Сайн байна уу. Би өөрийн бодол санаагаа бусадтай хуваалцмаар санагдаадаа. Өнгөрсөн жил нэг унаатай бодоод ажилдаа явж байх замдаа хайрын төслийг сонсдог болсон юм. Нөхөртэй хэлсэн чинь аль эрт л явж байсан нэвтрүүлэг чи сонсож яадаг юм бэ тэр чинь зохиол шүү дээ гэсэн. Чам шиг ургуулан боддог хүн хүмүүсийн хэрэгцээнд тулгуурлан бичиж байгаа юм. Хүн хүний амьдрал өөр гэсэн. Би тэгж бодсон ч ганцаардсан болон яахаа мэдэхээ байсан үедээ тэр нэвтрүүлгийг сонсоод дахин эрч хүч авч байна.
Өчигдөр би нөхөр болон хадам аав ээж нартайгаа муудалцаад одоо яг үхэх дөхөөд явж байна. /дотор бачимдаад/ Өнөөдөр өглөө нөхөртэйгөө ярилцая гэсэн боловч чи ажилдаа яв би ч гэсэн ажилтай байна орой яръя гэсэн. Оройг хүлээж сууж чадахгүй бичиж байна. Муудалцсан шалтгаан нь нэг бодоход минийх ч юм шиг нэг бодоход нөхрийн буруу ч юм шиг болоод байна. Нөхөр маань надад архи дахиж уухгүй гэж 14 хоногийн өмнө амлаад. Тэр үед бөөн юм болоод би архи ууж байгаа наад хоолойг чинь боогоод өгье, ингэж явснаас үхээд өг гэж ирээд л муудалцсан юм. Тэгэхэд маргааш нь найз нь дахиж архи уухгүй. Ямарч л байсан энэ эхэлсэн ажлаа дуустал гэж хэлээд. 7 хоногийн дараа найз нар нь уулзая гэхэд би уухгүй та нар ууччих найз нь эхнэрээ тосох ёстой гээд уугаагүй. Намайг хуучин ажлынхантайгаа, найз нартайгаа уулзахад чи ганц нэг пиво уу даа би орой очиж авъя гээд л ёстой хэлсэн амандаа хүрч эр хүн шиг байлаа.
Гэтэл тэр нь 14 хоног л үргэлжилсэн. Харин ням гаригт нэг найзтайгаа ажил яриад архи уусан гэнээ. Би согтуу болохоор нь уур хүрээд тэнд байна гэхээр нь очиж авсан юм. Уг нь тэр чигт чимээгүй орхиж болох байлаа. Гэвч хэлсэн үгэндээ хүрээгүйг нь бодохоор уур савсаад, хэл загатнаад тэгээд л хэрэлдэж гарсан. Сүүлдээ зодолдоод би цагдаа дуудсан. Тэгсэн чинь хадам аав ээж 2 намайг загнаад. Чи согтуу хүнтэй наана цаана гэж байгаад өөрөө зодуусан чинь хохь нь, ер нөхрийнх нь архи уудаг нь муу авгайгаас болж байгаа энэ тэр гээд. Цагдаа ирэхэд нөхөр нуугдаад, эцэг эх нь байхгүй гээд нэг өрөөндөө цоожилчихоод гаргаж өгдөггүй. Цагдаа нь би айл нэгжих эрхгүй гээд яваад өгсөн. Намайг өргөдөл өгөөрэй гэчихээд. Би хэдий уур хүрч, гомдож байсан ч цагдаа битгий ирээсэй гэж бодож байсан нь их сонин. Би үүнийгээ хайр гэж бодсон.
Гэвч нэг тархи маань чи нөхрийгөө уучилж болсон одоо уучлах хэрэггүй гээд байх юм. Би яах вэ? Манай нөхөр сүүлийн 3 жил гаруй архи ууж байна. Бид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд. Хоёулаа бага байхдаа сургуулийн хүндэт самбарт онц сурлагатангууд гээд гардаг байлаа. Би нөхрийгөө ухаантай, ажилтай, халамжтай гэж боддог. Ер нь ч тийм хүн. Даанч хүн хүнд тусархуу зан гаргасаар байгаад архинд хэт орсон байгаа юм. Манайх 3 хүүхэдтэй. Одоо бол би салж чадахгүй. Гэвч би амьдралд ганцаардаад байна. Хүүхдүүдээ тэжээхийн тулд 2, 3 давхар ажил хийж байна. Ээжээрээ нялх хүүхдээ харуулж байгаа. Үүнийг нөхөр маань ойлгодог ч архи гэдэг юм дайсагнаад түүнээсээ салж чадахгүй байна. Би яаж хандвал нөхрөө архинаас гаргаж авах вэ?
