Эрэгтэй эмэгтэй жирийн найзууд гэж байдаг уу?

2299296_4b1b1a8d

Сайн байцгаана уу? Би яах учраа олохгүй та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм. Би анх нөхөртэйгөө 3 жилийн өмнө танилцаад тэгээд үерхсэн юм. Тэр үед нөхөр маань нэг эмэгтэйтэй байнга л мсж бичилцэж утсаар ярьдаг байсан юм. Би хэн юм гэж асуухаар зүгээр л найз гэдэг байлаа. Гэтэл бид 2-г хамт байхад тэр эмэгтэй нь байнга залгана, мсж бичнэ, авахгүй байхад хүртэл их залгадаг байсан юм. Би тухайн үедээ үерхээд удаагүй байсан болохоор тоодоггүй л байлаа. Харин сүүлдээ наад эмэгтэй чинь ямар хэцүү юм бэ яагаад байнга ингээд байдын гэж хэлэхэд зүгээр л найз, ямар бодолтой байгааг нь мэдэх гэсийн гэдэг байсан юм.

Тэгээд би тэр эмэгтэйд нь найз охин нь байна яагаад ингээд байнга залгаад байдаг юм бэ гээд хэлсэн чинь нөхөр маань уурлаад тэгээд би тэрнээс салсан юм. Салсны дараа байнга л над руу залгаж мсж бичдэг байлаа. Би ч ингээд л болъё гэж бодоод салчихсан байж байгаад санамсаргүй нэг өдөр таараад уулзсан. Тэгээд буцаад харьцаа нь сэргэж их ч удалгүй жирэмсэн болсон. Тэгээд хүүхдээ төрүүлээд одоо  хөөрхөн охинтой болсон. Гэвч нөхөр маань нөгөө эмэгтэйтэйгээ байнга л холбогдсоор байх юм. Нөгөөх нь байнга л залгана, урьдын хэвээр. Манай хүн нууцаар утсаараа мсж бичээд л. Би жирэмсэн байсан болохоор хэрүүл хийхгүй гээд тоодоггүй дүр эсгэж хааяа уурлаж үзнэ. Тэгэхээр нэг хэсэгтээ л тэрэн рүү мсж бичихгүй тэгээл буцаад холбогдоно.

Саяхан хэд хоногийн өмнө тэрэнтэйгээ яриад л мсжлээд байхаар нь наад хүндээ сайн юмуу ядаж миний хажууд ингэхээ болиоч гэж хэлсэн чинь сайн биш зүгээр л найзууд гээд уурласан. Нөгөө эмэгтэйд нь хэлсэн чинь танай хүн надад хэрэггүй гэж хэлсэн хэрнээ дахиад л тэр хүүхэн нь залгаад л байх юм. Би яах вэ? Үнэхээр хэцүү санагдаад байна. Уржигдар бид 2 тэрнээс болж бас л муудалцсан. Тэр энэ удаа намайг хартай тэнэгээр минь дуудаж уурлаад гарсан. Тэрнээс хойш бид 2 нэг ч үг дуугаралгүй байж л байна. Би одоо яах ёстой вэ? Үнэхээр яахаа ч мэдэхгүй байдалд орчихоод байна. Надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч тэгэх үү?

15 Comments

  1. zul says:

    oilgomjtoi l bnshdee, zugeer shan nzuud bol sardaa mend usaa medeltsej 1-2 udaa l yridag, nadad tm ergtei nz bgaa harin oor haritsaa hussen nzuud anhnasa hudlaa bdin bain2 bichj zalgaal ygaad tag bolchow ch gh shg kkk theer ene hun nadaas yu huseed bga n oilgomjtoi bgazde gsn ch bi ger bulte bolhoor ene buhniig zohitsuulaal bj bn. tanai hun chn zugeerguin bnaa tegd uralj ntr dawartsan gar bnshd ter huuhen n ch gsndee medrel muutai bhaa, nz l ym bol ger buliig n hundleh heregtei.

  2. busguid says:

    Naad huuhendee zugeergui yum bn aa..chamaas iluu deeguur tavij haritsaad bn gedeg chin zugeer naiziin hariltsaa bish .

  3. байдаг ш дээ says:

    Амьдрал дээр эрэгтэй эмэгтэй сайн найзууд өчнөөн л байдаг ш д. Гэхдээ онцлог нь ар гэрт нь төвөг удаал өдөр шөнөгүй залгаал, асуудал үүсгээд байдаггүй шд. Харин ч зовсон үед нь тусалж, баярласан үед нь дэмжиж явдаг. Надад бол эмэгтэйгээсээ илүү эрэгтэй найз олон, тэд хүний итгэлийг ч сайн даадаг. Бид хэзээ ч хэн нэгнийхээ амьдралд гай болдоггүйээ. Тэхээр нөхрийн чинь наад найз гээд байгаа хүүхэн явалддаг юмуу өмнө явалдаж байсан хүүхэн гэж би баттай хэлнэ. Танай нөхөр надаа хэрэггүйээ гэж хэлж байнаа гэдэг чинь танай нөхөр мний сонирхлыг татдагаа гэсэн үг. Бүсгүй минь энэ байдлыг ухаалгаар таслан зогсоо гэж хэлмээр байна.

