Бэлэг

Шинэ он гарахад хэдхэн хоног дутуу байлаа. Хэдхэн цагийн дараа хайртай бүсгүйтэйгээ уулзаж бэлгээ өгөх ёстой байдаг. Баяраа танилцаад нэг их удаагүй байгаа ч гал халуун хайрынх нь эзэн болсон Заяадаа шинэ жилээр ямар бэлэг өгөхөө удаан бодлоо. Бодоод бодоод олигтой санаа олоогүй учир дэлгүүрээр явахаар шийдэж гэрээсээ гарлаа. Гэтэл дэлгүүр орох сургаар Баяраагийн эгч шинэ жилийн даашинзны дотуур өмсөх турсик дүүдээ аминчлан захив. Дэлгүүрээр нилээн явсаны эцэст эгчийнхээ захисан зүйлийг авахаар дотуур хувцасны лангуунд очиж нэг турсик худалдан авлаа. Гэтэл тэр лангууны шилэн хоргон доторх өвлийн дулаахан бээлийнүүд нүдэнд тусав. Нилээн үзсэний эцэст найз бүсгүйдээ бээлий худалдан авч түүнийгээ гоёмсог жижиг хайрцганд хийж боож өгөхийг худалдагч бүсгүйгээс хүслээ. Бээлийгээ зүгээр өгсөнөөс бэлгэн дээрээ чин сэтгэлийн захиа бичиж өгөхөөр шийдэв. Захиандаа ийнхүү бичлээ.

“Хайрт чамдаа шинэ оны мэнд хүргэе. Энэ шинэ жил бол чи бид хоёрын хувьд анхны шинэ жил болохоор чамдаа сэтгэлд хоногшсон сайхан бэлэг олох гэж нилээн удлаа. Энэ хайрцганд байгаа зүйлийг чи минь өмсөх болгондоо намайг санаасай гэж хүссэндээ авсан юм шүү. Үүнийг өмсвөл миний хайрт даарахгүй байхаа. Харин би үүнийг өмсөхгүй явахаараа маш их даараад хэцүү байдаг. Бас би үүнийг их хаядаг болохоор байнга л сольж байдаг. Учир нь энд тэнд тайлж тавиад мартчихаад байдаг юм. Дараа нь хаана орхисноо ерөөсөө санадаггүй юм. Миний хайр үүнийгээ энд тэнд тайлж тавиад мартваа. Хэрвээ би энэ бэлгээ хэдэн өдрийн өмнө сонгосон бол хэд хоног өмсөөд унтах байсан юм. Учир нь миний үнэр шингээд чи минь намайгаа санах бүртээ гаргаж ирээд үнэрлэвэл сайхан байх байсан юм. Гэхдээ яах вэ хайрыгаа санавал үнэрлэхийн оронд дэрлээд унтаж болно ш дээ. Миний хайр харин хуучныгаа хайрдаа өгчихөөрэй. Хайр нь биенээсээ салгахгүй байнга халаасандаа хийж явж байнаа. Санахаараа хааяа нэг гаргаж үнэрлэчихээд л, унтахдаа хамартаа наагаад л дэрлээд л унтвал чамтайгаа хамт байгаа мэт санагдаж маш их жаргалтай байх болно.  Нээрээ энэ бэлгийг сонгоход дэлгүүрийн худалдагч хүүхэн их тусалсан. Тэр эмэгтэй хүмүүс ийм бэлэг авах маш их дуртай байдаг гэж надад зөвлөсөн юм. Хэмжээг чинь баримжаалж мэдэхийн тулд худалдагч хүүхнийхийг барьж үзэн эргүүлж тойруулан нилээн хартал ер нь л миний хайрын хэмжээтэй нилээн ойролцоо байсан шүү. Тэгээд бүр нилээн хэдэн загварыг сольж өмсөөд надад харуулсан гээч. Цайвар арьстай хүнд энэ өнгө нь илүү гоё зохидог гэсэн. Тэр хүүхэн ч гэсэн цайвар арьстай ёстой гоё харагдаж байсан болохоор үүнийг сонгосон юм. Үүнийг жилдээ ганц хоёр удаа л угааж цэвэрлэхэд л хангалттай байдаг гэсэн. Миний хайр өдөр болгон өмсөж байгаарай. Уулзах бүртээ өмссөн байхыг чинь би хараад баярлах болно. Энэ шинэ жилийн бэлэг таалагдана гэдэгт бүрэн итгэлтэй байна. Чамдаа маш их хайртай шүү.”

