Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би одоо 24 настай эмэгтэй. Найз залуудаа өнгөрсөн 2 сард охин биеэ зориулсан. Бид үерхээд хагас жил болж байна. Өнөө өглөө би хүүхэдтэй болсноо мэдлээ. Айж балмагдаж, баярлах гайхах зэрэгцээд хүүхдийнхээ аавд нь бушуухан хэллээ. Өмнө нь би найз залуугаасаа “Хэрэв би хөл хүндтэй болсон бол яах вэ” гэж асуухад “Тэгвэл та хоёрынхоо төлөө зүтгэнэ ээ” гэж хэлж байсан юм.
Гэтэл өнөөдөр түүнд энэ мэдээг дуулгахад баярлаагүйгээр барахгүй гаргах бодолгүй байгаагаа, мөн хүүхдээ өсгөх ямар ч боломжгүй бaйгаагаа хэллээ. Амьдрал нь хангалуун биш, ээж, хоёр эмэгтэй дүүгээ тэжээдэг гээд татлаа түтлээ их учраас хүүхдийн асуудлыг жил гарны хугацаанд хойш тавих тухайярьж байна лээ. Бие бэлэн биш байна, бүх зүйлээ зохицуулж байж хүүхдийг асуудлыг бодолцох юм гэнэ. Тэгсэн мөртлөө надад хязгаргүй хайртай гэх юм.
Манай хүн өөртөө их итгэл муутай, өөрийгөө ч сул дорой гэж хэлдэг юм. Гэхдээ би гомдоод байна. Хэвлийд хөөрхөн бяцхан үр бүрэлдэж ээж аавыгаа зориод ирж байхад аав нь зориглоод шийдвэр гаргахгүй юм даа. Амьдрал мэдээж санаснаар болдоггүйг мэднэ. Амар хялбар биш гэдгийг ч мэднэ. Гэхдээ л түүнд гомдоод байх юм. Түүний ар гэр хэцүүг ойлгоод хүүхдээ зулбуулах уу?
Гэхдээ би чадахгүй байх… Яавал дээр вэ.Та бүхэн үнэтэй зөвлөгөөгөө харамгүй хайрлаач.
46 Comments
zaluus tegdeg l bi ch gesen aldaj l bailaa hun shaldan ireed shaldan l butsdag horvoo huuhde bitgii avhuulaa nas chine n yavj bna bitgii avhuulaa huuhed hunsteigee irdeg gedegtei sanal negdej bna. esvel nohroo hay aa toruuleh n 100 huvi zov songolt shuu.
ЗА АСУУХ ЗҮЙЛ БАЙНАА БЭЛГИЙН ХАВьТАЛД ОРООД 2 ХОНООД ЖИРЭМСНИЙ ТЕСТ ХЭРЭГЛЭХЭД ЖИРЭМСЭН БОЛСОН ЭСЭХ Нь МЭДЭГДЭХ БОЛОВ УУ?
Дээд талын эмэгтэйд: Хурдан эмчид үзүүл харуул. Ур үлдсэн байж магадгүй.
nadad bas neg ym tohioldson bi bi japand surdag nz zaluu maani koread surdag bsan bid 2 nileen taaramjgui hundii huiten bdg bsn tgd suulde bnga heruultei salsad germany yavtsab tgd yavsanashoish sarin dra bi jiremsen gdge meded negent iim huntei amidarch chadhguin bn gd abortond orson 5honogiin umnu tgd end shuud untuulad norkozond oruulchdag bolohor ehnii hed honog yuch uvduugui harin uchigdurus yag sarin temdeg irjaa ym shig uvduud bhiin dooshogo baga zereg tsus garaad ene heviin zuil uu esvel yum uldsen gsen ug yum bolovuu?tuslaach humuusee
Үгүй хийх чадал, зориг надад байхгүй ээ. Би төрүүлнэ. Хүүхдийн аав өнөөдөр надаас уучлал гуйгаад уйлаад “би ААВ болмоор байна” гэсээн. Та хоёрыгоо ингээд алдмааргүй байна, чамгүй мьдрал там, та хоёр миний ирээдүй, чи тэнэг миний замыг гэрэлтүүлсэн, би чамаас салж хагацаж чадахгүй, би үхэх байх гэж байсан. Би аавд нь их хайртай бололтой. Тэр дороо л уучилчихлаа. Анх сонсоод яах учраа олохгүй самгардсандаа ар гэр гэх мэт буруу зөрүү юм ярьчихсан, миний буруу, би тэнэг амьтан гээд ахин дахин уучлал гуйж учирлаж тайлбарласаан. Бүх зүйл сайхан болох болно гэж итгэж байна. Одоо би эрүүл хүнс хэрэглэж биеэ эрүүл байлгах үүднээс хүмүүсээс олон зөвлөгөө сонсоод сууж байна 🙂 Бас та бүхнийхээ бичсэн сэтгэгдэл бүрийг хүндэтгэж байна. Надад урам хайрласан олон сэтгэгдэл байлаа. Та бүхэнд аз жаргал хүсье. Хүүхдээ төрүүлчихээд энд ахин захидал бичих болно оо.