  4. nbnbb says:

    elgemsuu chi yavaad dald orood ug tegeh uu? Chinii muuhai neriig harahaar l zuv zugeer bj bgaad uur hurchih yum. Esvel chi neree soli tegeh uu? Chamd durgui hun ene site-aar duuren bgaa. Ingej amitnii haraal idej yum bichij yadag yum be chi. Chamaig haray chi yamar hun bdag yum? Zurgaa tavichihaad olon yum bich, ugui bol yu ch bitgii bich. Bi chamd ih durgui. Chi muuhai energytei hun. 

  5. Adil says:

    Ajil amidrala naiz ger bulee yalgadaggui sonin zaluu bn. Tegeed yum l bol uurlah?!  Yrij zohitsuulah l heregtei

  6. өөөө says:

    байлгүй яадийн надад жирийн дотно 2 найз залуу арав гаран жил болж байна. хаад уулзаж ууж иднэ. Согтвол гэрт нь хүргэж өгөөд явдагдаа. миний төрсөн өдрөөр бэлэг нтр өгчихнө. харин тэдний эхнэр нь буруугаар ойлгох байх гээд би танилцаагүй л явж байна.

  7. rabbit says:

    Ugaasaa chamaas umnu yavalddag garuud baina. tiim l nz yum chamtai yahaaraa hun shig avchraad taniltsuuldagui yum. buruu l hunteigee suujdee. 

  8. busgui says:

    hezeech nz bn gsn asuudal bhku nadad bas yg cham shig asuudal tulgarch bsan erthen nd huuhnee zluul bi odoo 2huuhedteigee l uldsen ehled manai nhhr yg tanai hun shig nz gel nds omoorool urlal gardag bsan yg tsaaguuraa nogoo huuhen ni nmg muulj nohroos mini bga bgar hondiiruulj salgasan suuld ni surag sonsohnee anhnaasaa tsaaguuraa yavalddag bsanyum bilee tegj huhed onchruulj ail ger uimuulsen buzar huuhnuud hezeech saihan amidrahgui hezee negen tsagt laigaa uireh bolno chamd gej helhed tsaad huuhnee bitgii zgr ongroo nohor chini buur uurlad bval huuhdeeavad salna gej hel tim doodhoo zahirch chadahgui ur huuhdee tng huuhneer solidog huntei amidarch yugaa hiidgiin

  9. KLKK says:

    CHI MAL YM UU, ZUGEER NAIZUD GEJ YU BAIDAG YM

  10. world says:

    tanai nohor chin neg bol huuhnuudtei niildeg shalchigar zaluuchuudiin neg yum bailgui, niileel hov yariad suugaad bdag huisee anduuraad tortson zarim neg yumnuud baidiin. esvel nuuts amrag l baish d.
    manai nohort lav neg ch emegtei naiz baihgui, commentuudiig nohortoo unshuulahgui yu. neg yum bodoh bailgui

  11. fgfg says:

    Jiriin shan nzud zunduu bga… Ghdee naadah chn ugasa nziin hariltsaa bish l bnshde. Hze neeh nzuud ingej aimar bnga msglej utsaar yaridag bsiin…chamaig medku ueuuded uulzaad yavdag l bgada

  12. erotica says:

    Жирийн найзууд байж л байдаг. Гэхдээ наад хүүхэн чинь өөрөө жаахан сумтай юм шиг байна. Тийм л сайн сайхан найз юм бол найзынхаа гэр бүлийг үймүүлэх вий гэж санаа зовж болно шдээ. Тэхээр наа чинь өөрөө асуудалтай биз. Би л лав олон л эрэгтэй найзтай тэдэн рүү хэзээ ч ажлын бус цагаар залгаж элдэв юм ярьдаггүй. Хичнээн миний найз байлаа гээд тэр хүмүүсийн гэр бүл гэдэг бол хамгийн түрүүнд байх ёстой шүү дээ. 

  13. sss says:

    Eregtei emegtei zugeer naizuud bna gej bhguiee. yamar 1 baidlaar uchiraatai l bdag shuu.Naad zaluu chini arai denduu yum, chamaig ingeed bhaar naad emegtei nohr 2 chini denduu davarch bn, hunii setgel bodohgui huniig hashraagaad holdood uz,

  14. ttt says:

    tiim teneg ym gej yu baihaw tsaad hun ni ger bultei ch ym uu tegeed suuhgui mortloo ywalddag l hun ni bhgui yu oilgoj ydah yum yu baa 

  15. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ———–ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ ЖИРИЙН НАЙЗУУД АМьДРАЛ ДЭЭР БАЙДАГ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ ТӨСӨӨЛӨЛТЭЙ ХҮН ХЭР ОЛОН БОЛОО ……….БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ ………САНАЛ НЭГДЭНЭ ГЭДЭГТ МАРГАХГҮЙ !!!!!!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.