Эсвэл би хэтэрхий материаллаг хатуу сэтгэлтэй хүүхэн байна уу?

Сайн байцгаана уу уншигчдаа, би энэ сайтад дуртай, байнга хүмүүсийн нийтлэлүүдийг уншиж хүмүүсийн зөвлөгөөнүүдийг нь эргэцүүлж бодож хэрвээ би байсан бол гэж бодох дуртай.

За би бөгөөс 28 настай хүнтэй сууж хүүхэд гаргаж арай амжаагүй байгаа ажлаас өөр зүйлгүй энгийн боловч бага зэрэг илүүдэл жинтэй эмэгтэй. Өрх толгойлсон эмэгтэйн том охин болж төрсөн болохоор амьдралын хатуу хатууг багадаа бишгүйл үзлээ. Архичин аав маань агсам тавьж ээжийг минь зодож гэр орноосоо хөөж, ээж минь ажилгүй удаан гэртээ сууж дараа нь бид эмээгээс минь үлдээсэн ганц байраа алдаж ахиж байртай болтлоо 14 жил бараг 20 удаа нууж байр түрээсэлж амьдарсан байна.

Энэ бүх бага насны минь амьдрал намайг харин ч хатуу чанга болгож тэвчээртэй хүн болгосон. Одоо аав ээж маань 2 талд ч гэлээ тайван амьдралтай, дүү маань хүнтэй сууж тусдаа гарч, би ч ажил төрлөө хийгээд өмнөө тавьсан зорилгоо бага багаар биелүүлэх гэж гүрийсээр л байна. Хэдийгээр гэр бүлийн маань амьдрал сайжирч бид өсөж том болж аав ээжийнхээ ачийг хариулах гэж хичээж байгаа ч надад байдаг хамгийн том дутагдал бол би эр хүнд итгэж чаддаггүй за ер нь аав ээждээ ч найддаггүй бүхнийг өөрийнхөө хүссэнээр л хийх гэж зүтгэдэг муу санаатай гэх юмуу хатуу эмэгтэй болж хувирсан юм шиг байна.

Магистерийн ангиасаа үерхсэн нэг сайн залуу бий, 5 жил болж байна, ноднин бэр хүртэл гуйлгасан. Тэр залуу минь намайг удаан хүлээсээн, хамаг гэр бүлийн минь зовлонг ойлгож өнгөрсөн бүх хугацаанд надтай хамт байж тусалж дэмжиж миний сайн ар тал байсан.

Аав ээж минь 2 талд ганц ганцаараа тэтгэвэрийн насны болсон дүү маань гадаадад сурч байсан гэх зэрэг олон шалтгаанаар би олсон бүх мөнгөө аав ээж дүү 3-таа зориулдаг байсан одоо ч тийм (дүү тусдаа гарсан болохоор одоо зүгээр). Үргэлж давхар сурч, 2 ажил хийж эсвэл шөнийн цагаар бичгийн орчуулга хийж ганцаараа л гүрийгээд л байдаг байсан. Энэ үед нөгөө залуу маань танай гэр бүлийн зовлон хэзээ дуусах юм, хэзээ бид өөрсдийнхөө хувийн амьдралыг эхлүүлж хүүхэдтэй болох юм гэж үглэнэ. Миний гол зорилго бол өөрийн амьдралыг эхлүүлэхээс өмнө аав ээж дүү 3таа нэг нэг том зүйл хийж өгөх. Аавдаа, дүүдээ хийж өгсөн гэж боддог, одоо харин лизингээр авсан байрньхаа өрийг дуусгаж ээждээ өгчвөл тэгээд л би хөл нүцгэн хажуу өрөө түрээслээд хайртай залуутайгаа амьдралаа эхлүүлэхийг хүсэж байна.

Гол нь энэ залуу маань ойлгохгүй байна, уг нь өшөө 2 жил хүлээчвэл болох гээд байна. Аргагүй л дээ 5 жил л миний араас хөөцөлдсөн, надад хайртай үнэхээр сайн залуу, одоо 31-тай, элдэв шунал амбиц байхгүй өнөөдөр гэдэс цатгалан би хажууд нь байвал үнэндээ өөр зүйл хүсдэггүй тайван хүн. Ер нь урсгалаар л тайван хөвж явдаг хүндээ. Би болохоор байрныхаа өрийг дарах гээд азийн нэгэн оронд ажиллаад 5 сар болж байна. Монголд ажиллаж байсан газраас минь намайг энд 2 жил ажиллуулах хүсэлт тавьсан юм л даа. Гэтэл манай залуу намайг ажилаа хаяад ир, би өрнөөс чинь төлөлцөе 2лаа хүүхэд гаргаж хуримаа хийе гээд л гомдоллоод байна. Хүүхэд оройтлоо чамайг хүлээж 30 гарлаа гэдэг үнэндээ би ч бас адилхан л хөгширч байна шүү дээ. Надад ч энд амар биш байна, гэр орноо хайртай залуугаа санахын хажуугаар хүний нутаг хүний л нутаг шүү дээ. Гэтэл яг одоо би ажлаа хаяад яваад очиход монголд одоогийн цалинтай адил ажил олдохгүй бас зөрүүлээд манай хүнд өрнөөс минь төлөлцчих тийм санхүүгийн боломж бас байхгүй, байлгалаа гэж бодоход бидний байр биш би ээждээ бэлдэж байгаа байрнаас төлүүлмээргүй байна. Хэзээд ч салсан миний чиний юм гэж эд хөрөнгийн тэнэг хэрүүл хиймээргүй байна. Бас дээр нь ээж минь энэ хүнийг маань голдог, үргэлж гоочлоод элдэв жижиг дутагдлыг нь өөлөөд суучдаг.

