БУРХАН

До.Болдхуяг 

(Хошин исээ)

Манай дэлхий олон шашинтай учраас хорвоо ертөнцөд цөөнгүй бурхан байж таарна. Би тэдгээр бурхны нийтлэг дутагдлын тухай өгүүлнэ. Харин орчлонд цорын ганц эзэн бурхан байдаг ч гэсэн үзэл бий. Тэгвэл би чухамхүү тэр бурхны сул талын тухай шүүмжлэх гэсэн юм. 

-Юуны өмнө би бурхан чиний шударга бусыг илчилнэ. Хорвоогийн хүмүүс баян ядуу, жаргалтай зовлонтой, эрүүл өвчтэй янз бүр байгаа нь чиний буруу бус уу.

– Бурхан чи их шуналтай. Үе үеийн, сая сая хүний өргөл барьц, өв хөрөнгийг идчихээд гавъяа байгуулсан мэт тоомжиргүй байх юм.

– Чи сагсуу. Олон орны хэлээр өөрийг чинь магтсан дуу, шүлэг, гүр дуулал мянга мянгаараа зохиогдсоор байна.  Түүнийг нь чи хараад л, өөгшүүлээд л суух юм.

– Чи бас хонзогнуур. Гамшиг зовлон, гал усны аюул тохиолдоход “эзэн бурхан хилэгнэлээ” гэлцдэгийг бодоход чи хөөрхий хүмүүст өсөрхөөд хорон муу санаа сэдэж явдаг бололтой.

– Ядаж байхад сохор. Өөрийнхөө элч болсон санваартан хүмүүсээ зөв олж сонгоогүйгээс болж цаад хэдэн хуварга нь хамгийн болохгүй, муу муухайг үйлдэж нэр нүүрийг чинь баастах юм.

– Бурхан чи өршөөлгүй. Буян нүглийг ялгаж, сайн үйл бүтээж байгаа заримыг нь дэмжих “санаатай”, харин зөв буруугаа ялгаж чадахгүй хүмүүст туслахгүй гэнэ. Хөөрхий төөрөгдсөн тэднийг өрөвдөх сэтгэл чамд алга уу?

– Үнэндээ чи дэндүү зөнөсөөн. Арга ч үгүй биз дээ, хүн төрөлхтөн чамайг мянга мянган жил шүтэж, нас чинь ч талийлаа. Чи сайн үйл хийж байгаад нь туслах санаа байвч андуураад өөдгүй амьтдад тусална, бас гэмтэй хүнийг гэсгээж чадахгүй мөртлөө мөрөөрөө нэгэнд нь халдаж хувь заяагаар нь тоглох юм. Одоо чи саналаараа огцрох, эсвэл амиа хорлох цаг болсон, XXI зууны хүмүүст чиний хэрэг даанч байхгүй. Аягүй бол хөгшин зөнөг чи өөдөөс нь цор цор хийсэн намайг гэсгээх гэж мунгианаад өөр нэгний толгой дээр аянга буулгаж таарна.

– Чиний хамгийн том дутагдал бол хулчгар зан. Ганц удаа гэгээн дүрээ сүсэгтэн олондоо харуулж, сүсэггүй нэгэнд нь үнэн гэж юу байдгийг ухааруулахын оронд нүүрээ буруулж, сүүлээ хавчин зугтах юм.

 -Эцэст нь хэлэхэд чи бол тэнэг, гэхдээ бүр усан тэнэг. Хязгааргүй сүр хүчтэй байтлаа өргөн сайхан тал дээр хамгийн сайхан шилтгээн бариад тансаг амьдрах хэрэгтэй биз дээ. Гэтэл тэнэг хүний давчуу тархинд үүрээ засаад толгой хоргодон суух ч гэж дээ. Чамайг мангуу гэхээс өөр хэлэх үг даанч алга…

Хөх хот 2010 он

16 Comments

  1. нэг хүн says:

    Anonymous гэж энд тэндхийн юм болгонд орж байдаг эх мэдэгч, гаж донтон нөхөр үү үгүй юу, хаа нэг юм руу орохоор л тэнд солиороод эх мэдээд л явах юм

  2. Anonymous says:
  3. Anonymous says:

    boldhuyag gedeg chini yostoi alialah geed yadtsan durgui hurmeer shaar uu gui yu? ineedtei hugiin novsh baij taarlaa. iim yumaar hoshignoj boldoggui yum.

