Амжилтанд хүрч бсан талаар зөвөлгөөгөө харамгүй хайрлаач…

Сайн байна уу. Та бүхэнд сар шинийн мэнд дэвшүүлье. Би одоо 27 настай. Нөхөртөйгөө амьдараад 5 жил болж байна. Энэ 5-н жилийн хугацаанд бидний хийсэн хамгийн том бүтээл сайхан хүүтэй болсноос өөр юу ч алга. Анх түрээсийн байранд амьдралаа эхэлж байсан бол тэр л хэвээрээ. Манай нөхөр надаас 6 ах төсвийн байгуулгад ажиладаг хүн бий. Бидний амьдрал тийм ч шулуун дардан тансаг байгаагүй бусдын л адил хэрүүл маргаан хардаж сэрдэх тэр ч байтугай дөнгөж төрөөд 2 хонож байсан анхны хүүгээ эмчийн буруугаас болж алдаж ч бсан.        

Манай хүн одооний энэ амьдралдаа нэг л сэтгэл хангалуун хүн байдаг. Миний бодлоор бол амьдралаа өөрчилж өөрийн гэсэн оронтой болохоос эхлээд хийж бүтээх зүйл их байна. Даанч хаанаас яаж юу хийж эхлэхээ мэдэхгүй байна. Бүр гадагшаа гарч ажил хийдэг ч юм уу гэж бодохийн. Та нар яаж хөдөлмөрлөж амжилтанд хүрч бсан талаар зөвөлгөөгөө харамгүй хайрлаач…

33 Comments

  1. helen says:

    xunii bichsen zuiliig unshaad zovshoorch bgaa bol demheed ugui bol ooriin bodloo uldeegeed l bolmoor ym!! yun nexel xaruurai bas xeruulj belen zelen tsag, ug, busdiig dorimjlox durtai, tevcheergui zantaim dee. tevcheer xuleetsgui bdal chin amidrald ym buxen blaa ch chamaig chinii amidraliig alna shuu. unshaad ongorch suraach?!!

  2. Anonymous says:

    chi end olon durd huvilj uuriinhuu ymtaig gaihuulj baihaar anonymous gej yamar utgataig neteer haigaachee hiih yumgyu avgai min.yanz buriin ner taviad heruul hiigeed baihiin.td ene ugiig butneer n zuv bicheed surchih.naad olon durees chin iluu chamd heregtei.

  3. gerlee says:

    Ene Anon horvoog yasan muuhaigaar hardag hun be. Saihan amidral zunduu l bj bga shdee. Hun buhen muuhai amidrah esgui biz dee. 40 hurtelee tuulsan zuilee l bichsen yum bish uu. Yg odoo bol saihan l amidarch bga yum bna dag. Zahidlyn gol asuultand l hariulsan bna.

  4. Anonymous says:

    Harin hedhen comment bichsenii tuluu busdiig hetsuu amidardag ataarhuu muuhaigaar n duudna gedeg uuriin chin bas neg dur yumuu.olon huvirch chadaj baina. Jinhene n ali dur n yum boldoo

  5. Anonymous says:

    Ingej uurteigee yarij uuriiguu magtaj buruutgah saihan bdag yum bol bi ch gesen uram hairlaya.teriigee shuud bichsen bol magtanashdee.chi uheheer dajgyu amidardag yum bna.zunduu ch ihiig buteeh saihan zaluu nas bna.amjilt husie

  6. Anonymous says:

    Ataarhah gej yu gesen ug bolohiig chi medehuu.neree hichneen soliod ch durs chin huvirahgyu.zuud muruudul gedeg ch amidralaas uur shuu.bas yadarsan hunii dur gargaad zugeer suuj baigaad busdaas budaa ideh sanaatai.bichsen buhen chin bolomjgyu uchraas hdlaa yum baina gej medegdeed bainadaa.tegeed hudlaa ym bicheed uurtuu uram hairlaad baigaa yumuu.hehehe.zarim hun yumtai gej oilgoh geed baina

  7. Bishrem says:

    Guiee tegeed neg hun ch bsan yadag ym zaaval hydlaa nolgoj yaah geed bgaan boloo neg ch gesen hun ynshaad bas saihan amidral bdag ym bna gj itgej mederch avag l dee Chi  ooroo ih hetsuu amidardag hartai ataarhyy myyhai avgai baina Amidrald chin tosoolj ch uzeegui saihan zuilsiig neg dor bichchiheer yostoi dotor n arzaganaad uhehnee myyhai gedeg n 

  8. Anonymous says:

    Amidral egch nariig n tagnuul bolgood bnoo.hudlaa yumiig dor n taninashuudee.end zahia bichigch, jiriin busgyu, bbb bugd 1 hun gedgiig unerteed l medne shuudee.kkkk