Намайг хүүхэдгүй дээрээ сал, заавал намайг үхэхийг хүлээх хэрэггүй биздээ гэж гуйдаг. Яагаад гэвэл ээж ааваас салахгүй уучлаад орооцолдоод өөрийгөө зовоогоод байгааг нь харсан эмээ минь өнгөрөхдөө сална гэж амал гэж амлуулаад өнгөрсөн гэсэн. Ээж минь намайг банкныхаа өрийг дуусгачих тэгээд гадаадруу сургуульд сур ээж нь хамт явж охиндоо туслая гэдэг.

Миний зөвлөгөө хүссэн зүйл юу вэ гэхээр газар дээрх ганц ээжийнхээ үгэнд ороод гүрийгээд энэ залуугаасаа салж хүссэнээр нь сургуульд явах уу эсвэл нүдээ аниад итгээд ажлаа хаяад энэ залуугаа сонгоод харих уу? Ээжийнхээ үгэнд орлоо гэж бодоё гол нь би тэгээд хэзээ хүнтэй суух болж байнаа улам л оройтоод бас нөхөр бүр олдохгүй болно биздээ?

Энэ залуугаа сонгоод ажлаа хаяад очлоо гэхэд манай хүнд бодит орлого, ажил, төлөвлөгөө огт байхгүй, би бодит зүйлд л итгэж бодит зүйлээр л амьдралыг шийддэг, тэгэхээр үнэхээр эрсдэлтэй банкны өр нь нэхэгдээд байраа алдах дээрээ тулвал би өөрийгөө уучлахгүй. Хайртай залуу маань одоо л ирэхгүй бол нэг мөсөн явна гэсэн, үнэхээр ч явах бодол байх шиг байна, би урьд нь ажлаасаа болж олон удаа хөдөө гадаа явдаг байсан, гэвч дандаа богино хугацаагаар яваад ирдэг байсан, энэ удаад үнэхээр гэртээ хариагүй удаж байна

Эсвэл би хэтэрхий материаллаг хатуу сэтгэлтэй хүүхэн байна уу?

53 Comments

  1. hi -d says:

    Emegtei hun baij adilhan emegteinhee tuhai yaasan muuhai bichdiin.  Tiimees adilhan muu muuhaig chini heleed ugchmuur sanagdlaa umdunduu sheev de

  2. hi -d says:

    Chi buu tenegt.  Ter huuhed ni henii huuhed gej bodoj bn.   Chi nuhur geed bgaa huniihee tuhai yu ch meddegguin bn.  Ta nariin gurvaljin durvuljin amidraliin tuhai chamaas busad ni bugd medne.  Chi uurtuu ataarhdag gj setgelee huurdgiin bn ugtaa bol chamaig dooglood baigaansh dee

  3. hi says:

    emegtei hun gantsaaraa nas yavaad irheer aimaar olon nudtei boldiish dee. yagaad egvel huntei suuhiig ih husej busad asuudal ni chuhal met hoish tavisaar bgaad olon jil hussen zuileesee neg l medhed holdson baidag tegeed l ih hussen zuildee hun iluu shunadag. shunal ihdheeree shulam boldog shulamiin sanaatai boldog ter ni nudend ni ilt bauidag hunii yumluu ongiigool shuls ni goojool olontood l ih orovdmoor baidag sh de.uenheer unen. minii neg tanidag egch nadad ataaarhaj uhdeg sh dee. yagad gevel ooroo 40 hurj yavaa getel hichneen erguuleed ovort ni orohgui bsan zaluu namg erguulseer bgaad nadtai suusan. odoo buhnee nadad zoriuldag. getel ter egch nadad ataarhaad bga ni nudnii harts hooloinii ongnoos ni ilt medegddeg. gehdee medegdehgui gej hicheej nadtai ih sain hun bolj haritsdag. neg bodliin orovdmoor yumdaa. ter egch zaluudaa yaag chamshg busdiin toloo ortoi yum shg guij yavsaar bgaad eniig davchval eriig ingchvel gej oortoo lag hun bolj durem zohioj ooriigoo mundag hatuujiltai hun bolgoj busdad itguuleh gej oortoo itguuleh gej ooriigoo zovooj guisniihaa toloosiig amsaj bgan bailgui dee. etseggui neg huutei uldsen dee . odoo buur yamarch ertei taarahgui.ooriigoo zahirch chadhaa baitsan gehuu dee. yagaad gevel anhnaasaa l buruu yavbal adag ni hurtel buruu baidag. hoorhii zarimdaa bi ch odoo huntei suuhaasaa ongorsoon geel gunigtai helne. boldog bol nohroo ogchmoor kkkkk. gehdee l manai hun terniig daanch toohgui ldee. yagaad gevel setgel ni otoltson bolhoor bas shulamboltson bolhoor. medeej ter egch gadaad torh ni saihan huuhen. gehdee emegtei hunii toli ni setgel sh dee.

