Авахыг хүсэхгүй байгаа хэрнээ хэн нэгэнд ч өгч чадахгүй нь…

030

Энэ захидлыг уншиж байгаа хүн бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Би 19 настай их сургуулийн 2-р курсын оюутан бүсгүй. Бараг 2сарын өмнө найз залуугаасаа салсан. Үерхээд яг жил болж байсан юм. Салсан учир нь сүүлийн 3 сар би түүнийг байнга уулзахыг гуйдаг болсон байснаа нэг л өдөр гэнэт анзаарсан. Анх танилцахад тэр л намайг уулзая гэж гуйдаг байлаа. Тэр л надад хайртай салахгүй гэж хэлдэг байсан. Би ч анхандаа хайртай байгаагүй ч сүүлдээ дасаад хайртай болж байгаагаа мэдсэн. Бидний хөндийрөх шалтгаан бол тэр одоо 4-р курсын оюутан бөгөөд төрсөн аймагтаа дадлага хийхээр оюутны амралтаар явсан юм. Явахаасаа өмнө өдөр бүр залгаж байна гэж амлаад явсан.

Гэвч сар гаран өнгөрсний дараачаар залгахаа больж зөвхөн мсж л бичдэг болсон. Хоолойг нь сонсмоор санагдаад залгахаар утсаа авахгүй болохоор нь асуусан чинь дадлага хийгээд завгүй гэж байна. Тэгсэн хэрнээ сагс тоглоод л явж байдаг байгаа. Тэгээд гомдоод салъя гэж хэлээд салсаны 3 хоногтоо надад мэдрэгдэх зүйл байсангүй. Даанч тэр шөнө тэр надлуу залгасан байсныг нь хараад түүнээс хойш миний зүрх надаас түүнийг нэхээд салахаа больсон. Энэ өвдөлтийг би хэзээ ч мартахгүй байх. Тэгээд би уучлалт гуйсан. Би ер нь таалагдахгүй зүйл гарвал шууд салъя гэдэг байсан л даа. Тэр дандаа уучлалт гуйж эвлэрдэг байсан. Энэ удаа би гуйя гэж бодоод л гуйсан юм. Тэгсэн бодож үзье энэ тэр гэж намайг 10 өдөр зовоосон. Би өөрийгөө үнэхээр үзэн ядаж тэр бүр гардаггүй нулимс минь хүртэл асгарсан. Нилээд гуйсны эцэст эвлэрсэн болоод тэр дадлагаасаа хотод ирлээ. Нэг гайхалтай зүйл нь би түүнийг санаагүй харин хараад шууд уур хүрч үзэн ядсан.

Тэгээд очингуутаа чи ямар их зантай амьтан бэ гээд л хэлсэн. Түүний нүүрэнд тодорч байсан инээмсэглэл алга болоод сонин болсон доо. Би түүнд “би хүнээс уучлалт гуйх бүрдээ тэр хүнээ үзэн яддаг юм. Чамайг үзэн ядаж байна” гээд л өөрийн мэдэлгүй цоо ширтэж байгаад хэлсэн. Тэр гайхсан тэр өдрөөс түүний өмссөн хувцас, царай зүс, яриа бүх зүйл нь таалагдахаа больсон. Дадлагаасаа ирснээс хойш миний хайрладаг байсан тэр залуу байхаа болиод өөрчлөгдсөн байсан. Өмнө нь би түүний харцнаас үйлдлээс зөвхөн хайр л мэдэрдэг байсан. Харин сүүлийн 3 сард бол зөвхөн завгүй гэдэг үг л сонсдог болсон. Над дээр ирэх ч үгүй, гуйж байж 7 хоногт 1 удаа л уулздаг байсан. Уг нь би өөрийн бүх зүйлдээ сэтгэл хангалуун өдөр бүрийг сайхан үр бүтээлтэй өнгөрөөдөг байсан ч сүүлийн 3 сар надад үнэхээр хэцүү баяр хөөр гэдгийг мэдрэхгүй өнгөрөөлөө зөвхөн түүнээс болж. Аз жаргалгүй байгаагаа мэдээд салсан юм.

