Өндөр настан Ли Мэй бол Сү Жөү мужийн Хэнтан нутгийн хүн. Тэрээр 1889 онд төрсөн бөгөөд 2001 оны байдлаар 112 настай, гурван зууны нүүр үзсэн хүн байлаа. Ли Мей гуай 2000 онд бүх хятад даяар хамгийн эрүүл саруул, өндөр настанд тооцогдож байв. Түүний энэ өндөр насандаа өвчин хуучгүй, хөнгөн шингэн байсны нууц юу юм бол? Хамаатнууд, хөршүүдийнх нь ярьснаар Ли мэй эмээгийн урт наслахад олон хүчин зүйл нөлөөлсөн байна. Юуны өмнө тэрээр зан араншингийн хувьд тун хөгжилтэй, нээлттэй, бусдад туслах дуртай, гэр бүлийнхэн, хөршүүд, ер нь аливаа хүнтэй тун эелдэг харьцаатай, хэр баргийн юман дээр хүнтэй хэрэлдэж муудаад байдаггүй гэнэ.
Үнэндээ түүний гэр бүлийн амьдрал тийм ч аз жаргалтай байсангүй, хагацал зовлон их үзжээ. Тавьхан настай байхад нь хань ижил нь мөнх бусыг үзүүлж, Ли Мэй гуай таван хүүхэдтэйгээ хоцорсны өдгөө хоёр нь л амьд сэрүүн байна. Гэвч тэр энэ бүхнийг тэсвэрлэж, үхэл зовлонг туулж, гэр бүлийнхээ ядуу зүдүү амьдралын хүнд хүчир бүхнийг мөрөн дээрээ үүрч ирсэн билээ. Түүний урт удаан амьдрал хөдөө тосгонд өнгөрсөн юм. Хар багаасаа ээж аавынхаа хамт тариан талбайд хүнд хүчир ажил хийж хүүхэд насаа өнгөрөөсөн бөгөөд өсөж том болоод айлд хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч хийдэг байжээ. Олон жилийн биеийн хүчний ажил хөдөлмөр түүний амьдралын хэвшил болж бие махдбодыг нь эрүүл чийрэг хэвээр байлгажээ. Тэрээр нас зуу гарсан хойноо ч гэсэн хүнд төвөг болохгүйг хичээж хувцсаа өмсөх, нүүр гараа угаах, үсээ самнах, оймсоо угаах зэрэг ойр зуурын ажлыг заавал өөрөө хийдэг байлаа.
Ли Мей гуай биологийн цагийг амьдралын хэвшилтэй тун сайн уялдуулж насан туршдаа мөрдсөн нь түүний урт насалсны хамгийн чухал нууцын нэг юм. Өглөө бүр таван цагт босож, өглөөний цайнд будааны шүүс юм уу үнээний сүү ууна. Өдөр, оройн хоолондоо цагаан будаа, эсвэл гурилтай шөл иднэ. Тэр мах, шинэ ногоонд тун их дуртай. Үд дундын үед цаг орчим амарч, өдөр бүр гэрийнхээ ойролцоо салхинд алхан, үдэш долоон цагт унтана. Түүний нойр хэзээ ч хулжиж байгаагүй юм гэдэг. Тэр нэг насандаа архи тамхи хэрэглэж байсангүй, ариун цэвэр сахин өдөр бүр усанд орох, эсвэл чийгтэй алчуураар биеэ арчдаг, үргэлж цэмцгэр сайхан хувцасладаг байлаа.
Ли Мей эмээ зуу насалж зургаадай таягаа тулахад охид хөвгүүд нь нэгэнт дал, ная гарсан хөгшчүүл болсон байв. Хөгшин болсон тэднээр асруулж төвөг тарихгүй гэсэндээ Ли Мей гуай өөрийн хүслээр өндөр настны асрамжийн газар очсон байна. Засгийн газраас түүнд сар бүр тэтгэлгийн мөнгө шилжүүлнэ, жил бүрийн сар шинээр зүсэн зүйлийн хүн эмээтэй золгож янз бүрийн бэлэг сэлт өгнө. Ийнхүү Ли Мей гуай насны бөгсөнд жаргалтай сайхан амьдарч байсан гэдэг.
Хятад хэлнээс орчуулсан До.Болдхуяг
10 Comments
Oro olood unshij chadahgui hunii yum unshihad shan bdag yun bhdaa haha
Мундаг урт насалжээ сайхан нас байна… Гэхдээ бас хэцүү ч юмаадаа…
hahaha nomnoos unshsan zuilee bichihgui tegeed uuruu zohioj bichih yumuu. heregtei saihan l medeelel bna shdee. uuruu unshsan zuilee busadtai huvaaltsahni zuin hereg shuu
ene emeegiin urt nasalsan ni ene hun hunii dald bdag biologiin tsagaa dagaj untaj serdeg bsantai ni holbootoi. biologiin tsagaa dagawal hun urt naslah bolomjtoi gehdee orchin ueiin humuust dagah bolomj bhgui hen nar shingehed untaad ugluu 5 tsagt boshow dee tiim bolomj bhgui shd
Сайхан л мэдээлэл байна. Сайхан насалсан буянтай хөгшин байжээ. Би өвөөгийнхөө насанд хүрээд үхэхэд болоо болоо. Харамсах зүйлгүй.
Эхний хүн хамт сурдаг, сайн таньдаг хүн нь бололтой. Яасан атаархуу хар шаар вэ. Орчуулсан хүн нь гэмт хэрэг, эсвэл муу үйл хийчихсэн биш дээ. Юм үзээгүй хүүхнүүд атаархуу байдаг гэдэг энэ байх даа
Хятад хэлний ном хуулбал хятад болчихно ш дээ. Хичээлийн бичгээсээ орчуулж монголчуудтайгаа хуваалцаа биз яадгийн. Чи өөрөө тэгээд орчуулаад бичихгүй яасан юм бэ.
Энэ сэтгэгдэл бичсэн нөхөрт хандаж хэлэхэд: номноос хууллаа гээд яагдын. ямар мөнгө төгрөг олоод яваад байгаа биш… Надад лав маш сонирхолтой мэдээлэл байлаа. мэдсэн уншсан нэгэн нь мэдэхгүй нэгэндээ мэдээлж байхад, чи 1аараа тэр номыг уншцан юм шиг л орилоод байхын.
заримдаа сэтгэгдэл уншиж байхад энэ мэт стрэстүүлмээр юмнууд ч байхымаа. зарим нь ухаалаг зарим нь хөгжилтэй. тийм болхоор энэ сайт амьд байгаад байдаг байх
chi ene zuiliig nomnoos unshiad orchuulsan bolood bichsen bna shdee. uuniig chini hohhotod surch bgaa hun bolgon l meddeg shdee. yuedugiin nomnoos huulaad tabichihsan bna huudasnii dugaar ni 1 ondor nasalsan hunii ulgeriin tuhai zuilees huulaad bichsen bna shdee . bas mangar shuleg shig yumnuudaaa bichihee bolioch ichmeer yum.