Сайн байцгаана уу эрхэм хүндэт та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би одоо 28 настай нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Саяхан би их буруу зүйл хийчлээ. Танай сайтнаас нөхрийнхөө мэссэнжэр хаягаар ороод нөхрийнхөө бичсэн бүх зүйлсийг уншсан талаар санаандгүй уншиж байхдаа нөхрөө тэгж нэг шалгаж үзэхсэн гэж бодсон. Тэгсэн түүний мэссэнжерийн нууц үгийг сэмхэн хараад мэдчихвээ. Тэгээд л байж сууж чадалгүй нөхрөө гарангуут нь л шалгалт явууллаа. Бичсэн зүйлсийг нь хараад зүрх салгалаад бие чичрээд ухаан балартах л шахлаа. Нөхөр маань нэг бүсгүйтэй аль 2 жилийн өмнөөс л их дотно байсан юм байна. Түүнийгээ санаж байна үнсье хүсч байна гээд л их л олон юм бичиж. Би энэ амьдралаа босгох гэж яаж зүтгэлээ дээ. Хоёр гурван ажил зэрэг хийж өөртөө ч анхаарал тавьж чадалгүй л хямгадаж өөрөөсөө бүхнээ л харамлаж энэ амьдралаа босгосон доо.
Гэтэл энэ хүн ажил ч хийхгүй байж надад яаж ингэж хандаж чадсаныг гайхаад олсонгүй. Одоо хүртэл ухаан мэдрэлгүй мэт л уйлаад л уйлаад л үнэхээр их гомдоод л. Энэ хүнээс ингээд салсан нь дээр боловуу. Ядаж байхад би жирэмсэн гэдгээ саяхан мэдсэн. Одоо бүр ч хүнд байдалд орчлоо. Ямар хүн гэхээрээ ийм азгүй байдаг байнаа. Гэхдээ ямар ч байсан би хүүхдээ гаргахдаа л гаргана гэж шийдсэн. Харин би нөхрөө яах вэ?
Би энэ хүнийг уучилж чадахгүй бололтой. Би энэ амьдралын төлөө өөрийгөө дэндүү гаргуунд нь гаргажээ. Өөртөө хувцас хунар авалгүй их удаж, гоо сайханд оролгүй хэдэн жил болсон байна ш дээ. Энэ л миний буруу байж. Нөхөртөө ямар ч хариуцлага үүрүүлэхгүй бүх зүйлийг өөрөө хийгээд эцэст нь ийм л байдалд хүрчээ. За даа миний сэтгэл их үймрээд галзуу хүн шиг л юм бичсэн байхдаа та нар минь уучлаарай. Надад харамгүй зөвлөгөө өгнө гэдэгт итгэж байна. Үнэндээ энэ байдлаа ярих хүн олдохгүй энд захидал бичиж сэтгэгдлээ тайтгаруулж сууна даа. Та бүхэнд цаашдийн ажил амьдралд тань амжилт аз жаргал хүсье.
21 Comments
asuudaltai bgaa ohid\busguichud holbogdooroi, and Good luck id ( Hot.teddybear22@yahoo.com )
Эмэгтэй хүн яаж ч байсан өөрийгөө хэзээ ч гаргуунд нь гаргаж болохгүй гэж хэлмээр байна. Яаж ч хэцүү байсан өөрийгөө маш сайхан авч явах хэрэгтэй. Заавал үнэтэй ганган хувцаслаж , үнэтэй салон гэхгүйгээр сайхан байж болдог юмаа. Мөн үргэлж өөртөө итгэлтэй , хараа дээгүүр байж юу ч болж байсан ямар ч үед юман чинээ бодохгүй мэт сэтгэгдэлийг нөхөртөө төрүүлж байхад ер нь буруудахгүй л юм байналээ. Аль болохоор амьдралаа болгох гээд урд хойн нь ороод зүтгээд байх тусам эрчүүд энэ муу ингэхгүй гээд яах юм гэсэн байдалтай харин ч бүр давраад илүү харж билүү долоож явдаг юм шүү.За тэгээд чамд л гэж хэлэхэд тэр илүү дутуу msjer утас энэ тэр лүү битгий ойртож бай. Чи ч гэсэн хүнээс дутах юу байна, ганц чиний нөхөр ч биш бүгд л ийм болцон шүү дээ. ӨӨӨРИЙГӨӨ ӨӨД НЬ ТАТААД СЭТГЭЛ ӨӨДРӨГ ЯВАХЫГ ХҮСЬЕ.
hunii yum zuvshuurulgui buu avch uzej bai gej aav eej chini surgaagui yu? uuruu uurtuu lai huraadag ene huuhnuud uu, medsen ch medeegui yum harsan ch haraagui yum shig bh ni zarimda amidrald heregtei baidag. emegtei hun uuchilj chaddag martaj cahddaggui, er hun martaj chadna uuchilj chaddaggui shu.
