Эр хүн бүр бүсгүй хүний аав ах дүү хүү нь байдаг. Гэтэл юунд эмзэг дорой бүсгүйд муу муухайгаар хандаж чаддаг байна аа. Хэзээ нэгэн цагт таны ээжийг охиныг, бүсгүй дүүг чинь хэн нэгэн эр хайр найргүй зодож байгааг харж тэвчих үү?
Намайг 4-тэй байхад минь харуулдаг байсан айлын минь хүүхэд болох ах анх оролдоод зөндөө их цус гараад уйлж байснаа санаж байна. Дараа нь 2 дугаар ангид байхад минь хойд эцэг минь ээждээ хэлвэл чинь ална гэж сүрдүүлээд хүчинддэг болсон. Тэр хүн үнэхээр тэгж чадахаар хүн байсан учраас юу ч хэлж чадахгүй дотроо хараан зүхэж уйлан хайлсаар өчнөөн жилийг өнгөрөөж билээ. Эцсийн эцэст тэр аймшигт араатан ээж бид 2-н амьдралыг тартагт нь тултал сүйрүүлээд зайлж одсон. Миний ээж амьдралаа хэнээс ч илүү авж явдаг учраас нилээн чинээлэгдүү айл байсансан. Тэр араатныг ирснээс хойш бүх л зүйлээ алдаж сүйрсэн дээ.
Гэхдээ эцсийн эцэст амьдралаас минь алга болсонд хүчнээн их баярласан гээч. Үнэндээ одоо ч гэсэн аймшигт хар дарсан зүүд минь тэр хүн байдаг. Их сургуульд ороод юу ч үгүй болсон амьдралаа өөд нь татах гэж өчнөөн хичээгэд мөнгө олж болох бүх л зүйлийг эрвийх дэрвийхээрээ хийж 2 эрэгтэй найзтайгаа нийлж компани байгуулсан боловч мөнгөний асуудлаас болж нэг нь над руу хутга шидэм барьж дайрснаар энэ бүхэн минь төгссөөн. Ингэж хуруу хумсаа хугалан байж зүтгэхдээ би хүнд буруу гэж чичлүүлэхээр зүйл хийж үзээгүй ээ. Өчнөөн их хичээсний эцэст байртай ч машинтай ч болж чадсан. Царай зүс бие хаа гайгүй өчнөөн залуучууд араас гүйдэг байсан боловч тэр хүртлээ хүнтэй ч бараг үерхэж үзээгүй явсандаа. Тэгээд нэг байр сууриа олсон дажгүй сайхан залуутай учраад үерхэж байтал намайг ар тал муутай хөрөнгө чинээ муутай гэсэн шалтгаанаар улсын хурлын гишүүний охиноор намайг сольж орхисон доо. Байж байж нэг найз залуутай болвоо. Ажил төрөл дээр ч гар сайн нийлдэг илүү дутуу зүйл хардаггүй яг л сайн найз шиг минь байдаг байж билээ. Тэгж байгаад жирэмсэн болсондоо би маш их баярлаад хэлтэл жинхэнэ тар нь танигдаж эхлэв. Миний хүүхэд биш мөн байсан ч цаг нь болоогүй гэх мэтэр зугатаж эхлэв. Би гаргана гэж их хичээсэн боловч эмчийн үзлэгт ортол бэлгийн замын өвчинтэй тул эрүүл хүүхэд гарахгүй авахуул гэхэд яг л тэнгэр нураад ирэх шиг болсон. Түүнд хэлтэл би өөр хүнтэй огт унтаагүй чиний буруу хохьчин гээл алга болсондоо.
Би хүүгээ авч үлдэхийг их хичээсэн боловч яаж ч чадаагүй алдсан. Үүнээсээ болж ажил төрөл бүх зүйлээ хаяад сэтгэл санаагаар унаад галзуурахын л наагуур болсон. Архи ч их ууж үзсэн. Энэ үед минь тэнгэрийн элч шиг сайхан сэтгэлтэй залуу гарч ирээл асарч тойглон санаа тавиад намайг хямралаас минь авчирж амьдралд буцаан авчирсан юм. Тийм болохоор нь би түүнд итгэж бүх л зүйлээ зориулаад одоо л жаргалтай халуун дулаан гэр бүлтэй сайн нөхөртэй амьдрах нь гэж бодсон.
