Зоогийн газар хажуугийн ширээнд суугаа бvсгvй чинь vе vе сэмхэн өөрийгөө тольдож, дэлгvvрийн шилэн vзмэр рvv юу харж байгаагаа vл анзааран ширтэх залуу хөвгvvн, vдшийн харанхуйн цонхыг анхааралтай ажиглан зогсох эмэгтэй. Энэ нь хvмvvс өөрсдийгөө юу тааралдсандаа тольдон байдгийн жишээ. Өөртөө хайртай, сээтгэнvvр эрчvvд тольдох дуртай байдаг гэнэ. Өглөө бvр сахлаа хусах нь тэдний хувьд тольдох сайхан боломж. Эрчvvд толинд харахдаа гэдсээ татаж харцаа янз янз болгон тэр ч байтугай амандаа ямар нэгэн юм шивэгнэнэ. Харин эмэгтэйчvvд тэс өөр. Толинд зөвхөн гадаад байдлаа хянахын тулд хардаг. Ингэхдээ тэд толинд ойртон эсвэл дахин хоёр дахь толийг авч хажуу ар талаа тольддог. Эмэгтэйчvvд толийг гадаад төрхөө сайжруулах хэрэгсэл гэж vзсээр иржээ. Харин хvvхэд хоёр настайдаа анх толинд өөрийгөө таньдаг байна. Гутранги хvн өөртөө итгэхийн тулд толинд хардаг байхад туранхай хvн өөрийгөө тарган болгон харж, ганцаардмал хvн өөрийнхөө тусгалтай ярьдаг. Толинд харахаас зугтаадаг нэгэн бол зvгээр нэг даруу биш өөртөө итгэлгvйн шинж юм. Ер нь толины ид шид хvмvvст маш нууцлаг. Эртнээс хvмvvс vхсэн хvний сvнс толинд хоргоддог гэж итгэн сvнсийг нь саадгvй явуулахын тулд толийг бvтээжээ. Мөн vзэсгэлэнт залуу Нарцисс тунгалаг усанд ойсон өөрийнхөө дvрд дурлаж, дурлалаасаа болж vхэж буйг өгvvлсэн грек домог ч байдаг. Толь ба тvvний ид шид олон зууны турш хvмvvсийн анхаарлыг татсаар иржээ. XVIII зуунд ордны хатагтай нарын дэрвэгэр хормойн нугалаанд толь нуугдаж, ордонд заавал толин галерей танхим байх “рококо” стиль дэлгэрч, ардууд зах зээлийн нөлөөт толинд харж элгээ хөштөл инээж, эмсийн хvрээлэнд толь нэмэлт хэрэгсэл ч болж байжээ. Толины тухайд бяцхан хvvрнэл дэлгэхэд ийм.
SOURCE: huurhun.mn
1 Comment
okey