Буруу буруу, эрчүүдийн буруу

72046441

Гэр бүлтэй, эр, эмийн харилцаатай холбоотой асуудлууд гарч ирэх болгонд буруутан нь эрчүүд болж таардаг.

Гэр бүлийн хоёр хэрүүл хийсэн ч эрчүүд буруутай. Жаахан тааруухан амьдралтай айл байвал эр нь ажилгүй байж таарна гэж тодорхойлдог. Адсага ааштай, арчаагүй эхнэртэй учраас аргаа барахдаа салж байгаа залуучууд олон л байна. Гэтэл эрчүүд л буруутай болж, эхнэрээ хаясан, хүүхдээ өнчрүүлсэн болж таардаг. 

Ерөөсөө бүх зүйлд л эрчүүд буруутай. Эмэгтэйчүүд сүүлдээ “Буруу буруу, эрчүүдийн буруу” гэж дуулах шахаж байна. За бараг нөхөр нь цус харваад нас барчихвал хайран сайхан залуу, эрт хорвоогоос явчихлаа даа гэхээсээ урьд “Хар архичин, халуун зунаар гударч байгаад цус харвахгүй юу тэр. Өөр яадаг юм. Одоо энэ эхнэр, хүүхэд нь өнчрөөд үлдлээ. Муусайн эрчүүд архидаж байгаад нэг газар хөлдөөд, хөшөөд, харваад үхэх хүмүүс. Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэдэг үнэн юм” гэж ирээд л халаглах хүүхнүүд Монголоор дүүрэн байна. Муусайн эрчүүд зүгээр ч “бурхан болох” тавилан алга.

Хатуухан хэлэхэд, эрчүүдийг ингэтлээ муу үзэх үзэл дэлгэрээд, цэцэглээд, удахгүй цэцэрлэгт хүрээлэн болохдоо тулаад байна. Тэгээд амтай болгон өрх толгойлсон эхчүүд олон байна. Тэднийгээ харж үзнэ. Эмэгтэйчүүд хэцүүдлээ. Мөнгө өгөхгүй бол болохгүй гээд л дайраад байдаг. “Ингээд л миний нэр байдаггүй юм” гэдэг шиг эрчүүдийг муугийн өмнө барьчихаад сайных нь адагт тавьчихдаг. Гэтэл яс юман дээрээ өрх толгойлсон эцэг ч манай улсад олон байна. Тэр битгий хэл 1980-аад оны сүүлч үе, зах зээлийн нийгэмд шилжих үед өрх толгойлсон эцгүүд олширсон гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм.

Өрх толгойлсон эцэг тэгтлээ ихэссэн шалтгаан нь хүүхнүүд өнгө мөнгө хөөж явсантай холбоотой гэж байгаа. Тэр үед ганзагын наймаанд явж, хөлжиж эхэлж байсан хүмүүсийг дагаад, нөхөр хүүхдээ хаяад “давхичихдаг” байж. Гэтэл энэ талаар ярьж, хүүхнүүдийг буруутгаж, эрчүүдийг ганц ч удаа болов өмөөрсөн хүн байна уу. Харин ч эсрэгээрээ “Энэ нэг арчаагүй хар юм, өөдтэйхэн ажил хийгээд, эхнэртээ ганц булган шуба аваад өгчихөж чадахгүй. Тийм болохоор л эхнэр нь хаяад явж байгаа юм.

Эмэгтэй хүн болсон хойно хүн шиг амьдрахыг хүсч л байгаа нь мэдээж шүү дээ. Ер нь манай эрчүүд үнэхээр арчаа гүй. Ядаж эхнэрээ ч аргалаад, тойглоод тогтоочихож чадахгүй” гэж ирээд муулсан нь ойлгомжтой. Дээрээс нь өрх толгойлсон эцэг байна, тэтгэмж өгье гэж сүр болгож байсангүй.

Яах вэ, өрх толгойлсон эцэг, эх нэмэгдлээ гэж ярьдаг, тэтгэмж өгч байгаа гэдэг ч эмэгтэйчүүдэд нь л ач холбогдол өгөөд байхаас биш эрчүүдийг тоож байгаа юм байхгүй. Бараг өрх толгойлсон эцэг жаргалтай байгаа, мөнгө өгөхөө боль гэж хэлэх шахаж байна. Уг нь бид чинь эр, эм гэж ялгагддагаас биш адилхан л хүн юмсан.