Гэтэл би түүнийх болсноос хойш архи уухаараа л аймшигтай зэрлэг аашилдаг боллоо. Сална гэвэл гар хөлөө зүснэ. Сүүлдээ намайг ч зоддог болсон. Толгой тархийг минь хагалж хавиргыг минь ч хугалсан. Ааш зан нь ч эрс өөрчлөгдөөд найз нөхөдтэй минь хүртэл хардаж сэрдээд уулзуулахаа ч больсон. Машин тэрэгийг маань ч эвдэж хэмхчээд хүн амьтны машин тэрэг ч эвдээд хамаг байдаг л мөнгө төгрөгөө өгөөд дуусав. Гэсэн ч нэгэнт амьдрал гээд эхлүүлсийм чинь өөрчлөгдөнө гэж найдаад тэвчээд л байлаа. Уучлалт гуйгаал учиргүй сайхан ааштай хайлсан тугалга шиг нэг хэсэг хугацаа өнгөрсний дараа бас л уучаад ирж зодлоо. Энэ удаа нэг мөсөн ална хүүхэдгүй байх хувь тавилантай янхан нтр гээд л нүцгэлж байгаад гар хөл хүлж аманд алчуур чихээд өвлийн хүйтэнд цонх нэвт онгойлгож тамласан. Өчнөөн элэгдэж бараг л үхэхээс наагуур болгосон доо. Шөнөжин аймшигтай тамлалтын эцэст сэргээд уйлж унжиж гуйгаад уучил хайр минь архинаас боллоо гээд л гуйгаад байсан. Дахиж уулзахгүй цашид чадахгүй гээд би салаад хэд хонож байгаад жирэмсэн болсноо мэдсэн. Хэвлий дэх хүүхдээ бодоод архины спирал тавиулахаар тохиролцсон буцаж нийллээ. Би хүүхэдтэй болсондоо баярлаж байсан.
Гэтэл 2 сар шахуутай болж байтал зулбачлаа. Өнгөрсөн их зодуураас үлдсэн гэмтлээс л болсон байх гэж бодож байна. Үүний дараа бас л хайлсан тугалга шиг байж байгад өчигдөр өглөө бас л гарч яваад орой орж ирэхдээ архи уусан ухаангүй болсон орж ирлээ. Бас л аймшигт яргаллаа эхлүүлээд гэрийн бүх л зүйлийг эвдэж хэмхчиж эхэллээ. Ашгүй хаматны дүү минь байсан тулдаа л арай гэж зугатаж гарж ирлээ. Одоо дахиж тэнэгтэж итгэхгүй уучлахгүй буцахгүй. Энэ бүх зүйлийг нуршин байж ингэж бичиж байгаа нь уншиж буй таньд нэг зүйлийг бодуулах гэсэн юмаа.
Надад тохиосон энэ бүх зовлонгийн нэг нь ч гэсэн өөр бүсгүйд өөр охидод битгий тохиолдоосой гэж хүсч байна. Эрчүүд та нар л эх хүнийг бүсгүй хүнийг охин үрээ хайрлаж байхгүй бол зовлон гэгч зүйл нүд ирмэхийн зуур л тэднийг чинь нөмрөөд авна шүүдээ. Эрчүүдээсээ дахин дахин гуйя. Таны нэг л болчимгүй үйлдлээс болж нэгэн охин үр насаараа зовбол яах вэ? Миний амьдралын эхлэл эхнэр хүүхэдтэй байж худлаа хэлэн байж ээжтэй минь суун намайг төрүүлүүлсэн эцгээс минь л эхэлсэн. Бүсгүй хүнээр бүү тоглооч залуучуудаа гуйя!!!
35 Comments
бичсэнтийг чинь уншлаа. хэцүүхэн сэтгэл өвдлөө.
zaluu guai tiim shyy pisda mine.fuck off own ass whole
1 xund denduu axadxaar zovlon bndaa 🙁 zaluuchuudaa iim baij boloxguiee ! bi 23 nastai zaluu ungursund 1 amidral zoxiox gd aldsan tuunees xoish emegtei xuniig zovooxgui gj oortoo amlasan odoo 1 busguitei barag l exner noxor bolchood bn amidral gdg chin amtiig n medervel saixan shuu dee ! 😉
эрх чөлөөтэй оронд амьдарч байж хүнд тамлуулж л байдаг чи өөрөө тэнэг л байна даа бүсгүй минь…
hohin hohino.