Ganch tanai nuhur ch bish yur n erchyyd neg iimerhyy baidag yum bishyy, syyliin yed eregtei hyn byr iim baidag yum bn gedegt itgeed baigaa. Emegtei hyn ert oroi negen chagt araaraa taviuldag yum shigee. Ingeed harahleer, emegtei hyn uurtuu ih hairtai baih heregtei yum shig, hyntei suugaad hyyhed gargasan bailaa ch gesen uuriiguu ulam ih hugjuuleh heregteim bilee, yur n dundiin mungunuusuu uurtuu ilyyg zarchuulah heregtei gesen yg…yamar negen yum bolhod uuriiguu bolood hyyhdyydee avaad yavchih chadaltai bolovsroltoi baimaar yum bn shyy hyyhnyydee… Odoo setgeleer unaad yaahav dee , medeegyi charai gargaad, nuhuruu ajild oruulaad, chalingaar n uuriinhuu bolovsrold, gadaad yzemjind, bas eryyl mendedee zarchuul. Emegtei hyn aminchhan baisan n yur n hojdog horvoo yum bn
Сайн уу залуусаа бүгдэд нь өдрийн мэнд,,,,Би бас энэ эмэгтэй шиг энэ сайт руу анх орж үзээд дандаа ийм хар энергитэй юм уншсаар байгаад нөхрөө шалгаж эхэлсэн дээ,би ханьтайгаа гэрлээд 12 жил болж байна 2 хүүхэдтэй ,анх үерхэж эхлэхдээ л 2 биенийхээ айди хаяг энтэрийнхээ кодыг бие биедээ хэлцгээсэн байсан л даа гэхдээ урьд нь мэддэг байсан ч би ер юм хумыг нь шалгадаггүй байсан л даа ,,,За тээд энэ сайтыг ажлын хүүхнээс мэдэж хүмүүсийн элдвийн зовлонг уншсаар дээрээс нь нөхөр сүүлийн нэг жилд урьд ер гадуур хонодоггүы бж бгаад 2 удаа яаг 2 хоногоор шоуддагиймдаа тээд л мөрдөлт эхэллээ,,,тэгсэн бас мсжэр энтэрээр эмэгтэйчүүдтэй бас хөөрхөн айлгүйтэж сээтэгнэж ярьдаг бололтой ,,,за яахав гээд дуугай өнгөрч байгаад 2дахь хонуутаар тэнэхэд нь тэвчихгүй заваан гахай минээ чи тэгдэгийн байна энтэр гээд хэлчвээ мань хүн ч их л дургуй бас нэлээн бантсан даа за тэгсхээд эвлэрмэр аядлаа тэхдээ л сэтгэл мэдээж дундуур гомдолтой,,,тээд сонин шүү тэр үеэр хяссан юм шиг жирэмсэн болдогымдаа// 8 жил сптралтай явж байгаад хугацаа нь хэтэрсэн спиралыг авахуулж 3сар сав суулгаа амрааж байгаад буцааж тавиулая гэж бодоод л 3дах сар нь боллоо сарын тэмдгээ ирэнгүүт тавиулая гээл хүлээгээд анаад бсан гоол алдсан байдагымдаа ёстой со шүү заавал хэрүүлтэй уруултай үед// би ч үнэнгээ хэлээд авахуулна гэсэн манай хүн цэцэг жимс барьж ирээд гарганаа гэээд байдаг ингээд гаргана гаргахгүй гэж гэж гаргахаар болоод гаргалаа тэгсэн яасан гээч эмнэлэгт байхад нэг хүүхэн залгаж төрсөн гэлүү баяр хүргье , би ч бас хүүхэдтэй л дээ ,би нөхөртэй чин явдаг, би ч бас жирэмсэн ,би мөнгөө авмаар байна гээд л яг галзуу хүн шиг утга авцалдаагүй нэг л барьц алдсан баагий залгадагийм даа ///нээрээ энэнээс нэг өмнө нь манай хүний утас руу хүн залгаад мсж бичээд байсан нь байсан нь тэр хүүхэн нь байсийн бн лээ мсж нь өрөвдмөөр юу байна намайг л залгахгүй бол залгана гэж байхгүймаа гэчихсэн байсан тэхээр нь би уншсаныхаа дараа залгаад байна уу хэнтэй ярих гэсийн гэтэл но андуурчээ гэж авсан,би ч нөхрөө сэрэхээр нь хэллээ энэ юу юм энэнтэйгээ миний