Би 10 жилд байхдаа нөгөө ангийнхаа хөвгүүнд сайн болж тэр ч намайг үерхий гэж гуйсан юм. Сайн хүн маань үерхий гэхэд нь би шууд л зөвшөөрчихсөн, эхэндээ мсж-ээр харьцдаг байжийгаад удалгүй уулздаг болсон. Тэр маш царайлаг болохоор охидууд болгон тэрэнд сайн ханддаг байсан байх. Бид 2 үерхээд 4 сар болсон боловч нэг л дотно болж чадаагүй юм. Тэр надтай хамт байхаасаа ичдэг юм шиг санагддаг байлаа. Үргэлж л хүмүүсээс далд газруудаар явдаг байсан ч миний хувьд нээх сүртэй санагддаггүй байсан. Хамт л байвал сайхан байдаг байлаа. Харин бид 2-г эсэргүүцдэг хүмүүс зөндөөу байсан сургуулаар нэг яриа багш нар хүртэл юм ярьна ангийнх нь багш надтай таарах болгондо муухай хардаг байсан.
Та 2 тохирохгүй ээ сал гэж хүртэл хэлдэг байсан. Хэдий бид 2 нээх дотно болоогүй ч гэсэн би тэрэнд үхтлээ хайртай болсон юм. Тэр ч бас надад маш их хайртай гэдэг байсан чи л бүхнээс илүү ганцхан чамайг л хайрлана гэдэг байсан юм. Удахгүй улирлын амралт болж тэр бид 2 уулзалдахаа больж байлаа үргэлж л завгүй гэх боллоо. Ингээд хичээл орлоо. Түүнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байтал тэр надтай сургууль дээр танихгүй хүн шиг л зөрөөд өнгөрдөг байнашт. Уулзах байтугай утсаар ярьж мсж бичихээ ч болив ингээд л би гэдэг хүн өрөвдөлтэйгөөр хаягдлаа.
За яах вэ салж болно тэхдээ хамгийн гол нь шалтгаан хэрэгтэй л баймаар би түүнд юу буруу хийсэн болоод тэр намайг ингэж хаяж байгаан болоо? Ядахда ямар нэг юм хэлмээр юм даа гэж өдөр болгон бодож уйлж суудаг боллоо. Манай ангийнхан тэр байтугай сургууль даяар намайг хаягдсан гэсэн харцаар хараад байгаа юм шг санагддаг байсан ядаж байхад байнга тааралдана түүн руу гомдлын харцаар харах болгонд тэр надаас нүд буруулдаг байсан доошоо хараад л яваад өгнө. Нзууд маань ч тэрнийг март гэж үргэлж хэлнэ харин би дотроо түүнийг эргээд ирнэ байх гэж битүүхэн горьдсоор л…
Манай хоёр 11-хэн угаасаа л бие биедээ дургүй байсан юм тэгээд манай ангийн хөвгүүд зарим нь надаас би тэрийг чин зодоод өгөх үү гэж асуудаг байлаа, харин би хичнээн үзэн яддаг байсан ч түүнийгээ хамгаалаад байдаг байсан. Яах гээд байгаан гээд хэлчихдэг байлаа. Намайг үерхий гэх хүүхдүүд зөндөө байсан ч би тэрнийг л бодсоор байсан учраас зөвшөөрдөггүй байсан.
Харин тэр нэг өглөө харсан зүйлдээ итгэсэнгүй тэр доод ангийн нэг охинтой хөтлөлцөөд сургууль дотор яг миний урд явж байдаг байна шдээ. Яаж чадаваа салаад 1 сар ч болоогүй байхад уу даа арайчдээ чи ийм хүн гэж үү? Ингээд л уйлах шалтгаан дахиад л нэмэгдлээ. Тэр охин намайг бодвол өндөр гайгүй биетэй охин байсан юм тэгээд би ойлгосон надаас салсан шалтгаан нь энэ юм байна гэж. Би их даруухан болохоор тэрнийг бэлхүүсэр минь тэврэхэд нь хүртэл дургүйцдэг байсан юм. Тэр 2 хөтлөлцөөд үргэлж л хаа сайгүй тааралдана би харин тэднийг ширтцээр хажуугаар нь өнгөрдөг байлаа.
