Нөхрөө яаж ажилсаг болгох вэ?

Эрчүүд төрөлхийн гэрийн ажлаас зайлсхийдэг, хоол унд бэлтгэх, угаах, цэвэрлэх гээд. Гэхдээ бас хадаас хадах, тавиур хадах зэрэг эр хүний гэмээр ажлыг хүртэл эхнэрээ хэдэн удаа давтаж хэлсэн ч хийх гэж яардаггүй. Орчин үеийн хотын орчин нөхцөл маш тавлаг тухтай болж ихэнх эрчүүдийг цагаан гартан болгожээ.

Нөхрөө яаж ажилсаг болгох вэ?

Нийгэм судлаачдын явуулсан судалгаагаар асуулгад оролцсон эрчүүдийн ердөө 21 хувь нь хааяа юм угаадаг, тэдний 19 хувь нь индүүддэг гэжээ. Нийт асуулгад оролцсон гуравны хоёр нь амьдралдаа тоос сорогчид ойртож үзээгүй гэнэ. Энэ бол эхнэр нөхөр хоёулаа ажил хийдэг гэр бүлүүдэд хийсэн судалгаа юм шүү.

Гэрийн ажлыг байнгын ба түр зуурын гэж ангилах хэрэгтэй. Ингээд бүх ажлаа эр хүний, эм хүний, нийтийн гэж хуваана.

Орчин үеийн эрчүүдийн занг мэдэхгүй биш, тэгэхээр эхлээд тэдэнд биеийн хүч шаардагдсан “цэвэр” эр хүний ажлыг санал болгоё. Байрны засвар гэх мэт.

Дараагийн шатанд жижигхэн боловч их үр өгөөжтэй эм хүний залиа гаргая. Тэдэнд эр хүний нэр төрийг өндөрт өргөх, тэргүүлэх чадварт нь зохицсон стратегийн чанартай үүрэг жишээлбэл долоо хоногийн хүнсний худалдааг түүнд үүрүүлье.

Дараа нь эр эмийн ажил гэж хуваахааргүй ерөнхий ажлыг авч үзэн, зарцуулах цагийг тооцно. Хүүхэддээ гэрийн даалгавар хийхэд туслах, цирк үзүүлэх, кинонд дагуулж явах гэх мэт. Хамгийн сүүлд нөхөртөө “жинхэнэ” эм хүний ажил гэгддэг зарим нэг ажлыг санал болгоорой. Байнга биш ч үе үе угаалга хийх, их цэвэрлэгээний ажилд хамруулаарай. Ингэж төлөвлөх, хэлэх амархан, харин яаж түүнээ ажил хэрэг болгох вэ? Мэдээж огт хэрүүл маргаангүй өнгөрнө гэж үгүй. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Зөвшилцөж нухацтай ярилцаж байж л ажил үүргээ тэгш хуваарилах болно гэдгийг сайн санаарай.

Yүний тулд сэтгэл зүйн энгийн нэгэн арга хэрэглэе. Та 4 хуудас цаас авч, тус бүрийг 2 хуваахад 8 багана болно. Эхний багананд гэрийн бүх ажлыг бичиж, бусад 7 багананд дараах гарчгуудыг тавина.

1. Гэрийн бүх ажил
2. Зөвхөн эр хүний ажил
3. Yндсэндээ эр хүний ажил, гэхдээ эхнэрийн оролцоотой
4. Эр хүний ажил, эхнэрийн идэвхтэй оролцоотой
5. Эхнэр нөхөр тэнцүү хувааж хийх ажил
6. Эхнэрийн хийх ажил, нөхрийн идэвхтэй оролцоотойгоор
7. Эхнэрийн хийх ажил, нөхөр бага зэрэг оролцоно
8. Зөвхөн эм хүний ажил

Одоо та нар 2 цаас аван доорх асуултанд хариулцгаа.

– Хэн яаж эдгээр ажлуудыг хийх ёстой вэ?
– Yнэндээ одоо хэн хийж байна?

Таны болон нөхрийн чинь хариулт их ялгаатай байгаад гайхах юм үгүй. Хүн бүр гэрийн ажлыг өөр өөрөөр төсөөлдөг.

Одоо санал тохирохгүй, хэт зөрөөтэй асуудлуудыг авч хэлэлцэн, ерөнхий нэг дүгнэлтэд хүрэхийг хичээ. Бусад жижиг ажил, бичигдээгүй ажлуудыг мөн ингэж ярилц. Хэрэв танай хүүхдүүд нилээд өсөж том болсон бол үүнд татан оролцуул. Энэ бол зугаатай боловч их чухал, ашигтай тоглоом. Дараа нь гэр бүлийн зөвлөл гэрийн бүх ажлыг чухал, чухал биш гэж тодорхойлж, хийх дараалал, хугацааг тооцон, гэр бүлийн гишүүдийн дунд хуваарилж, нөгөө 7 баганандаа бичнэ.

