Сайн байцгаана уу? Би 24 настай эмэгтэй. Одоо би хөл хүнд, нэг сар гарантай. Хүүхдийнхээ аавтай хагас жилийн өмнө танилцсан. Түүнд би охин биеэ өгсөн. Нөхөр болох хүндээ л өөрийгөө зориулна, тэр болтол энгэрээ сул тавихгүй гээд хатуу чанга байж ирсэн. Хүүхдийн маань аав манай ажлын залуу байгаа юм. Бид хоёр үерхээд 4 сарын дараа дотноссон. Ердөө хоёр дахь удаагийнх дээрээ би хөл хүнд болсон. Яасан ч бодлогогүй, яасан зоригтой, ухаан муутай юм бэ дээ бид 2. Ард нь гарах хор хохирол юуг ч тооцоолоогүй. Тэр хамгаалалт аваагүй гэсээр ирдэг байсан. Бид хэн хэндээ хайртай л гэдэг байсан. Баяртай мэдээгээ дуулгалаа. Баярласангүй. Тэр их цочролд орсон. Би ч “Аргагүй дээ анхных нь хүүхэд, цочирдох нь аргагүй” гээд орхисон.
Дараа нь тэр өөр болсон л доо, би аав болмоор байна гээд л баярлаад байгаа юм шиг байсан. Дараа нь хамгийн том айдас эцэг эхдээ хэлэх байлаа. Бид хоёр 2 гэрээрээ оролцож гаралцаагүй, хэн хэнээ танилцуулаагүй байсан юм. Ийм байхад хөл хүнд болсон гэхээр их л хариуцлагагүй том толгой гаргасан байгаа юм. Би ч тэглээ гээд болж бүтнэ гэж бодож байлаа. Ээж аавдаа хэлсэн. Мэдээж их дургүйцсэн ч хурдан авчирч тэр залуугаа танилцуул гэсэн. Хүүхэдтэй болсноо бид мэдээд 1 сар өнгөрсөн ч тэр ээж аавтай минь танилцъя гэх байтугай намайг ч гэртээ аваачсангүй. Манайх их ядуу, бөөрөнхий гэрт амьдардаг, чамайг гэртээ амьдруулж чадахгүй, чи гэртээ төр, би танайхаар орж гараал явж л байя, төрөөд хэдэн сарын дараа чамайг авъя гэнэ ээ.
Би энэ үгсийг нь өөрөө эхлүүлж байж яриулсан. Тэр түүнээс биш надтай амьдрах гээд байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй, ер нь амьдралаа ний нуугүй ярьдаггүй байсан. Аав ээж надаас хэзээ ирж танилцах юм, та хоёр хаана амьдрах юм, цаадах чинь юу ярьж байна гээд л байнга асууна. Надад хэлэх үг байхгүй. Тэр юу ч ярьдаггүй болохоор. Аав ээж сүүлдээ ганц охиноо ямар хүний гарт өгөөд явуулах гээд байгаагаа ч мэдэх юм алга, чи жирэмсэн болоод сар гаран боллоо, чамайг халамжилж байгаа юм алга, хүн чинь эхнэр хүүхэдтэй болж байгаа гээд арай өөр байдагсан гээд л уурласан. Нээрээ ч бодоод байхад би одоо хордлоготой байгаа юм л даа, их халамжгүй, найз нөхөдтэйгөө хааяа уулзаад л уугаад явчихна, уг нь орой болгон ирээд салхилуулаад хажууд минь байх хэрэгтэй байсан. Халамж их муу л даа. Үүнийгээ тэр “Би угийн ийм хүн, гэхдээ би өөрчлөгдөнө” гэж зөвтгөдөг юм.