Anhniihaa huuhdiig yadaj bitgii alaarai. guiya. chi bas alah sanaatai bnaa Yaaj ingej bichij chadaj bnaa Zaluu joohon yum bj yaasan ch muuhai sanaatai yum. Tegj bodhoosoo aihgui bnu ain Tsaaguur chini nil nugeltei aluurchid bhad chi dut!
Manai naiz 20 toidoo hvvhedtei bolj baisiin nad deer ireed yahuu geheer uuruu meddee l gej helsen
ter ved naiz maani bair ajil tusalj demjeh ger bvl geel yu yuchgvi oyutanl bsan thed odoo lizingiin bairtai mashintai bolomjiin tsalintai ajiltai 2 dohi hvvhdee hvleegeed baij bna vneheer az jargaltai haragddag 2 hon jiliin dotor ih zviliig amjuulj chadsan ugluu 8 aas shunu 12 ungurtul hoer ajil hiigeel zvtgej bgaa naizaaraa bahrahdag tghed tanai naiz zaluud setgel l alga bh shg bnadaa
Хүүхдээ төрүүлэх шийдвэр гаргасан юм байна тээ. Та 2 үерхээд удаагүй байгаа юм байна ш дээ, хэн хэнийгээ таних, ар гэрийнхнээ судлах цаг хугацаа хангалтгүй байсан байнаа. Тиймээс найз залуугийн чинь хүүхэдтэй болоход эргэлзэж байгааг би хувьдаа буруушаахгүй байна. Дээр нь ээж дүү нараа харж хандаж явдаг бол бүр хэцүү шдээ, мэдээж төрсөн дүү нараа гайгүй биеэ даахтай болгочихоод өөрийнхөө амьдралыг цэгцлэхэд нь хугацаа бас шаардлагатай л байх.Би хувьдаа хүүхэд гаргана гэдэг нэг хүний сэтгэл хөдлөлөөр шийдэхгүй асуудал гэж бодож байна. Манайхан ер нь их эрт хүнтэй сууж хүүхэд гаргах юмаа, ар гэрийнхэн удам судрыг нь судлах нь байтугай хоёр биенээ ч сайн мэдэхгүй байж хүүхэдтэй болчих юм. Энэ сайтаар дүүрэн байгаа хүмүүсийн амьдрал, хэцүү зовлонтой асуудлууд юуны өмнө сэтгэл хөдлөлөөр гэр бүл үр хүүхэдтэй болоод, хамтын амьдралын үл ойлголцлын үр дагавар (бүгд биш гэхэд ихэнх нь) гэж бодож байна. 6 сар үерхсэн, тэгээд 3хан сарын өмнө сэксийн харьцаанд оронгуутаа хүүхэдтэй болчихно гэдэг аймаар том хариуцлагагүй зүйл байнаа. Залуу насаа өөрсөддөө зориулал даа, ханатлаа зугаал, дураараа дургиж ав. 27-28 хүрээд хүүхэд гаргал даа. Миний хувьд зөвлөхөд ахин сайн бодоорой.
