Чи минь хаана байна?

77130474

Сайн байна уу энэ өдрийн мэнд! Би 24 настай айлын ганц том хүү энгийн нэг залуу сурахынхаа хажуугаар хувийн жижиг үйлдвэртэй. Найз охинтойгоо танилцаад 1 жил гаран болж байна л даа. Тэр маань надаас 1 насаар эгч. Түүндээ би маш их хайртай тэр минь ч надар үнэхээр хайртай гэдэгт би 100% итгэлтэй байдаг. Хайртай бүсгүйтэйгээ дотно болохоос өмнө хэд хэдэн удаа найзуудын хүрээнд тааралдаж байсан. Бид 2 нэг хөөрхөн охинтой даанч тэр жоохон хүүхэд минийх биш юмаа. Эхэндээ гэрийхэн маань айлын ганц том хүүгээ гээд л их дургүйцдэг байсан гэхдээ би энэ бүхнийг гэрийхэндээ ойлгуулж эмэгтэй хүн амьдралдаа алдаа гаргаал биз жоохон хүүхдэд буруу байхгүй гэж боддог. Миний ярих гол сэдэв энэ биш л дээ…

Учир юунд гэхээр тэр маань ер нь их уух дуртай би ч үүнийг өмнө нь мэддэг байсан тийм болохоор өөрийгөө зоригжуулж түүнийгээ засаж авна гэж боддог. Найз охин минь ч миний төлөө ууж иддэг найз нөхдөөсөө зайгаа барьж аль болох уухгүйг хичээдэг. Гэхдээ заримдаа хэдэн хоногоор уудаг би ч бүр сүүлдээ дагаад ууж ч байх шиг.

Саяхан ингээд бодоход ирээдүйд миний хажууд түшиг тулгуур болж зовлон жаргалаа хуваалцах хүн маань уугаад ажил төрлөө алдаад яваад байх надад бага зэрэг эвгүй мэдрэмж төрсөн л дөө. Ингээд түүнийгээ бага зэрэг хашраадаг юм билүү гэж бодоод ахиж иймэрхүү маягаар хэд хоног ууж явбал бараг л салсан нь дээр гэж хэлсэн л дээ. Би өөрөө найз нөхөдтэйгөө уух үедээ уудаг гэхдээ хэдэн хоног дараалж ажил төрлөө алдаж ууж үзээгүй ээ. Намайг ингэж хэлэхэд найз охин минь уучлалт гуйж ахиж уухгүй бараг амсахгүй гэж амлалт өгсөн. Би түүндээ итгэдэг болохоор маш их баярлаж хэсэг надад бүр илүү аз заргал мэдрэгдэж байсан.

Гэхдээ энэ тийм ч удаан үргэлжилсэнгүй л дээ. Тэр найзийн төрсөн өдөр очихгүй бол болохгүй гээд л бид 2 хамт очдог тэгээд ямар ус ундаа уугаад суултай биш гээд л уучдаг. Би ч сүүлдээ энэ хүнээс ахиж уухгүй гэсэн амлалт аваад дэмий гэдгийг мэдсэн. Ер нь эмэгтэй хүмүүс найз нөхөдтэйгээ уулзахаараа ямар эрчүүд бид нар шиг заал авах ч юмуу энэ тэнд тоглох ч юмуу хийх зүйл бараг байхгүй болохоор хааяа ууж идэх бол асуудал биш гэж боддог. Нээрээ бид 2 бараг л хамт амьдардаг охинтойгоо хамтдаа. Хааяа би гэрийхэндээрээ ирж хонодог нэг иймэрхүү маягаар хамт амьдардаг гэсэн үг.

