Хүний амьдрал гэдэг тун олон ээдрээ зангилаатай сонин зүйл юм. Нэг бол юм юмаар дутагдаж, эсвэл илүүдэж байдаг. Зарим хүүхнүүд, “Яавал эр нөхрөө харддаггүй болгох вэ. Энэ хардах гэдэг чинь аймшигтай өвчин юм байна” гэж аргаа барж байхад зарим нь, “Манай нөхөр намайг ерөөсөө хардахгүй юм” гэж гомдоллодог. Мэдээж эр нөхөр нь огт харддаггүй бол эхнэр нь түүнийг өөртөө хайртай эсэхэд эргэлзэж ч болох юм. Зарим эрчүүд эхнэрээ ямар үед, ямар шалтгаанаар хардахаа мэддэггүй. Тийм болохоороо тайван байдаг. Тийм эрчүүд гол төлөв дүрслэх, ургуулан бодохын хувьд сэтгэхүйн өөрчлөлттэй байдаг. Хачирхалтай нь тэдний хардах сэтгэлийг нэг удаа л хөдөлгөхчихвөл аяндаа сэргээд ирдэг аж.
Орчлон хорвоо дээр нэг удаа ч гэсэн эр нөхөртөө хардуулж үзээгүй хүүхнүүд байдаг болов уу. Хэрэв байдаг бол энэхүү зөвлөгөөг уншаад нөхрөө сориод үзэхэд гэмгүй шүү. Ингэхийн тулд эхлээд түүний мэдрэмжийг шалга.
Намайг эрчүүд эргүүлээд байна гэж хэлээд үз
ХУэрэв бүсгүй та эр нөхөртөө хардуулмаар байгаа бол маш амархан. Эрчүүд намайг эргүүлээд байгаа гэж хэлээд үз. Гэхдээ хэрхэн яаж эргүүлсэн талаар зүгээр л зохиогоод л ярьчих. Тэгээд нөхрөө сайтар ажиглаарай.
-Хэрэв түүний царай хувирч байвал,
-Анхаарал нь тань дээр төвлөрч ирвэл…
Таны ярьсан зүйл түүний хардах сэтгэлийг өдөөлөө гэсэн үг. Харин ярьсан зүйлд чинь нэг их ач холбогдол өгөхгүй өөр юм хийнгээ хайнгадуухан сонсож байвал цааш нь улам нэмж хачирлаад ярь. Тэгвэл эр нөхөр чинь нэг их удалгүй жинхэнээр хардах
Эр нөхрийнхөө дэргэд нь хэн нэгэнтэй дотно байдлаар ярилцаад үз
Хэрэв, “Эрчүүд намайг эргүүлээд гудамжаар зүгээр явуулахгүй хоргоогоод байна” гэхэд нөхөр чинь яах ч үгүй байвал яах вэ. Яаж түүгээр хардуулах вэ. Ингэхийн тулд хэн нэгэнтэй уулзахаар болз. Гэхдээ түүнтэйгээ урьдчилан тохироо хий. Та хоёрын яриа яв цав нийлж байх ёстойг хэн хэн нь мартаж болохгүй. Тэгээд тэр хүнтэйгээ ярилцаж байхдаа нөхрөө хажуудаа байгааг мартсан дүр үзүүл.
Нөгөөдөхтэйгээ элдэв зүйлийн юм ярих зуураа өөрт нь мэдэгдэлгүйгээр нөхрөө ажигла.
-Харц тайван биш болж байвал,
-Биеэ барьж буй байдал ажиглагдаж буй эсэхийг нь ажигла…
Ямар ч хэнэггүй эр ийм үед бухимдаж хардах сэтгэл төрөх нь мэдээж. Магадгүй тэр хардаж буйгаа нууж байж ч болох юм. Хэрэв түүний тэвчээр барагдаж байгаа байдал илэрвэл жүжиглэхээ зогсоо.
