Хүлээлт

Би нэг л дүүтэй. Гэхдээ төрснөөс ялгаагүй болсон бас нэг дүү бий. Дүү маань өнөө цагийн залуучуудын дунд түгээмэл дүр болсон ажилд дургүй, зугаа цэнгэл хөөсөн, хэрэг төвөгт багагүй оролцчихдог нэгэн байлаа. Гэвч ээж маань түүний төлөө бүхнээ зориулна. Аман дээрээ чамайг хог дээр хаяна гэж үглэх, загнахыг хослуулах хэдий ч үнэн хэрэгтээ түүний төлөө л амьдардаг гэхэд хилсдэхгүй.

Гэтэл нэг л өдөр дүү маань ухаан суужээ.

Ээж над руу ярьж байна. “Дүү чинь архинаас гарна гэнээ. Гэхдээ энэ шийдвэрээ өөрөө хоёр эгчдээ хэлнэ. Намайг битгий хэлээрэй гэсэн” гэж байна. Шөнө дундын үед халамцуухан орж ирчихээд ээжийг “Та энэ удаа л надад нойроо хасаад цаг гаргачих. Би тантай юм яримаар байна.” гэсэн гэнэ.  Тэгээд л өнгөрсөн хугацаанд ямар их алдаа гаргаснаа, ямар их уучилж боломгүй зүйл хийснээ, ээж аавыгаа хичнээн их зовоосноо ойлгодог, одоо дахиж ийм замаар явмааргүй байна. Эгч нартаа, Жопоодоо (миний хүү), дүү нартаа тус дэмтэй, бас нэр хүндтэй  ах бас дүү баймаар байна гэж. Би хүлээсээр…

Гэтэл нөгөөдөр нь дүү маань залгаж байна. Эгчээ би архинаас гарнаа. Та хараарай гээд л болоо.

Тиймээ. Тэр өдрөөс хойш дүү маань архи уугаагүй. Одоо найз охинтой, тэр нь жирэмсэн. Ээж, аавынхаа бэлдэж өгсөн шинэ байранд амьдарч байгаа. Бас өнгөрсөн долоо хоногт ажилд орсон. Өмнө нь найзын маань оруулж өгсөн ажилд хэдэн сар ажилласныг эс тооцвол хэзээ ч санал болгосон ажлыг тоож байгаагүй хүн шүү дээ.  Ээж маань ийм юм болно гэж бодож байсан болов уу. Миний бодлоор мөрөөдөж л байсан байх.

Гэхдээ ээжийн маань хүлээлт дуусаагүй ээ. Одоо хүүхэдтэй болохыг нь, хүн шиг амьдрахыг нь, ажлаа хир хийхийг нь, бас ямар эцэг, ямар ноён нуруутай өрхийн эзэн болохыг нь харж, хүлээж байгаа.

12 Comments

  1. MaRs says:

    Zvgeer l bna shdee bainga l bolj bvtehgvi ym unshaad bdag bsan harin unshij ehlehdee odoo yahiin bol gej bodoj bsan chin Vlger sainaar togsdog bna shd xexe

  2. Bondook says:

    shal tenegiin…

  3. Hmmm says:

    Yostoi saihan medeelel baina. Haaya ch gesen iim medee unshih saihan baina. Tanai ger buld az jargal husie

  4. lucas says:

    goe uma te oron bairiin beldeed ugchhdog, hunii amidral ch sonin umdaa bi harin naiz ohin jiremsen mashin bair sawaa oroo beldej yawna da uneheer yadarch baina gehde bi buur uguhguie amjiltand hurchheed yuch bodohgui hairtaiga aylaj yawna l gj morooddog doo

  5. rat says:

    eej chini ug n chamd tuunii helsen shig helelgui genet ooroos n sonsson bol cool bj. Manai eej ch bas itgelgui, odoo ter zang n meddeg bolohoor tootsoolj yu heleh ve ugui ve gedgee hyanadag bolson. urid n bol eejiigee ooroo zohitsuulaad hend n yug n hasaad helehee meddeg bh gej boddog bsan. Busad humuus bish unendee duu chini ooroo l hojij bgaa yum, Busad humuus tuuntei tsug amidrah bish.

  6. boy says:

    bi odor shongui uudag baisan heden jil uusan hebter ortoloo uusan … odoo yaagaad tegej uudag baisanaa bodood oldogui ym naizuud chono mahaas gardag l ym bn gej shoolood shordood l baidag jaahan uugaad l boloo arhi uudag negnee bitgii yanz bureer hel baigaarai zugeer l zunguur orhichih ooroo medne sh dee

  7. Coolman says:

    Сэргэлэн нь дэндсэн дүү байна дээ, жоол зугаалж байгаад хэмэг юмаа бэлдүүлээд авдаг.
    Ээж аав ах дүүс бас их тэнэг шүү, ердөө зовоохгүй аль болох өөд нь татах гээд яваа нэгнээ огт бодохгүй бүүр албатай юм шиг өө сэв хайгаад л, бүр зарим нь атаархах маягтай. Тэгснээ асуудал үүсгээд байгаануудаа болхоор зүгээр суухад нь хүртэл хагартлаа баярладаг наасн.

  8. bb says:

    Өө тийм үү. Болж дээ.

  9. vb says:

    teged yu gej? setgel dunduur bn geed bgamuu? iim utgagui yum oruulhaa bolimoor yum!

  10. yesno says:

    torson duu ni yumu.toroogui dui ni yumu.yamar uchir nachirtai yum buu med….

  11. temka says:

    Arhiig taaruulj heregleh heregtei shdee, sain bna, amjilt!!

  12. tumee says:

    arhinas garch boldog l yum bn. gehdee ter chigte bgasa bile burhan mini. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.