Би яагаад ингэж амьдарч байгаа юм бол?

024

Би энэ жил 30 настай гэрлээгүй. Уг нь найз залуу байсан л даа 3-4 жилийн өмнө салчихсан юм. Би уг нь тэр залуутайгаа гэрлээд аз жаргалтай сайхан амьдарна гэсэн итгэлээр жигүүрлэн амьдарч байлаа 2 жил гаран үерхэсний дараа би түүнтэй анх удаа унтаад ингээд хүний эхнэр болдог юм байжээ гэж бодож билээ.  Гэнэхэн ч байж дээ. Хэдэн сарын дараа би жирэмсэн болсноо мэдэж ямар баяртай байсан гээч. Орой ирэнгүүт нь шууд л тэвэрч аваад баярт мэдээгээ хэлтэл дур муутайхан инээмсэглэснээ чи бид 2 аав ээж болоход эрт байна эртхэн авахуул гэсэн.

Би ч өөрөө оюутан байсан болохоор нээрээ ч тийм юм уу гэсэн ахархан бодлоор дагаж очоод л аборт гэдэг зүйлийг хийлгэсэн. Түүнээс хойш 5-6 сарын турш нэг л хөндий сонин харицаатай болоод байлаа асуухаар зүгээр ажилдаа жаахан ядраад л гэнэ. Би болон ээж маань ал болох сайхан хоол ундтай тавлаг байлгахыг хэрэндээ л хичээж байсансан. Аавыгаа алдаад удаагүй байхдаа учирсан эр хүн минь болохоор тэр шүү дээ. Тэрний хандлага улам хөндийрсөөр нэг л өдөр чамд надаас илүү сайхан хань учирнаа би чамд тохирох хүн биш гээд л яваад өгч билээ. Хүнийг таних ямар хэцүү болохыг би тэгэхэд л анх мэдэрсэн. Сүүлд сонсохнээ түүний талаар миний мэдээгүй зүйл их байсан. Гэхдээ энэ бүх өнгөрсөн зүйлийг одоо яриад яахав. Тэр хүн одоо эхнэр хүүхэдтэй сайхан амьдарч байгаа.

Тэрнээс хойш би нэг ч хүнтэй үерхэж уулзаж байгаагүй. Намайг гэсэн хүн бүхнийг өөрөөсөө түлхэж найз нөхөдтөйгөө ч уулзахаа больсон. Гэр сургууль одоо харин гэр сургууль. Би өөрийгөө хөөрхөн гэж хэлэхгүй ээ гэхдээ ээж аавын эрүүл саруул энгийн даруухан нэгэн бүсгүй. Хүн болгон гадуур гарч хүнтэй уулз хөгжилд нээлттэй бай гэж хэлдэг ч ажлаа тараад л гэрлүүгээ яардаг. Гэхдээ сайхан найзууд бий тэд нар маань намайг чи өөрөө хэтэрхий өндөр шаардлага тавьдаг байх түүнээс биш миний найз хэнд ч гологдохгүй энгийн даруухан сайн бүсгүй шдээ гэж хэлдэг ч намайг дотроо юу бодож ямар түгшүүр тээж явааг мэдэхгүй шүү дээ. Би абортонд орж байснаа найзууддаа хэлээгүй ямар бахархах юм хийсэн биш юуг нь ч хэлэх вэ дээ. Анх эмч 1 сар болж байгаа болохоор сөрөг нөлөө багатай гэж хэлж байсан ч сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхны хүүхэд авахуулах нь хортой гэж байнга гардаг болохоор айгаад байх юм. Заримдаа өөрийгөө өдий хүртэл ганцаараа яваагаа аборт хийлгэсний минь хариуд бурхан намайг шийтгэж байгаа юм болов уу ч гэж бодох юм.