Chi bol amidarlaa awaad ywax chadaltai setgeliin tenxeetei bvsgvi bna. Bas ix zowson, yun ch itgemtgii yum xashiraxgvi. er ni bol noxor xerggvi zvgeer l xvvxed gargaad xvn bas xani xiigeed aw ter ni dr otlox ved chin xoliig chin xuchij vxex ved chin xoidxiig chin vildex vrtei bol ok:)
hetsuu yma te emegtei hun bh minii nohor bas zerleg er ni sain er hun bga ymuu bi law hagaad oloogui amdral er ni em hund arai iluu hatuu bdag ym bishuu ohid min huntei suuh gej yaraad yah ym ne za sain tan er ger humuujil buh ymiig ni har hartai basanch zerleg bol sal bid mundag bolhoor amdarlaa awj yawj chadna za ohid min orto itgelte baya gants amdrah amidral shude ahiad torj chadahgui bizdeee bizde
solongos kino tegj bgaad huteigee suuugad tugsuhviidee arai heterhii zoihiol yum bishuu 1 hund ihedsen zovlon
hund edleh yostoi, esvel aav eejiin yumuu uuriin hiisen uiliin ur gj bdag gesen.hervee tiim uiliin ur bval ingej zovdog gesen,Karmagiin tuhai nom avch unshaarai hereg bolj magadgui. bagaasaa er huniig uzen yadaj amidarsan bolhoor bodliin chin daguu iim muu humuus uchraad bgaa bh,hun zovlon, muuhai amidralaa martaad ,uzel bodol. setgelgeegee uurchilj chadvdl yamar ch hundersen uvchin, zovlon berhsheleesee salj boldog yum bnlee.ene tuhai bichsen nomnuud zunduu bga,hun bol amid soronzon.sn shniig bodood humuusiig hairlaad itgeed sn shan buhniig soronzdooroi.amjilt husie.buh yum shan bolnoo.urshuul, hairiin byasalgal hiigerei. bi chamd hair enerel yavulj bga shuu kkk.
mongoliin zaluus bolgon adilgui shdee chamtai tawtirgui ni l taarch dee nz min zowsnii estest jargadag yum az jargal xvsie gants bie nadshig zaluusiig olj awaa za mungu xaraxgui setgel xarii gewel mail bicheerei za amjilt
naad balai arhichingaasaa ergelt butsaltgui zaawal sal . emegtei humuusiig uruvch zan n alj bgaa uym
hezee neg tsagt jargal irnee zorigtoi amidraarai, erchuud ih zalitai ehendee hezee ch muuga haruuldaggui ym, er huniig tanihad hetsuu
zaaval er xuneer yax yum be chi zondoo l xashirlaa shu de 1 xeseg 1-aaraa yavbal yasiin be ajilaa xiigeed byasalgald yavaad surguulid sur zavgui bval er xun bodogdoxguie tegj yavtal sain xun taarnaa bitgii yar xangalttai zovsiin bnaa
amid bna gedeg sxan amidraliig oodrog bj ugta uchirtai bolgooo amjilt xusie
bitgii urid ni ongorson amidralaa uchrax xundee yariarai ongorson bol ongorson l yum bdgiin shu
Suuhgui bol hanilahgui bol anhnaasaa l holdood yawchaach dee.Ohin bieiig ni awaad deer ni jiremsen bolgood uwchin haldaagaad horloj hayaachaad yawdag er hun yamar olon boloo we? Bi uuruu er hun.
Herev hussen l bol hichneen bol hichneen ohidtoi oirtoh bolomj nad baisan.Anhnaasaa uerhye talarhya hairlaya hamtdaa amidarya gej bodohgui bol zailaad uguh heregtei.Uuriinhuu bish yumand huruu buu dur.
