Сэмэрсэн сэтгэл

Чиний харц хамгийн сайхан. Хараад л баймаар. Харах тусам улам дурлан уусан шингэмээр. Уг нь бол тийм ч сайхан давхраатай алаг нүд биш л дээ. Гэхдээ л надад бол хамгийн сайхан нүд. Бага зэрэг бүлцэндүү ч гэсэн их зүйлийг багтаасан том харц. Тэндээс би уярал ухаарал, хайр, тэмүүлэл, тэвэр дүүрэн аз жаргал, инээмсэглэл, эрч хүч гээд сайхан бүхнийг мэдэрдэг.

Чамтай анх учирсан өдөр чи намайг нэг их анзаарч хараагүй. Харин хэдэн өдрийн дараа үнэхээр над руу удаанаар ширтсэн шүү. Тэр л үед би чамдаа дуралсан. Эхэндээ чамайг надаас юу хүсэж байгааг нь би ойлгодоггүй байсан. Яваандаа бага багаар би чамайг мэдэрч эхлэсэн. Чи анх надад “хайртай”  хайр гэдэг үг чинь их үнэтэй ,олон хэлэмгүй үнэ цэнэтэй  үг шүү гэж хэлэх үед би ямар их баярлаж байсныг хэн ч төсөөлөхгүй дээ. Чи бид хоёр тэр үед мессенжердэж байсан гэхдээ худлаа хэлсэн ч хамаагүй би баяралсан. Яагаад гэвэл би дуралчихсан байсан. Би бүр нүдэндээ ч итгэхгүй олон дахин уншсан. Мэдээж чамайг хайрлах хайранд олон саад тулгарч байгаа одоо ч гэсэн. Жил ирэх тусам асуудлууд ар араасаа хөвөрсөөр, Чиний намайг гэх сэтгэл багассаар харин би чамд дассаар л. Заримдаа анхны үе маань сэтгэл амар, сайхан байж дээ гэж бодогдоно. Гэхдээ л чамайг гэх хайр маань хэзээд мөнх юм.

Чиний намайг гэх сэтгэл хуурамч байж болно, намайг зүгээр л ашиглаж байсан ч хамаагүй. Чамд анхны бүхнээ зориулахыг зөвшөөрсөндөө ч баяралдаг. Мэдэхгүй ээ би маш олон залуусаас татгазалж явсаар чамд л тэр нандин хормыг бэлэглэсэн . Тэгэх л ёстой байсан байх одоо ч гэсэн чи миний цор ганц эр хүн хэвээр л байгаа. . Чи минь үргэлж намайг орхиод байх ёстой газар, очих ёстой гэр бүлрүүгээ яардаг. Салаад явах үед өөрийн эрхгүй их ганцаардаж бидний хагацах хором мөч ойртох үед хамт байгаа ч гэсэн чамайг үгээр хэлхийн аргагүй их санадаг. Явсаны чинь дараа чамд гомдхоосоо илүү чиний төлөө санаа минь зовдог. Бас тэр нэгэн ухаалаг бас гэгээлэг бүсгүйгээс өөрийн эрхгүй зүрхэндээ уучлал ирж өөрийн сэтгэл зүрхээ захирч чаддаггүй өөрийгөө зүхсээр 3 жил өнгөрчээ. Зарим үед би шалтгаангүйгээр чамд гомдож туньж өөртөө дахиж хэзээч уулзахгүй бас залгасан ч утасаа авахгүй гэж амалдаг ч гэсэн өнөөх дулаахан дуу хоолой, тунгалаг нүд над руу харилцуурын цаанаас цууриатаж, гэмшингүйгээр ширтэх үед би бүр шалдаа бууж юун уурлах манатай уярч өөртэйгээ тэрсэлдэн өөрийгөө зөвтгөдөг юм. Чиний харц, дуу хоолой тийм хүчтэй бас тийм уяхан. Энэ харцтай учраад яг одоо 3 жил болж байна. Гэсэн хэдий ч чиний харц ер өөрчлөгдөөгүй. Харин ч улам ухаалаг, няхуур болж байгаа юм шиг санагддаг.