хажууд ярь гэсэн чин булзааруулаад залгахгүй байсан хэрвээ но гүй байсан бол залгах байсан залгахгүй болохоор нь би сэжиглээд л тэх хүүхнийх нь но нь өөртөө хадгалсан байсан юм намайг дөнгөж төрчөөд байхад залгахдаа но оо нууцалж залгасан ч би танилаараа илрүүлж тэр надруу ярихгүй байна гэж царай алдсан өрөвдөлтэй хүүхний но байсан,За ингээд нөхөр бидний хооронд асуудал үүслээ яагаад ч юм би нөхрөө өөр хүнтэй явсанд нь биш тэр өрөвдмөөр хүүхэнд зөвхөн уур хүрсэн шалтгаан нь ганцхан: адилхан эмэгтэй хүн байж нинжин сэтгэлгүй дөнгөж төрсөн 2-3хан хонож байгаа хүн руу залгаж балай завхай явдлаа ярисанд нь өөр бусад үед бол яах вэ дүүрч гэхсэн нялхарсан биетэй бхад нь хүн хүний сэтгэл зүй янз янз тэр хүн галззуртлаа уурлаж юу ч болох хүн бас байгаа шүү дээ,Харин би яагаад ч юм их тайван хүлээж авсан тэр хүүхний өөртөө итгэлгүй галзуу солиотой цэгцгүй яриа намайг сандаргаагүй байх сүүлд нь но г нь илрүүлсэн чин бүүр нөгөө манай хүн руу надруу залгахгүймаа гэж царай алдаад байсан хүүхэн нь байсан болохоор бүүр ч тоохоо сандрахаа больсон ,ямартай ч манай хүн тоодоггүйн бна яахав эр хүнд тохиолддог ганц нэг шөнийн зугааг нь гаргаж дээ гэж бодоод л өнгөрлөө,,,Нөхөртөө ч хэллэээ за нэг иймэрхүү юм болоод байна яагаад ч юм чамайг хардаж харамлахаас илүү энэ мал шиг хүүхэнд чин их уур хүрч байна,адилхан эм хүн байж яачихсан бузар янхан бэ энэ чин хэний хэлээдэх би намайг хүндлээгүй доромжилснийх нь хариуг заавал өгмөөр байна гэлээ дээ,,,өө мэдээж мань хүн хулхи нь буугаад эцсийн эцэст чи яг одоо намайг хаана байгааг л бодоод үзээрэй би зөвхөн чинийхээ л дэргэд байгаа шүү,чи мин доромжлууллаагүй ээ харин ч доромжилж байгаа гэж бодоод тайвшраарай хайрт мин битгий уурла тайван байгаарай ццаана чин нөхөргүй нөхөр хайсан хүүхнүүд өчнөөн байна чи мин тэдний дэргэд эрхэмсэг бардам алхаж байгаа шүү дээ тэгэх ч ёстой,би чамайг болон хүүхдүүдээ л сонгоно өөр ямар ч сонголт байхгүй ээ гэдгийг л чи ойлгоорой гэсэн дэ ,,,за ингээд нөхөртөө уурласан ч үр хүүхдүүдээ бодоод уучлахаар шийдлээ
// 1, үр хүүхэд гэдэг тийм л хүчтэй эд байдагын байна,
2, Манай хүн 12 жилийн хугацаанд өөр ингэж хүүхэн шуухандаж байгаагүй анхны уда гэдгээр нь уучлахыг хүслээ ,бидний үеийн зарим улс чин байнга лавшаа иднэ гэж юу байхав хааяа хуурга идмээр санагдана гэдгээр тэгсийн байлгүй дээ л гэж бодлоо,,,,,
гэвч хэсэгтээ уучилж чадку уур хүрээд байлаа адилхан хуурга идчихвэл уучлах юм шиг санагдаад болдоггүй шүү тэгье гэвч гадуурх өвчин зовлонгоос шийрэгнээд хэцүү юм бна лээ,,, тэгсэн хаанаас ч юм нэг гое үг харлаа шүү “УУЧИЛЖ ЧАДКУ БОЛ УУЧЛАХ ГЭЭД ХЭРЭГГҮЙ ЭЭ ЗҮГЭЭР Л ХАЙРЛА”