  9. bbb says:

    jiriin busgui, надаас олон эгч юм байна, сэтгэлээ уудалж бичээд, сайхан энергитэй ерөөлтэй сайхан зүйл бичсэнд баярлалаа. дандаа муу зүйлийг энэ сайтаас уншина гэж юу байхав дээ. энэ anony нэртэй сэтгэгдлүүд чинь яасан нэхэл хатуутай, мөрдөгч шиг хэцүү бичлэгүүд вэ. хүний амьдралыг бид тааж мөр болгоныг нь мэдэхгүйгээс хойш…
    бид харин гэр бүл болоод 9 жил болчихжээ. бид нэг жил болгон аль нэг юмыг амжуулж, шинээр барихыг нь барьдаг /хашаа гараш гээд л/ эсвэл машинаа сольдог байж. харин одоо байртай болчихсон явна. би мэдээж үүнийгээ чамладаггүй, зарим хүмүүсийн бичсэнээр ер нь хүн байгаа юмандаа сэтгэл хангалуун мөртлөө цагааханаар сайжрах, дэвших, дзээшлэх эрмэлзэлтэй зүтгэдэг байх хэрэгтэй шүү.
    энд ер нь нэг нь учиргүй зөвлөөд, нөгөө нь үг дуугүй зөвлүүлэх биш, хоорондоо ярилцаж байна гэж бодож бичдэг гэж ойлгодог шд би.
    Захидлын эзэн ч таалагдлаа, сайхан яриа өрнүүллээ. 27-той нягтлан бол, мэргэжлийн ажилдаа орж чадаагүй, одоо өнгөрсөн гэж боддог бол ядаж үүнтэй ойролцоо ажилд орохыг бод. дуртай бол шүү дээ. няраваас авахуулаад юу эс байхав. боломжтой бол magic choice ч юмуу 1 сарын курст дахиж яваад толгойгоо цэнэглэх ч юмуу, ядаж сүлжээ дэлгүүрүүдэд касс ч, худалдагч ч юмуу. ажлын туршлагагүй бол иймэрхүү ойролцоо мөртлөө анхан шатаас нь эхэлж болох байлгүй дээ. тэгээд ер нь ажил хийж байтал болдог юм дөө. яс юман дээрээ их бага мөнгөнөөс илүү зарцуулах ухаан, юм болгох нь чухал шүү дээ.

  10. Anonymous says:

    Manaihan herchsen guril hiideg bolood her udaj bgaa yum boloo kkkk.40 garsan hun tureesiin bairand amidralaa ehleed herchsen gurilnaas guril zuurah  zuv yum bna gj tootsoolnoo ch geh shig.kkkk.boditoi yum bicheerei hu.tsag hugatsaag hurtel duraaraa tuulj yavaa iim universal emegteid yasan hungun shingen nuhur taaraa ve.kkk.esvel 40 garsan nasandaa jaahan mungutei tgd jaahan huutei suusan emegtei baij boloh yum. Tiim bol bas hund zuvluud baihaar hun bish boloh gd bnaa.40 garsan ger bul bolood udsan nuhruud dund hadamtaigaa neg gert az jargaltai emend n guij yavdag hurgen olohod hetsuu shuu.

  11. Anonymous says:

    Sahariin uvchtei  hodoodnii uvchtei hunii baingiin tusgai hool undiig hiij uguud nom bichij mungu oldog.bas busines hiij mungu olnoo gej.nom bichih busines hiih 2 nileen bolomjiin zavtai hunii nastai uvchtei humuus asrangaa hiichihdeg ajil baihnee.martaj,ene buhnii hajuugaar nuhriin tav thiig hezee ch alduulahgyu gesenuu  xaxaxa.universal emegtei yumaa.

  12. Anonymous says:

    Аав ээждээ хоол хийж өгөхөөр өдөржингийн ажил болчихдог юм байх даа ккк. Өөрсдөө ч хоол идэхгүй амьдардаг хүмүүс бас байдаг юм уу. Хоолыг айл болгон л хийж байгаашд. Аав ээждээ хоол хийж өгөөд асраад байгаа хүн өөдөлдөггүй гэнэ үү. Ичихгүй аав ээжээсээ элдэв юм нэхдэг баагий л ийм юм бичнэ дээ.

  13. jiriin busgui says:

    Инээд хүрчихлээ. Миний нас 40 гараад явчихсан болохоор бас хүнд зөвлөчих хэмжээний амьдарчихсан л гэж бодоод бичээд байдаг. Хүний эхнэр нэр зүүгээд удаж байна. Миний нөхөр ажил үйлс нь бүтэмжтэй жинхэнэ монгол эр бий. Манайх түрээсийн байрнаас гараад олон жил болж байна. Үнэхээр амьдралыг туулж гарсан хүмүүс болохоороо хэрэгтэй гэсэн хүнд нь санаа болог гээд л бичсэн үнэн амьдрал минь л энэ. Би ихэнх гэр бүлийн туулж гардаг зүйлсийг л туулсан гэж боддог. Бид гэртээ хэрэлддэггүй, ээж аав дэргэд байлаа гээд миний нөхөр хатавчинд суудаггүй. Би гэртээ суудаг ажилгүй хүүхэн биш ээ. Нөхрөөсөө тусдаа бизнесс эрхлээд нэлээн хэдэн жил болж байна. Тэглээ гээд гэр орны ажлаа хаяж цалгардуулдаггүй. Амиа хичээж өөрийгөө болгох гэж зүдэж явахдаа хүн л аав ээжийгээ яаж байгааг нь ч асуудаггүй юм шиг санагддаг. Хүнд удам гэж айхтар юм бий гэдэг чинь ёстой үнэн үг шүү. Ухаантай аав ээжийн хүүхдүүд үг хэлээрээ ойлголцоод эвтэй амьдраад байж болдог л юм. Миний аав ээж үр хүүхэддээ дараа болоод бөгс нь хүндрээд хүргэнээ зараад байдаг гэж байна гэвэл мэддэг хүмүүс инээх байх аа. 70 гарсан ч өөрсдөө гэртээ сууж байгаад хангалттай мөнгө олоод л байдаг юм. Ээж аавдаа хоол хийгээд өгөхийг ямар их асуудал болгож хүлээж авдаг юм бэ дээ. Би бол хийх ёстой л зүйл минь гэж боддог. Ер нь хоол хийхээс асуудал үүсдэг бол гэр бүл дотор мөн ч их асуудал байна байх даа. Аав маань сахарын өвчтэй, ээж минь ходоод нь бас өвддөг болохоор байнгын тусгай хоол хийж өгдөг. Тэглээ гээд би ганцаараа гэр бүлээ чирээд яваа биш нөхөр бид 2 хамтдаа гэр бүлээ авч яваа. Ийм гэр бүл өчнөөн байгаа. Ухаалаг эр хүн бүрийн ард ухаалаг эхнэр байдаг гэдэг. Би ухаан зарж амьдарч байгаагийн хэрээр миний нөхрийн ажил үйлс бүтэж байгаа. Тиймээс хүний үгэнд авах гээхийн ухаанаар хандаж өөртөө битгий гүнзгий тусгаж аваа. Би асуулт асуусан бүсгүйд л амьдралд нь итгэл өгөх гэж өөрийнхөө тухай бичсэн юм. Хүн бүр их бага зүйлсийг туулж байж илүү дээр амьдралд хүрдэг гэдэгийг хэлэх гэсэн юм. Хамгийн гол нь хайр итгэл байдаг гэдэгийг хэлсэн юм. Хүн яаж ч амьдарсан аав ээжийгээ харж хандаж байх нь монгол хүний цусанд шингэсэн зүйл гэж би боддог. Би ганцаараа тэгж боддог байсан ч аав ээжийгээ орхихгүй ээ. Насны эцэст тайван сайхан байлгана гэж хичээдэг. Харин нөхрийнхөө тав тухыг алдагдуулна гэж ёстой байхгүй. Тэр хүн миний нэг насны хань, түшиг тулгуур минь. Үр хүүхдүүдийн минь эцэг. Гэрийн эзэн. Тэгэхээр тэр хэрээрээ амьдарч амьдралдаа сэтгэл хангалуун яваа. Амьдралаа сэтгэлээр баялаг байлгахын чухлыг мэдэхгүй хүн л миний хэлэх гээд байгаа зүйлийг ойлгохгүй байх аа.

  14. Anonymous says:

    Za tegeed eej aav chin tanaid hool hiilgeed chi udurjin hooliig n hiigeed hevtej bgaa bol tanaih yasan ch uudluhgyu.tureesiin bairtai bgaa chin ih yimdaa.

  15. Anonymous says:

    Zuvlulguu huseed bna uu zuvluud bna uu.batsaanuud heden jil hunii ehner ner zuucheed tom tom yum bicheed bnaa.neg n belen hool huleesen amidral neeh uddaggyu l yumdaa. Eej aav chin tanaid baij bdag gesen ug yumuu. hool undniihaa davs hujriig ohinooroo taaruulj ideed ger buleeree udurjin hool und hiij ideed l neg bodliin jargaltai yumoo.zav garahaaraa end humuust zuvlulguu uguud l ain.kkk. Udam gej hund neg aihtar yum biidee. Eej aav chin heden nastai hmuus bolood hurgeniidee seteeree orood irchihsen bgaam be. bas ger duuren hun baij baij garaad aptekaas em avaad ireh hungun shingen hun bdaggyu baahan hund bugstei humuus ymaa.nuhur chin uruvdmuur yum. yaj tevchdeg bnaa gertee orj ireed taivan suuchih gazar olddoggyu bolohoor gaduur yavaad bnaa.her udaan urgeljleh boloo

  16. jiriin busgui says:

    Anonym-д : Тийм ээ, зарим хүн амьдралаа босоод ирэхээр өөрсдөө сүйтгэж байгаа нь харагдах юм. Энэ хамгийн харамсалтай. Эр эм ялгаагүй ээ. Гэхдээ нэг хүний амьдралаар бүх хүнийг хэмжиж бас болохгүй. Хамгийн гол нь хайр л гэж би боддог. Хайр байхад өөр хүн рүү гүйх, эсвэл амьдралаа золиослоод зугаа хөөх гэж байхгүй гэж бодож байна. Чиний амьдралд , эсвэл эхнэрийн чинь хувьд сэтгэл дүүрэн хайр байгаагүй юм болов уу даа. Амьдралаа босгох хариуцлагыг чи илүү их үүрсэн юм шиг байна. Хариуцлагаа ухамсарлаж байгаа хүн амьдралаа босгох гэж илүү зүтгэдэг байх аа. Гэхдээ 3 хүүхэдтэй эмэгтэй яагаад тэгсэн юм бол үнэхээр харамсалтай байна. Хүүхдэд эцгийн сүр их нөлөөтэй. Загнахгүй ч гэсэн бараанаас нь эмээдэг байх нь зөв гэж би боддог. Тиймээс хүүгээ өсгөхдөө аавыгаа хүндэлж үгийг нь сонсож байхыг, аав хүн бүхнийг зөв шийддэг гэдэг ойлголтыг өгөхийг хичээдэг. Нөхөр маань хүүгээ загнаж байгаагүй ч хүү маань аавын үгийг сонсдог болж хүмүүжиж байгаа. Би өөрөө шийдэж болох зүйлийг ч аавтайгаа ярилцъя гэж хүүдээ хэлдэг. Тэглээ гээд хүү минь намайг тоохгүй болоод байгаа юм алга. Амьдралд ээж хүний үүрэг гол чухал зүйлийн нэг шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдээ дэргэдээ авч хүмүүжүүлэх хүн нь чи болж байгаа юм шиг байна даа. Хүүхдээ татаж авахгүй бол улам л буруу зам руу орох байх. Ээж нь хүүхдүүдээ хүмүүжүүлэх боломжгүй байгаа бол аав хүний хувьд чамд энэ үүрэг ирж байгаа юм байна гэж ойлголоо. Бүх эмэгтэйчүүд нэг хэвэнд цутгагдаагүй болохоор ханилсан эмэгтэйгээ өмнөх эхнэртэйгээ харьцуулалгүй итгэж амьдраарай.

    bbb-д : Амьдрал үнэхээр сайхан шүү тийм ээ. Нөхөр бид 2 бас машинтай бол халтуур хийвэл их мөнгө олно байх гэж ярилцдаг байж билээ. Манай орцны үүдэнд халтуурын машинууд жагсаж зогсоод хүмүүс өөрсдөө ирж суугаад л яваад өгч байгааг цонхоороо хараад тэгж мөрөөддөг байсан. Одоо тэрнийг нь нөхөртөө сануулахаар инээдэг юм. Хүн байгаа рамандаа л сэтгэх юм даа гэж байна лээ. Манай хүн бас 100 000-ын цалинтай байсан. Би яавал гэртээ суугаад мөнгө олж болохнуу гэж бодож байгаад ном бичиж зарсан гэж байгаа. 2-3 ном бичсэн шүү. Тэр үедээ хоолоо, хүүхдийнхээ памперсийг залгуулаад л байсан. 2 ном зарагдвал 1 памперс авдаг байлаа. Бидэнд бас гадаад явж ажиллах боломж гарч байсан ч ярилцаж байгаад монголдоо үлдсэн. Тэглээ гээд алдаагүй. Хамгийн гол нь хамт байх нь чухал гэж бодсон. Хүмүүс байраа зарчихаад байрны мөнгө хийх гэж шар махтайгаа хатаж эх орон элгэн саднаа санаж бэтгэрч биегүй болж байхаар сэтгэл тайван эх орондоо байрны мөнгөний төлөө зүтгэх нь илүү аз жаргал байх өө. Тэгээд ч хүүхдийнхээ дэргэд аав ээж нь хоёулаа хамт байх ёстой гэж бодсон. Нөхөр маань яг 5 жил зүтгээд байр машинаа авсан. Түүнээс өмнө 5 жил байр сууриа олох гэж, яаж амьдрах замаа тодорхойлох гэж, хүн нь өөрөө төлөвших гэж эрэлт хайлт хийж мөрөөдөж явсан жилүүдийг тооцвол 10 жил. 10 гэдэг их хугацаа мэт боловч жаргалтай 10 жил байсан болохоор түрээсийн байр хэсч, халаасны мөнгөө хямгадаж амьдарсандаа харин ч баярлаж байдаг. Тийм амьдралыг туулсан болохоороо бид илүү бат бөх гэр бүл болж, зан зангаа илүү сайн авалцаж, бие биенээ илүү ойлголцдог болсон гэж боддог. Бүх зүйл анхнаасаа бэлэн байсан бол хэн нэгнийг өгсөнгүй, тусалсангүй гэсэн бэлэнчлэх сэтгэлгээ суудаг байх. Байгаадаа сэтгэл хангалуун байх нь жаргалтай байхын үндэс гэдэг үнэн шүү. Юу ч үгүй хоосон хоёр хүн хоёр биенээ хараад жаргалтай байхаар зовлон гэж байдаггүй. Тэгээд нэг зүгт хараад хамт зүтгэх хамгийн гоё. Харин хүний хүсэл ханана гэж байхгүй юм. Бид нэг зорилгодоо хүрчихээр өөр зорилго гарч ирээд л байгаа. Чиний амьдралд аз жаргалыг хүсье.