Саяхан бас ахиад л хэд хоног уусан гэхдээ надтай хамт би ирэн очин байсан л даа нэг найз охиных нь лагер дээр. Тэр маань надаас санаа зовсон байртай хайраа уучлаарай хайр нь ахиж ингэж хэзээ ч явахгүй гээд л надад байнга хэлээл уугаад байсан даа. Тэгээд бид 2 гэртэй ирээд 3 хоног би ажлаа зохицуулаад гэрээсээ ердөөсөө гараагүй. Ер нь ч байнга ингээд л хамт байж байвал сайхан байсан даанч ажил хэцүүдээд зун болохоор илүү их ажилд дарагдаад аргагүй эрхэнд түүнийгээ гэрт нь үлдээгээд ажилдаа явлаа. Өдөр залгахад гэртэй байна хурдан ирээрэй гэж байсан хүн тэгээд орой залгахад гадуур уучихсан явж байсан тэр үед надад үнэхээр гутармаар санагдаж би түүндээ хамаг бүхнээ зориулж ээж аавдаа гаргаагүй тэр их халамжийг өгч байхад яагаад яагаад л гээд их бодсон л доо.

Би ер нь түүндээ бараг л уурлаж үзээгүй маргалдах мөчүүдийг хайраар шийдэж ирсэн. Тэр үед маш их гутарч бас уур хүрч ирээд ав гэхэд нь би гэртэй хононо гэж хэлээд гэртэй шөнө унтаж байтал утасдаад гэрийн чинь гадаа байна гарч ирээд намайг ав гээд л би ч түүндээ санаа зовоод гарах гэсэн чинь гэрийнхэн уурлаж шөнө орой болсон хойгуур нтр гээд бөөөөөн юм болсон. Энэ байдал эхний ч удаа биш л дээ хэд хэдэн удаа ингэж байгаан. Би арай гэж гараад очтол юу ч болоогүй юм шиг 2-лаа салсан нь дээр байхаа гэж хэлсэн. Би үүнийг аль болох зөвөөр ойлгож авахыг хичээж энэ хүн миний ирээдүйг бодож надад өөрөөс нь илүү сайн хүн олдох байх гэж бодсондоо ингэж хэлж байгаа гэж боддог.

Гэхдээ би маш буруу зүйл хийсэн өөрийн мэдэлгүй би хайртай хүнээ нэг алагдаад авсан. Нэг зүйл хэлэхэд тэр маань надад үнэхээр үнэнч би ч үүнд маш их итгэлтэй байдаг би хайртдаа үнэнч ер нь сургууль дээр олон охидууд миний утасны дугаарыг яагаад ч юм мэддэг болсон байсан тэр маань ч мэддэг гэхдээ надад итгэдэг болохоор нээх юманд тоодоггүй. Сална гэж хэлсэн өдөр түүнийгээ гэрт нь хүргэж өгөөд бараг л 7 хоног ямар ч сураг байхгүй утас нь болохгүй. Ээж нь бас надруу залгаад л яасан юм бол гээд их санаа зовж байна даа. Найз нөхдөөс нь сонсоход надад их л гомдсон ахиж уулзахгүй гэж хэлсэн байна лээ. Би түүнийгээ маш их санж байна болдог бол хаа байга газар нь яг одоо явааад очимоор байх юмаа.

Та бүхнээс нэг зүйл гуйхад хүмүүсийн сэтгэгдэлийн хараад байхад онцгүй хараалын үг хэлж хамаг муу муухайгаар нь дуудах юм энэ бол дэмий зүйл гэж боддог. Тиймээс та бүхэн чин үнэнчээрээ би өөрийгөө тэвчээд салсан нь дээр үү эсвэл хайртай хүнээ яаж ийж байгаад засаад аваад явсан нь дээр үү гээд хэлээд өгч тус болооч. Түүнийг маань битий харааж муу муухайгаар хэлээрээ гуйж байна бас тэр маань сайн охин гэж би итгэдэг яагаад ингэж уух дуртай юм болдоо. За цаг гаргаж миний энэ алдаа дутагтайлтай захиаг уншсанд тань баярлалаа.

37 Comments

  1. yooy says:

    Manai ber egch uusaar bgaad zurheer ongortsiishdee um mani badmi hum.