Н.Пунцагболд 

Монголын мэдээ

15 Comments

  1. зочинд says:

    Тэр дээр хэрэг дурьдаад байгаа хүнд хэлэхэд.хүүхдээ төрүүлээд гялгар уутан хийгээд хаяжээ.Нөхөрөө мөнгө өгсөнгүй гээд хутгалжээ.Нойрсуулах эм хийж мөнгийг нь авах гэж байгаад хүн алжээ.дүүтэйгээ нийлж нөхөрөө үхтэл нь зоджээ гээд л ялгаагүй зөндөө юм дуулдаг ш дээ.эмэгтэй хүн гэхээрээ л энхийн цагаан тагтаа эр хүн гэхээрээ л үзлийн хар хэрээ гэж боддог л бол эндүүрэл шүү

  2. Эр хүн says:

    Хамгийн энгийн жишээ л гэхэд ШҮҮХ дээр очоод гэр бүл салгахад ээжийнх нь амьдрлын хэв маяг аж төрж байгаа байдал, эрүүл мэнд бүх зүйл нь ямар байх нь хамаа байхгүй хүүхэд 12 нас хүртэл эхтэйгээ л байх ёстой 13 настай байхад нь өөрийнх нь саналыг сонсоно харин эцэг хүн тэтгэмж өгөх ёстой гээд л шийдвэр гардаг хэдэн жил хамаа байхгүй ээжтэйгээ байсан хүүхэд 13 хүрээд аавтайгаа байна гэж хэлэх үү үгүй л байхгүй юу 

  3. hi says:

    yag unen ug bichsen baina shuu muu l bol hoid geriin har ovoohoi geheer erchuud baidag. Uneheer shuuh tsagdaa deer ochihoor erchuud l buruutan boldog sh dee

  4. Naran says:

    Иргэн-ий саналыг дэмжиж байнаа. Манайх чинь харин ч социализмын үеэс л эмэгтэйчүүд эрчүүдтэй яг адилхан эрхтэй байсан. Аль 1945 онд бүх нийтээрээ Монгол улсыг тусгаар болгох санал асуулгад оролцож байсан. Харин ч уриа, цуурай болоод байдаг Америкд бол арьсны үзлийн асуудал л гэхэд дөнгөж 1950-иад оны сүүлээр яригдаж эхэлсэн байх шүү. Ардчиллын салхин доор хийсч ирсэн жендерийн /хүйсийн/ тэгш эрх гэгчийг автоматаар эмэгтэйчүүдийн эрхийг өндөрт өргөх гэж ойлгосон нь туйлын харамсалтай.  

  5. erotica says:

    Эр хүн-тэй санал нэг байна өө. 

    Дээрээс нь эрчүүдийн эрхийг хамгаалах тухай хэн ч, юу ч ярьдаггүй нь хэцүү л санагддаг. Эрчүүдийн эрхийг хамгаалах төв ч билүү нэг тийм байгууллага байдаг л гэсэн. Тэрнийх нь тэргүүн эмэгтэй хүн байдаг гэж сонсож байлаа. Яг үнэндээ хүчирхийлэлийн тухай ярьвал энэ чинь ганцхан хүйсийн асуудал биш шүү дээ. бүх зүйл 2 талтай. Дээрээс нь ганцхан эрчүүд хүчирхийлээд байгаа юм шиг мэдээлэл гардаг ч тэдний цаана ижил төрлийн зүйлс хйиж байгаа эмэгтэйчүүд ч байгаа шдээ. Саяхан л гэхэд ахынхаа хүүхдийг 3 жил зодож зовоосон эмэгтэйн тухай мэдээлэл гарсан байна лээ шдээ. 

    Ер нь хүмүүсээ нэг уриалга гаргамаар байнаа.
    Битгий нэг нэгийгээ хэмлэ л дээ. Нэг нэгнээ хайрлаж, өөр өөр бие хүмүүс гэдгээ ойлгож хүндлэж хайрлаж болохгүй юм уу. Эмэгтэй хүмүүс Цолмон гаригаас, эрчүүд Улаан нүдэн гаригаас ирсэн гэдгээ ойлгож, харь гаригийнхан чинь өөр л байна гэдгийг хүлээн зөвшөөрвөл хичнээн амар болох бол оо 🙂

  6. irgen says:

    minii bodloor jenderiin asuudliig ogt yrihaa baichihval deer yum bishuu. tertee tergui emegteichuud erchuudees bichigdsen bolon bichigdeegui huuliar iluu l erhtei bna uu gehees dutuu bhgui sh de. tegeed odoogiin niigemd byr chadalaas iluu medleg bolovsroloor bugdiig shiiddeg bolson ued. hun buhend tegsh bolomj bna . emegteichuudiin erh gej yriad baih tusam ene emegteichuud chini erchuudees dor yum bna gesen oilgolt er emgui hun buhend turuud bna sh de.