Сар холбоогүй байж байгаад фб-д таарсан. Тэгээд намайг үерхэж байгаа юу гэхээр нь тийм гээд хэлсэн чинь саяхнаас тэр бас өөр хүнтэй үерхэж байгаа гэсэн. Надад энэ дэлхий тэр чигтээ ямар ч утга учиргүй санагдаад уйлсан. Хайртай чамаас салахгүй гэдэг байсан хэрнээ салахыг тэсэн ядан хүлээж байсан юм шиг л үерхсэн байсан. Бид нэлээд асуудалтай байж байгаад үерхсэн л дээ. Нэг охин түүнтэй үерхдэг байсныг нь би мэдээгүй танилцаад удаагүй үерхсний дараачаар тэр охин надтай уулзаж зөндөө уйлсан. Бүр бичдэг байсан мсжийн үзүүлсэн. Тэрүүхэн үедээ би үнэхээр их балмагдаад түүнрүү залгаад “арай ч ийм байж болохгүй шдээ” гээд л уурласан. Тэр би үерхээгүй чамтай л анх удаа үерхэж байна наад охин чинь миний араас өөрөө гүйдэг 2 жил болж байна гэж надад хэлсэн. Худлаа гэвэл найзуудтайгаа чамайг уулзуулъя гэсэн. Тэгээд тэр охиныг явуулчаад гэртээ хариад түүнтэй утсаар зөндөө маргасан ч би түүнд дийлдээд /итгээд/ буцаад нийлээд жил болсон ч бас л нэг охины тухай яриа гараад надад хэцүү байсан болохоор зүрх минь хөрсөөр байгаад түүнийг өөрөөсөө явуулсан хэрнээ санаад байх юм.

Саяхан фб-д таараад харилцаж байхдаа би түүнээс надад хайртай юу гэж асуусан чинь тиймээ гэсэн. Хэрвээ намайг өөр хүнтэй үерхээгүй байсан бол буцаад нийлэхийг хүссэн даанч үерхсэн болохоор хэлээгүй гэсэн. Гэвч би үерхээгүй шүү дээ. Энэ миний анхны үерхэл болж бүтээсэй гэж үнэхээр их хүссэн. Даанч одоо бол зүрх минь хашраад түүнийг эргүүлээд авахыг хүсэхгүй байгаа хэрнээ өөр охиных гэж бодохоор өөртөө гомдмоор ч юм шиг. Сүүлийн З сарыг би өөрийн харилцаагаа өөрчлөхийн тулд нэлээд олон туршилт өөр дээрээ хийсэн буцаад тэр жаргалтай мэдрэмжийг мэдрэхийн тулд. Бид дотно харилцаанд ороогүй ч би түүний тэврэлт, үнсэлтийг үнэхээр их санаж байна. Эргээд нийлэх гэхээр зүрхээ дахиад шархлуулахаас айж байна. Би яах вэ? Зүрх яагаад ингэтлээ өвдөөд байдаг юм болоо? Гэхдээ би дахин түүнийг гуйхгүй.

Түүний өмнөн үерхсэн гээд байсан охинтой одоо бол энгийн харилцаатай байдаг. Хачин зүйл нь яг түүнтэй адилхан нэртэй залуутай үерхсэн гэсэн. Тухайн үедээ инээд хүрч л байлаа. Тэр охин одоо жаргалтай байгаа гэсэн. Харин би гэж хүн энд зүрхээ гаргаад хаячихаж чадахгүй мартчиж ч чадахгүй сууж байна. Өөр залуучууд байгаа л даа. Даанч би ийм өвдөлтийг өөрөө мэдэрчээд түүнд хайртай болж чадахгүй бол яаж хүнийг зовоох юм бэ гэж бодохоор өөртөө ойртуулмааргүй байдаг. Зүрх минь эдгэртэл, өөр хүнийг хайрлахад бэлэн болтлоо хүлээе гэхээр би түүнийг мартаж чадахгүй шаналаад байх юм. Яавал болох вэ? Тэр буцаад ирэх болов уу?Хэтэрхий их нуршсан бол уучлаарай зөвөлгөө өгөөч. Болохгүй бол тэсвэр тэвчээртэй байгаа ч гээд зэмлээд өгөөч хариу хүлээж байя…

