ХЛАМИДИЙН ХАЛДВАР

Хламидиа трахоматис нь энэ өвчнийг үүсгэгч нян юм. Энэхүү нян нь бэлгийн замаар тархаж, халдвар үүсгэдэг. Олон орны статистикийн тоо баримтаас харахад хламиди нь бэлгийн замаар дамждаг гол халдварын тоонд ордог. Жишээ нь АНУ-ын өвчнийг хянах төвийн (CDC) мэдээлснээр, тус улсад заг хүйтний 1 сая тохиолдолтой харьцуулахад жил бүр дунджаар 1.3 сая эмэгтэй, 1.8 сая эрэгтэй шинээр хламидийн халдвар авдаг байна.
Харин манай орны хувьд тодорхой тоо баримт байхгүй байна. Хламидийн халдвар нь нийгэм, эдийн засгийн хувьд тийм ч доогуур бус байр суурь эзэлдэг хүмүүс болон их дээд сургуулийн оюутан залуусын дунд нэлээд их илэрдэг.

Эмнэлэгт хандаж буй шээсний сувгийн үрэвсэлтэй эрэгтэйчүүдийн ихэнх нь заг хүйтэнтэй байхаасаа илүү хламидийн халдвартай байдаг. Хламидийн халдварыг оношлоход нэлээд төвөгтэй. Учир нь заг хүйтэнтэй нэлээд андуурагддаг тул заг хүйтнийг эмчлэхэд хэрэглэгддэг зарим эм нь хламидийн халдварын эмчилгээнд үр дүнтэй нөлөө үзүүлж чаддаггүй.

ШИНЖ ТЭМДЭГ

Эрэгтэйчүүдэд голдуу халдвар авснаас 7-14 хоногийн дар шээхэд эвгүй оргих, турах, шээсг сүвээс ялгадас гарах зэрэг шинж ил дэг. Хламидийн халдвар нь зар талаараа эрэгтэй хүнд заг хүйтнийч илэрдэг шинж тэмдэгтэй тост Гэхдээ заг хүйтний халдвар авсан шээхэд илүү өвдөхөөс гадна ойр ойрхон их шээж, шар ногоон өнгийн ялгадас гардаг. Эмэгтэйд гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох, үтрээнээс хэвийн бус ялгадас гарах шинж тэмдэг овчний эхэн үедээ илэрч байснаа улмаар бага аарцгийн эрхтнүүд үрэвссэнээс хэвшийн хэсгээр өвдох, дотор муухайрах, биений юмны мочлгаг оөрчлогдөх зэрэг шинж тэм¬дэг илэрч бопно. Энэ өвчнийг эрэгтэй хүний шээсний сүвээс, эмэгтэй хүний умайн хүзүүнээс арчдас авч, эсийн шинжилгэз хийж оношилно. Энэ шинжилгээгээр хламидийн халдвар үүсгэгч нян байгаа эсэхийг тодорхойлдог. Хламидийн халдвартай эмэгтэйчуүдийн 75 хувьд ямар ч шинж тэмдэг илэрдэггүй тул ийм халдвартай ихэнх эмэгтэй эмнэлэгт хандахгүй, оношлуулахгүй, эмчлүүлдэггүй гэсэн үг. Эрэгтэйчүүдийн дунд ч гэсэн 50 орчим хувьд нь ямар ч шинж тэмдэг илэрдэггүй.

ЭМЧИЛГЭЭ

Хламидийн халдвар ш бүрэн төгс эмчлэгдэнэ. Дутуу эмчлэх эсвэл огт эмчлээгүй тохиолдолд шээс ний сувгийн гэмтэл, төмсөгний дайврын үрэвсэл, Рейтерийн хам шинл (шээсний сувгийн үрэвсэл, нүдний идээт үрэвсэл, үений үрэвсэл), мөн шулуун гэдсээр бэлгийн хавьталд орсон тохиолдолд шулуун гэдэсний үрэвсэл үүсэх, үргүй болох зэрэг хүңдрэл үүсдэг.

