Сайн байцгаана уу? Би хүмүүсийн бичсэн захидалуудыг зав гарсан үедээ уншдаг юм. Надад их таалагддаг харин одоо би өөрийн сэтгэлд байдаг сайхан хэрнээ бодохоор хэцүү байдаг зүйлээ бичих гэсийн. Би 10 жилээ төгсөөд одоо 8 жил болж байна гэхдээ тэр дурсамж бүгд саяхных л юм шиг. Миний хайрладаг байсан хүн манай ангид 5-р ангид байхад шилжиж ирж байсан юм. Тэр их муухай ааштай юм шиг санагдаж эхлээд юун тэрэнд сайн болох харахаар хнн гэмээр санагддаг байсан. Хэсэг хугацаа өнгөрч 2 ч анги дэвшээд тэрнийгээ харах тоолонд илүү ихээр татагдаж хайрламаар байдаг болсон. Ингээд 7-р ангиа төгслөө. Бид 2 зуныхаа амралтаар ер нь л хичээлийн дараа орой гээд л мессежээр харилцдаг /ээжүүдийнхээ утсаар тэр байна уу гээд л ккк/ байлаа.
Тэр зун нэг нэгнийхээ сайн хүнийг яаж байгаад ч билээ асуугаад л тэгсэн надаас асуухаар нь би ичээд хэлсэнгүй. Харин чи гэсэн чинь миний нэрийг бичээд би энэ хүнд сайн гэсэн тэр үед догдлоод инээхээс өөр яаж ч чадахгүй байж билээ. Тэгээд хичээл эхэллээ. Тэр маань нэг хувийн сургуульд харин би 10-р хороололд байдаг нэг сургуульд 9, 10-аа хамт төгсөх зорилготой орлоо. Тэгээд юун хичээл тэрнээс өөр юу ч бодохгүй хичээлдээ явахгүй хуучин ангийхантайгаа уулздаг байлаа. Тэгсэн нэг өдөр аав ээж маань чи яагаад хичээлдээ явахгүй байгаан гээд л бөөн юм боллоо. Би энэ дээр нь гэсэн шиг хувийн сургуульд сурмаар байна гээд уурласан. Тэгээд л маргааш нь тэрэнтэйгээ хамт нэг ангид суусан даа. Ангийнханаасаа ичнээ хөтлөлөөд явж байгаад ангийн хүүхэд гараад ирүүл салаад 2 тийшээ явна ингэж тэгж явсаар бид 2 үерхдэг боллоо. Би тэрэндээ үнэн голоосоо хайртай байсан.
Одоо ч харахаар миний сэтгэл сайхан болдог хайрладаг харамладаг. Тэрнээс хойш жил гаран үерхэж байгаад бид 2 саллаа 10-р ангидаа би өөр лицей сургуульд ороод би ангийнхаа нэг залуутай үерхээд тэрийг зовоож байгаа ухаантай даанч тэр үерхсэн залуу маань их муу хүн байсан. 10-р ангиа төгсөх болоод манай хонхны баяр эхлээд боллоо. Хонхны баяртаа ирээд ангийнхантайгаа байж байтал сургуулийн хашаагаар тэр маань манай 2 найзтай ороод ирлээ. Их гоё байсан ч тэрнийхээ өмнө өсгийтэй гуталтай харагдаж байгаагүй болохоор их ичээд яанаа би сонин харагдаж байна уу? гэсэн чинь хөөрхөн байна гээд инээсэн надад одоо ч тэр инээд харагдаж байна. Тэгээд арван жилээ төгсөөд их сургуульд ороод бид 2 найзууд шиг л байсан өөртөө тохиолдсон хэцүү зүйлд туслалцаа авна тэгээд дандаа уулздаг байлаа намайг их сайн ойлгож өгдөг байсан. Ингээд би сургуульдаа ороод тэр маань тангараг өргөсөн төрийн албан хаагч болсон. Тэрнээс хойш хэсэг хугацаанд бид 2 уулзаагүй байж байгаад нэг л өдөр тэр маань надруу мессеж бичсэн. Буцаад л бид 2 бие биедээ хайртай гэдгээ мэдээд нийлсэн.