Ингээд сургуулиа төгсөж оюутан болцгоов харин тэр гадаадад сурахаар явчихсан байсныг би сүүлд мэдсэн юм. Ингээд л миний анхны хайр холын холыг зоривоо…
23 Comments
Хүнд залуу нас дахин ирэхгүй өнгөрсөн бүхэнд харамсаад явах нь ямар хэцүү гээч… Надаас 4 дүү залуу миний араас гүйж ганцхан чамд л хайртай, заавал чамтай сууна, чамайгаа жаргааж амьдралаа аваад явж чадна би гээд орцонд минь зогсчихоод явдаггүй, гэрээсээ гарч ирэхгүй бол хаалгыг чинь тогшлоо шүү гэхээр нь аав ээжээсээ айж хүчээр уулзаж Би гэдэг хүн хатан хаан шиг л загнаж чамайг гэх сэтгэлгүй өөр хүнтэй гэх мэтээр хэлж тэр ч миний өмнө байдгаараа хичээж гүйж би түүнтэй ингэж янз бүр болж явсаар байгаад сүүлдээ дотносч уулздаг болж бүр нөгөө юу яаж жирэмсэн боловоо хөөрхий. Гэтэл нөгөөх маань эхэндээ дуртай байснаа сүүлдээ нэгл өөр болж хөндийрөөд хариуцлагаас зугатаах гээд байх шиг болохоор нь би их шаналж эхэндээ юу юу гээд байлаа гэж үхтлээ гомдоод анхны хүүхдээ авахуулах хэцүү бас нөхөргүй хүүхэдтэй болох ч хэцүү байсаар бараг л 2 сар болгоод зориг гаргаж авахуулсаан. Тэр надруу хааяа хааяа ярьж байснаа сүүлдээ бүр хүүхдийг минь яагаад авахуулчваа чи алуурчин юмдаа гэх мэтээр хэлж уйлж хайлж тухайн үед чи бид 2 учраа олохгүй байсан байх тэглээ гээд ингээд байхдаа яахавдээ би юу гэж алга болоховдээ чамдаа хайртай шдээ гэж өнгөрсөн хойно нь хашгирав гэхч болсондоо. Эмэгтэй хүн ер нь дасамтгай бас хүүхдийг нь тээгээд ирэхээр бүр их хайрладаг юм байналээ. Бид хоёр хэдэн сарын хугацаанд холбоотой байж байгаад тэр надад гомдсондоо яаж ч чадалгүй салсан. Харин би одоо хүртэл түүнд хайртай хэвээрээ бүр маш ихээр санаж эхэндээ хэлж байсан үгнүүд үйл хөдлөлүүд намайг гэсэн хүчтэй халуун дулаан хайр халамжийг нь үгүйлж хүүхдээ зорииглоод төрүүлдэг байждээ гэж харамсаж хааяахан уйлдаг. Хамгийн гол нь хүүхэд хайртай хүнийхээ хүүхдийг төрүүлэх ёстой байсан
хүнд яаж хайраа илчилбэл амжилттай болдог вэ
Huue Naadah chine yg minii aimral bna
Bi anxnii xairaa odoo xvrtel martaagvi yag yamar ved bvr ix sanadag we gewel noxortgee muudaltsaad noxor uugaad yanz bvr boloh bolgond l bodigdood xaritsuulaad zvvdleed l bda zarimdaa zalgaad duug ne sonssmoor sanagddag.teglee gd est nogoo xatan uxaanaa gargaj uujuu uxaanaar ooriigoo argadaj emegteu xvn ger bvlee vr zulzagaa l boddog uym da.erchvvd er nohorvvd zarimda ooriinhoo orond ehneree tawid neg boddog ch boloosoi.
zuudneesee SER SER
Jinxene tuux bn da bi anxnixa xaipg odo xuptel maptagu e
Jinxene tuux bn da bi odo xuptel anxni xaipa maptagu e
Хөөх ямар уяармаар түүх вэ? Миний Арван жил нүдэнд харагдчихлаа… Арван жилдээ 2 удаа хүчтэй гэгч нь азгүй дурлаад дурлахаас айдаг болсон… Их сургуульд ороод ахиад нэг дурлах шиг болоод шархлаад үлдсэн… Энэ бүхэнийг дүгнээд хэлэхэд даруухан залуусд охидууд дургүй байдаг бололтой. Эсвэл даруухан залуус хэтэрхий хайртай хүндээ халдаж чаддаггүй бололтой… Надад дуралсан бүсгүй бүрийн тоогоор сэтгэлээ би эмтэлдэг… Надаас холдсон бүсгүй бүрийн араас сэтгэлээ би чангалдаг… Одоо хий насаараа 27 хүрлээ дурлахаас айж дурлахгүйгээр үнсэлцсээр байтал хамаг сайхан он жилүүд урсан одож байна даа. Ганц удаа үерхэж үзсэнгүй. Хэхэ одоо үүнийг уншсан хүмүүс намайг шрек гэж бодох байхдаа үнэндээ яг зөв би бол шрек хэхэ… Гэхдээ л шрекд нэг пеона таарчихгүйл юм байхдаа. Ирэх намраас эхнэрийн эрэлд гарахгүй бол дүү нар гэрлээд хуримандаа уриад сүйд болж байна даа. Эртний уламжлалаа дагаж ариун гал голомт бадраахыг бэлгэдэж эрд очоогүй эмнэг хангал бүсгүйтэй сууна гэж бодсон багын мөрөөдөл минь биелээсэй…