  4. Zo says:

    Minii heleh zovolgoo gevel ali ali ni songood hereggui gemeer bn 2 hon jil guriichihed yagaad bolku gj ternii daraa amidral ehelne shde tgd ch asian orond visa gaigui shde ter zaluu chine irj ochood bj chadahgui gj uu tgj chadku bol archaagui shde bas l buhel buten 5 jil guicheed 2 jil huleej chadku bn gj bhgui bhaa uneheer setgeliin hattai goyo emegtei bn aa Mongold ochood ur tulultsuhgui gdgt l itge uurtuu itge 

  5. nana says:

    shal durgvi hvrchlee hvnii hariig hvleej awch chadahgvi yum bol erthen tsegleh hergtei sh de hudlaa yah ni medegdehgvi hvnii amidral vreed bj baidag odoo tsag zewvvn bolson dahij chamaig ingej 5jil hvleeh awiin hvvv oldoochuu gvichvv etseg ehe bodolgvi yahaw teglee geed ardaa bvhel bvten hvnii amidraliig bariad bj bolohgvi bh

  6. zssssssssssssssssss says:

    chi sain ohin bna gehdee eejiinhee ugend l or yagaad sain ajil saihan amidralaa zorilgogui zaluugaar solino gej tsagaa tulahaar amidral gedeg chin shal oor zuil shuu dee

  7. bbbb says:

    залууг чинь сайн мэдэхгүй болохоор зөвлөж нэг л болохгүй байна. үнэхээр сайн залуу бол суусан нь дээр. өөрсдийн төлөө хамтдаа зүтгэхэд юу нь муу гэж. Хожим хойно үнэхээр сайн хайр байгаад алдчихсандаа насаараа шаналж өөрийгөө зүхэх ч юм билүү. Яахав дээ чиний араас очих боломж бололцоо байвал дэргэдээ ир гэж хэлэхгүй юу даа. одоо энэний амьдралыг цэгцэлчээд, дараа нь тэрнийхийг цэгцэлнэ, хамгийн сүүлд өөрөө… ийм юм байж болохгүй ээ. чи ингэсээр байтал 30 хүрлээ, залуугийн хэлдэг зөв, оройтлоо. ний нуугүй хэлэхэд чи үнэхээр өөрийгөө болон гэр бүлээ аминчхан бодож байна, хүчирхэг эмэгтэй юм гэж ойлголоо. даанч хүчирхэг эмэгтэйчүүдийн дийлэнх нь ганц бие насыг бардаг даа. эрчүүд хэт хүчирхэг эмэгтэйгийн хажууд өөрийн мэдэлгүй сул болчих гээд байдаг юм шиг санагддаг. Хэрвээ залуутайгаа суух юмуу хамт амьдардаг л юм бол энэ хүчирхэг зангаа бага зэрэг зөөллөөрэй. залуу чинь гүйж зохицуулж хийж байг… харин өөрөө зөөлөн ухаанаар араас нь алсаас нөлөөлж байгаарай…

  8. Monroe says:

    Eej duugiinhee amidraliig zohitsuulchaad huntei suuya gedeg chin tumen zowshdee. tegehgui yadiin eej chin muu nuhurtei zovdog bsiin bn . Odoo chi eejiigee harj uzuulehgui yasiin. Harin chi zaluuhan ih uym amjuulsan bn. Naad teneg amidraliin zorilgogui archaagui zaluu chin chamd tsaashdaa ugaasasa gologdohiin bn. Ideh ayaga bantantai uzeh TV baival tegeel boloo. Chamaar tejeelgeh n todorhoi. Hurdan huuhed gargaj chamaar tejeelgehiin bn l daa. Cahamig ajlaa hyaad ochihoor yag ornoos chin tolj haragdaach. daraa n bi ene bairiig butneer n avch ogson miniih geed ichihchgui zogsono. Erchuud tiim l bdag shdee. Gyals huuhed garguulj avaad chodorloh sanaatain bn Huts 2 jil hulee chadahgui bol zail l gehgui uy.. Bitgii tsarai ald. emegtei hun ooroo chadaltai bhad Muusain erchuud haanaas ch oldono.. Chinii bodol tumen zow za

  9. Damdin says:

    eej chini salj sarnisan gants bie hun yum, nuhruu zasaj avch chadaagui l bolohooroo gantsaaraa bgaan chi iim hunii ugeer yavbal ter amidraliig ni davtana bh

  10. цагаан уул says:

    за бүсгүй минь залуу нас хайр сэтгэл 2 тийм ч хүссэнээр олдоод байдаг зүйл биш шүү.
    Сайхан хайр гэж байдаг юм, олдвол алдаж болохгүй гэж үг байдаг биз дээ. Энэ байдлаараа байвал хожмийн өдрүүдэд харамсаад барахгүй зүйл болно шүү. Чамайг бодож хайрлаж 5 жил хүлээсэн залууд чиний өмнөөс бүр дурламаар байна. тэр хүн юутай байх нь чухал биш, мэргэжилтэй, ажилтай л хүн байгаа. Хүн эд баялгийг хэдэн насандаа ч олж болно. Үр хүүхэдтэй болно гэдэг зөвхөн залуу насны ажил байдаг юм шүү. Эд баялагаа бүтээж дуусаад одоо л … гээд харахад хүсээд ч чададхгүй болно доо. хэрэв тэр залууг дахин хүлээлгэнэ гэж бодож байгаа бол яөлөөлөөд явуулсан дээр. Чи өөрийн амьдралаа бодохгүй юмаа гэхэд өрөөлийн амьдралыг бас үрж нүгэл хураагаад яахав дээ.