  7. Эр хүн says:

    энийг бичсэн хүнд баярлалаа шүүмжилж болноо бүсгүйчүүд минь гэхдээ хэзээ ч та нар эр хүнийг ойлгож чадахгүй биднийг ойлго, тэвч, хайрла, дандаа уучлалт гуйж түрүүлж буулт хийж бай, дандаа хайрлаж мөнгөөр таслахгүй тансаг бусдаас илүү амьдруул гэж дуртайгаараа шаардөө ямар ч  МОНГОЛ эр хүн үг дуугүй л хийнэ дээрхийг чинь. Харин доторыг нь маажих хорон үг бүү шидлэ бусадтай харицуулж доош нь хийж бүү гомдоо. Эр хүний урам хугарсан үедээ алдаж эхэлдэг юм тэсхээ больсон үедээ дэлбэртэл уурлаж гарч болох өөрийнхөө хамгийн зөв шийдвэрээ гаргадаг юм

  8. negen busgui says:

    buruu ym hiisen bol buruutail bj taaraa. tegeed buruugui bhad n buruutan bolgood bga ym shig ym yrihiin. hen n zuv hen buruu gedeg n gol bish. ymand zuv uhaanaar handah n chuhal. biye biynee hundelj harlaj surah n chuhal bga ym:-)

  9. zochin says:

    Uuchlaarai Erchuudiig buruutgah geegui yum shuu. Дөрвөн сартай хүүгээ модоор цохиж танхайрчээ- Сүүлийн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ агсам тавьж эхнэр хүүхдээ гэмтээсэн гэх хэрэг их гарсаар байна.

    Таван настай хүүгээ заазуурдсан гэх хэрэг намжаагүй байтал энэ хэрэг гарсан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дахин ийм хэрэг гарчээ.

    Тодруулбал, иргэн Н нь согтуурсан үедээ шалтгаангүйгээр өөрийн эхнэр Ц-гийн хөлийн шилбэ рүү сүхээр цохиж, дөрвөн сартай хүүхдийнхээ толгойн ар хэсэг рүү модоор цохиж танхайрсан хэрэг гарсан байна. Гэмт этгээдийг саатуулан, хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
    – Iimerhuu medee ih garah yumaa. Uuniig ehleed tailbar hiij ognouu?Ene talaar humuus yu gej bodoj bna.Iim erchuudiig nuhuriid buruu gehgui zov geed hairlah yumuu?Iimerhuu l jigshmeer aimaar hereg ….

  10. AHX says:

    Erchuudee hairla Emegteichuudee hairla.Biye biyenee hairla.Bagaas ni hun hairlahiig surga humuujuul. Usnii suvgaar us aldaj baihad haana ni us aldagdaad baigaag olj zasdag shig -Bid huuhduud duu naraa heden nasnaas ni hunii hairlaj hundelj hun bolgoh be gedegiig sanaj heregjuulj surgan humuujuulbel ted osoj tomrood ur huuhdee ch bas hun hairlah argiig zaaj osgoj surna shuudee.

