Би урьд нь ижил хүйстэн хүмүүсийг өмөөрч нэг захидал бичээд зөндөө загнуулснаа санаж байна гэхдээ л дахиад л бичмээр санагдлаа. Би одоо 21 настай харийн оронд бусадтай л адил хөл дрээ босох гээд ажиллаад явж байна. Би анхны минь хайр хамгийн их хайралсан залуудаа босож чадахгүй болтлоо зодуулаад дарамтлуулаад амьдрах хүсэлгүй болоод амиа хорлох гэж ч үзэж байсан. Анхны минь үерхэл байсан юм байна. Түүнээс хойш эр хүнийг үнэхээр их үзэн ядаж, харахаас дургүй минь хүрдэг байлаа.
Хамгийн хэцүү нь хажууд ямар нэг эрэгтэй хүн ойр ирэхэд л хамаг бие хөшөөд чичрээд айгаад бөөн юм болдог болчихсон. Түүнээс хойш одоо 2 жил болж байна. Арай л дээр болж эрэгтэй хүний хажууд энгийн байж сурч байна. Гэхдээ энэ бүхэнд нэгэн ижил хүйстэн залуу надад их тусалсан. Би тэр залуутай анх ажлын шугамаар танилцаад, хамт хийх юм ихтэй дандаа хамт байдаг хажууд өчнөөн олон хүн байхад ч гэсэн өдөржин чичирч айж өнгөрөөдөг байлаа.
Тэр үед өөрийгөө лесби болчихвий гэж их айдаг байсан болохоор аль болох эмэгтэй хүмүүстэй харьцахгүй байхыг хичээдэг байсан. Нэг өдөр хуучин үерхэж байсан залуу маань эмайл бичээд танай гэрийнхнийг ална энэ тэр гээд л сүрдүүлж өгсөн их айсан сандарсан, сэтгэлээр ч их унасан. Тэрэнд нь ч итгэсэн учир нь би тэр хүнийг хэтэрхий сайн таньдаг хэтэрхий новш гэдгийг нь мэддэг болохоор.
Тэр үед сэтгэлээ онгойтол ярих хүн гэж нэг ч байгаагүй болохоор, ганцаараа ууж эхэлвээ, тэгээд уусныхаа халуунд нөгөө залуу руугаа залгаад хамт уухыг санал болгоод тэр ч ирсэн. Яриа халаад нэлээд суусан халсандаа ч юмуу айдас ч бага байсан болохоор сэтгэлдээ байсан бүх зүйлээ ярьлаа уйллаа. Тэгээд тэр ч надаа бүх зүйлээ ярьж эхэлсэн. Айлын ганц хүүхэд болохоор ижил хүйстэн гэдгээ аав ээждээ хэлж сэтгэлээр унагахыг хүсдэггүй, хайртай хүнтэй ч гэрлэж чадахгүй яваа гээд л…
Тэр өдрөөс хойш би тэр хүнийг их л өөр харах болсон. Гэхдээ би дурлаж татагдаж хайртай болоогүй. Өдий хүртэл хэнтэй ч сайн найзалж нөхөрлөж байгаагүйгээрээ найзалж нөхөрлөж эхэлсэн. Энэ хугацаанд их ч юм өөр болсон. Найз маань аав ээждээ ч
бүхнийг хэлээд хайртай залуутайгаа ч гэрэлсэн. Цуг амьдархаар болсон болохоор өөр хот руу нүүж ажлаасаа ч гарсан би гэдэг хүн дахиад л ганцаараа үлдсэн. Гэхдээ айдасгүй илүү их эрх чөлөөтэй болсон. 5 сарын өмнө нэг залуутай танилцаад үерхэж эхэлсэн. Монгол байна уу гадаад байна уу тэр нь надаа сонин биш. Учир нь хаана ч гэсэн новшийн амьтан гэж байдаг хаана ч гэсэн ханхүү гэж байдаг болохоор.