Элдэв шалтгаан хэлэхгүйгээр оройтож хариад бай
Хүүхнүүд, эр нөхрийн анхаарал халамж, хараа хяналт алхам тутамд маань хэрэгтэй байдаг гэж ойлгодог. Гэтэл эрчүүдийн мэдрэмжгүй, тайван амгалан, хэнэггүй, анхаарал халамж муутай байдлаас болж гэр бүл салж сарних тохиолдол гардаг. Зарим бүсгүйчүүд өөрсдийгөө эр нөхөртөө хэрэгтэй, чухал хүн гэдгээ мэдрүүлэхийн тулд хардуулахыг хүсдэг. Хэрэв та эр нөхөртөө хардуулахыг хүсдэг бол юу ч хэлэхгүй оройтож хариад бай. Яагаад оройтоод байгааг асуухаас нааш юу ч бүү хэлээрэй.
Утсаар ярьж буй байдал ч бас хардах сэтгэл төрүүлдэг
Зр нөхөр чинь жаахан хүүхэд шиг хардахаа мэдэхгүй байгаад байвал яах вэ. Тэгвэл утасны яриа ч бас хардах сэтгэлийг төрүүлдэг шүү дээ. Түүнийг өөр рүү чинь залгасан хүнийг хэн болохыг нь асуудаг болгох хэрэгтэй байна уу. Тэгвэл та хэн нэгэнтэй тохиролцож өөртэйгээ утсаар яриул. Тэгэхдээ маш удаан, маш дотно ярилцаарай.
Хэн нэгэнтэй нууцаар уулзаж буйгаа санамсаргүй байдлаар мэдэгд
Ямар ч арга хэрэглээд эр нохөр чинь хардаж харамлахаа мэдэхгүй байвал сүүлчийн аргаа хэрэглэ. Ихэнх бүсгүйчүүд нөхрөө хардахгүй байгаад нь гомддог. Хэрэв эр нөхөр нь хардахгүй байна гэдэг эхнэрээ дур булаам царайлаг биш гэж хэлсэнтэй адил юм. Одоо эцсийн аргаа хэрэглэе. Та хэлэлцэж тохирсон залуутайгаа уулзахаар болзсон газраа нөхрөө дууд. Түүнийг ирэхэд нь цаад залуудаа тэврүүлж үнсүүлээд бүр дотно байдал гарга. Магадгүй эр нөхөрт чинь таны байгаа байдлыг хармагцаа гэнэт ухаарч, “Эхнэртээ анхаарал тавихгүй, харамлахгүй бол бусдынх болох юм байна” гэсэн бодол төрнө. Ингээд та зорилгодоо хүрч эр нөхөр чинь таныг хардаж эхлэх буй заа.
SOURCE: Хань сонин
12 Comments
аан уучилаарай би хардахгуй бн гээд салах бодол торсон юм биш шуу.
ккк манай нохор 6жилийн омно гадагшаа амидрал ахуйгаа дээшлүүлэх гээд явсан.энэ хугцааанд намаагаа авах гэж их л оролдсон.даанц миний виз гарахгуй байсаар байгаад 6жил болчихлоо.энэ хугацаанд манай хун намайг хардаж байгаагуй би маш их гайхдаг оороос ни асуухаар надад итгэдэг гэдэг.надад энэ хэлж бга уг ни сайхан ч хардуулмаар байх юм.кккк.хардахгуй байхаар хайргуй юм шиг санагдаад байх юм.хайргуй юм боловуу гэхээр хайртай гэх юм.би ч эхний 3жил их хардаж байж яддаг байсан хардлаа гээд ил биш дотроо байж яддаг байсан.би буур суулдээ хадам аав ээж 2доо намг хардахгуй бн гэж уйлдаг байсан.найзууд маани болхоор хусэх зуйл биш нохор чин оороо явдалгуй болоод чамд итгэж бн гэнэ.яваад 6жил болж байдаг.одор хоног цаг хугтсаа яваад буур бид 2 2 биэнээ тоохоо ч болисон.амидрал маани буур хэвшмэл болисон.салмаар санагдсан ч энэ хулээсэн амидрал насааа бодхоор дахин хулээмэр.сайн зовлогч хун байвал надад зовлооч.баярлалаа.
