“Үүнийг зарим сайтууд өөгшүүлж байна”
Р.Цэнд-Аюуш эмгэн 15 жилийн хорих ял сонсч, олныг цочирдуулж байсан нь саяхан. Түүнийг “чат”-ын эмээ гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэрбээр, телевизийн чатад хүүгээ алуулах захиалга өгч улмаар ял сонссон байдаг. Тухайн үе 2007 он байсан бөгөөд телевиз бүрээр “хүн алуулах, хүүхэн зарах, биеэ үнэлэх” захиалга өгөх боломжтой байсан цаг үе.
Улмаар олон нийтийн завхайрал хүчээ авч нийгмээрээ “чат”-ад залгиулж орхисон. Эцэстээ чатаар танилцаж, дэлгэцний цаанаас дурлалцсаны улмаас болзооны хохирогч нар олширсон байдаг. Өөрөөр хэлбэл, эрчүүд “улаан махны” хэргээр шоронгийн хаалга татаж, эмс нь бузарлагдаж үлдсэн тохиол гарах болсон юм.
Үүний дараагаар хууль хяналтын байгууллага “ТВ-Чат”-ыг арай хийн дарж авсан ч удаах хор уршиг нь өнөөг хүртэл оршиж интернэтийг “эзэмдэж” байна. Тодруулбал, царай царайгаа хараад чатлах боломжтой боллоо. Энэ нь интернэтээр даамжирч олон төрлийн садар самууныг сурталчилж байгаа хэрэг.
Хэдхэн хоногийн өмнө цахим ертөнцөөр биеэ үнэлэх явдал гаарсан тухай албаны хүмүүс мэдээлж байсан. Харин бидний ярих гэж буй “шинэ төрлийн” садар самуун нь “сайн дурын” үндсэн дээр явагддаг гэхэд болно. Өөрөөр хэлбэл, бэлгийн дур хүслээ хангах хүсэлтэй хоёр хүн хоорондоо зохицож шинэ төрлийн бэлгийн харилцаа үүсгэж байна гэсэн үг.
Үүнийг сийрүүлбэл, бие биенээ танихгүй, хэдэн настай нь мэдэгдэхгүй, эр эм хоёр интернэтэд холбогдсон дурын комьпютер сонгож, вэб камер ашиглан бэлгийн дур хүслээ хангадаг байна. Үүний цаана насанд хүрээгүй, гаж зуршилтай зэрэг хэдэн хүн байгааг, тааварлах аргагүй. Цаашлаад камерын араас хийж буй үйлдэлдээ донтох, гаж буруу зуршилтай болох зэрэг сөрөг нөлөөг дурьдаад байвал дуусахгүй биз.
Тиймээс чат буюу дэмий хоосон чалчих гэсэн утгатай энэ зүйлийг хянах байгууллага хэрэгтэй байна. Бид чатын тухай сонссон зүйлээ батлахын тулд хэрэглэгч ихтэй гэх дээрх гурван чат руу оройн 17.00 цагийн үед нэвтэрч үзлээ. Тэгэхэд 40-100 орчим хэрэглэгч садар самуунд уруу татсан нэрээр чатад нэвтэрчээ. Тэдгээр нэр нь нүд хальтрам.
Нэгхэн хормын дотор биеээрээ болон камераар бэлгийн дур хүслээ хангах зорилготой олон залуус хувийн чатаар элдэв янзын зүйлс бичиж байх юм. Үнэхээр энэ чат гээч залуучуудыг “тахал” шиг нөмөрчээ. Үүнээс үүдэн гарч болох эрсдэлийг сайтын эзэд өөрсдөөсөө түлхэхийн тулд “Манай чат нь хэн нэгэн хүний хэлсэн үг ямар нэгэн үйлдэлд хариуцлага хүлээхгүй болохыг хатуу анхааруулж байна!!!” гэх утгатай зүйлсийг бичжээ.
Харин зарим нь “Би 18 нас хүрсэн” гэх товчлуурыг дарахад чатад нэвтрэх зөвшөөрөл олгож байна. Бие хүн болж төлөвшөөгүй, хөнгөн хийсвэр өсвөр насныхныг буруу тал руу нь өөгшүүлж, ашиг хонжоо хайж байгаа эдгээр чатад эхний ээлжинд хариуцлага тооцвол ямар вэ. Эс бөгөөс шинэ төрлийн садар самуун газар авч мэдэх юм.