Эрчүүдээр “эзэгтэйн” ажил хийлгэх нь муу юу?

Хэрвээ гэр бүлийн ажил үүргийн “сонгодог” хуваарилалтыг өөрчлөн эрчүүдээр зөвхөн хүүхэд асрах, хоол ундаа бэлтгэх зэрэг гэр орны ажил хийлгээд байвал тодорхой хугацааны дараа түүний сэтгэхүйд эргэлт буцалтгүй өөрчлөлтүүд гардаг байна. Тэрээр төрөлхийн дайчин, зоримог шинж чанараа алдаж үгэнд оромтгой, дуулгавартай болдог байна. Судалгаанд байгалийн жам ёсны эсрэг явсан эрчүүдийн бэлгийн чалх илт буурдаг болох нь тогтоогджээ. Энгийн үгээр хэлбэл, тодорхой хугацааны дараа тэд жирийн сексэд сонирхолгүй болж, эмэгтэй хүнтэй нэг оронд зүгээр л хамтдаа унтдаг хүн болж хувирдаг байна.Эрчүүд гэр бүлийн ажилд тусалдаггүй, телевиз үзээд, эсвэл сонин бариад хэвтчихдэг гэж эмэгтэйчүүд гомдоллох нь бий. Гэтэл эмэгтэй хүнд тааламжтай байж болох зүйл эр хүний хувьд маш муу нөлөөтэй байх жишээтэй.

Гэрт ч эр, гадаа эр болж хувирсан эмэгтэйчүүдэд эерэг өөрчлөлт гарахгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүний уг чанарт тэр бүр тохирохгүй “хөдөлмөр” эрхлэлт нь тэднийг гэр бүлийн сексийн амьдралаас хөндийрүүлдэг ажээ. Эцэст нь гэр бүлээ аз жаргалтай байлгахыг хүсэгч хүн бүхэнд зөвлөж хэлэхэд, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг эрхийг хэтэрхий тэгшитгэх гэж зүтгэх, тэр тусмаа эрчүүдээр “гэр орны” ажил хийлгэх нь ямар ч сайн үр дүнд хүргэдэггүй юм байна шүү. Яваандаа эр нөхөр чинь бядгүй, бэлгийн “хөрөлттэй” нэгэн болж хувирах нь хамгийн хор хөнөөлтэй.

37 Comments

  1. kod says:

    70 ad oni zaluus  sots iin ueees huuhed baihaasa shalaa ugaaj ayga tavgaa ugaaj  hoolo hiij  umd tsamtsaa hasaad umschdug ,er ni ajil surj ussun. odo hudlaa yalarhaad guzeege unjuulad  yarvalzad baigaa on javuuda harahad durgui hurdgiim.  huuhnud ni harin zalhuu bolson bj magadgui

  2. Anonymous says:

    88782518 Enkhsaihan guia araa medeerei. Ene bol hunii amidral busniulsan buzar awgai ooroo nohor huuhedtei yum bj. 

  3. Anonymous says:

    88782518 ene bol ail ger uimuulehdee mergejliin awgai. Enkhsaihan guia hunii nohriig arhind uruu tataj banzaldah durtai ologchin minee. Amidral chamaig ooroo shiitgenee harj bai muu lalar mine. Alruu chn guluuz shaawal taarna

  4. Jargal says:

    Бүсгүйчүүдээ боловсон, цэвэрч, нүдэнд дулаахан, өндөр залуу байна. Танилцья. jargal_hot@yahoo.com add me.

  5. Anonymous says:

    Shal ugaachikhsan chini boov bosokhoo bolichikhloooooo yaneee

  6. эр хүн says:

    Нөхрөөрөө гэрийн ажил хийлгэх бол бүх монгол хүүхний мөрөөдөл Гэвч үүнээсээ болж ихэнх нь нөхөргүй байдаг юм

  7. сайн уу, says:

