Яаж түүнд салая гэж хэлэх үү?

024

Сайн байна уу? Та бүхний зөвлөгөө надаа маш их хэрэгтэй байна. Би хайртай хүнтэйгээ салаад удаагүй байхдаа өөрийнхөө сэтгэлийг тайвшруулах гээд нэг залууг ашиглачихшиг боллоо. Би одоо түүнтэй үерхэж байгаа гэхдээ түүнд би хайргүй хайртай болох байх гэж бодоод уулздаг байсанч бүтэхгүй юм байна. Тэр надаа хайртай гэдэг чамайг харахгүй бол надаа хэцүү байна гэх юм. Гэтэл би ямарч сэтгэлийн хөдлөлгүй аан тиймүү гээл явжийдаг. Одоо түүнтэй хамт байна гэхээр надаа үнэхээр хэцүү байна. Худлаа хүн хуураад яваад байхаар хэцүү юмаа. Түүнийг ярихаар, мсж бичихээр зугтаамаар санагддаг. Би яах уу? яаж түүнд эвтэйхэн ойлгуулж хэлэх вэ? хүмүүсээ надаа туслаач. Арай дээрдэнэ гэж бодож байсан минь бүр эсэргээрээ болчлоо яах уу?

7 Comments

  1. XXXXX says:

    hahaha, ene humuus neeree… Jaahan amia bodson hereg l bsn bn. Arai iluu uhaavtaihan bsn bol uuruu zavgui bj bgaad ayndaa tsag hugatsaanii aysaar martagdah zuil bsn ym. Odoo negent hiisen hereg tuund evteehneer oilguulj heleed shiidvertei sal uuriinhuu bas tuunii tsagiig urelgui. Ter ems ariun bol tur ariun gedeg ug mongol erchuudiin uhamsar doroi baidliig haruulj bui uzegdel. Tur barij bui hun ni erchuud ohidod padli hamaa bnaa? Harin ch tur tuvshin bol irged amgalan taivan bn shdee! Mal mongol erchuudee!!!

  2. puudeg says:

    Нүүкий чамд би хэлэхүү. Яагаад эм ариун бол төр ариун гэдэг үгийг.

    Эмэгтэй хүнд тэр айлын, тэр удмын, тэр улсын ген удамшил хадгалагдаж, дагаж, эмэгтэй хүнээр үргэлжилдэг юм. Энгийнээр хэлэхэд бөхчүүдийн удам угсаа нь охин үрээр нь дамжиж ач зээд нь удамшдаг юм. Та нар замбалдаад байх л юм бол наад удам судар чинь арчигдаж, монголчууд гэсэн үндэстэн үгүй болно. Та нар ариун байж хойч үеэ төрүүлэх аваас төр маань тогтуун байх болно шүү дээ.

  3. sssssss says:

    yasn zewuun gichii be hunii setgeleer toglood

  4. Нүүкий says:

    дуугай л асуусан юманд нь хариулчаачээ. Өөрсдөө үхэх гэж байгаам шиг банзалддым байж эмэгтэй хүн болоод ирэхээр төр мөр гээд солиороод явчдын. Унтсан ч юмуу унтаагүй ч юм уу энгэр заам ярихаа больчооч. 
    Ер нь надад энэ “эмс ариун бол төр ариун” гэдэг үгний утгыг тайлбарлаад өгөх хүн байна уу? Би бүр зөндөө бодож үзээд энэ өгүүлбэрээс ямар нэгэн логик олж харахгүй байхын. Төр нь сайн байвал харин ч хүмүүсийн амьдрал дээшлээд үнэхээр зовлондоо нэрвэгдэж, доороо байдаг өчнөөн дүү,архичин аав, өвчтэй ээжийгээ асрах гэж биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүд чинь цөөрөх юм биш үү????  
    Энэ эмэгтэйд хэлэхэд, ямар ч хосууд сайхан салдаггүй юм. Зүгээр л, уучлаарай, би чамд хайртай болж чадахгүйнээ, надаас хол илүү сайхан бүсгүйтэй учраарай гэж хэл. Тэгээд л болоо, угаасаа тэвчихээргүй болж байгаа биз дээ… Тийм болохоор бушуухан сал сал

  5. Kkk says:

    Хүүхнүүд нээрээ.. Жоохон охидууд найз залуугаасаа сална Жомбого болно. Хүүхэн бүсгүйчүүд Нөхрөөсөө сална Нууц амраг болно. Тэгээд яагаад гэхээр хариуг нь авахын тулд гэнэ. Яг үнэндээ өөрсдөө хаягдсан залуугийнхаа бахыг хангаж байгаа юм шдээ..

  6. puudeg says:

    ай даа сайхан бүсгүйчүүд минь битгий ийм муухай үнэ цэнгүй сулхан энгэртэй бай л даа. Хагацлын үед хэн үнэнч байсан нь хайрлагдах эрхтэй гэдэг нэг үг байдаг даа. Адаглаад хайртай байсан залуу чинь чамайг ийм л үнэ цэнгүй хүн байсныг мэдэж насан туршдаа чамаас салсандаа баярлах болно..
    Нөхрөө үхэнгүүт өөр эртэй явалддаг эмийн шинжтэй манай төр гэж Чойном бичсэн байдаг. Битгий ийм муухай бай.. эмэгтэй хүний түүх ариухан байх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.