    hh-д Эхнэртэйгээ сайн ярилц аа. Хүн зөв ойлголцохын үндэс нь ярилцах гэж би боддог. Яагаад, яг юунд сэтгэл хангалуун биш байгааг ярилцаж байж л мэднэ шүү дээ. Нэгэнт хамтын амьдралаа эхлүүлсэн бол цаашид зөв ойлголцож байж л амьдрал үргэлжилнэ. Байгаадаа сэтгэл хангалуун байх нь үнэхээр жаргалтай байхын нэг учир. Чи бол ажлаа хийгээд мөнгөө олоод байдаг эр хүн байна шүү дээ. Олдоггүй хүн цаана чинь зөндөө л байна. Тэр байтугай эхнэрээрээ тэжээлгээд ч байх юм. Эмэгтэй хүн уг нь чам шиг нөхөрийг мөрөөддөг шүү дээ. Сайн ярилцаад гэр бүлийнхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй байгаагаа зөвөөр ойлгуулбал эхнэр чинь гайгүй болох байх аа. Мөнгөөр биш өөр зүйлээр баярлуулж бай. Эмэгтэй хүн чинь чихээрээ дурладаг хүмүүс. Хайрын сайхан үгэнд дороо л уярдаг. Тэгээд л надад ийм хайр байхад өөр юм хэрэггүй гээд л бодчихно. Бас ээж аавтай нь /хадмуудтайгаа/ эвтэй сайн харьцаатай байвал их баярладаг. Миний нөхөр аав ээжтэй минь төрсөн хүүхдээс нь илүү байдаг. Бүр дэргэдээ авчираад амьдарч байна. Намайг чи аав ээжийн хоол ундыг нь тааруулаад ядраахгүй байлга гэдэгийн. Хүүхдүүдээ өвөө эмээгээ битгий ядраа гэнэ. Надаас өөр хүүхдүүд аав ээжид минь байгаа ч миний нөхөрт л зовлон жаргалаа ярьдаг болчихож. Эмч нарыг нь хүртэл нөхөр маань л таньдаг. Даралтны эм энээ тэрээг нь очиж бичүүлээд авчихсан байдаг. Яаж амжуулаад байдагийг нь мэдэхгүй. Гэхдээ л сэтгэл гаргаад үнэхээр хайрлаад байгаа нь харагддаг. Хүний сэтгэл гэдэг үнэлж баршгүй зүйл юм даа. Тийм байхад надад шунаад байх шаардлага байдаггүй. Бид анх танилцаад хамт л байвал хаана ч хамаагүй амьдрая гэж ярилцаж байсан. Мэдээж амьдралын чанар дээшлээд л байна. Хамгийн гол нь сэтгэлийн хүчээр, хайрын хүчээр амьдрал үргэлжилж байна даа.

  17. Lady says:

    Ajild orhod zaawal tanil tal ajliin turshlaga hereggui olon gazar anket buglu tom kompaniud bol dadlagajuulaal l awchdag uzej bsn yumaa martsan bol sergeen sana unsh joohon uuruur setge odoo yum uur bolson

  18. hh says:

    Jiriin busgui taalagdalaa manai ehner shig uurgej amidralda setgel hangaluun  bus bdag huntei amidrah hetsuu yumda turgejl doromjilj joohon aldaag archaagui chamaas or hun bsan bol geh yum henees duthaargui Mongo olj bna hediig oloodch nemer bhgui salaad ih mongo togroguich gesen setgel amar amidrah yumsan da yuch bhgui bhda ehelsen amidral harin sanagdaad bh yumaa emegteichuud mini baiga yumanda setgel hanahgui bol hezee setgel hangaluun saihan amidrah yum be hunii shunal husel duusahgui shude

  19. zochin says:

    deerh zuiliig bichsen xun tuuhiigeeree bn da gej.iim zuil bichdeg ta ooroo xen be?xoorxii zailuul gej…ooroo estoi xunii bool xund ataarhsan shaar bn xa xa xa.zahdaliin ezend gej xelehed iim zuiliig bitgii too.xunii sain argiig surad amidarldaa ashiglaj chadwal zol chin bxa.bie unelj amar argar mongo oloh gesen busguichuudees l deer bn.chamd amjilt xusie

