Бүх хайраа гэр бүлдээ

Япон. Газар хөдлөлт. Аврах албаныхан нурангин доор нэг хүн байгааг олжээ. Эмэгтэй хүн байлаа. Бүтэн харахад хэцүү байсан ч залбирч байгаа мэт өвдөгөлөөд бөхийсөн, хоёр гараараа газар тулсан байв. Амьд байх магадлалтай гээд нурангийг зайлуулж эхэлсэн боловч нурууг нь хугалж, толгойг нь бяцласан хүнд чулуунуудыг харж, хөрсөн цогцсонд хүрээд горьдлого тасрав. Цаг алдахгүй байх үүднээс аврах багийнхан дараагийн хүний эрэлд явлаа.

Гэсэн ч багийн ахлагчийн сэтгэл амарсангүй. Тэр эргэж очоод эмэгтэйг бүхлээр нь гаргаж авах шийдвэр гаргажээ.

Эмэгтэйг гаргаж авхаар нурангины гүн уруу орсон анхны хүн нурангин дундаас:
– Хүүхэд! Хүүхэд! гэж ориллоо.

Аврах баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, эмэгтэйн дээрээс дарсан хүнд чулуунуудыг бүгийг нь зайлуулаад цогцсон доороос гурван сартай бяцхан хүүхдийг гаргаж авчээ.

Байшин нурж эхлэхэд залуухан бүсгүй хүүхдийнхээ төлөө өөрийгөө зольжээ. Хүү амьд битгий хэл тайван амгалан унтаж байлаа.

Эмч яаралтай ирж, үзлэг хийхээр хүүхдийн өлгийг задлахад гар утас гарсан бөгөөд дэлгэцэн дээр нь эхийн сүүлчийн захиас болох “Хүү минь, амьд үлдэх юм бол, ээж нь чамд хайртай байсан гэдгийг санаарай” гэсэн үг байлаа.

Тэнд байсан хүн бүр нэг нэгэндээ утсыг чимээгүй шилжүүлж байсан бөгөөд авсан хүн бүр нулимсаа барьж дийлэхгүй байжээ.

ХҮҮ МИНЬ, АМЬД ҮЛДЭХ ЮМ БОЛ, ЭЭЖ НЬ ЧАМД ХАЙРТАЙ БАЙСАН ГЭДГИЙГ САНААРАЙ!

Жич: Жэнэрэл Ноолэж пэйжээс чадан ядан орчуулав.

9 Comments

  1. setgegdel says:

    aguu eej bn aa sain torloo olj torog ee

  2. zochin says:

    ene chin ug ni hyatadiin gazar hudlultuur bolson l tuuh bn da

  3. Anonymous says:

    vnheer gaihaltai yu helehwedee

  4. Anonymous says:

    teghed zarim neg huuhnuud dunguj tursun nylh huuhdee gudamjind hog shig hayad yvdag. ene emegtei bol aguu eej bnaa

  5. Zul says:

    Eej hun iim l bdag yum. Minii eej namaig buh hairaaraa hairlasan. Odoo bi bas huuhduuddee buhnee Zoriulna. Ehiin hair ene huug avarchee. Ene erj burhanii orond ochih boltugai.

  6. Setgegdel says:

    AGUU gehees oor yu gehew de. Ene ertontsiin buh saihan emegteichuud, eejuud mandtugai.

  7. hhe says:

    zarim emegteichuudee gej goe helsen

  8. Anonymous says:

    zarim emegteichuude jinhene eh hun gej iim baidgiin bna shu 

  9. mongol says:

    Ymar aimar ym bee.Nudnii nulims garah shahlaa.Daanch ajil deer baina daa .Eh hun huuheddee iim baihad ,erchuud yaagaad ehnertee ingej handaj bolohgui gej .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.