  11. emegtei says:

    5 jil bolson ym bol chi ter zaluudaa uneheer hairtai yu ugui yu gedgee medej baigaa bailgui dee, hervee chi ajilgui, archaagui gej bodoj baigaa bol ter zaluugaa goldog l ym baina. tegeed ter chamd hairtai geed suulaa gehed chi terniigee golsoor l baih ym boludaa, tegeed chi neg tiim az jargalgui, esvel az jargal ni dutuu hun shig l sanagdah baihdaa, teheer neg bol chi uuruu neeh hairtai bish ym baina, esvel chinii busdiig uneleh unelemj arai hatuudaad baigaa ym blov uu. uneheer hairgui, zugeer l uur hen ch baigaagui bolhoor l hamt baisan gej bodoj baigaa bol erthen ter zaluugaasaa sal. uneheer hairtai, ter hunguigeer amidralaa tusuulj chadahgui gej bodoj baigaa bol tegeed tsaadahtaigaa sain yariltsaad uchraa ol doo.

  12. amidraliig haraal id says:

    chamshg huniig bi lav oilgohgui ym bna hair durlal gj meddeggui ymu. humuus bairnii toloo amidardgimu haashaa ym. eej chn ch gsn ymar so hun be chinii eej shg hund her baragiin hun taalagdku bhda. ene zaluu l chmg oilgoj araas chn guij bna busad ni chmshg iim so bodoltoi huntee udaan amidarch oilgohgui bhda. hun neg l amidrana harin yunii toloo amidardgiin ooroosoo asuu.

  13. Anonymous says:

    ali aliniig ni amjuul. nohortei ch bol , bairtai ch bol , yuaj zohitsuulah ni chamaas chaltgaalna, amjilt 

  14. эмэгтэй хүн says:

    Би чамтай адил эмэгтэй хүн ч гэлээ яг энэ асуудал дээр найз залуугийн чинь талд байна. Хүн ээжийнхээ үгэнд орж, ачилж хайрлалгүй л яахав, ингэснээрээ бид алдахгүй. Гэхдээ чи хорвоо дээр зөвхөн лизинг төлөх гэж төрөөгүй биздээ? Багаасаа бие даагаад бүхнийг амжуулаад сурчихсан гэж бичсэн байна. Тэр зан чинь л одоо хэрэг болно. Яагаад 30 гартлаа өөрийнхөө амьдралыг төвхнүүлэхгүй бусдын төлөө ингэтлээ зүтгээд яваа юм бэ? Чи нэг бодлын их сайн охин нөгөө талаар шал тэнэг хүүхэн байна. Чиний бичсэнээс харахад найз залуу чинь их сайн хүн бололтой. Ийм хүн олон олдохгүй шүү, ялангуяа илүүдэл жинтэй 30 гарсан бидэн шиг хүүхнүүдэд. Хайртай хүнтэйгээ монгол гэрт сэтгэл амар амьдрах хэн ч үгүй олон өрөө байранд байхаас хэдэн мянга дахин дээр шүү. Хэрвээ би чиний оронд байсан бол найз залуугаа өөр дээрээ авна, эсвэл Монголруугаа буцаад бүхнийг амжуулахаар зүтгэх байлаа. Сайхан хайр байдаг юм шүү олбол алдаж л болохгүй гэдэг Ч.Лодойдамба гуайн үгийг хэлмээр санагдлаа. 

  15. Anonymous says:

    наад залуу чинь даварцан муу баас л байна. чамайг өөрт нь биш өөр хүмүүст анхаарал халамж тавиад өөр хүмүүст мөнгө зориулаад байгаа болхоор барьцаад байгаа юм бишүү. чамайг хажуудаа авчирч байгаад өөрийгөө тэжээлгэх санаатай байгаан. найзууддаа юу гэж ярьж байгаа болоо их сүрхий мөнгө олдог ажилсаг хүүхэн байгаа гэж ярьж байгаадаа. даварсан бааснуудыг тэжээнэ гэж юу байдгын. чамайг хүүхэд гаргаад гэртээ суугаад мөнгөгүй болоод ирхэд наад залуу чинь тэжээхгүйээ. харжил байгаарай. чи сүрхий тэжээгээд тэтгээд байсан ээж дүү нараараа тэжээлгэ гээд барьцаад гэдийгээд сууна.

  16. enerel says:

    ymar utgagui teneg ym bichdegiin be shal hudla ym shig sanagdla

  17. ganaa says:

    eejiinhee ugend or eejuud dandaa uneniig mederdeg yum huntei suuhad hezee ch oroitdoggui yum busgui min. hezee negen tsagt zayanii hani oldoj l taaraa ter boltol sanasandaa hur. eejiinhee bairiig avch ug ergeed chiniih l gesen ug yadaj l eej deeree nuur bardam ochij bh bolno hunii amidrald yu ch tohioldoj bno naad zaluu chn chamaar l tejeelgej chamd l uuriiguu daatgaj amidrah gej bgaan  emegtei hun hunii tuluu bish uuriihuu l tuluu amidrah heregtei bdag yum bn yavaandaa amidral heleed ugdug yum bn zorilgotoi saihan amidraarai eej nar hezee ch hudal heldeggui yum shuu

  18. Ss says:

    Чи ээжээрээ амьдралаа заалгах гэж уу. Хогшрох тусам эмэгтэй хунд хань ижил олдоно гэдэг хэцуу. Найз залуугаа 2 жил тэсчих гэж гуйхгуй юу даа. Дэргэдээ авчраад хамтдаа ажилла боломж байвал. Эртхэн хуухэд гаргасан нь дээр дээ. Ер нь эм хуний жамаар л амьдар айн. Чи цаашаа сурууад яах юм бэ одоо 28 тай байж улам л ганцаардаж зожигрохын нэмэр. 