minii anhnii hair nadad ih hvchtei setgel torvvlsen,nadad hairtai oor hvntei suuhgui bi vhne gedeg bn hvn mnii torson egchtei suusan,ted hvvhedtei.egch maani tanidaggvi bn bolhoor tiim um bolchihson.jiremsen bolson hoino ni medeed helsen egchdee.getel oor hvnii nereernasaa nemeed dotno bolchihson bga ym da.tuhain vedee nadaas zugtaad taardaggui bn.bi hotod.egch hodoo bdag.tegeed neg odor taaraad gert hvngui bolhoor ni bi asuulaa l daa—chi setgel hangaluun bnu.minii egchid hairtaidaa ingewuu.eswel nadad ym sanaad ingew uu gej.ter—egchid chin hairtai amidrah huseltei gej….tuunees hoish udaagui salsan.manai naizd helehdee namaig neg sain chadlaa gej helj.ingeed bodhoor hair gej yu ym be.hudal huurmag setgel hodloliin neg ilrel ym.erchuud iim huwiramtgai muuhai humuus.er hund itgeheer erhii huruundaa itge gel,,,,,,,
Bi anhnii hairtaigaa yerhej bga. Anhnii hair yahav nandin ch martagdchihdag yum bnle. Harin oyutan bhdaa anhnii hairtaigaa niilsen. Odoo bol namaigaa hairlaad erhluuled 5 jil bolj baina. Sayhan nadad 10 jild bhdaa hereglej bsn bid 2-n medeh yumaa nadad ogson. Bid 2 huuhed nasaa nandignaad l bdin. Odoo bol azjargaltai 2 l baina. Udahgui hoorhon huuhedtei bolnoo gej boddog doo bid 2
Dursamjtai bh shan. Nadad ch gesen neg bandi durlad garan dere minii nerig zvvger shiwed garanda zvvnii bohir orulad emnelegt hewtej bla.
Dursamjtai bh shan. Nadad ch gesen neg bandi durlad garan dere minii nerig zvvger shiwed garanda zvvnii bohir orulad emnelegt hewtej bla.
хичээлээ сайн хий!!!
шохоорхолоо хайр гэж андуураад та насан дээр алдчих гээд байдаг тал бий. хэдэн жилийн дараа эргээд бодоход инээд хүрэм эсвэл дурсамж төдий зүйл л болж үлддэгийм даа.
жирэмсэлж барьсан бол яана. харин ч гайгүй салжээ
tegeed yachaad bgaan
nas oroitloo geed hentei ch hamaagui suuj bolohuu
Би 34 настай хүнтэй сууж байгаагүй. 3 хүүхэдтэй эхнэрээсээ салсан 10 насаар ах хүнтэй үерхэж байгаа. Тэр надтай хамт амьдрахыг хүсдэг. Гэрийнхэнтэйгээ танилцуулсан. Би гэрийнхэндээ танилцуулахыг хүссэн боловч манайх дургүйцсэн. Намайг хамт амьдрах сонирхолгүй байна гэж дандаа буруутгадаг. Бас дандаа миний түрийвч, орлогыг сонирхдог. Заримдаа 7 хоногоор ярихгүй, msg бичихгүй алга болдог. Би маш их дасаад хаяж чадахгүй байна. Хамгийн гол нь миний нас оройтож байгаа бас их хайртай болохоор энэ хүнийг явуулахаас айгаад байна.Яах вэ хүмүүсээ.
yer ni hair anhniih ch bn u heddeh ch bn yamar hamaa bn. gol ni hamgiin unen setgeliin hair l chuhal bolohoos anhnii hudlaa shohoorhol ch yum shig hair bol yu ch bish. bi lav anhnii hair mair sanadag ch gyi. anh boddog bsan daraa uhaan orson tom bolson hoinoo harahad byteegyi ni ch bolsiin yun hair mair demii yum bjee gej uhaarsan.
37 dahi zahidal geed duu hurtel bn shde
dursamj l bh daa
ZAYANII HANI CHIN BISH GEED L MARTAHGYI YUU,BI ANHNII HAIRAA SANAAD SYID BOLDOG CH YGYI NUHUR MAANI HAMGAAS SAIHAN ER HYN MAANI
bnga boddogui ch gcn setgeliin gund nuugdaastai bdag
Эмэгтэйчүүд анхны хайрыг их эмзэг тусгаж авдаг юм билээ. Эцэст нь нөхөрт гарчихаад нөгөөхтэйгээ холбоо тогтоож сайн ханиа гомдоов доо. Манай эхнэр намайг их л муухай гомдоосон доо.