     эргэн тойрны амьдралаа харалдаа. 
    бэлэн жишээг хайгаад байлгүй шууд л ил байна. ханьтай гэр бүлтэй, эдийн засаг нь тогтвортой орлого сайтай эрчүүд цаанаа 2, 3н хүүхэн тэжээж тэтгээд, эхнэрүүд нь ёстой мэдсэн ч мэдээгүй сэр гаргаад нүдэн балай чих нь дүлий амьдарч байгаа нь үнэн шүү дээ.
    хоног өнгөрүүлсэн (мөнгөөр биеэ үнэлдэг) хүүхнүүд харин ч бусдын амьдралд хутгалдаад, авгай хүүхдийг нь зовоогоод байдгүй юм бишүү. магадгүй бар сав, хүүхэн зардаг буудлаас өөр газар танилцсан (янхан,  янхан биш ч бай,, хэрвээ янхан байгаад түүнийг нь  мэдээгүй ) хүүхнүүд л хурдхан өөртө ирүүлэх гэж гоё сайхан уран үг, эелдэг мэт зан гаргаж, элдэв мсж, эсвэл эхнэрт нь ямар нэг аргаар мэдэгдэж хэрүүл гаргахыг хүсдэг юм биш үү. мэдээж эхнэр хүн ӨӨРИЙН ЭР НӨХӨРТӨӨ хэдэн хатуухан үг хэлж таарнаадаа, тэрийг нь эрчүүд муухай ааштай, хэрүүл өдлөө гэж уул овоо мэт хараад л. танилцсан ЖИНХЭНЭ ШУЛМАА тэр минь ялдам хөөрхөн  гээд л ТОМ ЭНДҮҮРДЭГ бусуу. 

  8. bolor says:

    Эдэлж хэрэглэж байгаа нь 
    Эрийн нэр төр
    Эмхэлж цэгцэлсэн байгаа нь
    Эмийн нэр төр өө гэж….
    Нүдэнд сайхан монгол гэр бүл харагдаж байна,  Аливааг сэтгэлээсээ л хийж байвал эр нөхөр чинь таныг хайрласандаа хийгээд өгье өө л гэж боддог юм шиг байгаа юм, алив хайр нь энийг нь ингэчихье, тэрийг нь хийчихье, надаар хийлгүүлэх юм байна уу гээл хөөрхөн шдээ, кккк

  9. bolor says:

    нөхрөөрөө гэрийн аар саар ажлыг хийлгэмээр байдаг ч, ноён нуруу сүр сүлд гэдэг утгаараа жаахан эвгүйцээд байдымөө, тиймэрхүү юм хийлээ гээд гарнаас гар уначих гээд байгаа бишдээ, ер нь тэгээд монгол эрчүүд чинь бусад улс орны эрчүүдийг бодвол илүү их ёсорхог, сүр сүлд гэсэн хүмүүс байдагшдээ, тэр нь ч сайхан лдаа, үр хүүхэддээ сайхан үлгэр сургааль хэлээд, эхнэрээ хайрлаж энхрийлээд баярлаж магтаад, өрхийнхөө орлогыг дээшлүүлж л байвал тэгээд л МАШ САЙН шүү дээ, хүүхнүүдээ? заавал эрчүүдээр хийлгэх хэрэг байна уу? яснаасаа хийж сураагүй эд болохоор тэд чинь цэвэрлэх биш улам халтартуулдаг жаахан бүдүүлэг хүмүүс шдээ, Ер нь тэгээд эцэст нь хэлэхэд, аливаа юм зориулалтаараа л байх хэрэгтэй. ккккк 

  10. dok says:

    засс би лав ихэнхдээ өөрөө хувцасаа угаадаг хоолны ажилд тусалдаг наадах чинь худлаа тоо байна

  11. unsh says:

    erchuud emegteichuudiin hiisen ajiliig ni hundleeed oortoo tseverch tsegtstei baival l boloo shude. tuunees tedneer yum hiilgeed bh sonirholgui. ene hiij l baidag yum hiih yostoi gesen zarts shig l handahgui bval l zalhuu bainauu ajilsag bnuu hamaaguiee. amidralaa avch yavah tal deer bol harin zalhuur ch ogt bolohgui. er hun gesen utgaa aldana shude.

  12. Anonymous says:
  13. 사랑 says:

    Ail geriin noyon nuruu gedeg uudnees erchuudee zaraad suuh ontsgui sh dee. bi l lav nuhruuruu geriin ajil hiilgene gedeggui. zavgui ch yum uu yadarsan uyed uuruu ayaga ugaah ch yum uu. toos soruulaad ugchdug bolohoor ….busad uyed neeh zarah yumsan geed bodood bdaggui.  Yer ni er hunii hiisen ajil tiimerhuu neg l bolhi bdag bolohoor uuruu  tseverheen hiichih setgel aar bdag yum.