ямар тэнэг юм бичдэг юм. тэгж өөрийнхөө эрх чөлөөг өөрөө хасуулаад юух вэ. дараа хүн хартай уулзуулахгүй гаргахгүй бөөн юм болно.
suulin arga ni hetsuul yum baina enenees bolood boon yum olvol yana tegvel ahij itgehgui ishdee
Аан ёстой мэдэхгүй юм байна даа манай нөхөр лав хуучин эхнэрээ аймаар харддаг байсан гэсэн тэр нь ч бас жаахан явдалтай байсым байна лээ харин намайг болохоор тэгж хардаад байдаггүй би чамд бүрэн итгэдэг гээд байдаг би нөхөртөө маш их хайртай бас түүнийгээ хардаж харамлах талдаа байгаад байдаг би бол хайртай бол тодорхой хэмжээгээр хардаж харамлаж байх ёстой л гэж боддог ерөөсөө бараг хардахгүй болохоор нь надад хайргүй юм байх даа ч гэж боддог ялангуяа хуучин эхнэрээ аймаар их харддаг байсан гэж бодохоор бүүр сонин санагддаг гэхдээ манай нөхөр намайг хардахгүй байна гээд салалтай биш дээ тээ хэхэхэ аймаар харддаг болчуул муухай ч юм билүү тээ
ZA MANAI NAIZ ZALUU XICHNEEN NAMAIG GANTSHAN UURIINH NI GEJ ITGEDEG CH ENE ARGIIG HERGELVEL SHUUD SALNA YOOOOOOOO BODHOOS AIMAAR YM, ENE CHINE TA XARDUULAY GEVEL BISH TA SALIY GEVEL GESEN GARCHIGTAI BMAAR YM BNA, YU GEHEV TEGEJ CH UHEHEE BOLIYDOO ,INGEHGUI BGAA BOLOHOR L NEG ITGEED XAIRLAAD BGAA YM SHU DEE
Ochiroo latinaar bichil dee. Esvel xp-n ooriinh ni krilliig ashiglaldaa. Oor neg gazar b gej busguid zovlogoo ogsniig chini unshih gesen chini yor bolsongui ee.
Harduulah chini shal demii. Gehdee ch hairtai bol hartai gej unen ug yum bilee. Bi urid ni neg zaluutai bhdaa terniig yordoo ch harddaggui bsiin. Bur hardmaar nohtsold shuu. Tegsen chini suuld ni namaig araar tavisan ni ilersen l dee. Tegeed l salsan. Bi uul ni ooriigoo hargui gej bodoj bsan chini odoogiinhoo naiz zaluutai niilsnees hoish uye uye semhen oroitoh ene terd ni shalgachihaad bdag bolchihson bna lee. Gehdee ch manai naiz zaluu namaig tegdgiig medehgui l dee. Araas ni huuhnuud guideg bolohoor bas yumiig yaj medeh ve gej.
gadaadiin setguulees orchuulj tavisan material ihenh ni manai nuhtsuld tohirohgui yumaa.
zaaval harduulj yaahnav dee. hardaj barihgui bol sain l biz dee. tiim l hun bgaa biz. hardkuu bol toohgui bna gej yu bdiin
Za daa ene ch bbutehgui l zuil bna da
Ñ¿¿ë÷èéí àðãûã õýðýãëýýä ÷ íýìýðã¿é áîë ÿàíàà. Òýãâýë òàíàé íºõºð Ãîìî áàéæ òààðàà
yostoi aluulah bailgui tegvel hahaha