Ингээд л зүгээр л хайрлахаар шийдсэн дээ манай хүн ч нам намайг ямар ч юман дээр гомдчих ви гэсэн хүн шиг л байнга л санаа тавиастай эмзэгхэн цэцэгтэй харьцаж байгаа хүн шиг л дээрээс нь нялх хүүхэдтэйгээ нялхараад нэг иймэрхүү л байна даа бүсгүйчүүдээ та нар миний оронд байсан бол яах бсан бэ?,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Би дээр бичсэнчлэн би яагаад ч юм маш тайван хүлээж авссааан одоо хүртэл би гайхаад байдагын уул нь би чин м айр яаруу сандруу хүн манай хүн үнэн тайван налгар хүн байхгүй юу?би түүний тайван занд ууссцийн болуу кккккккккк
Бас нээрээ дээд талын зочин бүсгүй шиг бид 2н амьдрал нээрээ улам бүр жаргалаар бялхаад бх шиг болсон шүү,,,,
,Нээрээ л нэг хэсэг өөрийн эрхгүй гэр бүлийн 2 удаан хамт амьдрахаар нэгэн хэвэнд цутгагдаад нэгэн хэвийн уйтгартай болдогоо бид анзаардаггүй бололтой юм шиг бна лээ шүү энэ үе ард хоцорсон доо,Тиймээс залуучууд мин гэр бүлийн амьдралаа байнга тордож яваарай заавал бусдын алдааг давтах гээд яахав дээ хөө манайхаан,,,,,,,,,,,
minii amidrald yag iim yumnaas l heruul ehelj baij bilee,ehleed chat, daraa ni utas, daraa ni buur bieeree barigdaj bsan, eregtei hund itgeheer erhii huruundaa itge gej hen helsiin bol unen ug shuu, odoo bid 2 salsan, huuhduudee zowooson 2 hun l bna,minii tom aldaa hariutslaga gedeg yumiig ni meduuleegui, gert gadaa uuruu l hiichdeg bsan, odoo bi saihan amidarj l bna gehdee l gantsaaraa amidrah hetsuu, busgui mini uhaantaihan l shiideerei, salah sain alham bish shuu
chi uuruu arai denduu davraachihsan yum. yamar medremjgui yum bee Uilj unjaad yaahav dee. Nulims zovlon l daguuldag yum shte. tsaad erguu nuhruu ajild oruulaach
EEEEEEEEEEEE ymar archaagui zaluu beee?,,,Nadad cham shig ehner taarsan bol…
Busgui mini nohor chini chamd ulaan tsaim garduulaagui bol tegtel surhii huleej avaad demii. Herev chi tuunees salval tsaana ni baigaa huuhen l bayarlana. Tegej zutgesen amidralaa buu nuraagaarai. Gol ni ev ni taarval nohorteigee yariltsah l heregtei. Minii nohor bas jil garan neg busguitei holbootei baisniig bi medeed ih uurlasan. Ter neg udaa aldsanaa huleej, uuchlahiig hussen. Bi ehendee salna l gej bodson. Tegeed etsest ni ter huuhentei tiim udaan holbootoi hernee ohin bid 2toi baisniig ni bodood hairtaidaa l ene amidralaa nuraahiig huseegui gej oilgoson. bi barag 3 doloo honog orchim ih buhimdaltai yavsan. Olon zuiliig tungaaj bodood nohriigoo uuchilsan. Tegehdee nohortoo dahin iim yavdal gargaval herhevch uuchlahgui gedgiig yariltsaj baij oilguulsan. Odoo nadad setgelee zovooh yamarch hereg alga. Uridiin adil l bid jargaltai baina. Harin bur anh taniltsaj baisan shigee bid 2 gaduur salhilj, hamtdaa tsagiig ih ongoruulj baina. Ter huuhdee ch harj bayasaad bidend ter muuhai aldaag ni bodogdoh zavgui baina. Bi ch 2 ajil hiideg. gehdee bi neg ajlaa orhison. Gehdee moroodloosoo butsan gesen ug bish. Nadad mongo, career geheesee iluu ger buliin maani jargaltai baidal erhemlegdej baina. Nohriin maani hoinoos ter huuhen ih guij hootsolddog baisniig ni nohoriinhoo dotnii naizaas ni suuld medsen. Tegeed bi yu