  11. AZMN says:

    Manai mongoliin niigem yamar haragdaj bna. Diilenhi huvi ni yaduu. Uls Oron ni yaduu uchiraas ail orh ch yaduu bgaa.Uls ni hugjihgui tsag ih aldsan uchir ard tumen ingej zovj sulidaj yaduurch bna.Yaduu amidarch bna.Tarchigtaa tulsan ard irgediin yaduu amidral tiim ch hurdan osoj ondiihgui l bolobuu! Yaval uls oron hugjij Yaval ard irged ni tsalin saitai setgel hangaluun alhah yum bol…Dainii hajuugaar dajin gegcheer sain muu humuus amidrah gej yadarch zuderch l baina.Hiih yumaa olj yadahdaa Er Em-eeree huvaagdaj hereldej erchuudiin buruu emegteichuudiin buruu gej buhimdana..Ene Henii Yunii buruu yum bol!?! Mongoliin Hun am yagaad dorvitoihon osohgui bna.Yaduu niigemd Yaj setgel hangaluun bayan saihan ur huuhedee toruuleed alhaj amidrah be?Orh tolgoilson AAVUUD..EEJUUD onoodor hussendee gantsaaraa ene amidrald orh tolgoilj amidrahiig husee yu?Tedend bas l az jargal haniin halamj heregtei ch argagguin erhend heden huuhduudee hun bolgochih geel ami zuuj yavaa.Harin hania ur huuhduudee amidralaa orhiod hayad yavsan Ted Yagaad yu huseed yavsan yum bol.. . Onoodor amidral iim hetsuu yaduu baigaad zarim erchuudiin noen nuruu hugardag bizdee.Er hun shuudee bi chini gej zurhendee ted uildeg bizdee.Uilahdaa duulahdaa arhind ordog bailguidee ted.Mondoliin zaluusiin heden huvi ni doroi baina?Mongold hichneen emegteichuud zuderch baina?Mongoliin ard tumen her ih zuderch tuildaj yavaa bol…Uls mini uls shig uls yavah yumsandaa.

  12. ........................\jack says:

    erchuud geheer uildaggui zurhtei yumuu erchuud geheer shanaldaggui yumuu erchuud geheer hezeech mongo duusdaggui baih estoi yumuu yer n huuhnuudee erchuudiin muuhai avir uur ustaar ehelj emegtei hunii hatgaltaas boldog yum er huniig uurluulj baival tevcheerin chavhdasiig n tultaln gomdooson baina amidrah gej ted chine haluun gald garaa durj ehner huuhdiinhee toloo uhehed belen baidag yumshuu erchuudee hairlatsgaa

  13. zochin says:

    Eregtei hun er hun hezee ch avgai huuhnuud shig gonshignoj ter n ch bolohgui bn, ene n ch bolohgui bn gj shalchignaj yvahgui dotroo l bugdiig bolgoj buteene gej yvdag bolohoor magadgui teriige gadagsh n zarlaad yvaad bdaggui. enend bi jihenen er humuusiig yrij bga shu. em hunees dor erchuud bol ene bichij bga umand hamaagui. (jishee n ter deer bicheed bga shalchganasan zaluus). uujuu bodoltoi, urt uhaantai, zorigtoi, huchtei, ail ger, uls eh ornoo avch yvaad shaardlagatai ued n hamgaalaad amia ogohod belen bdag bolohoor erchuud tiim jijig sajig holboo enee teree sonirhdoggui bh.
    Iim l bolohoor holboo, erhiin tov zereg bguullaguud baga bdag bhaa ene zovhon minii bodol shu.

  14. Эрэгтэйчүүдийн Жендерийн асуудал Монголд яригдах болоод удаж байнөө Эцэг эхчүүд нь эрэгтэй хүүхдээ дээд сургуульд сургахгүй Дээд сургуулиуд нь төлбөрөө л авч байвал хамаа байхгүй юун нөгөө хуучин цагийн хүйс заах тэгэхээр мэдээж худлаа ч гэсэн подъезний хувийн дээд сургуульд 4 жилээ үрээд хулхи дидлом авсан хүүхнүүд нь баригачин шаварчин монгол эрчүүдээ тоохгүй нөгөө барилгачин шаварчин нь ч гэж авах юмгүй соёл гэж ярих илүүднэ архичин л гэсэн нь бодитой ийм болхоор энэ архичин бүдүүлэг шаварчин яаж амьдралаа авч явах юм бэ тийм биздээ Уул нь төр засаг бодлогоор зөв дэмжсэн бол эдгээр эрчүүд сурч боловсорч чадахгүйдээ бус эмэгтэйчүүдийн эр нь орлого олоод гэр бүлээ аваад явахаар сална сарнина гэж эр нөхрөө голохгүй амьдраад улсын эд ширхэг болсон гэр тогтвортой байнадаа

  15. HEHE says:

    Эмэгтэйчүүдийг дэмжих холбоо болон ТББ-д хэд байдгийн бүү мэд тоогоо алдсан харин эрэгтэйчүүдийг хамгаалах төв гэж эмэгтэй хүн байгуулсан нэг төв байдаг сурагтай. Эрчүүдээ дэмжихгүй цалин бага өгнө сургууль соёлд явуулахгүй тэгээд гэр бүлээ авч явах шаардлага тавихаар яаах вэ мэдээж арчаагүй чадваргүй эрчүүдийн арми бий болно биздээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.