  2. busguid says:

    Odoo chamd etseg ehiin chin zuvluguu yag heregtei..Ur huuhdiinhee daguulj irsen huniig etseg eh l zuv shinjij chaddag yum ..ted chi amidral uzsen huniig haraad l gadarlaad zuvluud bdagiin .zuv hunee daguulaad irvel bayarlaj hul aldaad buruug daguulaad irvel durguitslee ilerhiildeg ..gants 2 jiliin amidral bish shuu de ..uhaant aav eejee sons..
    Amidraliin haniig zuv songohoos buh amidral chin hamaarna sain hani songoson er ch bai em ch bai tstetseglej ur huuhed sain saihan bn .muu hani songovol yamar saihan hun bgaad uruudaj doroitno ..hania arhinaas gargah geed uuruu arhichin bolson gunigtai amidral olon bsan ..Yadaj arhi uudag emegteigees eruul saruul huuhed garah u ? Chinii udam sogogtoi garval yahuu? Hair setgel gej haluurch guihees iluu chuhal asuudaluudaa bodoj uzeerei zaluu mini ..

  3. MglausCom says:

    haramsaltaimaa, emegtei hun dontohooroo biyee tataj avahad bur l hund bdg gsn. Oorchilj chadah oncgoi uil yavdal l tohioldohgui bol ch medq dee. 

  4. Salaa sal says:

    Zaluu bna , saihan ohin oldono . Chinii ireedui naad huuhnee dagaad arhichin boloh haragdaj bna !!!!! 

  5. bold says:

    tegj uudag bol demii bizdee naiz nuhudteigee uulzalgui yahav uuj idej bolno gol ni uchirtai hemjee hyzgaartai baimaar yumdaa chi zaluu hun 1 oldoh nasaa sogtuu huuhen mallaj unguuruugud yahav dee 

  6. b says:

    ÝÌÝÃÒÝÉ Õ¯Í ÀÐÕÈÍÄ ÄÎÍÒÎÕ ÁÎË ÝÐ Õ¯Í ÀÐÕÈÍÄ ÄÎÍÒÎÕÎÎÑ ÀÞÓËÒÀÉ ×È ÕÀÌÒ ÓÓÑÀÀÐ ÁÀÉÃÀÀÄ 2 ÀÐÕÈ×ÈÍ ÁÎËÎÎÄ ÀÌÈäÐÀË ×ÈÍü ªªÄ˪ÕÃ¯É ÁÎË×ÈÕ ÍÎÎ

  7. Ramirez Sanchez says:

    Эмэгтэй хүн архинд донтвол эмчилж болдоггүй гэсэн энэ бол Оросын 1 судалгааны төвөөс гарсан мэдээ бдаг юм бна лээ. Уучил хэрвээ чи эхэлсэн бол дуусгах хэрэгтэй, хэрвээ чи замын дундаас хаявал чи одоо хэн болж бгаа вэ гэвэл хулчигар худалч гэсэн тододтгол удахгүй зүүх гэж бна гэсэн үг. Иймэл бна даа хүний амьдрал үргэлж хэцүү шүү дээ.

  8. ganbaa says:

    muu arhichin hogiig ambaardaad hogood yavuulaach ter zavaan usiig olon honogoor gudardag amitnaar yadagiin ter arhi gedeg chini setgeliin l yum shuude uuhguil gej bodvol uuhgui shuude yamar us agaar bish mongoloor ochnoon l shan amidarliin toloo gesen busguichuud bn zaaval har usnii araas yavdag huuhnii araas shanalj suuj yadag bn mini hani l lav arhiig uzen yaddag arhi uulaa geed sain shan yavsan tuuh bdaggui yum shuu bi lav sonsoogui 

  9. zochin says:

    salsan ni deer bhdaa. emegtei hun arhind durlana gedeg mash hetsuu zuil. garna gedeg yu l bol. bi lav ter huuhend itgehku bn. chi ooriigoo tataj avsan ni deerdee. zaluu bn chamd oor shan busgui oldono shdee. bitii setgeleer una. zavgui ajlaa hiij bgaad martsan ni deer.