Халдвар авсан эсэхээ мэдэхгүй, эмчлүүлээгүй хламидийн халдвартай эмэгтэичүүдийн хувьд умайн хүзүүний гэмтэл, умайн гуурсан хоолойн үрэв¬сэл, бага аарцгийн эрхтний үрэвсэлт өвчнүүд, мөн умайн гуурсан хоолойн нааддацын улмаас үргүй болох зэрэг хүндрэл үүснэ.

Хламидийн халдвараас болж умайн гадуурх жирэмслэлт, бага жинтэй хүүхэд төрөх, дутуу төрөх зэрэг сөрөг үр дагаварт хүрч болно. Халдвартай эхээс уушгины хатгалгаа, нүдний халдварт өвчтэй хүүхэд төрж болно. Энэхүү халдвар нь заг хүйтний адил халдвартай эхээс төрөх үед нүдэнд нь халдварладаг ажээ. Урьдчилан сэргийлэх. Эрдэмтэд хламидийн халдварыг судалж, түүний эсрэг вакцин гаргаж авах оролдлого хийсээр байна. Ирээдүйд хламидийн эсрэг үр дүнтэй вакцин гаргах боломжтой. Гэхдээ вакциныг гаргатап урьдчилан сэргийлэх хамгийн үр дүн¬тэй арга бол нийтийг хамарсан үзлэг шинжилгээ юм. Учир нь хламидийн халдвартай олон зуун хүн өөрсдөд нь тодорхой шинж тэмдэг илрэхгүйн улмаас халдвартайгаа ч мэдэлгүйгээр бусдад тараасаар байдаг. Хэрвээ хүмүүсийг сайн дурын үндсэн дээр шинжилгээнд өргөнөөр хамруулан, халдвартай “нууц” өвчтнүүдийг илрүүлж, эмчлэх нь өвчний тархалтыг нэлээд хэмжээгээр бууруулж болно. Зарим улс оронд хүмүүсийг шинжил-гээнд хамруулах янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлж, маш их үр дүнд хүрсэн байдаг. Жишээлбэл, гэр бүл төлөвлөлтийн кабинетууд нь ийм үйл ажил-лагааг явуулж өвчний тохиолдлыг 60 гаруй хувиар бууруулсан жишээ ч байна. Бэлгэвч тогтмол хэрэглэснээр хувь хүн бүр өөрийгөө энэ өвчний халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой.

11 Comments

  1. hi says:

    энэ өвчин нь заг хүйтэнг дутуу эмчилсэнээс болж үлдэц үлдээд хламид болж үлдэнэ гэж байхгүй биздээ манай найз залуу тэгээд байхын бүүр гайхаад байна

  2. nono says:

    Hna hamgin sain uzej emchilge hiideg bol helj ogooch

  3. vnen shvv says:

    Дээрх хүний хэлсэн нэрээ ёстой үнэн шүү надад бас иймэрхүү асуудал тохиолдож байсан юм.найз уулзаатайгаа уулзаагүй удаан байж байгаад хичээл эхэлхээр уулзаад унтаж хэвтэсний дараа хэдхэн хонгийн дараа 1 л биш болоод явчиймдаа тэгээд эмчид үзүүлсэн нөгөө аймшигтай БЗХӨ гэж хэлсэн тэгээд эмчилгээ хийлэгвээ. Бас тэгээд болоогүйээ асуудал ар араасаа хөвөрсөөр л найз залуугаасаа салваа салахдаа чи бид 2 нэг л шалтгаантай гэхдээ би тэрийг хэлж чадахгүй гээд л.Одоо болтол тэр шалтгаан нь юу юм бэ гэж асуудаг харин хэлж чадаргүй байгаа. Тэр үнэхээр өөрийгөө өвчитэй гэдгээ мэдэдгүй юм болвуу. Би яах ёстой вэ тэр нд өвчитэй гэдгийг нь хэлэх нь зөв байх тиймүү.

