Сайн байна уу. Би хэнд ч яриж зүрхлэхгүй байсан тэр зүйлээ бичье гэж бодлоо. Энэхээс цааш өөртөө хадгалж чадахгүй нь ээ. Би одоо 25 настай, ганц бие бүсгүй. Анх ажилд орж байхад минь манай байгууллагын дарга гэж надаас нилээд ах бас ганц бие залуу байсан юм. Анх тэр надтай их ширүүн, бараг харьцдаггүй тийм л нэг тэнгэрийн амьтан шиг байдаг байлаа. Би найз залуугүй их ганцаарддаг байсан ч түүнийг ерөөсөө сонирхдоггүй байсан юм. Гэтэл хэсэг хугацааны өмнөөс тэр надад сайн хандаж, надад халамж тавьдаг намайг нэг л их анхаардаг болчихсон, би бас түүнд татагддаг болчихсон байлаа. Бид бие биенээ мэддэг болсноос 8 сарын дараа дотносож, би түүнтэй унтчихсан юм.
Гэвч нэг хэцүү санагддаг байсан зүйл нь би түүнээс дүү, залуу учир үргэлж хамт байж, секс хиймээр санагддаг байсан ч түүний л хүслээр болдог байлаа. Би өөрийгөө илэрхийлж чадахгүй байсанд тэр миний дарга гэдэг ойлголт хамгийн их нөлөөлдөг байсан юм. Би өөр хүнтэй уулздаггүй, түүнд их үнэнч, надад түүнээс өөр хүн үнэндээ хэрэггүй байсан юм. Тэр надад үргэлж чи бол зөвхөн минийх, 2-уулаа удахгүй хүүхэдтэй болноо гэж яридаг, Миний хувьд түүнтэй хааяахан нэг хийдэг байсан секс маань үнэхээр амттай, би хамгийн их аз жаргалтай байдаг байлаа. Эрэгтэй хүнтэй хамт байхын сайхныг, бас би өөрөө эмэгтэй хүн гэдгээ түүнээс мэдэрсэн… Нэг удаа миний бие хүндээр өвдөж эмнэлэгт үзүүлмэл би жирэмсэн болсон байлаа. Гэхдээ савны гадуурх жирэмслэлт…
Ингээд би дахиж хүүхэдтэй болох магадлалаа 50-80 хувиар бууруулсан. Тэр үед би надад юу тохиолдсоныг, юу болоод өнгөрсөнийг сайн ойлгоогүй өнгөрсөн ч миний дэргэд түүнийг байгаа гэж бодох л надад хамгийн сайхан байсан юм. Тэр миний туйлын хүсэл мөрөөдөл, өөрийнхөө хүүхдийг тэврэх гэдгийг минь, ер нь тэр миний хүсэл, мөрөөдөл, тэмүүлэл бүх зүйлийг минь мэднэ. Ингээд бид хамтдаа жил гаруй хугацаа өнгөрлөө… Гэвч нэг өдөр…
Над руу эмэгтэй хүн залгаад бусдын нөхөртэй битгий явалдаад бай, аальгүй хүүхэн мин гэв. Би дугаар андуурсан байх гэж бодоод юу ч бодсонгүй өнгөрлөө. Гэвч энэ байдал ахин дахин давтагдаж, тэр ч надаас утсаа нууж, хааяа нэг утсыг нь харахад өнөөх дугаараас дуудлага, мессеж ирсэн. Яг л эхнэр шиг, бүр миний бичдэггүй, над руу бичдэггүй тийм үгтэй мессежнүүдийг уншлаа. Надад ямар хэцүү байсныг би илэрхийлж чадахгүй байнаа.. Түүнтэй ярилцаад өмнө нь эхнэртэй байсныг асуухаар надтай юу ч ярихгүй, надад юу ч хэлэхгүй юмаа. Би бардам байж түүнийг тоохгүй байхаар намайг аргадаж, надад сайн хандаж буцаагаад л өөртөө татчихна. Үнэндээ бид 2-т салж болохгүй олон шалтгаан байгаа.
