Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Би бас энэ сайт руу орж хүмүүсийн жаргал зовлонгоо бичсэн талаар унших дуртай, тэгээд та бүхнээс бас зөвөлгөө авахыг хүссэн юм. Би одоо 36 настай. Нөхөр, охины хамт амьдардаг. Одоо цуг амьдраад долоон жил болж байна. Би урьд нь эрэгтэй хүмүүстэй үерхэж, дотно байж, цуг наад зах нь 2-оос 3-н жил амьдарч үзсэн, тийм учраас надад эрэгтэй найз биш цаашид сайн хань, эр нөхөр хэрэгтэй байлаа. Тэр үед би бараг 27 нас хүрч байсан, хүн болгон л чи одоо нас явж байна, хань, ижилтэй болооч гээд л үглэнэ бас миний хувьд сайн муу гээд янз бүрийн залуутай найзлаж ер нь л бол түр зуурын жаргал амсах төдий амьдралаас залхаж эхлээд байсан үе.
Тэгж яваад гэнэт л энэ хүн гарч ирээд миний амьдралыг утга учиртай болгож өгсөн дөө. Мэдээж анх нөхөртэйгээ танилцаж байхад сайхан байж билээ, 3 сар гаран үерхээд тэр надад сууя гээд сүйний бөгж бэлэглэж байсан юм. Бас жирэмсэнээс хамгаалах хэрэггүй, хоёулаа хөөрхөн охин хүүхэдтэй болъё гээд. Тэгээд бид хоёр нэг гэрт орлоо, би жирэмсэн боллоо, хүссэн охин маань гарлаа, гэр бүлээ батлууллаа. Тэр минь сайн ажилд орж амьдрал дээшлээд ирлээ. Би бас зүгээр суусангүй жирэмсэн байх хугацаандаа магистарт сурлаа, бас буцаж хуучин хэвэндээ орж гоолиг боллоо. Хүүхэд жаахан томроод байтал ажлын санал ирж, гэрийн ажил, хүүхэдээ өсгөхийн хажуугаар давхар ажил хийж өөрийн гэсэн орлоготой өөрийн талын хүмүүст мөнгө хэрэгтэй бол өөрийн мөнгөнөөс өгч туслан, нөхрийнхөө орлогыг зөвхөн гэр бүлдээ, нөхөртөө охиндоо зарцуулдаг байлаа. Аль болох өөрийн талын гэр бүлийн хүмүүсээ нөхрөөсөө хол байлгаж, аав ээж гэсэн хэрүүл шуугиан багатай амьдардаг байсан юм.
Гэхдээ манай нөхөр нэг том дутагдал байсан, тэр үед нь би засрах байх гэж бодоод яаж ийж байгаад сэтгэлээ хуураад өнгөрөөдөг байлаа. Тэр нь юу гэхээр эмэгтэй хүнтэй ярих дуртай, ямар нэгэн боломж гараад эмэгтэй хүнтэй танилцах юм бол хөгшин залуу хамаа байхгүй дандаа өөрийн сэтгэлээ уудлаж ярьдаг байсан юм. Тэгээд чи яагаад ингээд байдаг юм гэхээр эмэгтэй хүнтэй ярих сайхан байдаг, би сургуульд байхдаа эмэгтэй найзтай байсан, оюутан болоод бас олон эмэгтэй найзтай байсан гэх юм. Заримдаа улайм цайм эмэгтэй хүн ярихаар би яваад нэг цаг уулзаад ирье гээд явна ингээд л би хагас хардалтын байдалтай үлдэнэ. Дуугүй байсан сүүлдээ жаахан охин хүртэл би чамайг санаж байна гээд мессэж явуулах юм энэ юу охин гэхээр аан сургуульд найз байсан гэх. Надад хамаагүй энэ охин өөрөө бичдэг гэх юм.
