Амьдрал гэдэг өөрөө шагнал

Эрхэм уншигч та бүхэнтэйгээ эргээд уулзаж байгаадаа баяртай байна. Энэ өдрийн мэндийг Тамир ахаас нь хүргэж байна. Та бүхэнтэйгээ мэндлэлгүй хоёр сар болжээ. Энэ хугацаанд арлын Япон улсад очиж эмчилгээ хийлгэлээ. Зүрхний титэм судасний нарийсал гэсэн оношыг тавьж наран улсын эмч нараар зүрхний хагалгаа хийлгүүлж сар хагас эмнэлэгт хэвтлээ. Тухайн улсын хөгжлийн түвшингөөс болдог юмуу эсвэл эмчилгээний өндөр зардлаас болсон уу эмнэлэгийн үйлчилгээ нь тэс анги юмаа араггүй. Улаанбаатараасаа МИАТ -н онгоцонд суугаад 6 цаг чилийтэл нисээд Наритагийн нисэх буудалд газардлаа. Ниппон коничива? Зүрх муу оноштой, эмчилгээнд явж байгаа тул онгоцны үйлчлэгч охидууд ойр ойрхон ирж биеийг минь асууж анхаарал тавьж их л тусалсан даа.

Тэдгээр охидуудад одоо ч их баярлаж байна даа ах нь. Дараа нь хилийн шалган нэвтрүүлэх хяналтыг давтал нэгэн намхан нуруутай туранхай гэж нөхцөлгүй залуу намайг таньдаг юм шиг инээд алдаж ирээд баахан юм шулганаваа. Орчуулагч охины хэлснээр бол намайг эмчлэх эмнэлэгийн хүлээн авагч нь юм байна. Би эхлээд  сонирхож газар үзэх санаатай таксигаар явж очиж болох уу? гэсэн галт тэргээр явъя гэнээ. Азны юм байхгүй юу. Шууд л доошоо буудал руу явж орлоо. Галт тэргээ ДЭНША гэх, тэгсэн мөртлөө унадаг дугуйгаа ЦЭДЭНША гэнэ. Төстэй юм. Ингээд Асахи хотын эмнэлэгт ирлээ. Дөрвөн давхар, нэгэн зэрэг 600 өвчтөн хүлээн авах чадвартай энэ эмнэлэг хувийнх юм гэнэ. Ингээд энэ эмнэлэгийн өвчтөн боллоо. Муу хань минь өглөө ирж надад хань болж байсаар орой бүрэнхийд л тэнд сурдаг шавийнхаа гэрлүү явна. Их л ядраа биз дээ. Тэгээд ядарлаа гэж ганц үг унагахгүй наддаа нар минь болж хажууд л байсан юм. Намайг асрах үүрэгтэй сувилагч бий. Түүнийг ЮКИ гэнэ.

Юки гэдэг цас гэсэн утгатай юм билээ. Хэт туранхай бие нь пропорц их муутай. Урт цээж, богино майга хөл, бараг хөхгүй гэмээр. Харин хөөрхөн царайтай, царай шигээ хөөрхөн ааштай. Намайг замчилж авчирсан толгойн үс нь хар нялхаараа халцарч яваа залууг ЭНДО гэнэ. Уул нь бас ааш сайтай найрсаг эр л дээ. Нэг шөнө хажуу өрөөнд хүн уйлаад байх шиг. Яах аргагүй Юкигийн өрөөнд эмэгтэй хүн уйлж байна. Аргадах санаатай бослоо. Тэгээд хэл мэдэхгүй хүн юу гэж хэлнээ гэж бодсоор аажуухан хаалгийг нь жаахан нээж завсраар нь харсан чинь ээ базарваань нөгөө Юки чинь Эндо авч өгөж байнаа. Үгүй тэр Эндогийн биеийнх нь үсийг ээ. Халиурах нээ. Толгойны үс нь өөр газраар ургасан золиг байна гэж бодмоор. Цээж нуруу хөл нөхцөл байхгүй шүү нил үс. Нөгөө Юки чинь яасан ч чанга дуу тавьж байна. Би ч дотроо зөв эр хүн, бахыг нь ханатал жаргаагаад өг гэсэншүү юм бодсон шиг жаал харж зогслоо.