  19. Busgui says:

    1. Burhand ezend
    2. oortoo itgee nz mini. Sul doroi erchuuded buu itgee. Ted zovkhon sex hiih gej tegj baigaa yum.

  20. zal says:

    zochin yag l uneng helchih lee

  21. Anonymous says:

    Chi uneheer teneg huuhen bn. Cham shig iim teneg huuhenuud mgld ih bolod bgad mash ih haramsaj bn. Chi uuruu l ene zaluugaa goldog ym bn sh de. Chi tghr iim teneg ym bichdegee boli. Hund itgej amidarch chadhgui bol naad zaluugaa erthen amidrlaiig ni huulgu. Soliotoi huvia hicheesen bairaa ejdee ugnu ch geh shig. Naad zaluugaa chi bairgui gej goldog ym bn. Chi zugeer salah hergtei. Chini zaluud chi bish yma gehed taarah hun ni oldono. Hurdan sal 

  22. zochin says:

    teneg yumaa

  23. zochin says:

    bas 1ymni humuus medleg bolovsroltoi saihan ajiltai bhad nohor oldno gedeg ene het oroosgol bodol mini ergen toirond saihan bolovsrol ajil amidraltai hangaluun emegtechd gevch tedend ger bulin haluun dulaan uur amisgal bdagui bugdel gantsaardsan setgelde gunigtai hen 1niig haij hussen.nas yvahiin hereer ger bul gedeg ym hamgiin unete bdagiig oilgoh bolnooo.

  24. zochin says:

    ene emegteet suusan hun nelen zovno yagd gevel aimaar yanshaa yag emgen shig setgehgui strestee .zovlonni duusdagui deersni zohiomol zovlond ooriigo huldeg emegteechuud hund ih tovogte bdag,ene emegteen eej aaavni bn eruul saruul bn ene bol hamgiin saihanni eej aaviiga bga deer hairtai hunde itgeed ooriinho amdraliig ehluulssenii deerdebuh husle guitseecheed hunte suuna geed sain hune aldval urgelj haramsah bolno.ene emegteen hvid bairni lizenh 1t ym bishuu.gevch amidral materiallag zuil deet togtdogui .iim emegtechuuded yasni durgui.emgen setgehuitee

  25. friend or foe says:

    Medehgui yamaar ch yum bedee? Negdvgeert nas bas l ywj bnadaa. Hoyordugaar nogoo zaluug chin sain muu esehiig ni medehgui gehdee ter zaluugiin amidralig bas vrj bnadaa. Suuhgui yum bol ter zaluuga bolon ooriigoo choloolson ni deerdee. Deer neg hvn comment bichsen bsandaa etseg ehiin hair bol or nehdeggui vvreg. Chamaig sain ywj bwal bayrlana. Zarim neg buruu oilgolt  ywaad bh shig bna : bi chamaig osgoson odoo chi namaig tejee gedeg. Ene bol tun buruu.

  26. naiz says:

    eej chini naiz zaluug chni chamd hani bhgui gedgiig medej bnaa eejinhee ugend oroo ter zaluu unheheer chamd hairtai bol araas chni irne chi medleg bolovsroltoi sain ajiltai bhad naiz nuhud oldono huuhed gargaad gertee suh yied chini ter saihan hair ger bul yarisan zorilgo tuluvluguu bhgui zaluu chamaig daramtlah l bno chi emegtei ter eregtei shuu dee eejinhee ugent orood tevcheertei bai hun eruul saruul bhad huuhed oroitohgui shuu odoo 45 deesh natsai humuus ch huuhed gargaj bna buu yaar

  27. Anonymous says:

    Tania eej arai denduu Yumaa Ohio huuhedtei Hanoi I jilted blood ur huuhedtei garaged suuh icing ni harahiig huse huge bna gedeg tenet eh Hun bna daa
    Erected Hun 5 jil Helene gedeg uhaantai tevcheertei n l shiny deer ni champ hair tai bna bi Bol suu amidralaa bod gej Helne dee tanai eej hatuuhan helehed in l tenge Hun bna daa ur huuhedtei etseggui osgood odoo Ter amidralaa chamaig uzuuleh geed bdag tenge no shin avgai yum daa eej Hun I’m bdaggui yum Esgii ger ach zee gee Harvard Za jargaltai amidarch bdag aa eejuud zondoo bgaa sh dee

  28. Anonymous says:

    Tania eej arai denduu Yumaa Ohio huuhedtei Hanoi I jilted blood ur huuhedtei garaged suuh icing ni harahiig huse huge bna gedeg tenet eh Hun bna daa
    Erected Hun 5 jil Helene gedeg uhaantai tevcheertei n l shiny deer ni champ hair tai bna bi Bol suu amidralaa bod gej Helne dee tanai eej hatuuhan helehed in l tenge Hun bna daa ur huuhedtei etseggui osgood odoo Ter amidralaa chamaig uzuuleh geed bdag tenge no shin avgai yum daa eej Hun I’m bdaggui yum Esgii ger ach zee gee Harvard Za jargaltai amidarch bdag aa eejuud zondoo bgaa sh dee

