Сайн байцгаана уу. Би 32 настай нэгэн бүсгүй. Нөхөр бид хоёр гэрлээд 11 жил болж байна. Хөөрхөн хүү охин 2-той элэг бүтэн сайхан л амьдарч байна. Энэ сайтад бичсэн бүсгүйчүүдийн захиаг уншихаар надтай адилхан хүн олон байх юмдаа гэж боддог бас эмзэг туяхан эмэгтэй хүнд ахадсан гэмээр ачааг нуруун дээрээ үүрч амьдралаа авч яваа тэдгээр бүсгүйчүүдээр бахархдаг. Би царай зүс, мэдлэг боловсрол, зан харьцаагаар хэнд ч гологдохгүй хүн харахад ер нь бол цоглог дажгүй хүүхэн гэдэг (өөрийгөө магтлаа гэж битгий бодоорой найзуудын маань дүгнэлтээр).
Миний нөхөр даруухан олон таван үггүй нүдэнд дулаахан хүн байдаг. Хөндлөнгөөс харахад бол намайг халамжтай нөхөртэй аз жаргалтай бүсгүй л гэж хардаг байх. Би тэгээд ч нэрэлхүү талдаа хүнд сул талаа харуулах дургүй хүн л дээ. Миний нөхөр хүүхэн шуухан гэж явдаггүй өөрөө ч тийм болохоор тэр үү намайг ч нэг их хардаад зовоогоод байдаггүй тааваар минь байлгадаг л даа. Би ч найз нөхөдтэйгөө уулзаад шоудвал шоудчихдаг гэхдээ гэр амьтай хэзээ ч ар гэр үр хүүхдээ умартаж явсан удаагүй. Нөхөр маань 2 хүүхэддээ халамжтай хоол сайн хийдэг ер нь юм юманд их эвлэгхэн гэрийн ажил дээр ч чи би гээд байдаггүй хэн боломжтой нь л хийчихдэг тэр тал дээр их ардчилсан гэр бүл. Даанч тэр хэтэрхий хэнэггүй амьдардаг.
Анх танилцаж байхад л тэр маань сургуулиа хаячихсан хувиараа юм хийнэ гээл эхэлж байлаа. Би тэр үед оюутан хичээл ном гээд л явдаг намайг гэсэн олон л залуучууд байсан. Тэдэн дотор ирээдүйтэй бол ирээдүйтэй бас зарим мөнгөтэй ч хүмүүс байсан. Би гэхдээ өнгө мөнгө хараагүй ээ нөхөртөө үнэхээр хайртай болж ганцхан түүнтэй л сууна гэж шийдсэн. Хамаг юмаа тэгээс эхэлж цэвэр өөрийн хүчээр одоо бол хүнээс дутахгүй л амьдарч явна. Энэ хугацаанд би төгсөнгүүтээ ажилд орж карьерээ ч хөөрхөн ахиулсан харин нөхөр маань урьдын адил ажилтай ч юм шиг үгүй ч юм шиг, тэгээд бас нилээн ууна. Уух шалтгаан бол мундахгүй. Ажил бүтсэнгүй гэж нэг ууна, ажил бүтлээ гэж нэг ууна. Бас энд тэндхийн найз нөхөдтэй таарлаа уулзлаа гээл…
Тамхи бол угаасаа л татдаг байсан. Бид хоёр анх үерхдэг байхад би хайртайн болохоороо архи тамхинаас болиулах гэж айлгаж нэг үзнэ салж нэг үзнэ нилээн л юм болдог байлаа. Тэгээд дийлээгүй ээ. Тэгээд уг нь бусад нийтлэл дээр бичсэн байдаг шиг агсан согтуу тавих гэх мэт гаж зан байхгүй надад загнуулаад л унтдаг л даа уухаараа. Би хамт уугаад байдаг найз нөхдийг нь анх буруутгаж тэднийг л манай хүнийг уруу татаад байдаг гэж ханддаг байсан гэхдээ сүүлдээ больсон ямар тэд ам руу нь цутгасан биш дээ манай хүний цэвэр буруу гэж бодох болсон. Би нэг их айхтар биш ч гэсэн боломжийн орлоготой л доо. Энэ хэдэн жил айл гэрийн ихэнх зүйлийг би зохицуулсаар ирсэн. Худалдан авалт билл тооцоо гээд айл гэрийн дундын зардлыг би л хийдэг. Ганц санхүү дээр ч биш амьдралд байдаг ихэнх санаачилгыг би гаргаж би л хэрэгжүүлээд байгаа юм шиг санагддаг хааяа.
Манай хүн нэг л их тайван хүн, болно доо болно гээд л бас намайг их адгуу гэнэ. Би болохоор залуу байгаа дээрээ их зүйл амжуулж боломж юу байна тэр бүгдийг судалж явдаг аль болох дээшээ л тэмүүлдэг. Даанч нэг нь д хичээгээд байдаг. Заримдаа боддог. Би чинь уг нь нөхөртэй хүн шдээ. Ямар азтай хүүхнүүд нь нөхрөөсөө сайхан бэлэг авдаг, эсвэл үгүй ядахдаа цалингаараа өөртөө зориулаад зад шопинг хийчихдэг, өдөр тутмын амьдралдаа санаа зовохгүй явдаг юм бол гэж. Би нөхөртөө итгэж боломж өгсөн. Залуу хүн юманд хүрнэ гэж их хүлээдэг байлаа. Өөрөө ар гэрийн аар саар асуудлыг нуруун дээрээ үүрээд нөхрөө илүү том сэтгэж байгаа гэж найддаг байсан. Даанч хэтэрхий удаан боломж олгосон шиг санагдах боллоо. Сүүлдээ энэ хүн маань бүр ийм байх ёстой гэсэн шүү бодолтой болчиж. Нас ч 30 гараад явчихлаа. 35 хүртлээ байр сууриа олоогүй эр хүн цаашдаа олохгүй гэж нэг үг байдаг даа.