Гэтэл нөгөө муу эр нь хариугүй дамшиг юмаа. Хэдхэн оцогноод л сулбайчих юм. Урамгүй ч эр бол доо. Би ч буцах цаг болсноо мэдээд аажуухан гарах гэсэн дусал өлгөдөг өлгүүрийг дайрч унагаад хөгийг тариваа. Нөгөө хоёр ч хам хум гараад ирлээ. Би зогсож байна. Ойлгомжтой. Муухай гардуулна гэж энийг л хэлнэ дээ. Хэлэх үг олдохгүй “Эндо гууд” гэж эрхийгээ гозойлогчихоод өрөө рүүгээ орлоо. Үүнээс хойш бид нүүр хагарлаа. Миний хажууд үнсэлцээд л авна. Япончууд дэг журамтай хүмүүс. Ажил дээр ийм үйлдэл хүнд шийтгэлтэй. Шууд ажлаас хална. Харин би тэдний фракц болж таарлаа. Шинжилгээний хариу гарч хагалгаанд ороход Эндо Юки хоёр миний хүүхдүүд шиг л гүйж санаа тавьсан даа. Тэр хоёр ч бие биедээ “ай сүки дэсү” болсон доо. Харин тэднийг их бага хүүхдүүд гэж бодсон хэдийнээ 30 гарсан хүмүүс байсан юм.

Ер нь япончууд овор багатай хүмүүс шиг санагдсан шүү. Мэс засал амжилттай болж намайг наркозноос гарч ухаан ороход хажууд нөгөө хоёр цугтаа л байж байсан. Хоёр хоногийн дараа муу хань минь орж ирээд намайг хараад нүднээс нь нулимс дуслахад би өөрийнхөө сахиусан тэнгэрээ хичнээн ядарч зовснийг анзаарч билээ. Бид хоёр хэн хэн нь 40 насны босгыг даваад, жаргал зовлонгоо 21 жил хуваалцаж би түүнгүйгээр өөрийгөө төсөөлж чадахгүй болж. Сар хагас харийн нутагт баиж байгаад ирсэн төрсөн нутагт минь өвөл айлчлаад ирчихжээ. Ингээд л ах нь та бүхэнтэйгээ цуг байна.

Энд “Ингэж амьдрасанаас үхчихмээр санагдах юм” гэсэн хөгжлийн бэршээлтэй охины захиа байна. Сэтгэл эмзэглэмээр хэцүүхэн амьдралыг уншлаа. Хонгорхон дүү минь ээ. Орчлонд хүн болж төрнө гэдэг ховорхон заяа. Хүний амьдрал гэдэг өөрөө шагнал. Хичнээн хэцүү амьдралыг туулсан бай насны эцэст эргээд санахад амьдрал  сайхан гэж настангууд бүгд л хэлдэг. Би муухай амьдарсан гэж хэлдэг ахмад настан байдаггүй юм. Тиймээс дүү минь сэтгэлээ хатуужиж тэмц. Байртай биш юмаа гэхэд байшинтай болох гэж хүсэж мөрөөд. Тэгээд тэр мөрөөдлөө биелүүлэх гэж болох талаас нь зүтгэ. Өөртөө тохирсон ажил ол. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлаар хангах нь байгуулагын үүрэг болгож хуульчилсан байгаа. Чамд ажил олдоно. Энэ бол эхний амжилт. Тэгээд цаашаа ахиул бас давар. Даварна гэдэг тийм ч муу зүйл биш. Мөрөөднө гэдэг сайхан. Мөрөөдлөө биелүүлнэ гэдэг жаргал. Тэр жаргалыг олж авахыг ах дүүдээ хүсэн ерөөе. Энэ сайтыг ах нь байнга уншдаг. Хэрэгтэй бол энэ сайтад санаа бодлоо бичээрэй. Амьдрал гэдэг өөрөө бурханы ариун дээд шагнал юм шүү.

25 Comments

  1. Aim says:

    tanii email hayag chin yu yum be ? bi tanias bas 1 yum asuuh gsn yumaa ta l nadaa tuslaj chadah bh? Tamir ahaa hariu !!!

  2. ах says:

    НАР-д манай нэг найз 3-р эмнэлэгт очоод Эрдэнэсүрэн гэдэг эмчээр зүрхээ авахуулж биеэ хөргөгчинд хийлгүүлж 4 цаг болоод буцааж тавиулаад ирлээ гэж зүүдэнд ч ороогүй юм ярьж ирсэн Тэр хүн амьсгаадаад 2 давхар луу гарч чаддагггүй байсан бөгөөд одоо 4 давхар луу чөлөөтэй гардаг болсон байна Тэнд бас зүрхний судас нарийсахад хөлөөс нь судас аваад сольдог гэнэ Тэр эмч 3 -р эмнэлэгийн 3 давхарт хэжууд нь судасны эмч нар байдаг гэнэ

  3. ах says:

    Би эр хүнтэй санал нэг байна Тамираа бидний үеийнхэн залуудаа чиний бичиж байгаа шиг сайн ханьтай болж сайхан амьдарна гэж мөрөөдөж байсан Тэгнэ гэж ч заалгаж байсан Гэвч бидний амьдрал маань түүний эсрэгээр хэрүүл зодоон араар тавилт гээд сайнаасаа муу нь илүү хааяа нэг олддог жаргалыг эс тооцвол дан зовлон болон өнгөрч байна Хааяаагүй л уурласан бахирсан нэхсэн хараасан зүхсэн хүүхнүүд байна Гэтэл юм бүхэнд эр хүн буруутгагдаж байна Энэ бүхэн юунаас болоод байгааг би огт мэдэхгүй байна Одоо ч залуус тэдгээр зовлонг амсаж эхлээд яахаа мэдэхгүй энд бичиж тусламж гуйж байна Би зөвлөх гэсэн ч юу ч мэдэхгүй хэлэе гэсэн бүхэн зовлонгийн зам болчих гээд байна Чиний хань сайн тул ийм амьдрал туулаагүй байж болно Тэгвэл хэрхэн дээрх зовлонг үзэлгүй жаргалтай амьдрасан аргаа бичиж залууст туслал даа Тэгж чадахгүй бол дээр үеийн дарга нар шиг битгий худал сайхан юм бичиж хүн хуурч бай

  4. Er hun -d says:

    Odoo 1nt tsag hugatsaag butsaaj boloh bish.  33 jil geheer ta 2 zaluu humuus bish ni oilgomjtoi.  Ta biyee bodood eldev yum bodolgui taivan baih heregtei.  Huuhduuddee ulam iluu oir dotno handaj baigaaraa.  Hun chini setgeleeree uurtuu jargaltai baij boldog sh dee.  Hooson ugend gomdood yahav.  Hatuu ugtei ch yamar ch baisan taniig uvchtei ued asarsan l yum bn.  Ogt asrahgui haychihsan bol ta yaahuu.  Ter huuhduudee duudaj asruul geed haychihsan bol tanid ulam l hetsuu baih baisan

  5. Er hun -d says:

    Odoo 1nt tsag hugatsaag butsaaj boloh bish.  33 jil geheer ta 2 zaluu humuus bish ni oilgomjtoi.  Ta biyee bodood eldev yum bodolgui taivan baih heregtei.  Huuhduuddee ulam iluu oir dotno handaj baigaaraa.  Hun chini setgeleeree uurtuu jargaltai baij boldog sh dee.  Hooson ugend gomdood yahav.  Hatuu ugtei ch yamar ch baisan taniig uvchtei ued asarsan l yum bn.  Ogt asrahgui haychihsan bol ta yaahuu.  Ter huuhduudee duudaj asruul geed haychihsan bol tanid ulam l hetsuu baih baisan

  6. www says:

    sain bnuu??tamir ahaa..yunii omno hagalgaa amjilttai bolood eh orondoo ireed saittaigaa uulzaj bgaa tanid bayr hurgie… yuki endo 2 yaponii tuhai bichseniig chin unshaad uhtelee ineed hurlee… ta ih ineedtei bichjee… bas tanii ehner saihan hun yumaa..tanai ger buld az jargal eruul enhiig husie..

  7. эр хүн says:

    залуус аа та нар бүгд Тамир шиг ханьтай болж сайхан амьдарна гэж бодож байгааИйм хүүхэн 1000-д нэг л байдаг байх Би гэрлээд 33 жил болжээ энэ хугацаанд би ханиасаа сайн үг бараг сонсоогүй Үүнд гомдоод би хүүхэн шуухны явдал гаргаж л байсан Даанч хүүхдүүдээ бодоод салж чадаагүй юм Гэвч энэ хүүхнийг хоолгүй хонуулж үзээгүй мөнгө олж ир гэж хэлээгүй би өнгөрсөн зун анх удаа хүнд өвдөж хүний гарт орлоо Эхнэр маань тэгэхэд эхэндээ маяглалаа гэж загнаж байсанч аргагүй ухаан алдахад л өвдөж гэж ойлгоод 1 сар сахилаа Үүнд нь би их баярлаж хүний хань гэж баярлаж байтал саяхан чамайг үхэх гэж байхад надаас өөр хэн сахилаа гэж загналаа үүнийг юу гэж ойлгх вэ би сайнаар ойлгож чадахгүй байна Ийм хүүхэн дэндүү олон шүү