Гэхдээ тэр эхнэртэйгээ одоо ч гэсэн хамт амьдарч, хажуугаар нь надтай хамт ажиллаж байна. Буцаагаад бодоход миний Хамгийн дургүй зүйл болох НУУЦ АМРАГ гэдэг хүн би өөрөө болчихсон байна. Надад хэлээгүйг, яагаад ингэж байгаа асуухаар надад юу ч хэлэхгүй, би тэр эмэгтэйтэй суучихсан зүйл байхгүй ээ, зүгээр намайг хүлээ, надад итгэ гэх юм. Тэд хүүхэдгүй. Үнэндээ би одоо итгэмээргүй байна. Надад өнөөдөр юу хэцүү байна гэхээр түүнтэй хамт ажиллаж, өдөр бүр түүнтэй таарч байгаа гэдэг надад үнэхээр хэцүү байна. Гэхдээ би ажилаасаа гарахгүй. Энэ ажилд миний хүсэл, мөрөөдөл, зорилго бүх зүйл маань байгаа. Би одоо түүнийг мартмаар байгаа ч өдөр бүр таарахаар үнэхээр хэцүү байдаг юм байна.
Өөрийнхөө дотор юу болж, яаж шаналж байгаагаа бичье гэсэн ч бичиж болдоггүй юм байнаа… Надад үнэхээр хэцүү байна. Би бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж түүний хариуд намайг хайрлаач гэж хүссэнийхээ төлөө яагаад ингэх ёстой юм бэ??? Би ганцаардаж байна. Сүүлийн үед хүүхэдтэй болохыг бүүр их хүсдэг боллоо. Гэвч…
Олон зүйлийг бодоод үзэхэд би амьдралыг ойлгохгүй байх шиг байнаа. Ийм хатуу, магадгүй зөөлөн ч юм уу бүү мэд. Гэхдээ би өөрийнхөө зовж байгаа шалтгааныг бусдаас биш, өөрөө өөрөөсөө хайх хэрэгтэй байх. Тиймээс та бүхэн надад үнэтэй зөвлөгөө өгч тус болооч гэж чин сэтгэлээсээ хүсч байна… Би цаашид яавал дээр вэ?, Би юун дээр алдсан бэ?
42 Comments
Би энэ нийтлэлийнхээ сэтгэгдлүүдийг уншиж үргэлж өөрийгөө эрч хүчээр дүүргэж байдаг. Надад хэцүү, тэвчишгүй санагдахаар үүнийгээ гаргаж ирээд л уншчихдаг. Тэгээд ямар сайхан тайвширдаг гээч. Хүмүүс ямар сайхан болчихсон юм бэ, яг л өөрийн ойр дотны хүн шиг сэтгэлээсээ зөвлөгөө өгөөд л… Хэн ч хэлж чадахгүй тэр зүйлээ ингэж бусадтай хуваалцах нь үнэхээр сайхан тайвшрал, тайтгарлыг олж авдаг юм байна. Би та бүхний сэтгэгдлээс олон зүйлийг ухаарч, ойлгож, хэрэгжүүлж байгаа. Бүгдэд баярлалаа…
bichij bga chini zohiol bichdeg hemjeeny hun umaa. Unen tuuh bol ajil ahij oldono amidralaa oorchilj naa ajlaasaa hold gej helie dee.