Чамайг надад уурлах үед яг л зүрх зүсэгдэж байгаа юм шиг санагддаг гээч. Өнөөх хиргүй тунгалаг харц алга болчих вий, хорвоо дээр над руу хардаг байсан хамгийн хөөрхөн харц замхарчих вий гэсэндээ хамгийн их айж уучлал хүсдэг. Заримдаа чамайг тайван унтаж байх үед харах их сайхан байдаг юм. Өтгөн биш ч гэлээ хөөрхөн сормуус нь чинь үе үе хөдлөхөд өөрийн эрхгүй инээчихдэг юм. Сормуусны будгаараа будчихвал муухан хүүхнээс царайлаг харагдах байх даа, эмэгтэй байсан бол ямар байх бол гэхчилэн чамтай холбоотой янз бүрийн зүйл ургуулан бодно. Ерөөл чамтай учирсан цагаас хойш л миний амьдралд чамайг бодоогүй хором мөч бүхэн гэж байгаагүй. Гэтэл чамайг надад ямархан хайртайг би үл мэднэ. Мэдээж би чигчийхэн чинээ ч хамаагүй хайртай байх гэдэгт нь эргэлздэггүй л дээ. Гэхдээ багахан айдас байдаг юм. Хэзээ чи намайг орхиод явахыг би хэлж мэдэхгүй ч үргэлж бэлтгэлтэй байдаг. Гэсэн хэдий ч чи минь л аз жаргалтай байвал би хамаагүй ээ. Мэдээж өөрт чинь үнэхээр хайртай, 3 зулзагыг чинь төрүүлж өгсөн сайхан бүсгүй чамд байгаа учраас би яаж татгалзаж чадах билээ дээ.Тэр агуу бүсгүйтэй харьцуулаад би түүний хаана ч хүрэхгүйгээ мэднээ бас би чамд тийм бурханлаг бэлэг өгөх хувьгүй хүн гэдгээ ч сайн мэднэ. Чиний минь харцыг л жаргалтай, сэтгэлийг нь тайван байлгаж чадах бүсгүйг тэр мөн гэж боддог.

Харин би нэг л зүйлд зүрх сэтгэлийнхээ гүнд уйлж, өөрийгөө буруутгаж явдаг тэр бол бидний хүүхэд.Одоо бүх зүйл дууссан.  Үе үе уулзахгүй удах  үед нь үглэхгүй юм шүү гэж бодсон хэдий ч тэвчихгүй чамайг уурлуулчихна. Гэхдээ хэдхэн цагийн дараа чи  минь өвөрт минь аль хэдийн ороод ирчихсэн эрхэлж гарна. Ийм болохоор л би чамд дэндүү хайртай байдаг юм. Өөрийг нь сонсоход чи их дуртай. Удаж удаж  уулзах үед нь юу ч асуугаагүй байхад өөрөө л хамаг тайлангаа тавиад байдаг. Ямартай ч шалтаг нь шалтгаан болж чадахаар зүйл байдаг. Чамайг би бусдаас илүү ухаантай,сэргэлэн ёстой л суусан газраас шороо атгадаг,сүүхээтэй эр хүн  гэж боддог.Тийм болхоор хүсэл мөрөөдөлөө биелүүлж чадна гэдэгт үргэлж итгэдэг. Итгэлийг минь битий алдаарай. Яагаад гэвэл чамд тийм чадвар байдаг. Ингээд хайр нь чамд хэлэх үгсээ цэглэе. Аан нэг зүйлийг захихад гэргийгээсээ гадуур явдалыг надаар дуусгаарай бас намайг санаад байсан ч надруу битгий залга зүгээр л дурсамжныхаа  нэг хэсэг л болго.  Намайг айлгаж, баярлуулж, уйлуулж, жаргал бэлэглэдэг  тунгалаг харцтай “залуу” чамайг би насан туршдаа /нууцхан/ хайрална. Намайг ор тас бүү мартаарай, гуйя чамаас.“Заримдаа хайр сэтгэл зүрхэнд өнө удаан оршдог ч, Заримдаа харин шарх  болж хөндүүрлэдэг” юм шүү.