Одоо миний хэрэглэж байгаа арга бол чи архи уувал би чиний орчинд сенцаци дэгдээнэ шүү. Надад одоо ичих нүүр алга, яахаараа би ганцаараа үр хүүхдээ тэжээх гэж зүтгэх ёстой юм, чи 3 хүүхэд чинь өлсөж цангахгүй болохоор санаа зовох зүйлгүй архи уугаад байна тиймээс би чамайг архи уусан болгонд чинь аав ээж найз нөхөд ах дүү нар дээр чинь ирж хэрүүл уруул үүсгэх болно. Эд нар чинь залхаад чамд үглэнэ биз, тэгээд чи уухаасаа өмнө урьд яалаа, за за болъё гэх болноо гэж үзээд байна. Энэ буруу ч би өөр ямар үйлдэл гаргах вэ?
Та нар надад зөвлөөч, би гуйя.
29 Comments
ug hun n ooroo oorchlogdoh husel uhamsar bhgui bol chi myanga omnoos n oorchilj ogood nemer n garahgui dee, chi ch ih hairtai bololtoi, zuuraldaad l suuhiin
Nuhruu matsag bariulaad uz, huvi zayani hurd ni deeshilj amidral ni uurchlugddug yum bilee. Bi uuriin turshlagaa helj bgaam shuu.
Архи үнэхээр хэцүү асуудал болоод байна айл гэрт ч тэр, бас албан байгуулагад ч бас хүнд тусаж байна. Олон жил хамт нөхөрлөж жаргал зовлонгоо хуваалцаж өдий хүрчихээд архинаас болж өчнөөн хэрэлдэж муудалцах юм. Өдий хүртэл хамт явчихаад нөхрийг хаячихалтай биш гээд л чирээд явахлаар ойлгохгүй улам давраад хамт олонд муу нөлөө үзүүлэээд байх юм. 1 архичин хүний нөлөө ямар их муу урхагтай юм бэ дэ. Хаяад явчихана гэхлээр хүн чанар зулгаагаад байх юм яалтай ч билээ дэ.
hymyys sn zovlojee. nadd nemj heleh gants zyil bn. ER XYNTEI BITGII BARITSAJ ANA MANA ACH TACH YZELTSEJ BGAACHEE BYSGYICHYYDEEEEE
hetsyy bgaag chini oilgoj bna minii bodloor horih tusam uugaad bdag yum shig sanagdsan hyyhnyyd bid nar l erchyydiig tiim bolgood bga bh gej boddog Ta oroi yariltsaad yz tegeed ternii daraa neg uugaad irwel bitgii uural haaguur yawsan hentei uugaaw geed zuulun asuu tegehleer terentei uullaa ene ter geed zygeer l tanitai yarina tegeed margaash ugluun minii hani yadaj bie bodood uuhaaa jaahan bagsgaarai chi mini bhgyi bol bid 4 hetsyyden shyy dee geed neg zuulun heleed yz bien hunguruud arai uur boloh bh dandaal ygleed yanshaad bh hetsyy bailgyi dee ted chini er hymyys shyy dee bi tani shig l yglej zalhaadag bi bolii gej bodson ulam l holdoh yum shig sanasdsan ehendee bi buuj uguud bga yum shig sanagdaj bsan ch tiim bishee bie bienee uuchlaad oilgood amidrah saihan shyy dee aldaa gargahgyi hyn gej yu bhaw ter bolgond ni tylheed bj bolohgyi shyy dee bid nar l yglej bygdiig eheldeg shyy dee minii bodol shyy
Архи уух, архинд донтох чинь өвчин шүү дээ. Өвчнийг загнаж, зодоод доромжлоод эдгээж болдог бил үү? Улам л байдал хүндэрнэ үү гэхээс зүгээр болохгүй. Энэ хорт зуршлаас нөхрөө салгахын тулд та 2-оос 2лангаас нь асар их сэтгэлийн тэнхээ, тэвчээр шаардах байх. Нөхөр архинд орох нь эхнэрээс мэдээж хамааралтай гэж би боддог. 2лаа нэгэн зүгт тэмүүлж, зүтгэж байж нөхрийгөө, амьдралаа аврах байх. Хэрэв чадахгүй гэж бодож байвал салсан нь дээр байх даа.