Гэхдээ л түүнийг надад хайртай гэхээр би бүхнийг болно гэж бодсон. Тэр надаас 4 ах. Улсад ажил эрхлээд 6 жил болсон хүн. Өдийг болтол орох орон, ядаж хашаандаа ганц гэр ч бариад намайг авачих чадал эсвэл сэтгэл алга. Урьдны ганц бие амьдралаараа л амьдрхыг хүсэж байга юм шиг, бид хоёр их тээртэй байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байгаа. Эсвэл эхнэр хүүхэдтэй байж байгаад салсныг би ч мэдэхгүй юм. Асуухаар юу гэж дээ л гэдэг. Мнай ажлынхан ч цаадахад чинь тийм юм байхгүй ээ л гэсэн. Би “цаашдаа хоёулаа яаж амьдрах юм бэ, би чиний дэргэд баймаар байна, танайд амьдаръя, чамаас хол баймааргүй байна” гэхэд хамт байх боломжгүй, танай байранд байя гэж бодож байгаа, төрөөд хэдэн сарын дараа байр хөлслөх үү, би сайн мэдэхгүй бйна, ер нь болох байх гэж өөдөөс яриад байгаа.
Амьдрах төлөвлөгөө байна уу гэхээр “байна, би бүх юмыг болгоно гэж бодож байгаа, гэхдээ яг яаж гэдгээ мэдэхгүй байна, надад итгэж болохгүй юм уу” гэсээн. Би хүүхдээ авахуулъя гэж бодож байна. Ямар аймшигтай хэрэг хийж байна даа бид хоёр. Ийм амьдралын ухаангүй, наад захын сэтгэл санааны бэлтгэлгүй, бүх юмыг хийсвэрээр болно оо гээд бодоод байгаа хүнтэй амьдрах зориг алга. Бас халамжгүй, надад хайртай л гэдэг, мэдрэгддэггүй. Би хүүхдээ төрүүлэхгүй ээ, энэ хүнээс сална. “Хүүхдээ авахуулна, салъя” гэхэд эхлээд үгүй хэзээ ч үгүй гэж байснаа “Ийм амьдралтай намайг уучлаарай” гэсээн. Ах эгч нар минь би яахаа ч мэдэхгүй байна. Ямартай ч дээр бичсэнчлэн ийм шийдэлд хүрчихээд яг ч шийдчихээгүй сууж байна. Амьдралдын яг алдаа онооны дэнсэн дээр зогсож байгаа надад үнэтэй зөвлөгөөгөө хайрлаач, гуйя.
28 Comments
Нөхөр маань архи ууж шоудаж заримдаа уиманд үл тоож тэнэг зан гаргадаг гэхдээ хүүхдүүдээ хараад шал ондоо болдог. Эр хүн үр үнсээ хараад ондоо болноо дүү минь. Та 2 ажилтай байна.Бас дээрээс нь урьд чинь цэлийсэн сайхан ирээдүй хүлээж байна. Хайртай залуудаа урмийн үг хэлж сэтгэлийн дэм хайрлаарай. Тэгээд бас жирэмсэн байхдаа сэтгэлээ тайван байлга. чи 25 тайдаа төрөх юм байна. Энэ бол эмэгтэй хүний яг сайхан нас ээж болоход. Хэрэв чи энэ залуугаас салаад хүүхдээ авхуулах юм бол дахиж амьдрал зохиовол 30 хүрнэ тэгээд ч олигтой хүн олдохгүй.Тэгээд дээрээс нь сэтгэлийн шархтай үлдэнэ. Харин одоо амьдралаа болно бүтнэ гээд эхлүүлдээ дүү минь.Найз залуу чинь муу хүн биш харин ядуу болохоор чамайг зовооно гэж бодоод байх шиг байна.Эмэгтэй хүний хатан ухаанаа гаргаарай .
Дүү минь сэтгэл зүрх дээрээс нь итгэл байвал энэ амьдрал сайхан шүү. Хүүхэд ямар хөөрхөн гээч энэ хорвоогийн хамгийн аз жаргал .Найз залуу чинь сэтгэлийн бэлтгэлгүй байнаа. удахгүй шаал ондоо болно.Хос 2-т сэтгэл байвал ганц банзан дээр амьдрал эхэлнэ шүү дээ. Би ч гэсэн 30 хүрч яваа 2 хүүхэдтэй нөхөр бид 2 ажиллаад л байна удахгүй байр авнаа.энэ хугацаанд 2 хөөрхөн үрстэй болсон.Баян байлаа гээд аз жаргал ирэхгүйээ.Яаг одоо ажил дээрээ байна.2 үндэсээ санаж байна.Ажилаа тараад гэртээ ороход аз жаргалууд минь өөдөөс угтанадаа.Та 2-т аз жаргал хүсье.Аз жаргалаа битгий алдаарай.Хуумгай юм хийж болохгүй шүү.
zov zov deed hunii zov chanartai ger bul buteetsgeey.