20 Comments

  1. Ramirez Sanchez says:

    ямар 1эн хайрыг мартхын туулд өөр 1 шинэ хайрыг хайж олж гэж 1 зарчим бдын миний %д бол болоол бдын ш дээ чамайг ч гэсэн туршаад үз гэж хэлэх бна.

  2. gggg says:

    zzarim humuus 19nastaida uerhej bgaagui yum shig l ih surgamj uguh gj yadah yumaa comentiig ni unshaad nervee barhiin bn ldaa harin ch ene ohin mundag bn mangar bandid ashigluulchihalgui zai barina gdg sain l bna shd heseg hugatsaa ongorvol martnaa minii duu

  3. zaluu says:

    zaluu haluun baihad durlaad l. ter ohinoo huleegeed l namaig toohgui bol tseejin dotor hunduurtei, ontslog ni hed heden udaa ingej huchtei durlasan, bugd toogoogui yum baina kkk. odoo ergeed bodohod goyo sanagddag yum. bugd shohoorhol l baij. 30 garaad tegehee ch baijeee. iim l yum bolno do. durlaj durluulj l baidag yum bitii too… surlaga, bolovsroldoo anhaar da. ter ni yavj yavj hojdog yum baina le shu. 

  4. Javhaa says:

    Hahaha uchiraa olohguinyavaad bgaamaadaa estoi jinhene oid tuursun sarmagcjin lugaa afilnyum bishuu udahgui tsetsgend toorson erveehei chi boloh yum bnldaa tsag hugatsaa chamaig emchileed ugnuu duu mne

  5. Vg aw says:

    chi yag zurag toorgooroo yavj bgan bn

  6. mongol ah says:

    TEENEAGER NASNAAS BARAG  30 HURTLEE HOVGUUD ZALUUS ZOBHON SEX BODOJ UERHDEG, OHID HAIR HAIJ BAIDAG YUM DAA, TIIMEES OHIDIIIG 13 MEHEEREE DURLUULJ UNTCHIHAAD AJIL DUUSSAN TUL ZAIGAA BARIHAD SALDAG YUM BNA, ENE UED OHID SHANALAAAD ULDDDEG, JAAAHAN ZAI BARIJ BAIVAL SALAYAAA GESEN UG, TEDEND ASHIGLUULAHGUI UNTAHGUI L BAIVAL TA HEZEEE CH SHANALAHGUI SHYY DEEE, HUN BUR L SEX HIIJ BAINA BI CH HIINE GEJ BODOJ BAIGAA BOL HAYAGDAHDAA SHANALAHGUI BAI, SHANALNA GEJ BODOJ BAIVAL HURIIIN SHONO NOHORTEIGOO L UNTANA GEJ BOYFRIEND-DEE HEL, VERY EASY GIRLS

  7. Darius says:

    xaxaxaxaxa yostoi oilgomjgui ohin baina daa.UUlzii niilii gesnee Yamar ih zantai amitan be bi uuchlalt guisan hun bolgonoo uzen yaddag ch geh shig.Jinhen hun uzen yaddag emegteichuud l ayul baidag yum daa

  8. zaluu says:

    yu yu yasan yasan gechvee hicheelee hiigeed muruuruu muumuumuu unjuulaaaaaad yav.

  9. dfasdaf says:

    хаха … жинхэнэ эмэгтэй хүн юм шиг байна. юу гэвэл жинхэнэ эмэгтэй хүн чам шиг ийм эргүү байдаг байхгүй юу.