Uuriig chin nileen yadargaatai yanshaa zalhmaar aashtai emegtei gej bodloo. Yag l neg ulsuugui bgaa huuheddee hucheer zagnaad hool iduuldeg eej shig. Uuriinhuu aash aranshin nuhurteigee harizah harizaandaa jaahan anhaar. Tegvel nuhur chin uuh n bagasna.
За юун сүртэй юм дээ. Ямар архи уугаад, чамд агсанм согтуу тавиад байгаа биш. Чи өөрөө ааштай, түргэн зантай хүүхэн бололтой. Эрүүлд нь ярилцаач. Бас хэтэрхий хориод байлгүй зөнд нь орхи л доо. Харин өөрөө сонирхолтой байж, гэрийн тав тухтай орчинг бүрдүүл л дээ. Тэгээд л гэртээ яараад л ирдэг болох байлгүй дээ.
suhbat awragiin eej deer och doo sn ym bilee asuudalgui gargan daa ulziit horoolold bdgiish dee humuus ni andahgui ee zaagaad ugnu
Salaachee naad muuhai nuhruusuu. Uuruu oilgoh uhamsartai bl 3n huuhed ger bulee ged arhinaas garaad ireh ch ym biluu.arhichin huntei ger bul huuhded uneheer tam shg sanagddag shdee. gertee irehees hurtel durgui n hurdeg aidag boldog ym
зарим нэг хүмүүс өөрөө архины орчинд байдаггүй эсвэл өөрөө даварсан уугч болохоор л энэ хүний зовлонг ойлгохгүй даварсан авгайгаар дуудаж байх шиг байна юм ээлжтэй шүү дээ нэгнээ ингэх хэрэг байхгүйэ.долоо хоног бүр ууна гэдэг үнэрээр хэцүү ш тэ.үнэр танар ааш авир гэр орны орчин гээл бурхан ч залхах байх.Чиний хувьд найдвар байна 3 жил ууж байгаа гэдэг бол живчихээгүй л үе.тиймээс ямар нэг эмчилгээний арга ол. кодлуулдаг санжуу АА төв их зүгээр гэсэн шүү.гол нь нөхрөө ятгах.чи сенсаац дэгдээгээд тийм ч их амжилт олохгүй өөрөө л эцэгст нь муу нэрийг дуулна тиймээс чимээгүй тэмц эмчлүүл.наад хүн чинь донтох өвчин туссаан гэсэн үг.
nuhurgui boloh geel zagtnaad bgaa huuhen yum bna daa. yag chinii barimtalj bgaa etseg eh naiz nuhudruu ni atakkaldag huuhniig er hun udaan tevchdeggui yum. orguigees ohintoi ni deer gedeg ug dga sh de. ev zuigeer shiidej boldogui yum uu. chinii naad gargaj bgaa vair chini ulam l arhi uulganuu geheees bagasgaj chadahgui ee.
naad mederel huuhneesee sal gajigtai bolchihson um bna herev ter er nuhur ni unshuul yamar nohoi um uu yav gesen gazar ni yavj huts gesen gazar ni hutsdag
ene t1 huuhen bainaa heleh ch ug alga huniig zov hairla hundelj hairlaj sur!
