Уйлсныг бүү асуу гэдэг ч…

BB7923-004

Хэд хоног сэтгэл тавгүй гунигтай ч юм шиг явлаа. Юу болсон гэхээр хэд хоногийн өмнө өнөөх хотын их түгжрэлд гэлдрүүлж явлаа. Хажуу эгнээнд нэг том хар тэрэг зогсох. Машин нь эзэндээ томдсон юмдаа гээд харж байтал нэг л танил дотно гэмээр царай байхын. Тиймээ аль 25 жилийн өмнөх анхны хайрын минь эзэн жаахан охин. Нэг их хөөрхөн том нүдтэй жаахаан биетэй эгдүүтэй охин байсан. 40 гарч яваа болохоор өөр болжээ. Гэвч төрх нь байнаа. Хамгийн гол нь замаа таг ширтээд нөгөө хөөрхөн том нүднээс нь том том нулимс дуслаад л нэг л их гомдолтой уйлаад байхын. Нилээд удаан явсан уйлаад л байна лээ.

Төв шуудангаас 4 зам хүртэл бөглөрөөд хороолол өгсөөд явсан. Би чигээрээ явсан. Тэр өдрөөс хойш сэтгэл тавгүй байнаа. Уйлсныг бүү асуу гэдэгч яагаад, хэнд гомдсын бол, олон асуулт толгойд эргэлдээд. Утасных нь дугаарыг олж ярьмаар ч юм шиг. Хараагүй таниагүй байсан бол амарч байсан юм шиг…

7 Comments

  1. Monroe says:

    Nuhur n gomdoosiin bailguidee. Uulzahgui shal tenegiin

  2. nomuun says:

    Амьдралд нь гомдолтой уйлахаас өөр яаж ч чадахгүй зүйл тохиолдсон юм байлгүй дээ. Эмэгтэй хүмүүст гомдолтой, эхэр татан, бодон бодон уйлах үе зөндөө л гардаг. Хажуугаар гайхан, ярилцан, шоолон өнгөрөх хүмүүсийг хүртэл үл хайхран өөрийн эрхгүй цаанаасаа нулимс урсаад байдаг үе байдаг шдэ. Надад ч гэсэн зөндөө л тохиолдож байлаа. Зарим хүмүүс гэхдээ ухамсар дорой зарим эрчүүл шоолж, эргэн эргэн харж, хоорондоо ярилцаж, зарим нь бүүр бүсгүй минь яагаад уйлаад байгаан, тайвшруулаад өгөх үү гэж эрээ цээргүй ярьж л байдаг. Харин ихэнх эрчүүл маань өөрөө л гэм хийчихсэн юм шиг, өрөвдсөн, асуусан, эмээсэн харцаар харж, дуугүй л өмнөх ажлаа хийх нь хийж, зарим нь өрөөнөөс гараад явна, тайвширсан хойно намайг баясгаж, инээлгэх гэж янз янзын инээдтэй зүйл ярих үе гарч л байлаа. Би 4 эрэгтэй хүнтэй нэг өрөөнд сууж ажлаа хийсээр 5 дахь жилдээ болж байна даа. Уйлсныг бүү асуу, инээснийг асуу гэж хоосон үг биш шүү. Хүн уйлж байхдаа яагаад уйлснаа ярих нь ховор юм шиг. Анх олоон жилийн аавыгаа алдчихаад гудамжаар урсах нулимсаа арчих завгүй уйлж явлаа.

  3. irgen says:

    bi bol dagaj yvaad zogsson gazar ni ochood asuugaad argadaad ali bolohooroo l tuslay gej uzne de. amidral ta hoeriig anhnii hair bolgoj uchruulaad ter olon jiliin daraa ter tsagt uchruulna gedeg tohioldol bish bhaa. ter hund chinii tuslamj ymar neg demjleg heregtei bolool uchruulsan bh

  4. gah gah gah says:

    зүгээр ч уйлахгүй ээ бас. том том нулимс унагаад

  5. gah gah gah says:

    ах хүү лаг баярлаад уулзах гээд очсон чинь нөгөөх нь танихгүй байж нтр. хахаха. ах хүү өөрөө байдалд оронгуутаа уйлаад яваад өгөхгүй юу. хахаха

  6. сс says:

    araas n dagahgui yasiin. tegeed sanaandgui meteer uulzahgui. olhiogui zaluu ve.

  7. says:

    chamaig haraad uilsan baihaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.