Ингээд миний хардалт улам их болоод байлаа. Сүүлдээ надтай юм ярихаараа тэр хүүхэн, энэ манай ажлын газрын тэр хүүхэн тэгээд, эсвэл найз хүүхнүүд орж ирэхээр танай найз тийм хүүхэн юм гээд ер болж өгвөл эмэгтэй хүний талаар их ярина. Надад тэрнийг нь сонсож суух үнэн шаналгаатай би бас эмэгтэй хүн шүү дээ. Миний хажууд өөр хүүхэн яриад байхаар намайг үргэлж түүнийг дэмжээд, сонсоод түүний сэтгэлийг ойлгоод сууж байна гэж бодсон юм шиг. Мэдээж эр нөхрөө хүндэлдэг, хайрладаг, хүүхдийн эцэг гээд халамжилж, өөр ажил хэргийн холбоотой юман дээр нь үргэлж дэмжиж сонсож ирсэн. Манай хүн сайн нөхөр байсан. Гэртээ цагтаа ирнэ, мөнгө сайн олно, архи уухгүй гэвч тэр хүүхэн ярьдаг талаар нь сонсож тэвчиж чадалгүй дэлбэ үсэрсэн. Эхний удаа алагдсан, дараа яриаг нь сонсохгүй чихээ таглаад явна, сүүлдээ тэр нууцаар хүүхнүүдтэй харьцдаг болоод надад баригдана тэгээд одоо ингэхгүй гэсэн мөртөө байнга тийм зүйл хийдэг байлаа.
Би дотроо маш их шаналдаг ч зүгээр болох байх гээд яваад байсан гэхдээ ямар нэгэн хүүхэнтэй холбоотой юм дахиад гарвал би мэдвэл урьдны харьцаж байсан хүүхнүүдийнх нь тоог нийлүүлж ирээд маш олон хүний тухай нэг доор нь хамж шимж ярина би уурлана, загнана. Тэгэхээр чамайг уурлаад байдаг болохоор өөр эмэгтэй хүнтэй ярьдаг гэх юм бас намайг хуурч өөр хүнтэй унтаагүй энэ зөвхөн сэтгэлийн юм гэх юм. Би сайн эхнэр, сайн амраг гэхдээ сайн найз нь байж чадаагүй юм даа. Ийм байдалтай 6 жил болоод байтал үнэнээсээ намайг хуурсан юмдаа. Энэ хүүхэндээ сэтгэл алдраад миний хажууд нэг сүг шиг юм явдаг болсон, мөн миний хажууд ичихгүй би тэр хүүхнээ санаад байна, маш их хайртай ч гэх шиг би аргаа бараад чи явдаа гэсэн гэтэл үгүй би та нарыг орхиж явахгүй гэсэн мөртлөө нэг өдөр нууцаар байр хөлсөөд би сэтгэл санаагаа засаад буцаад та нартаа ирнэ гээд явсан даа. Би энэ хүнийг яах вэ?
19 Comments
энэ зарим гарууд учраа ч ойлгохоо больсон юм бишүү. Толгой гэж олгой болсон ийм амьтад яаж гэр бүл,үр хүүхдийнхээ өмнө хариуцлагатай амьдрах юм бэ.
Salahgui saihan amidrahiig husvel amidralaa dunduur yer n mongoir gachigaj amidraad uz amidraliin toloo zutgeed bu bie hairlah baih sanhuu tegshireed irvel daraagiin huuhenruu uschdeg er hunii zan bi uvhirgui bayjmaarguil bna ehneree zowoomoorguil bna
Bi bas asuuya – gesen hund….
Chinii 35 tai nz zaluu barag l minii ex yum shig bn. Neteer huuhnuudtei bainga sex chatlaj aimar aimar yum bichij baing barigddag. Heleheer zasrana gej amlaad unendee ter barag dontoi bolchihson nuutsaar bainga huuhnuudtei haritsdag. 6 jil zasrahiig n huleej zalhsan doo. Yavaandaa tgd salahaas ch oor argagui boldog yum bn lee. Hayag n 0216 tai bol mun l bh .