Хүүхэд эрүүл, аюулгүй, тайван орчинд амьдрах ёстой. Тэгж байж нийгмийн зөв ухамсар сууж, хөгжиж, төлөвшинө. Бага наснаас нь дарамталж хүчирхийлэлд өртөж өсвөл дараа нь түүний хувь хүний төлөвшил болон өөрийгөө үнэлэх үнэлэмж, нийгэмийг харах үзэлд маш ихээр нөлөөлнө. Эцэг эх нь хүүхэд өсөх орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээж хариуцлагаа үүрч амьдрах ёстой. Энэ бол эцэг эх болмогц нуруун дээр ирэх хариуцлага. Энэ үүрэг хариуцлагаа биелүүлдэггүй эцэг эхэд хууль дүрэм үйлчилдэг байх ёстой. Төр энэ бүхнийг хэр зохицуулж байгаагаас манай нийгэм хэр зэрэг энэрэнгүй хүнлэг байгаа нь харагдана. Яг өнөөдөр хүүхдийн эрхийг зөвхөн ярих төдийд л хэрэгжүүлж байна. Маш олон гэр бүлүүдэд хүүхдийн эрх зөрчигдөж, хүүхдүүд хэнд хандахаа мэдэхгүй байна. Тэдэнд та нар хэнд ч зодуулах ёсгүй, бүтэн нойртой унтах эрхтэй, хэн ч та нарыг дарамтлах ёсгүй гэдэгийг ойлгуулах том хүн алга. Тэд инээж, спортоор хичээллэж, дуртай дугуйландаа явж, зун зусланд амарч байх эрхтэй. Тэд хожим дурсахад сайхан санагдах хүүхэд насыг эдлэх эрхтэй. Эцэг эх бүр хүүхдийнхээ хүүхэд насыг тайван орчинд өнгөрөөх орчинг бүрдүүлэх үүргээ биелүүлээд байвал нийгэм аяндаа хурдтай хөгжинө. Архины асуудал аажмаар алга болно. Архи нийгэмд том байр суурь эзлэхээ болино. Бид үр хүүхдээ өсөх орчинг архинаас холдуулж байж ирээдүй архигүй болно. Одооноос хүн бүр, төр улс нь хүүхдийн төлөө анхаарал сайн тавьж байж нийгэм архийг эгнээнээсээ холдуулна гэж бодож байна.
Aav arhi uuj ireh hamgiin muuhai dursamj, bi yheesei gej dotoroo boddog baisan…Yur n hynd hamag yumiig n beldej uguh ih buruu yum baina lee, manai eej aaviin huvtas hunar geel uuruu naimaa hiij gyigeed bolgoh geed zytgedeg baij bilee.
Odoo bas ah maani minii hudulmurluj olson bairiig avsan, bas ih arhi uudag.
Bi yynd uuriiguu buruutai yum bn da agej boddog yaagaad gevel bi ter hyniig hudulmurluh setgelgeeg n haagaad belen yum ugsun uchraas ter iim baidaltai baigaa bh daa gej.
Bagaasaa ih zovlon yzsen bolohleer ter zovlong hend ch amsuulahgyig hicheesen maani ergeed namaig horloj baih shig.
Bi odoo boddog yum hyyhedtei bolvol, taivan orchind l usgunu gej… bagaas n ajil surgaad, bair sav surguuliin mungiig n uuruu beldej uguhgyigeer, yaaj oloh argad n surgaj demjine gej boddog yum, hamag yumiig n beldeed uruugaa ergesen olon amidral haraad hashraj bn
Arxi muuxai, manai aav aimaar arxichin baisan tegeed l sogtuu ireed shono xeden tsagt ch xamaagui dovchignoj ogdog baisan, eej maani mon ch ix tesdeg yu duugardaggui baidag san, teglee geed ch buur arxichin novsh bolj duussan daa, eej maani naimaa xiij amidralaa xeden xuuxduudee ondiilgoson, muu baliar arxichin aav ooriinx ni nuruun deerx achaa ni xongocon boloxoor ochuuxon omxii amia borluulsaar l odiig xurtel tetgevree avaad navvs arxidana, gants ch togrogoor max shol avchixgui baliar bertegchin, er ni amidrald ajillaj xodolmorloj zutgej