ДОХ-ын 41 тохиолдол албан ёсоор бүртгэгджээ

БЗХӨ-өөр өвлөгсдийн тоо нэмэгдэж байгаа аж. Ялангуяа тэмбүү, трихомниаз зэрэг өвчний өвчлөл урьд жилүүдийнхтэй харьцуулахад нэмэгдсэн гэнэ. Энэ нь дүүрэг хороодын эмнэлгүүдийн илрүүлэл нэмэгдсэнтэй холбоотой хэмээн өчигдөр болсон “Нийлэлд 100 хувь бэлгэвч хэрэглэх хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудын уулзалт дээр онцолж байсан юм. 100 хувь бэлгэвч хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм байна. Уг хугацаанд улсын хэмжээнд БЗХӨ-өөр нийт өвчилж байгаа хүмүүсийн хувь хэмжээ буурч байгаа аж. Тухайлбал, 2005 онд бэлгийн замын өвчлөл 45 хувьтай байсан бол энэ жилийн эхний зургаан сарын байдлаар 35 хувь болж буурчээ. Харин ХДХВ/ДОХ-ын тохиолдол хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш харьцангуй тогтворжсон байна. Одоогоор ДОХ-ын 41 тохиолдол албан ёсоор бүртгэгджээ. Үүнээс гурав нь хүүхэд гэнэ. Хүүхдүүдийн хоёр нь халдваргүй болох нь тогтоогдоод байгаа бөгөөд нэг нь шинжилгээ хийх насанд хүрээгүй байгаа ажээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулсан уг уулзалтад нийслэлийн есөн дүүргийн эмч мэргэжилтнүүд оролцсон юм. Эмч мэргэжилтнүүдэд тулгарч байгаа гол бэрхшээл нь биеэ үнэлэгч болон эрсдэлтэй бүлгийн хүмүүс тогтвор суурьшилгүй амьдралтай байдагтай холбоотой гэнэ.

SOURCE: Өнөөдрийн монгол

2 Comments

  1. nandia says:

    huurhii hvvhdvvd min l ervvl baigasai ted min yamrch buruugvi shvvdee enhrii byatshan vrsiig min burhan iweej ervvl saruul bailgj hairlaarai ene minii chin hvsel

  2. asdsadfaw says:

    yamar aimar um be

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.