Би чамдаа хайртай. Чамд миний гэх зүйл юу ч үлдэхгүй. Харин сэтгэл зүрхэд чинь бидний сайхан дурсамж жижигхэн ч гэсэн орон зайг бии болгох байх гэж итгэж байна.

13 Comments

  1. Enhrii says:

    Chinii Setgel semreed ehneriinh ni semrehgui bmaargui l yum da

  2. Enhrii says:

    Ene busguitei ter bultsen nudtei zaluu uulzaj bhad ehner ni gertee huleegeed l huleegeed l namaig buuraagui bag gesen setgeliin sharhtai hani mini irne de geed hiring ni ugaagaad baasiig  ni beldeed geriig ni teverleed huuhduudee usguud yvj bhad ni iim hugiin. Itgel gej yum bnA ter ehner hund bas ymar bgaag ene huuhen Er nuhuriig ni orondoo erhluuleed hevtej bhdaa bodoh heregtei. Bid adilhan emegtei humuus. Chinii ireeguin nuhur bas hen negnii muumund nuuree naagaad erhelj yvna da

  3. Anand_amjilt@ says:

    Энэ амиа хорлох гэж байгаа бүсгүйн сүүлийн шанлан уу? Энэ амьдралаас уйдсан бүсгүйн сүүлчийн захиас уу? Энэ утга учиргүй бэлгийн дур хүслээ хэмээн андуурсан бүсгүйн тайлан уу? Энэ олон олон гэнэн охидуудын туулж өнгөрүүлдэг тавилан уу? Харамсалтай байна… Хэлэх сайхан үг олдохгүй муулах муу үг гарахгүй байна… Дор зорго эрүүл ухаан хоёрын тэмцэл мэт энэ амьдралд заримдаа дур зорго үргэлж дийлэх юм…

  4. Yuri says:

    Zorig gargaad salssni drde gj zowlh bn.1saihan setgle ongoitol uilaad aw.uilmar bwal uilaal bai tgl tseejind baisn har ym hondvvr ym alga bolchihdg ym bnl.golgdol hvhen ch geh shg hvmvs yunda dormjilsin.neeh gaj zvil htsn bgm shg.oorsdo vnees gaj ym hj ywada magdgvi.bi bas tsagta ehnertei hvnd durlad bvtn 1jil bolsn.ter 82oni zalu bsn.bsn ch gj odo ch ter nadru odr bvr holbgddg.gehde tr oor ulsad baiga.bi bol terni zuga bolsn ternd ashglulsn gj bddguie.ter aygu sn zaluu baisn.halmjtai uhaalag ajilsag bd 2 nilen olon sar hamt amidrhd nadr ng ch hool hlgdgu bsn.chi hewtj bai l gdg bsn.bayr bolgnor goy goy beleg ogn hamgin tom belgni odo mini amidrch bga 2 uruu shine bair.bi tvvnig nadad john ch gsen hairtai bsn l gj bddg.ter oor ulsad ajilh bolod namg awj ywsn tnd bd 2 vneher jargalt bsn.bi ch butsaj ehnrni ch ochj.bi tvnig sanad dahij ochihd tr ehnrtege bsn.tsaini tsagar nadt hamt opoi ajla tarad 10.11 hvrtl nadt hamt.bdg bsn tgd l bd 2 salhr bolod haritsaga taslsn bolwch odo hvrtl udur bvr holbgdj bnda.ghde bi tvvnig ali 12sard martchihsn tr nadad sogdoj uilad bi ch.d hairt ghde yah ch arg alga gdg bsn bi tvvnig l orwdsn.chi harin ehnerigni bdj bi bol bodoguiee.ingd bdhr bi zooln ym shg herne hatu hvn ym bn.etssin etsest hvn oorogol bodn.ter mini anhni hair.ghde zarimda bs bddgi.yuch mdhgu bat itgchihsn bga hoorhi ter ehner.ng l udur bd 2in odr bvr haritssnig olj harwal gj.bd 2 yg l nz zalu nz emgt shg haritsdg horndo odo hvrtl.ghde mini huwid tvnig gsn setgl bhgu.zvgr l haritsdg.ter odrjingo nadt haritsj bj opoi hariad 00 opod 30min haritsd udur bvr 1ch udur unjidgu.ingd bdhr nada jahn ch gsn setglt bha gj bddgi.ingd  bichsn setgl amrchla.bi origo meeh buru ym hsn gaj vildel gj bddgui.bi yug buru hisen gj bi zvger l hvn hairlsn.2rt gewl tanihgu ter 1n emgteig bi yagad bdn gj.