baij amidral deeshildeg gedeg uxagdaxuun 0 , xeleed oilgoxgui uxsen tarxitai novshiin! Baliar arxichinaas bolood erj bolood bid nar bugd zurxnii bronktoi aimaar durs durs xiisen uurtai bolson, ingeed buxel buten neg ger buliin amidraliig tam bolgood baigaagaa ch xezee ch uxaardaggui novshnuud baix yumaa! Nasaaraa arxi uuj xar amia zugaatsuulj belen xool gudarch belen bairand altsaij xevtchixeed xiisen buteesen neg ch zuilgui baij Land 200 avch unana gene dee muu xogiin arxichin talxnii une ch medexgui xevtej!!! Mongo baisan ch ter muud yu ch avch ogoxgui ee!! Esregeeree eej ch gesen eregtei xuuxduudee erxluuleed odoo barag aav shig altsaisan zalxuu yumnuud bolgochixson, xooloo xiigeed tsusalchixaj medexgui novshnuud tegeed bas minii avch ogson 3 oroog bairiig maani zaraad ter 2 xuudee bair bolgoj ogood oorsdoo manaid ifj xevtex tum gene dee, Mongolchuudaa ur xuuxduudee zov amidrax uxaand surgasd negent tysdaa amidraltai bolson ur xuuxduudee tus boloxgui baij zovlon boliochee! Etseg exee idex xooloor xezee ch taskaxgui ldee, gexdee l iluud shunaj eldviin xumuusiig duirax geed zovj baixaar onoodor orox orontoi idex xooltoi eruul saruul eleg buten baigaadaa burxand talarxaad zaluu xuuxduudee beldnchlex setgelgee bish ajil xodolmorooroo amidralaa bosgoj 0-s exleed chadlaaraa anidrarch suraxiig zaaval yasan yum be?
Bi ali l oyutan baixdaa xicheeliinxee xajuugaar barand zoogch ugaach geed l muu muuxai gexgui xiigeed l ooriigoo bolgood surguulia togsood yostoi amia borluulaad iluugee ar geriinxee bainga iluuchleed irsen, odoo noxriin maani xuraasniig xurtel neleed tsolmonchixood xanaxgui avaad ideed baix xuseltei yamar xetsuu xumuus ve? Xelexeer oilgoxgui uxeed ogii ch gex shig uxsmsar ni yaduuraad ongo uzemjiin unelemj ni yamar ch deeguur tavigddag bolchixoo ve mongolchuudaa?
Jaaxan xunleg setgeltei xedii ur xuuxduud ax duus ch gesen xunees yum nexeed bailgui chadal chadalaaraa xen xendee xundetgeltei amidrarch surval yasan yum be?
хэдэн удаа яаж уух нь чухал биш. үнэхээр амьдралаа үрээд байгаа бол ондоо. чиний бичсэнээс харвал АРХИ гэхээр л аазгай чинь хүрээд байгаа юм биш үү….. даварсан авгай вэ чи…..
noxor maani arxi uudaggvi vzen yddag vzen ydax setgeliig eej ni bii bolgoson eej ni xamag ym zarj xulgailj arxi uugaad bwal yaxu ejees ni bolj bid 2 boon xervvl bolno do xoorxii mne torson vrni bolson xoino xairlaad bdg ym nadad bol arxichin awgai xaragddag noxorto xairtai oilgodog bolxoor tesen tewchin bj 5 jil neg dor bailaa odoo bi aw ejtei chin bj chadaxgvi shv l gd bga minii zowv commentiin ezen chi dendvv aashtai bnaa argaa oorchloorei zoolon argaar vzwel deer bishv chinii gargaj bga aash uildel xelj bga vgend chin zewvvtseed bdg ym shig sanagdlaa
ehleed hereldene, daraa ni zalhana, arhigui orchind l huuhduudee osgoson ni deer dee. ooroo ch gesen taivan baih bolno. arhichid hetsee ch zasardaggui yum bilee.
