Энэ их дассан, хайралсан, харамлах сэтгэлээ яах вэ?

022

Сайн байна уу энэ сайтын уншигчдад энэ өдрийн мэнд. Би та бүхэнтэй өөрт тулгараад байгаа нэг асуудлаа яаж шийдэхээ мэдэхгүй хуваалцахыг хүссэн юмаа. Хэрэгэй зөвөлгөө өгнө гэдэгт итгэж байна. Би одоо 25-н настай эрэгтэй урьд нь хэд хэдэн бүсгүйтээ учирч хайрлаж дурлаж дотно харилцаанд орж яван эмэгтэй хүнийг таниж ядан яваа жирийн нэгэн залуу. Гэтэл жилийн өмнө миний амьдралд нэгэн эгэл жирийн даруухан бүсгүй орж ирсэн юм. Тэр маань 2 хүүхэдтэй урьд нь амьдрал зохиож байсан. Урьдны нөхөр нь өөрийг нь их хуурч араар нь тавьж зовоодог байсан юм гэсэн. Тэгээд түүнээс салаад 2 жил гаруй болоод надтай учирсийм.

Одоо бид 2 цуг амьдраад олон сар болж байгаа хүүхдүүд нь цуг байдаггүй юм. Харин одоо нэг асуудал байгаа юмаа. Манай найзууд болон эцэг эх минь түүнийг 2 хүүхэдтэй гэдгийг мэддэггүй байсан. Харин саяхнаас аав ээж 2 минь мэдсэн. Тэгээд одоо намайг түүнээс эртхэн сал нтр гээд хүний эцэг эх юм хойно зөндөө л юм хэлэх юм. Тэгтэл би гэж нэг хүн түүнд дэндүү их хайртай болчихжээ. Сална гэдэг ерөөсөө төсөөлөгдөхгүй юм. Өмнө нь магадгүй намайг энэ бүсгүй шиг халамжилж хайрлаж, надад бүхнээ зориулсан бүсгүй байхгүй байсан байх л даа. Тэр минь тийм ч хөөрхөн биш ч гэсэн жирийн л нэгэн сайхан бүсгүй. Мөн тэр минь надад үнэхээр их хайртай бүхнээ зориулдаг нь илт мэдрэгддэг. Мэдээж би хань ижилээ зөв сонгох ёстой л доо. Намайг гэх ганц бие боломжийн бүсгүй байдаг ч тэр надад сонин биш л байна.

Тэрнээс минь өөр хэн ч бодогдохгүй түүнийгээ л хайрлах юм. Магадгүй бид хоёр 2 тийшээ боллоо гэхэд бас нэг муу залуутай учирч дахиад л шаналах вий эсвэл нэг тоглоомын амьдралаар амьдарсаар хөгширөх вий гэж бодохоор ерөөсөө л алдмааргүй хайрлаад байх юм. Ирээдүйн амьдралаас нь харамлаад байх юм. Мэдээж 2 хүүхэдтэй хүнд тэр болгон сайн хүн таарахгүй л байх гэж бодогдох юм. Гэтэл ар гэрээс шахалт дарамт ирсээр л…

Сайхан мэргэжил боловсрол сайн ажил төрөлтэй байж хайран залуу насаа дэмий үрээд байна ч гэх юм, нэг нэр хоёр хоч гэх шиг юм ярих юм. Энэ их дассан, хайралсан, харамлах сэтгэлээ яах вэ? Түүнийхээ тэр цайлган намайг гэх сэтгэлийг нь яах вэ? Би яавал дээр вэ?