  5. busgui zaya says:

    huurhii busgui. hair huniig hultsengui bolgoh yumaa. iim sharh emegtei hun burt bhgui ch bga neg ni huvaaltsah hun oldohgui ingej bichij suugaa bh. setgel uudrug bgrai

  6. molor says:

    niitleliig unshaad setgel uvduv,ene busguid yamar hetsuu bga bol gej bodhoor,hun bolgon l hair setgeltei uchirch uzsen bizdee,ene busguin hair setgel yahuu de aldaatai buruu hundee l hair setgelee ugch,humuus yamar aimar um be doromjilool zagnaad l ,tiim l uzen yadaad bga bol unshihaa bolichoochee,busgui min chamd handaj helhed shiidsen shiidvertee tuushtai baij ,uuruu uuriiguu ehleed hairlaj hundelj suraarai.chi saihan setgel gargaj bas 1 ger buliig buten uldeelee,uuriiguu hairlaj hundeldeg emegteichuud hezee ch hunii 2 dahi baihiig huleen zuvshuurduggui um shuu.chamd saihan hair udahgui irnee ,uurtuu itgeltei bai hongor min.

  7. Naran says:

    Хайртай хүн гээд л бичхийн. Хайртай л бсийм бол эхнэр хүүхдээ хаяад ирэх нь яасийн. Худлаа л бхгүй юу. Ашиглуулж ханахгүй юмаа хүүхнүүд. Эмэгтэй хүн гэдэг үнэхээр гэнэн бхымаа. 

  8. gah gah gah says:

    энэ муу бүлцэн нүдтэй залуу юу вэ нтр. хахаха

  9. batuka says:

    uhaantai l bna sh dee. Iim zuil hunii amidrald zunduu l bgaa sh dee, hairtai hun ni huniih, teed uuruu amsaj chadahgui jargaliinhaa tuluu ih yum hiisen l sanagdlaa. Buruu gej yarigddag ch hunii esnoos gajuud zuil bish bolov uu, busgui mini chamd saihan hairiig husie, bas az jargaliig.

  10. Mama says:

    Zugaa bolj ashigluulj baigaagaa medehgui hichneen jil ingej tenegtej yavah gee ve. Ter hunii huvid chi tataad hayasan tamhinii ishnees ch unegui gedegt itgeerei. Ur huuhdeee hurtel aluulchaad uur yu huleegeed baigaan boloo

  11. хөх чоно says:

    Ийм байлай хүүхэнүүд олон болжээ чи битгий гэр бүл үймлээд бай эхнэртэй хүнтэй явалдахаар ийм сэтгэл зовлон ирдэг юм тэнэг малаа. Бөгсний асуудал чухал биш ном ажилаа сайн хий гологдол хүүхнүүд

  12. YMR GOR BOOV VE

  13. Anonymous says:

    huurhii nuugdmal 2doh urt nasgui gologdmol huvi tavilantai busgui.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.