  14. эрчүүд says:

    Нөхрөөрөө гэрийн ажил хийлгэж сургах гэсэн хүүхнүүд салах эсвэл өөрөө амьдралын хамаг хүнд ачааг үүрч нөхрөө болон хүүхдүүдээ тэжээх гэсэн хоёр зам л байдаг юм даа

  15. men says:

    tiimee deedeh zochin yag l unen helchlee. baliar zavaan gahai shig huuhnuud bnaa bna

  16. Яавал эхнэрээ ажилсаг болгох уу says:

    Эрэгтэй хүн гэрийн ажил хийх тутам хамгийн муухай нь хүүхнүүд улам давардаг л онцгүй. Анх гэрлээд л юмаа угааж чадахгүй гэхэд нь би бараг гэрийнхээ бүх юм угаадаг байлаа. Би лав одоо бүх зүйлээ өөрөө л хийдэг, надад хичнээн ажилтай байсан ч би өөрөө л хийдэг. Заримдаа хань ижил нь юмыг нь бэлдэж байгаа хүмүүсийг харахад маш гоё санагддаг. Байнга биш л дээ, хааяа ч гэсэн маш их ачаалалтай үед ганц удаа цамц индүүдчихсэн байдаг бол гоёоо. Тэгдэг байвал би лав илүү их хайрлана, бас сэтгэлийг нь мэдэрнэ. Ямар хүмүүст нь ажилсаг эхнэр таардаг байна. Ер нь эрчүүд эмэгтэйчүүдийн урдуур орж юм хийх гэсний хэрэггүй. Улам л юмаа хийж чадахаа байна, улам арчаагүй болно, улмаар бараг яагаад хийхгүй байгаан ухааны юм ярина.

  17. Zochin says:

    Ер нь хараад байхад сэтгэл муутай хүн залхуу байдаг юм шигээ. Бусдын төлөө, гэр бүлийн төлөө жаахан юм хийчихнэ гэхээс гол нь харлаад байдаг юм шиг байгаан. Ажил төрөл дээрээ ч тэр. Гэртээ гялалзуулаад цаг заваа ашиглаад байгаа хүн бусад газар ч мөн адил байдгийг амьдрал дээрээс ажиглаж болно. Тийм хүмүүс нийтлэг шинж нь бүх юмыг амар хялбар аргаар олохыг л чухалчилна. Мөнгөтэй хүн дагаж гүйдэг ихэнх хүмүүс залхуу хүмүүсийн тоонд орно доо. Яахуу янз бүр байх л байх, гэхдээ л нийтлэг шинж нь. Сайхан сайхан хүүхнүүд гэртээ ямар заваан суудгийг харж л байлаа. Зөвхөн эрчүүд гэхгүй. Залхуу хүмүүсийн нийтлэг шинж бас аминч ажиглаад үзээрэй

  18. gerlee says:

    HI.ZALUUSAA CHATLAY.GERLEE_1516

  19. Liverpool says:

    Энэ дээд талын баагий шал угаахдаа мангар сайн юм шиг байна, янз нь. Тэрүүгээрээ мангар бахархдаг шаасан.
    Шал их угаагаад байвал сулралтай болно гүү гэж бичсэн байна наана чинь, гүйцэд унш

  20. Mgl zaluu says:

    End neg yum bna l daa ene sudalgaa n Bol europe ornuuudiin sudalgaa l daa manaahtai Bol taarahgui yum bga yum mgl humuus ta nar archaatai yamar ajilsag gej bodoj bna medeej ajilgui nohoruud bga l daa haa gazar bga manaahnii 70% ajiltai bdag Bol Europed 80% erchuudiinh n geriin ajil btguiaa shalnii alchuur shuur bairj uzeegui bga shuu neeree hooloo hiigeed idej chadahgui gaduur yavaj pizza burger ee idseer bgaad odooo har l Europe bolon USAd tulgaraad bgaa hamgiin Tom number 1 asuudal taraglalt 5 Hun tutamiin 2 n heviin jingeesee heden tahin targan bdag sh dee tehleer neg iim niitlel bichej uhaantan tsarailah gej bga zarim zarimdaguudad helhed tovch todorhoi chi bitgii huts gej heley daa geylaalaa minii mglchuudaa

  21. tsogoo says:

    AGII-giin nohor tegvel aimaar chalhtai l gej oilgoe doo

  22. Bayaraa says:

    Нийтлэлийг нь уншаагүй байж сэтгэгдэл бичдэг гарууд их байнаа тээ.
    Энд нөхрөөрөө гэрийн ажил хийлгээд бай гэсэн юм бичээгүй, харин нөхрөөрөө гэрийн ажил хамаагүй хийлгхэж болохгүй шүү гэж бичсэн байгаа биз дээ.