zub shiidjee minii duu ehnii huuhdiig bitii abhuul ee duu mini hetsuu tsag shuu dee abhuullaa gehed ahij oldono gedeg hobor shuu oldono l doo zulbaad bdiin minii duu zugeer amar amgalan turuurui huuhed bolokhgui bgaa bugdiid bairand ni oruulkhaar irdiin shdee bolokhgui bgaa bolool huuhed irj bgaa shuu
Хүн нэмбэл хүнс нэмнэ, хүүхэд бүх хүнстэйгээ ирдэг, хүүхэд бүх зүйлээ бэлдчихсэн байдаг. Эдгээр үг оргүй зүйл биш юм шүү. Хөөрхөн бэйбигээ гаргаад аз жаргалаар бялх даа, азтай ээж минь. Амьдралын шуурганд сөхөрдөггүй юм шүү
chi zuv shiidver gargajee huuhed gertee omsoh huvtsas ideh hooltoigoo irdiin chi alzahgui and mini
Khuukhdee gargahaar shiidver gargasand ni bayar hurgie. Byatskhan ur ta 2t az jargal husie, odo uuriiguu mash taivan bailgaarai, naiz zaluugaasaa bas holboo hariltsaagaa taslah gej yarsanii hereggui ee. Buh yum ayandaa sain saihan bolnooo
amjilt, az jargal sain saihniig husie
нөхөртэйгээ наадхаа хамт унш. тэгээд юу гэхэн үү хар. үнэхээр хүн л бол ойлгоно. үгүй бол та 2т хань болохгүй…
Хүн болж төрөөгүй хүүхдийн ээждээ бичсэн захидал
Ээжээ?
Би уг нь таныг намайг анх дуудахад диваажингийн цэцэрлэгийн солонгын өнгөт хивсэн дээр соно бялзуухайнуудтай хамт тоглож, сахиусан тэнгэрүүдийн хайрын дуунд баясанхан бүжиглэж байсан юм. Гэтэл гэнэт урьд хожид сонсогдоогүй намуухан хоолой “Миний хүү…” хэмээн дуудах нь тэр. Тэрхүү уянгалаг хоолойг сонссон сахиусан тэнгэрүүд дуулалдахаа азнан чагнаархсан бол далай давалгаагаа хумин бодолд дарагдсан билээ. Миний явах цаг ирж. Би дэлхийн хүн болох нь.
Нэг дэх долоо хоног: Ээжээ? Та минь ямар дулаахан юм бэ. Диваажингийн цэцэрлэгт үүлэн орон дээр нараар хучууланхан нойрсдог боловч таны хэвлий шиг ийм дотно, ийм тухтай байсангүй. Та мэдэх үү? Би таны хүүхэд болохын тулд их хичээсэн. Сургуульдаа онц сурч, бурхдын үгэнд сайн орсон. Бас хэзээ ч нисдэг морьд шиг дэггүйтэж, шидтэнүүд шиг оддын хооронд зугаалдаггүй байсан. Та намайг хүлээж байсан уу? Би ч бас таныг зөндөө хүлээсэн. Багш хэлэхдээ зөвхөн сайн сурагчдад л дэлхийн хүүхэд болох шагнал олгодог гэсэн.
Найзууд маань тийшээ явчихаад эргэж ирэхгүй болохоор нь би жаахан айдаг байсан. Сайхан байдаг болохоор л ирэхийг хүсдэггүй байсан юм байна л даа. Та намайг аймхай хулчгар хүүхэд байна гэж битгий бодоорой. Би зоригтой жаал шүү. Хамгийн сүүлийн жишээ гэхэд би марал бугыг унан долоон бурхан өвөөгийнх рүү гал авахаар ганцаараа давхисан юм. Ээжээ? Би хэтэрхий их яриад байна уу? Намайг бүгд л тэгдэг юм. Cap эгч хүртэл надаас залхаад өдрийн турш нүүрээ буруулдаг. Шөнө харин би унтчихдаг болохоор сайхан эгч маань гэгээн мишээлээр үзэсгэлэнт царайгаа гоёдог юм. Тантайгаа байх ямар сайхан юм бэ, ээжээ…
