Яагаад хүн Гетеросеск, Гомосеск болдог вэ?

Удамшлын хүчин зүйлс

Бэлгийн чиг хандлага бүрэлдэхэд биологийн хүчин зүйл нөлөөлдгийг судалсан нэгэн судалгаанд ихрийн өрөөсөн, эсвэл өргөмөл эрэгтэй дүү буюу ахтай гэй, бисекс эрэгтэйчүүдийг сонгож авчээ.

Энэ судалгааг нилээд нарийн хийгдсэн гэж үздэг. Ихрүүдийг удамшлын сангаараа яг ижилхнийг нь нэг өндгөн эсийн ихэр гэдэг бол удамшлын сангаараа ялгаатайг нь өөр өндгөн эсийн ихэр гэж ялгадаг.

Иймээс хүмүүсийн “усны дусал шиг адилхан” гэдэг ихрүүд нь нэг өндөгний ихрүүд байдаг ажээ. Нэг өндөгний 56 ихэр гэй эрэгтэйчүүдийн өрөөснийх нь 52 хувь нь гэй байсан бол өөр өндөгний 54 ихэр гэй эрэгтэйчүүдийн өрөөснийх нь 22 хувь нь гэй байсан ажээ.

Харин өргөмөл гэй ах, эрэгтэй дүүтэй эрчүүдийн 11 хувь гэй байсан байна. Энэ судалгааг мөн лесби эмэгтэйчүүдийн дунд явуулжээ. Нэг өндөгний 76 лесби ихэр эмэгтэйн өрөөснийх нь 48 хувь, өөр өндөгийн 37 ихэр лесби эмэгтэйн нэгийнх нь 16 хувь лесби байжээ.

Харин өргөмөл лейсби эгч, эмэгтэй дүүтэйн 6 хувь нь лесби байсан ажээ. Дээрх судалгааны аргыг арай боловсронгуй болгож хийсэн нэгэн судалгаанд нэг өндөгний ихэр эрэгтэйчүүдийн өрөөсөн нь гэй байсан хувь арай бага, 38 хувь байсан байжээ.

Харин лесби эмэггэйчүүдийн дунд явуулсан судалгааны дүн нэг их өөрчлөгдөөгүй байна. Нэг өндөгний ихрүүд хоёулаа гэй байх магадлал хоёр өндөгний ихрүүдээс илүү байх нь бэлгийн чиг хандлагад удамшил нөлөөлдөг гэсэн дүгнэлт гаргахад хүргэжээ.

Гэтэл удамшил үнэхээр шийдвэрлэх үүрэгтэй байсан бол гэй хандлагатай нэг өндөгний ихрүүд хоёул гэй байх байсан. Гэтэл дээрх хувь үүнд хүрээгүй. Эндээс удамшлын хүчин зүйлээс гадна бусад хүчин зүйлс бэлгийн чиг хандлагад нөлөөлдөг таамаглал бодитой байж болох юм.

Дашрамд сонирхуулахад хэсэг судлаачид гомосеке чиг хандлага бүрэлдэн бий болоход нөлөөлдөг генийг X хромосомд байдгийг нээсэн тухай мэдээлсэн нь нилээд маргаан дэгдээхэд хүргэсэн юм.

Ургийн хөгжлийн хүчин зүйлс

Гомо секс бэлгийн чиг хандлага үүсэхэд эхийн хэвлийд буй ургийн хүчин зүйлс нөлөөлдөг гэсэн таамаглал бий. Ураг хөгжих явцад дааврын зохистой биш үйлчлэлээс эмэгтэй удамшилтай ураг эрэгтэй бэлэг эрхтэнтэй болох, эсвэл эрэгтэй нь эм эрхтэнтэй болдог.

Үүнтэй төстэй үзэгдэл гомосекс чиг хандлага үүсэхэд нөлөөлдөг гэж зарим эрдэмтэд үздэг. Хамгийн сүүлийн үеийн онолоор ургийн хөгжилд зарим өөрчлөлт гарснаас гомосекс бэлгийн чиг хандлага үүсдэг байна.

Ургийн хөгжлийн хоёрдахь сарын дунд үеэс тавдахь сарын дунд хүртэл өнчин тархи үүсэж хөгждөг чухал үе бөгөөд энэ үед мөн бэлгийн чиг хандлага тодордог. Энэ чухал үед ургийн хөгжилд өөрчлөлт гарснаас болж гомосекс чиг хандлага бий болдог хэмээн үздэг байна.

Энэ онолыг нотолсон нэгэн судалгаа хийгдсэн ажээ. Хээлтэй байхад нь зориудаар хүчтэй стресс үзүүлж байсан хулганаас гарсан эр зулзага нь хээлтүүлгийн үед эм хулганы зан үйл үзүүлж байсан аж. Гэвч үрийн шингэн ялгаруулах нь хэвийн байжээ.

Эхэд нөлөөлсөн хүчтэй стресс ургийн тестостероны хэмжээг бууруулдаг тул гомосекс хулгана төрдөг гэж тэд тайлбарладаг. Харин энэ таамаглалыг хүн дээр турших судалгаа тийм ч бүтэлтэй болоогүй байна. Мөн эхийн хэвлий дэх урагт их хэмжээний эстроген нөлөөлснөөс лесби хүүхэд төрдөг гэсэн санааг хэсэг судлаач дэвшүүлжээ.

Үүнийгээ нотлохын тулд тэд эхийн хэвлийд байхад нь зулбахаас сэргийлэх зорилгоор эхэд нь эстроген ихээр агуулсан. бэлдмэл хэрэглэж байсан эмэгтэйчүүдийг сонгож судалжээ.