  20. sonin yumaa says:

    27hon nastai nyagtland mergeljiin ajil oldohgyu bna gedeg sonin l yum.deed surguulid sursnii hereg garahgyu nee.gertee suudag yumuudaa.tegvel gert hiideg ajluud shaardlagad n niitsej bgaa uilchlegchiin ajil haihgyu yudoo.husliig bieluuldeg altan zagas chin ulger shuudee.hursun deeree buugaachee kk.gantsaaraa zutgeed bgaa nuhruu baahan urund oruulj chadah l nyagtlan bnadaa.amar amidral az jargal gej bdaggyumaa

  21. sonin yumaa says:

    Busdaas budaa idej busdaar tejeelgej amidarna gej bdaggyu yum. hun bur uuriin chadlaar yanz bureer zutgeseer, ingej zutgesen hun uuruu uurtuu urgelj amjilt gargasan bdag yum.hunii amjilt hezee ch chamd naaldahgyu ee.mergejlee sain ezemshij chadaagyu bolohoor sain ajil oldohgyu bgaamaa.yun undur tsalintai ajild durtai yum.gertee suuj baigaad neg udur altan zagastai taarna gej bodood bgaamaadaa kkk.eh orondoo amidrah argaa olj chadahgyu bgaa hun gadaadad bosoj irne gedeg barag hudlaadoo.za td gadagshaa yavmaar bol gantsaaraa yavsan  deer bhdaa. nuhur chin huurhii setgel hangaluun bdag geheer chadlaa meddeg chadah yumaa hiigeed l amidarch bgaa yum biz huurhii.chamaig dagaad yavdag heden jiliin daraa olson ch yumgyu irdeg, ajil ch oldohgyu. hajuud n iim shunaltai hun baidgiig meddeg yum bolovuudaa huurhiig uruvduv.uuruu td amidraldaa devshil gargah gej yaj zutgesen yumdee, nuhur chin tusviin baiguullagad ajilladag gesen.uuruu haa ajildiimdee.humuus urdah ajlaa sin hiij baij l zeel avch amidraad bgaashuudee.1 hunii tsalingaar bol zeel oldohgyu l bolovuu.oldson ch tusviin 1 hunii tsalin zeeliin munguu tulj ildeggyu yumdoo.

  22. zaxidaliin ezen says:

    bas bbb-nx ch gesen bayarlalaa

  23. zaxidaliin ezen says:

    ta buxend zowolgoo ogch bgad bayrlaj bn.zarim xumuus surguuld oroigor ch bolow sur gej bn uul ni bi deed xudaldaa uildwerleliin deed surguuliig nyagtlan merjileer togsson ch merjilere ajillah bolomj unende oldogui yum a.teged ch ajild oroy geheer zaawal ajiliin turshlagatai ntp geed shaardlaga ni ix ondor eswel tanil tal xeregtei yum bilee gaigui tsalintai ajild orii gewel…JIRIIN BYSGYI bichsen zuil ih taalagdlaa.

  24. naraa says:

    Ter JIRIIN BUSGUI  giin dor setgegdel bichsen zaluu  chi ch gesen teneg l zaluu bn daa salsan ovchtei ehner huuhduudee har gej zovooh yum ch geh shig 3 iin 3 huuhdee pc nd dontood arhag ovchtei boltol n aav ta haaguur yu hiij yavsan bh uu saihan amidral zohioh huuhenee haigaad zavgui yavsan yum bishuu ovchtei ehnereeree heluuleltgui huuhduudee harj uzehgui saihan amidral zohioh geed yavj bdag chi bol hogiin muu novsh bn chi no toi bolohoor ehner chini araar chini tavij oor zaluugaas halamj hair huseed yavj bsan ch yum biluu  hogiin etseg bn da chi muu

  25. bbb says:

    jiriin busgui, чи бид хоёр адил юм. харин anony, эмэгтэйчүүд гэлгүй, зарим гэж тодотгож бичих байж дээ.