  4. zochin says:

    хахаха эхнэрээсээ нууж өөрийгөө эмчилчээл дахиж эхнэрээсээ халдвар аваал яваад байдаг малууд байнашдээ. найз охинтой, найз залуутай бол заавал тэрэндээ хэлж хамт эмчлүүлээч, тэгэхгүй болохоор тэр чин дараагийхдаа халдаагаал, тэрни бас дараагийхдаа халдаагаал, харин тэрни чамд халдаагаал цицлдчих малууд байнадаа та нар

  5. bold says:

    кхламидийг яж эмчлэкх вэ

  6. bold says:

    herev uvchin avsan bol emlegt l handsan ni deershdee.ehnertei bol 2laa l emchluuleh heregtei de.

  7. aauii says:

    manai naiz zaluu ovchin avtsan baina Bi odoo yahuu nadad zovolgoo ogooch

  8. Man says:

    íààäàõ ÷èíü çàã õ¿éòýí þì óó, ýñâýë òðèõîìàíîç áàéíà. ×è ìýäýýæ õ¿¿õýíòýé óíòààä ë èéì áîëñîí áàéæ òààðàà. ýìíýëýãò î÷èõîîð è÷ýýä áàéãàà áîë çóó òàòààä ýìèéí ñàíãóóäààð ÿâ. ãýõäýý òîì ýìèéí ñàí ø¿¿. Æèæèã ýìèéí ñàíãóóäèéí õóäàëäàã÷ íàð ýìýý áóðóó ñîíãîæ õýëæ áîëíî. Ýìíýëãýýð ÿâàõààð õýðýâ ÷è ýõíýðòýé áîë ýõíýðèéã ÷èíü õàìò èðæ ýì÷ë¿¿ë ãýýä áàéäàã þì. Òýãýýä òà õî¸ðûí àìüäðàë äóóñàà. òýðíýýñ ºìíº íààäàõàà íóóöõàí ýì÷ë¿¿ë. Àíòèáèîòèêóóä ñ¿¿ëèéí ¿åä èõ ÷àíàð íü ìóóäñàí áàéãàà. Òðèõîïîë, àìïèöìëëåí, ñåïòðèí 6 öàãèéí çàéòàé óóãààä ¿ç. ̺í ãåðìàí óëñàä ¿éëïäâýðëýñýí ïåííèöèëëýí G5 àïòåêóóäààð çºí人 áèé. Ò¿¿íèéã 7 õîíîãèéí õóãàöààòàé 3 óäàà òàðèóë Àðüñ ºíãºíèé ýì÷ íàð ¿íýðõýýä ìàø ºíäºð ¿íýòýé ýì òàðèàãàà øàõäàã þì. Äýýð íü òýä íàð ÷èíèé àæëûí ãàçàð ëóó áàéí áàéí óòàñäààä íýð òºðèéã ÷èíü ñýâòýýõ áîëíî. Ãýõäýý ÷è õóâèéí ýìíýëýãò õàíäàæ áîëíî ë äîî òýíä ÷àäàëòàé ýì÷ íàð áàéãàà áîëîâ óó ?

  9. eegii says:

    bi 22toi hl.gkfjkfayeu tuy ri urui rir

  10. t1 says:

    oo har malaa naadhaa uzuuleechee tegj bj boovgui boloh gej bgaam…

  11. tus bolooch says:

    minii erhtenees shar nogoon ungiin ym garaad bh ymaa. tegeed bas sheehed horsood bh ym.! ene ymar uwchin be?! nadad tuslaach eniig yaaj emchleh vv? bi icheed emneleg orj vzvvlehgvi yawaad l bn. all nadad eniig yaaj emchleh tuhai medej bgaa hvn baiwal tuslaach.! Ene ni uur hvnte SEX hiihed haldah uu? er ni ymar nuluutee uwchin be?! Mongoliin ard tvmeen hariu bicheeree.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.