  23. Anonymous says:
  24. TUUL says:

    anhnaasaa hamt hiigeed surgachihwal amar ym shig bna lee bid 2 bol hamt l hiideg manai nuhur toos soruulj bhd bi noiton tsewerlegee hiideg hool hiihed bas tusladag jishee ni nogoo arilgaj ayga tawag aa ugaah geed l anh yaj tohirsonoos boldog bhaa 

  25. TUUL says:

    anhnaasaa hamt hiigeed surgachihwal amar ym shig bna lee bid 2 bol hamt l hiideg manai nuhur toos soruulj bhd bi noiton tsewerlegee hiideg hool hiihed bas tusladag jishee ni nogoo arilgaj ayga tawag aa ugaah geed l anh yaj tohirsonoos boldog bhaa 

  26. TUUL says:

    anhnaasaa hamt hiigeed surgachihwal amar ym shig bna lee bid 2 bol hamt l hiideg manai nuhur toos soruulj bhd bi noiton tsewerlegee hiideg hool hiihed bas tusladag jishee ni nogoo arilgaj ayga tawag aa ugaah geed l anh yaj tohirsonoos boldog bhaa 

  27. TUUL says:

    anhnaasaa hamt hiigeed surgachihwal amar ym shig bna lee bid 2 bol hamt l hiideg manai nuhur toos soruulj bhd bi noiton tsewerlegee hiideg hool hiihed bas tusladag jishee ni nogoo arilgaj ayga tawag aa ugaah geed l anh yaj tohirsonoos boldog bhaa 

  28. baagii says:

    Kkk bi harin gerin ajil mash sain hiideg shvvv.bas sexde sain.harin ehner maani mash muu ajildag sex taldaa muu madad sexin gaihamshigig medrvvleh bvsgvi bnuu.yg vhleee.pls darhanih bol mash sain.bi 21t.95598890 

  29. Anonymous says:

    yun huurhun arga hereglesiin kkk

  30. dawraaj bolku says:

    manai hun bas yu ch hiideggui.gadnaas orj ireed l ywsan morooroo daguulaad huwtsasaa tailj orhiod l idej uuj untaj baahaas oor id shid uzuulehgui bhaar ni huwtsasaa ugaahdaa yalgaj ugaagaad l aygaa hed honog ugaahgui owooruulaad l jorlond bie zasah geheer ni ajil deeree ochij hunder haashdaa chi jorlon tsewerlehguigees hoish.er ni ene gert hool ch bitgii id gadnaas idcheed orj irj ayag ugaadguim chini huwtsasaa 7 honogtoo neg solidogsonjuu tsewerlgeend ogdogsonjuu ooroo medeed zohitsuul gesen chini ternees hoish lag ajilsag bolson shd kkk

  31. Anonymous says:

    nuhur sain mungu oldog geriin ajil hiilgeh geed ch yaah yum, ajil hiij mungu olni gedeg chini bas l ih tom hudulmur shuu dee, harin tiim bish bol uur l bh.

  32. Anonymous says:

    Айл гэрт гэрийн эзэгтэйн хийх ажил эр нөхрийн хийх ажил өөр өөр шүүдэ зарц болгох гэж эхнэр авахгүйн ойлгожитойшдээ 

  33. Agii says:

    erchvvd chin geriin ajil xiilgex gej exner awdgiimuu daa neg yosnii zarts yumuu daa

  34. Agii says:

    Manai nuxur bol yuuu ch xiideggvi sh d gertee oboigoo solix gexed xvrtel garhc xvreegvfi gaduur yawjeesan 2 uruuniixoo oboig bi gantsaaraa xuulj gantsaaraa naasii sh d

  35. unshigch says:

    Manai naiz zaluu geree tseverledeg, ayaga tavgaa ugaadag, toosoo soruuldag, bi hooloo hiideg, huvtsas hunar ugaadag( gehdee ugaalgiin mashind ugaagaad hataagchind hiine), hunsnii shopping tsugtaa. bi ailiin tom tegeed huuhed bhdaa minii hiideg bsan ajil, duu maani tseverlegee hariutsdag bsan bolohoor bi tseverlegeend joohon muu, duu maani hool hiihdee muu. manai naiz zaluu ailiin dundah, ih sonin, tseverlegee hiihdee sain, hool hiij chaddaggui, ingeed bid 2 saihan zohitsood bgaa yum

  36. Anonymous says:

    Гэрийн ажилаа өөрө хийвэл эхнэр авах хэрэг байн уу!?

  37. 20 too zaluu says:

    geriin ajil hiideguibol zasrahgui hiideg nohrl oloh bahdaa jich unenshuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.