Өвчин шүү дээ архинд донтох гэдэг. Өвчин туссан хүнийг эмчилдэг биз дээ. Дахиж уухгүй энэ тэр амлалт бүр худлаа, тодорхой хугацаанд уухгүй тэсэх биз тэгээл ууна. Эмчлүүл гэж л зөвлөе дөө
svhbat avragiin eej ni arhinaas garagdag hvn bdag gesen bi neg garsan hvniig harj bsan tiishee yvj bgaa hvmvvsiig ch harj bsan ghdee vnen hudliig ni yg helj medehgvi bnaa ymar ch bsan ta etssee hvrtel nuhruu avrah bvh argiig hereglej vzeh heregtei bhaa
yoo yamar galzuurmaar amidral ve. ene hulangin coment bur ailgachihlaa. uuh durtai hun er ni zasrah uu? mongol zaluuchuud er ni yaasan arhind durtai dampuu yum be Zahidlin eznii huvid chamd bol baga zereg naidlaga bnaa. nuhur chini ovoo ugend chini ordog yum bn. chi uuruu denduu aashtai sanagdlaa. hongilin uzuur deh gerliig chinii aash avir untraachih vii dee l gej zuvlie daa
хүүхэд байхад аав архи уугаад их хэцүү байдаг байсан даа, аавгүй ч гэсэн тайван орчинд өсвөл хамаагүй дээр
АРХИ УУСАН ҮЕД НЬ БИТГИЙ ХЭРЭЛДЭЖ БАЙ. АЖИЛ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙНА ГЭДЭГ ЧИНЬ АРАЙ Ч АЙМААР АРХИЧИН БОЛЧООГҮЙ Л ЮМ БАЙНА. САЙН ЯРИЛЦААД АРХИ УУХГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙГАА НЬ ҮНЭН БОЛ ТЭР КОДОЛДОГ ХҮМҮҮС ДЭЭР ОЧДОГ Ч ЮМУУ, ГОЕ АМЬДРАЛ ГЭЭД ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА БАЙДАГ ЮМ БИЛЭЭ. ТЭРНИЙ ТЭРГҮҮН ЗАЛУУ НЬ ӨӨРӨӨ АЙМААР УУДАГ БАЙГААД ХОЙШОО ОРОСТ ОЧИЖ КОДЛУУЛААД ОДОО АРХИ УУХАА БОЛЬСОН ГЭЭД САЙХАН ЗАЛУУ БОЛСОН БНА ЛЭЭ. БИ НӨХРӨӨ АВААЧИХ ГЭЭД ДИЙЛЭХГҮЙ ЮМ. МАНАЙ НӨХӨР БАРАГ 20-ИОД ЖИЛ УУЖ БАЙНА. ЭХЛЭЭД УУЧЛАЛ ГУЙДАГ БАЙСАН БОЛ ОДОО БҮХ ЮМНААС ЗАЛХААД ЖООХОН НЬ БИ УУРЛААД ҮГЛЭЭД УНАВАЛ ДАЛИМДУУЛААД Л ГАРААД ЯВЧИХДАГ. ЭРҮҮЛ БАЙВАЛ ГЭРТЭЭ ДЭЭШЭЭ ХАРЖ ХЭВТЭЭД Л ХООЛОО ЗӨӨЛГӨӨД ҮНЭН ДАВАРЧИХСАН ЮМ БАЙДАГ ЮМ. БИ Ч ХАЛАМЖ ХАЙР ГЭДГИЙГ ҮЗЭЛГҮЙ ӨТЛӨХ НЬ ДЭЭ. ХЭДЭН ХҮҮХДҮҮДЭЭ ХАРЖ Л ТАЙВШРАХ ЮМ ДАА
Ер нь бол согтуу хүнтэй маргалдана гэдэг буруу юм хийсэн байна. Тэгээд дээр хүний бичсэнчлэн уугаад хэд хоног алга болоод ажлаа алдаад явдаг хүн үү, эсвэл найз нөхөдтэйгөө уучихаад ирэхээр хатагтай та уурлаад байна уу гэдгийг тодорхой бичих хэрэгтэй. Бичсэнээс тань харахад бол асуудал болохгүй юмыг том болгон гаргаж ирээд байх шиг харагдаж байна.
Ер нь эрэгтэй хүнд тийм цаг хэрэгтэй л дээ. Тийм гэдэг нь элдэвийн юм ярьж, нөхөдтэйгээ сайхан байх. Гэхдээ хэр зэрэг их цаг гаргаад байна гэдэг нь сонин.