  10. sarul says:

    Tegdiimdaa dvv mine tsaadah chin shaldaa buugaad butsaad irwh ved xhamd tiim ch shn sngdahgvi yaagaad gwl chi bid hoyr adilhan bn gantsaardal s aidag oor hvntei yawj bn geheer shar gozoidog .zvgeerdee tewch bas dahin tewch zaluu bnshdee

  11. tergel says:

    hicheelee hiiiii

  12. nomiko says:

    19 hun nastai huurhun oyutan ohin baij uuriiguu busgui gej yrih ymar durtai boltson yumbe odogiin ohiduud chin, zugere ter chin muu zaluu bn udahgui chi shine  hunte uchirj az jargaltai bolno ter hurtel bardam baij zugeer l hulee, uur zuiludde anharla handuul gj l helmeer bn da

  13. KLKK says:

    HUDUUNII HOER TENEG HUUSUN MANTUUGIIN DURLALIIN TUUH GEJ NEG IIMERHHUU L YM BGA YM DA, ZAILUUL

  14. sonita says:

    Одоо хэцүү бгаа ч дараа нь инээд хүрнэ дээ ккк. тэгээд бас хий дэмий нервтэж эд эсээ үхүүлсэндээ харамсана. Чи хайртай дуртайдаа шаналж бгаа биш түүнийг чамаас өөр хүн олсонд хор шар чинь хөдлөөд тавгүйтээд бгаа. Ер нь хүн сэтгэл санаагаа тайван байлгах хамгаас чухал бдаг юм шүү. 

  15. unen ug says:

    Durlaliin shn ni duusahda bish durlaj ehleh uyeiin zowlondoo bdag yumdaa tiim bolohoor chi shanalaad bgaa yumdaa ene bol hair bishee zugeer dassan setgel setgelee barij chadwal buh yum zugeer bolno hewliigeer chin huchtei sharhirch owdoj bga bizde hairtai humuus hamt bj chadahgui bga kino uzeheer hurtel zurh shimshreed owdood bdag yum shde

  16. God bless you says:

    Jaahan baihdaa hezeech salahgui yum shig bodoj uerhdeg l bailaa.odoo bodood baihad zugeer l ter ue iin shohoorhol setgel hodlol mine l baijdee gej bodogddog.naad zaluugiim huvid bas l nad shig yum bna.bi neg ohintoi uerheed jilch boldoggui baisan.gehdee uerhsen ohin bolgondoo unheer hairtai salj chadku baigaa met sanagddag bailaa.gehdee tur zuuriin shohoorhol l bsan bna lee.odoo bi hanitai.tuunteigee nileen heden jil bolj baina.dugnelt:zaluu nasnii gun shohoorhol hezeech salahgui met bodogdoh genen zan

  17. naraa says:

    uyn teneg uym bichdeg uym be dee oilgosongui

  18. эгэлхэн says:

    ene saihan tsetseg tsewruu shig shaihan nasiig neg muu hudal huurmag (ter ohin ene ohin geed l iim baidal ni chamd hairtai gsn ug bish ter bol zugaatsagch) zaluugiin toloo bodoj gunij ongoroono gej yu bdg yum beee.ooriigoo nandignaj erhemlej ooriigoo shutej amidar ohin mini.zurh setgel owdoh ni dassaniih bas chinii shar hodolj bga yum.gewch martaj ene baidlaas garah tsag modhon irne.

  19. irgen says:

    ahiin dvvv ahiad neg sar guruichihee. amidral gedeg urt zamd dunguj garch bna tsaashdaa jinhene hair durlal gedegiig uzne nadah chini zugeer l shohoorhol . naad zaluugaas chini hed dahin sain saihan zaluu chamaig huleegeel baij bgaa amidraliin chini zamd. huuhed bhad yum buhen hetsuu sanagddag baij dee odoo ergeed bodohod ter hetsuu ue ni zugeer l az jargal bsan sanagddag yum.

  20. huue says:

    hicheelee hii minii dyy tim yum bodoh nas bish.estoi neeree ene ohidyydiin teneg gj

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.