Тэрнээс хойш 5 жил гаран үерхээд салсан би тэрнийгээ гомдоогоод тэр маань надад яагаад бид 2 салах ёстой юм бэ? гээд л 2уулаа сэтгэлийн шархтай салсан. Удалгүй тэрнийгээ хүнтэй үерхэж байгааг би өөрөө олж мэдсэн. Хэсэг хугацаанд би хүлээсэн гуйсан боловч эргэж ирээгүй. Одоо би сайхан амьдармаар байна гэсэн. Ингээд л надад бүх юм аймшигтай санагдаж ганцаараа яанаа энэ хүн байхгүйд би яах билээ гэж л бодогдож байсан. Би ч ээж дээрээ очоод л уйлаад л би гадагшаа явмаар байна гэсэн ээж маань өөрийнхөө чадлын хэрээр л намайг мөнгө зарж гадагшаа гаргасан. За тэгээд жилийн дараа би Монголдоо ирээд маргааш нь л тэрэнтэйгээ таарчихсан. Өөр газар тэгсиймуу таргалсан байсан болохоор ичээд эвгүй л байсан. Намайг харчаад инээгээд л байсан. Тэгээд уулзалдахгүй байж байгаад 5.10-нд найзийнхаа төрсөн өдрөөр таарчихсан тэгсэн тэр маань нилээн халамцуу надад уурлаж гомдож явдаг бүхнээ хэлээд уйлсан. Надад үнэхээр хэцүү байсан.
Намайг ирэхэд нөгөө үерхэж байсан охинтойгоо суух болсон нөгөө эмэгтэй нь жирэмсэн байсан. Мэдэхгүй ээ би муу хүн байж магадгүй гэхдээ би үхмээр тэрнээс нь булаамаар байсан. Эмэгтэй хүн л болсон хойно надад тийм зориг байгаагүй ээ. Хармаар уулзмаар санадаг байсан ч би чадаагүй хэдд хэдэн удаа уулзсан ч тэр маань нэгэнт өөр хүнийх дээрээс нь хөөрхөн хүүгийн аав болсон. Би эхнэрт нь дургүй эхнэр нь намайг бүүр үздэггүй байх. Гэхдээ л тэрэнтэй минь адилхан хөөрхөн хүү гаргаж өгсөн болохоор би яахав дээ. Одоо аз заргал л хүсэх юмдаа. Харин би одоо нэг залуутай үерхээд удаагүй байгаа. Сайхан амьдрахыг хүсэж байна. Зүгээр л хажуудаа байгаа амьдралынхаа гэрэл гэгээг байгаа чигээр нь хайрлаад явах хамгийн их аз жаргал гэж надад одоо бодогдож байна. Чи минь наддаа хэзээд хайр минь байх болно. Чинийхээ цаашдын амьдралд бүхий л аз жаргалыг хүсэж байна.
25 Comments
заа ерөнхийдөө ялгаатай нь би эрэгтэй юмдаа кк, тэр хүндээ аз жаргалыг л хүсэж суух юм, одоо өөрт минь байгаа амьдралд шүд зуун үзнэ гэж боддогоо
AMIDARAL GEDEG BAYLAG.DYYSASHGVI IH YNDARGA …
minii anhni hairtai ih tustei sanagdlaa.niileh yosgui bolod l salaa bizde tuunde hairtai l bol chin setgelese az jargal hused yawuulda..
huuh ene Monroe chin harin aldag garuu guiyu?! huuhed bol asuudal bish genuu? tegeed chiniheer bol yu asuudal bolj taarahu? mongo bair mashin? tenegtdeg bnshd
hairan zaluu erthen suuj bhgui. Odoo naad zaluutaigaa bitgii suugaarai hairgui huteigee bitgii suu. Hairtai zaluu chin ehnereesee salj ch magad . jaahan harzanaa. huuhed bol asuudal bish
ta 2 ugaasaa l butehgui bsan yum bish uu? 5 jil hamt bna gedeg urt hugatsaa, bie bieniigee medej, tohiroh uguigee medeh hugatsaa.
bas nuguu talaas yarisan zuilsiig chini harahad ta 2t asuudal tulgarch bgaagui yum shig, tegeheer hun er ni saihan baisan uyee l husch muruuduj ardaas ni haruusaj suudag yum. magadgui dahiad joohon hamtdaa bsan bol neg negniigee medej, muuhai taliig ni harah bsan bh.