bi ch mon adil gantsaardaj bna emegtei huntei hamt bmaar bna uneheer gantsaara teneg bna 25hurtelee gantsaaraa bna gedeg hairtaigaa uchirmaar bna
tehdee ene myy kapanii zahirlyyd engeh gej 18 25 nasnii zaluu tsaraílag ohidiig ajild awna gej zar ogdeg yum bna ldaa íchij amdraaísaí ter zahirliin chin awgaí hvrtel yamar archaagví yum be noher n araar n tawíj bhad ewlereed amdarch bdag taarsan nowshnyyd yum daa hvvhen mn tsag hygtsaa chamaíg emchlen yamar hvvhenee haryylah heregteí oorteí haírtaí hvntegee syygaad jaragdag bgví yu daa amjilt hvsíí
haha minii neg tanil ohin MCS n neg company d ajild orood dargadaa sain bolood udahgui untaad, daraa ni salaad managertee sain bolood bas untaad tegeed hun hun burd sain bolj untsaar neg medehed office n sadar em bolj huvirsan um da kkk, chamaig tiim ireedui huleej bn, gehdee sain ni untsan erchuud chin harin ajil deer chin gaigui demjeed avaad yavchdag um bn lee shu
ugaasaa tsug ajilladag humuusteigee tiim haritsaa uusgeh hereggui. Ajil ih chuhal bol tiim yumaar oortoo teeg uyah hereggui.
hair setgeld sev suuchihsan bol edgerehed hetsuu shdee. bolohgui butehgui bol holdood yvchihgui yu. durlal gedeg chini duu shig bais dahilttai baidiim shdee. horvoo deer ymar gants er hun baigaa bish. anhnaasaa nuutslag unenee heleegui hun tsaashdaa yu yu ch gargaj irhiin bilee.
Tavilan tuuhee urgeljluuleed bicheed ugvul ene busguid maani ih tus boloh bh bodloo.
уншлаа, боломжийн ажил хийдэг бас овоо ч боловсролой бүсгүй байх шиг байна. хүнээ буруу сонгожээ гэх байна, монголд сүүлийн үед нөхөргүй сайхан охид их болжээ, эр хүний 13 мэх гэж байдаг байсан бол эм хүний 20-с илүү арга ашиглаж өөртөө таалагдсан сайн залуутайгаа учраад засаад өөд нь татаад амьдрах болсон юм шиг, тэгэхээр охид минь зөвхөн Монголын хувьд шүү, жаахан ч гэсэн бардам зангаа хойш тавьж байгаад хамтын амьдралаа эхлүүлсэн дээр байхдаа, чамд таалагдсан залуу хэзээ ч чам руу явахгүй чи нүүр өгөхгүй бол, өөр зөндөө сайхан охин бэлэн байгаа болохоор…..
hi all bi ooroo iim zuiliig tuulaad ongorson hamt ajildag bolohoor neg evlerch 2 saindan neg medehed nileen olon jiliig ardaa hiichehsen bsan da za tereed hamt olondoo ch ger buldee ner hundee aldaj estoi neg hun amitani amnii bai bolson tegeed irehleer hamt olonii nair naadam bayr esloloos ooriigee ooriin erhgui tatdag ym bilee unendee uuj udehgui bol nz nohod hamt olon chini hudlaa oor ch yah ym bilee etsest ni hunii nutagruu har elegee tevereed yvsan …… urgeljlel bii sonirhoj baival heleerei
Ajliin gazriin hunteigee romance buu uusge gedeg altan durem baidgiim daa, teren deer aldaj dee, odoo naadbalai yavdal chin chinii career-t nuluulj dee, ene tohioldold 2 shuvuuhain neg ni l zaaval ajlaasaa gardag um daa. Ter chin darga chin um bol chi l yavah bolj dee. NAAD GAZRAASAA YAV, UUR GAZAR AJILD OR, AMIDRALAA SHINEER EHEL, ARAAS CHIN ARCHAAGAA ALDAAD IREHED NI BITGII TOO, SAIHAN ZALUU TAARNA UNE TSENETEI YAVAHAD. Minii bodloor ene zaluu chamtai sex-iin hariltsaa uusgejee, yagad gevel uur huuhen garaad irsen, tegeed ch uur huuhentei gedgee huleen zuvshuuruud baina, balai gar chin. Uneheer getsuu umaa, ene hachin garaas bolj hussen gazar hussen ajlaasaa garna gedeg.., Gehdee zuv amidaral zuv ajlaas iluu shuu