Дөрөв дэх долоо хоног: Ээжээ? Би сая зүүдэллээ. Эсвэл бүгдийг эргэн саналаа. Нэгэн цагт та минь уулыг уултай холбосон урсгал дөлгөөн их мөрөн байснаа санаж байна уу? Тэр үед би таны их уснаас эх авсан хоржигноонт бяцхан горхи байж билээ. Нэгэн цагт та минь анхилуун үнэрээ аглаг тайгадаа түгээсэн мөнхийн ногоон хуш мод байснаа санаж байна уу? Тэр үед мөчрийг тань дамжин дүүлэх бүлтгэр жаахан хэрэм би байсан юм. Нэгэн цагт та минь хараад сүрдэм байц хад байснаа санаж байна уу? Энгэрийг чинь түшин бараадсан хэдэн хөх чулууны нэг нь би билээ. Тэгэхээр та бид хоёр мянган жилийн ерөөлтэй байгаа биз. Таныхаа урсгал их мөрөн мэт саруул оюунаас үр чинь ухаан нэмнэ, мөнхийн ногоон хуш мэт гандашгүй гоо үзэсгэлэнгээс чинь зүс нэмнэ, байц хад мэт бат суурьтай хүмүүжлээс чинь мэдлэг нэмнэ. Ээжээ? Би таныг ядраагаад байна уу? Та минь сүүлийн үед нэг л дуу муутай болчихлоо…
Долоо дахь долоо хоног: Ээжээ? Та битгий уйл аа. Би өдрөөс өдөрт том болж таныг өвтгөж байгаагаа мэдэж байна. Таныг уйлахаар би ч бас уйлаад байна. Та бид хоёрыг уйлахаар таны хайраар цалгилдаг, миний ханатлаа сэлдэг энэ далай шорвог болоод байна. Шорвог болохоор үр чинь амьсгалж чадахгүй тийчлээд байна. Намайг тийчлэхээр та минь өвдөөд байна шүү дээ…
Ес дэх долоо хоног: Ээжээ? Та аавд хайртай юу? Би лав аавдаа хайртай. Харин аав минь надад хайргүй бололтой. Аав яагаад “Наадхаа авахуулсан нь дээр дээ. Бие чинь дийлэхгүй. Тэгээд ч сургууль соёлоо төгсөж, ажил амьдралтай болсныхоо дараа хүүхдийн тухай бодсон нь дээр” гээд байгаа юм бол? Эгээл би энд огт байхгүй юм шиг ярих юм. Ааваа би энд байна! Хүү чинь таныг сонсож байна. Хожмоо тантай усны дусал мэт адилхан гэж найзуудын чинь өхөөрдөх, хөлд орох гэж яваад таны гуталанд тээглэн бүдэрч сүрхий соривтой үлдэх, тэр сорвийг нь нэгэн үзмэрч “Сайн цагийг авчрах төрийн түшээ, их гэгээнтэн бор өргөөнд заларчээ” хэмээн өлмийнөөс нь адис авах, ээжийн залуугийн төрхийг санагдуулам сайхан охин дагуулан ирж гал голомтоо бадраах, хорвоогийн жамаар хадан гэртээ буцах болоход хөлийг тань хучин асрах ганц үр чинь тандаа учирлаж байна. Би эндээс явмааргүй байна. Ээжээ надад туслаач!
Арван хоёр дахь долоо хоног: Ээжээ, Танд хэцүү байна уу? Надад аль хэдийн эм тарианы үнэр үнэртээд эхэлчихсэн. Сувилагчийн зандрангуй “гутлаа тайл” гэхийг сонсоод ч цочирдоогүй. Би зөн совингоороо ямар аймшигтай зүйл та бид хоёрыг хүлээж байгааг мэдчихсэн. Тиймээс намайг битгий энхрийл, надаас бүү уучлалт гуй. Хэвлий дээрээ тавьсан гар чинь ийм дулаахан байхад таны минь сэтгэл яагаад тийм хүйтэн болчихов оо. Ээжээ та үүнийг хүсээгүй тиймээ. Би танаас холдмооргүй байна. Хүү нь шөнө уйлж таныг сэрээж байхгүй, айлын хүүхдүүдийг шоглож нүүрийг тань улалзуулахгүй. Муу сурч чихийг тань халууцуулахгүй. Өвдөж, гэмтэж, бэртэж өр нимгэн сэтгэлийг тань чилээхгүй. Би сайн хүүхэд байнааа ээжээ. Ээжээ би айгаад байна аа. Ээжээ би даараад байна аа. Битгий…