odoo chiniih bish huniig orhison ni l deer, tuunees ch sain hun oldono gedegt itge, busgui mini. naad zaluugaa yavuul. uuruu uur huntei az jargaltai bai. bas neg zaluug gomdooj nugel hiiv dee.
chamaig bas haraad baih nee, neg zaluugaas bolj aav eejiigee yasan ch ih shanalgadag hun be dee.
tegeed ch er ni amidral neg zaluug toirood ergeldeed baidaggui yum, zuvhun hair durlaliin tuluu bish uur uur sonirholtoi yumnuudad amidar (bolovsrol, uuriin hobby ene ter geed)
Unendee bi ene humuusiin commentuudiig unshaad byyr gaihachlaa. Zugeer l hairtai huniihee tuhai uuriin amidraliin experience iin talaar l bichsen bna. Yamar ch shaldar buldar zavhai yum minii oilgoj unshsanaar bol olj harsangui. Yahav bolj buteegui lamidralbgaa biz. Yundaa uursdoo tugs byrhad shig huniig doromjilj bdag yum be. Zahidliin ezend az jargal husii. Hairtai hunee setgeldee hairlaad l yavaarai. Ihenh emegteid l iim tuuh bdag bh gj boddog. Nadad ch bii. Odoo bas tuuniugee saihan amidraasai, daraa taarval hen hen n azjargalaa olood taaraasai lboddig husdeg.
Teneg huuhen bitgii tenegee gaihuulaad bai. Odoo ter zaluu chin saihan ger bultei yuuuuuuun yasan chamaig bodoh veeeee? Agaar deerees buuj amidar. Yahuu joohon ohiduudad tiim uy bdag l yum harin chi odoo hedtei bilee?
harwaas uhaan muutai bolowsrolgui medleggui l huuuhen bna bas tgd hair setgel yrichihjeee deer ni hnn chaawaas daa
yooy yaasan urt ymar utaggui yaasan nurshuu yum be naad bichej bga zuildee jaaahan ch gsen anhaaral handuulaad jaahan ch gsen oilgomjtoi yum bicheeche heterhii uyangalag bolgoh geed ydtsiimuu haashaa yen emegtei hun baijiij asuugad bga zuild chine hariu oghod chinii teneg bna shu de ochnoon bolohgui butehgui bn geed salj sarniaad hayaad ywsiim baij ger bultei amidaraltai bolchihson bhd ni tgd odoo yaahiin chinii sanaa bol salgaad suuj bgd uidaagaa gargaad heseg hugaatsaanii daraa hayah yum bn ldaa tgdgchgui bh shu busgui mine jaahan uhaantai bai ain yaasan ch hungun hiiswer yum bede
har bagaasaa yasan ih er hoogoo ve tegeed ashig tus ni yu bna , setgeliin sharh , etseg ehee zovoogood sursan medsen umgui bagaasaa er bodson ohiduud yana da , zarim ni huuhdeeree baij shahuu huuhed tevreed hotsrono zarim ni zurhendee sharhtai uldene,
Eмэгтэй хүн л болсон хойно надад тийм зориг байгаагүй ээ???????????
chi yu hutsaad bgan beeee? Chi tiim novshiin yum hiihee zorig dutsan gej uzed bgamu? Hunii orontsogrhu yum bjaga blhro hun chanar chin zulgaasiim blgu. Bas emegtei hun zoriggui gej hen heljiin chamd?
yamar ch nurshuu yum be, uuriinhu hichneen teneg gedgig bidend oilguulahin tuld zaaval ingej nurshih shaardlaga bsimu?