    энэ талаар ярьвал их л юм байна. аягүй бол бичээд дуусахгүй юм болно вий. гэхдээ цор ганц үнэн бол бид хасах 2 саяас эхэлж байлаа. юу гэсэн үг гээч, 2 саяын өртэй шүү. тэр үед нөхөр минь төгсөх оюутан байсан, эксэл аваад халтуур хийж өрөө дарна гээд л. гэхдээ чадсаан дарсан. ээж аавууд дэмжсэн, бид өөрсдөө хичээсэн. дараа нь түүнийгээ зараад нэг жижигхээн хашаа байшин авсан. засвар хийх мөнгөө бас л зээлсэн, би хүүгээ хараад гэртээ суух болсон, нөхөр ажилд ороод дагалдангаар 6 сар явсан, цалин нь 100 мянга байсан. үнэхээр хэрчсэн гурилыг авалгүйгээр, гурил авдаг, өөртөө хувцас авалгүй жил тойрох шахуу болох гэх мэт байсаан байсан. бие биенээ хайрлах л хэрэгтэй. нөхрөө ганцаараа ажиллаж байна гэж би хайрлана, аль болох амттай хоол хийж тавина, нөхөр минь ажил төрөл хийж чадахгүй хүүхэд хараад гэртээ сууж байгаа юм гэж намайг хайрлана, орой ирээд хүүгээ авна, даавуу хувцасыг нь угааж өгнө гэх мэт. Дээр нь маш том санхүүгийн хөшүүрэг бол зээл байлаа, банкны зээлээр л орон гэр, унах унаатай болж байсан, одоо ч зээлтэй. хаана ямар боломж байнагэдгийг маш сайн судална, түүнийхээ араас уйгагүй явна.
    Нөгөө муу жижиг хашаагаа зарж томруулах гээд 11 сараас 2 сар хүртэл банк үл хөдлөхийн үүд сахиж суусан даа манай нөхөр. бас нэг юм хэлэхэд тэр үед оюутолгой явж явсан хүмүүс нь 800 900 авдаг гэцгээх болж, нэг найз нь анкет өгчих, чам шиг хүн хэрэгтэй байна гэв нөхөрт минь. бид бодож бодож яваагүй, салж тусдаа байхыг хүсээгүй, арай гэж босгосон гэр орноо үрэн таран хийхийг хүсээгүй, 3 жилийн төсөл дуусаад эргээд ирэхийн цагт 400 500гийн ажил дээр бууна биз, харин энэ ажилдаа гүрийвэл тэр цагт илүү ч авах магадлалтай гэж тооцсон, алдаагүй шүү. ийм л байна толгойгоо лажиллуулж, хоорондоо л ярилцах хэрэгтэй. хавь ойрынхон ямар боломж ашиглаж байгааг судал, ажигла. үе тэнгийн найзуудтайгаа ярилцаж бай…

  26. TT says:

    Age 30 male 70kg 170cm deed bolovsroltoi, gaigui ajiltai, tseverch Oiroltsoo nasnii, ajiltai, tseverch busguitei taniltsana, safe and secure  sex, ger bultei baij bolno  tsegi_a@ymail.com 
     

  27. men says:

    buh l hariultiig jiriin busgui helsen bnashu. iim gergiitei nuhur ger bul degjeed l yavah bhda

  28. Anonymous says:

    Jiriin busgui-д. Би эрэгтэй хүн. Чам шиг адилхан амьдарч үзсэн. Амьдрал дээшлээд орох оронтой унах унаатай болоод, орлогын эх үүсвэртэй болоод ирэхэд эмэгтэй хүний ааш нь хувирч, гоёж гоодох нь ихсэж, өөр залуустай баар цэнгээний газраар хэсэж, сүүлэрч эхэлдэг юм билээ. Тэр үед буюу 3 жилийн өмнө бид салсан… Хайран миний 3 хүүхэд… Одоо 2 нь ПС тоглоомны донтон, 1 нь арчилгаа дутагдсанаас болсон архаг өвчтэй болсон байна. Би шүдээ зууж их хөдөлмөрлөсөний хүчинд сайхан бүсгүйтэй 1 жилийн өмнө учирч сайхан амьдарлын гарааг дахин эхлүүлэх гэж байгаа. Экс эхнэр өвдсөн байна. Намайг дуудаж хүүхдүүдээ хар гэж их зовоох юм. Миний хувьд ханилж байсан дурсамжаа санахаар өрөвдөөд, зан нь хувираад хөөж байсныг бодохоор зүрх чичрээд байх юм. Миний хүүхдүүдийг хүн  биш болгосныг нь харахаар зэвүү хүрээд байх юм… Амьдралаа гэж…. Бүсгүйчүүдээ мөнгөнөөс илүү үнэтэй Сайхан амьдрал гэдгийг өөрийн тэнэг толгойноосоо болж алдчихаад битгий гоншигноод гүйж байгаарай. Бурхан өршөөхгүй шүү…. 