Манайхан жирэмсэн болсон л бол ГАРГА гэдэг зөвлөгөөг их өгөх юм. Баахан эрээвэр хураавар хүүхдүүд энд тэндгүй. Амьдралаа том зургаар нь хар л даа, жирэмсэн л болчихсон бол аргагүй хүчин мөхөстөөд ганц олдох амьдралаа бусдаар тоглуулах боломжийг бүү олго. Дор бүрнээ л чанартай гэр бүлийг бүтээхийг зорьмоор байна Монголчууудаа. Хүүхэд буруугүйг ойлгож байна, гэхдээ л ….
ээж болох гэж байгаад баяр хүргэе.хүүхдээ гаргаарай.
хүүхдээ ямарч байсан гаргасан нь дээр гэж бодож байна.
ur huuhed hezee irne gesen uedee irdeg ym minii duu ali bolohoor gargasan deer suuh geed bgaa uggui ni mgui bsan erchuudiig huuhed humuujuuldeg ymdaa hun yduu bj bnoo gebch setgeleeree yduu ybj bgui bolgono gej bodoj l bhad horboo ymar uudam geech ooroo dan gantsaaraa asuudliig shiidej ogt bgui ter hun yu husej moroodoj bgaag mgui bizdee aa tiim chamaas ah bj bno gebch taalagdaad untsan bol asuudliig hor hohirolgui shideh ni zob hun ooriin amidrals ichij bno ali boloh buulttai bh heregteidee chinii hubid
Chi huseegvi baihad ni hucheer aav bolgoh geed bgaa yum bish uu. Hamgaalah heregseliig zaaval er ni avch ireh albagvi sh de, emegtei ni bas avch bolno sh de. Chi l uuruu uuriiguu hamgaalahgvi bol hen chinii umnuus chamaig hamgaalahiin. Achamd ch bas buruu baina. Huniihee yamar bolohiig ch medej chadaagvi baij yu yugvi jiremseleed, daraa ni eregteigee ter baidlaaraa daramtlaad bna sh de, chi. Neg hesegtee chi ter eregteig zvgeer orhioch. Chin heterhii huvia hicheej, ter hunii umnuus nuhniig shiideed bna.
duu mine hojim haramsahguin tuld uree turuulsenni deeree. nas chine ch bolson bn. jiremsen uyed setgel ih emzeg hunii helsneerl bh geed baidiin. bi tegeed avahuulsan odoo nadad ur zayahgui haramsaad suuj bn. huuhdee gargaarai
Sain bna u. chamd neg zuiliig heleh gsen yumaa. yag l nadad tohioldson yumshig. bi ch iim amidraliig uzseer heden jiliig onogorooloo. huuhdiin maani etsetg anhnaasaa l oligtoi yum yarij ogohgyi. gertee avaachihgyi. mash sonin bdag bsan.odoo bodohod ter hun nadad hairtai bish oor hund hairtai bj dee gej boddog yum. odoo boltol oorchlogdoogyi. halamj bhgyi,ih hetsuu.ene bol ireedui bhgyi gsne ugee.gehdee chamd gej helehed huuhdee bitgii avahuulaarai
huuhed yamar ch buruugui, huuhed huurhun shuudee
teneg yumnuud uuniig meddgyi yumoo
za amjilt husey