32 Comments

  1. gegee says:

    End bichsen barag buh hunii setgegdliig ynshlaa Tegeed davhardaagui gants 2 sanaa helie 1rt chi ih saihan setgeltei sain zaluu bololtoi ooriinhoo tuluu bish ter busguin tuluu sanaa zovj bdag 2rt ta  2 taniltsaad 1hen jil bolj bgaan bn tegsen hernee hamt amidardag geh Taniltsaad her ydaj bj neg gertvorson humuus ve Bas yagaad ter huuhduudee avchirch hamt  amidardaggui yum be Chamd taalagdah geed tiim baga nasnii 2 huuhdee uur deeree avahgui bna gej bodohoor jaahan sonin hatyy setgeltei huuhen shig sanagdaj bna 3rt chi huuhduudtei n hamt amidarch uzeegui bj suuna barina gedeg togloom bish shuu dee Hun bur huuhdee zagnah hereg gardag Ter buriid n minii huuhduudiig ad uzeed bna gej handaad bhnuu ugui yu gedgiig bas medeh heregtei Chi neg busguig hairlana gedeg bol baidag l engiin neg asuudal harin buhel buten neg ger buliig uuriin bolgood hairlaad halamjlaad mngchuudiin heldgeer hel uggui tejeegeed yavj chadah hun mon uu gedegee sain bodoh heregtei Etsest n helehed hatuu ch gelee unen ugiig hunii etseg eh l heldeg yum shuu dee Amidral uztsen humuus uuriin ur huuhdee  ali boloh asyydal bagatai amidraasai l gj husej bgaa Chii ooroo l daraa n haramsahaargui shiidver gargaarai zaluu mini 

  2. chimge says:

    setgel zurhee daga sons, terniihee ard garah itgel baigaa bol bugdiig uuriinhuu husseneer hii uuriinhuu husleer amidar, aaa harin amidrald garch ireh olon shalguuruudiig davj chadna gesen itgel l hamgiin gol zuil shuudee

  3. Lady says:

    Huuhedtei huuhen geheere l hund hairluulj boldoggui hunii orontsog bh estoimuu? ted ch bas hun shdee. Yagad iim sonin bdgiin bee….. 

    Manai zaluus,  humuus yasan muuhai bodoltoi boltsiim dee.   Haramsmaar ym

  4. Ramirez Sanchez says:

    Тэхлээр би чамд найздаа өгөж бсан зөвөлгөөг чамд ч гэсэн хэлийя гэж
    Хараал идсэн гөлөг минь чи АРДЧИЛСАН оронд амьдарж бна ямар миний бсан ПАЛИСТИН биш тэнд бол хэн 1эн хараал идмэрээс айдислал авдаг харин энд чи өөрөө сонголтоо хийнэ тэр болгон чинь бусдад таалагдах албаггүй хамгын голно тэр сонголтонд чиний сэтгэл ханамж дээд цэгтээ хүрж бха ёстой олигсон уу новшоо одоо урдхаа зугээр хуцалгфүй уу гэж …ц сүүлийн хэдэн үг тэр үед машинд ууж бсан юм илүү шүү!

  5. Javhaa says:

    Hahaha naadhiug chine yubgedeg geech ter huuhen chinen saltaaniihaa uneriig hamtand chine hataj orhison bna tgd chi tarhindaa nevshtel mansuurchij haha unen shuu ah n eriin huih bna medelgui yaahav

  6. onz says:

    yamar sain zaluu ve?

  7. zochin says:

    ene chine chinii l amidral amidarlaa chi uuruu zohioh estoi uuruu bosgoh estoi naad emegtete chine naiz nuhud eej aaw chine amidrahgui gedegiig bodoj uz tegeed uuruu shiiid dee amjilt husie

  8. s says:

    hmm gants bie huuhedgui nohor ch gui emegteid ni bolhor zaluu ni dairaldahgui dairaldsan ch danda neg arhi uusan esvel ulaam tsaim untah gesen hun dairaldhiin tegsen hirnee 2 huuhedtei hund ni sain hun zayagad huvi tavilan gej ene l bhdaa chamd gej helhed nz mini ter hunde hairtai chi hairtai yum chini zuger l hamtda saihan amidrachde yu ni bolohgui yachad bgan oorin bodol oorto zov shde er hun gedeg chini ooroo buhnig shideh shidverleh chadvartai bh estoi yum shu

    yahav suld ni 2 huhed ni tomrod hetsu bolj medeh l yum aav ni garch ired asudlud uusch bno ter bolgond ni tevched l uldejde

