гэж бодохын оронд эртхэн мөр мөр хөөсөн нь дээр гэдгийг ойлгуулах гэж бичлээ. Харин ойлгосон хирнээ хайртайдаа итгэсээр хамт байсаар байдаг хүмүүс өөрсдийнхөө амьдралыг там болгож байдаг

  31. Anonymous says:

    зөв бичжээ. даанч иймэрхүү юм бичихээр энэ сайтад орж унших хүн олдохгүй, хэн нэгнийг сал гэж, эсвэл эцэггүй хүүхэд олоод гаргаад тэр айлыг салга гэж зөвлөх гэсэн хар энергитэй хүмүүс л ихэвчлэн ордог юм шиг байгаан.

  32. zal says:

    tiime zuy bichij. iim uhaan ter bolgon zaluu nasand irdeggui ni haramsaltai.

  33. Балиар Балдан says:

    Зөвхөн урагшаа зөв бичсэн байна. Дэмжиж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.