Эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад стрессээс салах онцгой арга барилыг эзэмшсэн гэж хэлж болно. Учир нь эмэгтэй хүн илүү нийтэч байдаг. Ямар нэг асуудал гарахад эмэгтэй хүн сэтгэлийн хөдөлгөөнөө бариад байдаггүй. Тэд энэ тухайгаа ойр дотны хүмүүс, хамт олон, найз нөхөд, тэр бүү хэл хүүхдүүдтэйгээ ярьж сэтгэлээ амраадаг байна. Энэ нь стресст өртөхөөс сэргийлдэг сайн арга. Эрчүүд тийм биш.
Тэд ямар нэг асуудалтай тулгарлаа гэхэд хүмүүстэй ярьж хуваалцахдаа тааруухан. Үүнээс болоод бие организм нь стрессийн гормоныг боловсруулдаг байна. Стрессээс гарах аргаа олохгүй болохоор эр хүн архи, пиво уух, гэр орныхонтойгоо зөрчилдөх гэх мэтийн таагүй байдлаар бухимдлаа илэрхийлэх нь бий. Иймд эмэгтэй хүн нөхрөө бухимдахад хариу бухимдах гэж яарах нь оновчтой биш. Харин түүнд ямар нэгэн асуудал байгааг ойлгож, бухимдлаа тайлах боломжийг олго.
Тухайлбал:
-Бухимдлаа янз бүрээр илэрхийлж болох (хаалга савж гарах, нударгаараа ширээ цохих, эвгүй үг хэлэх гэх мэт. үүнд саад хийх хэрэггүй)
-Тааламжгүй үг хэлсэн ч гомдох нь дэмий. Стрессээ тайлах гэсэн л эр хүний болхи арга. Хормын дараа тэр хэлсэн үгээ мартана. Уучлал гуйгаад эхлэнэ
-Түүний асуудлын талаар хамтдаа ярилцаад үз. Ингэх нь маш үр дүнтэй. Ер нь нөхрөө аль болох өөрийн тааламжгүй байдлаа ярьж хэвшүүлэхэд нь сурга.
-Бухимдлаа тайлах гэж архи пивийг бага зэрэг хэтрүүлсэн байвал уурлах хэрэггүй. Харин маргааш нь ингэх нь ямар ч үр дүнгүй гэдгийг хэлээрэй.
-Хэрэв та өдөр тутмын асуудал, стресст нөхцөл байдалд ухаалаг, тайван хандаж чадвал гэр бүлд тань халуун дулаан уур амьсгал бүрдэх нь гарцаагүй.
/Хань/
4 Comments
YNEN SHYY, Түүний асуудлын талаар хамтдаа ярилцаад үз. Ингэх нь маш үр дүнтэй. Ер нь нөхрөө аль болох өөрийн тааламжгүй байдлаа ярьж хэвшүүлэхэд нь сурга.
ENE MASH YR DYNTEI, EMEGTEI CHYYD BID ILYY TORGON UHAANTAI UCHRAAS ASUUDLIIG ZUULLUJ CHADDAG YUM. BI HANIIGAA UURLASAN YED NI BISH UUR NI GARHAAR NI ZUV BURUUG NI HELJ UGDUGDUU, YAGAAD SONGOJ HAIRLASAN GANTS HYNEE ARGADAJ ERHLYYLJ BOLOHGYI GEJ, HARIUD NI HAIR L IRNE
uka yag unen er n emegtei hun utsan huuheldei um uu? haalga savj garaad oor huuhen deer ochno,taalamjgui ug helheer ehner n medrel muutai l um bolohoor gomdohgui,yag l mgl erchuud baga zereg hetruulj hargdaachee. mongol erchuud buruug busdad tohdog oorsdoo ondog shig ehner um uu nz girl n orgostei tsetseg met baidag shtee . tanai sait erchuudiin tarhiig ugaasan um bichmeer umaa
ugui yer ni yahaaraa dandaa emegtei hun eregtei hund niitsej amidrah yostoi boldog bn aa. shal utgagui yum
ene ch harin vnen ym ba shvv