Миний ажил хэргийн хүрээлэл дотор олон л эрчүүд байдаг. Тэдэн дотор сэргэлэн овсгоотой, ар гэрээ сайхан аваад явдаг хариуцлагатай эрчүүд олон л байдаг. Чухам бусад тал дээрээ ямрыг нь мэдэхгүй л дээ. Гэхдээ би нөхрөө тэднээс дутахгүй л яваасай гэж хүсдэг юм. Уг нь энэ чинь эр хүний гол чанар биздээ. Би шалдар булдар зүйл дээр нэг их хэрүүл хийгээд байх дургүй амьдрал үр хүүхдийнхээ төлөө л яваа юм чинь би чи гээд яахав гээд явдаг ч хааяа тэсэлгүй тэсэрчих юм аа арай шудрага бус санагдаад. Би нөхрөө бодвол ааштай гадагшаа хүн л дээ гэхдээ буулт их зөөлөн. Наанаа өндөр шаардлага тавина уурлана даанч хариу үйлдэл байхгүй. Тэгээд олон жилийн явцад зөөлөн хатуугаа гэж миний итгэл ч улам багассаар сүүлдээ энэ хүнийг уухаа л боличоосой тэр мөнгө төгрөг олох нь ч яамай гэж хүртэл боддог болсон байна.
Та бүхэн боддоо би хүүхэд харж гэрт удаан сууж үзсэнгүй үргэлж ажилласаар л… Гэртээ цөөхөн сар суухдаа ч хүртэл хамаг зүйлийг зохицуулсан хэвээрээ байсан. Хүн хэтэрхий зөөлөн байх бас дэмий юм аа. Тэгээд адилхан гөжөөд суучих гэхээр амьдрал зогсчих гээд байдаг. Хүүхдүүдээ эрүүл саруул гэртээ тохь тухтай байхыг эрхэмлэдэг болохоор тэгээд л буулт хийгээд байдаг юм уу даа. Залуу хүн сайхан амьдармаар л байхын. Сэтгэл нь бол муу хүн биш, би гэртээ тоотой хоол хийдэг, бас хүүхдүүдээ намайг ажил сургуулиас тогтмол зөөнө. Яагаад энэ захиаг бичиж байна вэ гэхээр өчигдөр бид жаахан маргалдсан юм аа. Бас нэг санхүүгийн асуудал миний толгой дээр буухаар нь тэсрээд энэ янзаараа би чамайг насны эцэст тэтгэврээрээ тэжээхийн байна л даа гэсэн чинь намайг өөрийгөө их юманд бодсон чамтай чамгүй амьдарийшд гэж байгаам. Цагаа тулвал амьдрах л байх л даа тэгэхдээ надад тэр хүн талархах нь битгий хэл үл ойшоож харьцаж байгаа нь гомдолтой санагдаад…
Энэ бүхнээс болж салах сарних бодол үгүй ч гэсэн насаараа ингэж сэтгэл дундуур амьдармааргүй байна. Би хааяа ингэж амьдрах гэж зүтгэсээр хөгширч нөхөр маань ч гэсэн улам их уудаг болчуул яанаа гэж айдаг. Энэ миний мөрөөдлийн амьдрал байсан гэж үү гээд л. Бас хайртай хүн гэж гүйхээр өөрийгөө бодоод өөр ирээдүйтэй хүнтэй суусан бол миний амьдрал ямар байх байсан бол гэж хааяа боддог. Гэхдээ миний сонгосон амьдрал л энэ юм хойно одоо яах ч билээ. Та бүхэн зөвлөөч би цаашдаа яавал дээр вэ?
56 Comments
сайн байна уу надад нэг тус болооч архинаас гаргах спралл хаана тавидаг юм бол. гайгүй сайн найдвартай газар мэддэг хүн байвал зааж өгч тус болооч
Manai nuhur setgegdel bichchixjee bas. Ooriinhoo toloo torolh heleeree bichig useg tailagdah setgeliin tevcheer zutgelgui huniig business hiij amidralaa avch yavah baih geed naidaad suuna gehed hetsuu gej heleed baihad l iim yum bichij tsagaa urj suuh yumdaa. Bidnii amidral ch burheg baina daa
сайн байна уу ер нь иймэрхүү тогтсон зуршлыг өөрчилхөд хэцүү л дэ. Эхлээд яагаад тэгээд байгаа шалгааныг нь олох нь чухал шүү. Гэхдээ өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг шүү дэ. Таны зүгээс бол тодорхой хэмжээний нөлөөлхүйц өөрчлөлтийг гаргаад үзхэд илүүдэхгүй ээ. нөхрийн чинь хувьд бол био хэмнэлийн ч юмуу, эвсэл буруу зуршлын идэвхжилт хэт их явагдаж байж магадгүй юм. эрчүүдэд иймэрхүү үе байдаг юм. тэд энэ үедээ ямарч сонирхолгүй юм шиг болж, дүгүйд хүчгүй гэдэг шиг л байх тохиолдол илэрдэг. үүнээс өөр шалтгаан гэвэл сэтгэлийн болон бие мах бодийн эмгэг илэрхээрээ тэгдэг тал бий ингэхээрээ ямарч идэвхгүй болж илэрдэг энэ шинж тэмдэгүүд 5-30 жилийн хугацаатай илрэх нь их байдаг. эсвэл эрэгтэй хүний сүнс буюу цэнгэггүй болчихоороо иймэрхүү болчихдог. айл гэрийн ноён нурууг жилдээ нэг үзүүлж ном хуруулж байх нь их хэрэгтэй шүү. танд хэлхэд ямарч учир шалтгаангүй юм гэж байдаггүй юм.