Энэхүү бэлдмэлийг 1971 он хүртэл зулбалтаас сэргийлэх зорилгоор өргөн хэрэглэж байгаад янз бүрийн сөрөг нөлөө үзүүлж байсан тул хэрэглэхийг хоригложээ. Энэхүү бэлдмэлийн хүчээр төрсөн эмэгтэйчүүдийг жирийн төрсөн эмэгтэйчүүдтэй харьцуулахад өөрийгөө лесби гэж хариулах нь олон байсан аж.

Гэтэл гэй эрэгтэйчүүдийн хувьд эхээс төрсөн дараалал нь тэдний бэлгийн чиг хандлагад нөлөөлдөг гэсэн таамаглал байдаг. Гэй эрчүүдийг гетеросекс эрэгтэйчүүдтэй харьцуулахад дээрээ ахтай хүмүүс илүү байснаас энэ таамаглал үүдэн гарчээ.

Харин эмэгтэйчүүдийн лесби болоход дээрээ эгчтэй байх эсэх ялгаа их харагдаагүй байж. Амьтанд амжилттай хийсэн судалгааг цаашид хүнд туршсаны дараа уг онолыг бүрэн хүлээн зөвшөөрөх нь лавтай хэмээн судлаачид үзжээ.

Зарим судлаач ургийн хөгжлийн хүчин зүйлс бэлгийн чиг хандлага үүсэж хөгжихөд нөлөөлдөг шиг хүүхэд эхээс төрсний дараа нөлөөлдөг хүчин зүйлс байдаг гэж үздэг.

Уураг тархины бүтцийн ялгавартай хөгжлийн нөлөө

Гэй болон гетеросекс бэлгийн чиг хандлагатай хүмүүсийн уураг тархины анатомын бүтэц ялгаатай байдаг гэсэн таамаглал байдаг. Үүнд тулгуурлан тархины янз бүрийн хэсгийг нарийвчлан судалсан нилээд олон судалгаа байдаг.

Эдгээрээс хамгийн их анхаарал татдаг судалгааны талаар өгүүлье. Симон Ливе гэдэг эрдэмтэн гэй болон гетеросекс чиг хандлагатай эрэгтэйчүүүдийн өнчин тархины урд хэсэгт байдаг тодорхой эсүүд ялгаатай байдгийг тогтоосон ажээ.

Түүний үзэж байгаагаар гэй эрчүүдийн тэрхүү эсүүд нь эмэгтэй хүний өнчин тархины бүтэцтэй илүү төстэй байжээ. Гэсэн ч түүний судалгаанд хэд хэдэн ноцтой арга зүйн алдаа гарсан нь шүүмжлэлийн бай болжээ.

Нэгдүгээрт, түүний судалгааны түүвэр бага буюу гэй 19 эрэгтэй, гетеросекс 16 эрэгтэй, 6 эмэгтэй хүн оролцсон байжээ. Олон хүнийг энэ судалгаанд хамруудж чадаагүйн учир нь судалгаанд хүний тархины эд эс шаардлагатай байсан тул нас барсан хүн дээр хийсэн аж.

Хоёрдугаарт, судалгаанд хамрагдсан бүх гей эрчүүд ДОХ өвчнөөр нас барсан бол гетеросекс эрчүүдээс 6, эмэгтэйчүүдээс 1 нь уг өвчний улмаас нас барсан байжээ. Энэ ялгавартай байдал нь тухайн бүлэг хүмүүсийг хооронд харьцуулсан судалгаа хийхэд тохиромжгүйг нотолдог.

Гуравдугаарт, судалгаанд лесби эмэгтэйчүүдийг хамруулаагүй. Эцэст нь зөвхөн. гэй эрчүүдийн бэлгийн чиг хандлагын талаарх мэдээлэл өвчний түүхэнд байсан бол бусдынх нь чиг хандлагын талаар дурьдаагүй байсан байна.

Эх сурвалж: “Эрчүүд ба Эрүүл Мэнд” сонин

17 Comments

  1. Anonymous says:

    bitgi shaa l da gomoo mni

  2. lhagva says:

    Нэг үгээр хэлбэл сэтгэхүйн хувъд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юм шивдээ. гайхалтай.

  3. Anonymous says:

    tegeed taniltsaach naana chine darhand ovorhangaid malaa

  4. Anonymous says:

    tegeed taniltsaach naana chine darhand ovorhangaid malaa

  5. Anonymous says:

    Ta na anonymous geher hvnii ner gj oilgood bh ym neree tawihgvi setgegdel bichheer iim nertei gardag ym. anonymous gdg chen nergvi gsn vg 

  6. Anonymous says:

    Tenegvvd

  7. sanchir_power@yahoo.com says:

    Jargasan shig jargaj tawisan shig tawihiig hussen emegtei deer bgaa haygiig nemeerei… Tom yumtai turshlagatai zaluu bna… Haramsahgui shuu..

  8. uvurhangai says:

    chi zailaa haa saigui bh yum unen gaj yumaa

  9. Anonymous says:

    uvurhangaid yamarch gai bhgui bitgii nutgiin ner gutaaj nutag us buzarlaad bgaarai 

  10. uvurhangai says:

    uvurhangaid gei zaluu bnu bval id-gaa uldeegech

  11. Anonymous says:

     Gaihaltai bna

  12. Гомо Админ says:

    Гомо админ байс хийгээл Гомогоо өмөөрсөн судалгаа нийтлэл бичихийн. Зүгээр бай даа

  13. ezemdeech says:

    ezemduulmeer bna

  14. анагаахын оюутан says:

    Дажгүй нийтлэл бна

  15. zaza says:

    mmhm. sonin l yum

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.