  4. Үл мэдэгч says:

    Мэдэхгүй зүйлээ шүүмжлэнэ гэдэг дэмий хэрэг биз дээ. Бурханы санааг таашгүй байх. Хүний тархи,  хүний энэ ертөнцийн талаарх ойлголтоос давж. гарч байж бүх зүйлийн учрыг ойлгох байх гэж бодохийм. Хүмүүс хүний хорвоог ойлгосон ойлголт дэндүү ташаа ойлголт юм шиг байгаан юм нарийн үзвэл муу,сайн гэх зүйл байхгүй шүү дээ. Бүгд нэг бүхэл гэж үздэг юм байна лээ. Бид номны зөвхөн гарчиг, нэрийг уншчихаад номныхоо тухай ярих гээд байдаг сонин шүү. Шашин бол ёс суртахуун, улс төр, ашиг, сонирхол, ертөнцийн үнэний зарим хэсгийг оруулсан холилдсон тийм л суртал байдаг гэж ойлгодог. Бурханы  бидэнтэй бидэнгүй оршин байдаг орчлонгийн агуу хүч. Зарим нь бурханыг хүнтэй адилхан дүр төрхтэй гэж ойлгоод байдаг үнэнийг таньж мэдэхийг чармайж мухар сүсгээ багасгамаар санагдах юм. 

  5. Үл мэдэгч says:

    Мэдэхгүй зүйлээ шүүмжлэнэ гэдэг дэмий хэрэг биз дээ. Бурханы санааг таашгүй байх. Хүний тархи,  хүний энэ ертөнцийн талаарх ойлголтоос давж. гарч байж бүх зүйлийн учрыг ойлгох байх гэж бодохийм. Хүмүүс хүний хорвоог ойлгосон ойлголт дэндүү ташаа ойлголт юм шиг байгаан юм нарийн үзвэл муу,сайн гэх зүйл байхгүй шүү дээ. Бүгд нэг бүхэл гэж үздэг юм байна лээ. Бид номны зөвхөн гарчиг, нэрийг уншчихаад номныхоо тухай ярих гээд байдаг сонин шүү. Шашин бол ёс суртахуун, улс төр, ашиг, сонирхол, ертөнцийн үнэний зарим хэсгийг оруулсан холилдсон тийм л суртал байдаг гэж ойлгодог. Бурханы  бидэнтэй бидэнгүй оршин байдаг орчлонгийн агуу хүч. Зарим нь бурханыг хүнтэй адилхан дүр төрхтэй гэж ойлгоод байдаг үнэнийг таньж мэдэхийг чармайж мухар сүсгээ багасгамаар санагдах юм. 

  6. GOD says:

    bi acvel tai sanaa neg bna
    uchir ni bi itgegch….

  7. burhan says:

    hohichin shu bas neg yum nadtai shiree sandal bulaatsaldah gej garch irevuu, chi ehleed muriin hutulburuu humuust taniul, idej uusan ch barigdahgui bj chadahuu, chamaig alna hyadna gej dairaad irsen ch bsan ch urdaas ni chi ineej saihan zagnaj huurch chadahuu tiim zorigtoi bol ene suudald suu. ajil chin hungun hichneen udur tasalsan ch bolno, tsalin saitai . margaash irj cv gee uguurei

  8. Acvel says:

    Zia huurhii ch ch uheed shuud tamiin 1 nomeriin bileteer zorchix ni bndaa. Burhan gej unexer bdg bogood tsoriin 1 . Chi buh shashnii philsophy g tsomii ni sudlaj uzeh heregtei ter dundaas 1 l dugnelt garna : Burhan unexeer bdg.