Zugeer ortsond ni hurgeed ugchih
Muu nohoig alah heregtei yasan ih eo bvr heleh ch vg alga im zvil bas bdg hereg v? Haana u hidin erhtenig ni ogtlood uur ni vzvvlbel yasin
Saina uu chinii bichsen zuil ih zovlon uzsen unenee helsen argaa barsan hunii bichleg yum,amidral hetsuu bas taaj taavarlashgui zuil ihtei bdag yum shig bi amidrald cham shig ih zuil uzeegui l dee gehdee 36-nas gedeg bolomjiin amifraliin turshlagatai bolson gej boddog husvel sms uldeegerei haaya setgelee ongoitol yariltsaj baiya
Jargalgui yahav dee hun chin jargal zovlong adilhan amsah gj irdeg biz dee Harin chi odoo oortoo syysan nadtai dandaa muu zaluus taardag yum gesen bodloo buur ooroosoo avch hayh heregtei Nyyts gedeg nomiig esvel kinog n uzsen biz dee Hun ooroo yu husne tuuniigee l ertontsoos avdag gedeg filosofitoi Ene n ch amidral deer haraad bhad unen bdag Uudrug saihn yum bodoj yarij uudrug humuustei niilj dandaa bayr baysgalantai yavahad chamd neg l udur az jargal irj l taara Magadgui har bagaasaa erchuudees aih medremjtei bolchihood ter uzel chin muu zaluusiig dyydaad bgaa bh Tiim bolohoor ooriinhoo amidraliig chi ooroo l sain saihan bolgoj chadna shuu dee Urgelj saihan zuilsiig bodoj bgaarai busgui mini Chi jarganaa itgeerei yagaad gevel hunii uzeh yostoi zovlon hemjeetei bdag yum tedgeeriig n chi amschihsan uzchihsen tyylchihsan odoo uldsen n dan jargal shuu Amjilt
Za bi bas heden udaa bur joohon baihdaa huchinduulj baisan shuu er humus mash muuhai jum bnalee eejuud min hend ch itgii itge joohon bandi nar huuhed uurusu joohon 4-5 ohidiin beleg erhteniig orolddog ene bol unen shuu medeej bolomj baiwal tiim uchiraas eej nar min ohidoo hezee ch bitgii nudneese salga.
Hund chin jargah nas gj bgd yum shuu. Oodrog bai…oor yuch gemeer yumbdee. Dder bichsen sarnaigiin commentiigl demjij bn. Ter ug l chamd hergtei bh
gants bie amidaraa busgui mini.. er hungui bol uhchih geed bnuu. zahiag chini harahad chi amidralaa vaad l yavchih chadalatai yum shig bn. sex ntr gj bgaa bol sexiin hamtragchtai bol… eriin tengertei, tengergui gj unen ug shuu…. tsaashid ch oligtoi yumtai taarahku bj medne. ayataihan hunees huuhedtei bolood av. gehdee chinii huuhed ntr gj amidrald ni gai bolov. naad novhsoosoo uter turgen slaach. gehdee yer ni erchuud ar tal muutai emegteig ih deerelheh geed bdag yum shuu.
solongos tsuwral kino hiiheer tvvh bn
Hey, zovoh udur baihad jargah udur zaaval bn, buuj ugch bolohgui. Hunii orontsog bolson erchuudees hol yavsan ni deer. Burkhan neg l udur dutuug chin guitseej ugnu. Magadgui ulam neelttei baij uuriin chin zovlong huvaaltsah sain naiz nuhudtei bolvol ungursnuu martaj margaashtaa ulam itgel tugs alkhahad hereg boloh bh. Muu humuus baihad sain ni ch bas bga. Harin ter anan-amjilt gj nuhurt helehed uuriiguu 4 nastai balchir jaahan ohinii bair suurind esvel 10 d nastai emzeg turihan ohinii orond taviad uz dee. Gutrah hereggui, udii hurtel zovlong bukhniig davaad irsen huchirheg busgui min, bigtii gutar, muusain hereggui hog shaarnuudiig oyun bodloosoo delete hiigeed saikhan amidraarai.