Б.Ширнэн
Эх сурвалж: Нийгмийн толь
14 Comments
shaal gomboo yum bichihiimaa, yaaj darj avahuu ch geh shig. Uund etseg eh ni anhaarnuu gehees chi bid 2 sanaa zovood yu gehve gej. Ali ch ulsad chat baij l baidag.
Syber sex hiih ni ersdeltei sex hiihees l deer. Nasand hureegui huuhed baival yaanaa ch geh shig, etseg eh ni tiim sited nevtruulehgui baih arga hemjee avahgui bol oor arga baihgui dee.
Syber sex hiiheer l sadar samuun bolchihdogiim uu, esvel chi sexees taashaal avch chaddagguimuu?
yer ni bol iimerhuu yumand etseg eh ni uureg hariutslaga huleeh heregtei sh dee.
nasand hursen hunii siteiig avtomataar haaj boldogiin sh dee.
Энэ хүн зөв санааг буруу илэрхийлждээ
bitgiii hudlaa shaagaad bai 15 jiliin yal yu yasan gej sonsdogiin be? erguu har alaaa
yaag unen eniig yaval buurah ymbe bi chataar zondoo l huntei ynz buriin ym yrial bj l bna zarimtain bur unttsan. ghdee bi ehnerteildee ehnerteigee harin tv chataar taniltssan ym bna
tiim shu, er n zohitsuulah heregtei. Ehneesee bi hurtel tegeel yavjin shd
buhniig haana gej baihgui shuu de, internet gej baigaa tsagt iimerhuu ym baih l bolno, ed nariiig tsegtselj bn gej haalaa gehed yah u? dahiaad l neg oor chat ntr olchood l baahan chatalna shuu de, horih tusam ulam nuutslagdmal bolno
facebookeer ustgagdsan zuil gdrch ireh bolomjtoi yu zaawal hariulaad uguuch
hezee ch arilahgui zuileer huutsulduj bhaar tom asuudalruugaa oruul yasiin 76 gishuunee niigemee dagaj bgaan hun bolgon hangalttai tsalintai ajiltai bval hen biye uneleh ym be ali niigem heniug yaj hunuujuulehee medej bgaa bailgui dee odoonii ene niigem bolovson ynhan zalhuu arhichin beldej bndaa 76 mine
delhiin ondor hogjiltei bussd orond bas l iimeeree l bgaa sdee. eniig haagaad hyanawal erh choloo 21r zuun ntr geed boon ym bolno. humuus oorsdoo sonirholooroo husleeree zowshoorood hen hen ni hj bgaa zuiliig odoo chi bid yahaw de.
dursee harj taashaal avah ni 1 talaar zov yum bga shde ymar 1n belgiin zamiin ovchin avahgui yanz buriin humuusd huch heregluulj doromjluulahgui geh met bga yum
Учраа мэдэхгүй жоохон хүүхдүүд, бэлгийн хүслээ дийлэхгүй эрчүүд, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс л байдаг юм биш үү? Сэтгэлээсээ танилцах гэсэн хүн түй ч байхгүй
medehguim da!yamar neg surug urshigtai bn geed nyanalt togtooh ni tiim sain aega hemjee gejbodohgui bn.alivaa zuiliig haaj boosnooroo esvel shalgasnaaraa saijirdag yum bish.ter tusmaa internet
Тийм шүү энэ төрлийн асуудалийг нэг мөсөн шийдэх хэрэгтэй чат энэ тэрээр хүний наймаа хүртэл явагдаж байгаа чатад хүмүүс донтдог болсон. Шинэ төрлийн садар самуунаа хүмүүс бүр cam sex гээд нэрлэчихсэн. Энийг цаанаас нь хянаж байх хэрэгтэй миний бодлоор манайхан энийг хянах боломжтой гэж үзэж байна. За бүр судалгаа хийгээд үзсэн чинь ийм байдлаар таашаал авдаг хүмүүс маш их байдаг юм билээ. Өөрийн гэсэн нууц yahoo ID тай тэрийгээ ашиглан цахим ертөнцөд садар самуун сурталчилж байна. Эцэст нь хэлэхэд энэ асуудалыг анхааралдаа авах хэрэгтэй.