END BOL MAYANGA AMTALJ NEG AV GEDEG UG BDAG YUM,ZALUU HUNII HUVID NEG BAITUGAI HUN TAARNA SHUU DEE,TER HUN CHINI EHNEREESEE SALASAN CH HAIRTIIN CHINI EX CHINII AMIDRALAAS OGT GARAHGUI BAISAAR L BH BOLNO SHUU DEE NAADAHI CHINI BARAG HUUHEDTEIGEE GEDEGEE CH NUUJ BGAA BH SHUU ITGELGUI. HUUHED HUUHEDDEE 1-2 HUUHNED BOL ENUUHEND BII SHUU,SETGEL ZURHNII ASUUDAL,DASSAN ED NAR CHINI L CHAMD ODOOHONDOO HAIRTAI AMIDARCH CHADAHGUI YUM SHIG L SANAGDAJ BGAA,HESEG TEGEJ BGAAD ZUV ZUGEER BOLNO SH DEE,ZALUU NASAA HAIRLA,AMIDRALIINHAA GARAAG SAIHAN EHLUULEEREI
Nadad bas yag iim zuil tohioldson. Erchuudiin end meh Bol chamd setgeldee hairtai yumshig setgegdel toruulj jujigledegt bgaa. Uildel ni hediigeer tiim bish blaach. Emegtei Hun huurtagdchihdag yum ble. Odoo chinterend bitgii itge hairaa uildleer uzuul, hang amidar ugui Bol zail gej hand.
chamaas anh hun bol ger bulgui bna gej yu bhavde odoo negent ehnerteigni medsen bol erthen salaaj zaigaa bari chi ooroo salah huselgui martahig husehgui bolhoorool ajilaa solihiig husehgui bgan bishuu bi iim yumand unen goloosoo durgui odoo ehnertei ger bultei gedegiin ni medsen bol zuger ajila soliod salsan ni der hedii chinii husej muruuduj bsan ajilch gesen chi naad ajilaasaa garlaa ged hog deer garchihguil bh erchuud gedeg chin iiml humuus shuu de bugdl saihan gesen huuhnuudig uuriin bolgohiin tuld ehner huuhedgui gej heleh enuuhend manai nuhur bas ingej heleed namaig heden jil huuraad etsest ni odoo bid2 salsan ter huuhen manai nuhurig her bultei gedegiin ni medseer bj salahiig huseegui cham shig iimerhuu huuhnuud amidral uimuulj salaj bga shude hatuuhan helsend sorry
gehdee duu maani huuhdee ooroooroo olson.ymar 1gdani ym heregleegui teher chi ereeduid huuhdete bolnooo bitii sanaa zovooroi.gehdee anhnaasaa iim asuudaltai amidraliig ehluulbel daraani goldirodni oruulah gej zov bolgoh gej nasaaraa zutgeed zutgeeed hetsuu
dargiin chin asuudal deer helj medehgui yma.gehde huuhdiin tal deer bitii sanaa zovooroi savni gadnah jiremsen bol ergeed huuhed oldiin bnale manai duu urdni tiim ym bolj bsan tegd odoo huuhed olood hehen sariin daraa hoorhon huuhedni mendleh gej bn.odooch ym hogjod saihan bolson bnle.savchninl buren buten bval huuhed bol asuudalgui geed bas sayhan tv eer emch nar yrij bsan.hezee 1odor husvel huuhedtee bolj chadnaa.
гэнэн цайлган цагаахан юм шиг бичсэн байх шивдээ уучлаарай нэг хатуухан үг хэлчье жингэр сүүлээ өргөөгүй байхад банхар юу гэж мордох вэ дээ захирал чинь чамайг сонирхож байхад чи нүүр өгөхгүй байсан бол чи одоо ингэж амьдрахгүй байх байсан.чи тэр даргыгаа баян мөнгөтэй чамайг спонсэрлэсэн тийм үү? ийм ядмагхан сэтгэлтэй байх гэждээ монгол охид хүүхнүүд минь чи өдий 25 нас хүрчээд ийм байх гэж сайхан цоглог сэргэлэн үе тэнгийн залуу сонгосон бол чиний амьдрал эгэл хэрнээ яг л цирк, драм,кино, жүжиг шиг адал явдалаар дүүрэн байх байсан даан ч энэ байдлаараа чиний амьдрал аймшгийн зүүд шиг л юм болно.магадгүй чи намайг юү гээд олон юм яриад байгаан бэ гэж бодох байх учир н чи хувиа хичээг ч юм байна.
