Эр хүнд ч гэсэн, хэнд ч хэлж болдоггүй нууц гэж байдаг

man-whispering-secret

Ямар ч эр хүн хайртай бүсгүйтэйгээ аль болох ойр дотно байж, илэн далангүй харьцахыг хичээдэг. Гэтэл энэ хичээл зүтгэл нь зарим үед таагүй байдал үүсгэдэг гэнэ. Учир нь эрчүүд сэтгэл хөөрсөн үедээ хамаг нууцаа ч ярьчих гээд байдаг аж. Тэгвэл эрчүүд хайртай бүсгүйдээ юуны тухай ярьж болохгүй вэ?

Найз бүсгүйдээ, хэдий хэрийн хөрөнгө мөнгөтэйгээ хэлэх хэрэпүй

о Эрчүүдэд анхааруулахад ямар ч байсан нэг их сайн таньж мэдээгүй байж найз бүсгүйдээ бүх нууцаа дэлгээд байх нь тийм ч сайн биш.

о Хэсэг хугацаанд эр хүнийхээ хувьд зарим зүйл дээр нууцлаг байхад гэмгүй.

о Жишээлбэл хөрөнгө мөнгөнийхөө хэмжээг бүү хэл.

о Өөрийн чинь хувийн дансанд хэдий хэрийн мөнгө хадгалагдаж байгааг найз бүсгүй чинь мэдэж байх албагүй шүү дээ.

оХэрэв их мөнгөтэйг чинь найз бүсгүй чинь мэдчихвэл боломжийн залуу байна гэж үзээд сэтгэлгүй ч гэсэн наалдаад авч мэднэ.

о Ийм тохиолдолд та түүний жинхэнэ зүрх сэтгэлийг өөрийн болгох гэж мөн ч зовох болно доо.

Найз бүсгүйдээ, найзынхаа нууцыг сонин болгож ярих хэрэггүй

о Хэдийгээр та найз бүсгүйдээ итгэдэг, түүндээ үнэхээр хайртай байлаа ч ойр дотны найз нөхдийнхөө өөрт чинь итгэж ярьсан нарийн нандин нууцаас түүнд битгий хэлээрэй.

о Хүүхнүүд эрчүүдийн хамаг нандин нууцыг мэдэх гэж тэсч ядаж байдаг сониуч улс. Гэхдээ тэд нууц хадгалж чаддаггүй шүү дээ. Тиймээс эрчүүд амаа хамхиж байх нь зарим үед хэрэгтэй шүү.

Өөр хүүхэнтэй уулзаж байснаа хайртай бүсгүйдээ хэзээ ч бүү хэл.

о Магадгүй, та ам халаад, гэнэ алдаад ч юм уу, найз бүсгүйгээ араар нь тавьж өөр хүүхэнтэй уулзсанаа түүнд хэлчихэв дээ.

о Тэр ийм юм сонсоод нэг л удаа уучилж магадгүй. Гэхдээ дахиж өөрт чинь хэзээ ч итгэхгүй шүү.

Өөрийн удам угсааны нууцаа, хичнээн хайртай байсан ч эмэггэй хүнд хэзээ ч бүү дурс.

о Удам угсааныхаа тухай болон эцэг эхийнхээ туулж өнгөрүүлсэн амьдралын сайн муу болгоныг найз бүсгүйдээ ярих хэрэггүй.

о Ялангуяа эндэж алдаж явсан ч юм уу ямар нэгэн таагүй зүйл тохиолдсон талаар бол огтхон ч бүү дурс.

/Хань/

5 Comments

  1. you says:

    hend ch heldeggui nuutsaa deever deer garaad changaar hel chi erh chuluund garah bolno

  2. ok says:

    bi naizdaa nuutsaa yarisan naiz maani ehnerdee unench hun boloh geed minii buh nuutsiig yariad daraa n bi naiz ohintoi bolson chin naiz maan ehnerteigee muudaltssan chin ehner n gereesee garanguutaa minii naiz ohin minii buh payan yabsan ohid huuhnuud honson buudal orlogonoos gaduur olson mungu geed l bugdiig yarisan baisan tegeed l 2 tiishee bolson doo harina naiz maani ehnerteigee eblereed bi hetsuu baidald orood l naiz gold gemgui amitan uldsen dee

  3. sara says:

    huue heregtei medeelel. tsaana chin medehgui humuus bas bna, eregtei duugees min awahuulaad, hamag ger orniihoo asuudliig nz ohin gd bgA hundee yarina, manaihiig heden bairtai iim tiim gd l….. bi teriig ni medeed booj uheh shahsan/ ter ohin ni dalduur manai ger buliin asuudald oroltsson gewuul yaahuu/ ene suuliin ueiin ungu mungu harsan ohiduud buur aimaar

  4. kkkkk says:

    erchuud ene horvoogoos angarag ruu tsullugduusei.

  5. dfasdaf says:

    шал мэдээж юм шиг санагдаж байна надад бол

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.