  29. hi says:

    yor ni asuudlaa shiideh gej bga bol eejeesee nzuudaasaa hamaatnaasaa ogt bitgii zovolgoo av gedeg ug bdag. henees bee geheer ertnii sudlaas nomnoos esvel setgel zuichees ……. av gedeg bizdee. erchuuliin talaar eej emee nar chn udam damjsan buruu bodoltoi uchraas chi ch bas buruu yavah vii dee.erchuuliig uzen yaddag uzliinh ni dagii yavj bolhgui shuu. oyun sanaagaa oorchil.tarhi chn medlegtei mong oldog hedii ch oyun sanaa chn tarhnii turaald orj bna sh dee. yor ni too bodood l surchval amidral saihan bolno gej boddog yaduu bodol hend hergtei yum bee. iim humuus l materiaallag baidlaar amidarlaa hemjdeg boginohon bodoltoi yavdag bas zovdog bhgui yu. zaluu bga deeree oroitoogui deeree.oyun sananii nomnuud unshij amidarliin utga uchirtai taniltsah ni deer bhaa. yumand handah handlaga chn negl buruu sanagdlaa. sorry

  30. hi says:

    yor ni ooriigoo geesen hun oroold ch bas geeegdne shuu. chinii nz zaluug yamar hun gedgii chn medehgui yum hamgiin gol chamd mash ih hairtai bh ni hamgiin chuhal baidag yum.hair setegleesee suuval yug ch davan tuulj yug ch hiij bosgoj chaddag bhgui yu.chamaig huleej bgaanb ol ih sain l hun yum shg sanagdlaa.eejtei chn suuh gej bgaamuu ain????? ugui biz dee. tegeed yagaad ejjid ch taalagdah yostoi gej. eej chn hetsuu hun bna daa.ooriihoo amidarch chadaagui achaag ohindoo uuruulcheed bas songoltii ni uguisgeed zaaj aavarlaad l tegeed eej ni eej ni eej ni ohindoo hairtai geeel yavad bdag. ene unen sh dee gehdee hench eejiigee burhan l gej boddog. hench unenii ni helhed durgui bda sh dee.gehdee eejg chn muu hun gej heleegui shuu. eej chn amidarliin utga uchriig oloogui bas l toorch yavaa hun bna daa. ooroo toorch yavaa hun busdad yaaj zam zaah yum bee ain?????

  31. hi says:

    za busgui min zaaval unshaarai. hun bna sh dee tee ehleed ooriinhoo hooson savaa duurgej baij haliaad asgaraad irhiin tsagt duuren savnaasaa hutgaad oghod shavhagdahgui sh dee. tuunees ooroo yuchgui hooson savtai baij orooliin saviig duurgeh gej uhen hatan zutgej baidag taarch dee. chinii bodol chn zov gehdee haanaas ni ehleh vee gedgee l sain bodoh baij dee.gartsgui zuil gejh baidag gehdee garah garts baisaaar baital uguisgej bga bol ene chinii l songolt sh dee. hun ooriigoo hairlaj chaddag baijiiij busdiig hairlaj chaddag boldog bizdee. ooriigoo ch hairlahgui bga hun orooliig ch hairlaj chadahgui oroold ch bas hairlagdaj chadahgui bhaa.olon burhan shashin byasalgal yoga surgaaliud deer ingej bichsen baidag ene bol yaah argaggui horvoogiin huuli. tegher huuliig zorchvol yaadag bilee dee….. eejiigee hayaa gej bgaan bishee. yahavdee baruun sugandaa havchuulangaa ooriihoo amidarliig negdugeert taviaad amidarval deer dee.buh yumg nariiin detalchlaj amidardaggui yum. hun yahavdee yoronhii zurgaa ooroo zurdag chigluuldeg ch gsen bolhgui zuil gej baidagsh dee.eejiigee duugee tusdaa gargana gedeg chn augaa ih hair halamj gej bodoj bna uu ugui sh dee.harin esergeeree busdad amidrah bolomj olgohgui urduur ni guij orood bna gesen ug.hatuuhan helhed eejiin chn bolj butehgui amidarliin zolios toloos ni chi bish shuu dee. chi eejiinhaa uureh yostoi achaag uurj nimgeldeg achaanii iljig bish. bolj buteegui amidaral ni chinii eejiin l songolt bolhoos chinii songolt bish. tegheer busdiin songson amidarliin toloos bitgii bolood yavaachdee gej helmeer bna.tegseer baital chi gej hun nohorchgui eejchgui bairchgui gantsaaraa horvoog tuulah viidee.eejiigee haya gej heleeguee. eejiigee zuun sugandaa havchuulaad huuhdee baruun sugandaa havchuuleed nohortoigoo hurdan suuj ger bulee bii bolgoj ooriinhoo amidarliig hamtddaa bosgohod zutegsen ni deer bhaa.tegeed ch heterhii ih chadaltai emegteichuuded erchuul tiim durtai hairaldaggui. zugeer tejeegchee bolgodog.er hun bi hiiyee buteeyee bosgii chamaig hairliiii bolomj olgoooch dee geed gui bgaa deer ni amtagdaad bgaa er byarii ni garguulaach dee. buh yumg ok bolgoj baij gerlene gedeg hamgiin teneg shiidver.amidarlaa hamtdaa bosgoyo gej yaridag baihad chi esergeer ni bosgoson amidral deer min hen negen irj noyol gej yariaad bh yumaa.yunii tuld hamtdaa bosgoson amidral min …….gej yariaad baidagiig sain oilgoj av.bi law how hooson hanitaigaa niilsen odoo hamtdaa bair unaa huuhed ajil meregjil geel hamt bugd eelj daraataigaar bosood boljil bna. hervee bi za teriigee eniigee ch iim yumtai bolgochvol bolno tegej bgaad huntei suunaa gej bodoj tenegtej yavsan bol odoo bii bolj bosoj bgaa hani ijil ur huuhed unaa tereg ajil meregjil ger oron bugd bhgui l yavsaaar l bh bsan daa.harin odoo minii amidral togtvor suuritai saihan bolj bna. heseg hugatsaanii daraa aav eejdee tuslaj chaddag bolh bhaa. gehdee bainga bish eruul mend tal deer ni l tuslana daa.busd ni oroh orongui oochih ayagagui ch bsan nadad hamaagui hol gar ni hdolj bgan bol oorsdoo bosgono biz.yag sh dee bi tednii omnoos guij bdag yu yum bee.bi ch bas oochih ayagagui karma oroonoos l amidarlaa ehlej bsan. bichadaj bgaam chn busd ni ch gsen chadna.