  10. irgen says:

    haha NANA goe helsen er ni nali nali geel shlchignaal em ni gaduur arhidaj teneel… kkk

  11. medexguie@yahoo says:

    za sn medehgui yum. aguu hair gej sonson harin munhiin ahir gej sonssogui. tegeed ch emegtei hun 1 muu zursahlaa haydaggui yumaa. arhi bol bainga l sex dagaj yavdag ed shdee.

  12. gkdjsfgk says:

    unshsan chini jujigchin Hurleegiin eejee ene ingesen ter ingesen gedeg hemnel sanagdchihlaa. 🙂
    Medehgui yamaar ch yum. Gehdee hun zodoh buruu shuu.

  13. .. says:

    Emegtei hyn uuval eregtei hynees doloon dor baidag gesen, hyyhedtei baij uudag ter odoo yamar emegtei hyn be???
    Chi bas er hyn baij chal chal geed yuun olon yum bichdiin navsaital n hayahgyi yu.
    Chi iim dali dali gesen baidaltai baihaar chamaig zuulchluud baigaam bainal daa. ER hyn shig baigaach chi

  14. javhaa says:

    Шууд хая, хэдэн хоногоор архи уудаг эмэгтэй бол эхнэр байж яагаад ч чадахгүй ээ.

  15. bz says:

    Наркологийн эмнэлэгт хэвтүүлээд үз. Архинд донтох өвчтэй болсон байна. Тэгээд нэг хараад үз. Гарахгүй бол тэгээд өөрийнхөө амьдралаа бод доо. 

  16. TG says:

    NAADAX CHIN ZASRAXGUI EE, MINII MEDEX XED XEDEN XUUXEN BNA BUGD UUSAAR BGAAL DUUSAA, YADAJ NEG NI CH ZASRAAGUI, EMEGTEI XUN NEG UUGAAD EXELBEL DUUSAA

  17. lola says:

    Засаад авах хэрэгтэй гэсэн юм дээр бичсэн бх юм. Засрах үгүй нь батаалгаагүй асар өндөр эрсдэлтэй зүйлээр оролдоод хэрэг бхгүй дээ.

  18. degii says:

    Bi cham shig neg zaluug medne. tuunii ehner ni ehendee uudaggui bsn getel aav eej ni arhichin bj tegeed ter ohin tsusaa dagaad uudag bolj. Ter 2 neg huutei. Zaluu ehnertei cham shig l hairtai baij arhinaas gargah gej ih l huutsulduj ih olon ch jil bolj. Etsesd ni huuhen ch arhinaas garsangui. Zaluugiin zaluu nas ni ch nileen horogdoj huurhii huu ch arhichin eejtei ih l hetsuu dee. Tegeed hair setgeliin huvid tsag hugatsaa buhniig edgeedeg ym. Hun amidraldaa olon durladag ym. Chi sain zaluu sain ohin olj avdaa. Tevcheertei baigarai chi ter huntei suuval tiim eejees yamar huuhed tuhuu eej huuhdee yaj huumuujuulhuu…? neg l amidrah amidral busdiig uruvduhuus iluu uuriiguu turuul uruvd chi jargah ystoi.