yunii ehend nohroo hoogood tuugaad yavuulchilgui harin ih tungaaj bodood uuchilj tuund ene amidralaa avarch uldeh bolomj olgosondoo bi odoo bayartai yzvdag shuu. Nohorteigoo olon jiliin omno gal haluunaar bolzoj yavsan shigee baihad minii nohor uund ih setgel hangaluun jargaltai baigaa ni medregdej, nadad ch saihan baisan. Tiimees busgui mini hevlii deh huuhdee eruul osgohiin tuld chi ooroo setgel sanaa taivan baij, bas nohortoo uridiinhaasaa iluu halamj hairaa ilerhiileed uzeerei. Chinii zutgej bosgoson amidral nurahgui, harin ch bat beh bolno gedegt bi itgeltei baina. Medeej nohor chini ur huuhedtei boloh gej baigaagaa medeed iluu uhaan orj, ajil hiij ta 2 anhaaral handuulj zutgene shuu dee. Za chamd az jargaliig husye.
Эмэгтэй хүн өөрийгөө гаргуунд нь хаях, эсвэл нөхрөө өөрөөсөө дорд үзээд эхэлбэл эрэгтэй хүн өөр амьдрал хүсдэг. Эр л ухаантай юм болохоор хичнээн ажил төрөлгүй ч гэсэн эхнэртээ эхнэрийнхээ найзуудад өөр хэнд ч гэлээ муу хэлүүлж дорд байхыг хүсдэггүй юм. Хэрвээ чи тэгж бодож хэлж байсан бол тэр чиний буруу, бас өөрийгөө гаргуунд нь хаясан бол бас л чиний буруу… Эргээд уучилахад их л ухаан, тэвчээр хэрэгтэй дээ. Хэрүүл болоход л эргээд тэр чинь сөхөгдөөд байдгийн. Дахин дахин сөхөөд л байвал улам л дордоно. Өөрсдөө л шийд эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэгсэн дээ…
sain bna u? busgui mini. chi nuhurteiguu ter talaar odoohondoo yriltsaad hereggui ee. uneheer odoohondoo yriltsaj hereggui. uuchilj chadahgui met sanagddag yum. bi tiim bdald orj bsan. gehdee chi bol busgui hun. chi avgai bish shuu! chi uuriiguu uud ni tat uurtuu tsag zav garga. nuhurtuuguu yriltsaad bur dordono uhamsargui hun bol bur tsagaandaa garch medne. tiim uchiraas uuriiguu uud tat. huvtsasnii shuugee oo engesegee soli. uuriiguu shan avch yvaad uurtuu shinchlel hiigeed irehiin tsagt nuhur chin yu bolood bnaa genet ene yagaad ingeed bna geed chamruu anhaarlaa handuulah bolno shuu!!! bur ontsgoi tohioldold bur zailshgui shaardlaga garval chi nuhurteiguu bish ter busguitei shuud yrilts. medeej uhamsartai emegtei hun chinii huurhun ursiig bodood amidarlaas chin holdoh bolnoo. bid bol hatan uhaantai hatan haan geed boddoo. chi husvel amidralaa nuraaj bolno chi bas husvel amidarlaa bas uuriiguu ur huuhedee uurchilj avarch chadna. chamd amjilt husiy. uuriiguu uud ni tataad buh zuilee uurchluud ireheer uurtuu itgeltei nuruu teneger harts deeguur boldog yum shuu busgui mini
өөрөөс нь асууж ний нуугүй ярилцсан нь дээр. тэгээд яахав дээ уйлбал уйлаад, дуулбал дуулаад ёстой л юу хиймээр байна тэрийгээ хийж байж хурдан тайвширсан нь дээр байх. тэхгүй тайван байна гээл өөрийгөө бариад багтарч үхэх гээд худлаагаасаа яваад хэрэггүй байх. нэг л өдөр тэртэй тэргүй дэлбэрнэ шүү дээ, энэ угаасаа мартахын аргагүй, тэгж ч санаан зоргоороо тайван байхын аргагүй зүйл байна даа.
