Яаж харилцах вэ?

Та бүхэнд энэ өдрийн мэнд. Хадамууд гэж яагаад өөрийн өрөөлийнх гэж дугаарладаг юм болоо. Манай хадмууд намайг жирмэтсэн болсноос хойш нэг ч яаж байна гээд асуугаагүй ээ. Ярихаараа хэрүүл хийнэ. Чи л муухай ааштай чи л ийм тийм гэж. Би тэдний авч өгсөн байрнаас явсаан. Байхаар танайхан тавилга авч өгсөнгүй юу гэрээ ингэж цэвэрлэ энээ тэрээ гэр хороолол шигээ заваан байхгүй шүү энээ тэрээ гээд л тэгээд би гэртээ ирсээн. Гэр хороолол ч гэлээ би шороог гнь идэж өссөн болохоор гэртээ байх нь сайхан юмаа. Нөхөр ч манай гэрт байгаа. аав ээж 2 төрсөн надаас илүү ханддаг. Тийм болохоор нөхөр маань ч гэрийнхэд минь сайн. Тэгсэн нэг өдөр хадам аав нөхөр рүү яриад танай эхнэр хадмууддаа хайргүй байхад чи юун хайртай юм бэ гээд л. Ер нь их хэл амтай хүмүүс юмөө.

Сүүлдээ салаад тэр хүүхдийг нь (нөхөрөө) ээж аав руугаа яв гэдэг ч юмуу. Ядаж байхад манай хүн ажилчгүй мэргэжмлчгүй. Залуу хүн байж. Би тэрэнд нь их сэтгэлээр унадаг. Би сургуулиа төгсөөд нэг өдөр ч ажилгүй байгаагүй ээ. Одоо дикретээ авчаад л гэртээ байна. Өнөө маргаашгүй төрлөө. Манай хүн ажилгүй болохоор надад хэрэгтэй зүйлийг авч чадахгүй. Тэднийх мөнгөтэй айлч гэсэн манай нөхөр улаан мөнгөгүй. Би тэд нараас юу ч гуйхагүй гэж шийдсэн байгаа. Шавар амбаар ч болов түрээслээд амьдарч байхад болно л гэж боддог. Гэхдээ одоо төрөхөөр хадмууд ирнэ тэгээд яаж харицахаа мэдэхгүй байна. Намайг мөнч их доромжилж гомдоосон хүмүүс дээ. аав ээж маань ч мэдэж байгаа. Яавал дээр вэ хүмүүсээ

16 Comments

  1. naagii_maral@yahoo.com says:

    ZA MINII SETEGDELIIG ZAABAL UNSHAARAI ERNO HVMVVS YAAGAAD NEEH BOLOBSROL NTR YRIDAG BOLCHBOOO HUDLAA HABTAS BARCHAAD BOLOBSROLTOI BOLTSON GEJ BODDOG YMUU ESKVL HABTAS BARIHAARAA MONGO OLNO GEJ BODDOG YM BISH BIZDEE NADAD TER HABTAS N ALGAA GEHDEE BI URD HOID HORSHIIN HELEER CHOLOOTOI YRINA AMIDRAL GEDEGCHINE BOLOBSROL NZUUDAA HVN BAGSHAAR BISH BIER BOLOBSROLIIG OLOH HEREGTEI YMSHVVV ERDEM MEDLEG HVNIIG BVTEEGEEGVI HVN ERDEM MEDLEGIIG BVTEESEN TIIM BOLHOOR OILGOJ SUR 2 SUR TOGSSON DOCTOR NTR GEED HVMVVS NADSHIG SUR TOGSOOGVI HVNII HAJUUUD ICHMEERL BAIDIISHDEEE ERNO ABCH BGAA ZALINGAAS AHUULAAD BI HAR AJIL HIIDEGGVI CH SARIIN 2000 DOLLARIIN TSALIN ABAAL YVJ BNA TER NADAD HABTAS HEREGGVI EE BI OOROO TER BOLLOBSROL CHINE BNA GEJ BOD

  2. busgui says:

    ямарч байсан чиний сонгосон хань болохоор замдаа хаяад яаахав сайн ярилц хайртай л бол чамтай байхын тулд ажил олж хийх байлгүй. гэхдээ одоо өөрийнхөө аав ээж дээр байдаг чинь буруу шүү тусдаа л бай тэгүүл нөхөр чинь ойлгох байх. надад ч гэсэн хадмуудын дарамт хэцүү байна тэгээд чиний бичсэнийг уншаад шууд тусдаа байр хөлсөлхөөр боллоо. чамд амжилт 🙂

  3. demjigch says:

    jiriin busguig demjij bna yor ni xunees xamaaralgui amidrax ni xamgiin chuxal shdee noxor chini tusdaa garaxaar urgee mederneee

  4. Abc says:

    Ooriig chin zovoodog , gomdoodog tiim humuustei er ni haritsah ch hereggui bdag yum shuu dee. Chi l ugui gevel ted yaj ch hicheegeed yaj ch chadahgui. Ooriinhoo ertontsiig taivan amgalan bailga. Tiim humuusiig buu nevtruul, ugui l gej helj bai. Amarhan

