Төгс хосын арван шинж

Төгс төгөлдөр хүн гэж байдаггүйтэй адил төгс төгөлдөр харилцаа гэж байхгүй гэсэн яриа хүмүүсийн дунд явж л байг. Харин та хоёр төгс хос гэдгийг чи мэдэж л байгаа шүү дээ! Гэхдээ хайртай залуутайгаа үүсгэсэн хайрын нэгдэл чинь “Ертөнцийн шилдэг хос”гэсэн цол хэргэмийг хүртэх эсэхэд жаахан ч атугай эргэлзээд байгаа бол харьцаанд чинь дараах төгс хосын шинжүүд байгаа эсэхийг хараад аваарай.

1. Үнэнч сэтгэл

Төгс хосууд бие биенээ хэзээ ч хуурдаггүй. Тохиолдлоор, “согтуудаа”, томилолтоор явсан ч хуурахгүй. Хэрвээ чи өөр хүний зүгт харц чулууддаггүй, царайлаг эрчүүдтэй сээтэгнэдэггүй, гар хангалга хийх үедээ ч хайртай залуугаасаа өөр хүнийг боддоггүй бол чи төгс төгөлдөр хамтрагч. Заяаны хань чинь мөн адил байвал та хоёрын харилцаа төгс гэсэн үг.

2. Бүрэн итгэлцэл

Төгс төгөлдөр хосууд хэзээ ч бие биенийхээ мессежийг уншдаггүй, цахим шуудангийг нь шалгахгүй, өөр хүний үнэртэй ус үнэртэж байгаа эсэхийг шинжээд байхгүй. Бүх зүйл итгэлцэл дээр оршин тогтнодог. Хэрвээ нөхөр чинь ажил ихтэй, удна гэсэн бол үнэхээр тийм л гэсэн үг. Үүнд, тэр үүрийн 4 цагт халамцуу ирэх нь огтхон ч хамаагүй. Ажилд нь хэрэгтэй байсан учраас л тэр шүү дээ! Бие биедээ бүрэн итгэхгүй бол сайхан харилцааг хадгалж чадахгүй.

3. Сексийн зохицол

Төгс төгөлдөр хосууд сексийн хувьд бүрэн зохицож байх ёстой. Чанартай секс бол бат бөх харилцааны гол бүрдүүлэгч хэсэг болдог. Сексологчдын үзэж байгаагаар хосуудын салах шалтгааны ихэнх нь сексийн асуудлаас үүдэлтэй байдаг гэнэ. Төгс төгөлдөр харилцаанд сексийн сонирхол хэзээ ч буурдаггүй. Төгс хосууд хайрын урлагийн шинэ зах хязгаарыг хамтдаа нээж илрүүлж байдаг юм шүү.

4. Хараат бус байдал

Хамгийн бат бөх харилцаанд хосууд бие хүний шинж чанараа алдаагүй, өөрийн гэсэн хүсэл сонирхолтой, өөрийн гэсэн найз нөхдийн хүрээлэлтэй байдаг. Материаллаг хараат бус байдал мөн л адил чухал үүрэг гүйцэтгэнэ. Мэдээж, дундын сонирхол гэж байлгүй яахав. Гэхдээ хосуудын хэн хэн нь нэгнийхээ сүүдэр нь биш, харин өөрийн гэсэн баялаг амьдралтай байх нь чухал.

5. Өөрчлөгдөх, буулт хийх чадвар

Харилцаагаа төгс төгөлдөр болгохын тулд хичээх хэрэгтэй. Нэгдүгээрт, хамтрагчаа сонсож, түүний асуудлыг ойлгож, шаардлагатай бол түүнд зохицож амьдрах ёстой. Зөвхөн миний зөв гэсэн байр суурийг баримтлан, эцсээ хүртэл зүтгэж, өөрийн дадал зуршилаа өөрчлөхгүй байх нь бат бөх харилцааг бий болгох сайн арга лав л биш. Хэрвээ харилцааг хайр сэтгэл, харилцан хүндэтгэл дээр босговол хүмүүс хамтрагчийнхаа төлөө их зүйлийг золиосонд гаргаж чадна. Тухайлбал: тамхиа хаях, ажил олох, өөр хот руу шилжих гэх мэт.

6. Итгэлтэй байх

Төгс төгөлдөр хосууд бие биедээ 100% итгэлтэй байдаг. Тэдний харилцаанд айдас буюу урвана гэх айдас, хаягдана гэх айдас, хүнд хэцүү цагт орхино гэх зүйл огтхон ч байхгүй. Төгс хосын эхнэр нөхөр хоёр насан туршдаа, эрүүл байсан ч, өвчин зовлонд унасан ч, ядуугийн зовлонг үзсэн ч, баян чинээлэг болсон ч үргэлж хамтдаа байна гэдэгт бүрэн итгэлтэй байдаг.

7. Ойлголцол

«Намайг хэн ч ойлгодоггүй» – энэ үг төгс төгөлдөр харилцаатай гэр бүлд хэзээ ч гарахгүй. Дурлалт хосууд бие биенээ сонсож, ойлгож чаддаг. Тэд нарт «хамтдаа байж, ганцаарддаг» гэсэн ойлголт бахгүй.

8. Чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөх

Төгс харилцаанд хосууд бие биенээсээ амраад байх шаардлагагүй. Харин ч эсрэгээр, тэд бие биенээсээ ганц өдөр ч болов холдоход л хэдийнээс сангалзаж эхэлдэг. Төгс хосуудад ярих сэдэв мундахгүй, хамтдаа чөлөөт цагаа өнгөрөөх нь илүү сонирхолтой, тэд амралтаар нөгөө хосгүйгээрээ хэзээ ч явахгүй.

9. Тэсвэр тэвчээр

Хайртай хүн чинь төгс биш гэдгийг ойлгож, байгаагаар нь хайрлах нь бат бөх харилцааны бас нэг шинж юм. Төгс хосууд бие биенийхээ жижиг сажиг дутагдлуудыг нь өршөөж, их зүйлийг шаардаад байдаггүй.

10. Гэнэтийн явдлууд

Уйтгар гуниг бол олонхи хосуудын харилцааг алдаг зүйл. Уйтгар гунигийн хамгийн шилдэг эм бол нөгөө хүндээ үргэлж оньсого мэт байх явдал юм. Цаг тухайд нь гэнэтийн сайхан бэлэг барих, үргэлж гайхшруулж байх нь зүйтэй. Тэр дундаа сексийн талбар дээр ч бас. Үргэлж урьдаас таамаглашгүй байгаарай. Тэгсэн тохиолдолд харилцаа чинь төгс төгөлдөр хэвээр байх болно шүү!

6 Comments

  1. Saihan says:

    aidasiig mine ulam l nemsen shinj temdegvvd bn da. Bvgd yag esregeeree bga…

  2. uugii says:

    yer n l unen ym shg bn,bi hanitaiga yer muudaltsdaggui bie biede itgedeg,bie biede buult hiideg,gehde manai hun ihevchlen kkk amidral saihan shu

  3. jiriin MGL zaluu says:

    6 uzuulelt ni bolchihoor bna. uram orj bnoo

  4. Anonymous says:
  5. Ах нь says:

    Их л зөв бичсэн байна. Миний хань хэзээ ч майл шалгахгүй, утас шалгахгүй байдаг. Манай эхнэр Япон явна, би хааяа нэг Европ явна. Гэд бид 3  охинтой сайхан л байна! Итгэл, амжилт залуус аа!

  6. Er hun says:

    Энэ үлгэрийн юм шиг сонсогдож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.