Баяраа найз бүсгүйтэйгээ уулзаж бэлгээ өгчихөөд гэрлүүгээ аз жаргалаар дүүрэн алхлаа. Гэтэл утас нь дуугарч найз бүсгүй нь маш ууртайгаар би чамаас саллаа, чи ямар балиар амьтан бэ гээд утсаа тасаллаа. Яагаад ингэснийг ойлгохгүй гайхаад зогсч байтал ахин утас дуугарч эгч нь нилээн гайхсан байртай, хүүеээ чи юун бээлий авчихсан юм бэ би уг нь чамд турсик захисан биз дээ гэв. Гэтэл худалдагч хүүхэн авсан зүйлсийг солиод бээлийг уутанд боож, турсикийг хайрцганд хийсэн байлаа.

17 Comments

  1. chamd says:

    my 1 naiziin ner nogoo bayraa ni harin nuuts amragiinh ni ner bgaad bna aa ingej bas taarah gej

  2. Anonymous says:

    ymar tsangatsan amitan be zailaach

  3. nuuts says:

    hi ohid busguichuudee, ayulgui, tsewerhen, eldew gaj zuilgui, saihan sanaa niilsen sex hamtragch bh uu, zuwhun tanii hussen ued, hussen gazart chn saihan sex hiij saihan taashaaliig medertsgeey, tegeed hen hendee tatlaa tuleegui, tuwug bolohgui saldag, uulzah uedee hairlan enhriildeg hamtragch bh uu, Jiremslehgui hariutslagatai, bas eruul mend tsewerhen bh heregtei shuu, sanaa niilj hamtragch bolohiig huswel add and msg. My ID nuuts_086@yahoo.com

  4. nuuts says:

    hi, ayulgui, tsewerhen, eldew gaj zuilgui, saihan sanaa niilsen sex hamtragch bh uu, zuwhun tanii hussen ued, hussen gazart chn saihan sex hiij saihan taashaaliig medertsgeey, tegeed hen hendee tatlaa tuleegui, tuwug bolohgui saldag, uulzah uedee hairlan enhriildeg hamtragch bh uu, Jiremslehgui hariutslagatai, bas eruul mend tsewerhen bh heregtei shuu, sanaa niilj hamtragch bolohiig huswel add and msg. My ID nuuts_086@yahoo.com

  5. group dii says:

    ger buliin 2 group hiih dajgvi emegteig haij bn. 25-30 nasnii. group201212@yahoo.com shvv holbogdooroi

  6. Ramiraz Sanchez says:

    Тэрийг анзаарахгүй тэгээд дэрээс нь юн ч хараал идсэн урт үгтэй захиа вэ???

  7. hahaha says:

    er hun emegtei hunii tursikend zaragdlaa gejuu. gutamshigtai yum.

  8. Сисимаа says:

    Хахаха…хи хи ва лала………..татаж үхлээ.Санахаараа хааяа нэг гаргаж үнэрлэчихээд л, унтахдаа хамартаа наагаад л дэрлээд л унтвал чамтайгаа хамт байгаа мэт санагдаж маш их жаргалтай байх болно ч гэх шиг…элэг элэг

  9. mimi says:

    Урт хэл хүзүү орооно гэж ёстой онож хэлжээ хэхэхэ

  10. amidraliig haraal id says:

    dajgui yma ineeh shahlaa ghde bi unshj bhda tamgaltsan bolhoor inesengui harin minii bodoj bsn zov bn gd inechle

  11. Anonymous says:

    haha tataj unalaa

  12. ofdiuhgzdfhgjk says:

    өрөвдөлтөй өлөгчин бэ?

  13. kkkk says:

    Hugjiltei yuma…

  14. ehheh says:

    heheeh ewgui blj dee

  15. энэрэл says:

    Юун ч олон үгтэй юм бэ дээ. Дуугай л өгнө биз андуурсан ч байсан. Урт хэл хүзүү орооноо гэж.

  16. men says:

    hehe anduurah ch yahav egch ni duude bandaaj zahiad bhda yahav. de

  17. haaaaaaaaahaaaaaaa says:

    haaaaaahaaaaaaaaaahaaaaaaaaaahaaaaaaaaaaaaa alaaaaad haychihsan

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.