  29. transgender says:

    ta 2 tolgoi her sain ajilhaas shaltgaalna daa ternees bish hun amitnaas asuugaad guigaad lav der dehgui

  30. jiriin busgui says:

    Эр хүнд итгэж, бүх талаар дэмжиж байх нь түүний өөдрөг хийморьтой амжилттай амьдрахын үндэс болдог. Эр хүн амьдралдаа сэтгэл хангалуун байна гэдэг маш сайн зүйл. Сайхан эхнэртэй, сайхан хүүтэй, түрээсээр ч гэсэн тусдаа амьдраад ажлаа хийгээд явж байгаа хүн орой яарах гэр бүлтэй байгаадаа сэтгэл хангалуун байлгүй яахав дээ. Эрчүүд бодсон санаснаа дэлгээд яриад байдаг хүмүүс биш. Гэвч тэдний дотор эмээл хазаартай морь байгаа. Тэдэнд хүсэл мөрөөдөл бий. Түүндээ хүрэхээр зүтгэж явахдаа ил гаргаж ярьдаггүй. Яагаад гэвэл худлаа ярьсан болно. Эрчүүд худлаа ярих дургүй. Харин мөрөөдөл биелэх цаг дөхсөн үед л хэлэх байх. Гэр бүлдээ сэтгэл хангалуун байгаа эр хүн гэр рүүгээ л яарна уу гэхээс өөр бүсгүйд нүд унагадаггүй. Тэд гэр бүлийнхээ төлөө бүх цаг мөчөө зориулдаг. Харин эхнэр хүн эр хүнийг эмээл хазаартай морьтой нь багтаадаг гэдэг үгийг сайн санаж үргэлж зөв залж / мэдээж залж байгаагаа мэдэгдэх хэрэггүй шүү дээ/, сайн халамжилж, үргэлж халуун дулаан гэр бүлийн уур амьсгалыг бүрдүүлж байвал эр хүн гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулдаг. Энэ бол амьдралд нотлогдсон зүйл. Миний амьдрал анх эхэлж байхдаа нэг их хайр л байсан. Бид цүнхтэй хувцастайгаа нийлсэн. Удалгүй би хүүхдээ хараад гэртээ суусан. Мэдээж түрээсийн байранд. Бид хэнээс ч юу ч гуйхгүйгээр өөрсдөө амьдралаа босгосон. Мэдээж нөхрийн цалин юунд ч хүрэхгүй. Тиймээс би өөртөө ямар ч хувцас авдаггүй цаг үе надад байсан. Хэрчсэн гурил авч нэг удаа хоол хийж байхаар 1кг гурил авбал 3 удаа хоол хийх юм байна гэдэг тооцоотой байснаас хэрчсэн бэлэн гурил огт авдаггүй байсан. Нөхрийгөө ажил хийж хүний нүдэнд ил яваа юм чинь үргэлж цэвэрхэн хувцастай өнгөлөг явуулахыг хичээдэг байсан. Хамгийн гол нь миний нөхөр үүнийг ойлгож намайг хайрлаж хүндэлж байсан нь тэр үед бүхнийг даван туулахад гол хүч болж байсан. Бид одоо тэр үеийг санахад хоосон байсан нь юу ч биш санагддаг бөгөөд харин ч их жаргалтай байсан санагддаг. Мэдээж одоо ч бидний хайр хөрөөгүй илүү сайхан байгаа нь үргэлж бие биенээ хайрлаж дэмжиж байсных гэж боддог. Гадагшаа гарахын тухайд мэдээж хүн илүү сайхан луу зүтгэлгүй яахав. Гэхдээ би эсрэг байр суурьтай байдаг хүмүүсийн нэг. Эх орондоо амьдрана гэдэг илүү байр суурьтай болж тайван сайхан амьдрах боломж. Гадаадад хэчнээн амьдарсан ч ирсэн хүмүүс байр сууриа олох гэж хэсэг хугацаа болдог. Зарим нь идээшиж ч чадахгүй, хүнтэй ч эвтэй ярилцаж чадахгүй болсон байх нь ажиглагддаг. Би 12 жил гадаадад сурч амьдарсан. Яг үнэндээ эх орноос өөр сайхан дулаан өлгий хаана ч байхгүй. Нөхөртэйгээ ярилцаж байгаад амьдралдаа зорилго тавиад түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээж амьдрах нь илүү сайхан амьдрал болох байх л гэж бодож байна. Юуны өмнө өөрийн гэсэн гэр оронтой болъё, дараа нь унаа тэрэг гэх мэтээр зорилгоо оновчтой зөв тодорхойлоод хоёулаа зүтгэх хэрэгтэй. Болохгүй юм гэж байхгүй. Хамтдаа зүтгэж байгаа амьдрал л сайхан шүү дээ.

  31. ZALUU says:

    uigagui shurgaj unatlaa uvchin tuschihguihen shig uuriin gesen business hiivel ug ni heden jil hudulmurluhud amidral deeshlene. uur songolt bhgui shdee. gadaadad ajillaj mungu olno gedeg hetsuu.

  32. ari says:

    gadaad garaad demide er n, tegeed l tendee l uldeh um bolno. tend ajil n hetsvv er n demi  lgj bodoj bn terni orond echne ntrer dahiad surgulid yavad dajgui ajil mergejiltei bolchihvol zeeler bair avah talar sudlad vzvel bolomjiin gj bodoj bn. 

  33. Koko says:

    Hamtdaa. Zovlon. Uzsen.     Humuus bndaa.  Huge avaad.   Gadaad.    Garaad.    Uzeee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.