  9. za neg iim bodol baina says:

    tegeed burhand murguud garch ireed muu muuhaig hiigeed bgaa bolhoor l burhan gedeg chini hereggui harin hun chanar hunleg yasiig surtalchilah yostoi.

  10. za neg iim bodol baina says:

    borte chono guai naasd dundiig barih geed bgaa chini l yunii toloo amidraad bgaagaa medehgui bgaa manguu yawdal. burhand itgedeggui hun yagaad burhan gedgiig shuumjilj bolohgui gej. ta nar burhand itgesengui gej shuumjlehtei adil. yum hoyor taltai

  11. dfasdfasf says:

    энэ ёстой гоё сэтгэжээ. надад бол сэтгэлгээ нь таалагдаж байна.

  12. кат says:

    Болдхуягаа хайрын тухай өгүүллэг нтр бичихгүй юмуу. Сонирхолтой адармаатай бас бага зэрэг эротик байвал.

  13. negen says:

    byhniig zohitsuuldag burhan buyu ertontsiin ezend hamaataishuumj baina

  14. Temuulen says:

    Burte chono philosphdoh gej ih oroldjee, shashingui uzel chin harin ch ih huchtei yum shuu, mgl-chuud geltgui katolik, lal buh l shashniihan sumdee murguchuud garanguutaa busarmagbuildluud hiij baidgiin shdee

  15. Borte Chono says:

    Юм бүр 2 талтай байдаг.
    Хэт шашинд автах муухай ч хэт шашингүй болвол түүнээс ч муухай байдгийг өнөөдөр итгэл үнэмшилгүй юуны төлөө амьдраад байгаагаа мэдэхээ больж зорилгогүй болсон залуу үе маань харуулж байгаа бус уу.
    Чи шашны муу муухайг тоочоод хэдэн аргумент дэвшүүлнэ, би хариуд чинь шашны сайн талыг хамгаалсан түүнээс ч олон аргумент дэвшүүлж болно ш дээ.
    Ер нь тэгээд ливаа юмны голыг нь олоод туйлшралгүй явах шиг сайхан юм байдаггүй юм даа.
    Магадгүй асуудлын учир нь шашнууд муу муухай байгаагаас бус ямар ч юмыг хэлбэрдүүлж гуйвуулж мөн чанарыг нь алдуулж дөнгөдөг Монголчууд бидэнд байгаа биш үү.
    Юм бүхний мөн чанарыг алдагдуулдаг гэдэг дээр ганцхан жишээ хэлэхэд “Ардчиллын бүх зарчмыг хэрэглээд байгаа мөртлөө ардчилсан бус улс яаж байгуулж болдгийн жишээ бол Монгол улс юм” гэсэн егөөдөл хүртэл байдаг биз дээ.
    Монголчууд бид юм бүхнийг хэлбэрддэг зан шашин шүтлэгт ч бас илрээд байх шиг санагддаг.
    Зөвхөн гадна талаасаа гоё ганган харагдаад үнэтэй машин унаад явдаг мөртлөө толгой руу нь өнгийгөөд харвал хов хоосон байдаг шигээ мухар захтай дээл өмссөн хүн бүрийн өмнө бөхлзөж духаа цоортол мөргөчихөөд бөгс эргэвүү үгүй юу хүн алахаас бусдыг хийдэг хүмүүс олон байдаг биз дээ.
    Бурхны шашны мөн чанарыг нь олж, Буддын философийг ойлгоё гэхээсээ илүү муу муухай аргаар мөнгө олж баяжихад нь тусалж юуны магад вэ гэсэндээ шүтсэн дүр эсгэж явдаг.

  16. Temuulen says:

    He he minii bodoj yavdag zuiliig ilerhiiljee. Hun bolgon dotood setgeldee l ariun, zuv bodoltoi yavah heregtei bhdaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.