etseg ex chin avaxuul gedeg chin sonin l bna … manai xadmuud yamar ch nuxtsuld garag gej baisan gesen bi bas iim baidaltai xadmiindaa ochij bailaa xuurxiix… tuxain ued zuvxun xuugee avraxiin tuld l ochij bailaa odoo xarin tegsen 2 xuutei bolood exner mini minii xamgiin xairtai xun bolson doo … xund xun xezee ch iluuddeggui uym daa neeree shuu xuuxed l az jargaliig avch irdiin busad ni zugeer l tsag xugstaanii shalguur shuu dee kkk amjilt .. gargaarai zaaval …
etseg exteigee zuvlulduu. xunii ami gdg chini bs togloom bish shuu de
urgelj aav eejiin zov bdagiin. ooriinhooroo zorj bj amidralaa aldav daa… daraa ni uilaad ch nemergui shuudee…
yg odoo uurt hamgiin zuv gej bodsonoo l hii. chinii amidral dunguj ehelj bna. bi ch bas chinii ueiin busgui. ene gargasan aldaaga dahij davtahguin tuld belgevch hergej bgarai gej zuvlie:-)
наад хүнд чинь хугацаа хэрэгтэй байгаан бишүү
Хүүхэд бид хоёрыг алдахыг хүсэхгүй л байгаа бол намайг байхгүйд гэрт маргааш ирж аав ээжид минь учир байдлаа хэл гэсэн чинь ТЭГНЭ ЭЭ гэж байна лээ.
явцын дунд арилаад өгч магадгүй залуу байна. ээжтэйгээ ингээд байна гээд ярь даа… бодвол ярьсан л юм шиг байна. бас нэг юмыг хийж үз, гэрт нь хүчээр дагаад оч. байр байдлыг очиж хар. гэрт амьдардаг ч гэсэн под хийсэн нямбай халуу дүүгсэн цаанаа л нэг сайхан гэр бүл байдаг шүү дээ. ээж аав гэрийнхэн нь чамайг яаж хүлээж авах нь уу, энэ бүгдийг үзэж байж шийдвэрээ гарга л даа.
Та бүхэнд бярлалаа. Аав ээж маань түүнтэй суулгахгүй, хүүхдээ авахуул гээд бүүр шийдчихсэн байгаа.
Сайн байна уу миний дүү. Чиний бичснийг уншлаа. Танай найз залуу чинь их нэрэлхүү, цаад тал нь ядуу юм биш үү. Тэрнээсээ сэтгэл их зовдог, танай ээж ааваас чинь ичдэг юм шиг санагдлаа. Тэрнээсээ болоод танилцдаггүй юм биш үү. Чи зөв талаас нь эвээр яриад манай танай ээж аав чинь тийм айхтар хүмүүс биш бол хэлж байгаад гэртээ дагуулаад ирсэн нь дээр гэж хэлэх байна. Эгчид нь бас ийм байдал тохиолдож байсан юм. Манай нөхрийн тал ядуу л даа. Манайх бол их бололцоотой айл. Тэрнээс болоод их ичдэг байсан гэсэн. Иймэрхүү юман дээр эмэгтэй хүний ухаан л хэрэгтэй дээ. Чамд гэж хэлэхэд би төрөөд танайд амьдарна, чи байр ав, танай эцэг эх чинь авч өгнө биз дээ гээд л шууд айхтар тулгавал ямар ч эрэгтэй хүн чамаас үргэнэ шүү. Амьдралд бүх юм бэлэн байна гэдэг ховор байдаг юм. Хамтдаа л бүтээнэ шүү дээ. Сүүлд нь хэлэхэд чи хүүхдээ авахуулна гэж байна энэ асуудлаа сэтгэлийн хөөрлөөр битгий шийдээрэй. Ээж аавтайгаа ярилц. Хамгийн гол нь найз залуутайгаа сайн ярилцах хэрэгтэй.
