Би зүгээр л нэг энгийн залуу одоо 25 настай. Та бүхэн миний бичсэн зүйлс хариулж надад туслана гэдэгт найдаж байна. Би анх 18 настайдаа хүнд дурлаж түүнтэйгээ үерхсэн. Тэгж байтал тэр маань гадаадад таван жилийн хугацаатай сургуульд явсан. Тэгэхэд би чамайг хүлээнэ гээл үлдсэн. Даанч би хүлээж чадаагүй ээ. Их сургуулийн ангийн охиндоо дурлачихсан тэр ч надад тухайн үедээ дурлачихсан байсан. Тэр үед би түүнд хайраа илчилж чадаагүй ээ. Би ер нилээн бүрэг ичимхий талдаа гэх үү дээ гэхдээ энэ гол шалтгаан нь энэ байгаагүй юмаа. Миний дотор 2 хүн байнга тэрсэлдэж байдаг юм. Манайх тийм ч чинээлэг айл биш л дээ тэгээд л би гэрийнхэн минь ийм байхад би яаж охинтой үерхээд явж байх вэ гэж байнга л боддог байлаа.
Тэгээд тэр охинд хайраа илчилж чадалгүй явуулсан даа. Нэг бодлын би арчаагүй ч юм шиг. Түүний араас би бараг 6 жил шаналсан 6 жил ганцаараа явсан. Уг би тийм царай муутай залуу биш л дээ \гэхдээ хүн бүр өөрийгөө царайлаг гэж боддог гэсэн бараг үнэн байх даа\. Тэр үед миний араас бас мэр сэр охидууд гүйдэг л байлаа. Тэгсэн ч би зөвхөн ангийн охины талаар боддог байсан. Сургууль төгсөөд түүнтэй уулзаад хайртай гэдгээ хэлсэн боловч тэр хүлээж аваагүй юм. Дараа гадаадад сургуульд явж гадаад найз залуутай болсон байна лээ.
Би ч яахав төрийн байгууллагад орж мөрөөрөө ажил хийгээл түүнийг мартах гэж хичээж, шөнө бүр бодож, шаналдаг байлаа. Гэхдээ шархалсан зүрхийг цаг хугацаа л зөвхөн эдгээдэг гэдэг үнэн юм байна лээ. Нэг өдөр гэнэт дэлгүүрт гадаадад сургуульд явсан арван жилийн анхны хайртайгаа таарсан. Тэгээд дараа нь chatad таараад намайг хүлээж байснаа хэлж хоёулаа буцаад нийлэе гэж хэлсэн боловч би өөр охинтой болсон гээл худлаа хэлээд л явуулцан дахиж бид 2 таараагүй. Одоо би түүнийг маш их гомдоосон тэрний сэтгэл тухайн үед ямар их зовж шаналсан бол гэхээс харамсаж өөрийгөө буруутгадаг юм. Зүрхэн дэхь шарх арай гэж эдгэж байтал дараагийн дурлалтай учирсан даа. Тэр бол манай ажлын бүсгүй. Би анх түүнийг хараад байдаг л нэг охин байна гэж бодоод нэг их юм боддогүй байлаа. Тэгж байтал тэр надад талтайгаа үйл хөдлөл, үг яриагаараа мэдэгдэх болсон. Эмэгтэй хүн өөт чинь талтайгаа мэдэгдээд байдаг даа үйл хөдлөлийг нь хараад байхад эрчүүд андахгүй дээ.
Гэхдээ энэ тэр тийм айлгүй алцгар охин гэсэн үг биш шүү. Харин ч тэр үнэхээр ухаалаг, даруухан, ном их уншдаг үнэхээр мундаг охин. Харамсалтай би гэж тэнэг бас л оошоож үзэхгүй байсаар бараг 6 сар өнгөрч тэгээд дараа нь өөрийгөө түүнд дурласангаа ойлгосон. Тэгээд түүнд хайртайгаа хэлсэн боловч би өөр хүнд хайртай гэж надад хэлсэн. Бид 2 уг нь найзуудын харьцаатай байдаг тэр хайртай гэж хэлсний дараа үүниийгээ үргэлжлүүлэхийг хүссэн. Хайртай гэсэн залуу нь миний хайртай бүсгүйг тоохгүй байгаа юм шиг байна лээ. Надад сэтгэлийг татах боломж байгаа болов уу? Би гуравдах удаагаа алдмааргүй байна. Би дахиж шаналмааргүй байна. Та нар надад юу гэж зөвлөх вэ?