  32. shinee says:

    eejiinhee l vgend op gej helii! etseg eheesee zuruud saihan amidarch bga hvn mash hovor bh 

  33. me says:

    Za daa boldi hun l gej bna, orlogo, ajil, tuluwluguu bhgui zugeer l ger bul huuhed yarisan nuhur yum shig oilgogdloo naiz zaluu chini. emegtei hun hamgiin buruu hun luugee l ih temuuldeg gedeg yum daa.
    Yamar ch bsan bairnii zeelee duusgasan ni deeree.
    Herwee ter zaluu chini uneheer l chamd hairtai bol chinii yu bodoj yu sanaj bgaag oilgoj, hundetgeh yostoi. gehdee chi uuruu bas ilen dalangui sain yaridag bol shuu dee. tiimgui bol sain yarilts yagaad ingeed zutgeed bgaagaa sain hel. Zugeer tsuhuilgaad uuriin sanaagaa helsen bolood ene chini yarichihlaa, yariltschihlaa gesen ug bish shuudee.

  34. zal says:

    eej chin chamaig bairtai bolgohiig l husee bailgui de. hair ba hurungu ali negii ni songoh heregtei boloh ni de

  35. MOO says:

    ooriigoo boddogui ym aa gehed mgl oo bodood mgl doo baigaachee hunii nutag bol hunii l nutag baidag ym hariin orond 3 jilees udaan baihaar mgl iig bodhoor aimar baidag medee uzheer buur aimar ene yu gesen ug be geheer hunii nutagt huiten hundii ch gesen dastsan l baigaagiin shinj baihaa

  36. Tuvshuu says:

    Eej chini sain hun lav bish bn. odoo eej chini chamd tuslahgui bj daraa ni tuslana gejuu ? Chi odoo yugaa surah geed bgaan ? 30 garchlaa
    tsaashid naad zaluugaas chini deer yum oldohgui l bolovuudaaaa

  37. negen zaluu says:

    urii chine bichseniig ch unshlaa uruuliin bichseniig ch harlaa…bid munh bish shu de bidnii amidraliin hamgiin saihan ue bol zaluu nas…. hair setgel chamlagdsan zaluu nasaa daraa n yugaar nuhuhiin be… munguur u ?

  38. 22toi zaluu says:

    Chi bga gazraa nz zaluugaa hurch ir gej helehgui yu ysn dawartsan zaluu we

  39. 22toi zaluu says:

    Chi bga gazraa nz zaluugaa hurch ir gej helehgui yu ysn dawartsan zaluu we

  40. залуу says:

    Хүмүүс их л олон юм бичиж. Тэр залуугаа одоо байгаа орондоо авчраад хамт байж яагаад болку гэж? 31 тэй гэхэд тогтсон орлогогүй төлөвлөгөөгүй гэдэг бас л хэцүү хэрэг. 5 жил гэдэг их л хугацаа байна даа. Өөрийн бодол өөртөө л зөв.

  41. hi says:

    eejiinhee ugend or.heze ch buruudahgui

  42. Anonymous says:

    , bid aldsan hoinoool uhaardag eejiinhee aaviinhaa ugend orohgui yavdaa gej tiim bolhooor huntei suuh bol hezeech oroitohgui medeej chi hezee negen udur ur huuhedtei bolno ted nariinhaa jargaltai amdruulahiih tuluu uuriiguu sain bolovsruul hooson huntei suugaad buun urund daragdaj huuhed gargaad bas l jaahan huuhdee dutuu dulimag usguud yah ve? tiim bizdee uuruu zovlon uzej ussun yum chin ur huuhdee jargaltai setgel hangaluun amdruulahiin tuluu chil uruu hichee 

  43. uuganaa says:

    zuv zuv hvn zovooj bsnaas salsan ni deer.deer ni chi naad zaluudaa tiim vnench sain bish yum shig bna.vnendee hvn amidralaa bodson ni deer ldee chamd buruu bhgui

  44. Gichiinuud mine olon ym yrich hunii amidrald bitgii gai bolooroi neg yaduu huuhniig 5-jil huleelee, odoo bolloo ym bishuu ingech hun zobooch baihaar ooroo zoblongoo uureed unenee helleed naad zaluugaasaa salaach niilii niilch chdahgui salii salj chadahgui olon ym yisan lalar chine