Iimerhyy chal chal gesen er em n medegdehgyi “gomonchor” uud zunduu l bdag shdee…
Anh yerhej baihdaa chi ajiglaj harj chadaagyi bol “gohi” n bolj dee. Andashgyi bdag shdee, olon ygtei
eswel ta hajuud n anh tegeed l zogsoo zaigui yriad bdag bsiin bolow uu nogoo l emegtei hunii how jiv omsson zuusen yridag zangaaraa hehe bi l odoo tegsen buruutan bolchood bna da nuhurteigoo niiled 6 jil bolj bna duugai bodoj baij yridag bsan huniig l am huuraigu chalchaa bolgoson yum bhaa odoj uhaj yrisaar bgad tegsen bi esregeeree duugai bdag bolood bdag yuch gsn harahgu yu do yag todorhoi hugatsaa zaagaad ter hugatsaa n duushad bdal uurchlugduhgu bol boli boli
Chamaig zugeer ogt hundeldeguin baina. chi herve tsarai zus gaigui bol yadiin uur zaluuchuudtai uulzaad uz. tgd hajud utasaar yariad msg bicheed bai teheer yahnuu. Bas olon yum yariad baival ene zugeer minii nz gj hel. chi yaj iim.olon jil huurtagdaj chadaj bainaa. Naad chini zugeer huuhemseg gar baina. Chamd bas hairgui nhur bsina.
юу болохыг нь хараад хүлээж л байхгүй юу дө. ер нь тусдаа гарчихаад амьдрал зохиочихоод байхад л хүүхнүүд тэрийг нь ойлгохгүй юм л бол утасдаастай, ийм тийм ажил гарлаа, уулзая хүрээд ир, юм ярия жаахан сууя гээд л их ярьдагийм байна лээшд. би бүр гайхаад энэ чинь эхнэртэй болсон хүүхэд нь жаахан зав муутай болсон, аягүй бол эхнэр нь биднийг буруугаар бодох вий энэ тэр гэж боддоггүй юмуу, чи л юм болгонд нь за за гэсээр байгаад тэд ингэж ярьж байгаан гээд уурладаг байж билээ. Тэгэхээр өөдөөс хүн юу гэж хүнийг ойлгож бодохын, чи л тэгдэг байх гээд байдаг байсан. тэгээд заримдаа нөхөр завгүй энэ тэр гээд, өөрөө ч нэг их залгахгүй байсаар тэгээд одоо бараг больсон. ажил дээрээ бас нэг хүнтэй дотно болоод юм хум яринаа. ирээд надаа бас ярина. би юу болохыг нь хүлээгээд хараад, яриулаал байж байдаг байсан, аяндаа намайг ч бас танилцуулаал, одоо бараг би тэдэнтэй нь илүү найз болох гээд байгаам биш үү. чи хамгийн их ярьдаг хүүхнийг нь дэмжээд, би бас найз болъё танилцая гэж хэлээд үзвэл яах бол.
na chin lav deere 10 egchtei bsin bishuu dhahah
Sal zawhai nowshooosoo. DOH awaad irwel yahiin
neg tanidag zaluutai tostoi yum baina. ter hun mash emegteileg zantai. ohid huuhnuudtei naizlaag nyalganaad baigaa yum shig mortloo haa ochij naiz huuhnee araar ni tavidaggui yum. naiz huuhen ni ene baidald ni mash durgui.
barag setgel sanaagaa zasaad ergeed irehiig ni huleesen ni deer bish uu? ter hoorond ooroo ch bas setgelee zasch nadad ene hun uneheer heregtei yu gej bodoh heregtei.
Зүгээр л эвлэр, танай нөхөр олон хүнтэй явж борлогдохоо байгаад sale зарласан хүүхэн авч суусан хүн чинь ингэхгүй гээд яах билээ?
Сайн байна уу, одоо үерхэж байгаа залуу маань арай ийм хүн биш биз дээ. Уулзаад жил гаран болж байна, арай нэг гэрт ороогүй л дээ, олон жил ганцаараа явсан 35настай, надад хайртай амьдрана гэдэг ч, энэ тэнд \одоо амьдарч байгаа газраасаа өөр\ нөхөртэй нөхөргүй их олон хүүхэнтэй найз, байнга мессэжээр харьцдаг, одоо хүртэл холбоотойг нь би саяхан интернет хаягнаас нь олж мэдээд бүр шоконд орсон. Хамгийн аймааарийн нь тэнд уулзая, энд уулзая гэж цаг товлоод л юм чинь хэзээ ирэх билээ, чи сайхан сексддэг, эхнэртэй болж байгаа ч гэсэн чи байнга бодогддог гээд л эрээ цээргүй, тэр харьцаж байгаа хүндээ санаа тавьж халамжлахаа бас мартахгүй, яахоо хаягаар нь дүүрэн хүүхнүүдийн хаяг, би бүр үнэндээ үнэхээр урам хугарсан, өөрт хэлсэн зүгээр л найз, заримтай нь багийн найз байсан, одоо ямар ч холбоогүй хэзээ ч чамайгаа хуурахгүй, бүгдээс нь найзын холбоогоо хүртэл тасалья гэээд л гуйгаад байгаа. Найз залуудаа үнэндээ их урам хугарч тэр хүнийг гэх ямар ч сэтгэлгүй болчлоо, нэг үгээр хэлбэл олон хүүхэнтэй их найзархаг, ганцаардсан хүүхнүүдийг зугаацуулж, тайвшуулдаг, муугаар хэлбэл хүүхэмсэг энэ хүнийг би яаах вэ, цаашид амьдрана гэхэд хэцүү байна,,, хамт амьдарвал хол байх болов уу тэр хүүхнүүдээс?