  5. Indira... says:

    Chi anhnaasaa ajilgui zaluutai yund ni bolood suusan yum ve? odoo yu gej soliorood bgaa yum ve? tegeed boddoo… gertee bh chini sain hereg shuu

  6. Anonymous says:

    Баян айлын хүүхдийг хүн болгож хүмүүжүүлэх хэцүү дээ миний дүү аав ээж нь дийлээгүй юмыг одоо сургуульд сургаад тэгээд ажил хийгээд чамайг тэжээнэ гэж их л хөдөлмөр дөө
    Харин тарчирхан айлын хүүхэд бол боловсролгүй байсанч чамайг өлхөөн тэжээнэ
    Амьдралд ам гарч болохгүй шүү чи залуу хүн сайн бод наадах чинь ядаж ярьж ойлгож чадна биздээ ярилц

  7. uuree says:

    aan bi eroosoo oilgohgui bn  aa chi tgd tiim huntei suusan yum naad nuhur chne erguu mal bn shte meregjil unshsan nom bhgui erguu mal bn odoo yay gehev dee chi uuruu songoj suusan amidral bz dee anhnaasaa l emegtei hun hania zow songoh heregtte; bdag yum 
    chi bodvol mungu harj suusan hun bn l daa bayan aliin huuhed geel odoo naad huuhed chne bas neg melen hoilog yum garah yum bn a anhnii huuhed etsgiigee 99% duiraadag gsen huuhdiin uguud sal  shineer amidar  odoo erthen deeree salaad gants huuhed yahav de 

  8. ani says:

    Hn bair avch ogj bhad bayarlaad ajil torol olj hiigeed shan amidarhaa boddog bga daa.ugaasaa l ger horoolold osson humuus ihenh n zavaan sh der…ooroo harin davarsan teneg huuhen uu..ugui u. Nohroo ajild oruulaad hadmuudtaigaa evtei bh yun tiim hetsuu bnaa

  9. Kkk says:

    Er hun etseg eheedee sanhuugin haraat baihaaraa ted narinhaa ugeer bdg yum yu gej zovlohoo medehgui yum huuchin naiz zaluu eej aavinhaa ugeer bdg ted naraasaa uhtel aidag ted nar yamar surguulid surah haana ajil hiih geed bugdig ni belddeg bsn tegcheed oorin chadlaaraa odii hursen yum shig ongiroo zaluu bsn tegeed bi salaad jinhen chadlaaraa yavsa saihan zaluutsi suusan aztai l daa chi negent ur huuhdig ni toruulj bg yum chin tevcheed amidralaa avch uldeh geed hichee bur bolohgui bol ooriigoo zovoogood yah ve moroo hoo harin  daraagin huuhdee bitgii yaarch gargaarai

  10. kj says:

    setgegdel bichsen humuust bayarlalaa uul ni nuhur bid 2 oyutan baihdaa taniltssan yumaa. Ih l uhaalag bas ireeduitei sanagdsan yu. Gevch surguulia ch tugssungui neg l ih eej aavaasaa hamaaraltai hun yum daa. Yamar ajil hiihiig ni eej aav ni zaagaastai barag ted nariinhaa ugeer gehuu dee odoo negent huuhdiig ni gargahaar shiideed hamt baigaagaas hoish uneheer zasaj avmaar bn jiriin busguid ih bayarlalaa uneher uhaan heregtei bnaa.

  11. Naiz says:

    Chi tegeed ter hvniig yamar nvdeer haraad ireedvin hania bolgoson yum be? 

  12. cahirmaa says:

    jiriin busgui unen mundag heljee. aawiin gert aaw ezen ni gj. yaj iij bgaad tusdaa l amidrah hrgteidee

  13. jiriin busgui says:

    Юуны өмнө чамайг хайр сэтгэл гэр бүлийнхээ төлөө зоригтой алхам хийж байгааг чинь бахархаж байгаагаа хэлмээр байна. Зөв шийд гаргаж хадмын дарамтанд орохгүй байх нь цаашид амьдрахад чухал алхам гэж бодож байна. Амьдралыг залуу улс өөрсдөө босгох нь хожим их чухал байдаг юм шүү. Юу ч үгүйгээс өөрсдөө босгосон амьдрал илүү үнэ цэнэтэй, амттай байдаг. Эр нөхрийн хувьд чамд үнэхээр хайртай байгаа нь их чухал. Эрийг бүү бас, далайг бүү янд гэж зүгээр ч нэг хэлсэн үг биш. Нөхөртэйгээ өөд өөдөөсөө харж сууж байгаад бодит амьдрал, ирээдүй, зорилгынхоо тухай юу бодож байгаагаа ярилцаж бай. Амьдралыг өөрсдөө авч явах ёстой бөгөөд аав ээжийн хүчээр биш өөрсдийн хүчээр босгохоор тэмүүлэх хэрэгтэйг зөв үгээр ойлгуулах хэрэгтэй. Эр хүнийг чадна, болгоно, хүчтэй чадалтай гэдэгт үргэлж итгэх хэрэгтэй. Эр хүн өөртөө итгэлтэй байх үедээ л зорилгын төлөө тэмцэх сэтгэл зүйн чадвартай байдаг. Тэр итгэлийг эхнэр нь нь л өгдөг. Би тийм ийм гээд л гоочлоод байвал тэр хүн юуны төлөө тэмцэх билээ. Залуу хүн яаж амьдрах учраа сайн олох, өөрөө хүн болж төлөвших, зөв бодож амьдрахад эмэгтэй хүний нарийн ухаан маш чухал. Юуны өмнө ямар нэг зүйл хийж байж амьдрах юм байна гэдэгээ өөрөө ойлгох хэрэгтэй. Ямар ч ажил байсан гэсэн ажил хийгээд гэр бүлээ авч явах ухамсар бүрэлдэн тогтоно гэдэг маш чухал. Тэр тухай сайн ярилцаж тэр хүний дотор тийм бодлыг суулгаж байж л ажил хийнэ. Үгүй бол хэн нэгэн ажил хий гэсний зоргоор өөрөө хүсэхгүйгээр ажил хийж удаан тэсэхгүй. Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг бол, эмэгтэй хүний дотор эр хүн эмээл хазаартай морьтойгоо багтдаг гэдэг шүү дээ. Нөхөр чинь ямархуу амьдралын түшиг хань болох нь эхэн үед эхнэр хүн хэр зэрэг ухаан зарсантай шууд хамааралтай. Анхнаасаа эхнэр нь тэжээгээд яваад байвал нөхөр тэжээлгээд л байна. Ажил хийж мөнгө олох ёстойгоо, гэр бүлээ авч явах хэрэгтэйг ухамсарлаж ойлгохгүй. Мэдээж зарим хүний суурь хүмүүжил өөр л дөө. Багаасаа үүнийг эрт ойлгоод зорилгоо мэддэг болчихсон залуус байдаг. Харин 20-25 насанд төлөвшиж ямар амьдралаар амьдрах зам чигээ гаргаж байгаа нь илүүтэй ажиглагддаг. Хүн архичин болох үгүй нь бас л энэ насанд харагддаг. Дайчин хүүхнүүд гэр бүлийн зарим үүрэг хариуцлагыг нөхөртөө өгөлгүй бүгдийг өөрөө шийдэж болгосоор байсныхаа хариуд халамжгүй, арчаагүй нөхөртэй хоцрох нь бий. Анхнаасаа хамт амьдарч байгаа хүмүүс тулгарсан асуудлаа хамтдаа шийдэж байх нь гэр бүлд ирээдүйд чухал хэрэгтэй. Мөн аав ээжийн дэргэд биш түрээсээр ч хамаагүй тусдаа байх нь маш чухал. Тусдаа амьдрах үед эр хүн өөрийгөө гэрийн эзэн гэдэгийг ухамсарлан ойлгож, гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлага үүргээ илүү ойлгох боломж гарч ирдэг. Аавын гэрт аав л гэрийн эзэн шүү дээ. Тусдаа амьдрах үед өнөөдөр ямар хоол идэх нь өөрөөс нь шалтгаалаад ирэх үед эр хүн илүү дайчин болдог. Эхний 3 жилд л хүний яс чанар танигдаж хань болох үгүй нь харагдана. Хүн шууд л хормын дотор өөрчлөгдөхгүй. Аажмаар үүрэг хариуцлагаа ухамсарлах бодол сууж байж хэдэн жилийн дараа эргээд харахад хүн нь өөрчлөгдсөн байдаг. Залуу хүн оройн цагаар эчнээгээр сурч боловсрох боломж өнөөдөр бүрэн байна.: Аяндаа өөрсдөө амьдралаа аваад явчих юм байна гэдэгийг чинь хадмууд чинь ойлгоод ирэхээрээ амьдралд чинь оролцохоосоо илүүгээр туслах болно. Тэр үед тусламжийг дуртай хүлээн авч эвтэй найртай харьцаатай байх нь хэн хэндээ зүгээр. Хадмуудтай нэг гэртээ орохгүй ч холбоо таслахгүй харьцаатай байвал тэд аяндаа чиний аяар л харьцах болно. Мөн миний хүүд хань болж чадах охин мөн юм байна гэж ойлготол нь хүүг нь халамжил. Тэр цагт чамайг гоочлоод байхаа болино.

  14. hey says:

    Мөнгөтэй айлын хүү болохоор нь суучихдаг юмуу. Ажил ч үгүй, мэргэжил ч үгүй гээд нөхрөө муу хэлэхийн. Уул нь бол чиний өөрийн чинь сонгосон, хайрласан л хүн ш дээ.

  15. нараа says:

    Чи зөв шийдвэр гаргажээ. Тэднээс холхон байсан нь дээр. Ер нь байнга очоод уулзаад байхгүй хөндийдүү л бай.Мэдээж ачаа харахаар ирэх байлгүй тэгээд манайд оч энэ тэр гэх байлгүй. Хүүхдээ харуулчаад л очихгүй гэдгээрээ л бай. Тэгээд ажилгүй нөхрөөрөө хүүхдээ харуулаад өөрөө ажилд ороод гялалзаад яваарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.