ЭНЭ АРХИ НЭЭРЭЭ ХЭРЭГ АЛГАА, БҮХ ГЭР БҮЛИЙН ГОЛ АСУУДАЛ НЬ АРХИ БОЛЖ ХУВИРЛАА, САЙН ЗАЛУУС САЙХАН ХҮҮХНҮҮД, БҮГД АРХИНААС БОЛЖ АМЬДРАЛАА АЛДАХ, АРЧААГҮЙ ХЭН НЭГЭН БОЛЖ ХУВИРАХ ГЭЭЛ, ТӨРИЙН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ ЮУ ХУВЬ ХҮНИЙ УХАМСАР ХЭРЭГТЭЙ ЮУ ГЭДЭГ НЬ БҮР ОЙЛГОМЖГҮЙ, АРХИ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД УУЖ Л ТААРАА, ҮЙЛДВЭРЛЭХГҮЙ БОЛ ХАЙГААД Ч ХАМААГҮЙ УУЖИЛ ТААРАА, ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛАХГҮЙ Л ЮМ БОЛ АРХИ БАЙЖИЛ БАЙНА, ТЭГЭХЭЭР УХАМСАРТАЙН ЯРИХААС ӨӨР АРГАГҮЙ Л ЮМ ДАА, ХАШИГЧААД ХЭРЭЛДЭЭД НЭМЭР БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ, УУСААР УУСААР СҮҮЛДЭЭ БИЕ НЬ ДОРДООД ҮХЛҮҮТ АМЬТАН БОЛООД, ЦУСААР БӨӨЛЖӨӨД ИРЭХЛЭЭРЭЭ ЧАМААС ТУСЛАМЖ ГУЙГААД АМЬ АВАР АСРААЧ ГЭЭЛ ИРНЭ БИЗ, БҮГД Л ТЭГДЭГ.
Tiimee ene arhinii heruul haa saigui l bna Uulgahgui geheer bur l tsaashlaad bhiig n yaana Suuldee bur utsaa ch awku Awhaaraa yah gej zalgaad bgaan yamarch hereggui ene ter gene Hun boloh bolhguigeer doromjlono Manai hun bid 2 bas neg iimerhuu heruultei Hair mair yag amidral zohiohoor shal utgagui bolchdiin bna Nyalh huuhedtei bhad oligtoi mungu ch uguhgui Olj bgaa hediinhee ten hagasaar n arhidna Yostoi utgagui yumaa Yaj ingej tsaash n urgeljluulnee l gej bodoj bna Humuusee NADAD BAS DAWHAR ZUWULGUU UGUUCH Bas urid n bugs buuruuruu orootsoldoj bsan huuhnuudteigee bnga l yarij uulzsanaa nuuchnaa Heruul hiiheer chinii jijighen tarhi l tegj bodoj bgaan ene ter gene Batalgaagui l amidral bolood bna Oligtoi surguuli tugsuugui bj Ger ornoor min dorojilno Bi ch yahaa medhee baichaad bna Arhinaas n bolj ehelj herul boson Odoo bol bur yusun shideeree duudaltsaad herelddeg bolchloo Etseg ehiig min sogtuudaa doromjilson IIM HUND NAIAJ AMIDARNA GEDEG UNEHEER HETSUU YUMOO BI YAMAR AZGUI YUM BEDEE
ymar ch hetsuu ym be dee. ta ghdee denduu tod bus bijsen neg uuhaaraa daraalj uudag uu, ajil hiihgui zowhon odor honogiig yaj ongorooy doo gsn shig yaar j zorilgogui bdg uu, sogtuu ircheed ehner huuhdee zagnaad agsam tawidag uu, eswel zuer l uugd irheer ni ta yu yugvi hereldeed unadag ym uu, ta ooroo oortoo dun shinjilgee hiiwel zuer ym shig bn yagaad arhi uugaad baina. uugaad irheer ni bi yah ystoi we. neg udaadaa heruul hiilguigeer zuer untuul td eruul bolson hoino ni hel hoyrdoh udaadaa hamt uugaad uz tegeed yrilts joohon ym uugaad halsan humuus jn setgelee uudalj yriad ih goy boldiishd (hamt uu gsn ni zuer uyd bish nziinhaa torson odort hamt ojood j ymuu) sain yriltsaad ter sogtuu ta erUul bgaa ym jin joohn uhamsartai bhgui yu daa iim ug bdg daa hatuug zoolnoor gej.