Заримдаа найзууд маань хүнтэй унтахгүй яаж болдог юм бэ гэж асуух юм. Тэр залуутай байхдаа сексийн сайхныг тийм ч сайн мэдэрээгүй болохоор одоо надад үнэхээр хүнтэй унтах юмсан гэсэн хүсэл төрдөггүй хааяа гар хангалга хийдэг ч бараг хэдхэн секундэд л болчих юм хүмүүсийн ярьдаг оршил энэ тэр бол байхгүй ээ энэ зөв буруу аль нь болохыг мэдэх юм алга. Найзуудаасаа асуултай нь биш та бүхэн надад зөвлөөч…

21 Comments

  1. mgl says:

    zaluu nas gantshan shuu zaluu nas zambaraagui gej salj niilj yavj baigaad hanitaigaa uchirdag yum daa za tegeed neg l amidrah yum chin yanhan bolchihgui bol hairlah uchrah yum baih sh dee

  2. Уянга says:

    алуурчин авгай чи өөрийн төрсөн үрээ алж байдаг буцартай нүгэлтэй авгай чи энэ хорвоод ганцаарай л амьдрах болно чи салтайгаа хавчиж явахгүй яасан юм дараа дон хуцаад байх юм хамгаалалт эм бэлвэгч хэрэглэж мэдэх үү авгай минь сайн бод араачгүй монголын хүүхнүүд хэн чамааг нийл гэсэн юм тэнэгээ хүүхдийн амь чиний тоглоом биш малаа тэнэг авгай 

  3. Nana says:

    Er hun eruul chiireg huuhnuudiig ezemdeh gej tordog. Chiniihuvid setgeliin zovlon, har dursamjaas salahgui baigaag ted haraad l medne. Iim emegtei er haigaad ch oldohgui biz.

  4. sl says:

    2laa yriltsaad uzvel ymar ve burtgeed orood ireerei ml_sl@yahoo.com

  5. ... says:

    Hyn amitantai naizlaj yerhehgyi bol bolohgyi, ingej ganchaaraa het ih yavaad neg hyntei tanilchahaar terneesee ihiig hyleedeg bas gomdomtgoi boldog, het durlald avtaj tyyndee shanaldag yum bn lee…
    Iimees negiig olood nuguug hayaad hyniig tanij medeh n chuhal shyy…
    Bas uuriin gesen shine hobby.toi bol, hagas byten saind uur duguilan kursd suusan deer dee.
    Odoo chini gaduur ceramik urlal, byjigiin hicheel, helnii duguilan geed ih yum bn..
    Minii ajiglasanaar hagas sainii surguuliudad hymyys bie bienee ih oldog yum bn lee, udirdahiin akademi, sanhyy deed geh met. Chi odoo hudulguund orohgyi bol bolohgyi shyy…ganchaaraa baihdaa ch gesen az jargaltai bai, ganchaaraa restaurand orj, kino yzeh zorigtoi bai

  6. zoo zos says:

    tetegvert gartlaa ingej ajillahgeegui ym bol arai uuruur amidaraach. sain ajiltan sardaa neg ajilaa tasal gediin. yadaj ter uduruu zoriulaad yuch hiisen yadiin. hotoor gantsaaraa zugaalj yvsan ch yadiin. tegej yvj baital gutaliin usgii chin hugaraad unhad hanhuu chin tosood avah ch ym biluu.kkk amidral ungursunuur bish ireeduigeer hemjigddeg ym busgui min. za uragshaa

  7. Monroe says:

    Zugeer oir zuuriin uulzsan zaluutai bolwol yasiin .condom hereglehee martuuzai

  8. gggggg says:

    Bi guchtai hairlah bvsgvi haih bish bodsoor l hehw bvgd yawdaltai bolson gej sonsson bas dajgvi bvsgvichvvd bdg l yum bn udahgv mongoldoo ochin taarah boltgui 

  9. бурхан тийм муухай гэж үү says:

    аборт хийлгэсэндээ тэгтлээ санаа зовох хэрэггүй дээ. бурхан шийтгэнэ гэж юу гэсэн үг вэ? жаахан оюутан хүүхэд нэг удаа алдаа л биз… тэр болгоныг шийтгэж суудаг бурхан одоо юу вэ? бурхан ямар шүүгч биш дээ. христ, будда, лал … ямар ч шашин байсан бурхан гэдэг хүнд тусалдаг, хөтөлдөг, өршөөдөг, хамгийн нигүүлсэнгүй нэгэн бус уу? тиймээс иймэрхүү бодлоор өөрийгөө зовоох хэрэггүй. яахав аборт гэж муу, муухай зүйл, хүүхдийн амь энэ тэр гэж хар багаасаа заалгаж сурсан болоод л чи тэгэж бодож байгаа байх. хүний амьдралд юу ч тохиолдож болно. сүмд очоод нэг сайн сэтгэлээ төвлөрүүлж байгаад мөргөл үйлдвэл сайн байх шүү. өөрийгөө буруутай мэт санаад байвал бурханаас уучлал гуйгаад. тухайн үед ямар үг сэтгэлд орж ирнэ тэргээрээ…
    хоёрт, элдэв сонин сэтгүүлд бичсэнийг хэт хүндээр хүлээж авах хэрэггүй. тоохгүй, болно бүтнэ гээд өөдрөг байхад аяндаа бүх юм болно чиг, бүтнэ чиг. хүмүүч арчаагүй этр гэж баахан коммэнд бичсэн байна. тэрийг ч нээх хүндээр хүлээж авч өөрийгөө одоо яана, өдий хүртэл юу хийж байваа гэж зэмлээд ч хэрэггүй. хүн болгон өөр. нэг хүн нэгэн хайраа сарын дотор мартана, зарим хүнд нэг жил хэрэгтэй, заримд нь 5 жил, 10 жил ч болох тохиолдол байна. гэхдээ одоо ийнхүү бичиж буйгаас чинь дүгнэхэд, ерөнхийдөө хүнд үе өнгөрөөд, өөрийгөө болон амьдралаа өөрчлье гэсэн бодол бий болсон байна. эхэлсэн байхад аяндаа болно. найзуудтайгаа уулзаж гадуур сайн гараарай. зун болж байна шдээ. амжилт !

  10. Bilegee says:

    Nadtai ih adilhan sanagdchihlaa, gar hangalga hiigeed muu zuil baihgui dee, minii hairtai zaluug Zorigoo gedeg bailaa, odoo ch hernee mash ih hairtai ter mine odoo ger bultei bolood l yavsan daa , getel bi huntei bas l suugaagui l bgaa, 3jil ungurch baihad martagddaggui hair yumaa, setgel gegelzeed bodold oruullaa. gar hangalga zugeeree bi ch bainga l tegdeg yum zaluu ntr uvchin zovlongui amar

  11. saak says:

    Zugeeree 33 nas gej saihan nas baidgiimaa. chi odoo bi yaagaad ingej amidarch baigaam be gedeg chin uuriiguu tsegnej baina sh dee, uunees hoish uuriiguu uurchil. chamd hatuu changa zan baigaa bolohoor amjiltand hurnee, joohon hunii nud haraa tatahaar uuriiguu uud ni tataadhaa, tegeed uuriin chin changa baidal erchuudiig tatah soronz l bolno gej med, tegeed umnuh amidraliin shanallaa buur martaad, huuchin amidraldaa tseg tavi setgel sanaa dotood setgehuigeeree tseg tavi, shine amidral ehel, erch huchtei baihad erch huchtei iereg energytei hund gants erchuud geltgui emegtei hun ch durtai baidag sh dee. Olon um bodolgui olnii dund or doo!!!

  12. erhemseg 1n says:

    ooehleed naad urdiinhaa amidralaas salaache naad bodlo hayachee.huuhed avhulaal biz odo ongorson gehde dahij huuhed gargaj chadjil taarashde.ochnon anhniih baitugaui 3,4iig avhultsan henegui ohiduud odoo saihan ur huuhedte saihanl amidarch bn.emee bodloosoo salaa.chinii suuh esguil zaluu bsan bn suuh bsan bol yajch bsan salahgui huzuu seereere holbogdool baij bh bsan.40hurehin bol buur uhdel shig amidrahiin bnaldaercuud dooshoo gazar shagaij yvdag gutrangi emegteed bish deeshe harj ineej yvdag emegteeg hardag.zurh setgeldee bish zur setgelee tolgoigooroo udirdaj amidrana shuude.margaashnaas ehleed ooriigoo oorchlohgui bol oroitono.guij bish guydaj ihemseg amidraarai ayndaa buh ym bolno butene.muuhai emegte gej bdagui zalhuu emegteel gej bdiim shuu ooriigo orchinoo amidrah hev mayga bugdiini oorchil.bodvol ingej ih ajildiim chin mongoteel bga bailgui olon niiitiin ymand hamragdaach.mngl emegtechuud uerhsen l bol suunaa amidrana gej boddog.uerhsen naizalsan bolgontoi suuuna gej yu bhavde.naizalj baijil yvaandaa boloh ym bolho hurvel bolno za