Bi ehnerteige suugad jil garan bolj bna uugaas aavgui eej duu bid 2iig osgood hoyor idej hoson honogui gehde ar geriin baidlaas bolood ih surguil togsoj chadagui tehdee zaval yumd hurch saihan amdrah husel morodoltoi yavdag bsan ajil tasraaltaigui hiideg bsan bolovch mongo huraaj chadaagui ehner mani harin mongo huusan baisniig anha suuhda medeegui hairtai hamtda hiivil yundch hurch chadah yumshig sanagdaj bj bilee odoo hamtdaa huviin yum hiij ovoo bolj bgad suliin uyed ovol ged tur zogsood bna manai ehner yag chamshig namaig amidarla avaad yvj chadahgui archagui amitan gej bodoh yumaa minii buruu yu bh ve bolvsorol ondor bish bolhoor ondor tsalinrai ajil oldoohgui bga tsalin avhaar sariin heregtsendch hurehgui yum avcharlaa huuhedtei bol yah ged uurlah yumaa yum hiye mongo joohon heregtei geheer chini yum hine gj yu bdag yum gEd uurlana bi hdgamjind bsan mongo niiluusen teriig ogchooch geheer ehnertee joohon mongo ogchood nehlee ged uurlana oolson mongo bugdiig nil ogno teglee ged sain yavaa zluus shig yaj oloh ve yg chini heldgiig helne humuus nohriinho mongoor delguur heseed bj bhad bi azgui yumaa ged bi arih ogt uudgui tamihch ttdagui dehdee chadalgui bolvosor door bolhoor sansanaar ch boloohgui ym da zrimda ingej huniig hagaltai bailgaj chadahgui orooch zovj bhaar salaad oortoigo adilhan yuchgui huntei huumaar sanagdah yumaa nohor chini gesen ihiig morodoj husj yach gesen horvogiin buh sansanaar boloohguig yaaltach be ugasaa ingeed azgui ordond tortsiin baifui d
omhii solongo
stoigoo zovoopoi
omhii solongo
stoigoo zovoopoi
Bi iim amidrahaas aigaad gadaad nuhurtei bolson. ene maani ch
mash zuv songolt bolson. enuugeeree bi mongoliin ohidiig gadaaduudtai
suy gj urialj bgaA bish yum shuu
Minii hani solongos hun solongos erchuud
yalanguya ger bulee tejeeh ni uursduunh ni uureg gedgiig yas mahandaa
shingetel uhamsarlasan humuus bdag yum.
zahidaliin eznii zahidaliin uil yavdaltai minii amidral yag esregeeree
yum bna gehded bi geriinhee sanhuug baridag. Nuhur tsalin
undurtei bolohoor minij huvid ajil hiigeed bh shaardlaga bhgui gertee
huuhduudiinhee bolovsroliin talaar anhaarch hicheeliig ni hiilguulj damj
damjaand ni yavuulj…… nter ger ornii ajlaa zihitsuuldag.
Uuriinxu zuw gj bodoj bga zvile l xii magadgui ta uuriinxu nuxupiig ilvv sn oilgox gd vz uur buximdal xizee ch sn zvild xvgedeggui ym
Чи ок нохортэй юм бна зугээр л уур хурээгуй уедэй нохороо нэг хар сайхан харагдана шдээ за зутгэ зутгэ бурхан чамайг харах байх
амьдрал бүх зүйл тэгш дүүрэн байдаггүй бололтой.чиний наад бухимдаж байгаа зүйл чинь үнэхээр хэрээс хэтэрсэн уурлаж бухимдахаар хэмжээнд хүрсэн үү үгүй юу гэдгийг эргэцүүлж сайн бодоорой.өнөөдрийн нийгэмд олон эмэгтэй яг чам шиг бүхнийг зохицуулж байгаа.миний бодлоох чи сайн л нөхөртэй юм шиг санагдлаа.
aayayaya ene mgl iin erchuud chin yatsiin be egner huuhdee avch yavah chin er hunii hamgiin gol uureg shuu dee iim engiin zuil oilgohgui bj ailiin ohiniig avch suusan nertei tejeelgeed l ter hun chin chamaig ayatai bailgah huuhduudiig chin gargah tegeed oron geree tejeeh aaayayaya hetsuu bnoo ene deer comment bichsen zarim hund handaj helehed emegtei hun chin ug ni er hunii numur nuulugt erhelj amidrah gej ter tusmaa ur huuhed turuulj ugsun bol terniihee gavyag hurte gej amidardag yum shdee ternees ene busgui ug ni salah bodolgui gej bichsen bhad yu yunii duhand hurelgui sal niil geel ehleh yumaa hunii amidraliig yaj ingej zaaj bolhiin. huurhii busgui naanaa tsoglog haragdavch tsaanaa gunduuhan l yavdag yum shig bn shd magadgui ene site ad orood sal niil bish urmiin ug sonsohiigl hussiin ch yum biluu.tsaad hulduu ni boduul urmiin ug heldgui l shinjtei yum bna albatai yum shig amidardiin bish uu ene busguitei taaraagui bol yaj amidrah baisiin bol bodoh heregtei shd. zarim coment bichsen huniig oilgohgui yum uur hunii nuhur haraad ch gehshig sohor bish nudendeer haragdaag baival tegeel haritsuulj bodiishd yamarch hun urvaad sharvaad yavahgui ch. geriin ajild sain ni sain hedii ch ene chini er hunii ajil mun gej uu ar geree tejeegeed zavgui guideg bsan bol ehner chi geriin ajil hiisengui gej uurlahgui l bh durtaiya ezegtein ajlaa hiigeed nuhruu huleegeed suuj bh biz. yur ni jam yosnii yum jamaasaa hazaih l demii baidiim daa. nuhur ni olj unshaasai eniig.
ene busguin bichseniig unshaad yasan nadtai adilhan yum be dee gej bodoj btal comment bichsen humuus ni hurtel adil bh yum manai nuhur ch bas gertee suudag ajil hii geheer tsalin mungu ni taalagdahgui bn gehiin ooroo yum hii geheer mungu ni bhgui gehiin huuhduudee namaig zoogood l uur yum gevel manai hun arhi uudaggui tamhi tatdaggyi huuhen shuuhan gedeggui zuragt net uhaad l udurjin gertee hool undaa hiigeel mungu ugvul garch hunsee tsugluulaal bj bdag yum kk harin bi ogloo garaal oroi ajilaa hiihgui bol orlogoggui bolchih yum shig sanagdaad l nuhruu busad erchuud shig ajil hiigeed utga uchirtai bgaasai gej husdeg ch hudluhgui yum za er hun yym chini bodoj bgaa zuil sanaj yavaa yym bgaa bh gej itgedeg hezee neg hudluh yum boldoo minii nuruun deer buh amudral bn gej helehgyi ee namaig ajiltai bolohor busad buh asuudliig tsohitsuuldag huuhdiin hural emneleg ntr geed buh ajliig zohitsuuldag zarimdaa bodoh l yum 2uulaa hamttaa ajilaad eeljleed zohitsuuluul gej medehgui ee hetsuuch yumdaa
Явж үзээгүй зам бүхэн сайхан санагддаг юм гэсэн шүү.