Bvsgvi mine chi zaluu b.na nvdee nee.amidral mash baylag.chamd ilvv deer amidrah zam b.gaa gedegt itgej zorigtoi shiidej bai.chamd ter ah hereggvie.zaluu b.gaa deeree shineer ehel.setgeliin tenhee uurtuu itgeh itgel b.had bvh zvil saikhan b.no chamaas bvh zvil shaltgaalna ok.
Zahidal bichigch busgui zaluu hun gehed ih tuluv zuv handlagatai uhaantai bololtoi, ooriinhooroo l bol doo, uujuu taivan urt aimsgaa avaad ultai sain bodood tsag hugatsaag l huleej bai da
Xunii muu ni taarchee sain ni bj l bgaa tuuntei uchiraarai
hoyolaa adilhan yum bna. ajlaasaa garaya geheer ersdel ni ih. ajildaa uldeye geheer odor bur taarah hestuu. deer ni oor ohiduud erguulne. ene baidal udaan urgeljlbel galzuugiin emnelegt ochix vii gehees aih yum. gehdee hicheegerei. bid enees saihan hair, adal yavdal, uchrah bhaa. 🙂
Naad xuneesee sal doo. Uur arga zam bailaa ch anxnii amidralaa nas ni setgel ni bux um ni uruudaj baigaa shiidver ch gargaj chadaxgui iim xuntei exlex shaardlaga bnu gedgiig sain bodood uzeerei. Amidral aldaa onoogoor duuren nadad ch bas aldaj onoj iim xuntei xurtel uchirch naidaj itgej yvsan yu baisan ch gelee uuriinxuu tuluu shiidver gargasandaa odoo boltol bayarlaj yvdag. Naad zaluugiin chini exner neg bol xuchtei eswel naad zaluu chini exnertei xairtai. Chamaig xuurch ashiglaj baigaamaa ternees durlasan xairlasan xun tuuniixee tuluu ymar ch uildel xiix zorigtoi baidag um. Cham deer irexgui baigaa shaltgaan yurduu l ene.
Nadad bas iimerhuu yum tohioldson. Gehdee bi uuriiguu, ireeduigee bodood bolison. Odoo boliod 2 sar bolj bna. Haayaa ter nadtai holboo barih gej orolddog ch bi dotroo buhniig duusgasan uchiraas ogt hariu ugduggui. Tsag hugatsaa buhniig anagaah huchtei uchraas odoo shiidweree gargaad gargasan shiidwertee bat zogsooroi saihan busgui mini. Ergej harahad haramsahguigeer amidraarai
asuudlaa shiidej chadahgui archaagui l zunug l baina shd naadah chin. hend hairtai, hentei amidrahaa ch medehgui, esvel zaluuhan huuhen balbadag balai gar l baina. chi 25 tai baij tiim teneg yumtai zuuraldaj yaadag bainaa. uyeiin saihan zaluuchuudaa olood av. hugshin hun ehnertei l baij taaraa, esvel ogt tuluvshuugui zunug.