  13. temka says:

    bo holboo bariarai bi yag cham shig zaluu bn verhej ch vzeegvi

  14. ........................\jack says:

    ragu giin heldegeer CHAMD MEDREMJ BAIHGUI uuruu erchu huchtei baildaa hen namaig odoh bol geeeeedl unjiigaad bvall buur toohgui daruuhan noimoi huuhnuuded yas yumandeeree erchuud ehendee sonirhosonch suuldee zalhana erchu huchtei busguichuuded er hun buurch ih tadagddag yum ain CHAMD MEDREMJ BAIHGUI

  15. enhee says:

    unshsan chin ih gunigtai bolchloo chi ih itgemtgii saihan setgeltei baihaa chamd gej helehed az jargal zaaval irne harin chi az jargaliig huleen avahad belen bai ooriigoo beld uunii tuld yu hiihee chi sain medej bgaa chi odoo itgemtgii saihan setgeltei bish zorigtoi uhaantai saihan setgeltei huuhen boloh heregtei chand heregtei zuil bol ene amjilt husie

  16. egch says:

    chi odoo ymar archaagui huuhen bee ter muu zaluud hayagdsanaas bolood ingej hog shig amidrah saihan bainuu??? zugeer l neelttei saihan hugjiltei garch orj eldew yanziin hobbytoi bolj hun shig amidraachee…… odoo 30 hursen chmaig er ni hen toohiin bee. erthen yadjil bolovsorol saitai ayataihan uurtuu itgeleti baij chadval hun tooj magadgui. chi ene horvoo deer hun bolj turhceed ingej amidrah siahan bainuu?? joohon uurtuu itgeleti tsoglog yawldaa, amidraldaa.

  17. bo says:

    ooo yan al daa yag l my amidralt tost hyum bn bi gj bs 26 hurch bj uulzdag ch hun bhgui hairt ch hun bhgui neg l ih surhii hun huleegel bjin hogshirloo odoo yanaa kkkkkkkkk aijiin shuu 30 hurcheed bas ingeed bj bh vii de

  18. Нүүкий says:

    Тэнэг залуугаас болж бүхэл бүтэн амьдралаа алдаж байгаа хэрэг үү? Арчаагүй л гэж хэлэх байна даа. Лай байгаадаа нэгмуу залуугаас болж өөрийгөө ингэж байдаг.. Өнгөрсөндөө амьдардаг хүнд ирээдүй байхгүй гэлцдэг. Одооноос жим фитнесс д яваад найз нөхөдтэйгөө уулзаад, тэр хагас бүтэн сайнд УБ хотын ойролцоох уулнуудаар аялдаг юм хуманд яваач. 
    Хаааааййран залуу нас байгаа даа. Шал тэнэг юм хийж суухын. Юуны төлөө төрсөн юм бэ? 
    Ганц олдох амьдралаа чамайг гээгүй залуугийн төлөө ингэж үрэн таран хийж байдаг. Амьдрал гуниглаж суухад дэндүү богино шүү бүсгүй минь.. 
    АМЬД БАЙ, АМЬДАР!!!!

  19. azerty says:

    гэр ажил гэсэн маршрутаа жаахан өөрчлөөд элдэв фитнесс, дугуй унадаг клуб нтрт явбал ямар вэ айн???

  20. zozo says:

    Chi bid hoyor ih l tustei um daa. Bi ch gesen odoo yag l cham shig bdaltai, ungursun ue mini ch yag l cham shig. Gehdee buh zuil saikhan boloh neg l udur irdeg um bna lee. Harin demii huleelgvi ali boloh uuriiguu uurchluh geed hicheegeerei. Iim saikhan emegteid beldsen beleg bj l taarna. AMJILT HUSIE!

  21. Zul says:

    Naiz zaluutai bolooch, hamag zaluu nas chin gelenmaa  shig ongorloo. Huntei haritsahgui  l  bol dotno haritsaa uusehgui shuu dee. Naizalj uerhej baij l huniig tanina, ihenh humuusiin baidal 3,4 deh uulzaltaas medegddeg, ooriig chin hundeldeg  sain zaluutai uchraad ur huuhedtei bolooroi. Amjilt husie

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.