чиний л буруу угаасаа эрэгтэй хүний өмнүүр орж гүйгээд байхаар яааг ийм болдог гэсэн шүүдээ гэрийн эзэн хүн чинь үүрэг хариуцлагыг нь үүрүүлэхгүй өмнүүр нь ороод гүйгээд байхаар нь танай нөхөр шиг болдог байхгүй юудаа. эрчүүдэд аль болох таван чөлөө өгөхгүй толгой өөд татуулахгүй амьдралаар нь нухлуулаад байхаар чинь хурдан морь шиг л давхина шдээ. үр хүүхэд чинь ийм тйим гээд л үргэлж л уншаад байх хэрэгтэй юм шигээ. өөрийгөө хайрла эр хүн урьд талд нь эм хүн ард талд нь байлдаа олсон өгсөн юмыг нь аятайхан зохицуулчихаад өглөө явахад нь аяга цай чанаж өгчихөөд, хаалга татаад гараад явахад нь сэтгэл хангалуун инээгээд үлдэж сурдаа . манай бүсгүйчүүдийн нийтлэг алдаа бол хажуудахаа ажиллуулж чадахгүй өөрийгөө зүтгүүрийн депо болгочихоод нөгөөдүүлдээ архи уух ажилгүй байх шаардлага шалтгаан олгоод байгаам бишүү.
хамгийн гол нь бас эрэгтэйчүүдийг сайн дэмжиж сэтгэл санаа , санаа бодлогыг нь ойлголцож дэмжиж байвал цаадууль чинь хурдан морь шиг л жавхалзана шдээ .
за тэгээд хүүхнүүдээ нөхөртөйгөө сайн ажиллаад байгаарай сайн уяач нь байгаарай даа амжилт амжилт
busgui mine nuhur chine hezee ch uuha bolihgui chamd tsalingaa awchirch uguud naiz nuhud taarad uuchaad taawaaraa untaaad ugdug bol chi ter hunees uur yu huseh we dee uuchaad agsam sogtuu tawij ur huuhed ehneree zodoj ailgadag hun bna shdee chi tiim hnutei suusan bol yahuu negent l chi uuruu ehnees tegeed surgasan yum chine shuud chi gelgui hoyulaa ingey teg geed baildaa er hun bidnees muu doroi gej heluuleh durgui uursdiiguu medehgui hunii hiisen yumiig uneldegui ter bol unen bi nuhurteiguu suugad 5 jil bollo odoo boltol ter huniig awch ywna daanch teriig oilgohgui chi yu hiisiin odii hurtel henii huchind ywaaga medengui ih tom tom duugarna salbal uursdiiguu awaad ywah bhaldaa gehdee erchuud ni iim bgad bwal yaj eh oron mine hugjih we dee geree zasaad turuu zas gedeg dee
chi yamar teneg mal we ugluu 6 gej orj irj bgaa bol ehner chini hen negnii dewsger bolood shaalguulj shaalguulj ginshij bgaad orj irsen bgaa shdee medeej
haana gaigui homsog shiwdeg salon bdag we helj ogooch busguichuudee setgegdel bicherei
Гадууур дотуур хүүхэн энэ тэр гэхгүй бол архи уух, мөнгө олох гэх мэт асуудлыг бол хамтдаа зохицуулж болно гэж бодож байна.
Эр хүн их дотогшоогоо хямардаг болохоор архи уух нь сэтгэл санаатай холбоотой байж магадгүй. Өөрийн туршлагаас хуваалцахад миний нөхөр архи уудаггүй ч гэнэт их мөнгө олох санаатай цагийн ажил хийхгүй хий л гадуур явсан хүн байваа. Би ч эхэндээ л нээрээ л гэнэт баян болчих юм санаад л ажлаа хийгээд л гэр бүлээ тэжээдэг байсан. Сүүлдээ нээрээ шал утгагүй санагддаг юм байналээ. Цалингаараа өөртөө ч юм авч чадахгүй хоол унд гээд л дуусчихаар. Тэгээд бодож байгаад хүүхэд гаргахаар шийдсэн. Тэр үед охин маань 11 настай байсан. Хүүхэд гаргахыг хүсдэг байсан ч аж амьдрал хэцүүднэ гээд хойшлуулдаг байсан юм л даа. Удаа ч үгүй жирэмсэн болоод хүүхдээ хараад гэртээ сууваа. Тэгээд л нөхөрт маань 2 хүүхдээ тэжээх үүрэг оногдсон доо. Ажилд ороод цалин мөнгө аваад ирэхээр өөртөө урамшаад хүн шал өөр болдог юм байналээ. Чи нөхрөө ямар ч байсан ажилд оруул. Тэгээд сэтгэл санаагаа сайхан дэмжээд авчирсан мөнгөөр нь ийм тийм юм гэртээ авлаа гэхээр эрэгтэй хүмүүс их дуртай улам гэрээ гоё болгох гээд зүтгэдэг болчихдог юм байналээ. За амжилт хүсье. Чамд зөндөө олон боломж байна. Гэр бүлд нь аз жаргал хүсье.
