Ингээд явуулах ёстой юу би яах хэрэгтэй вэ?

Сайн байна уу. Би 22 настай төгсөх курсын оюутан. Гайгүй сургуульд сурдаг жирийн л нэг охин. Энэ жил 9сард их санаандгүй байдлаар урьд нь хальт мэддэг байсан нэг хүнтэйгээ тааралдаад их л хурдан үерхээд их л хурдан анх удаагаа түүнтэй унтчихсан. Би өмнө нь хүнтэй бараг нэх дотно харьцаатай үерхэж ч байгаагүй хамаагүй хүмүүс халгаадаггүй нөхөртөө л онгоноороо очино гэж боддог даруухан л охин байлаа. Гэвч түүнтэй үерхсэнээсээ хойш өөрийгөө хянаж чадаагүй. Би тэрэнд хайргүй байсан ч гэсэн дотно харьцаанд орчихсон. Хамгийн гол нь би түүнийг өөртөө тохирохгүй бас гэр бүл нь ч намайг зөвшөөрөхгүй гэдэгт баттай итгэж байсан болохоор үнэхээр салахыг хүссэн.

Үерхэж удаагүй л би түүнд салья гээд тэр надад үнэхээр хайртай болхоороо салж чадахгүй байсан. Би байнга л түүнд уурлаж надаас салаад өг гэж уйлдаг байсан. Бид 2 хэрэлдэх үедээ түүнийг доромжилсон үг гомдчих байх гэж бодохгүй ч юу санаснаа бүгдий нь л урандаа хамаагүй хэлчдэг бас гомдоох зүйл их хийсэн л дээ. Тэр ч гэсэн үнэхээр их уурлахаараа надад хааяа гар хүрчдэг байсан. Тэр надаас би чамаас бага багаар сэтгэлээ татаж аваад 6 сар гэхэд бүрмөсөн чамаас яваад өгнө гэдэг байсан. Гэхдээ тэгж хэлдэг байсан ч бид 2 муудаагүй үедээ хамт хоноол үерхэж байгаа хосууд шиг сайхан л байдаг байсаар 5 сар гаран болсны эцэст надаас нэг л өдөр гэнэтхэн өөр найз охинтой болсон гээд яваад өглөө. Салаад явна гэж боддог байсан ч би цаагуураа үнэхээр бид 2 салахгүйн байна ингэж байгаа л бараг суух байх гэж боддог байсын.

Ингээд гэнэтхэн бүр өөр найз охинтой болоод яваад өгнө гэж би зүүдлээчгүй ч байж. Найз охинтой болон болох хүртлээ надтай зүгээр л байсан. Найз охинтой болцон гэж мэдэхээс нь өмнө 2,3хан хоногийн өмнө бид  2 зүгээр л байсан. Гэтэл гэнэт л яваад өглөө. Өнгөрсөн хугацаанд маш их дассан бас би сайн байснаа ч өөрөө мэдээгүй явсан юм шиг санагдаад ингээд явчлаа гэж бодхоор л өөрийн эрхгүй гол минь харлаад харамлаад байхын. Өнгөрсөн хугацаанд би үнэхээр их гомдоож байсан сэтгэл гаргадаггүй байсан болохоор надад үнэхээр их гомдсон. Хамгийн гол нь тэр надад тэгж их гомдсноо хэлээгүй надад сайн хандсан чигээрээ л байгаад байсан болхоор надаас сэтгэлээ татаж авжаагаа гэж бодсон ч би түүнийг надад хайртай хэвээрээ надаас явахгүй гэж бат итгэчихсэн байж.

Надаас явснаас нь хойш би салж чадахгүй байна дассан хайртай гэдгээ хэлсэн ч гэсэн тэр намайг огт тоохгүй нэгэнт миний сэтгэл явцан дахиж чамайг хэзээ ч хайрлаж чадахгүй гэсэн. Би ингээд явуулах ёстой юу яах вэ? Үнэхээр их санаад ганцаардаад түүнгүй л бол байж чадахгүй юм шиг санагдаад байхын…

15 Comments

  1. Охин минь дээ. Эмэгтэй хүн дасаж дурладаг юм. Эгч нь ч гэсэн нөхөртэйгөө суухгүй гээд ам тангараг өргөдөг байсан ч дасаад суучихсан юм даа. Одоо бурхнаас заяасан хань минь гэж боддог доо.Эхэндээ тэр залуу чинь бодогдоод хэцүү байсан ч цаг хугацаа бүхнийг эмчилнэ.Тэр чиний заяаны хань биш учраас та 2-ын зам салж дээ.Охин минь нулимсаа арчаад өөдрөг алх. Чамайг хайрлах хүн энэ хорвоогийн хаа нэгэнтээ чамтай учрах өдрөө хүлээгээд явж байгаа. Амьдрал ямар баялаг гээч. чиний энэ тохиолдол өчүүхэн бэрхшээл.

  2. Monroe says:

    chi tiim lag phin uymuu. hund muuhai aash gargaj urgelj gomdooj bdag. ter zaluu chinii hairiig tsohortloo huleegeed yadraad yawaad ugchee. magadgui uurt n sain hairlaj halamjildag saihan busguitei uchirsan bh

  3. ........................\jack says:

    юун хөөрхөн юм бэ хүүхдүүд ийм дээрээ хөөрхөн шүү бас хайр майр ярьчихжээ

  4. Anonymous says:

    Chi zuger l daschihsan bjee… Tgel genet yavaad ughuur setgel chn uvduj bgan…. Chamaig gdg bsn hun bhku bolhoor hooson orgiod bgan. Hesegheen hugatsaanii daraa chi ayndaa martah bolno ok gants, hoyr sar l zavgui baichih tgel boloo za yu amjilt!

  5. jjj says:

    Hayagdaj sur

  6. amidraliig haraal id says:

    novsh gj jhn amidraltai ym oruulj niitleldee yu ve.

  7. Zul says:

    Tenegee. Ooroo unassn huuhed uildaggui

  8. Цэцэг says:

    Цаашид арай ухаантай байгаарай. Одоо араас нь хөөцөлдөх юм бол чи хэн ч биш болно шүү…

  9. сэтгэл судлаач says:

    ooriigoo hyanaj sur, helsen ugendee ezen bol, ooriigoo muu zuild uruu tatagdahaas ner hundee aldahaas hamgaalj yav, tovchoor helbel odoo chi ohin bish busgui hun bolson, tom bolj helee hazahaa boli.

  10. sexmangas says:

    chi tuund hairtai baijee6

  11. ner says:

    uuduu xayasan chuluu uuriin tolgoi deer…

  12. bodol says:

    ingeed yawuulah uu genee,neeh suugaad hed gurwan huuhdiin etseg eh bolood nasnii bugsun deer nuguuh n zaluu huntei suulertsen yum shig yu we. chi uuruu anhnaasaa salna gej l niilj baisan yum bn shd tegheer salalgui yaadiin.

  13. inga says:

    chi ooroo yun sonin bodoltoi hvvhen bee

  14. otgoo says:

    hairtai gj baihad ni salna gdg vgiig toomjirgvi helchiheed. Salaad yawahad ni chi hairtai gd charguutsaldaad yah we de. Yamar vr tarina tm l urgats huraaj awna. Chinii busdad amtluulsniig huwi tawilan ergeed chamd amsuulj bna. Amidral sonin bga biz?

  15. nana says:

    chi tegeed yalgah geed bgaa huuhed we salay gej uilj duulchaad, salahaar ni ugui tegeh ysgui bj geed bhiin.. Amidral bayan shuu dee minii duu boloogui haa ch bsiin.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.