  19. susan says:

    Emegtei hun arai l iim bj bolohgui. chi busdg hundeldeg sain zaluu bn. Naad emegteigee zund n orhison n deer gej bodoj bn

  20. bbb says:

    хэсэг орхичих, тэр чигтээ салбал салсандаа ч яахав. харин эргээд ирвэл тэр нөгөө аа билүү тэрэнд явуул. бүр өөрөө хамт явсандаа ч яахав, чи бол явах байх өө, нилээн хайртай юм шиг байна. энэ л эцсийн арга болох байх даа. тэгээд ухамсарлахгүй бол ёстой найдваргүй хүн л болох байх даа. ер нь эцэг эх хэзээ ч худлаа хэлдэггүй юмаа, нэг юм мэдэрсэн болоод л чамайг хориод байгаа байх

  21. Гүнээ says:

    Ер нь дэмий байж мэднэ. Тэгээд хүүхэдтэй байж уугаад яваад байдаг бол эмэгтэй хүн гэхэд хэцүү л хүн байна даа. Хэдэн сар тэсээд холдсон дээр байж магадгүй дээ. Том болооч залуу

  22. Хуучин мэдрэмж says:

    yer ni zasrah shinj bdguim shig l blee dee. Bi lav sn bsn ch tgd l orhison.

  23. залуу says:

    манай нэг бэр манай нэг бэр гэсэн хүмүүс төрөл садангаа өмөөрч бичэж бган билүү хэн мэдлээ..Ер нь хүн хүнийхэ дэмэнд л байдаг шдэ.Энэ муулаад байга хүмүүсийн ах нар нь өөрсдөө ямар ч хүн юм билээ хэн ч мэдэхгүй..Арчаагүй эр ч байсан юм билүү тэрнээс болоод эхнэрэ засаж аваагүй ч юмуу мэдкү.Харин залуу минь би чамайг ухаантай гэж бодож байна чи асуудлыг арай өөрөөр бичэж өөрөөр бодсон байна.Энд чиний ухаан л мэднэ шүү

  24. lola says:

    Манай бэр бас уудаг болоод одоо архичин гэж хэлэхээр болсон. Ажил амьдрал байхгүй нөхөр хүүхдүүд нь бөөн дарамтан дунд. Үр хүүхдүүдийх нь амьдралд хүртэл нөлөөлөөд естой хэцүү. Тэр ахын маань ээж аав нь суулгах ямар дургүй бсан бэ. эхнэр нь өнчин боловсролгүй. тэгээд ээж ааваасаа зөрсөөр суусан юм. одоо естой харамсаад харамсаад барахгүй л бна даа. анх тусдаа гархад нь 2 өөрөө байр тавилга бүх юмыг нь бэлдэж өгсөн. 2 хүүхдийг нь өсгөж өгсөн. Тэр эмэгтэй амьдралдаа өөрийн гараар юу ч босгоогүй хүүхдүүдээ ч өсгөөгүй. аймшигтай шүү архи уудаг  хүн. эмэгтэй хүн архи уугаад тасраад унавал хамт ууж бгаа эрчүүд нь боломжыг алдана гэж бодож бна уу үгүй л байхгүй юу. уудаг эмэгтэйгээс эрүүл хүүхэд  чч гарахгүй. өөрийхөө гараар өөрийхөө амьдралыг  газар булаад хэрэггүй л байх шүү. хүүхэдтэй эмэгтэй хүн бж архи уухгүй бж чадахгүй бгаа бол  арай л мулгуй хүн бна даа. 

  25. Залуу минь дээ.. says:

    Би чиний бичсэн захидлаас хайр мэдэрч байна ганцхан чи ч биш тэр бүсгүй чамд хайртай гэж бодлоо.Магадгүй тэр хүнд ч бас хэцүү байж болно шүү!!Өөрийгөө хичнээн тэвчээд хорьж байгаа ч үнэхээр чадахгүй ч байгаан билүү??Үүнээсэ болоод чамайг өөрөөсө холдуулж чиний ирээдүйг бодож ч бган билүү хэн ч мэдэхгүй ээ..Бас найз нөхөд нь уудаг бол маш хэцүү шүү би ч мэднэ үүнийг.Чи маш сайн л ярилцах хэрэгтэй.хайртай хүнээ алдах хэцүү хожим хойно харамсаад барахгүй байх.Тийм болхоор л сайн ярилц эмчтэй очиж уулз ер нь болох бүхий л арга хэмжээг ав..Болохгүй зүйл гэж байдаггүй гэдэг биздээ..

