Хэцүү хадмын арга эвийг хэрхэн яаж олох вэ?

Хадам гэдэг үгийг ихэнх хүмүүс буруу талаар нь ойлгодог. Залуучууд голдуу л хадамтайгаа таарахгүй байна гэцгээдэг. Гэхдээ амьдрал дээр хадам болгон муу байдаггүй. Сайн хадам ч мундахгүй олон бий. Уг нь амраг хосуудын гэр бүлийн амьдралд хадмуудын гүйцэтгэх үүрэг тун их байдаг аж. Хадамтай таарч тохироогүйгээс гэр бүлийн харьцаа доголдож бүтэлгүйтсэн олон тохиолдол байдаг. Иймд залууст захиж хэлэхэд хадмынхаа ая эвийг олж сурах хэрэгтэй. Хэдийгээр сурсан занг сураар боож болохгүй гэдэг ч та өөрөө ухаалаг бас зальтай байвал хадмын арга эвийг олж болно гэдэгт итгээрэй. За ингээд хадмынх руугаа явах бэлтгэлээ хийе.

1. Анх удаа хадмуудтайгаа уулзахдаа тэдэнд зөв сэтгэгдэл үлдээх хэрэгтэй.
2. Хадамтайгаа уулзах үедээ тун хянамгай байх хэрэгтэй.
3. Сайхан хувцасла.
4. Өөртөө итгэлтэй бай.
5. Нялуун зан авир гаргахыг тэвч.
6. Хадмуудтайгаа тун эелдэг харьц.
7. Хадмынхаа хийж өгсөн хоолыг магт.
8. Өмссөн хувцасны чинь талаар юм хэлбэл найрсаг хүлээж ав.
9. Бүр болохгүй бол манай ээж ингэж зааж өгсөн юм гэж хэл.
10. Хэрэв хадмууд чинь чамайг үл тоомсорлоод байвал эхнэртээ энэ тухай хэл.
11. Өөрөө энэ талаар ямар нэг гомдол санал бүү гарга.
12.Үр хүүхдээр нь дамжуулвал эцэг эх нь хүлээж авахдаа илүү байдаг.
13. Хэрэв хадам тань чиний мэдэхгүй юмыг, бас чиний танихгүй хүний тухай хүүхэдтэйгээ ярилцаад таныг тоохгүй байвал энэ чамайг хүндлэхгүй байна гэсэн үг.
14. Гэхдээ чи бухимдах хэрэггүй. Бас яг өөртэй нь адил түүний мэдэхгүй юм, танихгүй хүний тухай эхнэртэйгээ ярилцаарай. Дараагийн удаа чамайг хүндэлдэг болно.
15. Юм болгон дээр хадмынхаа үгийг хараад хэрэггүй. Өөрийнхөө санаснаар л бай.

2 Comments

  1. er hun says:

    hetsuu hetsuu tusdaa baih shig jargal haana bn. bor gerteee bogd har gertee haan

  2. yeah says:

    neeree hadamtaigaa hamt amidrah unen hetsyy shuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.