Гэхдээ танд зөвлөхөд одоо нөхрөөсөө салж хэрэггүй ээ эмэгтэй хүний ухаанаар нөхрөө залж сур дуртай юмийн хийлгэ архинаас л гаргаарай даа /одоо саллаа гэхэд энэ хүн шиг хүн олдохгүй нийгэм нь ийм байхад анхнаасаа л суух хүнээ сайн шинжиж байж суухгүй бол ганц удаагийн хамгаалалтгүй харьцаанаас хүүхэд олчоод тэрэндээ баригдаж амьдарлаа зохионо гэж байхгүй ээ
Би нөхөрт гараагүйл д ээ гэхдээ би одоо 2 залуутай зэрэг үерхдэг 2 лаал сайхан залуу
гэхдээ би эд хөрөнгө харж суухгүй амьдарлаа аваад явчих сэтгэхүйтэй тийм л эр хүнийг сонгоно гэж боддог
миний үерхдэг 2 залуугийн 1 нь зүгээр надаар тэжээлгээд суух бодолтой нөгөө нь их алсын бодолтой залуу байдаг.Яг үнэндээ бол одоог хүртэл би л гэр орныхоо бүх асуудлыг шийддэг/аав ээж 2 мааны хөгшин хүмүүс байдаг болхоор тэр болгонд би оролцуулдаггүй/харин нөхөрт гархаараал нэг сайхан амрийдаа гэж боддог тийм болхоор л би э амьдарлаа чирээд явчхаар ухаантай хүнтэй л амьдарий гэж боддог доо
nuhuruu saijruulah geel bodood baidgimada. nuuhi ni avah ged nudii ni soholchiv. busdiin nuhur saihan haragdad uur zaluus taalagdaad ehelbel yu ch ugui hotsorohiin dohio do. hooson hotsorson hoinoo gemshivch hojimdson baih vii.
Сайн уу? Бүсгүй минь,
Харанхуйд гэрлийн гайхалтайг мэдэрдэг гэдэг үг бай
Хүн аливаа зүйлийг ямар өнцөгөөс харахаас их зүйл шалтгаалдаг юм шиг надад санандадаг. Миний бодлоор их сайн нөхөртэй юмаа.
nukhuruu huntei haritsuulij bodoh l yum bol ugaasaa muu tal ni chamd haagdana tegeed gol ehelne tegeed salah tuhai bodno tegeed……. nukhuriinhuu sain taliig hintei haritsuulj bodoh yum bol chamd nukhur chini iluu saikhan haragdaj bodogdono shuu dee huniig huntei haritsuulj boddoggui yum busgui mini
Энэ бүгдийг Бурхан цаанаас нь зохицуулдаг юмаа. Хоёр сайн супер эхнэр нөхөрүүд гэр бүл болоод байвал Нийгэм чинь 2 хуваагдана ш тээ. Азтай гарууд ба Азгүй тахианууд гэсэн. Тиймээс Төгс гэр бүл гэж ховорхон байдаг юм. Хорвоо ихэнхдээ Бүтэлтэй нэг Бүтэлгүй нэг 2 хооронд нь учруулж Гэр бүл болгодог юм. Хорвоо ер нь Алтан загасны Эмгэнүүдээр Дүүрэн шүү дээ. Тиймээс Бүсгүй минь Наад Хүсэл шуналаа Хазаарла. Салж болно. Салаад чиний амьдрал бүр Дордоно. Яагаад гэвэл хүүхэд дагуулсан 30 гарсан эмэгтэй ахиж нөхөрт гарах магадлал бараг байхгүй. Харин чамтай Хоног өнгөрөөх гэсэн эрчүүд олдоно. Супер нөхөр бол олдохгүй. Тиймээс чи хэд хэдэн эрчүүд дамжсаны дараа дэмий юм байна гэж ойлгоод залхаж эхэлнэ. Тэгээд Дээрхи бүсгүйн бичсэнээр ХЭРЭГГҮЙ САЛЖ ДЭЭ гэж насан туршдаа гэмших болноо доо. Тиймээс одоохондоо АЛДАА гаргаагүй дээрээ Наад бодлоо орхиод Нөхөртэйгээ, Үр хүүхтэйгээ сайхан амьдар даа. Нэг эмэгтэй ” Монголоор Дүүрэн Шар гялгар уут Нөхөргүй Хүүхэн 2 л байна” гэсэн гэнэлээ. Энэ үнэн байх шүү.
Minii nuhur ene huuhenii nuhur shig buh ajlaa hiine,deer ni munguu olno, Bi uuriinhee olsonoo uurtee l zoriuldag.gehdee nadad tom asuudal bdag, nuhur bid 2 huuchin shigee dotno bish neg l 2 zavgui hun. Bi yana daa gej ih dotoroo boddog tegeed ene sait ruu orj unshihaar nadaas hezuu asuudaltai humuus bdag yum bna,amidral iim l yum bna gej taivshirdag yum, 100huvi sanaand ni hursen amidral hund bdaggui bhaa,minii tanil chi 75 huvi l bval salah talaar bitgii bod gej helsen,huuhnuudiin nudend bi jargaltai hun,tsaanaa bi setgeliin jargal homshon hun….
amidral bol jujig gol dur ni chi nogoo gol dur ni nohor chini. 1 gol dur ni bhgui jujig gej yu bsiin
minii nohor ch bas cham shig l bsan. sanaachlaga bhgui tgd arhi uuna. ar geree avaadyavah ur huuhdee asrahiin tuhaid bol heniig ch daguulahgui. bi bol humuusiin nudend jargaltai emegtei geree martsan geser. yas yuman dree bi tgj ajillahgui bol budaa boloh gd bgaa bhgui yu. busgui hun nohriinhoo omog tushig dor sul doroi ch yum shig amidarhiig husdeg. gehdee bi nohroo oorchilj chadsan. ygd gevel bi nohriinhoo neg davuu chanariig olj harj chadsan. ter ni yag gart ni chi eniig l sain hiih estoi gd hiih zuiliig ni chigluuleed ogvol mash sain tultal ni hiideg hun yum minii hani. tgd bi hiih zuiliig ni zaaj ogson. 2laa odoo iim l yum hiie. minii hani eniig chi iim boltol ni hogjuuleed hiih estoi gsn. sanaand oromgui ur dun garsan. odoo bi ajilaa hiihgui amarch boldog bolson. ter maani ajilaa mash sain hiij bgaa. oor shine zuiliig sedeed hiihdee muu l daa gehdee bi setgel hangaluun bgaa. enenees iluug huseed yah yum yag ene ni oor hen negend olodhgui jargal ch yum biluu. burhan tertee tergui namaig ene huniig zalj zaluurdaad ayataihan amidar gsn baij taaraa. uchirah l estoi humuus uchirdag yum genelee. bi nohortoo hairtai. yag bgaagaar ni hairlajh chadaj bgaa.