  9. ... says:

    Hynii hyyhed usgunu gedeg ch togloom bish shyy…

  10. bbb says:

    тэр бүсгүй чинь даруу төлөв, амьдралын ухаантай зөв хүн бол болох байх. хүүхдийг нь загналаа гээд өө хайгаад өмөөрөөд байхгүй, аль ч юманд шударга ханддаг бол болно. чамаас бас л нилээн тэвчээр шаардана шүү дээ.
    гэхдээ 2 -3 4 хүүхэдтэй хүнтэй сууж сайхан яваа сайн эрчүүд зөндөө байдаг. чи тэдний нэг ч юм билүү. хэрвээ мөн бол чамд амжилт хүсье.

  11. demid says:

    хүүхдүүд нь бага юм байна ш дээ. зөв сэтгэлтэй, хамт амьдраад зовлон жаргалаа хуваалцах чин хүсэлтэй бол болно ш дээ. дундаасаа хүүхэдтэй болох хэрэгтэй. хийсвэрээр 2 удаа төрсөн бол яаху гээд байгаа хүний хувьд бол бас бодох л асуудал шүү. энэ сайтаар дүүрэн болж бүтэйхгүй байгаа үнэн худлаа нь мэдэгдэхгүй асуудлууд чамд юм бодогдуулах байхаа

  12. world says:

    Eregtei hun etseg eheesee hamaaraltai baih ih muuhai. ooriinhoo amidraliig ooroo l zalna sh d. manai nohor nadtai suuh gej baihad n ger orniihon n yum heleed bsan bol yah bsan bol gej bodogdloo. yu ch gej bsan suuh bsan baih

  13. Monroe says:

    Hoer biendee hairtai Bol suugaad amidrah heregtei. Bie biedee l bolj baiwal bolo shuudee

  14. Bi says:

    1. Minii neg tanil egch 2 uur ecgiin 3 huuhedtei bhda neg hvntei suuj dahin neg huuhed gargasn, unehr saihan taiwan goe ger bvl bdin, odoo 60 hurch yawaa. Bvgd l ehnese hamt amidraad odoo bvgd l aawaa gdg ter ahiig. 
    2. Bas neg egch maani neg dagawar hvvtei bhda hvntei suusan, odoo bas l 60 hurch yawaa, bas l hoid urdah gelgui saihan l bdg, dagawar huugiihee hvvd amia tawiad l hagas bvten sain, bayar esloloor aaw eejtei ni bulaacaldaad l gerluge awch dawhiad bdgin. Erhluuled l, saihan l bdag shd. 
    3. Bas neg egch bna, dagawar ohintoi uuruusuu 4,5 bha dvv zalutai suugaad dundasa neg hvvtei, ter ah arhi uugaad agsan sogtu tawidag gsn, gehdee ohiniig ni hezee ch eldew busaar helj oroldoj ntr boldgui gsn. Neeh saimshirch gvidgvi, bas muudaj deerelhdeggui gsn vg. 
    4. Eejiin mn nz neg egch bas bdin, nuhur ni urdnii ehnerese neg hvvtei, tgd niileed 3 saihan hvvhedtei odoo tom bolcgooson, bvgd bolowsroltoi ajiltai amidraltai. Harin nuhriih ni hadam eej buten 27 jiliin tursh ene gerleltiig eserguucej bga, ter egchid durgui bdag gsn.
    Za minii oirin medeh 4 jishee ene bna, yer ni niilj bga er em 2 oos l ih zvil shaltgaalna doo, tewcheertei bas bie biedee uneneesee hairtai bol boljil taaraa, chi uuruu shiid! 

  15. lk says:

    Zaluu min! tuuniigee  hairlaad huuhduudiig n hairaar dutaahgui ,hajiglaad bhgui gej bodoj bval uragshaa zutgeed bsan n deer biz dee. 