eree tseergui zadgai saihan uchirah ayataihan busgui min chi dolooi_s geed msnjrt orood ir 32toi zaluu bj bga shu
zowlon 1 yuma. bugdig orhisn ni dr
zassssss tegeed odoo yaa geh geed bgaan yadargaatai yum iim balai yum bitgii oruulaach ahij orohgui ee yaarshig ydargaa
Naadah chin ugaasaa l ehnertei bsan hun bn shuudee. Chinii tolgoig l erguulj ehnergui ene ter gesen bn. Er hun yag unendee ehnertee l hair tai bdgiimaa. Salsan n deerdee
er hun iim holboog tasalj chadadgui yum shu anhaaruulhad emegtei hun l shidver gargah heregtei baidag yum chini huvid gantshan l aldsan bna amidral bayan shu de zahiad l sain huntei taran da er hund itgeh heregtei shu zuv hunee songo chini ingej bichej bga chine sain hereg shu chatlii gevel add hiigeerei enerelt_g@yahoo.com
Baliar erchvvd ydaj anhnasa ehnertei bol ehnertei hvvhedtei bol hvvhedtei gedge helchih hergt shd hvni huwi zaya amidrlaar toglood!!! buzar bvgel vilded vile hze 1n tsagt vvrndee
odoo negent iim hol yvtsan ym bol bitgii nuur og.chamtai adilhan emegtei hun nogoo tald ni shanalaad bj bga shu de. ajil deeree erch huchtei bas ueiin zaluutai dotnosoj ter huniig martahiig hichee ajlaasaa garahgui gj bga bol nudee aniad ter huntei urid ni yu ch boloogui ym shig bai bas ooriigoo zavgui bailgaval chi shanalalaa davan tuulnaa gol ni dahij nuur ogj bolohgui hervee butsaad niilvel chinii amidral hend ch hereggui ashigluulaad haygdsan hoorhiiloltei bolj uldnee hatuu changa bai yagaad ter er huneer ooriinhoo amidraliig setgel sanaag togluulna gj.
холды гэж бодож байвал ажлаасаа гарахгуй юу тэрнээ хамт байж байгаад холдоно гэж байхгуй ш дээ
наад хүнээсээ хол бай. ажлаа солиод өөр газар ажил. сэтгэлээ татаж ав.үнэ цэнэтэй бай.зүгээр л алга болчих.
huuhedguil hun yum bnl da tegeed hen ni turuulj huuhedtei bolno terente nil suuna chi hervee huuhedtei boluul chamaig hezeech hayahguiee
Anhnaasaa ger bultei hun gdgiig ni sain sudlahgui dee… Ugasaa l nasaar ahimag hun yum bol bj l taaraashdee… Teren deer l aldaj de. Odo harin martah l heregtei yamar negen argaar! Ehnertei huntei holbogdoj bolohgui teglee ch chamd hairtai bish bololtoi.
Алддаггүй хүн байхгүй шүү дээ. Санаа битгий зов. Охидуудад эрэгтэй хүнтэй яаж харилцах талаар хэн ч зааж өгдөггүй шүү дээ. Юу ч мэдэхгүй юм чинь алдалгүй яахав. Харин одоо дараагийн үерхэх хүнтэйгээ илүү ухаалаг харилцана гэдэгт чинь итгэлтэй байна. Ном сурталчлах гээгүй шүү. Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ гэдэг ном байдаг даа. Тэрнийг аваад анхааралтай уншаарай. Хийсэн алдааг чинь болон яаж залруулах цаашдаа алдахгүй байхад чинь тус болно.
Huuhedtei boloh gej yaraad hereggui. Hojim chi ooh ch bish bulchirhai ch bish amidraltai bolvol yana. Naad hun chin oor huntei amidraad bainaa gedeg chin chamaas iluu ter busguid sain bolood l tegj baigaa bailgui dee. Setgelee tataj avaad neg heseg ajil torol career surch medeh zuildee tsagaa zartsuulaach. Iim saihan zaluu nasaa uchir ni oldohgui neg erees bolj suidelj bolohgui. Hairgui er huniig huuhdeer ni togtoono gej sanahiin ch hereggui. Eejiig ni unen setgeleesee hairlahgui baigaa hunees huuhed gargaad ter huuhed l lav az jargaltai baihgui shd. Teheer bas neg baytshan aminiig zovooj yah ni ve chi.
contactme
Ehnertei huntei zuuraldah hereggui ee, yaj iigeed haritsaagaa tasal. Ter hun chinii zaluu nasand l tatagdaj chinii amidralig suiruuleh gj bna. Uye tengiin zaluu oldonodoo, tegeed ayandaa naad hunee martana daa.
даргаасаа л хүүхэдтэй болж болдоггүй юм шүү…
er xund itgexeer erxii xuruundaa itge