adil zoblon 1-tei yum bna da. Bi nohor 2 hvvtei emegtei. Odoo bol 3-n hvvtei, orh tolgoilson emegtei gej ooriigoo boddog bolson. Ingej bodohoor nadad amar baidag yum. zvgeer l bgaa da bayarlaj amidarch syr gej zobolgoo ogiy de. amjilt.
ene chigeeree bol oorchlogdohgui , oorchloh gej tsagaa ureed yah ve? tiim ajil heregch bol chuhal tsagaa demii gartsgui zuild ongorooh hereggui, harinter hunii zugees demjleg irehgui yum chini geed naidahguigeer ooriigoo tsaash n hogjuulsen uragshluulsan heveer bh n zov. Manai aav eej 2 yag iim, Bi eejiigee oorteigoo ijil tovshnii huntei suusan bol hairan avyas chadvaraa demii arhichin hund zartsuulahguigeer tom amjiltand hureh bsan daa gej haramsdag. Etseg bol yah ve torolhiin teneg. Gehdee teneg ch gesen manai eejees zuugdeh yostoi gedgee meddeg n aihtar. Oorchloh geed bgaa bol setgel zuich ruu l ochooch! Bi bol tuunii orond yaj ooriinhoo horongoo hedeer urjuuleh ve gej bodoj bsan n deer. Ooriin helsneer chini zaluu nasandaa gyalalzuulaad horongoo hiigeed avah heregtei nohortoo buu og. ter hiigeegui uchraas hoollood tanaid bj boloh erhtei bgaa n ih yum.
Hera.d thumb up hiih gesen chini buruu tovch ni daragdaad. Neeree bataa bol yostoi ontsgui zaluu bn. Idemhii uumhaigaar ni duudaad yavah bsiim bol yund hamt amidraad bdiin.
ene BATAA geed setgegdel bichsen zaluu yamar aimar yum be ehneree ih iddeg ch geh shig eooe her idehnuu geed ehneree haraad suuj bdag yumu aimar gar be chamaig end oriig n ingeed muulaad suuj bgaag hoorhii ehner chini meddeg ch boloosoi yamar baliar sanaatai zaluu be anh suuj bhdaa yaj guij bsan boloo ehnerluugee
Чамаар бахархаж байна бүсгүй минь би бол эсрэг хүйсний хүн л дээ Ийм эхнэртэй байхад энэ хорвоог орвонгоор нь эргүүлсэн ч чадахаар байна Гэвч миний амьдрал чам шиг мөртлөө хүйс нь солигдчихсон буруу амьдрал байна Яг ийм эхнэртэй болчихоод хөөрхөн хүүхдүүдээ дагуулчихаад хүнээс илүү гарах нь байг гэхэд дутахааргүй сайхан амьдрана гэж мөрөөддөг байсан. Би бол тамхи татдаггүй архийг бол жилд 2 удаа л уудаг гэх нь хаашаа юм амсдаг, шинэ жил цагаан сараар тэгээ л болоо
Эхнэртэй хөөрхөн охинтой байртай машинтай ажилтай нэг компанид инженер боломжийн цалинтай 35 тай
Амьдрахын төлөө зүтгээд бүх зүйлээ зохицуулаад амьдарч ирсэн Мэдээж эр хүн юм чинь улам илүү сайхан амьдрахыг хүсэлгүй яахав… Гэвч эхнэрт маань энэ бүх зүйл хангалтгүй үргэлж илүү харж ийм ч юм авмаар байна тэднийх тийм байшинд амьдарч байна том хаузанд амьдармаар байна гоё жийп унамаар байна чи ямар бид хоёрыг сайхан хүн шиг амьдруулж байгаа биш гэхчилэн үргэлж хэрүүл хийхийн Би хэрүүлийг үнэн голоосоо үзэн яддаг сүүлдээ бүр залхаж байна хааяа тасартлаа архи уумаар санагддаг Тэгээд хэвтчихээр энэ амьдрал зогсчих гээд байдаг. Цалингаа буухаар би зах гараад сарын хэрэгцээтэй хүнс энэ тэр бүгдий нь цуглуулаад өгчдөг, дээр нь манай хүн чинь мөнгөө зарцуулж мэдэхгүй аймаар идэмхий эмэгтэй хүн гэхэд заваандуу тэр нь багаас нь өссөн гэр бүлийн хүмүүжил байх аа Манай эхнэр дэлгүүр гарч талх авч үзээгүй шахуу хүн гадуурх ажлаа би бүгдий нь амжуулдаг Хүүхэд өвдлөө гэхэд эмч дээр очоод үзүүлж мэддэгүй хүн шүү Би л аваачиж үзүүлдэг. Гэхдээ надаар гэрийн ажил хийлгэдэгүй л дээ бүх зүйлээ өөрөө хийдгийн юманд их хайнга аливаа юмыг хам хум хальт мулт хийдэг. Би өөрөө дуугүй талдаа тэр болгон дээр хэрүүл хийх гэхэд нь дуугүй л байдаг. миний үүрэг гэж боддог болохоор энэ 2-оо сайхан амьдруулахыг хүсдэг. Гэхдээ л хааяа айлын эхнэрийг харахаар өөр хүнтэй суусан бол гэж бодогдох үе гардаг шүү Салъя гэхээр охиноо бодхийм тийм болохоор ямар ч аргагүй юм шиг санагдаад авгайгаа зөв талруу нь залуурдаад засаад явбал болох ч юм шиг бодогдоод байхийн сүүлдээ бүр толгой эргэчээд яахаа мэдэхгүй л байна даа
bi eregtee hun l dee chi saikhan setgeltee hun umaa chi nuhurtuu neg itgeed uzeeree er hun dotoroo chamig jargaay l gej bodoj bgai nuhuruu jaahan changa bariad uzeeree tegvel chi saihan amidrah bhaa chamd az jargal husie.amidral ugaasaa bayan sh de ,chi ih uhaantai huuhen umaa amjilt1111
zarim zaluuchuud ni arhi uudaggui hernee huuhend nugasgui baih yumaa ,bur 5 huruu tegsh hun gej algaa gehdee l manai mongol zaluuchuud maani uureg hariytslaga gedeg yumaa oigohgui yum daa ,bas ch niigem nolootei l baih ,odoo mgliin niigem ter ayaraa belgiin zambaraagui amidral nohoi gahai bishdee zavaartsgaagaad l tegeed boon ovchin bie biedee taraagaad boon nyan birus.