  16. ...... says:

    Hairtai bol busdiin yu heleh yamar hamaa bna. Ene chini amidral bolhoos ter humuusiin amidral bishshde. Salchaad uur huntei niileed saihan amidarch chadahgui uedee huniig buruutgaj suusnaas hairtai hunteigee l bsan ni deer.  Harin ch huurhun tom bolson huuhedtein bnashde. Hund hun iluudedgui yum. 

  17. Бурхан минь! Өмнө нь хэзээ ч ингэж хайрын тухай ултай бодож байгаагүй юм шиг ээ. Нээрэн хайр гэдэг ойлгоход бэрх зүйл юмаа. Би бодохдоо жинхэнэ хайр бол хариу нэхдэггүй байх ёстой гэж бат итгэдэг байлаа. Гэтэл он цагийн эрхээр миний энэ бодол ч бас өөрчлөгдөөд байх шиг. Хариу нэхэх биш. Хариу хайрыг хүлээдэг юм болов уу? Тэгээд тэр хариу хайраа мэдрэхгүй болохоороо хайр нь хөрдөг юм болов уу? Нээрэн хайр хөрнө гэж ярьдаг. Тэгэхээр хайр гэдэг лав их халуун эд бололтой. Тэгэхээр хэн нэгний дэргэд өөрийн мэдэлгүй халууцаад байвал хайртай болж байгаа нь тэр юм болов уу? Тэгээд хэн нэгэнд хайртай болсон нөгөөх нь тоохгүй бол яах вэ? Хайрласаар байх уу? Хүлээсээр л байх уу? Тэгээд ч бүтэхгүй бол хайрын сэтгэлээ хэрхэн хязгаарлах вэ? Яаж сэтгэлээ татаж авах вэ? За энэ мэтээр олон асуулт урган гарах нь тодорхой байна. Одоо зарим нэг дүгнэлт хийе. Гэхдээ энэ бол зөвхөн миний л бодол. Иймд буруу зөрүү санагдвал зүгээр л мартаж орхиорой.

  18. neree helehiig husehgui bn says:

    oo bas joohon huuhduudte yma.gehdee 10n jiliin daraa l gehd arvan hedtee saihan huuhduud bolchinodo.saihan setgeliin uzuurt shar tos gej.saihan setgeleer handval amidral chin ter hereere saihan bh bhaa.yanaa huuhedtee humuusig humuus neere basl hetsuuger bodhiimaa.

  19. Нүүкий says:

    Юун түрүүнд эмэгтэй хүнийг хайрлаж, халамжилж насаараа хамт байж чадна гэж бат итгэсэнд чинь баяр хүргэе. Сайн залуу байна гэж дүгнэж байна. Гэхдээ чи хамгийн том асуудлыг орхигдуулжээ, 2 үрийг нь хайрлаж чадах уу? Та 2 гэрлээд та 2ын дундаас гарсан хүүхэд шигээ эхнэрийнхээ дагавар 2 үрийг хайрлаж чадах уу? 
    Хэрэв үнэхээр чи өөрөө чадна гэж бодож байвал, эхнэр болох хүн чинь үнэхээр чиний заяаны хань гэдэгт итгэж байвал ээж аав чинь ойлгох байхаа.Чи эр хүн шүү дээ. 
    Одоо гэрлэхээ урьтал болголгүй 2 хүүхэдтэй нь 4үүлээ хамт байгаад үз. Хамт амьдраад ядахдаа нэг жил бол. Тэгээд шийдвэрээ гарга даа.
    Гэхдээ хэрэв чи гэрлэж чадмааргүй санагдаад ирвэл бушуухан салсан нь дээр дээ, түүний ч өөрийнхөө ч цагийг үрэх хэрэггүй. 
    Амжилт залуу минь. Чамайг бурхан ивээх болтугай,хайртай бүсгүйгээ хайрладгаасаа ч илүү 2 хүүхдийг нь хайрлаад тэжээгээд амьдрал босгож чадвал чам шиг сайн залуу Монголд байтугай дэлхийд цөөн шүү. Аз жаргал хүсье.