энэ сайтнаас билүү, хаанаас уншлаа. эрэгтэй хүн илүү их хүч хөдөлмөр, санхүү зарцуулсан зүйлдээ хайртай, салах дургүй байдаг гэж… тэр үнэн байх. хэрвээ тэр зовж байж босгосон бол түүнийхээ хэрээр үнэт зүйл нь байдаг байх. бүр хошноор эрэгтэй хүн хоёр хүүхний дунд толгой нь эргэлээ гэхэд хэр их санхүү мөнгө, цаг хугацаа зарцуулсан руугаа явдаг гэж хэлсэн байсан. тиймдээ ч илүү олон жил болсон авааль эхнэрээ сонгодог байх. нээрээ л эмэгтэйчүүдээ хариуцлагыг нь өөрт нь үүрүүлж, толгой гар 2-г нь амьдралын төлөө ажиллуулж байх хэрэгтэй шд. бид ч тэд ч өөр өөрийн үүргээ бас биелүүлэх ёстой.
Ийм зүйл гэр бүлийн ихэнх хувьд нь тохиолддог. Мэдээгүй өнгөрсөн нь нилээн байдаг байх. Эмэгтэй хүн өөрийгөө хэзээ ч гаргуунд нь гаргаж болохгүй. Өөртөө мөнгө, цаг их зарцуулах хэрэгтэй. Энэ байдлыг нь нөхөртөө хэлээд тэмцэлдсэн нь дээр байх. Буруу зүйлтэй хэзээ ч битгий эвлэрээрэй, гэхдээ аль болох хэрүүл маргаангүй тайван байдлаар ярилцаж, шийдвэл их зүгээр. Түр хугацаанд салж болно, гэхдээ бүр мөсөн сална гэж дотроо битгий бодоорой. Шийдвэртэй алхамууд аваад, бурууг нь хэлээд ирэхээр хүн гэнэт буруу зүйл хийснээ үнэн голоосоо ойлгож гэмшдэг юм. Тэгсэн тохиолдолд чиний үнэ цэнийг улам их ойлгож, чамайг үнэнчээр хайрлах тийм нэг хүнийг бий болголоо гэсэн үг. Өөр хүн хайна гэвэл тэр бол үлгэр болно шүү. Эмэгтэй хүн өөрөө эрхэм байдлаа хэзээ ч алдаж болохгүй. Гэхдээ муутай хэзээ ч эвлэрч болохгүй. Уур уцаараар шийдвэл буруу үг хэлж, нөгөөхөө гомдоох, улам гөжүүдлэх гэх мэт дэмий юманд өртөх магадлалтай. Тэвчээр, хайр, уучлал энэ бүхний дараа л чи хүссэн амьдралаа авна. Амьдрал их үнэтэй шүү.
ehnereeree tejeelgedeg archaagui lalaruud ih baih umaa
yagl iim ger buliin taagui uur amisgaltai ued emegteichuud jiremsen bolchihson yum getel minii nuhur hamgiin sain er iluu dutuu aash ayag baihgui ganz dutagdaj baigaa yum ni bid 2t huuhed burhan min tuslaach de udur bur ene ugiig heleh yum da huuhed huuhed huuhed…..
hi busgui salj bolohgui ee er hun bur l iluu harj biluu dolooj yavdag hamgiin aguu zuil bol uuchlah yum shuu uuchilbal uuchilsan shig uuchlah heregtei ter huuhen ruu tegj buchsen ch gesen chamtai l hamt bgaa bizdee nuhurtuu hairtai bol salaad demii shu huuhed gedeg chin ergeed niiluuldeg yum ter tsagt bur hetsuu setgeld sevtei boldiin yamar ch bsan bitgii sal gj zuvlue.