Yamar urt yum bichdeg avgai be ho
Odoonii huuhnuud mungu mungu geed uheh geed iim l boljdee
HAramsaad bgaan Bol salaach. Tegeed. Teneg gichii mini
Bi yag cham shig amidraltai baisan. Hetsuu l dee buh yum l uuriin tolgoi deer, ajil hiihgui bol tegeed l ter geriig avch yavah hun baihgui. Nuhur maani sanaa ni zovood yanz buriin yum hiih gej zunduu orolddog l baisan. tegeed terniig ni sanhuujuuleed mungu uguud ter mungu ter chigeeree l alga boldog. Yagaad ch yum oligtoi butdeggui baisan.
Er ni bol hetsuu sanaagaar unadag yumoo. Uur ailiin huuhnuudiig harahaar yu durtai yumaa hiigeed l nuhruusuu beleg avaad, hamt daguulj amraltand gadagshaa yavaad l ataarhmaar ch yum shig. tehdee ter nuhruud ni busad tal deeree neeh ch oligtoi ch bish l dee.
Er ni bol bi dandaa ingej setgel dunduur amidarch baihaar geed salsan. Yagaad gevel chi setgel dunduur baival nuhurt chini ch gesen ontsgui l baidag yum. Setgel dunduur baigaa chini bainga medegdeed daramttai baidag baih. Tegeed ch uudag baih. Neeh uuhgui ch gesen. Tehdee bi salsaniihaa daraa l oilgoson. Er ni bol super nuhur gej baidaggui yum baina gedgiig. Minii amidral uuriinhuuruu ontslog az jargaltai l amidral baisan yum baina gedgiig. Nuhur maani nadad hairtai, huuhduuddee hairtai. Gantshan bi niigemd baigaa busad humuusiig duurailgui uuriinhuuruu baij uurtuu baigaa yumandaa setgel hangaluun baij surah l heregtei baisan yum baina lee. Tehdee hamgiin teneg ni hun zaaval uuruu aldaj baij oilgodog yum shig baina lee. Chinii az jargaltai baih eseh buh zuil nuhruus chini bish chamaas l hamaarna. Chi l uuruu setgelgeegee uurchilj, chamaar tejeelgej buh zuiliig chamd uuruulj baigaa gej bodolguigeer yumiig uur untsguus harj uuriiguu az jargaltai bailgaj surval nuhurt chini ch gesen nuluulnu gej bodoj baina. Nuhur chini ger ornoo oligtoi avch yavj chaddagguidee sanaagaar unaj uudag baij magadgui l yum. Hervee tuunii hiij baigaa ger oron, huuhduudee harj baigaa ni chinii hiij baigaatai yag adilhan chuhal gedgiig hen hen ni oilgovol arai deer bolj magadgui yum. Uur zunduu l heleh yum baina. Gehdee niitiin blog deer ingej anh udaa bichij baigaa bolhoor evgui yum. Amjilt husye.
Er hyn gedeg er hyn shig l baih yostoi, geriin muhar sahisan er ch bish em ch bish nuhurtei baih hezyy hezyy. Manai naiz zaluu gehed charailag, saihan bietei hanhar saihan mongol zaluu baisan, hyyhnyyd bidend ih ataarhdag baij bilee. Gevch yag huviin amidralaa zohiogood yavahleer ynendee er hyn shig bodoj setgeed yum byteegeed yavdaggyi baisan, tuhain yed ert ene zang n medsen uchraas hairtai baisan ch ali boloh uuriiguu tataj avsan. Odoo sonsohneen neg egchmed hyyhentei suuchihsan hadamuudaaraa tejeelgeed, haaya hadam ahiinhaa mashin tereg baridag suragtai, ingej er hyn ner zyyj yavaad yaanaa. Chinii huvid ehnii neg jil hyyhedtei bolohoosoo umnu ajiglaj medsen bol bushuu holdoh baij, odoo tegeed heden hyyhedtei yum be, negent hyyhed shuuhad garsan bhad hezyy shyy…. Er ch bish em ch bish yumnuud ih bolj. Ajilsag aav eejiin yr hyyhed zalhuu baidag shig, chi heterhii umnuur n orj shiid gargaj adgasaar muu zan surgasan bn, bas emegtei hyn hamag shiid gargaad yum hiigeed bh, er hyniig gutrald oruulaad arhi uuj baigaa gej bi bodoj bn. Odoo heseg nuhuruuruu shiid garguulaad, yamar ch tom asuudal baisan tyygeer shiidyyleed yzeech, tegvel yadaj nuhur chini uurtuu itgeh itgel badarch magadgyi, unuu niigemd chi nuhuruusuu deer hyniig odoo olno geed 32 nasandaa salaad demii l bh, ali boloh nuhuruusuu asuuj, uuruur n shiidyyleed, bi “chuhal” hyn gedeg medremjiig suulgaj uguh n zyitei bh daa. Shiidver n buruu baisan ch gesen, amidralaa avarch yldehiin tuld, uuruur n yum hiilgeed yzsen deer dee. Mun er hyniig hyndetgehgyi hashgirch zagnah, uuriiguu ilyy oldogiig bain bain durdah n tuhain hyniig byr gutrald oruulj bgaan.
Nuhruu niigemshuuleh gdg zuv sanaa sanagdlaa. Chamaas uur humuusees nuluulugduj bolkhiin.