  8. asdfghjk says:

    galzuu tamiraa gemer l yum bna bolij vz ovilgogui tavitargui amitan gedeg chini bichsenees chini haragaj l bna 40 gartlaa hvnii hiiegguig haraa yu teneg chinii nasnii hvn haalga vvd haya hatavch ergvvlegguil baihgui yu teneg amitan amiral meddeg hvn gesendee argagui uur bichjee chgeh shig unshsan bichsen 2 ni taarchih boltoi yumaa

  9. baby_baby says:

    Bayarlalaa saihan niitlel baina. Haichchihbaa l gej bodoj bailaa taniig, eruul enkhiig husie. Амьдрал гэдэг өөрөө бурханы ариун дээд шагнал юм шүү. Ene ih saihan ug baina.

  10. zochin says:

    Тамир ахаа. Сайхан нийтлэл тавьж залуучууд бидэнд тустай мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд blog байгаа ю. Байгаа бол блогыг чин манаж байя. хэхэ
    Эрүүл саруул урт удаан наслаарай

  11. sarnai says:

    amjilt eryyl enh sain saihan byhniig hsen eruuj amidraliin chin energiin gerlen byrhyyl yrgelj byten saihan energier ceneglegdej baih boltugai,evropt 65tai hyniig emee gesen chin gomdood syid bolson 59tei naiz avgai ni bi 59tei ch uuriiguu hugshin gej boddoggyi tanai MONGOLCHUUD 40tei hugshin gevel ih bogino nasaldag yumuu gej asuugaad namaigaa mad bolgoson,bitgii 2o 30garavuu ygyi yuu hugshin gej bod hel!!buurnii dee bulchirhaid hugshrult hurdagsadag gormon ajillaad nas yeiihneesee hugshin ovortoi haragddag gesen shyy zaluu hymyys anhaaraarai

  12. tika says:

    hurdan tenherch ehner hyyhed ergen toirniihnoo bayrluulaarai,
    uidatlaa urt nasalj
    zalhatlaa jargaarai ta.
    ta erno urt udaan l nasaljeevel taarah saihan hyn yumaa.bichsen zyils tani gereltei zuulun saihan eyreg baihiimaa.zunduu yum bichij baigaarai. amjilt hysie Ahaa

  13. unuruu says:

    Ih goy boljee bi ch gsn tanias zowlogoo awmaar bn nadtai nz bolooroi anjelo_1989

  14. Amidral says:

    Amjilt husiidee ahdaa muu duu nartai zunduu ih zuwulguu ugj uram hairlaj bgaarai

    S

  15. Зочин says:

    Mash ih bayarlalaa. oird taniig yagaad niitlel bichihgui bga yum bol gej bodoj blaa. Tand eruul enh sain saihniig husiye. Minii Mongold tani shig olon bga bhaa. Humuusee saihan setgelee delgeerei…….

  16. нар says:

    манай аав бас яг таньтай адилхан оноштой, эмчлүүлж чадахгүй байна.японд эмчлүүлэхэд хэр зардалтай вэ. ямар эмнэлэг юм бол, ямар шугамаар холбогдвол болох бол. хариу бичиж тус болооч.

  17. ìá says:

    àìüäðàë ººðºº øàãíàë àõ ººðºº òàãíóóë õàõàõà

  18. Anonymous says:

    ta chin nastai nambatai hun baitla ehd tend haalgar shagaigaal tsoojni nuher chagnaal yavdimu da. yutaich mes zasal chin sain bolsonni yamaida gj

  19. Boogii says:

    Argagui l neg amidral uzsen hun shig bdag shuu agaa tanid eruul enhiig husen erooe

  20. Monroe says:

    Edgesen chin ih saihan hereg boljee Hanitaigaa Urt nasalj Udaan jargaarai

  21. 8 says:

    таны нийтлэлүүдийг уншдаг, сэтгэл санаа их гоё болдог шүү. тэгээд энэ сайтад анх удаагаа л сэтгэгдэл бичиж байна. хэрвээ та дургүйцэхгүй бол амьдралын арвин их туршлагаас чинь хуваалцаж яавал дээр вэ гэсэн асуултандаа гарц олох гэсэн юм. миний хаяг r_evil08@yahoo.com

    хариу үлдээхийг хүсье 
    баярлалаа

  22. tseene says:

    ee taniig haachchvaa geed sanasan shuu, ERUUL ENHIIG HUSIE.

  23. Mateman says:

    Эрүүл энх урт удаан наслаарай. Амжилт хүсье

  24. xoc_xyn says:

    Goe niitlel bna. Urgeljiluuleed baigaarai ah min

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.