  45. Zaluu says:

    Jaahan baihad chine zovoodog baisan eejiin chine amidraliig ursen aaviigaa bas tejdediimuu. Hund zugeer mongo ogloo geed ter huneee ulam zalhuu hunii gar harsan avah yostoi yum shig l bolgodiishd. 60 nas hurtel hunii hodolmoriin nas chi odoo 1 tom tuslaad bolchih yum dhig sanaj baigaa baih tiim bishdee ho. Chamaas avaad surchihsa humuus yanz butiin shaltag heleed asuudal gachaal garah burtee chamaig zulgaana chi get bultri ur huuhedtei bolson h ogno geed zutgene. Ger buliin tulga toirson utgagui heruul garna. Chi odoo saldagaaraa salchival tsaad zaluudaa buyan bolohiin bna. Er emch bai ger bultei bolchood ur huuhdiinhee hool ii mongonoos arhichin ajilgui yumnuudad ogood baidag humuusiig oilgodoggui. Hichneen aav rej bailaach ter. Sain aav eej nar er n huuhduusee yal nehdeggui bi chamaig osgoson hamag yumaa zoriulsan ntr gej yaridagu baihgui yu. Er n bol etseg eh hunii uureg huuhdee osgoj humuujuulj hoolloj huvtsaslana gedeg chine. Daraa n yal neheh erhgui uureg

  46. Mira says:

    Эмэгтэй хүн өөрөөсөө илүү ухаантай, өөрөөсөө илүү мэдлэг боловсролтой, өөрөөсөө илүү санхүүгийн чадвартай эр хүнийг сонгосон нь дээр байхаа. Би аль нэг талаараа өөрөөсөө дутуу эр хүнийг хүндэлдэггүй. Хажуу дахь ханиас их юм шалтгаална шүү. Амьдралын зорилгогүй дэмий гонзгойтой суувал ямар вэ гэдгийг бодоорой доо. Ээжийнхээ үгэнд ороо. Ээж нар хүүхдээ муу яваасай гэж сургадаггүй юм.

  47. FOREVER-YOUNG says:

    Чиний хувьд гэвэл байрныхаа лизингээ төлж дуусаад ижийнхээ сэтгэлийг дэвтээж суусан нь дээр байхаа. Цаашаа сурах нь харин хэрэгтэй юм болов уу. Арай гэж лизингээ дуусгаад байрандаа орчоод буцаад л гадаадруу явна гэвэл жаахан урамгүй юм биш үү. Хэсэг завсарлаж эрдэм мэдлэгээ биш ирээдүйн амьдралаа хэнтэй өнгөрүүлэх талаар эрэгцүүлж бодоорой.

  48. man says:

    tiim azgui yum gej haana baidagiin uzeed aldaldaa hairtai l yum bol bolonshdee. nas chine yawlaa odoo 28tai eejiinhee ugend orood yawdag hedteich irgej iree bilee etsest ni eej aaw chine yawaad ogno 40 hurcheed gantsaaraa yawaad baih uu huuhedch baihgui unen hetsuu amidral. manai ehner odoo 26tai 3 huuhdiin eej boloh gej bna. eejd chine ta 2 baihgui baisan bol yamar baih baisan boldoo

  49. macho says:

    eej chine novshiin bna daa. huuhdiinhee zam deer chuluu ovoolood. chinii amidarliig bodohgui l bna.

  50. энэрэл says:

    Найз залуу чинь өөрөө шалисан юмгүй болохоор чамайг өөр шигээ байлгах гээд байна. Битгий үгэнд нь ороорой. Ажлаа битгий орхиорой. Залуу чинь чамд ажил олж өгөхгүй шдээ.Зорилгоо биелүүл эхлээд. Эмэгтэй хүн хүнтэй суугаад хүсэл мөрөөдөл нь талаар болдогийн. Чамайг шахаж шаардахын оронд өөрөө юу хийх вэ гэж бодох ёстой бишүү тэр хүн. Ээжийнхээ үгэнд ороорой. Ээж нар хүнийг сайн мэддэг шүү.

  51. Mongoljingoo says:

    1. Amidraliin zorilgogui, onoo margaashiig harj amidardag archaagui erchuudeer yah yum be!!! Nas ni yawaad ireheer bur ajil ch hiihgui, chinii olson hediig ideed l suuna. Er hun ambitious bh YOSTOI…
    2. Chi ooroo chadaltai emegtei bna sh dee. Deerees ni zaluu bna. 28 gedeg bol dongoj amidral ehelj bgaa nas. Yamar ch amidraliin batalgaagui bj nas yawj bna geed 1 huntei suuchihdag. Daraa ni nasaaraa haramsah yum bolno.
    Mongolchuud l 20 huryu ugui yu ehner, nohor, huuhed shuuhadtai bolchihdog. Ter ni tgd yawaadaa ger buliin salalt, huudhiin onchrolt bolood ter ayaraa niigmee ganhuuldag!!!!!!!
    Bodoh l asuudal…

  52. onon says:

    30garchaad zorilgogui zunguuruu ursgalaaraa huvdug er hund itgeh hereg bnuu. Boditoor handsan n deerdee. Eej chin uuriinhuu aldaag ohin mini bitgii davtaasai l gej bodoj helj bgaa da.

  53. negen busgui says:

    nas chin zaluu bna. eejiinhee ugend orson deer bh. eh hun hezeed uriihee sain saihnii tuluu l bdag.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.