26 Comments
Ajilaa sain hii, mungu sain huraa, er hyn charailag ch bai charailag bus ch bai munggyi bol er hyn er hyn bish…
Durlaj durluulj, hairlaj hairluulj, hayaj hayagdajyavdag horvoo. Yamar ch yumand heterhii ih sanaa zovood bhaar butehee baichihdag, orond ni ene hair durlaliin asuudlaa orhiod career huuguud, uuriiguu bolovsruulsan ni deer bh. Er hunii huvid ger buliin amidral zohiohod 25 nas barag ert gej bolno. yadaj oron suutsnii asuudlaa shiidchiheed ene taliin yum bodvol yasan yum
gunhsan negen ni namaig toohgui gutlaa chirsen negniig bi toohgui gedeg yum boljee joohon savangiin duuri taldaa yumuudaa
Khani ijilee yamar muukhaigaar khelne ve ter khun guai. Yavdaltai ch gekh Shig. Chi uuruu l zavaarch yavaad setgeld ni yum khiigeed tiim bolgoo biz. Uuriin tolgoi deerkh boosiig khar zaluu guai!!!!!!
Khuue zaaval bolomjtoi amidraltai khumuus uerkhej, durlaltsdag yum uu… Chi chin ovoo gar uu ain kkkk. Tegeed yakh uu chineeleg ailiin khuu baisan bol Don Juan gedeg shig baikh baisan uu xaxaxaxa
Хэхэ. миний эхнэр төрийн албанд ажилдгийн, үнэн бүтэхгүй бас нэг сумны үлдэгдэл байдгийн уу гэж бодохоор хүн байдгийн.Бас анхи муутай, жаахан явдалтай хэхэ, ийм хүмүүс олон ажиллабал төр дампуурах юм байна л даа.
Ene erchuud chini yasan yum beee
Cgi bol hvvhnvvder naadsan ysan tolgoit.mangyy chi ooriinho yamrig medeh v tenege
hehehe mongol huntee sanal 1bn.galzu huni odriin temdeglel bas deerni er hunii shinjgui bi bi erguuu duute bsan bol yanaa
hehe tohiroo ni bvrdvel dahiad durlah bailgui dee amjilt
za tegeed l nzlaad l uzeechdee. oroldlogo hii l dee
chamd zuwluhud hairtai bol hairtai gedgee l hel. emegteichuud chine shuluuhan uurtuu itgeltei zorigtoi erchuuded tatagddag ym. amidral taaruu blaa geed uuriinhuu hair durlaliig zolij shanalj ywah hereg bna uu. amidral baylag bolohoor boldog ym aa. hezee bayjij ehner awna gej…. bolomjgui geed nasaaraa gantsaaraa ywna gej bhgui shu dee zaluu mine.
Yunch oortoo itgelgui yumbe de…Er ni ohid huuhnuud cham shig doroi zorig muutai oortoo itgelgui hund durgui bdag yum sh de…Ar geriin baidal bayn chineeleg bish ni ter durlasan ohiduudad yamar hamaatai yum be??? chi ooroo buhniig bii bolgoh chadvartai zorigtoi daichin oortoo itgeltei ooriin gesen bodoltoi bsan tsagt buh yum ok bna sh de…tuunees aav eej chin nasaar chin tejeegeed tetgeed yavna gej yu bdagiin ter yariad bgaa mongo sanhuugee ooroo bii bolgol do…tegeed shiidemgii bus yah geed bgaa ni ch medegdehgui tiim hund hen hairtai boldogiin chamaas iluu zorigtoi oortoo itgeltei daichin zaluu ali hediinee uurgalaad avtsan l bna sh de…ugaasaa naad ohin chin chamruu ireheesee ongorson chamaig ireh boluu geed huleegeed 6sar ongoroh hugatsaand chi ooriigoo yamarhuu hun be gedegee haruultsan l bna sh de… neh zorig muutai oortoo itgelgui yah geed bgaa ni medegdehgui amitan bgaad bhaar chamaig geh setgel ni shuud ugui boloo biz….