Эхийн хөх ивлэж, сүү нь асгарч эхэллээ. Хөх нь ивлэхтэй зэрэгцэн нулимс нь бас урсав. Миний хүү, хөөрхий үр минь … Эх нүдээ анина. Хоосон, өнгөгүй… Хэвлий дотор нь одоо нэг бяцхан амь хөдлөхгүй. Тэгж бодохтой зэрэгцэн бүр ч хов хоосон утгагүй санагдана. Гэтэл хоосон дундаас нэгэн эрх балчир хоолой ийн цангинуулав: “Ээжээ, би таны уургийг амлаагүй, энгэрт чинь тэврүүлээгүй ч бурхнаас заяасан үр тань билээ. Гологдсон үрсэд эргэж очих газар диваажинд олддоггүй юм. Гэхдээ сахиусан тэнгэрүүд таны цагаан сүү урсахыг үзээд, намайг гэсэн хайр тань буйг хараад өршөөн нигүүлсэв, биднийг. Би гэртээ ирэв. Та гэртээ үлдэв. Гэвч бидний уулзах тавилан энэ насанд үл үлдэв” Цангинасан хоолой замхрав. Эх цөхрөн хашгирлаа. Дуу үл гарна…
Busgui mini sain eej bolooroi bayar hurgie
Tanid l gj helehed odo bi 20toi 4sartai bytshan gvnje harad gerte bn..anh bi ch bs jiremsen gdge medeed yaha medkv hetsv bsn. Hvvhdin maani aaw ch bs anh bayrlagvi. Gehde bi terni vgend orood hvvhde zulbulagvi .odo harin ter hvhedde mash ih hairtai..ar geriheni asudal harin hetsv ym ble. Nohor tsalin awna tedni gerihen nohoror tejelgene. Vnen hetsv. Tegle gd bi nohroso salj chadahgvi. Amidral aa gj
Bi anhnii huuhdee awaxuulj bsan . Gehder nadad az taarch bi daxiad huuheftei bolson. Odoo ch gesen anhnii huuhdee nuhur bid 2 yridag udiid gargasan bol tom huuhedtei bh bj geed l hun haramsdag yum bilee awaxuulna gedeg chin tiim amarhan zvil bish hichneen ih uwddug gej bodno bosohiin ch hereg bhgvi . Tiim bolohoor huuhdee turuuleed saihan amidraarai amjilt.
Huuhdee avahuulah bolvol naad hunteigee ahin zuuraldaad yahav neg tiish shiidsen n deer. Tegtlee tartagtaa tulsan uls bish l yum shig sanagdlaa, huuhed avhuulah emegtei hund yamar l baihav dee, ter ih hair n huuhdee bish gehed chamaig bodoj bas bolmoor doo. Uurtuu l hairtai bai, uuriinhuu tuluu l songilt hii. Erchuud irdeg yavdag huuhed bol hezeed chiniih shuu.
hyyhdee gargaarai nygel yildej bolohgyi shyy ah ni hyygee harahaaraa l hamgiin az jargal ter gedgiin oilogdoog busad mungu tugrug bol yu ch bish shyy
hyyhdee gargaarai nygel yildej bolohgyi shyy ah ni hyygee harahaaraa l hamgiin az jargal ter gedgiin oilogdoog busad mungu tugrug bol yu ch bish shyy
Tanil egch maani odoo 48 tai 24 tei baihdaa anhniihaa huuhdiig avhuulaad tuunees hoish urgui bolson nasan turshdaa shanalj zovj yvana huuhedee toruul naiz zaluu chine huuhedee haraad or bolno buh erchuud anhandaa zochirdood tegjj l bdagii amid humuus argatai ter bytshan huuhed yu l idej shalih ym
naad zaluu chini ehner huuhedtei yum bish uu. eej 2 ohin duutei gedeg ni ehnertei 2 ohintoi gesen ug baina sh dee. hunee sain sudlahgui dee. 28 nai zaluu gants bie baina gedeg sonin bish baina gej uu. chi gert ni ochij uzsen yumuu. neg l uchir baina daa huuhee
Буцаад ирэх байх өө. Тэгж нэг их холбоогоо таслаарай. ярихад нь энгийн л бйагаарай. муухай аашлаад хөөж туугаад хэрэггүй ээ. эцсийн эцэст чам дээр хүрээд ирвэл сайн биз дээ.