tiim ee . bi ch ooriinhoi zvrhnii hvndee az jargaliig husii
za er ni medehguim daa.yu ch gemeer yum be dee chamaig.araasaa uiluulj duuluulj l amidarna gej bodson bh daa huurhii.chi tehdee urgelj tiim bn gej ih anduurch dee.odoo yaay gehev mongol ardiin zuir ug bdg daa,amand orson shar tosiig heleeree tulhnee gej chi l bn.tegeed deerees ni buh yum chamaas l ehelj bj dee,uuduu haysan chuluu uuriin tolgoi deer,gejunen ug shuu.ter zaluu chin,chinii aashiig 1 tevchlee 2 tevchle 3 dahia yaj tevchih yum be.az bolj ter zaluu uuriig ni oilgodog emegteitei hanilsan ni ih yum.tegeegui chamtai suusan bol 1 huuhed unchruh bj de.ungursunduu surgamj avch amidar daa duu min,het uuriiguu tengeriin huuhen gej bodood aldsan hunih shuu.daraa ni haramsahguin tuld anhnii nuhruu hairlaj amidar daa.tehgui bol chi erchuudiin yridagaar ya nertei bolno shuu.ahiin duu ahij bitgii aldaarai,aash zangaa zasaarai
jaahan togtvorgui ,uidamhai bas huvia boddog l huuen bnada, odo tuuniig taivan bailgaaa
minii anhnii hairaas shaal oor yumaa.Huniig zugeer l hairlaj tuuniihee toloo dotroo l shanalaj yawah shig azjargal bdaggui yum bna lee.bi tuundee uhen uhtlee hairtai heweere l bh bolno.minii zurh hen negniig yamarch shaltgaangui yamarch hariu nehelgui hairlahiin saihaniig medersen bolhoor bi ene horwoogiin hamgiin aztai emegtei gej ooriigoo boddog.tuuniihee amidrald bi azjargaliig huseed yawuulsanaas hoish 10 jil ongorchihson bna.gehdee l bi odoo hurtel chamdaa hairtai heweeree.minii hairiig ter ooriinhoo zurhnees mederdegt itgeltei bna.bi chamdaa hairtai…
Салалт бол дандаа чамаас болдог байсан юм байна шд. Тэгэхээр чи үнэхээр сайн бүсгүй биш байна даа. Хайртай хайртай гэж гүйчихээд гомдоогоод байна гэдэг чи нэлээд хөнгөмсөг бололтой. Дараагийнх дээрээ л даруухан байхыг бод доо.
Суух хүмүүс чинь их хурдан нийлдэгийн. Та 2 сууж амьдрах хүмүүс биш байжээ.
Oooriigoo lag geed bodtosn yum uzeegui teneg huuhen baina. Eejeesee mongo garguulaad gadaad yasan ch geh shig, hutsdgiin, ichij amidraach, ter zaluu chini yun chamaig bodoh saihan ger butei bolson n yaamaidaa
Odoo negent ungursun zuiliin hoinoos charguutsaldaj ter zaluu bolon ternii ger buliig bas ooriihoo uerhej baigaa zaluug zovoogood yah ve. Odoo saihan hamt baigaa hunteigee l saihan amidraarai, Odoo uhaan suusan bailguidee. Amjilt husii
Hairtai yum bol yah gj ingej tenegtej yavdiim be. haramsah gej uu. teneg
тиймээ тийм их мэдэгчтэй санал нэг байна. бүх юм нь цэгцэрчихсэн ажил, амьдралтай болчихсон хойно нь бэлэн юм хайж яваад цаана нь нэг айл үрэгдэж байгаашд ийм юмнуудаас болж.уг нь өөрт нь боломж байсан, олж харж чадаагүй хохь нь л гэдэг байхгүй юу. эрэгтэй хүн гэдэг чинь сайхан эзэгтэйн хүчинд хүний анхааралд өртөхөөр сайхан явэ байгаа юм шүүдээ. хувцас, хоол, ая тух, үр хүүхэд гээд олон талаасаа нэг сайхан эмэгтэй цаана нь байгаа гэдгийг ойлго за. чамтай суусан бол өлөн нүдтэй, өлсгөлөн царайтай, хиртэй, за тэгээд хөгширсөн чинь үр хүүхэд ч үгүй бүх юм нь зуун задгай, юун араас нь хүүхнүүд гуйгаад гүйхтэй манатай юм л байх байсан биз. өөрийнхөө эр хүнийг өөрөө хайж ол, өөртөө таалагдахаар өөрчил за. бэлэн амьдрал гэж хаа ч байхгүй гэдгийг ойлго. бэлэн амьдрал их хүсвэл бэлгэнд нь бэлэн зовлон бас дагалдана.
chamshig iim archaagui hun chanargui huuhnuud l er huniig gutaan doromjilj amidralaar ni togloj arhind oruulj archagui bdald hurgedeg bhgui yu odoo teged uhen uhtlee ter zaluugaa hairlaj yavna gej bga yum chin huurhii muu uerhej bga zaluu ni bol zugeer l nasan turshiin husel hangagch bolj bga bhgui yu bie ni ene zaluutai baivch setgel ni nuguu zaluu deere bhar yaj amidral boloh yum be