Би одоо хайрандаа нисээд жаргалтай байна. Ингээд бодоход залуу хүмүүс ер нь эрэгтэй эмэгтэй хамаагүй, хүнийг өөрийнхөө хэмжээнд жаргааж чадахгүй юм бол өөрийнхөө хэмжээнээсээ илүү тамлаж хайртай гэдэг сайхан үгээр худлаа шалтаг бүү хай, гомдоосон ч гэсэн амьдралаас нь зүгээр л зайлаад өгч сурах хэрэгтэй. Хайрлаж сурчаад хайртай гэж хэлж сурсан нь дээр юмуу даа…
12 Comments
HUN BOLGON HUVI ZAYATAIGA EVLREH HEREGTEI
Bi ch bas sain zaluugaa hairlaj chadahgui bsaar bgaad uuruusuu holduuchlaa daa. Nree l humuust zahij helehed hervee hairtai bol zuer l hairtai gj heleed blgui uildleeree uzuulj halamjilj oilgoj bgaarai. Ehendee medeej hun tevchine uuchlana urshuunu ghde td k neg udur shiideed yavaad ugnu doo. Uuriinhoo hairtai humuusiig hairlaj bgaarai.
ЕР НЬ БОЛ ЧИНИЙ ХЭЛДЭГ ИХ ЗӨВ. ЧИ ИХ ОЛОН ЗОВЛОН ТУУЛЖ УХААРСАН НЬ САЙН ХЭРЭГ. УХААРААГҮЙ БОЛ АХИАД Л ЗОВНО. ХАЙР БОЛ ТЭМДЭГ НЭР БИШ. ХАЙР БОЛ ХАЙРТАЙ ХҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХЭЗЭЭ Ч ҮХЭХЭД БЭЛЭН ДАЙНЫ ТҮГШҮҮРТ БАЙДАЛ БИШ. ХАЙР БОЛ ЗҮГЭЭР СЭТГЭЛ ХӨДЛӨЛ, ИТГЭЛ, ХҮНДЛЭЛ, ЭНХРИЙЛЭЛ, ХАЛАМЖ, ОЙЛГОЛЦОЛ ЮМ. ХАЙРТАЙ ГЭСЭН МӨРТЛӨӨ ЗОДДОГ, ХАЙРТАЙ ГЭСЭН МӨРТЛӨӨ ХАРДДАГ, ХАЙРТАЙ ГЭСЭН МӨРТЛӨӨ ӨӨРИЙНХӨӨ ӨМЧ МЭТ БАЙЛГАХЫГ ХҮСДЭГ, ХАЙРТАЙ ГЭСЭН МӨРТЛӨӨ ӨӨР ЭРД СЭЭТЭН ХАЯДАГ, ЗӨВШӨӨРДӨГ, УНТДАГ, ХЭВТДЭГ БОЛ, ЗОДДОГ, НҮДДЭГ, ЗОВООДОГ БОЛ ЭНЭ ЛАВ ХАЙР БИШ.
hen ch bsan ted chin adilhan hun shude
amjil t hvsii bvsgvi
Bi zondoo gay naizuudtai bolson. Emegtei naizuudaas davuu tal bdym ble. Lesby huuhnuudtei bol harin joohon zainaas haricdag. Havitsan oirtson bolgon n happ geel hachig shig naaldchih geed bdg bolohoor odoo yer n er em geltgui medeetei l bdg bolsoon
Ижил хүйстэн энэ тэрийн тухай ер бодож үзэж байгаагүй юм байна. Чи хэн нэгнийг гээд дэмжлэг аваад сайн сайхан зүйлд тэмүүлж, өөрчлөгдөж чадсан бол яамай даа. Хамгийн гол нь чи өөрийгөө нээсэн нь завшаантай хэрэг. Чамд амжилт хүсье. Эвгүй дурсамж цаашдын чинь амьдралд бүү нөлөөлөөсэй.
Bi zondoo gay naizuudtai bolson. Emegtei naizuudaas davuu tal bdym ble. Lesby huuhnuudtei bol harin joohon zainaas haricdag. Havitsan oirtson bolgon n happ geel hachig shig naaldchih geed bdg bolohoor odoo yer n er em geltgui medeetei l bdg bolsoon
bi hezeech ijil huisten zaluusiig uzen yaddagui harinch esregree negch gesen tiim naiztai baihiig husdeg minii bodloor ted saihan setgeltei tusarhuu zuulun aashtai humuus baidag baih gej boddog
suuliin oguulber taalagdlaa
unen shuu,demjij bn,az jargal husie.
amjilt xusie xongor busgui mini