shaaal sawngiiin duuuri yumuu haashaan er yum bj
энэ одоо солонгос киноны тэнэг залуу шиг юм бичээд байгаа юм бишүү
Cham shig hun turiin alband ajillaj bna gej bodohoor bas l changa yumdaa.. YatsAn olhiogui hun geheere iim yum asuugaad suuj bdag bnaa.Amidraliin bolomj taaruu yum bol erthen huluu olohoo bod,turiivch chini zuzaaraad ehelmegts ayndaa saihan huuhnuud chamd hairaa ilchlene 😀
Ээ сда 2 хүүхэнийг алдчаад одоо 3 дахь аа алдахгүй гээд чичрээд байгаа юм уу тэр үед нь чи өөрөө хүлээж аваагүй бол эмэгтэй хүн наашаа гэх тусам улам л цаашаа болдог юм байна лээ. өмнөх 2 шигээ зүгээр март хая хурдхан дараагийн дурлалаа олсон нь дээр байх. харин тэрийгээ битгий алдчаад энд олон 7 юм бичээд байгаарай 😀
Uduu nasnii zaluu gehed chi uuruu heterhii doroi syl bna Chi uuruu amidralaa zohioj saihan amidrah bolohoos bish chineeleg bish geed aav eej chin byryytai bolj bna yy tegeed Taalagdsan bol shyyd l heleh heregtei sh dee. Hairtai bolvol hairlasan shig hairla amidralaa uudteihun shig avch yv. Enend zuvluguu avaad bh yu bna
Uduu nasnii zaluu gehed chi uuruu heterhii doroi syl bna Chi uuruu amidralaa zohioj saihan amidrah bolohoos bish chineeleg bish geed aav eej chin byryytai bolj bna yy tegeed Taalagdsan bol shyyd l heleh heregtei sh dee. Hairtai bolvol hairlasan shig hairla amidralaa uudteihun shig avch yv. Enend zuvluguu avaad bh yu bna
Чамд зөвлөгөө өгөөд нэмэргүй лдээ яаагаад гэвүүл чи хэрэгжүлж чадахгүйн байна, ер нь бол сайн муу 2-ыг зэрэгцүүлэх хэрэгтэй заримдаа улаандаа гар заримдаа даруухан бол
Зөвлөхөд одоо битгий айж нэрэлхэ.Чамд хайртай бол байгаагаар чинь л хүлээж авна. Зоригтой алхам хийгээрэй.
Би ойлгохдоо энэ залуу ар гэр амьдралын боломжоосоо болоод охидуудтай дотносож ойртохоосоо айдаг зугтаадаг байсан юм байна гэж ойлголоо. Боломж муутайгаасаа ичээд ч юмуу нэрэлхэж явсаар хайраа алдсан юмуу даа. Уг нь охидууд их дурладаг дажгүй залуу болтой. Ар гэрийн амьдралаасаа болоод хүн амьтнаас зугтааж явж л байлаа. Чамд аз жаргал хүсье.
medrel chin zugeeru yaay turiin alband cham shig dongio humuus ajilladag geheer kkk
Nana-gin comment-n suuliin uguulber-g unshaad gantsaaraa nulimsaa gartal ineev. Yostoi goyo helj ha haha…
чи ч жинхэнэ өнгөрсөн борооны хойноос…. залуу байна даа, эмэгтэй хүн ер нь бол дурласан л бол тэрнээс нь өөр залуу нүдэнд нь сайхан харагддаггүй шд. дандаа л хожуу ухаардаг, жоохон сумны юу байнуу гүй юу тархинд чинь
schwachkopf