  20. тэр одоо 26-тай хүүхэд нь том нь 5-н настай.

  21. O says:

    Huuhedtei huuhnuud ch erchuudtei haritsahdaa turshlaga saitai l daa. Nuhur olj avahiin tuld buhniig hiine. Heseg hugatsaand harznaj l baihgui yu. 

  22. сэтгэгдэлээ хуваалцаж буй та бүхэнд үнэхээр их баярлалаа.шүүмжлэл болон зөвөлгөөг бүгдийг нь хүлээж авнаа.

  23. ss says:

    zyrh setgelee daga  ene chinii chinii amidral bolhoos etseg ehiin chini amidral bish. bi ch gesen zurj bj huuhedtei huntei suusan. gol ni chi ter 2 huuhded sain handana gedegtee itgeltei bn uu. hoid etsegiin setgeleer handaad bwal bas l ontsgui shdee. naad busguid chini hayaad yawsnaas ni iluu daramt bolno shdee. 

  24. залуу. says:

    Нээрээ хэцүү болжээ. Энд тэнд явж байхад дажгүй ганц бие эмэгтэйчүүд таарах л юм. Даанч хүүхэдтэй байдаг. Тэгээд л бүх зүйл дуусаа. Чамаас их л тэвчээр, хариуцлага шаардана даа. Тэрийг нь даагаад явж чадна гэвэл болохгуй нь юу байхав. Сайн бодоорой.

  25. Zochin says:

    2 huuhedtei ni hamtad ni saihan hairla. Minii neg tanil ah 3 unchin huuhedtei emegteitei taniltsaj amidaraad odoo 2 saihan buural bolson. Egchiin 3unchin huuhed odoo ahiig maani yag l tursun aav shigee hairlaj, hundetgedeg yum. Uneheer aguu ah, aguu hair bsan l gej boddoggin. 

  26. zochin says:

    nuuuajs

  27. bodol sanal says:

    hunii setgeld haalt hiideg deerh humuus ichij amdarmaar ym botid ym zuvluj bga gj bodoj bga bh da. zaluu zurh chin yu gj tsohilno tuuniigee dag da daraa n haramsahgui shu. hunees asuuj amdralaa shiidne gj yr n yu bsiin.

  28. erotica says:

    ёооооёооо ёстой ойлгох юм алгаа энэ хүмүүсийн асуудлыг. Тэгээд тийм л хайртай, халамжтай, сайн, сайхан хүүхэн юм бол юундаа гонгиноод суугаад байдын. эр хүн юм бол өөрийнхөө амьдралын эзэн болоод шийдвэрээ гаргаач. 

  29. emegtei says:

    yoy yu ve tegeed huuhedtei emegtei ahiad sain huntei uchraad saihan amidrah erhgui bolj bnu.yugnuu hiisvereer tursun bol demii eruul uu saruul uu geh shig ingej bichij bga hun uuruu eruuluu huniig hairlaj uzcheed ydaj daraa n zuvulguu ugch sur .yadiin uuriinhuu zuv gesneer l amidraad uz l de uuruu shiid

  30. hooe chamas tim hogshin emegtei yu? Hogshin bol demiidee. Huuhdee hiisvereer torson bol bur ch demiide. Herev tim bol chini 2.oos ilu huuhed gargaj chadahgui. eron erul saruul u gedgig harj aauugaarai. udam sudar ih chuhal baidgim shu. eron chamd l gej helehed hogshin avgai demii baidgim. Ihdej 1 jilin dara uidana shu. Huni huuhed asrana gedeg hetsuu dee. 

  31. Yahoo says:

    март даа. 

  32. zochin says:

    chi yasam mundag zaluu be chi uuriin bodol zurh setgelee dagah heregtei medeej aav, eej chin heleh ni zuv gehdee ger buliin amidrald geriinhen orood ireheerl bish boldog yum da uneheer sain emegtei chi tsaashdaa hairlaj chadna gevel bolohgui butehgui yum gej baihgui shte

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.