Сайн уу. Өө ямар сонин нөхөр вэ. Ийм юм гэж бас байдгаа. Энэ эрчүүд чинь ямар гаж гаж байнаа. Дандаа л эмэгтэй хүн яриад сонин юмаа. Чиний дэлбэ үсэрнэ гэдэг чинь ч аргагүй юмаа. Би бол тэвчиж чадахгүй л юм байна. Энэ чалчаа, эмэгтэй хүн шиг яриа эрчүүд л ийм байдаг юм болов уу. Манай хүн бол бараг юу ч ярихгүй. нэг үг хэлэхдээ бараг амнаас нь мөнгө унах гэж л байгаа юм шиг ярихгүй ш дээ. Би заримдаа чи ууралчихсан юмуу гэж асуудаг. Тэгэхлээр үгүй гэдэг. Хэтэрхий амаа үдүүлсэн дуугай гээд л би уурлаад суудаг. балай ч юм доо.
манай нөхөртэй ямар адилхан юм бэ? Бид 2 амьраад 2жил болж байна 1 хүүхэдтэй. Байнгын нэг хүүхэнтэй харьцдаг. Би уурлаж үзсэн. Өчнөөн хэлж ч үзсэн. Тэгээд байхад зүгээр найз юм чинь гээд ярьдаг мсж бичдэг. Тэрийгээ заримдаа ил заримдаа нууцаар бичдэг. Би тэгээд салъя гээд хэлсэн. Одоо барга салж байна өө. Намайг бас тэрийг ч сонгохгүй гэсэн. Нөгөө хүүхэн нь тэгсэн чинь бид 2г цуг амьдарч байгааг бас хүүхэдтэй болсныг ч мэдээгүй гээд байвал яах уу? Тэр хүүхэн рүү нь битгий гэр бүл үймүүлээд бай гэж хэлсэн чинь манай нөхөр тэр хүүхнээ өмөөрөөд л байсан. Одоо тэгээд салвал салахаас даа гээд л байж байна. Гол нь хүүхдээ л эцэггүй өсгөнө гэхээр хэцүү юм. Яамаарч юм бэ дээ. Иймэрхүү эрчүүд үнэхээр хэцүү байх юм
Chi bas erchuudtei yarilaa. Chinii heldeg uneheer zuv baina. Esreg huisnii huntei yarihad ih amar baidag yum baina gej hel. Tegeed ter ooriigoo tolind harag.
ymar sonin ineedtei nuhur we huuhed ch ym shig huuhen ch ym shig sonin l nuhur bndaa zuer haychihsan n dr bhoo sanaad hetsuu l bh bh l daa ghdee oor zuild anhaaraad uuriiguu ali boloh zawgu bailgaad bwal hurdan martchihnoo chi uuru ch bs tiim yadgaa aldsan hun bish bhaa erch huchtei bs huniig ih sn oilgodog emegtei shig sanagdlaa
chi ch bas hund durlachihlaa gehgui yu. Chamd hairgui hun baina. Bas ih huuhen shig sonin gar baina daa.
ymar xogjiltei ger bul ve? Chi esregeeree manai ajliin ter zaluu ingeed tgd ged yrixgui yu? namag odood xorogoogood tgd bi untval yahuu ntr ged odoxgui yu?
teneg gar we. hay hay. chamd hani bolohgui