Хүүхдийн ааваас холбоогоо тасалж байгаа. Би чамдаа хайртай гэж л их хэлэх юм даа. Надад хайртай гэдэг нь худлаа бололтой. Уг нь надаас 4 ах хүн юмсан. Тогтвор суурьшилтай ажил төрөлтэй, н ийгэмд байр сууриа эзэлсэн л хүн. Хүүхэдтэй болоход болохгүй зүйл байхгүй гэж бодож ч байсан. Яг тулаад ирэхээр ийм байдал гаргаж байгаа хүнтэй би юу ярих вэ. Түүнд би хайртай ч гэсэн одоо үрийнхээ төлөө бүхнийг хийнэ ээ. Шим тэжээлтэй хоол идэж өөрийнхөө сэтгэлийг аль болох тайван байлгаж хэвлийдээ эсэн мэнд бойжуулах болно оо.
turuulexeer shiidsend bayar xurgii xongor mini xuuxed bol burxanii beleg ee chi gargaxaar shiideed aavtai ni xolboogoo tasalsan ni deer baixaa naad zaluu chin chamd xairgui archaagui amitanii sug bna… avaxuulsan geed l xuuguud yavuulchig . xunii oxinii ongong tsoolood deer ni garaad aaxilj uriin shingenee tsatsaj baixdaa uy bodoj baisan durak be tiim xair baidiinmuu estoi xutsbaa zugeer l chamaig xaaya uriin shingenee uyldeg uut bolgox gej bna .. yamar ch baisan gargaarai amjilt shuu busgui mini …
garga
Сэтгэгдэл бичсэн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа Та бүхний сэтгэгдлийг уншаад миний бодол ч их өөрчлөгдлөө. Шөнөжин л юм бодож хонолоо. Би өөрөө ажил хийдэг,. Би айлын ганц охин. Аав ээж минь амьд сэрүүн байна. Хөл хүнд болсныг минь гэрийнхэн мэдвэл эцэггүй хүүхэд төрүүлэх нь гэж зэмлэх биз. Гэхдээ энэ юу ч бишээ. Би үрийнхээ төлөө бүхнийг тэвчинэ ээ. Төрүүлнэ ээ. Амлаж байна.
end yum bichij bgaa humuus huuhdiig chin usguud uguhgui ch hun hunees heregtei zuil baihgui. tiim ch uchraas nandin erdene gedeg. hun alt olvol bi alttai boloh tsag bolooguiee geed haydaggui biz dee. yaag terentei adilhan yu yunaas ch iluu unetei nandin erdeniig “alj” bolohguiee. ehendee hezuu l bh. gehdee l chamd az jargal beleglene shd. naad hulduu durak chin hayaad l yavna. harj bgaarai. harin ur chin chamaig hezeed hayahgui. chi yaaj humuujuulehees hamaaraad chamaig hairlana. naad hulduu baagiig chin chi humuujuuleegui. tm bololzoo ch bhgui. tiim uchraas uuriin jinhene hair chamaig hairlah jinhene hairiig albal chi nasnii tamd unana shd. hun zovlon daadag gedeg. teseed garval zaluu hun jargana shd.
хүүхдээ гаргачихоо. хүүхэд хөөрхөн шдээ. тэгээд ч чи 24-тэй юм байна.1 жил хойшлуулна гэж юу яриад байгаа юм бэ. 1 жилийн дотор тэгээд баяжлаа юу. инээдтэй юм ярихаа больж үз.тэгээд ч хүүхэд нялх байхдаа бараг зарлага гаргахгүй. чиний талаас туслах дэмжих хүн байдаггүй юмуу. тэгээд ч чи 24-тэй том хүүхэн байж ийм юмаа өөрөө шийдээд хүүхдээ тэжээгээд явчих чадалтайгаа болсон байна.