ямар хэцүү амьдрал вэ
Энэ ананд гэж эргүү юм юу вэ.Тэр солонгосын сериал ч гэх шиг.Энд хүн амьдралдаа ямар их зовлон туулж арга ядахдаа энд бичиж байгааг мэддэгг юмуу.Зовлон үзээгүй эрх танхи өссөн гахайнууд л ингэж ярих байх даа.Чамд л гэж хэлэхэд хүүхэд нас минь бас л их хэцүү замыг туулсан.Гэхдээ чинийхээс ялгаатай нь аав минь архи уухаараа агсам тавьж намайг зоддог бас ээж дүү нарыг минь зоддог байсан.Би 22-той их сургуульд сурдаг байхдаа/ ховд аймагт / нэг залуутай танилцсан минь аймшиг байсан.Тэр залуу ч гэсэн намайг аймшигтай тамладаг байсан.Сална гэхээр чамайг салахын бол би ээж аавыг чинь ална гэдэг байсан.Би үнэхээр яахаа ч мэддэггүй байсан.Гэхдээ нэг л өдөр би хөдөө явсан хойгуур нь 30 машин дээр суугаад гэрлүүгээ зугатаасан.Араас минь /завхан аймаг руу/ ирж 2-лаа буцаад нийлье гэж зөндөө гуйсан ч би зөвшөөрөөгүйдээ баярладаг.Одоо би сайхан ханьтай 2 хүүхэдтэй.Сайн эр хүн байдгиймшүү.Хамгийн гол нь хүнээ таних нь чухал.Надтай холбогдож зөвлөгөө авч болох юм.Хүсвэл шүү..Би тохиолдсон зүйлийнхээ өчүүхэн хэсгийг л бичлээ.Би бас тэр залуугаас хүүхэдтэй болоод 6 сартай зодуулснаас болж зулбаж байсан.
Anand getsen gar shuu
Ene deer bga nuhur bol uuriinhoo huchind tiim tom yawj bga pisda yum bna ldaa.
burhan mine
huvi tavilan iveeh bailgyi dee.
ene deerh hatuuhan helj setgeld evgyi baivch bas eregtsyylj bodmoor yum bas baina shy.
bitgii sul doroi bai.
uuriin chine erh ashigt shuud bas shuud busaar haldaj baigaa baidliig dorno dorno shiideed holduulahiine holduulaad yrgeehiine yrgeegeed,ailgahiine ailgaad.
alna geed baigaa baagiinuudtai alaltsana shyy geed amaaraa ch amidarlaaraa ch baigaa baidlaaraa temtseed bai.
ernu uurt chine surug handlaga gargaj bui ulsiig amidarlaasaa shuud shuud zailuulaad yavaad bai.
bas am hel, yildleeree uuriiguu tuhain tuhain tsag yedne umuuruud uuriiguu hamgaalaad sul doroi gej ooriigoo haruulalagyi yaval ch yachihaar zaginaad hariugiine yrgelj ugch bai..
daruuhan duu bagatai tevcheertei hyniig hyn ih deerelhdii.
duu bagataihan daruuhan baihaar er bitii hel hugshin avgaichuud hyrtel deerelhene.
uvugtsyyl bol emgen avagaichuudiin ygeer setgeed surtsan baidii.dagaal namirna.
hynd bitii deerelhyyl!!!!!!!!!!!
yunaasna dutdii yzeed bai yaj chaddagaa ch yzyyl.
zulundnu zuulun hatuudna hatuu yz.hyn ernu davardii.
tsoglog saihan erch hychtei amidraarai!
daruuhan baival deerelheh hyn chine hajuudah saihan setgelten chine baidag gedgiig chi uuruu oilgoson baina shy dee.
aldaagaa dahij davtahgyi gedegt chine itgej baina!