  26. happy says:

    manai 1 ber yag tiim baij bilee. nargian tsengeen geheer yugaa ch hamaagui hvv ni ovchtei baihad ch ahad mini esvel bid nart avchirch ogchoodl yavdag naiziin torson odor, end tendhiin bayar naadam ni duusahgui ovliin huitend ar ni garsan palajtai bayar heseed l yavdag baisandaa. tegeed tasrtlaa uuj ircheed booljino ah mini tseverleed l archilaad bantan hiiged l bdg baisandaa. daanch ah maani salj chadahgui teriigee omoorood l hudlaa heleed suudag baisan. ashgui heden jiliin daraa salj amarsan daa. tiimerhuu hvvhnvvd hvvhedee ch toohgui hvvteigee ch barag uulzdaggui yum. minii dvv chi er ni sain nuhatstail bodooroi doo. chi buruu hvnteigee suugaad zovhod gantshan chi bish ar geriihen ch davhar zovdog yum shvvvv. chinii hvvhdiig yadaj arhi dars uulguigeer 9 sar teegeed haraad asraad yavah setgeliin tenhee bii yu geh zergeer ireeduin ger bvl hvvhedee hvrtel bodooroi. mungiig bol hvn ervvl baihad olood bn harin ervvl saruul ger bvl ur udam vneher chuhal shvv. za amjilt hvsii da.

  27. nekv says:

    tanai hun jin arai l aimar uudag ym shig sanagdlaa chinii bichseniig ushaad. hun uuj bolno ghdee ajil amidralaa zohitsuulaad uuh heregtei gj boddog.  ooroo l med dee hunii huuhdiig nasan turshdaa etsgiin ysoor hairlaj jdh uu hedii uudag j gsn nasan turshdaa hamt baij ehneree hairaar dutaahgui halamjld  ywj jdh uu ghdee emegtei hun ym jin heleed oilguulaad ywbal gaigui boloh bailgui dee eshuul arhinii emchilgeend j ymuu hamt ywahgui yu doo ghdee hunii ooriinh ni uhamsar ldaa

  28. Lily says:

    Yag adilhan amidral gej baihgui, yag adilhan hun gej baihgui. ta 2-iig ta 2-oos oor hen ch nariin oilgohgui. Arhind bur shunaad donttson ch hun bna. Hani ijlee zasaad gargaad avsan ch hun bna. Ta ooroo l naiz busguigee sain medeheeree ooroo sain bodoj baigaad shiideerei. Zaaval shiidej chadahgui bval tsag hugatsaa ongorohiig har, tsag hugatsaa shiideed ogno shuu deee

  29. Onon says:

    Bi chamaig sain zaluu gej bodoj bn. Heden jiliin umnu bi yag tanai naiz shig neg uuval nileen heden honog zarimdaa bur buten sar tasraltgui uudag bsan. Mungugui ch gesen arhidah humuus olddog end tend uugaad yavna. Hed honog uuhgui bna tegeed l tesehgui buzaad uumaar sanagdaad uugaad ehelne. Hun er n arhind orsoniigoo uuruu hezee ch huleen zuvshuurduggui yuma. Chamd gej helehed chi zugeer l heseg tuuniig orhichih. Ter chamd sain bol chamru uuruu zasraad irne. Chi araas n 1000 uglej guigeed yamarch nemerguie. 

  30. busgui says:

    ehnees ni duusan duustlaa minii amidral. gehdee chamaas yalgaatai ni bi emegtee naiz zaluu maani uudag bailaa. bi 2 jil garan tuunii dahij uuhgui dahij ingj hed honogoor alga bolohgui gesen amlalt guiltuudiig sonsson. etstssiin etsest yu ch oorchilogdoogui. harin bi odoo tuunees salsandaa bayrladag. emegtee hun eregtee hunees iluu ooriigoo dataj avah chadvar muutai tiimees mini bodloor erthen amidarlaa bodson deerdee. chamd uneheer hairtai bol amlaltandaa hurhiin tuld bas algaduulsnaa ooriinhoo buruugaas bolson gj bodoj dugneh bsan. zugeer l iim archaagui arhi uudag amidralgui humuus hajuudaa hen negen huniig bailgah gj hicheegeed hairtai gj hudlaa yarij hajuudah hunee parazitalj amidardag yum shig sanagddag. 