Yamar ch hurdan hugatsaand buh yum bolj ornochihovdoo.Mash hurdan uerhej mash hurdan aav eej bolson bna. CHI OORIINHOO EEJEES AAVAAS SAIN ASUU.YAH BE GEJ….bas zaluu chini ooroo ochij taniltsahgui baigaa huniig chi l taniltsuulhaas oor yahav.NAIZ ZALUUGAAGIINHAA HELJ YARIJ BGAA bolon bgaa baidaliig bugdiig helj taniltsuul.Neg iim hun bnaa geed tegeed bi ooroo shiidej medehee bailaa eej aav ta 2 yu gej bodoj bna geed asuu.Esvel eej aaviigaa zaluugiin gert ni daguulj ochood shiidsen deer.
hi naad hun chn odoo 28tai murtuu uuriin gsn oroh orongui tgd chmaig gsn setgel neh haragdahgui yur ne l iredui alga daa yag unen bodit bdliig eej aavdaa hel hunii etseg eh urgelj zuv zamiig helj ugdug ym
http://www.mongolnews.mn/i/42265
unshaarai
zvgerde tiim erchvvd bjil bdiin haychihaa eswel uhaarad irne vgvi bol ter chigte zailna gehde chamd gej zowolhod hvvhdee awhuulad hereggvi garad irseniihaa draa hvvhed ymar hoorhon gech ugasa aw ej chine chamar osgvvled bhgvi hairtai geel tewched ywad bwal hl zowno shvv
eej aavdaa yag bodoj baigaagaa hel,naad hyn chin amidral dr bytehgyi etgeed baina daa,herwee abortod orvol sain emch dr orooroi minii dyy,sain emchlyyleed hamgaalalt taviulaarai,heden jil yerhej baij hynii yamriig meddeg gesen shyy
íýìæ õýëõýä ýíý ñàéòàä áàéãàà õ¿¿õýä ºðãºæ àâìààð áàéãàà òóõàé áè÷ñýíèéã óíøààðàé.¯ð õ¿¿õýä ãýäýã õ¿ññýí õ¿í á¿õýíä èðäýã áóðõàíû áýëýã áèø.Áàñ õ¿ñýõã¿é áîë àâõóóë÷èõäàã ÷ þì áèø.Îõèí íàñ ,îíãîí áèå ,àíõíû ýð õ¿í-ä èõ à÷ õîëáîãäîë ºãñºí ìºðò뺺 àíõû õ¿¿õýääýý ÿàæ õàíäàæ áàéãààãàà áîäîîä íýã ¿çýýðíí ä¿¿ ìèíü
Yamar ch bsan huuhdee gargarai.huuhed chamd hani bolno gehees gai bolohgui shu.hun nemegdvel huns nemegdene gedegdee.huuhed yamar huurhun geech
бүх юм их хурдан болоод өнгөрсөн байна. чамаас 4 ах хэрнээ зорилгогүй, зоригтой шийдэж чадахгүй хулчгар юм. наад залуу чинь чамд хань болохгүй л харагдаж байна. энэ бол чиний хувьд том сургамж болжээ. хүүхэдтэй болоод баярлахгүймаа гэхэд ядаж ээж аавтай чинь уулзмаар юм. хайртай гэж хэлээл хайртай гэсэн үг бишээ. хайртай юм бол хайртай хүнээ халамжилж анхаардаг юм. наад хүнээсээ салсан дээр дээ. хүүхдийн хувьд битгий авхуулаарай. хүнд хүн илүүддэггүй юм шүү. гараасаа хөтлөх хөөрхөн үртэй байх нь эх хүний хамгийн сайхан аз жаргал байдаг юм шүү
Чамд бас буруу байна.Залуу насанд юм юмгүй л байдаг л биздээ.Та 2-н сэтгэл зүтгэл байвал юутай ч болж болно. Харин чи наад хүүхдээ авхуулаад огт үр хүүхэдгүй болчихвол яах уу .Анхны хүүхдээ авхуулснаас болоод насаараа үр хүүхэдгүй болчихвол яах уу. Наад залуу чинь болгоно гэж бодож л яваа юм байна ш дээ. Аав ээж чинь наад хүүхдийг чинь өсгөөд өгөхгүй юм уу.Одоо 24 тэй тэгээд айлийн ганц охин юм бол гаргаа миний дүү.Чамаас гарах хүүхэд аав ээжийн чинь амин хайртай зээ байх болноо.