Чи өөрийнхөө зүрх сэтгэлийг сонс. Үнэхээр гаргамаар байгаа бол гарга. Найз залуу чинь чадахгүй гээд байвал явж ээж дүүгээ тэжээ гээд хэлчих. Арчаагүйгээ мэдэхгүй яах гэж охин энэ тэр эргүүлж явдаг байнаа. Арчаатай болчоод охин хүүхэн эргүүлэх хэрэгтэй шдээ. Тэрийгээ одоо мэдэж байгаа юмуу.
hi. huuhdee bitgii alaarai. huuhed chn uneher burhanii ogch bga beleg yum shu. bi anhnii huuhdee avhuulsan, odoo bi huseed huseed huuhedtei bolj chadahgui bn. odor bolgon shanalj yavah ymr hetsuu gj sanaj bn. hunii huuhdiig harj ohoordoj, ooroo ingeed huuhedtei boloh yumsan gj hichneen ih husdeg gj sanaj bnaa. Huuhdee toruuleed az jargaltai amidraarai 🙂
Egch ni odoo huuhedee huhuuleed l suujn. Huuhediin uner hichneen tansag geech. Huuhdee unerleheer buh asuudal shuud but usreed l horvoogiin hamgiin jargaltai eej hailaad ch baigaa yum uu, niseed ch bdg yum uu byatshan NAR tevereed l baij bna daa. Chi uuniig meder… Uneheer tansag shuu…
Ee burhan min yu yarinav chi. Huuhed gantshan zarlaga gargadag Ed bush shuu. Ta 2t tuslah geed irj bui burhanii elch ch yum biluu. Huuhed ireh tsagiig bid bish ted uursduu l songodog yum shuu!!! Daraa ni hussen chin gomdood irehgui ch tohioldol zunduu bii shuu duu min. Ta 2 bololtsoo odoohondoo muutai baij bolno. Gevch ur huuhed gedeg chin Ta 2n mash Tom hurungu shuu. Hench bulaaj chadahgui zuvhun tanai umch. Huuhed zunguuruu l uschidug yum shuu. Burhanii belegiig buu butsaa. Chamaig tursunii daraa aav ni yamar aimaar yum hiilgeh gej baisan uhaaraad gemshine. Dahin dahin helie: Ur huuhedees iluu erdene gej baihgui shuu!!!!
Chi uuruu ajil hiij bolohgyi yu? uul hyyhed hynsee uuruu avch irdeg gedeg yum bn lee…byhniig bas er hynd tohoh hereggyi ee, 2 emegtei dyygee ehiigee geed medeej hezyy baidag bailgyi, turuh hyrtelee hynd bish ajil hii gej zuvluh baina, bas niigemiin daatgal hyyhediin mungu yaaj avdag talaar ehchyydees sain asuu suragla, sard heden chaas avaad baidag yum shig bn lee shdee
Minii duu xuuxdee toruulee! nugel uildej boloxgui shuu! Egch ni odoo unexeer ix xaramsdag anxnii xuuxdee “alj” avxuulj baisandaa. Odoo odor bur lbodogdood ooriigoo zuxeed, nasnii setgeliin tam bolno shuu! Setgelee ariun biee sevgui amidralaa buten bailgay gevel burxnaas oort chin ilgeesen hoorhon burxnii elchiigee anxnaasaa zov bodoltoigoor odoonoos emchiin xyanaltand orood utaa ugaar, muu xumuus, em taria, arxi tamxinaas xol baij baigaad xamgiin gol ni setgel sanaagaa mash taivan bailgaj baingiin bayar bayasgalantai oodrog baij baigaar xuuxdee toeuuleerei!
Xuuxed ene ertontsiin xamgiin nandin xamgiin ariuxan nandin erdene yum shuu!
Ter eej 2 emegtei duu nar ni xun parizitlaj amidraxaa bolivol taarna, oorsdoo gar xoltei xumuus ajil tus tusdaa olj xiitsgeegeed ami amia argalaad amidrax yostoi xumuus, naiz zaluu chin ch gesen odii nasalchixaad ooriinxoo amidraliig exluulexgui , xogiin ooriinxoo ur udmiig alnaa geed xeneg ch gui xeleed baixiig bodoxod ooriin gesen ul suuritai bodolgui tolgoigui xun yumaa, Minii duu boddoo chi garaa eshexed ch yumuu, xuruugaa shudenznii modont tulexed l aimaar xorsoj ovddog doo, xuuxdee zulbuulna l gexiin ter bytsxan ur yamar ix ovdolt zovlon mederch ene xorvoogoos xalixiig tosoolood uz dee?
Anxnii gesen buxnii xadgalj uldeerei, setgelee ariun ooriinxoo omno nuur bardam nasiig baray gevel nugel bitgii uildeerei! Setgeliin amar amgalan shig deediin jargal baixgui shuu!