  31. bi says:

    Suuliin udaa bolomj olgood uz, suuliin udaa shuu, yaagaad ingej bgaan geheer chi ergen haramsahgui tuld, uurtei ni uulzaad yariltsaad yagaad uuralsanaa yund n uur hurdegee yag ene zahian deer bichseneeree l heleh heregtei, tegeed aldaagaa dahin davtval uneheer chamd hereggui hun yum baina gej oilgood ergelt butsaltgui orhih heregteidee

  32. Danhar says:

    Zasarsan jombogo zayanii hani zayanii hani gedegch unheer  uudag bolson Bol hetsuu negent uusan busgui Hun hetsuuldee emegtei Hun negent uusan Bol zasal awahgui yum daa hezee negen tsagt uuj l taarna

  33. залуу says:

    Чи сайн залуу байна, найз бүсгүй чинь архинд донтсон болтой. Өвчин шүү дээ донтох гэдэг, эмчлүүлэх хэрэгтэй л гэж зөвлөе дөө

  34. emch says:

    эмэгтэй хүн уух дуртай л бол айл гэрийн амьдрал ямарч өнгөгүй гэрэлгүй л байдаг юм даа. эрэгтэй хүнээс илүү утгагүй арчгүй байдгийн билээ. Чи сайн бодож ирдээдүйгээ өөрчлөх л хэрэгтэй, энэ бүдүүлэг амьдрал чинь таадалгдаж байвал хамтдаа л амьрдахаас өөр яахав. Дахиад чиний өөрийн хүүхэд гарна тэхээр бүүр утгагүй болж эхэлнэ. Сайн бод. Нз бүсгүйгээ сэтгэцийн эмнэлэгт үзүүлж, архины эмчийлгээ бас давхар сэтгэл зүйн засал эмчилгээнд хамруулах нь зөв. Энэ бол эмч аүний оношоор архинд донтох өвчний илрэл шүү. Ухаан чинь л мэдэж дээ…. Ер нь сэтгэлийн хатгүй, хөнгөмсөг, амьдарлд тэмцэлгүй хүн архинд автаад байдаг. Хэцүү л гунигтай амьдрал байна

  35. muugii says:

    odoo zaluu nasandaa ingej uuriiguu barij chadq uuj bga hun hna ochihn todorhoi shdee medeej chi tsug baih yum bol terniigee uulgahgui gej chi urduurn orj neg hundagch gesen horooj ugii geel uun tegeel ta 2 tsug uudag bolno. Tiimees chi ireeduigee bodoo iiim neg ug baidagdaa mongoliin ohid yamar modond avirsan bish gd ter chinii setegliig oilgohgui bol chinii hani bishee gesen ug ter unheer chinii tuluu gedeg bsan bol yadaj msg bichiishdee chi uuriinhuu tuhai bichsen chin unen bol chinii hairiig hurteh uur neg aztai ohin yavjil bga neg yum helhed hun jargal daadaggui zovlon daadag gedeg shuudee naad ohin chamaas salaad teneg bishl bol oilgonoo BI SALAA GEJ zuvlii aav eejeesee zuruud hun SAIn yavsaniig barag duulaaguiee etsesiin etsest chil songolt hiine shuudee zuw songolt hiigeeree AMJILT husie

  36. nana says:

    Bair ni soligdchij… Er ni shalchiganaa l, em ni arhidaj zawaaraa l

  37. Rapper Bondoo says:

    Ene amidral bish shuu 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.