эвий эвий, яасан ч хэцүү юм дээ эмэгтэй хүний зовлон. Эцэс сүүлд нь ганц бие ээж болоод л дуусах юм даа. Гэхдээ хүүхэд чинь чиний хамгийн том бэлэг юм чинь зүгээр дээ. Одоо наад нөхөртөө сохор ч зоос битгий цухуйлга, тэгээд өөрийгөө гоёод яв хэсэгтээ. Юу дуртайгаа л хий, гэхдээ жирэмсэн гэдгээ санаарай, химийн хортой юмнуудаас хол байгаарай. Аяндаа нөхөр чинь гуйгаад ирэхээр нь маш том сануулга өг, өөрийгөө чагна, уучилж болмоор юм шиг санагдвал уучилчихгүй юу. Нилээн гүрийж байгаад. Ахиад ийм юм гаргавал шууд сална гэдгээ хэл, гол нь өөрт нь маш сайн ойлгуулаарай, за амжилт.
Yagaad eregtei hunii urduur orj hamag ajiliin hiideg bnaa. Er hund hariuzlaga uuruulehgui bolohoor hiih yumgui zav n ihdeed huuhen ntr geed bodoj bga. Msgnii huvid gevel amaar setgeleer uildsen nugel bna. Jaal harilzaaniiha dutuug nuhsun bh. Uuruu bol hulgai hiisen bn.
Уужимхан амьсгаа аваад тайвнаар бүхнийг гаднаас нь харж дүгнэхийг оролдож үз. Юуны өмнө чи жирэмсэн хүн, тайван байх ёстой. Миний бодлоор нөхөр чинь хэн нэгэн бүсгүйтэй нүүрээ харалгүй ярилцах нь сонирхолтой санагдсан байж болох. Тэр бүсгүйтэй Уулзаж байсан үгүй нь хамаагүй чиний 2 хүүхдийн эцэг учир гэр бүлээ аврах алхамыг чи л хийх ёстой. Нөхөртэйгээ нүүр нүүрээ харж байгаад ярилц. Эр хүн нэг удаа ийм алдаа хийгээд, ойлгож гэмшсэн бол дахин тэгж алдахгүй байх магадлал маш их. Яагаад гэвэл тэд чинь бардам хүмүүс. Хэрэггүй замын хүүхнээс болж бүтээж босгосон амьдралаа бусниулах гэж байгаагаа ойлгож чадвал эргэж буцалтгүй сайн хань сайн аав болж үлдэнэ. Хэсэг хугацааны дараа эргэн харахад энэ явдлаас болж гэр бүлээ сүйрүүлээгүйдээ чи баярлах болно. Эмэгтэй хүний тэвчээр ухаан хоёр л гэр бүлийг авардаг. Гэхдээ энэ нь түүнийг зүгээр өнгөрүүлээд давраа гэсэн үг биш. Би ийм зүйлийг дахин тэвчихгүй гэдэгээ сайн ойлгуулах хэрэгтэй. Чи нөхрөө сайн мэдэж байгаа хүний хувьд яаж ярилцах аргыг олж чадна. Эр хүн халуун дулаан уур амьсгалтай гэр бүлд дуртай байдаг. Гэр рүүгээ яаран яаран ирэх түүнийг соронз мэт татах зүйл бол гэр бүлийн уур амьсгал. Хүүхдийн инээд эхнэрийн инээмсэглэл түүнд би энэ гэр бүлийн эзэн гэдэг бардам бодлыг төрүүлж гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулахад хүргэдэг. Ороод ирэхэд нь хөглөрсөн гэр, уурласан эхнэр, урвайсан хүүхэд байж байвал хэсэг хугацааны дараа халширдаг. Найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөх нь уур уцааран дунд байснаас дээр санагддаг. Эр хүнийг хүндэлж дээдлэх тусам түүнээс илүү их хайр энхрийллийг хүртдэг. Тиймээс цаана нь байгаа хөнгөн хүүхнийг биш дэргэд байгаа эр нөхрөө өөртөө улам дурлуулж, чамаас өөр хэн нэгнийг хардаггүй боддоггүй болгох нь эхнэр хүний ухаан. Дэргэдэхээ алдангуут уурлаж хэрэлдэж хөөж туусанаараа хайраа хөргөж алдах явдал элбэг байдаг. Тэгэхээр гэр бүл амьдралаа авч үлдэх арга түлхүүр нь чиний л гарт байна даа
Chamd l gj helhed biye goy awch yawaa gertee vrgelj saiaxan xuvtsaslaj sexy xuwtsas umsuj bai tegwel nuxur chin ok bolno za yu