good luck
Энэ эмгэнэлт зохиол юмуу? Ямар сонин амьдрал вэ?… Чи ямар азгүй хувь тавьлантай юм бэ? Чиний азгүй хувь тавьланд яагаад заавал бусад хүмүүс буруутай юм бэ? Сайн бод… 4-тэй байхдаа ээждээ хэлээд тэр ахыгаа хашраасан бол 2 ангидаа тийм зүйлтэй учрахгүй байсан… 2-р ангидаа ээждээ хэлээд зоригтой алхам хийсэн бол чи олон жил зовохгүй гэр орон чинь сүйрэхгүй байсан… Чи бусдын итгэлийг хөсөрдүүлээгүй бол найз чинь чамруу хутга барин дайрахгүй байсан. Их сургуульд ороод дээгүүр харж ихийг бодоогүй байсан бол чи зөв хүнээ олж сонгох байсан… Ажил амьдрал хоёроо ялгаж салгасан бол /хаяагаа хадраагүй бол/ чи хөгийн арчаагүй байдалд орохгүй байсан. Харин одоо хатуу хэлхэд шавхруун дээр нь адгын новш ирчихээд дураараа дургихыг чи зөвшөөртлөө доошоо орсон байна. Чиний туулах зам яг л ээжийнх шигээ юм… Яаааагаааад яаааагааад яагаад ийм арчаагүй сул дорой байдаг юм бэ? Миний мэддэг нэг сонин түүх бий эмээ нь ийм байсан ээж нь ч ийм байсан одоо өөрөө ч ийм байгаа харин охин нь бас ийм болсонийг тэр мэдэхгүй…
Солонгосын сериал юмуу хайшаан?
ee burhan mini estoi l hunii huvi tavilan bdag bhda…yamar aimaar amidral geech ni ve???Chinii taarsan er hun buhen muu hun bjee… er hunii tengertei tengergui emegtei gej bdag da..chi tengerguil yum bna..gehdee er hun buhen chinii taarsan shig hog shavhruu bdaggui sh de…chinii ooriin songolt ter bhda.. naad muu aimshigiin araatangaas dor huneesee bushuuhan shig salj uz yah gej ergej niilsiin be…chamaig tsaanaasaa ene araatantai amidarch bolohgui ee geed huuhed zayagaagui yum bna sh de…bi chinii amidraliin gantshan yumand bayrah setgel torloo zahidaliig chin unshij bgaad iim aimaar tamaldag araatnaas huuhedgui l bgaasai gej bodon dotor muuhairan muuhairan arai gej unshij duusgasan tegtel az bolj huuhedgui huuhedtei bsan bol ter joohon amitan yamar ih zovno geech…bas l 1 hoid etsegiin gar harna chinii baga nasnii amidral davtagdahgui geh gazargui sh de..gehdee busgui mini setgeleer bitgii unaarai..ali boloh oodrog baij ahin amidralaa shineer ehluul de chi zaluu bna sh de..amidral chin saihan sh de baylag..chi zaaval nohortei boloh gej yaraad yadgiin be bas oor hureenees nohortoi bololdoo.. setgel sanaagaa sergeej byasalgald yav oortoo zartsuulah tsag ih bna sh de huuhedgui yum chin…bas sain meddeg chaddag lam haraar yavj nom sain unshuul zasalaa sain hiilge tegeed saihan byasalgad suu tegeed ahiad biznesee ehluulj sharguu ajilla gej zovolmoor bna…tegeed taarsan er hun bolgondoo itgeed hereggui bha sain sudal..yu yunii duhand hurelgui 1 gert oroh yum… za chamd amjilt husie oodrog bgaarai busgui mini…
urubdmer ym be
pee yaasan aimaar amidral ve hun barag itgemeergyi yum. Gantsch gerel gegeetei moch algaa burhan min urd nasnii chin uiliin ur bhdaa.
Ямар хэцүү тавилантай юм бдээ бурхан минь. Нэг хүнд арай л олон зовлон амсуулж байгаа юм биш үү. Би уншаад өөрийн эрхгүй сэтгэл эмтэрч байна. Одоо эргэж нөхөртэйгөө битгий нийлээрэй. Холхон явж үзээрэй дээ. Гуйя. Зовох нэг өдөр байхад жаргах нэг өдөр заавал ирнэ ээ бүсгүй минь. Сайн хүн таарна гэдэгт итгэж байна. Ирээдүйдээ зоригтой, нүүр дүүрэн инээмсэглэлээр урагшаа алхаарай.
бүх юм ээлж дараатай. жаргал ирнээ бүсгүй минь
erchuud ta nar l gehiin bi ymar ochood chamaig zodood bgaamuu, alivaa yumiig dandaa tuilshruulahiin. chi hunee zuv songol doo arhi uudaggui uusan ch ehneree zoddogui humuus zunduu l bgaa sh de.