Uree toruuleed tevreed suuj baixad xorvoogiin xamgiin deed jargaliig medrene shuu! Xuuxdee xaraad etseg ni guigeed irnee, irexgui bol xorvoo ereer bish ureer dutdag xorvoo shuu!
Xuuxed xunsteigee irdeg gej unen shuu!
Chi amidrald yamar xandana amidral yag l toli shig chamd butsaad l yag l cham shig xandana, sain sanaatai sain uiltei yavaxad ireeduid yamar tom amjilt saixan ireedui xuleej baigaag taashgui!
Hoorhon uree toruulchixeed end daxiad zaxidal bicheerei minii duu! Amidral saixan bolnoo xervee chi ooroo l sain saixniig moroodoj xuseed sain sanaatai yavaxad, odoo chamd bux zuil xetsuu sanagdaj magadgui gexdee jiliinn daraa xuuxdee toruulchixeed ergeed xaraarai, amidral mash saixan bolchixson baina.
Biee sain bodood amar jimer amarjaarai minii duu!
EEJ DUU NARIIH NI HOOL HUNSIIG HOROONO GEJ BODOOD HUURHUN NYALH HUUHDIIN AMIIG TASLAH GEJ UU. CHAMAIG ZORIOD L IRSEN SHU DE. GEDSEND CHINI BAIGAA BURHAN SHU. HUNII AMI GEDGIIG YAGAAD OILGODOGGUI UM BOL DOO. ALAH UU YAHUU GEED L SANAAN ZORGOOR ZUIL BISH SHU. HUUHED YAMAR HUURHUN GEECH. DUU MINI CHI MEDEHGUI L B DA
Naiz zaluugaa buruu songojdee.huuhed gargahaa uuruu shiideh heregtei baih.usguh bolomjtoi bol gargah n zuv yum bolovuu daa.naad zaluu chin hani bolohgyu hun sanagdlaa.eej duu naraa tejeedeg yaduu ntr n zugeer l shaltag bh.
Gargadah amidrah gazar hool hunsee uuruu avaad irne. Ehnii huhdee avhuulsandaa ehner bid hoyor odoog hurtel harmasdag. Ahdaa turuuleed ugchih sain hun bolgood huudee duu bolgool avchihna. Sanaa zovoltgui nad shig bodoltoi olon hun baigaa za.
odoo abhulbal az taarbal,az taarbal shuu dee ahiad huuhed oldoj magadgui ehnii huuhdiig abhuulj boldguin egch ni emch hun chamd l gej helie
odoo abhulbal az taarbal,az taarbal shuu dee ahiad huuhed oldoj magadgui ehnii huuhdiig abhuulj boldguin egch ni emch hun chamd l gej helie
Bi chamd 1 ym khelii zugeer garga huuhed hunsteigee irdiin tegeed ch huuhed khamgaalaltgui sex zolios bish
Анхны хүүхэд авахуулж болохгүй ээ. Сэтгэгдэлчид бид хүүхдийг чинь өсгөөд өгөхгүй нь үнэн боловч яаж ийгээд төрүүлэхийг бодоорой.
Хүүхдээ зулбуулж болохгүй ээ.Бүх зүйлээ элбэг хангалуун болгоод дараа нь хүүхэдтэй болно гэж байдаггүй юмаа.Хүүхдээ гарга.эрчүүд тэгж л байдаг.Хүүхдээ гараад ирхээр шал өөр болдгийн миний дүү.Найз залуутайгаа сайн ярилц.Хүүхдээ авахуулах нь чиний эрүүл мэндэд ч муу.
Sain uu? Minii duu bitgii huuhdee avahuulaarai, hund hun iluudehgui gedeg unen shuu. Hervee naiz zaluu chini ene baidliig huleen zuvshuuruhgui bol chi huuhedteigee uldeh uu esvel tuuntei uldeh uu gedeg songoltiiig hiih geed baigaa yum baina tiim uu? Minii bodloor chi huuhdee songoson ni hamgiin zuv shuu, chiniii bukh yumiig duurgesen huurhun huuhedtei bolooroi.
yu gesen ug minii duu huseed irj bgaa zulzagaa alah gej uu