Negent ehnese iim huntei suuh songolt hiisen yum chin odoo haramsah negent oroitson bh. Ene olon jil bolhod uurchlugdugui yum chin uurchlugdnu gj hudla, tiim bolhor huvi tavilantaga evlered nuhrinhu sain talig l haij harj amidrah heregtei busad emegteichud tanai nuhur shig huntei suusan ch bolosoi gj muruuduj bga shu de hichneen ajil n butemjtei yvaach tanai hun shig ger bulde tsag zav gargaj ehnerudde tusaldag nuhrud hovor shd
bitgii dabar hajuud chin hani bolood bna gedeg chin zol za ter saihan mongtoi huntei suusan bol salsan baiga za
harin tiimee yamar aztai huuhhenuud ni nuhuruusuu goyo beleg selt avdag bnaa,yadaj l baruuniihan shig ni bairniihaa tulbur tootsoog huvaaj tuldug bolchihvol,za buur boliyo yadaj umsuh huvtsas,yaridag utasaa tuldug bolchihvol ugui mun saihanaa.odoo yaya gehev dee neeree heleh ch ug alga.
Nuhur chin ene yanzaaraa l horvoog duusgana daa. Manai nuhur bas tanai nuhur shig hayad salaad yavsan chin bas l neg mungu oldog ehner olood avchihsan tiim l zayatai yum bailgui hamt baisan ch salsan ch naadah chin uurchlugduhgui uuruu l shiid
kkkk. ADILHAN SANAGDHCIHLAA.nwg zaluug saijirahiig huleej 10 jil bol bilee gej. gehdee ter buh stag hugatsaand bi tuuniig huleej zogsoogui l dee. sardaa 20 deesh sayiin orlogotoi bolosn. gehdee l teriig saijraad nadad ydaj gants udaa baglaa tsesteg bariad ireesei gej husdeg l yum bn lee.Odoo nadad hereggui tertei tergui bi husvel nadad bariad ireh zaluuchuud zondoo baigaa,
CHAMD ZOVOLGOO HEREGGUI. NOHOR CHINI CHADDAGGUI YUM BOL CHI CHADNA. CHI HARIN HUVIARAA BUZINESS HIIH GEED UZ. AJLIINHAA HAJUUGAAR. TER BUZINESSTEE NOHORIIGOO OROLTSUUL. TEGVEL L SAY AMJILTAND HURNE. TSALIN HARJ AMIDARAH NAS BISH GEDGEE UHAAR. HEN 1 NI HODOLJ BAIJ AMIDARALDIINHAA DUTUUGAA DUURGEDEG YUM. AMJILT HUSIE. HUVIIN BUZINESS SHUU OK
nohor chin ymarch polguil ymbnshd.bsan bgaagui chamd yalgaguil ymbn.1ere amidralaa avch chadaj bg ymchin salchihgui yu amar taivan.ugasa dajgui huuhen ymchin doro nohor oldoh bhaa adgiin t1 ooriigoo magtanaa gej haizud ugaasaal hudla hoshgoruuldagl bhgui yu.bic gesn naizuudad itgel uram ogol geel tegj zondoo heldeg.ergej haraal muu heldeg mnglchuudin zan.terndni hoshgorool bi ene hund goedtsn gej boddog bhalda zarim emegtechuud.
sanhuugeer n jaahan boogood ogbol yadag bol. bi ooriin gesen orlogotoi bolohgui bol bolohgui yum bna gej bodtol n.
яг миний өрөөсөн дугуй уур хүрээд байдиймаа та нар ойлгохгүй бол зөвөлгөө өгөх гэсний хэрэг ер байхгүй эр хүн юм бол эр хүн шиг л байх хэрэгтэй шдээ
за яахавдээ найзаа бурхан цаанаас нь наад хүнд чинь чамайг түшиг болог гээд зурсан юи байлгүй дээ. Йим эхнэртэйгээрээ дотроо бахархаж л байгаа. Чамайг бухимдаад байхаар улам л шаналаад уугаад байгаа юм байлгүй дээ. Нэгэнт хийсэн сонголт сална л гэж байхгүй шүү дээ. Нөхрөө нэг тийм уул хаданд алхуулдаг ч юм уу, нэг хобби маягийн юмтай болгоод нийгмийн идэвх амьдралын идэвхийг нь сайжруулаад өгөөч хө
Harin babysittertei amar yum bish uu. hen iluu orlogo olj bgaa ni munguu hiigeed, nuguuduh ni ar geree avaad yavahad bolohgui ni yu bhav dee. taivan bai
кккккк. дандаа архичин юмуу банзал нөхөртэй царайлгууд ккккк
энэ шөнийн мэндийг хүргэе. за тэгээд чи анхнаасаа ингээд сургачихсан бол ер нь хэцүүлдээ. хамгийн түрүүнд архинаас л гаргах хэрэгтэй.архинаас гаргах хамгийн найдвартай арга бол спрал тавиулах л юм билээ.Тэр сэтгэл санаагаар бас эмчилгээгээр гарна гэдэг бол худлаа.Гэхдээ эхлээд христийн цуглаанд ганц 2 удаа яваад үз.дараа нь спрал тавиулаарай.Ер нь хүн тодорхой хэмжээний сүсэг бишрэлтэй байвал маш их өөрчлөгдөж чаддаг.за тэгээд спрал /архиных шүү/тавиулчаад библийг уншаад сүм цуглааны ажилд идэвхтэй оролцоод байвйл нийгэмшинэ.Архинаас гарсных нь дараа бол өөрийнх нь сонирхож байгаа ажилыг хийлгэвэл нөхөр чинь амьдралаа цаашдаа аваад явчих байхаа.
монголын амьдралын төрх ер нь л ийм болсоншдээ, эрчүүд нь нэг бол архи нэг бол хүүхэн эргүүлээд, сайхан хүчирхэг эрчүүд ч байгаа, хүний мөн чанарыг өөрчилнө гэж байхгүй болохоор аль болох бага уугаасай л гэж бодож явсан нь дээр байх. харин нөхөр солих талаар бодоод хэрэггүй байхаа, балгачихдаг л болохоос сайн залуу шиг байна, сахил хүртээд шал дордов гэдэг шиг улам л тааруу хүнтэй таарвал хэцүү л байх, чи өөрийнхөө биеийг л бодох хэрэгтэйдээ ингэж олон жил ажиллаад сүүлдээ тэрийгээ мэдэхээ ч больж байгаа, өөртөө амралт өгч бай
chamaas ch ihiig uurch yavna daa bi busgui mini
chamaas ch ihiig uurch yavna daa bi busgui mini